Thursday, September 15, 2011

АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ ЖИШЭЭг бодоцгооё


Хүн, амьтан, ургамал адилхан Амьтай нь Алтан Дээд Үнэн
Хоол, ус, агаар нь амьтай бүхний анхан шатны амьд явах Алтан Дээд Үнэн
Хар, шар, цагаан будагтай, эр эм, хэн ч бай
Хүний цор ганц Гэр нь Дэлхий нь Алтан Дээд Үнэн
Нар, Сар, Од, Дэлхий амьтай нь Алтан Дээд Үнэн
Жил, улирал, цаг хугацаа амьтай нь бас Алтан Дээд Үнэн
Бид амьтай бүхэнтэй зохицон амьдрах нь Тэнгэрийн Зарлиг.
Алтан Дээд Үнэний тухай амьдралтайгаа холбон бодоцгооё.  Зарим хүмүүс юмыг мушгих, гуйвуулах, эсэргүүцэхдээ тун гарамгай. Хаан буулаа гээд яахын тэгээд Тэр юу өөрчлөх юм бэ? Амбасан үед талийгаач болчихоод, Хаант засгийн үе аль хэдийн өнгөрч Ардчилсан нийгэмтэй болсон бид. Юуны чинь түүхээ судал гэж. Өнгөрсөн юмаар яах юм бэ? Дэлхий Даяараа хөгжчихөөд 21-р зуун болчихоод байна. Сэрээрэй хөөе гэх байх даа.
Тэгэхээр Хаан та нарт өндөр байшин барьжээ буруу, үүнийгээ нураа, устга тэгээд НҮҮ гэж хэлээгүйг сана! Хаан буучихаад би буучихсан шүү. Намайг хүндэлсэнгүй, сөгд, мөргө, ухарч яв гэсэнгүй. Та нар минь ирээдүйд унах нүхээ өөрсдөө ухаад байна. Болгоомжил! Тас харанхуй мунхаг болжээ гэрэл гэгээ оруулан сэр! Төрсөн гэрээ амьдрах оромжоо устгах гээд байна. Өөрөө өөрсдийгөө алчих гээд байна хэмээн сэрэмжлүүлэх гэж, Эх дэлхийгээ хайрла хэмээн сануулахаар ирсэн. Тэр ирээдүй та нарын гарт байна шүү хэмээн бодуулахаар Харанга дэлдэж байна.
Та нар хичнээн хөгжөөд ч Дэлхийг аврах ухаан чинь дутаад хожигдоод байна. Хурдан сэхээрч шинэ төлөвлөгөө гарган, шинэ замаар замна гэсэн. Үүний тулд яах ёстойг өвгөдийнхөө болон өөрсдийнхөө туршлага, дадлага, мэдлэгээрээ олсон мэдсэнээ хаана хэрхэн нууц үлдээсэн, оньс нь хаа байгааг заахаар ирсэн.
Нууцыг устаж үгүй болохоос сэргийлэн энд тэндгүй тараан байрлуулж, энд тэндгүй хүмүүс, тохиолдлоор тэмдэг тавин үлдээсэнгээ зааж нэгтгэн базаж энэ мянганы Алтан Дээд Гэрээг хийхийг  сануулж байна.
Энэ бүх хямралуудыг хэрхэн угтан мэдэж, урьдчилан бэлдэж, давж гарах арга замуудыг бодож ол хэмээн сануулж байна. Та нар МУХАР СҮСЭГ гэж бодож болохгүй.
Жилийн дөрвөн улирал бол АМЬТАЙ. Ер нь цаг хугацаа маш нарийн цэрэгжсэн зохион байгуулалтанд байдаг.  Хүн санаандгүй өөрийн эрийн сайндаа үүсээгүйтэй адил цаг хугацаа санаандгүй дураараа бий болчихсон юм биш. Тэд амьтай, хүнээс илүү чухал үүрэгтэй, хүнээс илүү хүч чадалтай учраас хүн түүнд захирагдан амьдрах ёстой байдаг.
АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙГ СӨРВӨЛ СҮЙРЭЛ БОЛНО. ДАГАВАЛ АВРАГДАНА.
Жишээ нь өвлийн тухай боддоо. Оросын 12 сар гэсэн үлгэрийн кино байдаг. Санаж байгаа биз дээ. 12 жилийн 12 амьд хүн гарч ирээд шоовдор охинд туслан амар сайханд нь жаргаадаг. Урлагийн Тэнгэр гэж байдаг. Энэ Тэнгэрийн хүүхддүүд энэ бүх мэдээллийг зүүдээрээ, санаагаараа, бүх зүйлээр хүлээн авч бүтээн хүмүүст үзүүлдэг. Та нар ч онгодтой найрагч, онгод ороод гээд л ийм хүмүүсийн тухай ярьдаг.
Нэг удаа би хадам буурлаас манай дэлхийгээс өөр хүнтэй амьдралтай гараг байна уу хэмээн асуусан юм даг. Тэгэхэд хуруухан чинээ биетэй хүмүүстэй гараг байдаг тухай хэлж өгч байв. Нөгөө Гуливерийн аялал шиг гэж би төсөөлсөн. Гэхдээ Хадам буурал чухам тэр гараг хүмүүсийн тухай юуг хэлснийг би боддог. Энэ манай гарагын хүмүүсийг хэлээ юу? Тэд өөрсдөө асар том шүү дээ. Эсвэл дээд ертөнцөд өөрсдөө үхээд сүнс болоод тийм жижигхэн болчихдог юм уу? Үнэхээр өөр гарагт тэр жижигхэн хуруун хүмүүс амьдардаг ч юм уу би мэдэхгүй.
Алтан Дээд Үнэнүүдийг сөрөөд, зөрөөд хэзээ ч сайн юм болохгүй нь ойлгомжтой.  Өвөл, Өвөл амьтай гэнээ гэж гайхаж магадгүй. Өвөл гэж аймаар ууртай, догшин ширүүн, хүйтэн, ааш муутай Өвгөн хэмээн санацгаая. Би өөрөө даарах тун дургүй учир өвөлд дургүй. Би жаахан байхдаа өвөл хичээлдээ явах гэж яаж зовдог байв. Тэр үед гурван хаалгатай автобус өдрийн Од шиг ирнэ. Хоёр хаалгатай автобуст суух гэж алуулдаг байлаа. Хөл минь гутал дотор мэдээгүй болон, нүд цанаар бүрхэн арай гэж амьд автобус хүлээнэ.
Тосч гүйж, чирэгдэж татагдаж байж нэг юм орсон бол ороод шахцалдаан дунд нь амьсгал давчдана. Би хоёр хөлөө дээшээ татан өргөхөд хүний шахалдаан дунд тогтдог байсан гээд боддоо. Хаалганы ойр зогсохгүй шүү хэмээн нудруулан хөөгдөж гурван буудал хооронд амжиж урд хаалга хүрэх гэж зүтгэсээр арай гэж бууж амжвал үс гэзэг сэгсийсэн, хувцас хунар далийсан хүн аймаар жижигхэн юм буудаг байлаа. Иймд би өвөлд дургүй.
Монголд өвөл болдогт дургүйцнэ. Үгүй ядахдаа л маш их зардал орно. Тэгэхэд дулаан орны хүмүүс хичнээн жаргалтай. Хувцас хунар гэж их мөнгө зарахгүй. Түлээ нүүрс, дулаалга энэ тэр гэж бөөн асуудал үгүй. Өвөл байхгүй байсан бол үгүй ядахдаа л манай 76 хичнээн толгойны өвчингүй байхсан. Өвөл байхгүй байсан бол үе үе хамаг мал хөлдөж үхэхгүй гээд л эдийн засагт ямар их хэрэгтэй вэ? хэмээн боддог байлаа.
Харин би одоо өвлийн тухай өөр ойлголттой болжээ.
Амьдралын хамгийн нийтлэг байсан энгийн жишээгээр орлуулан бодож үзье!
Биднийг бага байхад айлууд лагерь гарч аав, ээж нар маань лагерийн автобус гэгчээр өглөө яваад орой ирдэг байв. Явахад нь унтаад хоцордог бид сайн унтаж аваад босон боорцгоо идчихээд л гадаа гаран лагерийнхаа өөрийн өрөөсөнгүүдтэй тоглож гарна. Харин орой лагерийн автобус ирэх сургаар л гэртээ гүйж орон цайгаа тавин, гялс гэрээ цэвэрлэн нээг л их тоглоогүй царайлна. Гэр нь цэвэрхэн, цай хоол нь бэлэн эцэг эх маань сайхан ааштай байх нь аргагүй.  Тэгээд гарч тоглох зөвшөөрөл өгөн тэднийг тасраад унасаны дараа л гэртээ орно. Унтатлаа тоглодог байлаа.
Бага жаахан хүүхдүүд том эгч ах нарыгаа дуурайсаар бүгдийг мэддэг болдог. Цаг мэддэггүй байсан бол цагаа тогтоодог. Одоогоор дуурайх ах, эгч, найзгүй байгаа Гэгээнээд цаг хэрэг болох албанд орсон. Мөн хүүхэлдэйн цаг хүлээнэ. Цагийн зүүг гараараа дүрсэлж үзүүлээд: "Ээжээ яг ийм сахал шиг болсон бол хэд болж байгаа гэсэн үг вэ" хэмээн эрхий долоовор хуруугаараа урт богино зүүн байрлалыг үзүүлнэ.  Би түүний гарын хурууг ажин тэр сахал хаашаа сөртийж, хаашаа унжсанаар нь баримжаагаа бараг авчихна. Гэгээн бас амьдралд суралцаж л байна гэсэн үг.
Лагерт олуулаа тоглодог хүүхдүүд цаг хараад байх завгүй тоглосон ч амьдралын туршлага суун алдарт лагерийн автобус Наран аль хавьд байхад ирдэг тэр бүхнийг мэддэг болчихсон байдагтай яг ижил түүхийн явцад бидний өвөг дээдсүүд хичнээн мянган жил амьдрахдаа бүгдийг ажаад, бүртгээд, тогтоогоод авчихсан. Дараагийн удаа түүний залуу үе өөрсөд шиг нь алдчих вий гэсэн болгонд анхааруулан сэрэмжлүүлсээр арвин их туршлага өвтэй, мэдлэгтэй болон алтан сургаалуудаа үлдээдэг. Тэгэхээр амьдрал өмнө нь ч байсан, одоо ч байна. Бид ч суралцаж байна. Энэ бол Алтан Дээд Үнэн болно.
Тэгвэл дээр дурдсан Өвөл гэгч ууртай , догшин, хүйтэн, хамаг мөнгө гулгуулаад авчихдаг хүний тухай Өвөлд амьдарч үзсэн, харсан, мэдсэн хүн л танин мэдэж, зөвлөгөө өгч чадна. Өвөл гэгч тэр ааштыг ирэхэд юу юу бэлдсэн байвал өнөтэй, даарахгүй, цутрахгүй давах бүх мэдээллийг хэлж өгч чадна. Нэгэнт л өвөл Монголд ирэх нь гарцаагүй, түүнийг Африк руу хөөгөөд явуулчихаж бид чадахгүй, шинэ өөр нар гаргаад тэнгэрт тавин дулаацаж чадахгүй тул Өвөлд дасан зохицож, түүнтэй хамт амьдрахаас өөр аргагүй. Тэрнийг ирэхээс өмнө бид Өвлийн бэлтгэлүүдээ хийж амжсан нь зутрахгүй өвийг давдаг. Чадаагүй нь хөлдчих гээд л зутардаг.
Тэгвэл эндхийн хүмүүс өвөл гэдгийг мэддэггүй. Монголоос өвөл ирж байна та нар хамт өвөлж гэвэл За гэсэн ч юу бэлдэх, яахаа сайн мэдэхгүй. Өөрсдийн мэддэг өвлийн хэмжээнд л юмаа бэлдэнэ. Харин яг Монгол өвөл ирвэл эндээс амьд гарах хүн даанч ховор доо. Өвлийн бэлтгэлгүй бид ч хөлдөн Чад хийнэдэг.
Сүүлийн үед цаг агаарын дулаарал болоод Өвлийн аашт өвгөн зөөлөрсөн нь бидэнд таатай байсан ч хор холбогдол нь ямар ихийг нь мэдэж түгших боллоо.  Өвлийн өвөөгийн бие нь муудаж хэвтэрт орж хоногоо хүлээн хэвтэх болсныг хүмүүс одоо л анзаарч эхэлж байна. Гэтэл ааш муут Өвлийн өвөөгийн хамаг гол ажлыг хүн хийж сураагүй, мэдэхгүй. Түүний бие муудаж хэвтэрт орсноос болж  Мөнх цаст уулс, Мөсөн далайнууд хайлж Дэлхийг минь усанд живүүлэх аюул заналхийлж эхэлсэн. Тун хэрэгтэй ааш муут байжээ тэр. Хайлах цас мөс, үер, живэх газраасаа болоод түрүүчээсээ сандраад л байгаа ч яахаа ч мэдэхгүй байна. Хуурай газар л бид амьдарч байснаас ямар усан дотор амьдарч байсан биш дээ. Үлдсэн хуурай газар луу гаа л ухраад байхаас өөр ямар ч арга байхгүй.
Улс орноороо усанд үйж үхэлтэй биш. Амьдрал хэрэгтэй, шинэ газар хэрэгтэй. Шинэ газартаа  Харц шиг биш Хаан шиг амьдрах ёстой. Бид урдах шигээ дураараа амьдрах хэрэгтэй хэмээн өөр бусдын газраас гуйж нэг авна. Гуядаж нэг авна. Шинээр ирэгсэд, хуучин амьдрагсдын хооронд заавал зөрчил тэмцэл үүсэн дайн эхэлдэг. Ингээд л хоёр тал баахан хүнээ алж хядсаар эцэстээ зохицон шинэ улс, шинэ үндэстэн үүснэ. Америк  ингэж бусдын газрыг булаан авч үүссэн орон.
Дэлхийн хэдэн хувь нь хуурай газар билээ. Монголчууд байтугай Дэлхийн хүмүүс сүйрэхэд зугтаад ирэх гол төв хуурай газартаа Цөмийн бөмбөг тавьчихаад л сууж байвал Дэлхийд даанч аврал алга болно. Ингэснээрээ тэд өршөөлгүй ялтангууд болоод байгаа юм даа.
Энэ ирэх мянган жилд олон орон, олон шинэ үндэстэн үүсэх ёстой. Нурах нь нурж, сэргэх нь сэргэж дэлхийг шинэ хүмүүс эзэгнэнэ. Өвлийн өвөө байсан бол бид дураараа л нутагтаа сэлгүүцэн амьдрах байлаа. Тэгэхээр Өвлийн өвгөн өвдөхгүй, үхэхгүй байсан нь Дэлхийн бүх улс орнуудад хамаатай байх жишээ энэ. Өвлийн өвөө өөрөө өвдөөгүй түүнийг хүн гээч мунхаг өвдүүлсэн байх нь гутамшигтай. Дэлхийн дулаарал юунаас болж хурдалж байгаа билээ. Хүний буруу амьдрал, буруу үйлээс болсон. Өвлийн өвөө амьд нь дээр үү? Үхсэн нь дээр үү? Энэ бүхнийг бодох цаг болсоон. Миний Өвөлд дургүй хамаагүй. Би хуучнаараа өргөн уудам газартаа эзэн болж, дураараа сэлгүүцэх эрх чөлөөтэй байсан нь дээр учраас Өвлийн өвөөг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.  Энэ бүхнийг Эртний язгуур эвлэрэл гэж нэрлэдэг. 
Одоо би Монголд өвөл болдогт баярладаг боллоо. Ямар ч байсан дэлхийн зарим улс өвлийн тухай мэдлэггүй, бэлтгэлгүй, тэсч гарах чадваргүй байхад Монгол хүн бол Өвлийг сайн мэднэ. Бэлдэж чадна, тэсч гарч чадна. Мөн зохицон амьдарч сурсан. Монгол гэх газрыг Тэнгэр дэмий газар сонгоогүй нь Учиртай л байж таараа.
Аянга БӨӨ болохгүй гэж зөрүүдлээд юу боллоо. Биеэрээ, сэтгэлээрээ, зүрхээрээ уй гашууг мэдэрч байж Сүнс хүчтэй байдаг гэдэгт бууж өгсөн. Би өөрөө энэ бүхнийг нүдээрээ үзчихээд, биерээ туулчихаад өрөөл бусдад ийм юм бүү тохиолдоосой хэмээн зүтгэх нь Монгол өвөг дээдсүүдийн  өнө эртний сэтгэл зүрхийг ойлгоход их нэмэр болсон. Тэд өөрсдийн ард түмнээ алдчихвий, эндчихвий, ийм юм байдаг шүү хэмээн сэрэмжлүүлэн сануулах нь яг бидэнтэй адил хүн байсанг илэрхийлнэ.
Бичиг үсэггүй харанхуй тэнэг байсан гэх өвөг Дээдсүүд маань хир чадлаараа хойч үедээ мессеж үлдээжээ. Хадан дээр зурах нь зураад, сийлэх нь сийлээд, тэмдэг тавих нь тавиад, үлгэр домог, хэрэглэх эдлэл, амьдрах орчин, дуу хуур, өмсөх хувцас бүгдэд нь утга учруудыг нь шингээн өгөөд оджээ. Өрөвдөлтэй байгаа биз дээ.
Түүнийг нь хуучин юм, тэнэг хийцтэй, дээр үеийн гэж голж шидлэн, шатаан хаях тэнэг үрсээ хараад тэвчихээ болин бууцгаах болсон байна. Дахиад хэдхэн зууны дараа та нар өөрсдийн үрсдээ Онгод болон буух болбол чиний үрс, хүүхдүүд ямар байгаасай хэмээн чи хүсэх вэ?
За нэг ерөнхийдөө зөвхөн анхан шатны сургаалууд нь гэхэд л ийм их учиртай Дэлхий нийтийг хамарсан Гэрээ сургаалууд гээд амархнаар одоотой холбоод ойлгоход болно.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.