Sunday, September 18, 2011

Өмнөх насны үйлийн үр


Олон олон хүнтэй харьцах тусам л хүмүний зовлон хэзээ дуусах юм бэ? гэж асуумаар, уйлмаар санагдана. Бид ч яахав унаж тусаад тэмтэрч явсаар байтал нэг мэдэхэд нас барах цаг болчихдог бололтой. Тэгтэл энэ бүгдийг мэддэг, хардаг, хэзээ мөнхөд үргэлжлэх  Тэнгэрийн албыг бодохоор бахираад орилмоор, галзуураад үхмээр санагдана. Тэгтэл тэд үхэх биш дээ гэж бодохоор хувь тавилантайгаа эвлэрхээс аргагүй тамтай мэт.
Энэ байгаа замбативийг Тамын тогооны нэг хэсэг гэдэг яг үнэн байхаа. Халим тавьдаг хэсэг нь юм байхдаа хөөрхий. Тогооны тагийн жиб жинхэнэ нэрийг юу гэдэг билээ. Халим мөн биз дээ.  Тамын тогоо биш байлаа ч гэсэн өвдөж зовж, хагацаж салах, хүсэл хясал зэрэгцсэн энэ түм буман хүний зовлонг яалтай билээ. Доор байгаа бидэнд ч тамтай, дээр байгаа тэдэнд ч тамтай. Тэнгэр, буурал, сүнсүүд биднээс хамаагүй илүү үүрдийн тамтай юм биш үү. Бодохоос боож үхмээр байвч, боож үхээд ч үхэхгүй юм чинь яах вэ???
Хүн гээч амьтан үгүй ядахдаа л хайрлаж нэг зовно, хагацаж нэг зовно, төрөх гэж зовно, үхэх гэж зовно. Хүний зовлонд хязгаар гэж алга. Арай гэж нэг сайхан авгай автал бас өөр айлын авгай сайхан харагдаад салахгүй, сайхнаас сайхан нутагт төрсөн ч хүний нутаг сайхан санагдаад явах гэж  бөөн мөнгө хайна, бүх юмаа бэлдээд одоо л нэг жаргаадхая гэтэл хавдар ч юм уу нэг юм тусна гэх мэтээр бүх л хүсэлд өөр нэгэн хясал гарч ирнэ. Бүх юм нь сайхан болоод илүү өндөр болчихвол уйдаж үхэх гээд жаргалаасаа залхан амиа хорлоцгооно. Хүн байхдаа ч зовно. Сүнс байхдаа ч зовно.
Яагаад би бөөн Зовлон яриад унав аа гэвэл Хүн гэгч амьтан үнэхээр сонин амьтан болохоор л тэр. Гайхмаар юмс бодогдов.
Ганц БӨӨ гэсэн сэдвээр л аваад үзэхэд зарим хүн БӨӨ болно гэж баярлаж бахдаж, хичээж байхад ах дүүс нь дэмжихгүй, ойлгохгүй солиорсон галзуурснаар хардана. Туслаж дэмжихгүй зугтаана. Хүсэлд хясал гэж.
Зарим нь БӨӨ болохгүй гэж зугтааж, айж, уйлж, уурлаж, залхуурч байхад ах дүүс нь болоод өгөөчээ, өвөг дээдсээ бодсонгүй, болдог байсан бол надад буусан болоосой хэмээн аргаа баран гуйж аргадан хойноос нь хөөцөлдөнө.
Зарим нь бүр болчихоод Улаачаа хийгээд хичээж байхад нь чи яахаараа болдог юм, чамд биш надад буух ёстой хөө гээд булаалдан уурлаж, атаархан хорлох гэж дайрч  байх юм.
Зарим айлууд нь манайх яагаад сураггүй болчив. Хэн нь Бөө болох вэ хэмээн хайж, бие биенийгээ сонгон шалгаруулан хэн нэгнийг минь болгоод өгөөч гээд л хөөцөлдөнө.
Зарим нь Бөө байж үзлээ залхуу хүрлээ, ядаргаатай бас хэцүү ажил байна. Одоо болиулаад өгөөч хэмээн бухимдана.
Зарим нь Бөө болох ёстой хүн нь ч, ах дүүс нь ч нийлж байгаад л эсэргүүцэн хаагаад өг, зайлуулаад өг, хойшлуулаад өг гээд л гүйлдэнэ.
Зарим нь хөөрхий гав ганцаараа л Бөө болон амиа борлуулна. Бусад  ах дүү төрөл төрөгсөд нь ойлгохгүй тоохгүй, ирэх ч үгүй. Зарим нь амрах байтугай унтах, идэх завгүй хөлд дарагдан, хөл толгойгоо ч ялгахаа байтлаа ядарна. Зарим нь өөрөө зар мэдээнд зар тавиад л хүлээгээд л байна.
Зарим нь хичнээн их ойлгон бүгд хөдөллөө гэтэл буруу юмыг нь залсан учраас дахиад эхнээс нь эхлэх, болих хоёроо мэдэхээ байна.
Зарим нь мэдсээр байж бидэнд хамаагүй Бөө болно уу, үхнэ үү өөрийнх нь сонголт. Бид л болж байвал болоо. Бөөгөөс болж үхнэ гэж юу байсан юм жамаараа талийж байгаа гэж бод хэмээн сургамжлана.
Зарим нь бүр Тийрэнтсэнээ мэдсэн хирнээ Тийрэнгээ өмөөрч үхэх шахна. Энэ ч яахав ичсэн хүн хүн ална гэгч байх. Ийм хүмүүс ичиж зовох хэрэггүй. Түүнийг хөөн зайлуулж биеэ цэвэрлэж, амиа аврах нь чухал.
Гэтэл энэ дээрхи бүх зовлонгууд байхгүй маш сайхан Бөө болон бүх юм сайн сайхан байтал бас л өвчин, зовлон гарч, үхэл хагацал тохионо. Юу вэ энэ чинь бүх юм сайхан болно гэсэн чинь худлаа байсан юм уу хэмээгээд гомдмоор.
Аль нь зөв, аль нь буруу юм бэ? Хэнд тэгээд итгэж юунд найдаж амьдрах вэ?
БУРХААН ЧИ ХААНА БАЙНАА ДААНЧ ЯАВАА, БАЙДАГ ЧИНЬ ҮНЭН БОЛ ГАРААД ИР. ТАЙЛАНГАА ТАВЬ, ЗАРГАЛДИЙЙЙ  гэмээр. Ийм хэцүү бөөн зовлонт асуудлуудыг хариуцсан Бурхан ч, Тэнгэр ч, Буурал ч, Дээдэс ч, Будда ч, папа Христ, мама Мария байгаад ч эцсийн эцэст яах юм бэ гэж би өөрөө бодно. Өөрийн үндсэн зовлонгоо яая гэж байж бас түм буман хүний зовлонг сонсож, дааж, тэдний төлөө зүтгэх гэх юж вэ? Бөөн лай л байна гай л байна гэмээр байгаа биз дээ.
Тэдний үндсэн зовлон нь бас дэндүү их. Энэ нэг бөөрөнхий алаг дэлхийг бөөцийлөх гэж зовчихно. Халуун хүйтнийг нь тааруулж, бороо шороог нь холих, болохоо байсан газар нь цэвэрлэгээ хийх, эмчлэх, тунг нь тааруулах, ядаж байхад хүн гэгч араатнуудын төрөл бүрийн довтолгооноос хамгаалах, бас хүн гэгч нарын тоо толгойг зохицуулах, сүнснүүдийг нь эрэмбэлэх, ухааруулах, хүний нийгэмд гарсан орсныг нь бүртгэх, хажуугаар нь хамаг амьд амьтны учрыг бас зохицуулах, хоол тэжээлүүдийг нь ургуулахыг нь ургуулж, идэх мах захыг нь бэлтгэх мэтээс өгсүүлээд арай хэтэрхий их ажил байгаа байхгүй юу.
Ганц бөөрөнхий Алагаа хариуцахаас гадна Нар, Сар, Од мичдээ цаг хугацаанаас нь хоцроохгүй юм уу түрүүлүүлэхгүй тоо толгойг нь бас хянах, зам мөрийг нь харах, энд тэндээс золбин Солир молир, бас сансрын хог ирээд мөргөх үгүй гээд л бүх асуудлыг хариуцана. Уг нь бол өөрийн энэ хэцүү үйл хэрэгтээ Бөөрөнхий Бөөр Алаг дээрээ өөрийн найдвартай ХҮН гэгчийг тавин ажиллуулах гэж л амь оруулан бүтээсэн байхгүй юу.
Гэтэл нөгөөдүүл нь бид сармагчныг сайн ажиллуулж байгаад Хүн болчийн ш  дээ. Юуны чинь Бурхан, сүнс, буг чөтгөр шаал худлаа.  Бид өөрсдөө л ийм болсон гээд онолдоод батлана. Хүн бүхнийг захирна. Энэ бүх байгаль бидний өмч баялаг хэмээн аль хэдийн усаа худалдаад, авч болох бүхэнг аван худалдана. Хулгай хийж байгаа байхгүй юу эд нар. Би ч гэсэндээ хулгайн мөнгөөр л амьдрах болоод байнадаг. Эх орны баялаг билүү юу билээ хүн бүрт сард өгдөг мөнгө. Би бас хамтрагч нь автоматаар л болчихсон, азны  Колуушка, үнэнгүй юманд нугас үгүй яадын яадын гэмээр. Даанч шийтгүүлэхдээ хамт шийтгүүлэх нь онцгүй. Худалч, хулгайч байхын хажуугаар хүн гээч бүх л төрлийн хорлол явуулна. Чаддаг чаддагаараа, мэддэг мэддэгээрээ л уралдан хорлоно.
Хамгийн лаг нь Атомын бөмбөг хийж буудна. Хими, бактериологи, физик гээд л урсаж өгнө.  Хамгийн доройнууд нь гэхэд төрөл бүрийн ухагч  НИНЖА нар сохор номиноос ч илүү ухаж өгнө. Уг нь Бурхан гээч газар ухаж газар амьдрах амьтдыг мартаагүй бүтээж өгсөн ч хүн гээч газар дээр амьдрахаасаа уйдаад газар дор, тэнгэрт амьдран тэнд байх ёстой үндсэн оршин суугчид бүхнийг Террористож байна.
Дээр амьдрах жигүүртнүүд, дор амьдардаг мэрэгчид тэд биднийг Аль Кай Дагийнхан, Бин Ла Дингууд гэдэг ч юм бил үү хэн мэдлээ. Аягүй бол амьтны хэлээр нь сонсвол бүүр ч аймаар нэр өгсөн байхдаа. Гэгээн шиг зулзаганууд нь КАДДАПИ гэж биднийг ойлгодог нь гарцаагүй байх. ХААН маань яагаад ТЭНГЭР болох үнэн дургүйг би маш сайн ойлголоо. Ийм хэцүү хариуцлагатай, тамтай ажлыг хийн зүрх сэтгэлээ өдөр бүр өвтгөж чадахгүй. ХААН маань  уян зөөлөн сэтгэлтэй хүн. Тэр шаналах маш дургүй. Түүний бодлоор бол бүх л юмыг сав сайхан болгочихоод цэгц тогтоохыг хүсэн амар амгалан байхыг боддог ч хүний зовлон гэдгийг яагаад ч зогсоож дийлдэггүйдээ сэтгэл нь уйлхад  дургүй.
Гэхдээ тэр энэ бүхэн над хамаагүй хэмээн орхиж чаддаггүй. Чадах бүх боломжоороо Тэнгэрийн үйлд туслахаар амьд байхдаа ч, үхсэн хойноо ч зүтгэж байгаа билээ. Тэр энэ бүх зовлонгоос яавал салах вэ гэдгийг өөрөө өөрийнхөө онолоор харан дүгнэдэг. Бусдаас онцгой нь Чингис Хаан өөрийгөө шүтүүлэх биш үндсэн бүхнийг зохицуулах гэж үүрд зовдог Тэнгэрийг ойлгуулах гэж хичээжээ.
Өндрөөс өндөрт гарвал Өөрөөсөө өөр юу ч олж харахгүй гэж ҮНЭН бий. Монголчууд үүнийг Хоосон чанар ч гэдэг.  Галактик орчлонгийн бүх асуудал, амьд амьтдын бүх асуудлын бүгдийг зохицуулагч Тэнгэр дэндүү урт удаан хугацаанд ажиллаа. Одоо хүнээс болж маш ихээр туйлдаж ядарч байна. Хүнийг яах гэж ухамсартай бүтээсэн билээ дээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр өөрсдийг нь бүтээж өгсөн ч  зовлонгоо сүүлд нь өөр лүү нь чихэн гомдоллох болсон.
Амьдрал дээр ч ийм жишээ олон байдаг. Ихэнхи олон хүүхэдтэй айлын хүүхдүүд өсөж том болоод эцэг эхтэйдээ ихэрхэхдээ ЯАХ гэж намайг төрүүлээв, Тэжээж чадахгүй байж хэмээн загнадаг болсон шүү. Эргүүлээд чихэлтэй биш тэгээд яах вэ??? Яг ийм юм болно гэж мэдээд гүзээнээс мултрангуут нь томруулаад өсгөчихдөг байхгүй юу. Тэнгэр бас их сэрэглээн хэхэхэ. Тэр өөрөө л өсөх гэж идэх юм нэхэж орилж чарлаж, уйлж байгаад л идэж уусаар том болсон нь яамай даа.  Нэгэнт гараад ийм том болоод Цор Цор гэдэг болчихвол  яавал дээр вэ? Эцэг эх нь алаад идэх үү? Аль эвсэл өөрөө амиа хорлох уу? Аль аль нь юуг ч өөрчлөж чадахгүй улам дордуулна.
Бүх юм болохгүй, саадтай байгаагийн учрыг та хай даа. Энэ бол ердөө л СҮНС. Энэ сүнсэнд л хамаг учир холбогдол, хариулага бүгдийг оноосон учраас ТЭНГЭР хүний зовлон бүхнийг анхааран сонсож, нэг бүрчлэн бүтээж өгөх алба байдаггүй байна. СҮНС хэд ч төрж болно. Энэ бол Тэнгэрийн ХАЙР. Өнөөдөр чамд хувилсан сүнс алдлаа ч алдаагаа засвал чиний үзээд байгаа зовлонг дараагийн төрөлд үзүүлэхгүй. Алдаад л байвал улам л дордоод байна гэсэн үг. Өөрийн алдаагаа олж хартлаа, ойлготлоо зовох юм уу олон төрөлд хувилна. Өмнө хийсэн алдаа заавал нөлөөгөө өгдөг. Өө цаанаасаа үйлийн үр гээд мунхраад байвал та энэ насандаа зодуулдаг нөхөртөө ч алуулчихалгүй амьд дэнжигнээд байсан бол дараагийн төрөлд алуулах жишээтэй. Яаж засч хамгаалах вэ? Өөрийн ухаан л хэрэгтэй. Хүнээ зөв сонгож сурна. Амьдралаа зөв зохицуулж сурна. Тэмцэж сурна гэх мэт.
Амьд байгаа хугацаандаа ямар нэг байдлаар зовлон ирвэл түүнийг давж чадан хатуужиж, нөгөөх чинь сорьж байна дийлдэхгүйдээ хэмээн зориглон бусдад буян хийж, муу бүхнийг хөөн зайлуулах сэтгэлийн тэнхээ, ухааныг хуримтлуулбал дараагийн төрөлд зодуулдаг биш, долоогоод л байдаг нөхөртэй болох гэх мэт жишээтэй. Заавал төрөл арилжиж байж зовлон дуусч, жаргал ирэх нь гэж мунхарч болохгүй. Амьдрал жаргал зовлонг тэгшлэн, таны хичээл зүтгэлийг үнэлэн үргэлж шагнал бэлэг өгдөг шүү дээ. Амьд яваагийн учир утгыг агуулсан амьд бяцхан хөөрхөн үрс төрүүлэн өгч, ач зээ бэлэглэдэг. Тэд байхгүй бол өөр ямар юмыг жаргал гэхэв дээ. Мөн үргэлж л Хайрыг бэлэглэдэг. Хэн нэгэнд дурлаж, дурлуулж , хайрлуулж амьдрах хамгийн сайхан бэлэг биз дээ.
Өвдөөд зовоход чинь бүлтийтлээ уйлаад гүйх хамаатан саднууд, баяр болохоор байдгаараа гоёчихоод хүрээд ирэх ах дүүс, аминчлаад ярих анд найз нөхдүүд бүгд л бэлэг. Энэ олон сайхан бэлгээ харж чадвал хажууд нь хэдхэн хувийг нь эзлэх зовлон юу ч биш.
Үлгэрт яагаад дандаа Баатрууд нь хувилдаг билээ. Нэг л их сайхан залуу байснаа нусгай бор хүүд хувилаад л авгайгаа тагнуулдаад унадаг биз дээ. Худлаа гэвэл үлгэр уншаад үзээрэй. Яг тэгж бичсэн байгаа. Нэг бол амьтанд хувилдаг. Энэ бол нууц мөн үү мөн. Өвөг Дээдсүүд маань амьдралын алтан сургаалуудаа бас л бичсэн байна. Хүн мөнхөд хувирч, хүний СҮНС мөнхөд суралцаж, дараа дараагаараа үйлийн үрээ хийх нь. Та нар бол энэ нууцыг мэдэж авсан азтангууд. Өмнө нь мэдий мэдий гээд байхад нь мэдүүлэхгүйгээр тас  хаасан байлаа шүү дээ. Муусайн хар дайснууд.
Бид Сүнсээ хир сайн хөгжүүлнэ төдий хирээр алс ирээдүй сайхан болно. Энэ бол НОТОЛГОО, БАТАЛГААТАЙ.  Аянга хөөрхөн тархи угааж байна гэж хардаж болохгүй.
Хүн төрөлхтөн бүх л түүхийнхээ хугацаанд хөгжсөн нууц нь юу вэ? СҮНСЭЭ сайн хөгжүүлж л байсан байна. Анх бид Мангдай байсан уу байсан. Биднийг мангдай байхад өндөр хөгжилтэй гэх Америк, Япон, Солонгос одооных шигээ байгаагүй л биз дээ. Америк Мангдай нар бүр сураг ч үгүй байсандаг. Хэзээ хойно  бөөн цагаачдууд хүний нутгийг дээрэмдэж байж шинэ үндэстэн шинэ улс үүссэн. Тэр цагаачид  бүх төрлийн арьстай гадаад Мангдай өвөг дээдсүүдтэй байсан нь тодорхой. За тэгээд л яг одоо бид 21-р зуун хүртэл хөгжчихөөд ийм соёлтой болчихоод байна гэдэг чинь сүнсээ хөгжүүлээд л яваад байсны гавьяа, үр дүн шүү дээ.
13-р зуунд мориор л гадаад явдаг байсан биз дээ манай өвөг дээдсүүд. Өөр гадаадууд ч бас л адилхан л байсан. Тэгэхээр хүний хөгжил гээч юмыг СҮНС биетэй заавал холбож ойлгох хэрэгтэй. Та нар боддоо. Яагаад бид хөгжлөөр доройтоод, бусад нь хөгжив. СҮНС гээчийг тас хорьсоноос болсон юм. СҮНСИЙГ хорьсноор, хүнийг Сүнснээс нь салгаснаас болж СОЦИАЛИЗМ гэгч хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын арвич хямгач гэгч урианууд цээжилснээс нуран унасан юм. Тэгвэл Капитализм гэгч юугаараа түрүүлэв. Тэнд муу муухай байдаг ч гэлээ хүний шашин шүтлэгийг хориогүй. Хоорондоо алалцан мэдрэлтдэг гэлээ ч Христ, Адам Эва гэх үлгэрүүдээ үнэхээр шүтэн дагаж, СҮНС байдаг Бурхан байдаг тусладаг, Би буруу үйл хийх ёсгүй гэдгээ ихэнхи нь мэддэг байсанд гол ялгаа нь байна. Хэн Сүнсээ зөв хөгжүүлэн, Тэнгэрт итгэж, өөрийгөө өөрчлөнө тэр улс нь Мандан бадардагтай санал хүссэн ч хүсээгүй ч нийлэх Баталгаа энэ юм.
Сүнсэн биеэ яаж хөгжүүлэх вэ гэж гайхаж байвал би бодит жишээ урьд нь бичиж л байсан.
Лав хоёр хүний сүнсийг өөртөө буулган өөрсдөд нь засал хийсэнгээ бичсэн нь бий. Тэд өөрийн биед хувилсангууддаа анхааруулан намайг чи яаснаа харвуу. Битгий хорлоод бай. Архи бүү уу, Тамхи битгий татаад бай хэмээн захиж байсандаг. Тамхи их татсанаас тархины хатууралд орж, бие нь их муу болсон сүнс тайлбарлахдаа Би бол чи гэсэн үг. Чи өөрийгөө гэж таньж байна уу гээд хэрвээ намайг энэ чигээр муутгаж хаявал чиний бие үхэхээр түүнийг орхин дэгдэх хүч чадал хэрэгтэй ойлгов уу чи гэж байсандаг.
Тэгээд засал хийснээр маш сайн болсон ч тэр эзэн дахиад л тамхиа татан, архи уун, элдэв муу зуршлаар байвал Би түүнд засал хичнээн хийх нэмэр байхгүй болно. Яг хүний сүнсийг оруулан СҮНСЭНД нь засал хийх бол маш хэцүү, хүнд засал. Газар дээрээ тэр засал хийлгэж байгаа хүн юм уу, би өөрөө аль нэг нь Үхэх эрсдэл өндөртэй. Хар ухаанаар бол тэр хүний хажууд нь сүнсийг сугалж аван өөрийн биедээ буулгаад бүх заслыг нь хийгээд буцаан оруулна гэсэн үг. Үхэл амьдрал зэрэгцсэн хүнд засал. Хамгийн инээдтэй нь засуулж байгаа хүн өөрийгөө дэндүү сайн таньж маш их гайхан инээж гарна даа. Өөрөө өөртэйгөө уулзан хараад ярина гэдэг үнэхээр сонин биз дээ. Ер нь та бодол оюундаа өөртэйгөө ярьдаг шүү дээ.
Учир иймээс Тэнгэр эцгийг буруутган зовлонд тусласангүй гэх нь бурууг ойлгов уу. Тэр намайг яг ингэж заргалдана гэж мэдээд СҮНС гэгчийг бүтээсэн хүндээ өөрөө өөрийгөө хариуцагч, бүтээгч, эмчлэгчээр шингээгээд өгчихсөнийг ухаж ойлголоо. Сэрэглэээээн бас хэхэхэхэ. Ядаж байхад хүний үйлийн үр өөрт л байдаг бол яахав гэхсэн. Би л зовоод дуусна биз гэж бодож болох ч хүн гэгч амьтан нийтээрээ нийгэмшиж амьдардаг учраас бас л нарийн тааруулчихжээ золигнууд чинь. Зарим хүн амьд байх хугацаандаа ухаан санаанд багтамгүй муу юм их үйлдэнэ. Хичнээн шийтгээд ч хугацаа нь богинодохоор. Энд муусайн алуурчингууд, хүчиндэгчид гэх мэт адгийн новшнууд бүгд орно. Нэгээр биш бүр нийт олноор нь ч ална. Одоо ч бид нар хүний хийсэн хэрэгт ял оноохдоо хөнгөн, хүндээр нь зэрэглэн ангилж таарсангуудыг нь зоонд тохдог биз дээ. Яг үүнтэй адил.
Таван зуу маван зуу наслаж чаддаг ч юм шиг  зарим хүн арай хэтэрхий муу үйл хийнэ. Үүнийг ганц түүнд тохоод тохоод утга үгүй. Иймээс түүнийг ийм болгоход оролцсон бүгд түүнийг сургах ёстой хамаатан сүнс, яс цусны тасархайнууд нь хамт үүрэлцэнэ дээ. Хамтын хариуцлага гэж эндээс харагдана. Хөөрхий бид өөрөө өөрсдөө л ухаарч номтойхон шиг жөмбийхгүй бол бүгд энэ дэлхийд кодтой амьдардаг туршлагын туулайнууд шиг Дээр байдаг хүний хараанд байнга байдаг байх нь. Хамаг юм нь баллахын аргагүй бичигддэг оюун маань бүгдийг тэдэнд илчилнэ. Хэн ч хараагүй ч чи өөрөө харсан хийсэн л байдаг байхгүй юу. Дотор эвгүй болчихлоо. Би харин сайн санаатай тулдаа л энэ бүх нууцуудаас нь та нарт хэлж сэрэмжлүүлэн байна шүү. Хэхэхэхэ. Тийрэнгүүд бол хэлнээ гонж, аягүй бол өөрийгөө Сүнс ч гэж мэдэхгүй явж байгаа байхдаа.
Бөө хүмүүс маш их хариуцлага нуруун дээрээ үүрснээ ойлгоорой. Энэ зүгээр нэг танай гэр бүл, овог отгийн асуудал биш, Монголын ч асуудал биш, Дэлхий Сансар огторгуйг хариуцсан ажил байх нь байна шүү. Зарим улаач Буурлуудаа өмчилж мэдрэлтдэг. Авах идэх болохоороо ах дүүсээ санан буурлуудын нэрийг барин худлаа үнэн ярьж юм яаж салгахаа тооцоолохдоо гаргуун. Тэгсэн хирнээ Бууралтайгаа уулзая, ярья, учрая гэхээр элдэв зовлон яриад зугтаад байдаг. Нэг ёсондоо амьдын хагацлыг албаар үзүүлдэг.
ХААН яагаад Биеэ засаад Гэрээ зас, Гэрээ засаад Төрөө зас гэснийг маш сайн ойлгох хэрэгтэй. Сонсоход мэдээжийн үг боловч БӨӨ нарт бүүр ч хамаатай. Хариуцлагаар ярьвал Тэнгэр эцэг зөвшөөрөөгүй бол Буурал хэмээх Сүнсүүд Дэлхийдээ буун Дэлхийг засахгүй. Энэ буусан Сүнснүүд бүгд Тэнгэр эцэгт тангараг өргөсөн Тэнгэрийн үйлийг эрхлэх ёстой Сүнсүүд. Тэдний уг гарал нь нэг айлаас төрөх ёстой биш бүх яс, цус махныхаа тасархай хамаатан саднуудыг хариуцсан нэг үгээр Айл Овог Отгуудаа хариуцсан Сүнснүүд байдаг. Гэтэл улаач нь зөвхөн манайд буусан, минийх хэмээн өмчилвөл овог отог гээд багаа ГЭР, Төр гээд байгаа ЕртөнцийнТэнгэрийн үйлийг нь таслуулж байна гэсэн үг. Хийх ёстой үндсэн ажилд нь саад болоогүй тэднийг мэдээллээр ханган энэ шинэ хорвоод дасах бүх л асуудлыг нь Улаач хариуцах ёстой юм. Тэнгэрийн бүх үйл төгс зохион байгуулалттай байдаг юм.
Нэг үгээр хэлбэл Дээр үеийн ухаантай хүн танайд ирээд чи түүнд орчин цагийн бүх юмаа таниулан танилцуулж алдаа оноогоо хамт ярилцана гэсэн үг. Түүнийгээ мэдэхгүй зөвхөн өөрийн биеээ зочид буудал л болгоод байвал тэд өөрсдийн юмаа л хийж, сурсан яриагаараа л ярьж, сурсан дадсанаараа байж байгаад л яваад байна. Хамаатан садан болон бүх хүмүүс Үнэн гэдгийг нүдээр үзсэн бол учрыг нь ойлгож, зөв Үнэнийг мэдэж авахыг хичээх хэрэгтэй. Үүний гол гарц нь гэгээрэх.
Өнөөдөр Гэгээнээгийн  цэцэрлэгт нь очлоо. Чи юм сурч байна уу гэхэд: Сурч л байх шиг байна гэсэн юм. Ойр зуур хэдэн үг сураад хэрэглээд байдаг болсон ч хүүгээ хараад их өрөвдлөө. Ангийнхаа хүүхдүүд дундаа ганцаараа гадаад гэх тэрээр төрөлхийн хэлгүй хүүхэд шиг дохио зангаа буюу биеийн хэлээр бүгдтэй нь маш хурдан ойлголцож байлаа. Яасан ч хурдан яарч сандран дохилцон тоглох юм бэ? Хэлгүй хүүхдийн сургуульд ороод яриад сурчихсан юм шиг л байлаа. Нөгөөдүүл нь ч  бас ойлголцоод яриад байх юмаа.
Эдний бэлтгэл цэцэрлэг гэгч сонин өдөрт гуравхан цаг л хичээл хийдэг. Өөр 24 цаг, 8 цагийн цэцэрлэг, ясли байдаггүй нь хачин. Тэд нь бүгд гэрийн үйлчлэгчээр хүмүүжигддэг гэнэ. Айлууд хөлсний цэвэрлэгчтэй болохоор угаалгын машин авдаггүй нь хачин. Тэдэнд өгөөд угаалгачихдаг юм гэнэ. Тэд мээмчиг, бандага, оймс юу ч байсан бүгдийг нь угаана. Барааны саван нь ганжин шиг урт. Угаах юмаа том махны мод шиг юмаар зодож угаана. Улс болгоны зан заншил гэж хачин юм шүү. Манай барааны саванг харвал яасан жижигхэн юм гээд сэтгэлээр унах байхдаа. Манайх гэрийн үйлчлэгч авахгүй гээд угаалгын машин авав. Гэтэл угаалгын машин нь Зад байтугай Цоо угаадаг нь сонин. Зарим хувцас нь цоорч гарч ирдэг. Зам, Хог, Үер, ерөнхий хот төлөвлөлт нь сайн юм байна. Харин уугуул иргэд нь залхуу, гаднаас ирсэнгүүд нь ажилсаг бололтой. Гэгээн ч бас зан заншлын ялгааг ажиглажээ. Манай ангийн олон хүүхэд хар хуруугаа амандаа хийгээд л байсан. Гэдсийг нь цоолдог олон хөлтэй хорхой ордог гэж мэдэхгүй байна та хэлээд өгөөч миний үгэнд орсонгүй гэж билээ. Тэгснээ АААн нэг бол тэр хар хуруу нь нөгөө чихэртэй мод шиг нь амттай байх л даа гэв. Би түүнд чи тэгвэл тэр хурууг нь үнхэж үзмээр байна уу гэхэд Үгүй ээ гээд инээнэ. Энд их халуун өөрсдийнх нь бас хөлс нь гарчихсан байлаа. Би азаар Чингис хааны удам болж төржээ. Мухамедийн удам болсон бол энэ хар халуунд алчуураар нүүрээ өлгийтэй хүүхэд шиг манцуйлдаг байна даа. Бигнэгдэж, жигнэгдээд хамаг мах идэхэд бэлэн болмоор аймаар юм. Хаан нөгөө Шар судраа надад өнөөдөр бас л унш гэх юм. Тэр чинь уг чанартаа хааны өөрийнх л тухай шүү дээ. Өөрөө уншихад яадаг байнаа. Өнөөдөр хэдэн аавуудынх нь тухай уншиж бичихээс нэг алдаа байна гэсэн.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.