Гэгээн Чингисийн хүрээ гэдэг газраас билүү өө бүр нэрийг нь мартаж төрсөн оныхоо хүчээр хувьцаа эзэмших эрхтэй болсон. нээрээ тэр ямар учиртай одоо яасан болоо? Хэхэхэхэ бүү мэд Лав л энэ буянтай хүн тэр оны хүүхдүүдэд хишиг тараасан юм даг. Бид даараа нь тэр газар очиж олон хүрээгээр яван олон гоё зураг авсан. Чингис нэртэй нэг манай хүүтэй чацуу хүүхэд тэндхийн ажилчны хүү байсан. Түүнтэй зураг авахуулсан. Хорь хүрээд тэр хоёр биенийхээ зургийг таних болов уу? Түүх гэж үнэхээр хөгжилтэй. Энэ үед Баттулга гуай Сайд болоогүй залуу байсандаг. Биднийг огт танихгүй. Харин бид түүний бүтээсэн нэг буянтай үйлд Гэгээний хүчээр багтсан болохоор тэр хүнтэй тааралдахдаа гуйж байгаад зураг авахуулсан юм шүү! Зарим нь аягүй бол Баттулга гишүүний хамаатан гээд цуураад унана. Тэр хүн Монголд олон сайн үйлс бүтээдэгт хүндэтгэж явдаг. Буян нь дэлгэрэх болтугай. |
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.