Wednesday, September 7, 2011

МОНГОЛД ЦӨМИЙН ХОГ ШААР БУЛШЛАВАЛ МОНГОЛЫГ ТЭНГЭР ХАЯНА


Урд шөнө би ч, Дээдэс ч их ажилтай байж цурам хийсэнгүй. Унтахаасаа өмнө блогтоо мэдээллээ тавин цэгцлээд пэйсбоокээрээ нэг эргэлдээд автал отоод сууж байвал гэх таван хүнтэй тааран тэдний асуудал, санаа бодлыг сонссоор байтал бараг шөнө дунд өнгөрчээ. Хамгийн ноцтой аюултай Цөмийн гэх нөгөөх л бузар мэдээллийг бас л сонсон гайхлаа. Өмнө нь би Цөмийн тухай бичиж байсан ч чухам л худлаа гээд дээр дооргүй мэдээлээд андуурч эндүүрсэн гээд байсан болохоор арай ч тийм бузар юм хийхгүй байлгүй гэж бодсон ч дахиад л шуугиад эхэлжээ.
Бид яаж эргээд Монгол хүн болох вэ? Толгойгоо зөв ажиллуулдаг болох вэ? Эх дэлхий газар шороогоо хайрлаж сурах вэ? Гэгээрэх, боловсрох гэдэг үгийн ялгаа хэрхэн Гэгээрэх вэ? гээд л дөнгөж анхан шатны мэдлэгээ танин дэлгэрүүлэх гэж мунгинаж байх хооронд эрх мэдэл, өнгө, мөнгөний шуналтангууд хамгийн ноцтой аюул руу нь аль хэдийн алхаад оржээ. Цөмийн хаягдал булах байтугай, цөмийн цахилгаан станц ч бариад байх шаардлага үгүй. Монголын хүн ам хичнээн сая болчихоо вэ? Нүүрсээр ажилладаг цахилгаан станцаа доголдолгүй ажиллуулж чаддаггүй, сураагүй байж юун Цөмийн цахилгаан станц.
Дэлхийн хамгийн ариун Догшин газар, Тэнгэрийн хамгийн амин газарт Цөмийн аюулыг  уриалан дуудаж байна гэдэг юу гэсэн үг вэ?
Монголчууд ихэнхи нь нөгөөх л тайван зангаараа худлаа байхаа, арай ч тэгэхгүй ээ. Монгол хүн бүр эсэргүүцэж л таараа гээд л сууж байна. Хуурагдаж, хулхидуулж  дуусдаггүй юм байхдаа. Ийм юм хийгээд байвал сонгууль хүртэл боломж хугацаа өгөөд хүлээгээд байх хэрэг байна уу? Энэ эргүүнүүд насаараа зөөлөн суудалдаа тухлана гэж санаж байгаа юм байхдаа. Хичнээн эрх мэдэлтэй, чамаас илүү дэлхийд нэр нь алдаршиж байсан хүмүүс хэрхэн буруу алхам хийснийхээ төлөө суудлаасаа огцорч, шоронд орж, шонд дүүжлүүлж байгааг зурагтаар өдөр бүр л мэдээ үзэж л байгаа. Энэ бүхэн жаргалдаа ташуурвал нэг л өдөр ийм юм өөрт чинь ирэхийн сануулгууд.
 Хаан маш их хилэгнэсэн учраас намайг унтуулсангүй шууд өргөөндөө оруулан "Тэнгэрийн Тамлага" нэртэй аймшигт зүйлийг шүлэглэн бичүүлж эхэлсэн бөгөөд хэрхэн бэлдэж хийх, яаж хэрэглэх талаар надад зааж сургаж эхэллээ. Хаан хэзээ түүнийг хэрэглэх, хэн хэний нэрийг оруулан Тэнгэрт тайлга тахилга өргөх  тэр үед нь эргэлзэх, тээнэглэзэх, хайрлах, өрөвдөх, айж сандрах юмгүй хийх ёстойг зааварласан. Яагаад гэвэл Тэнгэрт тэрслэгчид хэзээ ч ялж байгаагүй юм.
Хаан мөн хэлэхдээ: "Намайг бас буулгаад нисээд байгаа гэсэн зайранг би шалгана. Хаан намайг Мөнх Тэнгэрийн үйл хэргээс өөр юманд ашиглах нь Тэнгэрт тэрсэлсэн хэрэг. Зарим нь хээр гадаа ч буулган энэ Хааны сүнс хэмээн тайлга тахилга хийн, түмэн олноос енбүү цаас завшиж ч байх юм. Би хэзээ ч тайлга тахилга хийх үед ард иргэдээс өөртөө өргөл авдаггүй. Тэд бүгд миний улаач болж надаар гоёж чимж байгаа бол Тэнгэрийг суртчилах хийх ёстой үйлийг минь хийгээд байгаа нь хаана байна? Тэмцээд байгаа нь хаана байна? Түмний тархийг угаан, өөрийнхөө өврийг түнтийлгэхээс өөр шид нь хаана байна.  Би бол эгэл нэг Хааны сүнс сүг биш, Мөнх Хөх Тэнгэрийн элч. Би бол цор ганц байтал газар сайгүй улаас нар дээр буудаг" гэнээ.
"За яахав. Тэднийг бүгдийг нь тулаанд дуудах хэрэгтэй. Болзоотын Бор толгой дээр шууд халз тулалдах ёстой. Миний амин сүнс хэдэн хүнд бууж өөрөө өөртэйгөө байлдах болох нов. Чи хуяг ч үгүй, хамгаалалт ч үгүй ганц миний хэнгэрэгийг л авч оч! Нисэх гэнээ хахаха түүнийг шид гэж мунхаглана уу? Нислээ гээд үлдээх, бусдыг гэгээрүүлэх шид нь хаа байна. Дэлхийн хаана ч нисдэг Бөө байтугай нисдэг гэх энгийн хүн ч, лам  хувраг ч байгаа".
"Чи хэлээдэх миний түүхэнд Чингис Хаан нисдэг байсан гэж бичиж үү? Би морь унаж Дэлхийг байлдан дагуулсан. Тиймээс Морьтой, Хийморьтой монголчууд гэдэг бус уу? Би нисдэг, бид нисдэг байсан бол Дэлхийн талыг биш, бүгдийг нь эзлэх байсан юм".
"Хүн бүр нисдэг. Хүн бүр сүнстэй. Сүнс та нарт алхаж ирж ордог уу? Дээд тивээс ч, Доод тивээс ч алхаад ирж байна уу? Бид бүгд хий дүртэй, хийсгэлэн биетэй, хийсч нисэж явдаг. Уналгаа унан улам хурдалдаг. Гэтэл үүнийг шид гээд ихэрхээд байна уу? илүүрхээд байна уу? Хаан би энэ замбативд хүн болж заяахдаа ч Мөнх Хөх Тэнгэрийг шүтэн биширч, Мөнх Хөх Тэнгэрийн зарлигийг биелүүлж амьдарсан. Дээд Тэнгэрт залрахдаа ч Мөнх Хөх Тэнгэрт захирагдан, Мөнх Хөх Тэнгэрийг хүндэлж байлаа. Хүний энэ хорвоод хий бие, хийсгэлэн дүрээрээ залрахдаа ч Мөнх Хөх Тэнгэрийн хүслийг өргөж, түмэнд таниулах гэж бууснаас биш нисэж дэвэн, хэн нэгнийг бишрүүлэн хүндлүүлэх гэж буудаггүй билээ" хэмээн айлдав. Өчигдөр ийм хоёр юманд их л хилэгнэлээ. 
Монгол Цөмийн булш болбол монгол гэж ганцаараа булш болно гэж бодох хэрэггүй. Дэлхий өөрөө булш болно. Учир нь Монгол гэгч энэ газар Дэлхийн бүх ундны усны эх ундарга нь байдаг юм. Дэлхийн гол зангилаа нь энэ дор бий. Тэнгэр яагаад Монгол гэх өөрийн үрсээ энэ газар байрлуулаа вэ? Өвөг дээдсүүд хаана аль газар хамгийн эрсдэл, аюул багатайг мэддэг болоод байрлуулж, гэрээ засаад үр удмаа үлдээгээд, харж хандаад байгаа гэсэн үг. Тэгэхэд нь тэр газар нь Тэсрэх бөмбөг булаад л сууна гэж байх гэж дээ.
Тийм л аюулгүй юм бол тэр орнууд чинь өөрийнхөө нутагт байрлуулах нь яасан юм. Бүүр мөнгө төгрөг өгөөд, туслаад байгаа биз дээ. Тэгсэн хирнээ тэд өөр юмаа өгөх нүү гуйгаад үз. Энэ уулынхаа Хар, Шар алтнаас манай оронд өг гээд асуугаад үз л дээ.
Булах нь тодорхой болбол бүх Монголоороо бүгд босох хэрэгтэй. Залуу, хөгшин, эр эм, хүүхэдгүй босох тэмцэх хэрэгтэй! Тэнгэрт тэрсэлэгч бүгдийн дайсны эсрэг бүгд нэгдэх нь зөв. Лам хувраг, бөө удган, цэрэг цагдаа, дарга даамал хэн  бай хамаагүй Та бол Хүн. Тэр нь дээшээ гарах гээд байна, энэ нь доошоо орчих гээд байна гэлгүй Энэ муухай бузар бүхнийг сэтгэж, дэмжиж хийсэн бүхнийг шүүх эрхийг өөрсдөдөө өгөх нь зөв.
Хаан тамлагаа бичиж байхдаа энэ цөмийн хаягдлын талаар санаа зовон нойр нь хүрэхгүй зовох хорь гаруйхан настай хүүг дотроо бодон зүрх нь шаналж, нулимс нь цийлж байсан юм. Даанч хайран залуус юм даа хэмээнэ. Хэрэв Монголыг Тэнгэр нь хаявал хэдхэн жилийн дотор хэрхэн сүйрэхийг бодоод элэг нь эмтэрсэн нь гарцаагүй. Ямар ч байсан Тэнгэр байгалийн гамшигуудаа ар араас нь эрчимтэй явуулан, мунхаг хүүрнүүдийг нүдээ нээтэл нь балбаж байхаар боллоо.
Би тэр Хааны хар тамлага гэх аймшгийг уншиж үзээд Ямар нэг бас тусдаа аймшигт хар юм байдаг. Түүнийг сэргээн өргөл өгөн, тэдний бүх сүнсийг нь өөрсдийнх нь овог отгийн бүгдтэй нь худалддаг юм байна гэж ойлголоо. Маш хүнд хэцүү үед хийдэг, бараг л эцсээс нааш нэг буудал юм байна. Хараал бол хажууд нь тоглоом бололтой. Яагаад гэвэл хараалыг хариулж болдог. Хийсэн эзэнд нь буцааж болдог бол. Тэнгэрийн Хар Тамлага бол ямар ч найраагүй зөвхөн хийсэн, хариуцсан нь өөрөө л зогсоож, тайлдаг юм байна.
Хамгийн амархнаар ойлговол намайг алчихвал дахиад над шиг нь төрж, биежиж, эрхээ аван автал хүлээнэ гэсэн үг. Гэтэл би мэт нь 1000 жилдээ нэг буух ёстой гээд байдаг. Огт санаандгүй газраас л төрөх тул хаана гэж хайж ирэхэв дээ. 1000 жил гэтэл энэ Тамлагад өртсөнгүүд амьд байж, удам нь ч үлдэх найдвар байхгүй нь аймаар.
Жишээ нь би анх бичиж байсан даа "Чандаганы хараал" гээд. Тэр бол хажууд нь харин ч гайгүй байсан байна. Тэр бол эм сүнсний хараал. Эзэн нь Чандага. Чандага эзэн Хатан өөрөө бууж байж Алтан ургийнханы хараалыг тайлсан шүү дээ.
Гэтэл Хааны бичүүлсэн нь "Тэнгэр эзний өөрийнх нь Хараал" юм байна гэж ойлголоо. Манайхыг анх буухад Хараалын Хар Тэнгэртэй гэж хадам буурал нэг тэнгэрийг маань дурсаж байсан. Энэ Тэнгэртэй байхад бүх хараалыг буцах эзэнд буцааж чаддаг. Бүх Хараалыг тайлдаг. Хараал хичнээн хийсэн ч надад нөлөөлөхгүй, ирэхгүй хэмээсэн юм.  Бас өөрөө хийх эрхтэй гэж байсан ч хийх бол заавал Тэнгэрт юуны учрыг өргөн мэдүүлж байж зөвшөөрөл авч хянуулдаг. Энэ Тэнгэр Хараалаа хариуцдаг ч дээрээ эзэнтэй нь харагдаж байна. Тэр бол Тэнгэр эцэг юм.
Хараал Хар Толгой дээр гэсэн үг ямар их нууцтай үнэн нь үүгээр батлагдана. Хараал заавал хараасан эзэн, захиалсан хүмүүс, оролцсон бүхэндээ эргэн ирдэг. Түүний Хараалыг Эзэн шүүнэ. Атаа хорсол, амин хувийн хонжоо, хэр үндэслэлтэй, зөв үү буруу юу? Бүгд хянагдаад буруудсан нь эргээд Толгой дээр нь унадаг.
Хүн байтугай амьтад, ургамал, чулуу хүртэл хараадаг. Гучин дөрвөн дүрд хувилдаг алдарт Хар Лус Пунцаг хадам бууралд хэдэн хүн ирж үзүүлж байсан юм. Сайн сайхан амьдралын туйлд байсан тэд хэдхэн жилийн дотор л хувь заяа нь эргэж хамаг юм нь уруугаа эргэсэн байв. Пунцаг буурал шууд л хэний юуны халуун цусыг нь сорж хилэгнүүлсэн гэхэд Үгүй тийм юм байхгүй гэхэд нь хэдэн жилийн өмнө, юу болсонгоос нь цухуйлгахад хоёр хүү нь саналаа. Хэдэн жилийн өмнө анд явж Зээрийн халуун цус сорсноо хүлээсэн юм даа.
Нөхдүүд тийм амьтны ийм цус уух, тархийг сорох, цөсийг үмхэх, элгийг гулгуулбал энэнд ч тэрэнд ч сайн гээд идэж уугаад байвал уусан идсэн та нараас гадна гэр бүл чинь тэр чигтээ сүйрч эхэлдэг гэдгийг санаж явбал тустай.
Бас нэг яриа байдаг. Шаазгай буудаад шөл хийж уусан цэргийн салааныхан тал нь шахуу үхэж байж ойлгон бөөн юм хийж байж хоёр, гуравхан амьд гарсан түүх бий.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.