Өнөөдөр facebook рүүгээ нэг шагайх зав гарлаа. Олон найз нэмэгдчихсэн байдаг байна шүү. Гайхмаар ч юм шиг, сонин ч юм шиг. Хүн бүр бодол санаагаараа нэгдээд л дугуй дугуйгаа олж нийлээд л ер аятайхан. Санаа нийлээд сайхан өнхөрч, холоос хол ойж буугаад л сэтгэл санаа ч таатай.
Би өөрийн блогийг 2011 оны 4 сард нээж байхдаа өөртөө үнэн итгэлгүй байжээ. Хэн яаж олж орж унших юм? Хаан ирлээ гэхэд хэн итгэх юм? Итгэлээ гээд яах юм? гээд л нөгөө л үл бүтэх түм буман зовлон тоочиж байв. Харин одоо би юунд өөрөө итгэх ээ? Юуг олж харах аа? мэдээд үнэхээр баяртай байна. Анх блог нээх үедээ л facebook гээчийг дүү минь нээж өгөв. Надад: Ямар тэнэг утгагүй юм бэ? Толгой эргээд байна? Хаанаас энэ танихгүй хүмүүс чинь гарч ирээд булталзаад байнаа, Би бас энэ олон танихгүй хүнтэй чинь танилцаж яадаг юм? Юугаа ярих юм гээд л мэл гайхаж нөгөө өөрийн сурсан хайрт Яахоо болон Скайп мэтээ л амархан, ойлгомжтой мөн амар шүү гээд л байж байлаа. Яахаараа огт танихгүй есөн шидийн хүн хаяг олоод гараад ирчив ээ гээд л яаж хөглөдөг байсан гээч. Еэ нүдний булай еэ нүдний булай гэдэг шиг л байлаа.
Харин одоо амьдралын шаардлагаар олон олон программуудтай хүссэн хүсээгүй танилцаж мэрэгжилтэн шиг л аялах нь халаг болжээ. Бид чинь мэйлээ шалгаж хариу бичдэг, эсвэл ойр дотныхонтойгоо дүрсээ хараад ярьчихдаг. За тэгээд ажлын шаардлагаар нөгөө хэдхэн программууд дээр л ажиллана, сонингууд уншина, хэрэгтэй юмсаа түүж л харахаас хэтэрдэггүй байсан надад үүнийг ашиглан Тэнгэрийн зарлиг түгээ гэхэд мөн ядаргаатай хачин санагдаж байж билээ. Энэ Хомпүүтэр гэдэг чинь удахгүй биднийг биеэр минь амьдаар нь гаргаад ирэх болж. Аватар кинонд яг энэ тухай аль хэдийн хийсэн. Гэхдээ тэд өөр биед хувирдаг.
Харин би бодлоо. Ирээдүйд энэ Хомпүүтэр чинь За байз Цэсээ гаргаж ирээд харснаа өнөөдөр энэ хамаатнаа санаад байна гэртээ авчирнаа гээд л файл дээр нь 2 товшоод Даавандаад Татаад Татаад Хүчлээд Хүчлээд гээд авчирах хаягаа заана. Одоо би бяцхан улаачтай уулзая гаргаад ир гэхэд амьдаар нь надад гаргаж өгөөд тэр манайд энүүгээр нэг хашгирч Гэгээнтэй тоглож байгаад хоол идэж ууж, бэлгээ авахаар нь буцаагаад Герман руу нь СЭЭНД хичээхээр л хөгжих нь байна гэж төсөөлөөд бодон баясаж эхэлтэл "Охин минь Чи тэгээд хадуураад давхина шүү. Сая юу хийлээ бичлээ би гээд байлаа даа" гэв.
ЗА байз би бодлоо гүйцээгээдэхий .... Мөн сайхнаа тэгвэл. Онгоц монгоцны зардал гэхгүй. Хол явж ядрахгүй гэх мэтээр л явуулаад байвал дуусахгүй нь. Ингэж бодож байтал ганц асуудал гарав. Жишээ нь Японд байдаг дүү маань бяцхан улаачыг бас авна гэвэл Яах вэ??? Хэхэхэ Би өөрөө оригийг нь авснаа Түүн лүү КООПИИДООД жүүн пад гэнгүүт хамаг бие салгалаад инээгээд уналаа. Болиочээ ёдор минь. Яалтай билээ. Нэг бол чи өнөөдөр эртхэн унтаж амар. Яахаараа ийм хачин юмс боддог юм гэв. Миний бодолд саад хийх энэ Хаан гуайг харин яалтай билээ. Хүн ч юм мөрөөдүүлэхгүй... Бяцхан улаач гэдэг чинь миний охин дүүгийн охин. Надтай ижил нэртэй болохоор бяцхан улаач гэж Дээдсүүд өхөөрддөг юм.
Ингэхэд нэг түүх санаанд оров. Манай Хубилай буурал анх интэрнэтээр ярина хэмээн зүтгэж бид хоёр биеэ булаалдан тэмцэлдэж үнэн инээдтэй явдал болсон. Гэхдээ энэ талаар та бүхэн санаж байгаа байх би бичсэн санагдана. Энэ үеэс тэд Японд докторт сурдаг дүүд маань Нарангийн Буурал нэр өгсөн нь бүрэн баталгаажсан юм даа. За гол юмаа бичихгүй хадуурчээ Өршөөгөөрэй.
Бөө болсноосоо хойш би олон танихгүй хүнтэй харилцан, санал бодлоо солилцон завгүй болсон. Энэ хугацаанд би өөрийн бас нэг алдаатай талыг олж харсан юм. Залуучуудыг би ЗАЛУУЧУУД Л гэж боддог байлаа. Би тэдний хажууд бол ихээ амьдрал үзсэн эгч авгай, надаас тэд амьдралын ухаанаар дутуу, тэдэнтэй жаахан хүүхдүүдтэй юугаа яринаа. ААЙН л гэх бодол байсан байна. Харин би одоо өөрийнхөө залуу нас, одооны залуучуудын залуу насны ялгааг дутуу харсангаа ухаарав. Ердөө 10, 20 хон жилийн дотор залуу хүмүүс ба бидний хооронд асар их зөрөө ялгаа гарчээ. Нас бол байдаг л зүйл. Хамгийн гол нь орчин ахуй, мэдээлэлтэй холбоотойгоор тэд болон бидний залуу нас ТЭС ӨӨР байв.
Хэрвээ бид яг л нэг орчиндоо өсөж, өтлөөд байсан бол зарчмын тийм их ялгаа гараад байхгүй нь тодорхой. Энэ бол бид өөрсдийн аав, ээж нараас нээг их хол хөгжөөд зөрөөд байсан юмгүйгээр тайлбарлагдана. Бурхангүй, шашингүй үзэл. Социализмын нэг үеүдийг аавтайгаа ээжтэйгээ бид туулсан. Сэтгэхүй нь ижил гэхэд болно. Залуу болон хөгшрөх насанд байдаг уламжлал болсон алдаа оноонд нэг их сүйдтэй өөр зүйл үгүй.
Харин одооны залуучууд бол гаднаас нь харахад л дэвэрсэн, даварсан, халгисан цалгисан Яана даа яана хөгширөөд яаж амьдрана гэмээр харагддаг ч Тэдний толгой, үзсэн харсаныхаа хирээр, мэдээлэл компьютер хөгжсөний хирээр шал өөр, сэтгэхүй сайтай. Зөв бурууг ялгах чадвар маш сайн. Амьдралдаа зорилготой болсоныг олж харлаа. Ихэнхи залуучууд энийг сурчих юмсан, тэрэнд сайн болчих юмсан гээд хичээл зүтгэл их байна. Бидний үеийнхэний зорилго бол ихэнхидээ их дээд сургуульд орно. Ээж аав тэгсэн гэж л боддог байсан. Юун гадаад явж сурах. Гадаад гэвэл орос руу явахыг л лаг гэж бодно. Бусад нь муу муухайн үүр Капиталист орон. Тэндээс сурах юм байхгүй. Тэнд гуйлгачид л байдаг. Хэдхэн хагарах дөхсөн тарган баян бусдаа боолчилдог гэсэн л ойлголттой байсандаг.
Социализмын үед өөрнийхийгөө үгүйсгэх,дорд үзэх үзэл мөн орос ах түүнийг дагалдан баясагч бусад орноос бусад бүх орныг хэмх доош нь хийдэг байлаа шүүдээ. Хичээлдээ заана. Сайн давтаж хэлбэл Онц авна.Ээрч мууран мартаад байвал Муу авна. Одоо бол баахан хогийн худлаа түүх заалгаж, тэрийгээ шалгуулж явсандаа дургүй хүрнэ. Маш олон угтай юм хардагуудаа Галзуу хэмээн оношлон Шархадад аваачин Галзуугийн тариа тарьсаар Чад хийлгэнэ. Уггүй ч өөрөөр сэтгэж, Үнэнийг олж харсан нэгнээ нийтээрээ гутаан доромжилж, зохион байгуулалттай хэлмэгдүүлэн Чад хийлгэдэг ХАР НИЙГЭМ байлаа.
Одоо Та нарыг гадаад оронд явуулан хэл сургая, юм сургая гэж хөөцөлдөн мөнгө олох, хамаг бүхнээ зориулах эцэг эхнүүд чинь Хөөрхий өөрсдөө ийм ХАР НИЙГЭМД өссөн юм. Тэр үеийг нь бага байсан үеийг нь Та нар яахав сонирхоод яриулж байгаарай. Манай Охин л лав бид хоёрыг Дээр үеийн хүмүүс гэдэг юм даа.

Харин одооны залуусын хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй болсон нь сайшаалтай. Тэд бусдаас илүү түргэн сэтгэж үнэн мөнийг эрж хайдаг болсон байна. Нэг удаа Мөнхгэрэл гэж хүү намайг яаж ийж байгаад л холбоо тогтоон таниас юм асууя гэж билээ. Тэр өөрөө явсаар байгаад Хааны буултанд сууж үзсэн. ХААН бууснаас хойш хамгийн анхны удаа түүнийг буусан нь ҮНЭН ҮҮ? ХУДАЛ УУ? ЯМАР ЮМ БАЙНА? гэх өөрийн бүх эргэлзээндээ цэг тавихаар шалгахаар ирсэн анхны хүн нь Энэ залуухан хүү байлаа. Худлаа худлаа Тийрэн л орсон байгаа. Яахаараа Хаан буудын , Эмэгтэй хүнд хэзээ ч буухгүй гэж мэдэмхийрэх олон Бөөтэй ч уулзсан байсан.
Гэсэн ч тэр миний блогийг анхааралтай уншиж судласаар Өөрийн нүдээр харж, Өөрийн чихээр сонсохоор Зориг зүрх гаргаж ирж чадсан ҮНЭНийг эрж хайсан, залуу хүү байлаа. Хаан түүнийг хүлээн аваад Хэхэхэ инээн цөстэй л хүү байна даа гэж байсансан. Тэр Хаантай уулзсан тухайгаа өөрийн блогт бичсэнийг өчигдөр дууллаа. Гэвч надад түүний блогоор тухлах цаг хомс байлаа. Тэгж байгаад нэг тухтай орноо. Би түүний блогт ороод үнэндээ их гайхав. Тэнд Хааны хэлсэн хийсэн үйлүүдээс маш ихийг дэлгэрүүлэн түгээж тавьсан байх юм.
Хэрэв би худал хуурмаг зальтан байсан бол тэр хайр найргүй илчлэн бөмбөгдөж өгөх байсан биз. Тэр бас олон Бөөтэй уулзаж үзэж байжээ. Тэр Хаантай уулзахдаа утсандаа бичлэг хийхэд Хаан сонирхоод Бич бич гэж байсан ч Дараа нь надад хэдхэн үг нь ороод бусад нь бүгд устсан байсанд гайхаад барахгүй байгаагаа хэлсэн. Тэр залуу Үнэн мөнийг хайж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бас өөр олон сэдвээр олон асуудлуудыг сонирхсон харагдсан. Блогний ерөнхий байдлаас хараад л тодорхой. Тэр хүү намайг явахад уулзаад миний зарим бичлэгүүдийг цэгцэлж туслая, Номны зургийг чинь хайж олж өгч номоо бүтээхэд чинь туслая хэмээн миний найз нартай хамтран номын минь төлөө зүтгэж байгааг сонсоод их баярлалаа.
Би түүний юу бичиж, юу гэхийг нь хянах заах ч эрх үгүй. Ийм ч учраас Хаантай уулзсан уулзалтынх нь тухай уншсангүй. Тэр өөрийнхөө сэтгэгдлийг өөрийн ойлголтоо л бичсэн байхдаа. Буруу зөрүү ойлгосон юм байхыг үгүйсгэхгүй ч Залуу хүн өөрөө бодож сэтгэж алдаж онож байж суралцана. Тэд удаан ярилцсан болохоор юун тухай ярилцсанг би үнэндээ мартжээ. Хаан ямар хүнийг эр эм, хөгшин залуу, хүүхэд гэж ялгах биш. Хүүхэд бол үнэрлэж үнсэж байгаад л сайн асууж ярилцана. Хөгшин хүнийг ч гэсэн Үр минь дээ гэж магнай дээр нь үнсээд маш их хайрлаж ярьдаг. Харин залуучуудад аль болох эрч хүч өгөх гэж, өөртөө итгэлтэй омог бардам байхыг, ирээдүйг харж давшихыг голчлон сургамжилж байсандаг.
Бас өөр олон залуус надтай уулзан асуух юмаа асуун, сонирхож ирж, мөн хаа байсан хол ч мэйлээр харьцаад Бөөгийн тухай асууж сураглан, бас бусад олон блогоор ордог сонирхдог тухай хэлсэн юм. Энэ бол ҮНЭНийг хайж эрж байгаа залуу үеийнхэн. Монгол залуучууд. Тэдэнтэй ярилцахад би ч мэдэхгүй олон мэдээлэл бас олоод авчихсан асууж сураглана. Өөрсдийнх нь зорилго, хүсэл мөрөөдөл ч тодорхой. Би одоо Монгол үндэстэн мөхөхгүй гэдэгт итгэж эхэлсэн. Ийм олон сайхан залуус байхад Монголын ирээдүй тэдний гарт байхад өнөө сөхөрсөн ч Маргааш босох нь тодорхой.

Хамгийн гол бахархалтай юм нь эрэгтэй ч, эмэгтэй ч аль нь ч бай Монгол орондоо туйлаас хайртай байлаа. Бидний хэдэн Социализмын хөлдүүнүүдээс тэс өөр. Олон олон залуусын Фэйс боокээс Монголын далбааг, Эх орны зураг, Эзэн Хааны хөрөг, Монгол босоо бичиг та харж болно. Хүн ямар зураг тавьж байна тэр нь ерөнхийдөө тэр хүнийг хэлээд өгнө. Нэрийн хуудас гэж хэлж болохоор. Энэ сайхан залуучууд одоо Монголд амьдарч байна. Ээж аав нар болон, зарим нь амжаагүй явна. Тэдний хүүхдүүд ямар хүмүүс төрөх нь тодорхой. Магадгүй энэ залуусыг Тэнгэр түрүүлэн төрүүлж Тэнгэрийн элч нар болгосон байх гэж би боддог.
Олноос олон залуусын фэйсбоокээр би орж үзсэн. Маш их Монголоо гэсэн сэтгэлтэй залуучууд их байдаг юм байна.
Гэтэл жинхэнэ Тэнгэрийн элч нар гэх Бөө удгад дотор ийм Эх орноо гэсэн сэтгэлтэй уриалан дуудаж, ухуулан таниулсан Тэнгэрийн үйлийг ойлгуулах гэсэн тэргүүний залуучууд хуруу дарамхан байгаа нь дэндүүдээ дэндүү даанч дэндүүдээ болох нь байна.
Хэн түрүүлж гэгээрч, нууцыг олж чадна тэр нь жинхэнэ Тэнгэрийн улаач нар болох нь тодорхой. Энэ олон зуун жил тасарсан Бөөгийн дараа үеийн улаачдаа Тэнгэр эдгээр гэгээрсэн Монгол залуучуудынхаа удмаас сонгох нь тодорхой. Тэнгэр чамд шидээ өгье гэсээр гээд байхад Таг харанхуй байсаар өнгөрөх тамгатай улаачаас, Түрүүлж бүхнийг хараад гэгээрч чадсан энгийн залуус нь Тэнгэрийн оронд онгод болон дэгдэх нь тодорхой.
Онгод гэж заавал бөө байсан хүний сүнс бус тухайн отог овгийн хамгийн зөв сайн амьдарсан, ухаантай чадалтай, мэргэн цэцэн, үлгэр дууриал үзүүлж амьдарсан хүний сүнс ч бас онгод болдог. Харин Тэнгэрийн тамгийг тэр чигт нь бурууд хэрэглэж, бүдүүлэг, харанхуй хэвээр байвал Та үхэхдээ удмаа гутаасан улаачаар шившиглэгдэн хорхой болоод төрөөд хүний хөлд гишгэгдээд үхэх юмсан гэж мөрөөдөн гансрах зовлонт зарц сүнс болно шүү.
ХҮН ТӨРДӨГ НЬ ҮНЭН
ХҮН ҮХДЭГ НЬ ҮНЭН
ХҮН СҮНСТЭЙ НЬ ҮНЭН
СҮНС ЧИНЬ ЧИНИЙ ҮЙЛ ҮРИЙГ ТЭЭХ НЬ БҮҮР Ч ҮНЭН.
Энэ яваа насандаа Сүнсээ хэн сайн хөгжүүлж, сайн үйл хийж чадсан нь эргээд зовохгүй. Чи үхээд чиний бие устсан ч чиний сүнс бүхнийг харсаар, мэдсээр, мэдэрсээр, сонссоор байдаг гэдгийг мартаж болохгүй.
Зарим хүн Чингис Хаан буугаад ирсэн бол одоо энэ болохгүй байгааг нь алаад хядаад өг. Тэгээд л монгол мандан бадарна гэж бэлэнчлэх сэтгэлээсээ салаагүй л байх юм. Амар юм болох нь шив дээ хүний гараар Могой бариулаад л... Одоо ч тэгж гэнэдэхгүй шүү. Өмнө нь алаад хядаад өгөө биз дээ. Асар том нутагтай болгоод өгөө биз дээ. Гэтэл одоо байж байгаагаа хар гээд би Хааныгаа өмөөрөөд хэлчихье. Хаан болон Та нарын өвөг Дээдсүүд Мөнх Хөх Тэнгэртэйгээ хэрхэн холбогдох, яаж мэдэх, хэрхэн зөв замаа олох тухай чинь зааж зөвлөөд байна. Энэ бүх арга тэд нарын үлдээсэн үлгэр туульсд байгааг, таны оюун ухаанд чинь унтаж байгааг сэргээхийг зөвлөхөөс өөр яах юм бэ?
Тэр байтугай Аугуу Нүрзэд агсны Хөх Нохой овгийн өвөг Дээдсүүд ам дамжуулан найдвартай цээжилсээр хамгийн ариунаар нь, зөвөөр нь өртөөлөөд Та нарт аль эрт 2000 он гэхэд задлаад хэлээд тайлбарлаад олон жил болсон байгааг анхаар. Одоо та нарт ойлгоход хялбар дөхөмөөр Энэ сударыг сайхан задлаж тайлбарлаад бэлэн Хоол болгоод Зулаагийн Бат-Отгон гэдэг Монгол Хатан Эх тайлбарлаад байгааг дахин анхаарч гүнзгий анхаарлаа хандуулаасай хэмээн хүсч байна. Энэ бол Толуйн хатан Сорхагтани хатны судар байгаа. Тэр судрыг анхааралтай уншиж БӨӨтэй холбон нэмж харж чадвал бас дахин их нууц бий. Чингис Хаан Бөө хүн байсаныг батлах үгс маш их бий. Хатан өөрөө удган байсан юм даа. Бүх Бөөнүүд энэ номноос суралцан, Монголчууд энэ номыг ширээний ном болгон суралцах хэрэгтэй.
Хөх Мөнх Тэнгэр та нарт энэ ариун судрыг гар дээр чинь тавьж чадлаа. Дээрээс нь миний бие дээр болсон бүх л туршилтуудын түүхийг Би та нарт дэлгэрүүлэн тайлбарлаж байна. Хаа сайгүй улаач бөө нар цувран тодорч байна. Нүдээ нээгээд харах цаг чинь болсоон. Тэнгэр та нарт дахиад алтан боломжыг олгож байна. Ирээдүйн түүхийг Монгол хүн та өөрөө бүтээж Дэлхийн тавцанд гаргана. Хэрэв Тэнгэрээс ганц л сүнс бууж ирээд бүхнээ хийдэг байсан бол Юу боллоо гэж Монголын түүхэнд Атилла эцэг, Чингис Хаан, Төмөр Хаан гэх мэт эрчүүд, Өүлэн эх, Алунгоо Хатан, Хоо Марал дээд эжий нар түүх домог болон үлдэх юм бэ?
Ирээдүйн шинэ Монголын шинэ эзэн хаад, эрдэмтэд, номчид, Хатдууд нь ердөө Та нар л байгаа биз дээ. Гэтэл алаад өгөөчээ, хядаад өгөөчээ, шидээрээ бүтээгээд өгөөчээ гэвэл Түүх цааш үргэлжлэх хэрэг юу байна.
Энд би нэг юм санан дурсахад Гал холбооны тэргүүн Мөнхбаяраас Хаан: Надаас хүсэх юм юу байна гэхэд: Байхгүй ээ. Бид өөрсдийн чадлаар бүтээх ёстой. Бид өөрсдөө зүтгэнэ хэмээн эргэлзэх юмгүй хариулж Хааны бахархалыг төрүүлж байсан. Төгс гэгээрсэн хүн биш гэж үү. Аль хэдийн эх орны хамгаалагч баатрууд төрчихсөн байгаагийн жишээ нь энэ биш үү. Хаан өөрөө энэ хүмүүсийг зурагтаар хараад дэмжин баясаж заавал уулзахыг надад тушааж байсан юмдаг. Энэ тухай дурсамжыг би тусад нь бичиж тэдэнд зориулж тавих болноо.

Энэ монгол гэгч улсад хэн эзэн нь вэ? Монголчууд. Хэн Монгол улсын хувь заяаг атгадаг вэ? Монголчууд. Энгийн ард та бид. Хэрвээ Монгол хүн бүр үнэнийг мэдэн ухаарч зөв амьдрахаар тэмүүлбэл Хэн саад хийх юм бэ? Ирэх жилийн сонгуульд ухаантай оролцох хэрэгтэй. Эрх нь байна үүрэг нь байна. Монголчууд та нарын өөрсдийн чинь сонгосон хүн өөрийн чинь амьдралыг шийднэ. Та мөнгө цаас, гялгар бүхэнд хир хууртана тэр хирээр устах замаа өөрөө сонгоно. Та хэн Монгол орноо гэсэн сэтгэлтэй, байгаль дэлхийгээ хайрладаг. Монгол хүнийг дээдэлдэг хүнийг олж сонгоно төдий хирээр ирээдүй, үр удмын чинь амьдрах орон, амьсгалах агаар, уух ус, амьд байх баталгаа нь өндөр байх нь.
Ийм хамгийн хариуцлагатай үе Монголд ирсэн. Энэ сүүлийн боломжоо өөрсдийн гараар устгавал ТЭНГЭР нь ХАЯСАН МОНГОЛ ҮНДЭСТЭН гэж түүхэнд тэмдэглэгдэх болно. Энэ сонголтоо зөв хийж Монгол гэдэг удам угсаа, яс үндсээ цэвэр байлгахыг САНУУЛАХ гэж ЧИНГИС хаан дээрээс бууж ирсэн. Тиймийн тулд тэр өөрийн хийх ёстой үйлүүдээ хийж байгаа улаачаараа дамжуулан өдөр бүр л анхааруулан Монголчуудаа сэрээх гэж хичээж байгаа. Тэр би буусан Та нар намайг хүндлээдэх, Та нар намайг тахиадах шүтээдэх гэж нэг ч үг дуугараагүй! Тэр хүн байхдаа Тэнгэрт зориулсан үзэл бодол үйл хэргээ одоо ч үргэлжлүүлэн Тэнгэрийг ойлгуулах гэж хичээж байгааг ухаарцгаана уу!
Монгол Залуучуудаа бүхнийг өөрсдийн нүдээр нэг хараад үздээ. Түүхээ уншицгааж, түүхээ мэдэцгээж, түүхийг та нар үргэлжлүүлэн бүтээх хариуцлагатай он цагт төрсөнгөө ухаарцгаан нэгдэн нягтарч хоорондоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн шинэ санаачлага гаргацгаан БҮТЭЭХ гээд оролдоод ТЭМҮҮЛЭЭД үзээрэй.
Эх орноо гэсэн бүхнийг дэмжицгээж Залуучууд та нар ч дуу хоолойгоо өргөж баймаар байна. Хэн нь худал, хэн нь үнэн хэлж байгааг та нар ялгах чадвартай. Та нарт мухар сүжиг бишрэл байхгүй. Та нарт өөрсдийн чинь Саруул Ухаан бий. Өвгөдийн чинь яс та нарыг тулж, эмгэдийн чинь цус та нарыг сэлбэдэг. Дээр чинь Тэнгэр доор чинь Газар хажууд чинь Хааны сүнс харж байгаа. Та нар бас Аав, Ээж болно. Өвөө Эмээ болно. Ач Зээтэй болно. Эргээд та нар тэдэн дээрээ ирэн өөрсдйин үрсээ Монгол газар шороондоо боол болоогүй, тааваараа өнхөрч халтартаж, сайртан тоглож наадаж байхыг хүснэ.
Тэд уух усгүй Африкийн хүүхдүүд шиг хатаж, өлсөж үхэж байгааг харж чадахгүй нь мэдээж. Үүний тулд Монгол орон чинь тусгаар тогтносон, цэвэр агаартай, цэвэр ундны устай, дайн байлдаангүй амар амгалан байх хэрэгтэй. Яавал ийм байж чадахыг та нар л түүхээ судлан мэдэж, бас бусдаас суралцан, хамгийн төгс хувилбарыг гаргаж ирж чадна.
Харин одоо Буурал Дээдсүүд маань бачимдан бачуурч байна. Гол ус, хөрсөө онгичих Хужаа нарыг хараад уулга алдан бачимдана. Тэдэнтэй тэмцэх гэсэн зоригтнуудыг Төр нь цагдаатай нийлээд барьж хорьж байгааг хараад галзуурах нь. Үгүй ядахдаа сэтгэлийн дэм өгөөд санаа нийлээд сайхан үг хэлчих, савтай цай ч бариад оччих сайхан сэтгэлтэй Монгол эмэгтэй байна уу? Та нарыг бид бас дэмжиж байна гээд зоригтой дуугарчих Эрчүүд ч алга уу? Хэтэрхий унтаа, ухаангүй байдалд байна. Залуучууд та нар энэ бүхэнг фэйс боокээрээ чөлөөтэй бичих хэрэгтэй. Хоорондоо зөвлөлдөж, хэлэлцэж, яавал хүмүүс ойлгохыг бас бодоцгоож тэдэнд зориулж ядахдаа сайхан ерөөл хэлж, тэдний төлөө залбирч сураарай. Олноос олон эрдэмтэй мэдлэгтэй, зөв шударга хүмүүсийн хэлсэн ярьсан, хийсэн бүтээсэнг бас сонирхон уншиж байгаарай гэж захимаар байна даа. Тийм хүмүүс олон байгаа шүү Монголд. Мөн өөрийн сонссон, сурсан мэдсэнээ сайн дамжуулцгааж байгаарай. Монгол залуучууддаа амжилт хүсье!
Арай дэндүү юм. бас шөнө гурав болох нь. Яасан ч хурдан өдөр цаг харайдаг юм бэ? Үстэй толгой бууралтаад байхад хийх ажлаа хийж амжаагүй л байна даа. Намайг нэгмөсөн унтдаггүй, иддэггүй, уудаггүй Улаач болгочихсон бол мөн ч их юм хийхээрсэн. Ингэсээр байтал үхэх цаг ойртоод байхад чинь юу ч амжуулахгүй чад хийж Ум маани бод ми хум, Базарваань хум пад, Барианы шилтэй компот болох гээд байнадаг. Үхэх ч зав алгаа бас.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.