Дөрвөн нийгэмийн Их засгийн Алтан Дээд Үнэний Аялгуу
Өтүгэ, Мон, Моныг голлох, Моногоуул бүхий дөрвөн нэүрит
Өвгөдийн ухамсар бол Их засгийн Чумон, Чухон билээ
Отог оршиж байгаа цаг уур орон зайг
Миний төрөлхи эх орон МОНГОЛ хэмээх ард түмэн анх Алтайн Мангдай байхаас ч өмнөхөөс эхлээд одоо хүртэлх үе удам нь тасралгүй өөрийн гэсэн хэл яриатай, ёс заншилтай, тусгаар тогтнолтой орчин үеийн МОНГОЛ гэдэг улс болох хүртэлх урт удаан хугацааны хөгжлийн түүхийн тухай өөрийн дүгнэлтээ хийе.
Анхны амь үүсэн, анхны хүн үүссэнээс өгсүүлээд одоо хүртэлх Өвгөдөөс үлдээсэн энэ орон зайндаа төрж, өсөж, үржиж, үхсээр Монгол хэмээх үндэстэн устаж үгүй болсонгүй харин ч өдий хүртэл оршин тогтнож байгаа нь азтай гэхэд дэндүү азтай хэрэг. Энэ хугацаанд хичнээн олон овог аймаг Улс төрж, устаж үгүй болсон билээ. Мөнхөд л цөөхөн хүн амтай ч Байгалийн шалгарлаар тэсч үлддэг энэ сонин ард түмэн устаж алга болдоггүй, уусч сураггүй шингэдэгүйн учир шалтгаан юунд байваа.
Сорхагтани удганы сударт энэ түүхийн талаар бичиж үлдээсэн учраас бүгдээрээ өнөөдөр тайлан уншиж баярлан, бахархаж байгаа билээ.
Миний эх орон Монгол газар нутаг л гэхэд өвгөдийн сонгосон байгалийн хүнд аюулд хамгийн бага өртөх, нар сарны тусгалын хамгийн зөв сайн туяа нь тусдаг, улсуудын эхлэл, усны ундарганы цөм болсон нутаг юм.
Өвгөдийн түүхийг өртөөлөн өнөөдөр бид дүгнэлт хийж үзвэл Өтүгэ, Мон, Моныг голлох нийгмийг дуусгаад Чингис Хаан маань Моногоуул гэх нийгэмийг шинээр цогцлоон гэгээрэл, хүч чадал, эрдэм оюун, дайн байлдаанаараа байгуулан эмх журамд нь оруулж чаджээ. Харин Чингис хаан болон Толуйн төрөөс хойш яваандаа Тэнгэрээсээ холдсоор МОНГУЛ гэгч нийГэмийг мөн ч чадварлаг байгуулагдсаны эцсийн шатанд нь бид амьдарч байна. Бид үүнийг бас эцэг өвгөдийнхээ Үнэн хэмээх сургаалыг ухаж мэдсэнээр ойлгон адгийн адаг аюул сүйрэлд авчирсан МонГул нийгмийг ганхуулан гэгээрч Гэгээрэл болон Тэмцлээрээ МонГОЛ гэсэн шинэ нийХэм ирэх эхлэлийг манай үеийн Та бид үүрч байгааг анзаарна уу. Тэгэхээр хэдийгээр Монгол улсын маань хүн зоны амьдралын түүх ч гэлээ энэ бол шууд утгаараа Монголчуудын Оюун санааны өөрчлөлтүүдийн Ангилал юм.
Бодоцгооё. Эртээ урьдын эрин галавын эхэнд Хүн гээч идэхийн төлөө амьдарч байжээ. Тэдний амь өчүүхэн ч үнэ цэнэгүй. Идэшний төлөө хэн хүчтэй араатанлаг нь хүчгүйнхээ хоолыг булаан алж болно. Өөр араатан амьтан довтлон тэдний хэн буурай, хүүхэд хөгшид эмэгтэйчүүдээс нь түүн Хооллож болдог. Хэн хурдан гүйдэг, нуугддаг, хүч чадалтай нь зугтан алга болно. Тэдэнд хүсэл мөрөөдөл гэж үгүй. Маргааш гэж юу байх нь тэдэнд хамаагүй. Зөвхөн тэр өдөртөө идэх юм олдож байвал болно. Яах гэж үржиж, яах гэж үхэж, төрж байгаагаа мэдэхгүй. Тэд ингэж л амьдарч өчнөөн жил болжээ. Яваандаа галыг олж, хэрэглэж сурч, хэд бүлгээрээ нийлж зохион байгуулалтанд оржээ. Гэсэн ч хэсэг хэсгээрээ алалцсан хэвээр өөрийнхөө эрхэнд ороогүйг нь өрлөн цоолж Зүрхийг амьдаар нь сугалан гаргаж бусдыг айлган Зэрлэг, хүчтэй чадалтай нь толгойлж эхэлсэн байна.
Тэд гал олж, адуу, гэрийн мал тэжээдэг болж, Толгойлогчтой болж эхэлснийг нь ӨТҮГЭ өөрчлөлт гэдэг. Өтүгэ боловсрол нь өмнөх үеэсээ хамаагүй илүү болон хөгжиж, хүний тархи ажиллаж эхэлсэн ҮЕ юм. Бид нийтээрээ байвал айх аюул нь бага, гэнэтийн үхэл хагацал бага, хоолоо олж идэж чадна, галыг ингэж ашиглаж болно, энэ Ийхаа гэж орилдог адгуусыг унавал тэр уулыг давахад хурдан болно, Энэ Май буюу Өмбүүхэйнүүдээс сүү гардаг, түүнийг бид ууж болдог, түүнийг бид бүгдийг нь алж идсэнээс хашиж харж байгаад үржүүлээд хагас хагасаар нь идвэл үргэлж анд явж үйлээ үзэхгүй амар, халуунд өтөхгүй ёстой амар гэх мэтийг ухаж ойлгож эхэлсэн байна. Энэ бол оюун санааны дэвшил мөн биз дээ. Үүнийг ИЭ амин чанартангууд буюу Хүслийн зүй биетнүүд гэгч Тэнгэрээс дохио хүлээн авч ухааран ойлгогсод тайлж бодон төрөл садан олноороо нэгдвэл хүчтэй байх нь бүгд өөр өөр хариуцлага үүрэх нь хэмээн зохион байгуулжээ. Тэр үеийн Бөө болон сэтгэгчидийн нэр Хүслийн зүйтэнгүүд юм.
Жишээ нь анд явахад нялх хүүхэд явуулахгүй тэр хурдан шалмаг, хүч чадалт булчин шөрмөстнүүд явна. Тэдний авчирсаныг гэрийн ажил хийгчид янзална. Нөгөө үмбүүнүүдийг энэ хэд маллавал үр дүнтэй гэх мэтийг танин ухаарч ажил болгон заншив. Бүгд хичээвэл амьдарч болно. Тал тал тийшээ явбал өөр овгийнхонд өрцөө зүсүүлж үнхэлцгээ атгуулах тул нийтээрээ байсан нь дээр. Тэгтэл нийтээрээ өөр өөрийн ажил хийхэд бас л хоорондоо алалцах муудах тул НЭГ удирдагч толгойтой байж түүний үгэнд орж байя гэдгийг санал гарган ойлгоцгоон журам боловсруулж дэг жаяг тогтоожээ.
Тэд дэлхийн усны эх МОНГОЛ гэх газартаа байгалийн хүчин дор өсөж үржин амьдарцгаана. ДЭМЧ гэж одоогоор ДОМЧ гэж ойлгож болно. Үндсэн утга нь ТУСЛАГЧ гэсэн үг. Тэр үеийн БӨӨ нар. Гартаа мэдрэмжтэй, илээч бариач, сүнстэй холбогддог тэр үеийн хүмүүсийг ДЭМЧ гэдэг байсан. Энэ Дэмч нар гэгээрлийн үр нь болж тус дэм болж байсан ч түүнийг нийтээрээ ойлгон дагах нь хэцүү мунхаг үе байв.
Дэмч нар анх сууцны эх загвар урц овоохой анхны гэрээ сэтгэж хийж сайжруулсаар Чингис хааны 13-р зуунаас даруй 40 000 жилийн тэртээ ГЭР гэгчээ нэгэнт хийж амьдарч хэрэглэж сурчээ. Энэ Дэмч нарын үеийнхэн өөрсдийн амьдралын туршлага, амьдрах аргаа БУХ СӨХРҮҮЛЭХ УХАМСАР хэмээн нэрийдэн ойлгожээ. Утга нь тэр үеийн аюул занал бүхий амьдралын тэмцлийг Бухаар төлөөлүүлэн сэтгэж, түүнээс гарах арга ухааныг Бухыг сөхрүүлэх, дарах, дийлэх гэсэн утгаар илэрхийлсэн байна. Анхны онол бол энэ болно. Гэтэл хэдий амьдралд ахиц гарсан ч алдаа хэмээх юм байсаар. Амьдралд тохиосон өөрсдийн түүхээ яг л өнөөдрийн Аянга мэт санан ухааран, учрыг нь олон тэмтчиж хайсан байна. Өвөг буурал өмнөх үеийн Сүнсүүд яг л өнөөдрийн Аянга надад ойлгуулж байгаа шиг тэдэнд дохио илгээмжээ илгээнэ.
Дэмч бүх л амьдралыг задлан дүгнэж, бодон тархиа ажиллуулснаар НЭГ ТОЛГОЙТОЙ МЯНГАН МОГОЙ амь зуулгийн ач холбогдлыг ухааран одоо бид МЯНГАН ТОЛГОЙТОЙ НЭГ БИЕТЭЙ могой мэт тэнэг амьдарч байна. Худлаа гэвэл харахгүй юу. Олсноо бөөнөөрөө цуслаад дуусгана, хүн бүр өөр өөрийнхөөрөө зүтгэж орилолдон тэмцэлдэнэ, өнөөдөр Аюушийн авчирсан мах хаа байна. Юу ч үлдээхгүй цусласан байна. Гэтэл энэ улаан нялзрай багачууд чинь хоол нэхээд орилолдоод шөнө унтуулсангүй. Маргааш гэж өдөр байдаг юм байна. Ядахдаа үлдээж байя Тэгэх үү.
Би ч унтахгүй зовов, Чи ч унтахгүй зовсон чинь үнэн биз дээ. Эсэргүүцээд байвал явж болно шүү. Цаанаас чинь Төмөөгийнхөн ирээд өрцийг нь цоолоод зүрхийг чинь атгаж чамд үзүүлнэ шүү. Өөрөө мэдваа гэх мэтээр ухааруулж эхэлсэн байна. Миний үгэнд ороод уйлаан майлаангүй, уралцаж алалцалгүй ганц өвчүүний бүдэрхий олж идвэл ид гэдэг болсондог. Гэвч донгио бол донгио чигээрээ л байх тул НЭГ ТОЛГОЙТОЙ МЯНГАН МОГОЙн үлгэр зохион ярьж өгч, цээжлүүлж бүү март ойлгов уу гэхэд Ойлголоо гээд л толгой дохидог байжээ.
Өнөө хэд овоо гайгүй болон зүгшрээд хоолоо болон амьдралаа зохицуулах ухаанд суралцан, үгэнд нь орон овоо ХҮН шиг хэдэн зуун болжээ.
Гэвч нөгөө хэд чинь өөрсдөө сэтгэхгүй зөвхөн НЭГ толгойнхоо амыг л харан ажлаа хийдэг өөр Донгио хүүрнүүд болчихсон байна. Нөгөө авгай авчихаад нэгдлийнхээ даргаас одоо яах вэ би гэж асуудаг онигоо шиг болсон гэсэн үг. Тэр толгойлогч л юу хэлнэ түүнийг нь хийнэ. Өөрсдөө сэтгэхгүй. Ийм тэнэг юмнуудын толгойлогч байснаас үхсэн дээр биз дээ. Аянга тэр үед Тэнгэрийн даалгавар аваагүй мөн ч азтай золиг шүү.
ДЭМЧ нар эндээс дүгнэлт хийцгээн энэ донгио, тэнэг юмнуудад бүх юмыг нь заагаад хэрэггүй юм байна. Өөрсдөөр нь хийлгүүлж мэдүүлж сургая тэгэхгүй бол ҮЛГЭР зохиож цээжлүүлж цагаа бараад ч эдний бөндгөрт юм сэтгэхийг заахгүй бол болохгүй нь гэж ойлгожээ. Зовлонтой төрсөн Дэмч нар МОН хэмээх сүнс байдаг, чиний бие бол нөмөрдөг арьс л гэсэн үг, чи түүний мэдэлд байдаг. Чи өөрийн бие болон сүнсээ наад бөндгөрөө ажиллуулж байж амьдарна хэмээн зааж эхэлжээ. Нөгөө Донгионууд гавал дотор байдаг тархиа ажиллууж сурч эхэлсэн байна. Яаж бид амьдарвал одооныхоос өөр амьдрах вэ? Бод! Хар! Мэд! хэмээн заасаар арай хагас Донгионууд болов.
Нилээн сайн л айлгахгүй бол үгэнд орноо гонж шүү дээ. Байгалийн хүч, өвөг Дээдсүүдтэйгээ хамжиж байж арай гэж нэг юм ойлгуулжээ.
Нийтээрээ дундаа мал маллан, нийтээрээ хамгаалан ач тусыг нь мэдэн ажил сураад л байв. Энэ үе бараг 10 000 жил үргэлжлэв. Өөрөөр хэлбэл НЭГ ТАРХИТАЙ МЯНГАН МОГОЙН ҮЛГЭР 10 000 жил үргэлжилсэн байна.
Гэвч бас шинэ проблээм гээч гарчээ.
Жишээ нь шинэ үлгэр зохиоё. Эртээ тэртээ яг тэр цагт Нийтээрээ малаа маллан арчлах тул өнөөдөр Долгор долоон ямаагаа саана биз би ганц өдөр сүүжээ амраагаадахъя гэх нэг нэгэндээ найдсан залхуу гарууд төрж эхэлжээ. Хөөрхий Долгор хичнээн өдөр хулхидуулж долоон ямаадах юм бэ? Даварсан юм. Би яахаараа энэ долоотой зууралдах ёстой юм гээд л хэрүүл хийж эхэлсэн боловч Должин түүнд бууж өгнөө гонж гэдийгээд хэвтчихнэ. Дума Мума, Намжа Жамжа, Локо Моко хэнийг ч гуйгаад ч хөдлөхгүй бие биерүүгээ долоон ямаагаа хөөнө. Яршиг зүгээр ингэж байхаар алаад идчихье амар зүгээр гээд хэд хуваагаад идчихдэг болсон байна. Гэдэс өлсөж эхэлсэн ч хэрүүл хийхгүй амар болов.
Гэвч дараа нь Долоон ямаа минь байсан болоосой Долгор, Должин, Дума, Намжа, Локо бүгд л хариулж байдаг байж тэгсэн бол ядахдаа сүү, тараг уухгүй юу. Өдийд ганц сайхан хонины шөл уухгүй хэмээн харамсавч чамаас болсон, чамаас болсон гээд л хэргээ хүлээхгүй хэрүүл тасрахгүй. Дэмч нар аргаа барав. Шинэ мэргэн санаа бодож, өнгөрсөн түүхүүдийг эргэж нягтлан шүүж, дүгнэн алдааг олж хараад тэр Долоон ямааг энэ хэд ээлжлэн харах юм уу, ямар ч байсан зохицоод амьд байлгасан бол өдийд бүгд өлсөхгүй байжээ. За яахав дахиад долоон ямаа өгье. Харин дахиад та нар алаад идсэн байгаад үзээрэй. Алсан ч одоо махыг нь байтугай арьсыг нь өгч тушаалгуулахгүй гэж мэд. Та нар хамтаараа хариуц хэмээн нөгөө хэдийг гарцаагүй байдалд оруулах аргаа олжээ. Үүнийг МОН ыг голлох УХАМСАР үүссэн анхны шалтгаан гэж үздэг.
Хэхэхэ миний хэдэн хайртай нагац дүү нар нэрсээ сонсоод уур нь хүрч, уушиг нь сагсайж байгаа байхдаа. Энэ Аянга удган дандаа л марзагнаж байх юм. Бид нарт хэзээ долоон ямаа байсын, хэзээ бид нар хэрэлдэж байсын, би л лав залхуу бишдэг гээд л хэхэхэ. Яахав дээ. Нэрсийг чинь Долоон Ямааны үлгэрт оруулаад Аянгын түүхэнд мөнхөлж байгаа юм. Үлдсэн хэд нь үлгэрт ориййй гэвэл аниа нь дараагийн үлгэртээ оруулаад явнаа. Үйл явдал нь өнө эртнийх ч гэлээ, өгүүлэгдсэн баатрууд нь өнөөдрийнх ч гэлээ үлгэрээ дуусгахаа мартаж. Манай хэдэн Ямаачингууд одоо хүртэл долоо ямаагаа үржүүлсээр амар сайхандаа жаргаж хундага тавилгүй найр хийж, хутга тавилгүй мах идэж байгаа билээ.
Яаж ч бодсон энэ мэтээр хүн алдаанаасаа суралцан аргыг олсоор сэтгэхүй болон оюун ухааны эрс эргэлтүүдийг хийсээр амьдрал уруудах биш хөгжсөөр ирсний нотолгоо нь бичиж буй би, уншиж буй та бид билээ.
За би шар судраасаа нэгэн шад шүлгийг хялбарчлан тайлбарлав.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.