Түрүү дугаарт Өтүгэ ухамсрын тухай дурдсан билээ. Энэ дэвшилтэт үзэл санаа, танин мэдэхүйн сүлд нь БУХ СӨХРҮҮЛЭХ хэмээн нэрлэгддэг. Бух тарам гэх газрын хавьд ХИЖИ, ХОИЙНУУД хэмээх хоёр омог бүлэг хүн гөрөөсүүд байжээ.
Хоийнууд нь Морь олж барин сургаад уналга ачилга, хоёр хөлөө амраах дөрвөн туурайтай болон уул талыг туулан, ус мөрнийг гатлан тэнэж өгдөг болжээ. Шинэ шинэ газар орнуудыг нээн явж нүд нь тайлагдав. Тэд агт морьтой болон түүндээ мэрэгшин дадлагажсан ч ухаан санаа нь тэр үеийнхээ донгионуудтайгаа л адил байв.
Харахад л хүн төрхтэй болохоос бусад бүх амьтантай адилхан боловсрол, гэгээрэл, мэрэгшил үгүй олдсон бүхнээ л хувааж иддэг нийхэмтэй байсан байна.
Тэгвэл ХИЖИнүүд нь бие биендээ оноосон идэш ууштай гэнэ. Гэтэл энэ ХИЖИ-нүүд дотор гэнэт цоорсон толгойтой ХИЖИ төрөх болсон. Тэд идэхийн тулд ижил төрлийнхөө хоолыг булаах биднээс өөр амьтан алга. Ичмээр юм гээд л цоорч өгсөн байна. Энэ нь тэр үеийн бөө буюу эртний ДЭМЧ үнэнийг нь пал хийтэл нь хэлдэг болжээ. Өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж эхэлсэн байна. Бид энэ майлаад байгаа малнууд болон морьнууд, чононууд, шувуунууд, араатан амьтадаас хамаагүй дээр гэдгээ ялган салган харж, тус тусынхаа хийж байгаа ажлууддаа дүгнэлт өгч, би хэрэв ХИЖИ байгаагүй энэ хонь шиг байсан бол мах гэж сайхан юм идэхгүй нь, өвс идэж ус ууж, дөрвөн хөллөн явж зовох байжээ.
Гэтэл ХИЖИ би энэний хажууд хичнээн үзэсгэлэнтэй, хөөрхөн бэ? Би хоёр хөлөөрөө явж чадна, гараараа юм хийж чадна, модонд авирч чадна. Эд нарыг алах аргаа мэднэ. Би хамаагүй дээр энэ бүх л амьтдын шинж надад бий. Ямар ч байсан ялгаатай гэдгээ ухааран тус тусынхаа үйлдэлд дүгнэлт хийн ажиглаж сурчээ. Юу вэ энэ чинь бид эднээс хамаагүй илүү байж хамаагүй тэнэг үйлдэл хийж байна. Энэ хонь малуудыг хар тус тусын өвсөө өөрөө зулгаагаад л явж байнадаг. Нэгнийхээ зулгааж буй өвснөөс нөгөө нь зулгааж өгөхгүй бол амыг нь зааж булааж идэхгүй байнадаг. Хэрвээ бид идэхийн тулд алалцаад байвал тэр араатнууд чононууд шиг муухай харагддаг байхдаа. Пөөх ичмээр юм бэ яасан.
Хараачээ. Би нэг хавирга арай гэж олоод идэх гэж байтал энэ.... за байз миний дайсан чинь хэн билээ байз нэрийг нь хийнээ яадын.
Аан тийн хэхэхэ Академич ЧАДРАА тэр муу миний хавиргыг булаан авч зугтана. Би хөлөөс нь зууртал тэр намайг тийрч байна би архиран үсэрч очоод үснээс нь зулгаатал хавирга унав. Өөр нэг Цөмийн баагий хэнийг оруулах вэ??? аан нүдний шилтэй БАЯР муу гахай далимдуулан авч хавиргыг минь шороотой нь залгив. Чадраа боож үхэнгээ алдан Баярыг дараад авав. Баяр Чадраа хоёр уралцан Баяр зэвүүнээрээ Чадрааг ална. Ичмээр юм бэ бид энэ чононууд шиг л хэмлэлддэг юм байнадаг хэмээн ухаарч санаа зовов.
Гэтэл бид яадаг билээ. Түүний авсан юмыг нь шууд булаана. Өгөхгүй бол ална. Ингэж болох уу нөхөд ХИЖИнүүдээ хэмээх болов. Ёёоёоёо ингээд бодсон чинь дотор муухай оргичихлоо. Би арай тэр үед байсан юм биш байгаа. Айдас хүрчихлээ. Тэнгэр минь. Байгаад л бас ийм юм ажиглаад хоньтой өөрийгөө зэрэгцүүлэн ажиглаад хонийг дуурайн дөрвөн хөллөж яван тэдний сүрэгт амьдралыг нь ойлгох гэж нэг өдөр байсан байж тун болзошгүй санагдчихлаа. Үгүй үгүй. Шал муухай юм бодохоо болийдоо. Яаж ч бодсон нь одоо нь дээр. Зүрх пал хийгээд явчихлаадаг хэхэхэ. За тэгээд энэ мэтээр л тухайн нийгэмийнхээ өөрсдийн амьдралыг харсаар ухаан суудаг байна.
Академич Чадраа бол муухай тэнэг хүн. Цөмийн хогийн төлөө мэдэмхийрч тархи угаагч. Ямарч эрдэмгүй эрдэмтэн бөөн гуншины шившиг. Баяр бас ёстой Баба хүн. Бүх юмны муу муухай хорыг хөөцөлдөж эхлүүлчихээд хариуцлагаас дандаа зугтдаг. Энэ зуунд энэ хоёр их муухай үлгэр дуурайлтай Ах нар байгаа юм. Миний ажигласнаар шүү. Би бол өөрийн түүхээ, өөрийн мэддэг хэдээ л бичих учраас БабаЗаваанууд шиг харагддаг хүнүүд бичигдээд л яваад байх болнодоо. Гого ах нар ч бас бий. Хэхэхэ хүүхнүүд аймаар нүд нь сэргэв. Юу гэж хэлэхэв дээ хэхэхэ.
За ингээд тэр зууны үеийн амьдралыг ургуулан бодсон миний төсөөллийн сониноос та нар харлаа. Энэ мэтээр та тэр зуунд өөрийгөө тавиад үзээрэй. Үүний тулд танд тэр зууны түүхийг мэддэг байх зүй ёсны шаардлага гарна. Аягүй бол гадаадынханыг шүтдэг амиа тавьдагууд нь Исүс тэр үед төрчихсөн гэгээрүүлчихсэн түүний үр сад нь өндөр байшинд амьдран зурагт үздэг байсан гэх биз ээ. Сорхагтани Хатан маань цэцэн цэлмэг ухаантай аугуу учраас аль хэдийн мэдээд тэр үеийн түүхийг нүдэнд харагдтал бичжээ.
Аль ч амьтанд тэр үед нийтлэг хоорондоо ялгарахгүй юм нь бүгд тас харанхуй ГЭГЭЭРЭЛГҮЙ байсан ч мэрэгшил байв. Жишээ нь хонь хаанаас амттай шимтэй өвсөө олж идэхдээ мэрэгжлийн, чоно хонийг барихдаа мэрэгжлийн, хүн чоныг алахдаа мэрэгжлийн гэхээр байдаг байна. ГЭВЧ гэгээрэл гэгч үгүй эд бүгд хэтэрвэл энэ бүх чадвар, мэрэгжил нь ямар ч ирээдүйгүй байх нь. Чоныг хэтэрхий олон болговол бүх хонийг иднэ. Хонь хэт олон болбол хамаг бэлчээр үгүй болно.
Хүн бүх амьтныг алаад байвал хүн яаж цааш амьдарч юу идэх вэ гэдгийг гэнэт бодож харж олж харж чаджээ. Ийм их аюул учирч магадгүйг ХИЖИ нартаа анхааран хэлэх Дэмч гарчээ. Худлаа гэвэл наад хонинуудаа хар яаж өвс үгүй болголоо. Хэдий хэдэн хонийг минь чононууд талыг нь цааш нь харуулсанг сана гээд л үнэхээр баримттай пактуудыг гаргаж тавиад байлаа. Нээрээ тийм байна хэмээн ХИЖИ нар зөвшөөрчээ. Одооныхоор хэмх шатсан тэд дараа нь болгоомжтой хандах нь мэдээж.
Бид ч бага байхдаа цагаан цамцаа бусадтай хольж угаан цагаан халтар юм болгоход Ээж нар будагтай юмтай хамт угааж хэмээн баривчилдаг биз дээ. Тэгээд хаширсан бид цагаан цамц гэгчээс болж цагаан өнгөний зовлонг мэддэг болдог. Үкэ мөн ч ариухан амьтан шүү цагаан өнгө. Ядаргаатай.
Гэвч алдаанаас амьдрал тогтдог болохоор яалтай. Алдаж байж л сурна шүү дээ. Өвдөж байж л хаширна. Иймд АЛДААНД БҮҮ ХАРАМСАЖ БАЙ. Та түүнээс маш их юм сурдаг. Бүү алдаандаа харамсан гашуудаж өөрсдийгөө зовоо. Харин түүнийг дараа үедээ юмуу хэн нэгэнд сэрэмжлүүлэн хэлж чадаж байвал болоо шүү дээ. Хэн нэгэн хайр сэтгэл бүтээгүйн төлөө бүү өөрийгөө зүхэж харамсаж бай. Хайр эргэж буцаж байдаг юм. Түүнээс ч илүү түүнээс ч ГОГО нь хүрээд л ирдэг Хорвоо байнаа хөө. Олон залуус энд эмзэглэн гутрах учраас далимд нь хэлж байнаа. Миний нөгөө Сүнс маань хайртай залуутайгаа 4 үеийн дараа учирч суух ёстой гэсэн ш дээ. Би хэдүй бичиж байсандаг. Би одоо түүнд нь дургүй гэхэд намайг чангалсан миний нөгөө нэг сүнс. Тэр нээрээ тэр шөнөө намайг түүнтэй хамт амьдарч байгаагаар зүүдлүүлж хорлосон шүү. Өглөө нь би босоод зүүд байсанд нь санаа амарсан ч хичнээн уур хүрвээ. Энэ яваа насандаа учраагүй ч эргэх төрлүүддээ учирдаг юм. Тэгж яг таарсан нь хэн ч гайхмаар атаархмаар амьдарч чаддаг. Та нарт сонирхуулаад хэлэхэд дээд буурлууд чинь бас дурлалцаж, гэрлэж, хурим найр хийдэг юм. Та нар тэднийг хөгшин өвгөн гэж бодно уу. Бидэнд л тэгж бодогдохоос биш дээрээ очвол цэл залуу онгодууд хэмээн Онгодуудын хичээлд сууж сурч өгнө шүү дээ.
Миний хайртай эмээ 67 нас хүрээд өнгөрсөн юм. Гэвч сүүлд онгод болсон чинь миний муу эмээ харин ажил хийчихсээн загнуулчихсан, залуугаараа дуудуулан дуртай цагтаа бууж орж ирэх эрхгүй бүлтэгнээд явж байгаа юм даа. Би үхээд тэнд очин онгодын хичээл гэж тэр тэнэг юманд нь суухаас ч дургүй хүрч байна. Тэрний оронд шулам болон хүн айлгаад явбал дээр гэж бодтол эд их аягүй байнаа. Чи тэгж л бай чамайг даа гэж байгаа мэдрэмж төрлөө. Ёс суртахууны хичээл, эх захаа хүндэтгэх, амаа хамхих, онгодын ёс дэг гээд л тархидуулах юм шиг байна даа. Нэг тийшээ л зугтана даа. Би уг нь шашингүйн үзлээр хүмүүжсэн хүүхэд шүү дээ. Хачин юмаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.