Monday, September 12, 2011

Буяны тухай бодол


Манай нэг танил майлдээ намайг гайхан хүний газар суучихаад л яаж энд ном гаргаад бас блогоо шинэчилчихвээ сэргэлэн гэдэг нь гэв. Би хариулахдаа: Буурлын буян гэж хэллээ. Тэрнээс миний сэрэглэнгийнх гэж юу байхав. Эндээс үндэслээд Буян гэдэг асуудлын тухай би бодож эхэллээ. Буяны юм, буянтай үйлс гэдэг цаанаасаа л бүтдэг нь Тэнгэр байдгийн илрэл. Бас өвөг дээдэс нь харж манаж, туслаж бүтээж байдгийн гол шинж.
Жишээ нь би гэхэд л ямар байлаа даа. Бөө болно гэхэд юуны түрүүнд багш, мөнгө, ойлгох туслах хүн хэрэгтэй. Аль аль нь надад байгаагүй. Гэтэл гэв гэнэт л багш маань өөрөө л хэлсэн. Үнэндээ би багшаа хаанаас олох, яах тухайгаа бодоод шийдэж чадахгүй байсан. Эрдэнээ зайран дэр очноо блогийг нь уншихаар ухаантай хүн хэмээн бодож байсан ч ер завдал болоогүй. Бас нэг юм нь хүүгийнхээ багшаас өөр багштай болбол бас хоорондоо зөрчилдөх юм гарч болзошгүйг бодлоо.
Хүүгийн багш гэхээр хүүгээ гуйж даатгалд нь байдаг байж бас дээрээс нь би нэмэгдээд яанаа. Багш өөрөө цэл залуу, шавь нар нь цэл залуу учраас энэ замбын насаараа талийсан эгч би тэдэнтэй нэгдэнэ гэдэг надад утгагүй санагдсан юм. Харин сүүлд багш маань танай онгодууд намайг багшил аварна уу, ална уу өөрөө мэд гээд тулгачихлаа багшлах л болж дээ гэсэн юм. Тэгж л хэлэх онгодууддаа манайхан. Багш маань ч гарч ирж цор ганцаар гэх надад туслах хүмүүс ч гарсаар би Бөө болсон түүхтэй. Буян гэж гайхмаар бүх л юмаа өөрсдөө бүтээдэг. Буяныг харин буруу ашиглаж болохгүй заавал зөв зарцуулах ёстой. Тэгэх тусам буян нэмэгдэж орж ирнэ. Буруу зарцуулбал хэзээ ч хоол болдоггүй.  Буян гэдэг хүний сэтгэл байдгийг би ойлгосоон.
Намайг Бөө болохыг дуулаад миний муу нагац ах уудаг аягаа, ганц ширхэг дээлийн мөнгөн товч, нэг хугараад унасан эмэгтэй хүний ээмэгний сэтэрхий барьчихсан ирж билээ. Миний нулимс асгараад юу ч хэлж чадахгүй асгаруулаад л байсан. Миний муу ах тэр хугарсан хулхи төмөр ээмгийг мөнгөн ээмэг гэж хадгалсаныг хараад улам их хайр хүрч билээ. Сэтгэл гэж тэр шүү дээ. Буян гэж үүнийг л хэлдэг нь тодорхой. Намайг ямар их баярлуулсанаа ах минь мэддэг болов уу. Би ахынхаа хайрыг мэдэрсэн, харсан учраас Буян гэж ийм байдгийг мэдсэн юм. Яахаа мэдэхгүй, хаачихаа мэдэхгүй зовж явахад ах минь намайг хайрласнаар би заавал Бөө болоод ахынхаа ачыг хариулна даа хэмээн сэтгэл шулуудсан юм.
Миний тухайд гэвэл хүмүүс зарим нь ойлгохгүй утга зохиол хэмээн уншин цааш нь үргэлжлэл нь хаана байнаа, та мартаа юу гэнэ.
Мөн маш сайн ойлгож гэгээрч байгаа хүн олноос олон байна. Тэд өмнө нь тоогоогүй юмсаа өөрсдөө  харж, өөрсдөө бодож, өөрсдөө олж, өөрсдөө ухаанаа зөв ажиллуулж чиглүүлж сурч эхэлжээ. Тэд миний түүхийг зүгээр нэг түүх гээд өнгөрсөнгүй яг шалгаж бас өөрсдөө үзэж байна. Нэмээд өөрсдийн сонссон, мэддэг түүх номноосоо дэлгэрүүлэн уншиж, миний хэлээгүй дутуу орхисонг бас бодож олж, Монгол хэмээх энэ нууцлаг ард түмний нуусан нууцуудын эрэлд надтай хамт гарцгаажээ.
Эндээс санаа төрөхөд өөрсдийн олж мэдсэн, сонссон юмсаа бас бичин Пэйс буукээр илгээж байгаарай. Монголчуудын нэг онцлог нь нэг бөөн нууцыг нэг дор нь, нэг  хүнд үлдээдэггүй явдал юм. Болзошгүй аюулаас сэрэмжилж. Хоорондоо холбоотой олон хүнд, энд тэнд үлдээсэн байдагт оршино. Бүх л үлгэрийн кинонд энэ тухай байдаг. Тэрнээс очиж тэрнийг аваад, эндээс очиж энийг аваад тэд нь нийлж байж нэг цул болон Хүч нь бүгд гардаг, ирдэг, ялдаг тухай бий. Үлгэрийн кино гэж Үнэн кино болчих гэж дээ хэхэхэ.
Харри Портер киног та одоо сайн гэгч нь жинхэнээсээ үзчихээд  Чингисийн Хүрээ гэж байсан тэр сургуулийн тухай анхан шатны ойлголттой болно. Тэнд Чу мэргэн, Долоодой Мэргэн багшилдаг Сорхагтан Бөө суралцдаг байсан. Түүнийг одоогийн Бөөгийн отгуудтай холбож ойлгож болох ч тэнд шиднээсээ илүү Дээдсүүдийн хэлсэн үг, Онгодуудын үгийг сонирхон асууж лавлан, Гэгээрэх ухаанд суралцан, Үлгэр туульст өгүүлсэнг тайлж шинжиж, Бөө багш нараасаа суралцдаг байсан газар юм. За одоо ч манай багшийн өргөө бас тиймэрхүү шүү. Шавь нар нь ирж багшаасаа буухад ийм юм боллоо Яав? Ийв хэмээн асуун, учрыг нь багшаас асуудаг. Багшаа намайг хамгаалаарай, эндээс тэндээс дайрлага ирээд байна аваад авраад өгөөч хэмээн харуулна.
Тэдний яриаг сонсвол хүн итгэхээргүй хөгжилтэй юмс ярина. Буруу юм хийсэн бол Багш загнана. Зааж зааварлана гэх мэтээр байдаг. Би харин залуучуудаас ичээд очиж юм асуудаггүй.  Аль болох өөрөө учрыг нь олох гээд суучихна. Багш дуудвал буруу юм хийсэн байж таараа гээд айгаад зугтаачихна. Нэг ийм л зовлонтой шавьтай хүндээ манай багш.
Бөө болохоосоо өмнө би хэвтэрт орж, хар халуунд хөлдөж үхэх гээд олон давхар цамц, хөвөнтэй дээл өмсөн, хөнжлөөр битүү ороон толгойдоо ноосон малгай, гурван давхар алчуур боосон ч хага ташин багшийндаа мөлхөх шахаад очдог байлаа. Тэнд ярьж сууж байгаад хувцсаа нэг нэгээр нь тайлсаар зуны цамцтайгаа гараад явдаг тийм л инээдтэй байлаа даа. Магадгүй манайхан багш дээр аргаа бараад очтол намайг дааруулдаг байсан байх. Хадам буурлууд намайг өдөр бүр шахуу л шинэ өвчнөөс салгаж өгсөн ч өглөө нь өөр шинэ өвчтэй болдог байсансан.
Өвөг дээдсүүдийн энд тэнд нуусан нууцын эрэлд аль болох олуулаа мордвол олохдоо амархан биз ээ. Миний блогийн эрхэм зочид Бөө нар олон бий. Тэд ч бас өөр өөрсдийн онгодуудаасаа суралцан түмэнд хэлж, тайлж нэгдэж нягтрах хэрэгтэй. Залуу сайхан зөв явдалтай Бөө нар нэгдэн нягтарч Монголынхоо төлөө нэг хүчээр, нэг санаагаар нэгдэх цаг болсоон. Бөө хүмүүсийг Тэнгэр ид шид, задаар нь биш эрдэм оюун ухаан, гэгээрэл эргээд буух Онгод Тэнгэр болох үйлсээр чинь дүгнэдэг гэдгийг ойлгосон бизээ.
Ихэнхи өөрөө БӨӨ хүмүүсийн Бөөгийн тухай бичсэн номонд нэг л их ид шидтэй, удамтай хүний удам угсаа би хэмээн өөрсдийгөө танилцуулчихаад, За даа бөө гэдэг чинь хэцүү доо хэцүү, аймаар доо аймаар, гайхмаар доо гайхмаар, нууц доо нууц гэсээр л дууссан байдаг. Түүний танилцуулга юм уу, шидээ гайхуулах гэсэн ярилцлага юм уу бүү мэд. Уншигч хүнд чухам юу танин мэдүүлж, ойлгуулах гэсэн, юу оюунд нэмэр болгох гэсэн нь тодорхойгүй.  Өөрт буудаг өвөг дээдсүүдийн шид нь хэрэгтэй байгаа юм уу, сургаал нь хэрэгтэй байна уу бодох ёстойсон.
Бид нар ёстой л нөгөө 21р зууны Бөө нар учраас хуучин уламжлалыг ягштал барьвал юу болох вэ? Бөө хэзээ ч хөгжихгүй биз дээ. Зуун зуун, эрин эринээ дагаад Бөө хүн хөгжих ёстой билээ. Ийм ч учраас л амьдралын явцдаа ойлгож мэдсэн мэдлэг, Бөөгийн Дээд Зөнгүүд улам зузааран хөгждөг. Жишээ нь би компьютер огт мэдэхгүй, анхан шатны ч ойлголтгүй, орчин үеийнхээ текник текнологийг огт мэдэхгүй бол би үхээд сүнс болохдоо яг л тэр хэвээрээ байна. Онгодууд биднээр дамжуулан энэ орчин үеийн бүх юмыг сурдаг. Мэдээлэл авдаг. Хуучны Бөө сүнс орж ирээд бидний амьдралыг ойлгохгүй Атан тэмээ, алт мөнгө, амбан шар, их хэмжээний адуу мал нэхдэг. Эдлэж хэрэглэж байсан юмсаа нэхдэг. Энэ бүхэнг улаач нь ойлгуулж, орчин цагаа тайлбарлах үүрэгтэй. Онгодууд ч бас энэ хорвоод амьдарч буухдаа шинэ бүхэнг сурч байдаг юм.
Анх манай онгодуудын тухай сонсоод хүмүүс юу гэж тийм юм байдаг юм гээд итгэдэггүй байсан. Гадаа гарч явж, айл хэснэ, Чатлах гэж дайрна, Коммент бичнэ. Бичлэг хийнэ. Зураг авна. Утсаар ярина энэ бүхнийг Тэд хийж сурсаан. Хүнээс хамаагүй хурдан сурдаг. Тэд бууж орчин цагийн хэлийг сурсан. Хазгай муруй хэлбэл хэд рашаан ууж байгаад л хэлээд сурчихдаг.
Хаан надад хэлэхдээ бид өөрсдийн амьдарч байсан үедээ буугаагүй шинэ зуунд буусан учраас бүгдийг танин мэдэж сурах ёстой хэмээсэн. Ийм ч учраас Хаан зөвлөгөө тайлбар хэлэхдээ ч аль болох орчин үеийн бидний хэлээр ярьж, хялбар ойлгуулж чаддаг. Тэрнээс тэнэг мангар мулгуугаар нь дуудаад л ташуурдаад, хуучин өөрийн амьдарч байснаараа аяглаад байвал Тэр Сүнс бүрэн сайн боловсроогүй л гэсэн үг. Дээдийн Дээд сүнснүүдийн нэг давуу чанар нь аль ч нийгэмд очсон өөрсдөө сураад хийдэг.
Нэг ийм юм байдаг. Буусан буурлууд оюунаа тэл, мэлмийгээ нээ, түүхээ судал гэхээр улаач нь За гээд л баахан ном уншиж үзнэ. Нууц товчоог судаллаа ойлгосонгүй. Бөөн хачин сонин нэрс үг нь ч шүлэг гэх шиг юм яриад л орхино. Тэгснээ би уншсан, үгэнд нь орсон түүхээ уншсан гээд л болоо.
Гэтэл энэ бол зүгээр уншаад орхи гэсэн үг огт биш. Түүнд нь нууц түлхүүр үгс, нууцууд байдаг юм. Түүнийг олж хар гэсэн үг. Хамгийн наад захын ийм юм ойлгохгүй улаачдаа тэд өөр нууц хэлээд яах юм бэ? Мунхаг оюунтай тэр улаач хэд гурван гүзээ илээд, ойр зуур чөтгөр мэтхэн хөөсөн шиг гарын илчээ ашиглаад доод түвшний зарц онго болох бэлтгэлээ л хийнэ биз гээд орхидог юм. Дээрээс дээд онгодууд орж ирэхээ больж зогсоно. Түүнд таарсан хэд нь л ээлжилж буугаад байна гэсэн үг.
Бид ч гэсэн тэгдэг биз дээ. Өөрсдийнхөө хүүхдүүдийн чадварыг таниад таарсан ажлуудыг нь даалгаж өгдөг. Арай ном уншаад цээжлэх чадвартайг нь дэмжин их дээд сургууль гэгч рүү нь оруулах гэж зүтгэнэ. Угийн номонд мууг нь хүчлээд байхгүй таарсан ажлыг нь хийлгэнэ. Нилээн сэргэлэн, овсгоотойгоо гадаах хөөцөлдөх ажилдаа зарж явуулна гээд л чадвар, авьяас, билэгт нь тааруулдаг. Яг л үүнтэй ижил байдаг.
Мэлмийгээ нээ гэхээр нь хий үзэгдэл, далдыг шууд хардаг болгох гээд л Саран чулуу хайн, энд тэнд бөөлөн бөөн юм болно. Таны мэлмий нүд гэдэг Далд ухааныг зөв харах нүд болохоос, гаднах дүрийг нь хараад бай гээгүй юм. Бүгдийг хардаг хүн галзуурахаа дөхдөг. Өнгөрсөн, одоо, ирээдүй бүгд зэрэг харагдан, түүнийг ялган давах гэдэг маш хэцүү. Түүний оронд хэрэгтэйгээ хардаг, хэрэггүйгээ харахгүй хаадаг байх ёстой. Энүүгээр л дүүрэн явдаг тэнэмэл сүнс бүрийг харж байх ямар хэрэгтэй юм бэ? Ер нь сонин ч гэсэн дэмий шүү дээ. Би л лав огт сонирхдоггүй.
Түүхээ унш гэдэг нь Монгол Суу Ухаанд
Өчигдөрөөр Маргаашаа  Өнөөдөр бүтээх буюу
Өнгөрсөн түүхээрээ Ирээдүйг харж угтан бэлдэж, зөв амьдарч сурахыг Одоо амьдарч байгаа цаг үедээ сурах, хийх бэлдэхийг хэлдэг. Улаач нар тэгэхээр юу хайх эрж мэдэхээ ойлгов уу.
Улс төрийн түшээд өөрсдийгөө бодох хэрэгтэй. Тэд маш эгзэгтэй Зүүний үзүүр дээр суудаг улс. Хүчтэйхэн салхи  үлээхэд тэр зүг рүү нь унана. Учиргүй юм гэж үгүй ээ. Түүх бүр учиртай. Нэг хүний дарангуйлал, нэг нийгмийн дарангуйлалд байвал миний өвөг дээдэс босч ирж чадахгүй хичнээн жил өнгөрлөөдөө. Тэгвэл Ардчилал гээч яагаад гараад ирэв. Ардчиллаар нэг хүн төрийн толгойд удаан байх эрх устаж, нийт ард түмэн нэг өдөр Хаан ширээнд суун дугуйлах юм уу, чагтлах тамга дарах эрхтэй. Дээд талын хэд түмэн янзын арга хэрэглэн дээшээ мацавч насаараа тэнд суухгүйдэг. Мөн хэдэн жил ч болсон түүнийг яллах бүрэн боломжтой. Ухаанаа зарж байж л амьд үлдэнэ. Түүхээс сургамж ав түүнд бүх арга бий гэдэг нь энэ.
Иймээс улаач ч бай өөр бусад ч бай зүгээр нэг уншаад өнгөрөх биш өөртөө, гэртээ, нийгэмдээ шинэчлэл хийх хэрэгтэйг мэднэ. Тэд үүнийг чадна. Учир нь тэдэнд зүрх сэтгэл гэж яаж ч хуурч болдоггүй юм байдаг. Тэд өөрийн аав ээж, өвөө эмээдээ аминаасаа ч илүү хайртай. Тэднийгээ үрэгдсэн бол өөрийгөө зүхэн тэднийгээ гомдоосондоо шаналж явдаг.
Харин өөрсдөө үртэй болбол тэднийгээ голоосоо хайрлан, тэдний сайн сайхны төлөө зүрх нь булгилж байдаг. Дээрээс нь Тэнгэрийн дуудлага ирчихсэн, тулган хүлээлгэж эхэлсэн юм. Иймээс л БӨӨ болохгүй гэж зугтаасан бүхэн нэг бол үхэж, нэг бол зайлшгүй галзуурдаг Тэнгэрийн дуудлага зарлан, зарлигийг бүгд давж чаддаггүй нэг бол өөрөө Бөө болж үгүй бол уруудан доройтож галзуурдаг билээ.
Гэтэл одоо Тэнгэрийн гэрэл тэр чигтээ буучихсан Тэнгэрийн зарлиг аль эрт гарчихсан тэрсэлсэн бүхэнг чинь дарах л болно гээд Хөх толботон бүрдээ сануулж байна. Та нар Монголчууд, та нар Дэлхийг хамгаалах үүрэгтэй, Та нар түүхээ цэвэрлэ, Та нар гэгээрч ухаар, Та нар шинэ мянганы эхлэлийг зөв тавь, Та нар Тэнгэрийг суртчилах ёстой, Та нар түүхийн нууцыг тайл хэмээн Тэнгэрийн тулган хүлээлгэлт Тэнгэрийн МӨНХГЭРЭЛ  буугаад ирчихсэн шаардана.
Хэхэхэ одоо яалтай билээ. Би өөрөө арван хэдэн жил дутаагаад дутаагаад эцэст ийм болчихсон байгаатай адил Хөх толботой л төрсөн бол Та бас авралгүй учраас над шиг битгий зовлон үзээсэй гээд л би чадах чинээгээрээ ухуулан суух минь энээ.
Эхлээд Тэнгэр эцэг өөрийн улаач, удган зайрангуудаа харамгүй буулган энэ бүхэнд бэлдүүлэх гэсэн биш ихэнхи нь үүргээ ойлгохгүй завхруулан, өнгө мөнгө хөөцөлдөх тул үндсэн Хөх цэргүүдээ сэрээж байна. Уг нь тэд Бөө нар та нарын дарга, удирдагч байх байсан юм. Аль эрт та нар Бөө, Тэнгэр гэгчийг ойлгочихсон мэдчихсэн байх ёстой байхад.
Сүлжээний Бөөгийн багш Хурцжавхлан мэтүүд нь мөнгө хөөн Тийрэн үйлдвэрлэж Бөөгийн нэр хүндийг унагаана. Ихэнхи нь амь амиа бодон, дов довондоо оногдсон гүзээнүүдээ илэн сууна даа. Арай зөв дуугарсанг нь нийлээд дайрч давшлан гутаана. Бөө гэж мөнгө нэхдэг, хараал хийдэг, айлгадаг аюултай улс хэмээн ихэнхи нь ойлгох болжээ.
Тэнгэрээс Хөх цэргүүд бууна гэдэг бол БӨӨ нар биш. Тэд өөрсдийгөө гэж бодон маш их баясах юм. Хөх цэргүүд гэдэг чинь Хөх толботой төрсөн бүхэн юм. Өөрчлөлтийг хэн хийдэг юм бэ? Ардууд, энгийн бүх хүн, хүн бүр хийдэг. Тэд дэмжиж байж л Хааныг ч, Харцыг ч дээш нь гаргах, доош нь буулгах хүч тэнхээтэй байдаг.
Царцсан байсан цус маань бүлээн болж, унтаж байсан амин сүнснүүд маань сэргэж эхэлсэн учраас олоон олон хүн намайг үтэр түргэн ойлгож өөрсдөө өөрчлөгдөж байгаагийн учир энэ юм шүү. Таны омголон омог хөдлөж, хамар чинь шархирч, зүрх чинь базална гэдэг бол Тэнгэрийн Хөх Цэрэг та дуудлагаа хүлээн авсны баталгаа.  Мэдээж эхлээд над шиг учраа ойлгохгүй байсан ч яваа яваандаа танин мэдэж учрыг ухсанаар Та Монголыг эргээд гайхамшиг болгож чадна. Хэдхээн жилийн дараа гэхэд Аянга биш Та хүмүүст ойлгуулах гэж бас хийж, бүтээж, надаас ихийг бүтээн байгуулан Монголын нэгэн алдартан болж түүхэнд үлдэх болно.
Иймээс л хүмүүс надад биш Тэнгэрийн үйл хэрэгт туслах гэж илүү олон хүнд түгээж сэрээх гэж, тэмүүлээд байгаа юм. Тэд өөрсдөө бас Үнэнийг хайж олон түмэн олонд дэлгэрүүлнэ. Миний сууж байгаад ажил минь бүтээд байгаагийн шалтгаан энэ. Гэхдээ Хаан бид хоёр зүгээр суугаагүй ээ. Нойр, хоолоо хасан зүтгэж хичээж байгаа билээ.Тархиар хатгаад, нүд өвдөөд унасан ч эм ууж байгаад л хийгээд байгаан учир энэ.
Бид хурдан Тэнгэрийн тухай ойлгуулахгүй бол оройтох оройтохдоо хэт оройтоод байгаа учраас сандран сандран бичиж байна. Өөр энд тэнд нуугдсан нууцуудыг бүгдээрээ хөөцөлдөн цуглуулж их Монголын амьд өв, Алтан сургаалаа дахин бүтээхгүй бол бидний нас маань богино байна. Би ч удахгүй тул амжиж хэлж, дамжуулахгүй бол оройтно.
Үнэн юмны төлөө явж, Үнэнийг эрж хайн нээж, Үр хойчдоо үлдээх бол бидний хүн болж энд ирсэний үүрэг. Үнэн юмыг мухар шүтлэгтэй хольж хэзээ ч болохгүй. Учрыг нь олохгүй байж л шүтээд залбираад байх ямар хэрэгтэй юм бэ? Үнэхээр хүчтэй чадалтай Сүнс байлаа ч тэр нь Шуламын юм уу, Чөтгөрийн сүнс байвал та залбираад л байх уу? Үүнийг ялгаж салгаж шүүн тунгаах бүх хүч нь зөвхөн таны хоёр дэлдгэр, хоёр нүдтэй ганц, ганц ам хамартай наад хөөрхөн бөндгөр дотор чинь л байгаа.
Тэнгэрийг суртчиллаа гээд та Тэнгэрт мөргөөд бүх л амьдралаа зориулаад асуугаад бай гэсэн үг биш. Үнэнг танин мэдэж, Тэнгэрийн сургаалыг танин ойлгож, өөрийн амьдралаа зөв жолоодож сурч амьдар гэсэн үг.
Тэнгэр Монголчуудын бусдаас ялгарах онцлог нь заавал харанхуй агуйд суун басалгаж, эрж хайн, танин мэдэх гээд нүдээ аниад бясалгаад байх шаардлага байдаггүйд байдаг.
Шууд тэнгэртэйгээ харьцах Дээд түвшний Монгол гээч тамгатай үндэстэн билээ. Буян гэж ер юу вэ? Буян үйлдэхийн тулд заавал суврага босгох шаардлага байдаг уу? Нэг удаа би Сувраганы талаар сонсож байсан юм. Нэгэн хүн аав ээждээ зориулан суврага босгосноос Бууралд загнуулж байсан. Хийдгээ хийгээд буянаа гүйцээгээд Тэнгэрт хальсан сүнсийг чи л харин газарт даллан дуудаж суврага босгоод байна хэмээн уурлаж байж билээ. Тэгэхээр нас барсан бүхэнд буян үйлдэнэ гэдэг бас л бодууштай үйл гэж би боддог. Буян заяа гэж эргэх холбоо. Хэдий чинээ чи зөв амьдарч чадна тэр хирээр буян чинь үлдэж үр хүүхэд чинь зовохгүй. Буяныг үгээр, үйлээр үйлдвэл сайн байдаг болохоос биш эд материалаар үйлдвэл инээдтэй билээ.
Бие биендээ сайхан дулаахан үг хэлчихдэг, хараад инээчихдэг, хайрлаад туслачихдаг энэ бол наад захын  буян. Миний аав хариу нэхвэл хэзээ ч битгий чи өөрөө хүнд туслаж бай гэдэг. Албатай юм шиг туслачихаад араас нь үглээд хөөцөлдөөд байдаг хүмүүс их байдаг. Нөгөө хүн нь хэн нэгэн таньд туслаж л байсан бол заавал тусыг санаж явах хэрэгтэй. Ийм ч учраас манай Дээдсүүд бууснаасаа эхлээд л намайг гэсэн бүх л хүний тусыг бодож аль болох эргээд хариу туслахыг надаас шаарддаг.
Харин өөрөө хүнд туславал үнэн сэтгэлээсээ тусла гэдэг. Аль аль нь үүнийг түвэггүй хийгээд заншил болгочуул хэрүүл уруул гардаг нэг шалтгаан алга болно. Эргэх холбоогоор заавал бидний үр хүүхдүүд холбогдон бие биендээ туслаж байдаг нь сонин.
Надад туслаж байгаа энэ хүмүүсийг би урьд төрөлдөө бидний өвөг дээдэс найз нөхөд, хамаатан садан, хайртай хүмүүс байсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Тэнгэрийн үйлийг дэлгэрүүлэх гэж хичээн чармайн зүтгэх энэ олон хүмүүс бол хамгийн түрүүнд гэгээрч чадаж байгаа, алив юмыг уншаад дүгнэлт хийх чадвартай, өөртөө эзэн болох бүрэн чадвартай гэдэгтээ бүү эргэлзээрэй.
Учир нь миний блогийг нэгэн их сургуулийн захирал, олон цол, гуншинтай хүн уншаад юу биччихсэн юм гээд ооогт ойлгоогүй л юм даа. Шинжлэх ухааны үндэстэй юу ч алга, шал тэнэг юм. үлгэр шиг. Байлаа гээд хэнд хэрэгтэй юм хэмээн ярвайсан юмдаг.
Тэгэхээр үнэн боловсрол, сэхээрэл, ухаан гэдэг хүн бүрт харилцан адилгүй байдаг байна. Энэ мундаг боловсролтой, сэхээтэн хүн ойлгохгүй байхад би яалтай билээ. Засаад бичилтэй биш,  худлаа бичилтэй биш ойлгох нэгэн байж л таараа гээд л бичээд л байлаа, бичээд л байлаа. Ойлгодог хүмүүс харин маш олон байдаг юм байна.
Миний нэг найз намайг би Бөө гэдгийг мэдэхгүй ээ. Гэхдээ чамайг хэлсэн болохоор л сонирхож үзэж, гайхлаа, итгэлээ гэсэн юмдаг. Бас чи хэзээ ч ингэж бичиж, ярьж чадахгүйг мэдэх учраас үнэхээр нэг юм болоод байна даа хэмээсэн. хэхэхэхэ. Нээрээ би ямар шүлэг зохиож, дуу дуулж, уран нугардаг байсан биш дээ.
Хамгийн дотроос Хамгийн дээд буян нь хүмүүсийг ухааруулах, хайрлах л Дээд буян. Түүнийг хийх тусам л өнгөрсөн өвөг дээдэс чинь санаа нь амран, чамд хорогдох юмгүй болон биеэ дааж хүн болсонд баярлана. Маш олон төрлийн шалтгаанаас болж хүний сүнс төрлөө олохгүй зовох, төөрөх, хоргодох явдлууд байдаг. Гэсэн ч тэднийг хамгийн хурдан амирлуулах арга нь үлдсэн та нар зөв зүйтэй, бахархалтай амьдрах явдал юм. Тэд үхэнгүүтээ л бүхнийг ойлгон над шиг болчих вэ?
 Хийж амжихгүй, ойлгохгүй байсаар над шиг сүнсэн биеэ зовоочих вий хэмээн эргэлдэн хорогддог. Үхтэл Үр харам гэж үг байдаг шүү дээ. Зарим нь бол ажлаа хийж байдаг. Тэр улаач болох хүүхдээ манан хамгаалж, эргэж тойрч сахьдаг гэх мэт олон шалтгаан бий. Энэ бүхэнг би хүнд гэмгүй бидний өөрсдийн ойр дотныхоны л сүнсэд хамааруулан тайлбарлаж байгаа шүү. Муу ёрын болон тийрэн сүнстэй хольж огт болохгүй. Тэдний төрөх шалтаг шалтгаан эргэх холбоон тухай Хааны айлтгалуудад бий.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.