Wednesday, September 21, 2011

Амин Ний КЭМ ЭН байхын Оройн Дээд ГЭРИЭ


Энэ хэсэг бол мундаг Хатны судрын 10-р бүлэг сүүлийнх нь гэтэл би нөгөө л ном уншдаг өөрийнхөө заншлаар эхнийхийг нь хальт хараад, дундахыг нь дунджилж хараад сүүлийнхийг нь уншчихсаан тууж явна. Хамгийн сүүлийнхийг нь харахад л бүх юмны үр дүн харагддаг болохоор би эхнээс нь юм тууштай үздэггүй бололтой. Алив тэмцээний хамгийн сүүлч нь л чухал.
Улсын Наадмын баярын тоймыг нь хамгийн сүүлд үзээд л болоо. Сумогийн хамгийн сүүлчийн хоёрын хэн нь түрүүлсэн хаяж байгаа хэсгийг л үзээд болоо. Тэр хоёрыгоо ч эхнээс нь үзэхгүй. Аса аварга байхад түрүүллээ гэвэл л үзнэ. Тэгэхгүй бол наана айгаад зугтаачихна. Яанаа яанаа гээд. Ямар азаар би бөхийн эхнэр болоогүй юм. Зовж үхэх байсан даа. Яанаа яанаа гээд л дэрэн доогуураа орж байгаад уначихвал сэтгэлээр унах гэж гай зүгээр. Морины хамгийн түрүүчийнхийг л харна. Хажуунаас нь эхлээд харвал уйлчих гээд байдаг түвэгтэй.
Бас хамгийн сүүлчийнхийг нь харж баясна. Яасан хөөрхөн юм гээд л. Нум сумыг бол ойлгодоггүй юм. Тэр онодог бөөрөнхийгийнх нь дэргэд байгаа хүмүүс яасан ч айдаггүй юм, харваа ч нь ч юун мэргэн юм. Хүн харвах гэж байхад өмнөөс нь харж зогсчоод гараа өргөөд Урай гээд байгаа хүмүүсийг яалтай билээ. Өмнөөс нь яс хавтайх гэж бөөн түвэг. Би бол нум сумыг том дугуй байны яг голд нь ар араас нь чихээд оруулбал л гоё гэж боддог. За яахав зөвхөн ялсанг л харах дуртай ч номыг бас яахаараа хойшоогоо үсрээд явчихдаг аа ойлгодоггүй
Миний танил хоёр дүү ёстой үнэн реакцтай юм үздэг хоёр байсансан. Сумо үзэхдээ авгай нь чарлаад хашгараад дэвхцээд явчихна. Би түүний дуунаас л нөгөө хоёрын хэн нь алгадаж, хэн нь түлхэгдэж байгааг сонсоно доо. Өөрөө айгаад зурагт руу харахгүй. Кино үзэхдээ бас орилолдоод  хамт л кинонд тоглочихно. Манай талын баатар зодолдоод ялбал Болж, май чи, зөв хө гээд л орилолдоод байна. Харин зодуулбал Өөөөө чааваас, зүзүзүзүзү хайн, арчаагүй амьтан. Алчаач алчаач,  босоорой гээд л хашгирч өгнө. Би тэднийд байхдаа киног биш тэр хоёрыг үзээд инээдэг байсан санаанд орлоо. Хажуу айлынхан нь тэр хоёрыг хоорондоо л алалцаад байна гэж гүтгэж боддог байхдаа хэхэхэхэ. Сайхан залуу гэр бүл байж билээ. Тэд маань бас гадаадад Алаачээ алаач, май чи гэж орилдоод киногоо үзэж байгаа байхдаа.
Сурснаараа хойноос нь эхлэе.  Аянга буруу тайлж магад ч та нар бол шүүнэ шүү дээ. Энэ Сорхагтани хатны номыг Монголд Нүрзэд агсан, Б.Хүрэлбаатар, З. Бат-Отгон нар тайлбарласан юм.
Би бүгдийг нь уншиж үзсэн ч надад хамгийн анхны гэдгээрээ Нүрзэд агсны  хөрвүүлсэн номыг уншин өөрийнхөөрөө тайлж байгаа билээ. Мөн дээдсүүд ч энэ эхээс нь намайг өөрөө уншин хий, битгий бэлэн будаа идээд бэлэнчлээд бай гэсэн юм.  Б.Хүрэлтогоо болон З.Бат-Отгон  нар бас Нүрзэд агсны хөрвүүлсэн номоос гол болгон авсан бөгөөд тэд орчин цагийн монгол хэлээр бас бүр ойлгомжтой болгон бичсэн бизээ. З.Бат-Отгон энэ номоор тавин цагийн лекц уншин, 10 боть ном болгон нэг бүрчлэн тайлбарласан болно. Яагаад гэвэл энэ судар бүх л юмыг хамарсан их гүнзгий утгатай юм.  Харин Аянга би бол ерөнхийд нь базаад өөрийн үзсэн харсан, туулсан БӨӨ амьдралтайгаа холбосон онцлогтой болно. Одоо судлаж байгаа болон дараагийн судлаачдад хэрэг болж юу магад гээд бас би өөрийн санаагаа өгүүлж байгаа шүү.
Мөн энэ амьтай номыг өөрийн бие дээр туршин байж чин үнэн амьд судар гэж  мэдсэнээрээ онцлог. Дээрээс нь түүний гол баатар Чингис хаан маань өөрөө түүнийг шүүж байгаа бөгөөд бүх л ард түмнээр тайлуулан уншуулж ойлгуулахыг хүссэн болно. Харин би мөн ч их зугтаж, зугтаж баригдаад түүнийг тайлахдаа эхнээс нь биш өөрийнхөө сонирхсон сэдвүүд рүү туулай шиг л үсчээд харайгаад байсан юм. Тэгсэн ч надад мэдэхгүй үгс зөндөө л байна. Түрүүчийн сэдвээс гэхэд л Их Хааны долоон эцгийн Зөнг нь би хаячихсан юм даг. Би арван хэдэн боть бичих болно шүү дээ.
Гадаадад байдаг Монголчууд над шиг нутгаа санаад зүрхэндээ гунигтай, нүдэндээ нулимс нь цийлдэг гэдэгт мөрийцсөн ч багадах биз. Яахав дээ тэгээд хүний газар эх орныхоо тухай, өвөг дээдсүүдээ магтсаныг уншаад онгирч байя л даа. Өмнө нь онгирох ч юм байхгүй мунхаг дээдэстэй л гэж боддог байсан бизээ. Би гадаадад байдаг Монголчууддаа зориулаад энэ шүлэгүүдийг нь хуулж бичлээ. Аягүй бол энэ ном байхгүй учраас Аянга юунаас бичээд байгааг ойлгохгүй байх.  Шар сударт бичсэнийг давхар хуулж явах тул та нар сайн уншиж бас өөрийнхөөрөө тайлаарай. Цаг л орох нь түвэгтэй юм.
Хэрэв зав гарвал би долоон эцэг зөнгийн талаар дараа тайлбар  бичнээ.

Хун, Тогоруу, Бүргэд, Болжмор, Шаазхай таван зүйл
Хуран таран байгаа нь шувууны ний
ӨТҮГЭ, КИЖИ,  КҮЭН боловсролтонгууд
Хүй элэгсэдээрээ болбол Мангдайн амин ний
Таван зүйл мал, ан амьтан төл өсвөрөө дагуулан
Уул усаараа холбогдох ний жамтай
Гурван зүйл боловсрол Эх- Үрэн зургаад орчлон болж
КЭМ-ийг хэмлэдэг ГЭР ИЭ-тэй
Эх –Үрэнд ӨТҮГЭ, КИЖИ, КҮЭН гурван чинээлэг Элзүй
Алтан Дээд ГЭР ИЭ мөнх билээ
Алтан Дээд ГЭРИЭ мөнх мөрлөгдвөөс
Ерэн бүтээвэр Нүүдлийн соёлын Үр арвин билээ
... арай гэж хуулж дууслаа.
Аянга тайлбар бодол:
Жишээг шувуугаар авсан тул би ч бас шувуудая. Хотоор түгжрэн нервтэх бидний нэг хүсэл мөрөөдөл, атаархал бол шувуу гэгч ТҮГЖРЭЛ мэддэггүй амьтангууд. Харахад том жижиг, хөөрхөн муухай төрөл бүрийн өөр, хоорондоо шал өөр төрхтэй.  Цав цагаан хун шувууг хөөрхөн царайлаг, үнэнч зүрхтэй хэмээн хайрыг бэлэгдэн хүмүүс хайрлах хирнээ Хар хэрээг муу хар хэрээ, муухай муу ёр хэмээн дургүйцэнэ. Хичнээн тэд өөр хоорондоо адилгүй сайхан муухай ч үнэн чанартаа хоёр далавчтай тэнгэрт түгжрэлгүй нисдэг учраас Шувуу гэсэн нийтлэг нэг нэртэй. Нэг амин чанартай.
Хүнийг шувуугаар төсөөлбөл цагаан арьстнуудыг хун шувуу хэмээн дагаж баясана. Хар хэрээг Африкын бие биенийгээ хядаад байгаа хар арьснуудаар төсөөллөө. Харин Монголчууд бид одоогоор ТОТЬ шувуу шиг л байна даа. Хэрэв бид шувуунд хувирсан бол хаана суух нь тодорхой. Торонд. Тоть торонд суудаг. Азаар бид хүн болжээ.
Амьтангууд бидний тухай: Хар, шар, цагаан арьстай, өндөр нам өргөн бүдүүн, хөөрхөн муухай, хиртэй хиргүй бүгд өөр өөр харагдавч ХҮН гэгч бол нэг толгойтой, хоёр хөл нь дээрээ, хоёр хөл нь доороо. Дээд хоёр хөлөөрөө явж чаддаггүй. Доод хоёр хөл нь явдаг. Эдэнтэй төстэй сармагчин, кенгуру байвч тэдний модонд дүүлдэг, хол хариадаг авьяас чадвар нь сул хөгжсөн гээд л хүний тухай хичээл заадаг байхдаа. Хүнийг гаднаас нь хараад сайн мууг нь ер мэдэж болдоггүй бүгд хэн нь ч биднийг алах санааг агуулж болно гэж анхааруулдаг биз ээ.
Хатны номонд дэлхийн хүмүүсийн тухай биш Монгол хүний тухайд л өгүүлжээ. Өтүгэ, Кижи, Кү Эн ямар ч чадвартай, боловсролтой байсан ч Мангдай гэсэн үүсэл амьтай юм. Та би, одоо байгаа бүх Монгол хэдэн онд хаана төрж ямар боловсрол эзэмшиж, юу идэж юу уудаг, баян ядуу, эр эм ялгаагүй тэд бүгд Мангдай буюу одооныхоор ХҮН гэсэн амин чанартай. Хүн хичнээн ч баяжаад алтаар арьсаа бүрүүлж, алмаз нүдэнтэй шигтгэсэн ч түүнийг Хүн л гэнэ. Хатаж хорчийгоод үхчихсэн хэвтэж байхад Хүний хүүр л гэж нэрлэнэ. 
Тэгвэл мал хэдэн ч төрөл боллоо гэсэн, Тэмээ ямаа хоёр шиг тэс өөр байлаа ч ууланд амьдарч ус уудаг амьтан нь үнэн. Амьтан болон хүн, шувуунууд хоорондоо ахуйгаа солиод ч нэмэр байна уу? Сайхан хаус бэлдээд, идэх хоолыг нь хөргөгчөөр дүүргэн, орыг нь засан, халуун усыг нь ваннад бэлдчихээд НЭГ ШУВУУ, НЭГ АМЬТАН ОРУУЛААД амьдруулаад үзэл дээ. Бид түгжрэхдээ шувуунд атаархдаг ч тэнд амьдарвал яах вэ? Өвс түүж үүр засан унтана. Хоол олж идэх гэж доошоо газар луу явах гэж бөөн гай. Хонины хашаанд бид хир удаан юу хийж амьдрах вэ?
Мөн Хүн бид түгжрэхгүй, мөнгө төлөхгүйгээр хурдан яван атаархал төрүүлэгч Шувууны далавчыг аваад ар нуруундаа яаж ч бэхлээд яг л шувуу шиг биенийхээ нэг хэсэг болгож чадаагүй учраас тэр атаархмаар амьтантай барьцаад орж суугаад нисдэг Онгоц гэдэг бий болсон бизээ. Таван хошуу малаас та юуг нь авч өөртөө хэрэглэмээр байна. Би бол эврийг нь авна. Эмэгтэй болохоороо би ямааны хурц урт шөвх эврийг нь сонгонодог. Зодоон хийхэд тун тустай. Дургүй хүргэгчдийг мөргөх биш нэвт сүлбэхэд зүгээр. Даанч тэрийг төрөлхийн юм шиг ургуулна гэдэг хэцүү.  Тэгэхээр хүн, шувуу, мал гэх эдгээрийг хооронд нь хольж болохгүй нь, амьдрах орчныг нь сольж болохгүй нээ. Үүнийг ЖАМ гэдэг.
Гэвч ЖАМ гэсэн ч эдгээр бүх амьтад ганцхан юманд нийтээрээ амьдардаг. Шувуу агаарт дүүлэн, газарт бууж амьдарна. Тэр харь гаригт амьдардаггүй. Хүн газарт гишгэж, тогтож амьдарна. Мал бас гишгэж, тогтож, газраас ургасанг нь зулгааж амьдарна. ЭНЭ бол ДЭЛХИЙ. ТЭР амьтай бүхний ГЭР.
анхан шатны болго
Гэтэл бүгд агаар амьсгалж, ус ууж, хооллож амьдарна.  АГААР, УС, ХООЛ нийтлэг байна.
Мөн бие биенээсээ хамааралтай амьдарна. Хүн малыг маллан, өсгөж үржүүлэн, тух таваар ханган, сүргийн захирагч эр атамануудад нь туслан Чоно мононоос хамгаалснаар махыг нь идэж, сүүг нь ууж, арьсыг нь нөмөрч амьдрах эрхтэй. Харин тэд тусласны хариуд бидэнд идүүлж амьдарна. Хүн үхээд хүүр болон хаягдвал шувуу хооллоно. Мөн хүн ч шувуугаар хооллоно. Мөн шувуу хэл мэдээ дамжуулна. Хүн ч бас тахиагаар шуудан зөөлгөдөг л биз дээ. Шувуу бас бидний тухай Хурмастад очин хов хутгана. Энэ нь ЖАМ биш ч харилцаа холбоо, хамааралтай байна гэсэн үг.
Учир нь бид шувуу бүрээр захиа дайж, шувуу бүрийг иддэггүй. Малаас бүгдийг нь идэхгүй. Нялх төлийг нь хайрлан өсгөж, бага багаар иднэ. Бид хүүрээ газар булдаг болсон тул шувуудад хүний махан хоол ховор ховор олдоно. Олдвол азны Коля. Шувууд ч бас хүнд туслан өт хорхой шавьж түүн идэж устгаж байгалийг цэвэрлэнэ. Тэр шавьж хэтэрвэл хүн ч хэцүүддэг биз дээ.
Мал ч бас байгалийг сэргээн, идсэнийхээ хирээр бааж. Баас нь бордоо болно. Бордоо нь улам олон өвс ургуулна.  Амьтай бүхэн амьдардаг Дэлхийдээ авсныхаа хирээр өгөх ёстой ДАЛД НУУЦ ХУУЛЬ энд харагдаж байна. За үүнийг биологчид бичиж ойлгуулаарай даа. Би ч арай хэтэрлээ. Юм болгоныг мэддэг юм шиг мэдэмхийрэх гэж түвэг. Гэхдээ үүнийг хүн бүр мэдэх л хэрэгтэй. Анхан шатны юмыг заавал хүнээр хэлүүлэх гэлгүй өөрөө хараад ажиглаад бодоод үзэхэд л болно.
Мөн Хүн бүр малыг хайрладаггүй ч хэн хэнийхээ хамаарлаа марталгүй хамтран амьдарч зохицохыг Тэнгэр Тулган Шаарддаг.
Монголчуудын өнө удаан тэмцэж явж олсон амьдралын чадвар, боловсрол нь Эх –Үрэн болсон зургаан зүйлд (нар, сар, сүүн эх, амь, амьтан, мангдай) орчлон нь болж ашиг тус болох Гэрээтэй.  Өөрөөр хэлбэл эх үр болсон зургаан зүйлд бид олсон амжилт, бүтээл, мэдлэг, чадвараараа туслан хөгжүүлж , хамт зохицон амьдрах учиртай гэсэн үг. Эх –Үрэн гэдэг бол бие биенээсээ бүрэн хамааралтай эргэж төрөн бие биенийгээ нөхөн байх үйл явц юм. Нар, сар, сүүн эхээр эрчим авч амь, амьтан, мангдай амьдарна. Эргээд бидний нөлөөгөөр тэд бас амьдарна. Энэ холбоог таслахгүй, зөв авч яваад байвал амьдрал өнө мөнх удаан үргэлжлэнэ. Энэ холбоог өнө урт удаан хугацааны турш Монгол дээдсүүд өөрсдийн ухаан, ур дүй, зөв зохицуулах амьдралын сургаал, гэрээгээрээ  хэрэгжүүлж ирсэн юм.
Энэ гэрээ, сургаал, мэдлэгийг Алтан Дээд Гэрээ гэх бөгөөд үүнийг дагаж мөрдөж амьдарвал нүүдлийн соёл гэх хэзээ ч Хоолоор тасрахгүй, Агаараар тасрахгүй, Усаар тасарч амиа алдахгүй юм. Өршөөгөөрэй. Би Нүүдлийн соёлыг арай бүдүүлэг тайлбарлаж байж магад. Миний бодлоор энэ бол нүүгээд л, малаа туугаад л, тэнээд л сурахыг соёл гээгүй нь тодорхой. Цэвэр байгаль дэлхийтэйгээ зохицож амьдрах соёл гэж бодлоо. Магадгүй эндээс л Чингис Хааны байлдааны тактик гарсан  байх гэж хардаад уналаа би.
 Догшрон ирэх салхи, ган зуд, тас хөлдөх хүйтэн өвөл гэх мэт хичнээн ч хүчтэй дайснаас илүү дайсантай байнга тулж амьдардаг байснаас өвөг дээдсүүд маань хүний олон дайснуудаас айдаггүй байсан биз ээ. Тэр олон хүнийг яаж ч айлгаж болно, харваад алж болно, гэрээ хэлцэл хийж найрамдаж болно. Харин байгалийн дайрлагыг хэн ч хэзээ ч дийлэхгүй. Тэр ямар үгэнд орох биш. Нэг уурлахаараа нэгээр нь байтугай нийтээр нь алж байж л салах Догшин. Ийм юмнаас хүн өөрөө л амиа хамгаалан нэг бол зугтаж нуугдах, нэг бол бэлдээд давах гэх мэт аргуудыг хэрэглэнэ биз дээ. Хэхэхэхэ Хааны байлдааны төлөвлөгөөнүүд хаанаас гаралтайг нь мэдчихлээ күкүкүк гэж би инээхэд Хаан бас инээсэн ч хариу хэлсэнгүй. Баригдчих вуу эсвэл би буруу бодсон байж ч магад.
Нүүдлийн соёл бол байгальтайгаа зохицон амьдрах соёл. Энэ зохицон амьдрах ухааныг хэрхэн яаж хийж биелүүлэх талаар Алтан Дээд Гэрээ  зааж өгнө. Түүнийг мөрдөн дагаваас Нүүдлийн соёлын үр ашиг нь хэмжээлшгүй их байхнээ. Аянга би үүнийг дагая гээд хэдэн үнээ аваад хөдөө гараад хэвтчихгүй нь мэдээж. Өтүгэ, Кижи, КүЭн хэмээх энэ боловсролуудын цаг хугацааг анзаарах хэрэгтэй. Орчин үеэр бол Хүй нэгдлийн үеэс Феодалын нийгэм хүртэлх урт удаан хугацааны амьдралын дүнд эдгээр гурван боловсрол буюу Гэриэ гарч ирсэн. Энэ хугацаанд хойшлох тусмаа л улс хөгжсөн байгаа биз дээ.
Хүний хэрэглээ, амьдрал шал өөр болон хөгжсөн.  Харин бидний цаг үед цаашид энэ чигээрээ яваад байвал ТАГ зогсох сөнөх нь гарцаагүй. Иймээс л Сүнснүүд хүртэл бууж ирээд яриад, санаа нь зовоод байна наана чинь. Магадгүй одоо Монголчуудын боловсруулж чадах Гэриэ хичнээн зууны дараа ЧИНГИС боловсрол гээд түүхэнд бичигдээд явахыг үгүйсгэхгүй. Яанаа яанаа яана. Ямар аймаар юм бэ? Би ч яахав. Та нар минь л тэр Хөх мөх тамгаа хурдхан эрчимжүүлээд Үржихийн хүрдээр хэд үржүүлээрээд сүүгээ цагаан идээгээ идэцгээн махаа багасгаад, нар сарнаас хамаг эрчмийг нь биедээ шингээж байгаад л далд нуусан тэр чадваруудаа Ил болгоод шинэ амьдралын хэв маягийг гаргаад ирээрэй.
Өчигдөр би Франц улсад амьдардаг монгол хүүтэй чатлав. Би францууд шүтлэгээ хэр биелүүлдэг талаар лавлахад маш шүтлэгтэй юм байна лээ гэсэн. Энд байгаа бүх орныхон шүтлэгээ бас их дагана. Ийм учраас бүтэн сайн өдөр бүх юм амарч миний уурыг хүргэдэг. Бүтэн сайн өдөр бол бурханд зориулах ёстой өдөр хэмээн бүгд амран сүм рүү гээ явна. Японд ч би сүмийн мөргөлд нь бүтэн нэг өдөр хонож маргааш нь бас үргэлжлүүлсэн мөргөлд нь суугаад мэл гайхсан юмдаг. Бүр хонуутаар залбирсанг нь яаваа. Тэндхийн нэг ламыг би сайн таних бөгөөд майлээр харьцдаг байлаа. Тэр бас монголд хоёр удаа ирэн би хамтран маань уншилцаж байсан түүхтэй.
Японд уншлага номонд суухдаа Эхний хоёр цаг би овоо хүн шиг суугаад энэ тэрийг хараад тэр урт уншлагуудыг нь даган уншиж байсан ч уйдаад л нойр хүрээд, шал доороос хатгаад л хэцүүдсэн дээ. Тэгтэл бүр хоноод бүр баларсан. Цаг огт явахгүй байхаар нь би өөрөө юм бодоод суусан юмдаг. Хүнийг ёстой юм бодоод залбирахаас аргагүй байдалд ортол нь зохион байгуулсан байгаа юм даа. Уйдаж үхэлтэй биш би юм бодоход эхлээд найз нөхөд таньдаг хүмүүсийн тухай хөвөрнө. Тэдний тухай эхнээс нь дахиад бодолтой биш уншлага нь дуусахгүй учир гэрийнхэнээ бодно. Гэрийхнээ хичнээн бодохов дуустал Монгол хэмээх эх орон минь бодогдов. Эх орноо бодсоор дуустал яалт ч үгүй Эх дэлхий гээчээ бодсон юм даа.  Лам надаас юу болов, ямар байв гэж асуухад би болсон бүхнээ хэлтэл учиргүй их магтан сайшаасан юм. Гэтэл яс юмандаа хүчээр бодтол нь суулгах, цагийн уртаар тархи ажиллуулах гарцаагүй аргийг Япончууд олоод хийчихсэн байналээ. Үкэ мөн их нан мео хоо рен кэ гёодсондоо.
Японоор ум маани бод ми хум гэж байгаан гэсийшдээ. Тэдний бүх уншлага нь эртний япон хэлээрээ бөгөөд хүн бүрт номыг нь тарааж өгөн тэр номоо л эхнээс нь эцэс хүртэл нь уншаад дахиад л эхлээд байна. Зарим газар нь гурав давтана гэх мэтээр. Монгол лам нар яагаад түвд номоо монголоор орчуулаад ум маани бод ми хумыг нь монголоор орчуулаагүйг би мэдэхгүй. Эсвэл тэд мэддэггүй юм болов уу. Хүний юмыг сайн хэмээн тэр чигт нь цээжлэх ч аюултай даа.
Би Кашмир гэдэг нэртэй пакистан хүнд Миний нэрийг Ноолуур гэдэг гэж зааж өгчихөөд мөн их баясдаг байж билээ. Тэрний хэлэнд авьяастай гэж яг монголоор хэлж байгаа юм чинь.
Миний блогт гадаадад амьдардаг Монголчууд бас их орж гарч, онгичиж үздэг юм байна. Тэдэндээ хандаад хэлэхэд байгаа орнуудынхаа хүмүүсийн шүтлэг зан үйлийг Монгол шүтлэгтэй харьцуулаад сайн анхаараад хараарай. Монголчууд бол зөвхөн зовлон тохиоход л хаана хэн сайнд очиж хэд гурав үзэгдчихээд л таг хаядаг. Гэтэл гадаад орнуудад шүтэх юмаа бол яс цаг зав гаргаад очиж чин үнэнээсээ хийдэг. Тэд ямар ч байсан өөр өөрсдийн бурхан Тэнгэрүүддээ маш хүндэтгэлтэй хандана. Сургаал номлолыг нь үргэлж уншиж байдаг. Харин Монголд Гандангийн холбогдолтой хэдэн арзайсан бурхны зураг дүрс л гэрт байвал байна. Ном сургаал нь байдаггүй л байхгүй юу.
Өндөр хөгжилтэй орнууд яагаад өөрсдийнхөө шүтлэгтнүүдийг мухар сүсэгтэй хэмээн зэмлэдэггүй юм бэ? Тэргүүлэгчид нь ч бас бурхан минь гэж дуу алдан залбирдаг биз дээ. Гэтэл Монголчууд тэднээс зөвхөн хийсэн материалуудыг нь л хуулбарлан дууриаж, гайхаж хөгжинө. Хөгжлийн цаад утга юундаа байна вэ?????? Боддоо. Тэд илүү сэтгэн, илүү хийсэнд л байна. Энэ илүү хийж, илүү сэтгэнэ гэдэг ухаанаа уралдуулж чадсанаас л болно. Ганц юман дээр алддаг нь бүгдийг мөнгөөр үнэлж, мөнгөөр хэмжиж, зөвхөн хүн гэгч өөрсдийн төлөө байснаас алджээ. Хэрэв тэд хүнээс өөр бусад амьтай бүхнийг ойлгон ИРЭЭДҮЙ н дахиад амьдрах баялагаа хайрлахын төлөө гэсэн манай өвөг дээдсийн сургаалийг ашиглан ойлгох аваас Дэлхий амаржина.
Угтаа бол бүх л шашин шүтлэгийн үзэл санаа нь нэг үндэстэй. Даанч хүмүүс түүнийг олон болгон хуваан өөр өөрсдийнхөөрөө зүтгэн хоорондоо шал хөгийн юмнаас болж алалцдаг нь ичмээр. Одоо хүртэл лам нар хүмүүсийг БӨӨ дээр битгий оч гэж ятгаж байдаг нь хачин. Бурхангүй газрын Бумба галзуурна гэгчээр, Бөөгүй газар бүх юмыг нь бантагнуулан хийж залгуулсан түүхтэнгүүд шүү дээ. Тэд уг нь ухаантай гэгээрсэн бол сүнс байдаг гэж бичдэг Судартаа итгэдэг бол, өөрийнхөө үүрэг, хийх үйлийнхээ мөн чанар, хариуцлагаа мэддэг бол ийм юм хэлээд захиад байхаасаа ичнэ дээ. Бөө нар ч ЛАМ нарыг  өөрсөдтэй нь ижил үүрэгтэй ч биедээ сүнс залж чадахгүй ч тэдэнд зориулан ном уншиж, засал хийж гуйж байдаг нэг тэрэгний дугуйнууд гэдгээ ухаарвал таарна.
Нэр чинь л ЛАМ, БӨӨ гэж байгаа, өмссөн хувцас, хэрэглэдэг юмсаараа арай өөр ялгаатай ч хийдэг ажил чинь яг ижил шүү дээ. Христийнхэн ч гэсэн дээ хийдэг ажил чинь яг л ижил байхгүй юу. Хамгийн энгийнээр ойлгоход нэг зорилго чиглэлтэй нэг албан байгууллагад ажилладаг хүмүүс бүгд ижилхэн нягтлан, дарга, цэвэрлэгч байдаггүй биз дээ. Хийдэг нь ондоо нэр нь өөр ч тэд тэр байгууллагынхаа төлөө л ажилладаг.
Бүх шашинтнууд ХҮНИЙ ТӨЛӨӨ, сайн сайхны төлөө, зовлонг нь нэмгэлэхийн төлөө, зорьсныг нь биелүүлэхийн төлөө, өвчнийг нь эдгээхийн төлөө, туслахын төлөө гэдэг биз дээ. Хэн нь ч надад итгэвэл чамайг муу явуулаад өгөх болно, гэр бүлээс чинь салгая, өвдүүлснээс үхүүлчихье, буяныг чинь тарааж өгье, бузрыг чинь арвижуулж өгье гэдэггүй биз дээ. Энэ бол зөвхөн л мэддэгийгээ булаалдан, мөнгө олох, өөрийгөө амьдруулах гэсэн атгаг санаатнуудын хорт явуулгаар ах дүүс хоорондоо тэмцэлдэж, авгай нөхрүүд салж, улс үндэстэн өөр хоорондоо алалцаж байна даа.
Монголд сүүлийн үед Христ сүмд явагч хэт шүтлэгтэнгүүд арай дэндүү хэт мунхрах болжээ. Хойд аав нь тэг гэж хэлээгүй л байлтай. Монгол улс төдийгөөс өдий болтолх түүхэндээ шашнаас болж хоёр хуваагдан алалцаагүй, тэмцэлдэх юм гарлаа ч үзэн ядатлаа алалцаж шашны дайн гараагүй. Гэтэл одоо өөрөө сургаалийг нь мэдэхгүй байж л улайран дайрч, хүмүүсийг турхирдаг хэт шашинч хүмүүс ихсэж байгаа нь буруу. Ямар сайндаа л ИСҮҮС ХЭРЭЭСТ бол 99 Тэнгэрийн эцэг нь мэдэв үү гэд суртчилаад явахав дээ. Библийг дууриаж Монголын нууц товчоог бичсэн хэмээн батлаж ном хүртэл гаргажээ. Ичиж үхмээр юм. Гэтэл жинхэнэ Исүсийн төрсөн хүүхдүүд түүнийг шүтдэгчүүд нь энд шашны үзлээр хуваан уурлаж, дайрч чи муу Монгол миний эцэгт сөгд мөргө гэхгүй л байнадаг. Энд бүх л шашинтангууд хоорондоо алалцаж, хэрэлдэлгүй амьдраад болоод л байнадаг.  Аль амбасан үеийн 13 р зуунд бас яг л ингээд амьдарч болохыг Чингис Хаан зааж өгсөн шүү дээ.
Гэтэл Библи дээр муу ёрын сүнс хэмээн бичигддэг. Муу ёрын Сүнс гэдгээ ойлгохгүй байж л өөр сүнсний тухай ярьсан БӨӨ, ЛАМ нарыг тэнэг мангараар нь дуудна. Сүнс гэж байхгүй ухааны юм хэлнэ. Зөвхөн Гадаадад л Сүнс байдаг,  Монгол бүдүүлэг хоцрогдсон болохоор Сүнсний тухай юу мэдэхийн гэж боддог бололтой. Тэр гадаад Мария нөхөргүй, эр хүнтэй ойртоогүй  байж  жирэмсэлж болоод  Исүс Христ мэндлээд болсон юм бол Яахаараа Монгол эх Алунгоо эр нөхөргүй байж бас жирэмслээд Бодончарыг төрүүлж болохгүй юм бэ? Гадаад Марияг болохоор яг Үнэн гэж итгээд Монгол эх Алунгоог болохоор Худлаа гэж хэлэх ямар үндэс, ямар сэтгэл, ямар ой ухаан, ямар утга учир байна вэ? Тэгвэл яагаад тэр одоо Монголд төрөөд Монгол гэсэн иргэний үнэмлэх авчихаад, Монголын баялагаас би хуваалцах ёстой гээд жагсаад тэмцээд байгааг юу гэж ойлгоцгоох вэ?
Сүүлийн үед бүр Сорхагтани хатныг минь хүртэл Христчин байсан гэж булаах боллоо. Удахгүй Чингис хаан бол Христийн монгол нууц амаргын нууц хүүхэд байжээ хэмээн гүтгэх нь тун ойрхоноор бидний соёл, бидний түүх рүү санаархаж байна. Сорхагтани Хатан бол Монгол Их Хатан. Монгол ухаанаар шашинтай харьцдаг Хатан ухаант хүн. Түүний судраас Исүүс хойд эцгийн тухай нэг ч өгүүлбэр олж харахгүй нь үнэн.
Мөн өөрийн тухай Хатан шар судартаа:
Хэр- Ааадай Улсын удирдагч КАУМ КААН-ы төрсөн дүү, Жай КАУ КАУМ БАЙ –н гэрт Гуравдугаар АКОК КУР ЭН жил би мэндэлж, Кок тэрэмөст бойжиж, БӨӨ –д суралцав гээд цагаан дээр хараар бичсэн байнадаг. Түүнийг ИХ БӨӨ ЦЭЦЭН ХАТАН хэмээн цоллодог.
Би Японд байхдаа Христийн цугларалтанд ч очиж байсан, Буддынхад нь ч очиж байсан, Бөөгийн сүмд нь очиж байсандаг. Хүн өөрийн ойлгоход хэцүү юмаа өөрийн нүдээр үзэж, очиж судлаад өөрийнхөөрөө дүгнэлт хийн өөрийн оюун ухаанаараа шийдвэрээ гаргах ёстой.
Би одоо Лалынханы сүмд очиж хуралд нь сууж үзэхийг  тэдний сургаалаас нь сонсохыг хүсдэг. Тэдний тухай өнгөц л ойлголтууд надад бий учраас тэдний тухай би чалчих эрхгүй. Гаднаас нь харахад л хамаг юмаа боож ороосон алчууртай халууцаж үхмээр санагдавч тэнд нэг учир байж л байгаа. Нэг бол тэд алчуураа авангуут нь чөтгөр ордог магадлал өндөртэй үндэстэн, цаанаасаа заяагдсан биетэй ч юм уу бид мэдэхгүй. Улс болгон өөр өөр онцлог чанартай учраас мэдэхгүй юмаа муучлах эрх байхгүй. Хэрвээ Аянга дараа төрөлдөө тэнд төрвөл алчуураар яаж толгойгоо ороон, давхарлаад ч ороох юм бил үү тийм биз дээ.
Мэдэхгүй юмандаа туйлшраад мэдэмхийрээд байлгүй, мэдэж авахгүй ч сонирхож болно. Хичнээн олон юм харах, үзэх тусам л ухаан нь улам тэлдэг. 
Энэ бүлэгт цааш нь маш их юм байнадаг.  Түүнийг би тайлбарлан давтах хэрэг алга. Түүнийг тайлбарлан, бичсэн хүмүүс маш их байна. Гадаадад байгаа Монголчууд харин түүнийг уншихдаа Тэнгэр Монгол Газар блогоос уншина бизээ. Тэгээд тэнд санал бодлуудаа чөлөөтэй тавин сугараад үлдсэн булай юмсыг нь бас гаргаарай.
Маш сайхан сэдэв байгаа. 16 хар нийгэм, : тамлах нийгэм... г.м бий. Блогны эздүүд Чингис Хааны Алтан Аялгууны энэ нийгэмүүдийн талаар бичсэнийг блогт татаж тавьж өгнө үү.  Гадаадад байх Монголчууд маань бас УМШИГ.
Харин би ТҮҮНЭЭС хэрхэн мултрах тухай Чингис Хааны сургаалыг тайлбарлах болно. Харин та бүгд тэр хар нийгэмүүдийг маш сайн ойлгон ТЭР ХААНА БАЙГААГ ТААЖ олоорой. Даанч нэг мэддэг танил үгсүүд урсах учраас түүний нуугдсан газрыг та бүгд амархан олно. Тэр байтугай тэднийг хийдэг эздүүд нь нэртэй устайгаа, нүүртэй төрхтэйгөө тодрон нүдэнд чинь Хий дүр нь шууд харагдана. Тэд амьд арзайж, мэнд мэлтийцгээж байгаа. Тэр нийгэм бол нэгэнт дүрээ олоод гараад ирчихсэн учраас түүнийг яаж чад хийлгэх арга олох нь бидний авьяас, ухааныг бас уралдуулна. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.