2011 оны 9 сарын 11 ны гэмт халдлагын дараа цочирдож, дургүйцсэн хүмүүс Муслимуудыг үзэн ядаж эхэлжээ. Тэднийг Америкийн иргэн байхыг болиулъя, бүгдийг хөөж явуулая гэх хүн ихэнхи нь болж Америкчуудын уур амьсгал хүйтэн хөндий байдалд шилжсэн байна. Гэвч тухайн үед Америкийн Конгрессын гишүүн, Аюулгүй албаны дарга байсан япон хүн Минота хамгийн зөв шийдвэр гаргахад нөлөөлснөөр Муслимууд илт хавчлагаас аврагджээ. Энэ япон хүн бол Америкын иргэн болсон хүн. Түүний дээд өвгүүд Америкт цагаачилж очсон учраас тэр тэнд төрж өсчээ.
Түүний түүхэнд нэг үйл явдал тохиосон учраас тэр зөв шийдвэр гаргахад Конгресст нөлөөлж чадсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед Япончууд Америкын сувдан эргийг бөмбөгдөхөд Америкчууд тэнд амьдардаг бүх Япончуудыг Зүрх уул гэдэг Япончуудад зориулсан хүрээ байгуулан аваачин хорьсон байна. Тэр үед Америкын иргэн болчихсон япончууд, цагаачид ч их байсан. Хоёр гурван үеэрээ Америкт амьдарчихсан Япончууд ч их байжээ. Дайны дараа л тэднийг camp-аас чөлөөлсөн. Америк бол цагаачдын орон. Тэнд дэлхийн аль ч үндэстэн ястан бий. Бүгд л Америкын иргэн болчихсон. Тэнд дэлхийн хамаг шашинтнууд байдаг. Тэгчихээд Муслимчуудыг үзэн ядаад хөөнө гэвэл Яах вэ? Америкын төлөө ажиллаж, амьдарч, үхэж байгаа Муслим шашинтан ч байгаа. Худалдааны төвд нас барсан хүмүүс дотор ч Муслимууд байсан. Энэ бүхэнг сануулсны үр дүнд Муслимуудыг Америк иргэнээс болиулах, хөөж гаргах шийдвэр дэмжигдээгүй байна.
Хүнийг яс үндэс, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлах ёс үгүй.
Үүнийг Америкчууд анх гаргаад хуульчилсан юм биш. Монголд аль эрт хэрэглэдэг. Сургаал номлол байтугай амьдрал ахуйдаа хэрэгжүүлсэн байдаг.
Хамгийн наад зах нь Чингис Хааны өргөмөл дүү нар байна. Тэднийг дайн байлдааныхаа буурин дээр өнчирч хоцорсон байхад нь аваад Ээждээ өгөн өсгөдөг. Атаатан дайсны маань үр удам байна. Барын зулзагыг бага дээр нь даръя гээд алаад хаяагүй л байгаа биз дээ. Бүр өөрийн голомт, халуун ам бүлдээ авчирч тогоотой хоолоо хамт хувааж иддэг нь ямар ухаан, сэтгэлийн шинж вэ? Тэд нь том болоод миний эцэг эхийг эд алсан, миний ард түмнийг эд устгасан гэж өс санасан түүх байхгүй. Харин ч Монгол улсын түүхэнд нэрээ дуурсган, алдраа мандуулсан сайд, жанжид болон өссөн.
Хаан дайснуудынхаа баатруудаас л урвуулж аваад өөрийнөө үнэнч анд болгодог нууц юу вэ? Эд мөнгө, эрх мэдлээр шагнаж урвуулаагүй. Зөвхөн ухаан, хайр, итгэл гурваар тэр хүнийг өөрийн үнэнч анд болгож чаддаг. Наяа, Зэв жанжингаас өгсүүлээд ийм хүмүүс олон. Хятад хүн бүрийг үзэн ядаад алаад байсангүй. Тэдний шударга, мэдлэгтэй, ухаантай, уран гартай, авьяастай хүмүүсийг нь хөхүүлэн дэмждэг байсан.
Эрхэмсэг ноён
Ураг төрлөө дотночлоод
Үл таних иргэнийг
Хажиглан дарахыг цээрлэ.
Өмөг ах дүүс үгүй
Өсгөх эцэг эх үгүй
Өнчөсийг асран тэтгэ
Өөрийн үрс адил өсгө
Өнчисийг асрах үйлс
Өөдлөх төрийн ёсон буюу хэмээн сургаж байжээ.
Хэрвээ аль нэг улс орны удирдагч буруу шийд гаргавал тэрний хор хохирол өөрт нь ч биш, гэр бүлд нь ч биш бүр улс орны хувь заяатай, дэлхийн хувь заяатай холбоотой байдгийн жишээ дэлхийгээр нэг дүүрэн байна. Өмнөх түүхэнд ч байлаа. Одоо ч байна. Дэлхийн нэг, хоёрдугаар дайнаас улбаалсан Дэлхийн улсуудын бие биеэ хөнөөх зэвсэг сэдэн уралдсан ухаан нь эцэстэй Цөмийн зэвсэг болсон. Одоо бүр Оросууд амьтай бүхэнг нь хөнөөсөн ч эдлэл хэрэглэл, бүх зүйл нь эвдэрч хэмхрэхгүй үлдэх маш сайхан зэвсэг бүтээлээ хэмээн мунхаглана. Хүний оюун санааг удирдан жолоодон Зомбичлон тансаг сайхан амьдрах арга боловсруулна. Хичнээн ийм юм хийгээд бүтээсэн ч Дээр нь Тэнгэр гэж амьтай бүтээгч байдаг юм шүү гэж ухаармаар.
Манай Монголын тархин дээр сууж удирдаж байгаа нөхдүүд Цөмийн цахилгаан станц мөрөөдөөд сууж байна. Үүнийгээ ард түмнийхээ төлөө гэсэн сайхан үгээр халхавчлан Улсаа хөгжүүлнэ, баян болох гэж байгаа хэмээн мунхаглана. Ичээсэй. Хоёрхон сая хэдхэн зуутай иргэдээ бүгдийг хоногийн бүтэн хоолтой ч амьдруулж дөнгөөгүй л байгаа биз дээ. Бүгд өртэй. Бүгд цалингаас цалин, тэтгэврээс тэтгэвэрт амь зууж байна. Цалингийн зээл, Тэтгэврийн зээл гэдгээр бүх ард түмнээ барьцаалчихсан байгаа.
Монголоос надад майл ирэв. Арай эрт хамаагүй юм миний хүү яриад байна. Аюултай шүү. Амаа хамхи, эд юу ч хийж магадгүй хэмээн эгч минь санаа нь зовон нойр нь хүрсэнгүй гэнэ. Тэд юу хийдгийг би байтугай Монголын бүх ард түмэн мэднэ. Тэд өөрсдийнх нь үнэнг хэлж эсэргүүцсэн ардуудаа бууддаг. Гэр бүл, хамаатан садан, бүх л юмаар нь хэлмэгдүүлж, гүтгэж, муулж, тархийг угаах гэж өөрсдийн мэдэлд байдаг сонин хэвлэл, зурагт радио бүхнээ ашигладаг. Тэр байтугай түүхийг нь устгаж, мушгиж нялх хүүхдүүдээс эхлэн зааж өгдөг. Сүүлийн үед хаа холоос баривчилж авчран тамлан зовоож алчихаад бие бие рүүгээ чихэн мэдэн будилдаг. Тэдэнд ичих булчирхай, улайх нүүр байтугай умалзах хонгорцог ч байдаггүй. Чаддаг нь л тэр юм чинь. Гэвч булавч бултайна. Даравч дардайна, алавч арзайна гэдэг Хамгийн Үнэн Алтан Ураг болон Тэнгэр гэдэг байдаг гэдэгтэй хэн маргах вэ?
Хэдэн зуун жил эдний ижил худалдагдсан илжгүүд гадныхантай нийлэн Дэлхийгээрээ дарах гээд чадаагүй ганц үнэн нь Монголын Түүх. Их Хааны Ариун Сүнс. Тэнгэр эцгийн гайхамшигт нууц юм. Намайг манайханг дарлаа гээд бүх Алтан ургийнханыг яах вэ? Энд нэг юм ойлгох ёстой. Би бол зөвхөн төрсөн аав буюу Ясан удмаасаа л гэхэд Монгол дээдсүүдийн Барулас овгийн аавын удамтай, Хонгирад овгийн ээжийн удамтай.
Төрсөн ээж буюу цусан талынхаа эх талаас Хоо Марал, Даян Хатдын удамтай. Эцэг талаасаа Диваажин эцэг, Даян дээрхтэй охин шүү. Та нар түүхээ гаргаад хараарай. Эд бол зөвхөн нэг хэдхэн отог омог нь. Гэтэл Монгол өвөг Дээдсүүдийн бусад олон отог омгууд болох Цагаан ястангуудын үр садыг бодоод үз. Цаана нь хичнээн олон Алтан ураг байгааг та нар тоолж мэдэхгүй, тааж танихгүйдэг. Хэнээр нь ч дамжуулаад тооцоо бодуулчих чадвар Тэнгэр Дээдсүүдэд минь бий. Намайг өмгөөлөн миний есөн Дээд эцэг маань Дэлхийн тал хүнээр ч тооцоо бодохоо тоохгүй дэг.
Төмөр Хааныг ариун шарилыг хөндөөд дэлхий хэдэн сая хүнээ өглөө. Түүхээ уншиж, хайж эрж, мэдэрч байж л Тэнгэрийн хүч чадлыг ойлгоно. Тэрнээс биш би тэгээд байгаа юм биш. Би бол түүнийг тайлбарлагч дамжуулагч эгэл нэгэн элч, зарагдаж ирсэн, энэ дэлхийд хийх ажлаа хийчихсэн байгаа Сүнс билээ. Дээрээс нь Хааны Сүнс давхар буун өөрийн ажлаа хийж байгаа юмдаг.
Хаан өөрөө намайг ил зарла бич гэж байгаад л бичүүлсэндэг. Хааны Хар Тайлгад нэрс нь орсон тэднийг надаас өөр хэн бугай ч тайлж цэвэрлэж, цагаатгаж, аварч чадахгүй нь гайхалтай. Би үхсэн ч аянга Тэнгэр өжий хэмээгээд гараа үрээд л дээр сууж байнадаг. Доор ч байсан би Эрлэг Хааны эрх ганц охин нь юм чинь яахын. Амьдрал надаар, энэ жилээр, зуунаар дуусахгүй Эргэх холбоогоор үргэлжилж байдаг юм. Хажир үнэн гэж Хамгийн үнэнг хэлдэг юм. Хольцоогүй, туйлын, маргаангүй, гав ганц эргэх буцахгүй үнэнг Хажир үнэн гэнэ.
Өндрөөс өндөрт гараад өөрөөсөө өөрийг харахгүй гэх Үнэн. Энд өндрийн тухайд ярьж байгааг ойлго. Тэрнээс өндрөөс өндөрт гараад бусад доор харагдаж байгаа юмсыг хэлээгүй. Энэ Хар тайлга тахилыг тайлуулах гээд Дэлхийн Бөө бүгд зарга мэдүүлээд бөөлөөд ч нэмэр үгүй. Дэлхийн бүх сүм нийлж ламдаад, христээд, муслимдаад нэмэргүй. Тэдний уг нь нэг, ганц Тэнгэр эцэг байдаг юм. Дэлхийн цээжний хэвлийд тэсрэх бөмбөг тавих тэнэг толгойтнууд Тэнгэрээс тэрсэлсэн л гэх ганц ялтай. Иймийн тулд эгч минь охиндоо санаа зовон нойроо хасах юу билээ. Бүгдийг Хаан өөрөө хянаж, Тэнгэр өөрөө мэднэ.
Хаан айлтгахдаа:
Хөх Монголын эгэл харцас
Хөрстөд заяасан нутаг уснаа
Харь боол, харц барлагаас дор
Халаглан зүдэрч амь зуувал
Хамгийг хамтатгах хэрэг үгүй
Эгэл дордсыг эс асрах ахул
Эзэн ноёдыг Тэнгэр гэсгээнэ гэсэн учраас эгч минь та тайван байгаарай.
Энэ ноёдууд гэх тэр сонин дүүрэн малигар зурагтнуудын хувь заяа ердөө ард түмний гарт байдаг. Харин сүнс нь Тэнгэрийн мэдэлд байдаг юм. Хоногийн тоо нь гүйцэх дөхөөд л хошгирч байхгүй юу тэд. Яс юман дээрээ эдэн шиг хар шүтлэгтэнгүүд байдаггүй юм. Учры нь мэдэхгүй ч гэлээ ямар нэг юм байдаг гэж айдаг болохоор урт шар дээлээ намируулаад л Гандандаад, хамаг хангайн оройгоор тахилга хийж гүйдэг нь үүнийг нотлоно.
Мэдсээр байж мэдэн будилж, Монголын төлөө бус мөнгөний төлөө мууг үйлдвэл наадуул чинь хаана очихоо хачин сайн мэдэж байгаа. Хүзүүтэй, хүзүүгүй, улайдаг, улайдаггүй, эр эм, шилтэй шилгүй, өндөр нам, өргөн нарийн, мөнгөтэй мөнгөгүй, боловсролтой боловсролгүй, дарга цэрэг нь хэн ч бай Цөмийн гэх хөтөлбөрөө тэврээд Эрлэгийн өмнө нэрийн хуудастайгаа очих л болнодог.
Бүр хамаг юмыг хорин Сүнс гэж байхгүй үзлээр бялхаж байсан Социалист нийгэмд хүртэл биенийгээ үхэхээр оршуулахдаа ламаар ном уншуулдаг байсныг та нар юу гэх юм бэ? Хамгийн том жолоодогчоо хүртэл үхэхэд нь ном журмаар нь оршуулах гэж алтан хайрцаг нээлгэн, шарилыг нь нар зөв тойрон явж, ламаар ном уншуулж, ум мааниддаг байсан биз дээ. Сүнс байдаггүй л байсан бол ламдаж байх ямар хэрэгтэй юм бэ? Нар зөв биш нар буруу тойрох нь яасан юм. Хадгаар ороох ямар хэрэг байна. Тэгж ярьвал лам нар чинь манай тал, сүнс гэж байдаг гэж мэдэн тэднийг аргадах гэж ном уншдаг ажилчид шүү.
Хаан мөн манайхны энэ олон гуншингуудын учрыг их асуудаг. За доовтор гэдэг нь юу хийдэг, ямар эрх мэдэлтэй, хэдэн цэрэг ардууд захирах, ямар гавьяа байгуулсан, порпээсор гэдэг нь яадаг юм. Акадээмч гэхээрээ бас юу хийсийн, хэнтэй байлдаад ямар хэргэм цол хүртсэн юм. Ямар гавьяа байгуулаад хэнд шалгуулж авсан юм. Монгол улсад нь ямар хэрэгтэй байв гээд л их хэрэгт дуртай. Бодож нягтлаад за яахав энэ замба тивд боловсрол гээчийн хамгийн дээд үнэлгээнүүд юм байна. Гэтэл эдний ухааныг нь юугаар үнэлдэг юм бэ??? Боловсрол гэдэг чинь энэ бүхнээс харахад нэг юмыг л сайн сураад бичээд, яриад авдаг юм байна. Үүнийг Ухаан гэдэггүй юм. Мэрэгшил юм биш үү. Ухаангүй хирнээ мэрэгшилийн өндөр үнэлгээ шагналыг нь авчихаад яагаад Төр засах гээд байдаг билээ гэж байж билээ. Тэр мэрэгшил гээчдээ л сурсан мэдсэнээ хийж үзүүлбэл дээр байхад тоо л мэддэг хүн Хууль, Төрийн ухааны мэрэгшилийг хийдэг нь юу билээ.
Хууль гэдэг чинь ч гайхмаар юм болж. Ухаангүй хүний балай ярианууд шиг л юм байнадаг. Учры нь мэдэхгүй, угыг нь ойлгохгүй байж яаж хууль гээчийг хийх ухаан хүрэх вэ? За яахав танай замбативийн хэдэн эргүүнүүдийн хийсэн юм.
Хамгийн байж боломгүй юм нь "Хэрээ галууг дуурайх гээд хөлөө хөлдөөв" гэж та нар ярьдаг. Тэнгэр, сүнс, далд ертөнцийг мэддэг гэх Бөө, шидтэнгүүд чинь яахаараа бас Доовтор, пропээссор, академич болсон юм бэ? Тэд Тэнгэрт юу хийж өгөөв. Тэдний зэрэг дэвийг Тэнгэр өгдөг биш үү? Тийм л даган дуурайх дуртай юм бол өөрсдийгөө газарт мандуулах гэсэн юм бол Монгол нэр өгөхөд яав?
Би өрлөгүүддээ хүртэл:
Харь хэргэм, элдэв цолыг
Хачирхан сайрхан бүү хэрэглэ
Хэтдээ угсаа луйвардан завших
Хар санаа дагалдан буг мэдтүгэй хэмээн зарлигдаж байсан юмсан гээд хэлэх муу үг алга гэж билээ.
Бөө, удган, зайрангууд нь хүртэл бөөгийн ухааны доктор, профессор, академич гэх мэт цолыг уралдан бие биенээсээ аван, өөрсдийгөө өргөмжилж, бас худалдан авдаг нь Тэнгэрийг мэддэг гэх тэдэнд ичгүүртэй баймаар. Жишээлбэл хичнээн зууны дараа судлаачид За та нар харж бай: Монгол БӨӨ нар бол манай их сургуулийн сурагчид байжээ. Манайхаас л сурсан баталгаа нь энэ. Зөвхөн энэ хүн сураагүй. Монголын бусад манайд сураагүй Бөөнүүд хүртэл энэ манай цолыг хэргэлдэг байсан баталгаа нь энэ. Монгол Бөөгийн Академи гэж Монголд байжээ.
Өөрийнх нь үндэснийх байсан бол юу боллоо гэж Академи гэхийн бэ? Үүнийг хүртэл манайд сурсан Бөө очиж байгуулан бусдыгаа сургасны тод нотолгоо. Бөөгийн зэрэг цол гэж манай цолуудыг хэлдэг. Бөөгөөр бол бөөгийн ухааны доктор гэдэг нь гэдэс гүзээ гаргууд сайн илдэг, нуруу нугас тэгшилдэг, тархи, сав, бөөрний гажилтыг засахад мэрэгшсэн, Бөөгийн Академич цолтой нь нисдэг дэвдэг, бороо оруулж, болиулдаг, алга болдог,гарч ирдэг илбэчингүүд гэсэн үг гээд тайлбарлан Монгол Бөө гэдэг манай орныхонг дуурайсан хэлбэр гэвэл яах вэ? Баталгаа байгаа шүү дээ. Батлаж чадаад л тэр өөрөө Бөөгийн ухааны доктор болох нь тодорхой.
Манай ихэнхи судлаачид энэ үг гээд л нотлоод Бөртө чоно, Хоо марал бол хүн биш амьтан юмаа, од юмаа, огторгуй юмаа гээд нотолдогтой яг л ижил байхгүй юу. Бөртө чоно Хоо марал бол бодитой амьдарч байсан хүмүүс. Онгод болон дэгдсэн дээд өвөг Бөөнүүд. Сүнс нь ч байдаг, буудаг. Тэдний Бөөгийн нэр нь шүү дээ. Миний удганы нэрийг Аянга гэдэгтэй л ижил үг юмсан. Ингээд л Аянга удган гэгддэг. Гадаадын албан ёсны сургуульд сурч ямар нэг сэдвээр Бөөгийн зэрэг хэргэмээр цол л аваагүй бол заавал тэдэнтэй барьцан дуурайж төрөлх Монгол орныхоо Бөө мөргөл шүтлэгийн цол, нэрийг гадаад нэрээр өгөхөө ичиж болих хэрэгтэй байна.
Бусад бүх салбараас тод ялгарч чадах үндэсний гэх Монгол Бөөнүүд энэнээсээ санаа зовж эргэн харж ухаараасай. Гадныханы анхаарлыг татаж мөнгө олох гэсэн хэдэн хүний харанхуй мунхагаас болж ирээдүйн түүхээ гутаах ёсгүй. Энэнээс сэргийлж чаддаг билгийн мэлмий бол Төрөлх Монгол Нэр, Үг юм шүү. Хэрэв дуурайгаад болдог байсан бол Монголчууд хааныгаа тэр үеийнхэнг дуурайгаад Султан гэх нь яагаав. Чингис Султан Хан гэдэггүй биз дээ. Хаан гэдэг үгийг харин дэлхийд нэвтрүүлж КНААН гэдэг бол Хаан гэсэн үг хэмээн гадныхан мэддэг болсон бизээ.
Монгол шиг олон Бөөтэй улс орон байхгүйн учир Тэнгэрийн гэдэг үгэнд байсан нууц юм. Хэрэв бид хөрс дээрх болон доорх цөмийн цацрагтаа бүгд хордоод чад хийх үед Дэлхийг аврах гарцаа судлахаар эрдэмтэд ирэх хүртэл Монгол Бөө гэдэг домог төдий үлдэх буйзаа. Тэр үед миний энэ ном байгаа ч уу үгүй ч уу. Террорист гээд бүгдийг нь хамаад устгачихвал өөрсдөө л амаа барина.
Миний энэ түүхийн ном бол түүхэнд Чингис хаан байсны нотолгоо. Тэр дахин Монголдоо ирсний баталгаа. Монгол гэж Тэнгэрийн үрс мөн гэдгийн нотолгоо. Монгол өвөг дээдэс аугуу гэдгийн баталгаа. Тэнгэр, Сүнс, Диваажин, Там, Эрлэг, Эргэх амьдрал байдгийн Нотолгоо болох ёстой ном билээ. Тэрнээс хийх ажилгүйдээ би уйдаад уран зохиол оролдоод байгаа юм биш. Би ганцаараа Бөө болчоогүй, Монгол Даяар эцэг өвгөдүүд бууж байгааг бүгд харж байгаа. Ирж яваа цаг болохоор Тэнгэр бүгдийг мэдэж байгаа биз ээ.
Түүнээс гадна өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа миний найз нөхөд, хамтран тэмцэгчид намайг амиа бодон өөрийнхөө амьдралаа л бодоод суух нь ичгэвэр гэдгийг ойлгуулдаг. Монголд маань сөнөөе, буулгая, алья авслая гэсэн хэдэн хүн байхад ойлгоё, бүтээе, ухаарая, гэгээрэе, зөв амьдарцгаая, Монголоо хайрлая гэсэн үй олон түмэн байна. Хаан өөрөө 9 өрлөг, түмэн жанжидтай нэг баг болон улс орныхоо төлөө, дэлхийн төлөө зүтгэж байсан. Надад бас Өрлөг найзууд, түмэн зүтгэлтэнгүүд бий болох нь мэдээж. Бид нийлж байж Тэнгэр Монгол Газрыг суртчилах болно. Хөгшин залуу, эр эм, яс үндэс, угсаа сурвалж энд ер падгүй. Ертөнцийг, өвгөдөө, өөрийгөө, үрсээ хайрладаг Хайрын сэтгэлтэй хэн бүхэн Үнэн гээчийг тунхаглан зарлах болно.
Хэдхэн сарын өмнө би блогтоо өөрөө л донгодоод суудаг байлаа. Одоо бол олон болж өргөжин тэлж байна. Өчигдөр гэхэд миний блогийг шинэчлэн, сайжруулж өгөхөөр чин сэтгэлээсээ хичээн зүтгэх Гансүхийн уран бүтээлийг та бүхэн хараад уншиж байх болно. Намайг та эднийгээ ялгаад ийм юм хийгээдэхдээ гээд даалгавар өгөхөд нь би блогоороо нэг тэнэж толгой эргэж Гансүхтэй муур хулгана болоод сүүлдээ зугтав. Өнгөрсөн хугацаанд 300 гаад нийтлэл биччихсэн байх юм би. Би тэднийг эргэн уншиж, хянаж нягталдаггүй. Болсон бүрийг бичээд л орхичих тул хаа юу байсан зарим түүхээ мартаж эхэлжээ.
Ирэх долоо хоногт Хааны айлтгалын тайлбар ном гарна. Түүнийг Монголоос ирэхээр нь л өөрөө тухтай нэг суугаад өөрийнхөө нүдээр тогтож уншихаар бодож байна. Энэ хүртэл зав ч бага байлаа. Санд мэнд л цаг илүүчлэн мэдээллээ тавихаа бодож байснаас биш үгзүй, найруулга, алдаа мадаг энэ тэрийг нь шалгах ч зав гараагүй учир номондоо санаа зовж байна. Одоо бичиж буй дэлгэрэнгүй түүхийн номоо л харж нягтлаж байх санаа байвч ар араасаа шахан энэ тухай бичээдэх гэж шаардах Хааны зарлигийг арай л гэж амжуулж байна. Хүмүүс, Монголчууд бие биендээ Хааны айлтгалын тухай дамжуулан сонирхож эхэлжээ. Гэвч тэд маань эхэн үедээ яг л над шиг байх нь мэдээж.
Үнэн үү, худал уу, ямар сонин юм бэ? яадаг юм болоо хэмээн сонирхож их уншина. Зарим нь бүр утга зохиолын ном гэж ойлгосон бололтой үргэлжлэх үйл явдлыг нь хаа байгаа вэ хэмээн асууж, намайг мартаад оруулсангүй гэж бодно. Гэтэл үйл явдал дээдсүүд буух тэрхэн агшин, хэдхэн цаг минутанд л болдог байсан түүх шүү дээ. Маргааш нь би хөөе Дээдсүүдээ өчигдөр юун дээр зогслоо одоо цааш нь үргэлжлүүлье гэх юм байхгүй.
Нэг өдөр нам сайхан инээд хөөртэй байж байтал дайн дажин эхлэн бие өвдөж эхлэх, үгүй бол шинэ дээдэс буун шинэ даалгавар өгөх, шинэ зүйлийг тайлж танин мэдэх, эсвэл түүх ухан, судалгаа хийн үнэн худлыг нь асуух гээд л ямар их хязгааргүй ажил ундардаг гээч.
Энэ бол ерөөсөө л миний алд биен дээр болж буй Ил, Далд ертөнцийн амьдралын үйл явдал, уялдаа холбоо юм. Шоглоод бодвол олон улсын онгоцны буудал л гэсэн үг. Ил Далд ертөнцийн олон улсын Аянга буудал. Гэхдээ би амьд онгоцны буудал иддэг, уудаг, унтдаг сэрдэг, уурладаг баясдаг бүх л сэтгэлийн хөдлөл, үйл явдал миний биед болно. Дэлхий ээж минь над шиг л амьтай байх нь. Үгүй гэх нүү? Үгүй ээ. Энэ бол туйлын үнэ. Миний биед буурлууд буухдаа уналгатайгаа, хувцас хэрэглэл хамаг юмтайгаа буудаг. Савдгын Хааныг оруулах гэж би биеэ яаж дэлбэ татсан гээч. Тэр багадсан хувцас чихэж оруулах гэж байгаа юм шиг л болсон. Далд ертөнцийнхөн ч яахав яаж ийгээд шидээрээ аргалаад орж, гарч болдог.
Харин энэ ертөнцөд би биеэ яадаг вэ? Угаана арчина, маажина, юм руу унаж өвтгөнө, дотор эрхтэн өвдүүл зүү оруулан тарина. Эм ууна, дотор хуримталсан хог шааруудаа гаргаж хаяна. Нулимж цэрээ гаргана, чихээ ухна, хамаг ялгадсаа биедээ хураадаггүй гаргана. Тэгснээ л элдэв хувцас өмсөнө, тайлна. Хумс хуруугаа тайрна, зэрлэг үсээ зулгаана цэвэрлэнэ. Чихээ цоолно, бөгж зүүнэ гээд л бүх л юмыг хийдэг. Мөн уурлаж зүрхээ өвтгөнө, халуунд явж хөлсөө цувруулна. Зүүнд гараа хатгана, Баярлаж дэвхцэнэ. Хүн явуулж, шоолж хэл амаа бэлүүдэнэ гээд л түмэн буман үйлдэл хийвч миний бие амьдарсаар мэдэрсээр, онгоцны буудал болчихоод байгаа билээ.
Дэлхий ээжийн бие, ухаан санаа бол яг л бидний бие гэсэн үг. Би гэдэг хүнийг яс юмандаа салгавал цус нөж урсаж, дотрыг нээж миний зүрхийг сугалж, бөөрийг нь зулгааж, гэдсийг нь цувуулж, мөчөөр минь эвдээд хаявал би миний сүнс энэ бүхэнг харж л байна. Эргээд буух биегүй болсон би өөр биед орж болдог. Өөр биед орлоо ч өөр гарагт очиж чадахгүй Заавал Дэлхийн хүн юм уу амьтан хийсэн үйлийнхээ заяасан амьтанд бууж байж дараагийн төрлөө олдог. Дэлхий ээж тэгэхээр надад миний өөрийн биеэс илүү буцаад буух гэр минь байна.
Харин Дэлхий ээжид тийм солих биеэ байхгүй. Энд л хамаг аюул нуугдана. Дэлхий ээж дуусвал бүх сүнс дуусаа. Зөвхөн алтан ураг хаана дахин амьдрал эхлүүлэхийг Тэнгэр эцэг мэднэ. Эхлүүлэхгүй байсан ч түүний хэрэг. Бусад сүнс үнс болох тавилантай. Базарваани хум падаа барианы шилтэй компотоо гэж...Ийм л юм бүү болоосой.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.