Өмнө нь би бичиж байсандаа Яагаад Монголчуудыг Тэнгэрийн гэдэг вэ? гээд л. Нэг цус, ясны өөрөөр хэлбэл нэг ээж аавтай байтал нэг хүүхэд нь улаач болжээ. Бусад нь яахаараа болдоггүй юм гэж бодож болох ч бусад нь бас зөн билэгтэй, зүүдэч, био тогтой, мэргэлдэг гэх мэт олон юм нь шингээстэй байдаг. Иймээс л Монгол хүн бүр Тэнгэрийн хүүхдүүд, далд ертөнцтэй холбоотой хэмээн дахин хэлье. Ганцхан энэ бүхнээ тас мартаж хөгжүүлэхгүй унтаа байдалд оруулсан нь муусайн хар дайснуудын хорт явуулга байхгүй юу. Зэвүүн амьтад... шааааал дургүй хүрчихлээ. Гэхдээ бас хүн өөртөө эзэн болж ухаантай байсан бол Дайсанд ялагдахгүй л байждээ. За яахав яахав. Өнгөрсөн түүх ч гэлээ одоо өөр болж байгаа юм чинь.
Заавал улаач болж байж л далд ертөнцийнхөнг мэдрээд байхгүй нь. Энэ нь бид орой үдэш явахдаа жихүүцэх, совин төрөх, нэг юм хараад байгааг мэдрэх ч юм уу мэддэг байх нь. Жишээ нь: Таны танил хүн нас барсны дараа л бид үстэй толгойгоо зулгаан уйлж өөрийн мангар тэнэгээ гайхан, даанч ингээд байсан юм. өөрөө мэдээд байжээ, юмаа хэлээд байжээ, би санаанд орсонгүй, эсвэл би гайхаад гээд л уйлан хайлан дурсдаг. Тэр хүн нас барахаасаа өмнө уулзах хүмүүстэйгээ уулзаад л байсан юм уу, юм хумаа өгөх, захих гэх мэтээр маш олон дохио өгсөн байдаг.
Гэтэл хүмүүс гэв гэнэт л үхэх нь болохоороо зөнтэй мэдрэмжтэй болчихдоггүй нь тодорхой. Энэ бол байгалаасаа л байдаг. Тэр байтугай тэр хүнтэй уулзахдаа та бас сүүлийн удаагаа харж байгаагаа мэдрэх ч юм уу, явуулмааргүй санагдах, хорогдох, салж ядах, яриад баймаар санагдах гэх мэт мэдрэмжүүд байсанаа санадаг. Энэ бүхэн бол та байгалаасаа зөнтэй гэдгийн баталгаа.
Хэрэв зөнтэй, алив юм учиртай гэдгийгээ мэддэг бол хүн заавал шинжээч байдаг. Юу зүүдэлчихвээ, юу гэсэн үг вэ? юу болов, үнэн үү худал уу, надад яагаад ингэж санагдав буруу юм хийж байгаа биш байгаа, энэ шувуу яагаад ингэж муухай дуугарав хааш харж, хаана суусан байна, хэн рүү хандаж гэж харна. Дараа нь 2,3 дахиа болоход маш сайн ойлгон ямар нэг юм муу юм болох нь, сайн юм болох нь хэмээн мэддэг болох нь. Эднийг огт тоохгүй хүн л ухаантай амьтан, ухаангүй адгууснууд, зүүд худлаа, чөтгөр байдаггүй, сүнс байдаггүй гээд л байвал бүх л анхааруулга дохиог ажиглахгүй, сонсохгүй, мэдэрдэггүй болох нь Хууль.
Ийм байсан учраас, бүгд зөнтэй түүнийгээ мэддэг, хөгжүүлдэг, ажигладаг, хайдаг, ирдэг, асуудаг, шинждэг тэгээд олон удаагийн ажиглалтаас мэдэн авч амьдралдаа мөрдлөгө болгосон учраас Монголчууд аугуу байсан байх нь. Нэг ёсны байгалийн амьтныхаа төрөлх зөн совинг гээхгүй хөгжүүлж чаддаг гэсэн үг. Хүн бол амьтан. Байгалийн амьтан, дээд хөгжлийн байгалийн амьтан. Байгалийн хэлийг хуулийг мэддэг ойлгодог гэсэн үг. Тэгвэл одоо ч хүн гэгч азтай, амьтны доод түвшингийн амьтад байгалийг маш сайн мэдэж, өвөл хүйтрэх нь, зун гантай байх нь гээд л мэдэн өөрийн амьдралуудаа зохицуулдаг. Тэд бас маш ухаантай. Би японд байхдаа нэг нэвтрүүлгээр Монголоос Японд аваачсан тарваганы нэвтрүүлгийг үзсэн юм. Түүнийг торон саванд хийгээд камер тавьчихсан байв. Хүн амьтангүй чимээ тасарч шөнө болоход мань Тарвага торныхоо нүхээр гараар оруулан цоожийг нь ёстой оролдож өгдөг байгаа.
Би түүнийг хараад уйлж байсан юм. Ямар Хөөрхөн юм бэ? Гар нь гэж нөөх хөөрхөн сарвайсан бандайсан юм. Хүүхдийн бяцхан гар шиг. Бие нь ч юун хөөрхөн юм нугдайчихаад, булцайчихаад, бандайчихаад л ёстой эгдүүтэй. Даанч Миний Хөх Тэнгэрийн Монголын Хөрст шороонд дураараа дургин, газрын өргөөндөө хэдэн өрөөгөөрөө ээж аав, ах дүүс, хамаатан садантайгаа бандалзаж байсан тэр хүний нутагт торон дотор байх гэж. Бас оргочих санаатай цоож оролдоод л сууж байх гэж дээ. Зүрх өвдөхгүй байхын аргагүй. Монгол гэгч нутаг нэгтэн Тарвагаа би тэгэхэд ухаантайг нь ойлгосон.
Бас хоёр жилийн өмнө манай гадаа нэг болжмор хашгираад л байлаа. Бидний ойрхон, зугтаахгүй шулганана. Нөхөр маань ямар нэг юм хэлээд байгаа юм байхдаа гэхэд би түүнийг шоолон хэхэхэ юу хэлээд байхдаа яахав дээ, юу гэжийнэ тэгээд хэхэхэхихихи гээд өнгөрөв. Тэр удсан учраас ус, талх, будаа өгсөн ч идэхгүй шулганаад байв. Ингээд бид унтан маргааш нь болов. Өглөө нөхөр ажилдаа явахаар гараш явахдаа нэг юм түжигнээд байгааг сонсон хайхад манай яндангаас дуулджээ. Ингээд тэнд хоёр ангаахай унасныг олж мэдэн гаргах гэж бөөн ажил болж, яндангийнхаа малгайг нурааж хаяж байж гаргасан. Одоо ч яндангаа дахиад янзлаагүй л байгаа.
Тэр хоёрын ээж нь л манай хоёр хүүхэд танай тэр нэг муухай урт юманд чинь уначихаад байна. Худлаа гэвэл шалгаад өгөөч, туслаач гээд л оройжин гуйсан байжээ. Дараа нь тэр хоёрыг нь гарган гаднаа байлган хамгаалж байв. Том шувуу аваад явж магад гээд харуул хамгаалалт тавьсан юм. Харин ээж нь ч юм уу, аав нь ч юм уу нэг бор юм ирээд л тэд яваад өгсөн. Хөөрхий хүний доод төрлийн амьтад хүртэл үг яриагаараа бидэнтэй ойлголцох гэж тусламж гуйж чаддаг байх нь.
Тэгвэл хүн гэгч байгалаасаа хэт хөндийрч биеэ тоовол над шиг, шувуу яриад байхдаа яадын гээд шоолоод эргүүгээ гайхуулах нь тодорхой. Ер нь далд ертөнцийг бид л мартаж, хаяж биеэ тоосондоо мэдэхгүй байгаа болохоос маш энгийн зүйл байгааг харж болно. Мэдэхгүй болохоороо л гайхамшигтай, аймшигтай гээд л эргүүтээд байгаа байхгүй юу? Бид амьдралынхаа нэг хэсгийг шууд л үгүйсгэсэн байгаагаа ойлгох хэрэгтэй.
Иймээс далд ертөнцөөс айгаад гайхаад байх хэрэг ер алга. Хамт зохицон амьдарч, тэдэнд саад болохгүй, зовоохгүй, болох ёстой юмыг нь мэддэг л байхад болоо байгаа биз дээ. Байгалийн гамшиг, газар хөдлөлт, үер ус, ган, хүйтрэлт энэ бүхэн бол Байгаль дэлхий өөрөө амьтай, шаардлагатай болоод тэднийг хийдэг. Өөрөө өөрийгөө цэвэрлэж, усаар угаан, болохгүй газраа галаар шарж, нуруу нь чилбэл хөрвөөдөг гэдгийг мэддэг бол, халууцвал сэрүүсэн, хэрэггүй юмсаа үлээн цэвэрлэж, авах юмаа авч, цэцэг навч мод ургамалаараа бидэн шиг гангарч хувцас дээлээ сольдог гэж мэдэх хэрэгтэй. Таны үнэтэй ганган шубыг чинь хэдэн юм ирээд ураад, зулгаагаад, дээрэмдээд байвал та уурлана биз дээ. Манайх Монгол гэхэд л дөрвөн удаа хувцсаа сольж байна гэсэн үг.
Энэ бүхэнг мэддэг байхдаа Монгол өвөг дээдсүүд тэдэнд саад болохгүйн тулд нүүдэг байсан юм. Биеийн амраа бодвол нүүх үү? Өөрсдөө ч хаана аль газар цэвэрлэгээгээ хйиж дуусан хүмүүсийг урихад бэлэн болсон газар нь очиж амьдарчихаад нүүхдээ заавал цэвэрлэж, талархлаа илэрхийлээд явдаг байжээ. Тэгвэл энэ байгалийн зан заншил, халуун хүйтэн, ус галын цэвэрлэгээ хэзээ хийх гэж байгааг нь хүн ажиглаж, харж ойлгож, тэдний манайх усаар юмаа угаалаа шүү хэмээх дохиогоо өгөхийг нь мэддэг байжээ. Үүнийг хүн өөрийн зөн совин, тэдэнд өгч буй байгалийн дохионоос анх ажиглаж мэдэж олон давтагдсаар мэддэг болсон байж таарна.
Харин одоо бид хэлээд байхад л зөрөөд байгаа юм чинь яахын??? Хүмүүс өөрийн мөн чанараа зөв ойлгох л юм бол өөрөө угаасаа тийм гэдгээ мэднэ. Үүнийгээ л хөгжүүлэх хэрэгтэй. Одооноос л барууны орнууд ийм чадвар танд байна. Гэрлэн бүрхүүл, Ауро, Бясалгал хий, Ховсд, өөрөө өөрийгөө өөрөө эмчил гээд л нөгөөдүүлийг нь нээлт хийсэн хэмээн хөөргөж номууд нь БЭЭСТ СЭЭЛЛЭР БОЛЛОО гээд л зарлан тунхаглаад л, манайхан түүнийг нь орчуулаад л аугуу ухаант ДООВТОР, ПРООПЭЭСОР гээд байгаа шүү дээ. Гэтэл та ердөө өөрөөсөө, өргөө гэрээсээ, өвөг дээдсээсээ, монголоосоо мэдэх юм аа ийм болтол нь хөөн тонилгожээ.
Тэр байтугай хэзээний энэ чанаруудыг далимдуулан Аураг хамгаалах, эмчлэх шидэт зүүлт, бүс, үзэг гээд л зарж эхлэн түүнийгээ таны хүүхдийн бүтэн жилийн сургалтын төлбөрөөс ч илүү үнэтэй Ногоон Дойлуураар шахаад байгааг, сүлжээний бизнес гээд аль хэдийн хийж эхэлсэнг ХарААЧЭЭ.
Ердөө л таны гарт, үнэгүй, мартагдчихсан байгаа л байхгүй юу. Өөрийгөө доош нь хийхдээ сайн болсонг нь яанаа. Чадна гэхийн оронд л аль болох бүтэхгүй буман шалтаг, зовлонг нь олж тоочино. Тэгсэн юм чинь яахын, ингэсэн юм чинь яахын, тэгээд болохгүй, ингээд болохгүй юм чинь гэх юм даа.
Олон хүн надтай харьцаж байгаад өөрсдийгөө хамгаалдаг дээдсүүдээ олж харж мэдэрч чадсан нь гайхалтай биш гэж үү? Би тэдэнд тусгай ном уншиж, засал хийгээгүй. Ердөө л өөрөө өөрсдөө бодоод ойлгоод мэдэрч харж чаджээ. Үнэн л байгаа даа би солиоров уу? ингэж зүүдлээд, ингэж хэллээ, хэлснээр нь ийм юм боллоо ямар хачин юм бэ гэнэ.
Энэ бол та өөрийнхөө төрөлх зөн билгээ нээж чадаж эхэлсэнг баталж байгаа юм. Тэнгэр Монгол Газар танд үйлчилж байна. Та нарны гэрлийг зөв тусган авч эхэлсний гэрчилгээ. Хаан нэг охинд гарынхаа илч энергийг мэдрээд өөрөө өөрийгөө эмчлэхийг зааж өгч байсан юм. Дараа нь тэр охин ирэхдээ өөртөө гайхан өөрийгөө эмчлээд бас ээжийгээ эмчилж чадлаа ямар гоё юм бэ? гээд гүйж явсансан. Залуу сайхан охин байсан. Тэр ямар олон хүнд тус болох болоо тэгээд... Хүнийг хайрлаж, сэтгэлээ зориулж чаддаг болсон нь сайхан. Гэтэл зарим хүмүүс Тэнгэрийн энэ бэлгийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл болгох болсон туйлын харамсмаар.
Та орой орондоо ороод унтахын өмнө харанхуйд хэн ч саад болоогүй үед зүгээр л туршилт хийгээд үзээрэй. Гарынхаа алганы дулааныг, илчийг нь мэдэр. Мэдрэх тусам маш халуун оргино. Энэ бүхнээ эхлээд өөрийн өвчтэй хөндүүр газраа ойрын зайнаас төөнөөд үзээрэй. Мөн хоёр алгаа холдуулж ойртуулан илчийг нь мэдэрнэ. Олон удаа хийх тусам тэнд ямар их илч байгааг мэднэ. Энерги гэж тайлбарладаг болжээ. Био тог ч гэдэг. Гараа хөдөлгөж гарынхаа алга хооронд хөдлөх тэр их илч, хөдөлгөөнийг нь мэднэ. Гарын алга чинь жирвэгнэж мэдэгдэнэ.
Сайн хөгжүүлж чадвал ойр зуурхан өвчнөө та өөрөө л эмчилчихнэ. Миний энэ блог олон хүнийг ажилгүй болгож, олон дайсантай болж магадгүй байна. Учир нь ердөө л таны чадах энэ бүхнээр таныг эмчлээд мөнгө авч амьдралаа залгуулдаг олон хүн байдаг юм. Гэсэн ч энэ бол буруу. Та өөр ажил хийж болно. Өөр илүү нийгэмд тустай үйлст зориулах ёстой болохоос Тэнгэр та нарыг хэд гурван гэдэс гүзээ илээдэх гэж явуулаагүйг санаарай.
Гэтэл энэ чадвар бүхэн хүн бүрт л байдаг. Энэ бол Тэнгэрлэг Монгол хүний гол онцлог. Үүнийг ойлговол та ажигламтгай, бодолтой, мэдэрдэг, ухаантай болно. Таны толгой шинэ бүх мэдээлийг сонирхон хүлээн авч, түүнийг боловсруулан дүгнэлт хийж, зөв бурууг тунгаах дасгалыг өдөр бүр хэдэн зуун удаа хийнэ гэсэн үг. Тархи сайн ажилладаг болно гэдгийн ач тусыг ШИНЖЛЭХ УХААН юу гэж магтдаг билээ.
Япон яагаад хөгживөө??? Тэд ажилсаг л гэх байх. Хамгийн гол нь Япон хүнийг сайн бодоод үз. Нэг жаахан, хэн ч сонирхохгүй сэдэв байсан ч барьж аваад тагнаад туршаад, бичлэг хийгээд, зургий нь аваад, ухаж төнхөөд, залж дуран авайгаар ажигладаг. Энэ бол Яагаад? Юу юм бол? гэдэг асуултанд хариулахын тулд хийсээр Тархи нь ажилласаар үр дүнд хүрч байгаагын тод жишээ. Гэхдээ бүх япон хүн ийм биш. Тэдний зуун гучаад сая хүн бүр ийм биш. Тэдний хэдхээн хэсэг хүн нь ажлаа хийхдээ, цөөхөн нь хувийн сонирхлоор сонирхон судалсаар амжилтанд хүрсэн юм. Америк ч ялгаагүй. Тун удахгүй тэд өөрсдийн Бөө нараа магтан дуудаж, алдаршуулан манайх гэх болох биз ээ.
Гэтэл Монгол хүн бүр ийм ажигч, гярхай, өглөө босоод Тэнгэрээ, байгалиа шинждэг, орой унтахдаа оддыг шинждэг. Салхилах салхи, шагширах шаазгай юу хэлчив? Би юу зүүдлэчив? Юу гэсэн үг вэ? Зовхи татах чинь яах бол? Уруул загатнах чинь хэзээ хаана хэнтэй ам муруйхнав? Гэх мэтчилэн бүх л амьдралын турш байгаль зөн билэгтэйгээ ажиллан хөгжүүлснээр ТЭНГЭР тархитай болсон байх нь. Тархи хичнээн сайн ажиллаж гэгээрч ухаарч байна гэдэг таниас ямар лаг хүүхдүүд төрөөд байх нь тодорхой.
Чингис хаан биеийн чадлаар биш, ухааны чадлаар Дэлхийг тэргүүлж байсан. Тэгвэл та нарын шүтдэг Япон, Америк яагаад Дэлхийд тэргүүлсэн бэ? Судалгаа, шинжилгээ, тархиа ажиллуулснаар гэсэн үг. Харин яагаад одоо Тэнгэр эцэг тэднийг хашраагаад, хийсэн бүхэн нь нурж унаад байна вэ? Буруу юманд хэт тархиа зарж, бодит амьтай бүхнийг үгүйсгэн өөрийнхөөрөө том толгойлсоос болсон юм. Хэрэв тэд алдаагаа засаад, зөв хичээгээд судлаад шинжилээд, мөн Мөнгө биш Хайр эцсийн буудал гэдгийн төлөө ажиллах юм бол тэд Дэлхийд ноёрхоод л байх болно. Харин тэгэх тусмаа Монгол хүнийг хайрлах ёстойгоо ойлгоно. Монголчууд харин өөрсдийгөө үгүйсгэсээр л байвал Үлгэр л болох байхдаа.
Эрт урьд цагт энэ дэлхийд Монгол гэж улс байжээ. Тэд Чингис гэж хаантай байжээ л гэж бичигдээд хоцрох вий дээ. Өөрсдийгөө хайрлацгаа Монголчуудаа.
Дайны дараа Япончууд маш олон залуусыг гадаад явуулж толгойг нь цэнэглэсэн байдаг. хятадууд бас маш их сургадаг болсон. Хэрэв бие нь хөдөлдөг нь хэрэгтэй бол гаднаас урьж сургаж байна. Жишээ нь орос багш нар уран гулгалт зааж байна. Гулгадаг
Дайны дараа Япончууд маш олон залуусыг гадаад явуулж толгойг нь цэнэглэсэн байдаг. хятадууд бас маш их сургадаг болсон. Хэрэв бие нь хөдөлдөг нь хэрэгтэй бол гаднаас урьж сургаж байна. Жишээ нь орос багш нар уран гулгалт зааж байна. Гулгадаг
Хятад хүртэл бий болчихсон байгааг харж байгаа байх. Вьетнам бас маш их залуусаа сургадаг.Аль болох гаднаас сайн юмыг нь суруулж, толгойг нь цэнэглэхэд ихэд анхаарч байна.
Манай Монголын ялгаа нь толгойд нь юм хийлгэхээр биш толгойтой ч, толгойгүй ч хар ажил хийж, хамгийн мууг нь хийлгэхээр хайран залуусаа харийн оронд явуулж байгааг анхаар! Тэрний оронд толгойд нь юм хийлгэхээр тал залуусыг нь ч явуулсан бол аштай юу. ирээд хэдэн жил хураасан мөнгөө тамтаг болсон биенийхээ эмчилгээнд өгч байна. Хамгийн хүнд хэцүү ажилд борви бохис хийлгэлгүй зүтгэнэ. Эцэст нь эрүүл мэнд үгүй.
Монголд амьдарна л гэж боддог бол төрөлх хэлдээ сайн байх, мартуулахгүй байх ёстой байтал зөвхөн англи хэл гээд санаа амрах нь өнөөдөр та жаргаж байгаа ч нөгөөдөр та юу болохыг мэдэхгүйтэй адил. Япон, Америк далайд живж алга болохоор нэг захаасаа устаад ирэхэд дагаад үхэх үү? Монгол руугаа ирнэ биз дээ. Харин тэд төрсөн эх оронтойгоо үхэх нь үхээд, дүрвэх нь дүрвэнэ. Та өөр орон руу дүрвэхээсээ өмнө Монгол гээд хамаатан саднаа бараадна.
Мөн олон Монгол залуус эрдэм сураад эх орноосоо дайждаг нь хачин жигтэй. Тэдний хэлэх нь үр хүүхдийнхөө төлөө л гэнэ. Манай хүүхэд унаган англи хэлтэй болсон. Энэ оронд л чадвал иргэн болноо гээд л зүтгэчихнэ. Эцсийн буудлаа хараагүй л байхгүй юу тэд. Хичнээн хүүхдүүдийнхээ төлөө ч гэлээ хэдхэн үе өнгөрөхөд таны үр удам эрлийзэж, хурлийзсаар огт Монгол биш болно. Хичнээн англиар сайн байлаа гээд төрөлх Монголдоо, Монгол хэлээ л төгс мэдэхгүй бол түүнд ажил олдох, амьдрахад зовлон болно.
Алсыг, ирээдүйг хичнээн харлаа харлаа гэхэд үндэс угсаа гэдэг юмаа тас мартаж, өөрийн удмаа үлээх үү устгах уу гэдгээ бас бодоод үзээрэй дээ. Таны хүүхэд бас хүнтэй сууж хүүхэд гаргах эрхтэйг бүү мартаарай. Хичнээн зууны дараа таны удам Монгол гэх өчүүхэн толбогүй болчих вий л гэж санаа зовж байна.
Хичнээн Монголоор сайн ярьдаг байлаа ч арван жилд үзэх хичээлүүдийн элдэв үгсийг мэдэхгүй өсдөг. Өргөрөг уртраг гэх мэт нэр тоьёонуудыг монголоор биш өөрийн орны хэлээрээ заана. Данзанравжаа, Лигдэн хутагт, Манжийн дарлал гэх мэтийг гадаад оронд заах уу?
Гэтэл тэр хүүхэд шал өөр орчинд, өөр заншил ёсонд суралцан өссөн нь хүүхдүүд шүү дээ.
Ийм учраас би гадаадад амьдардаг дүүгээ охинтойгоо заавал Монголоор ярьж байхыг шаарддаг юм. Хүүхдүүд нь эргээд Монголдоо ирэхдээ маш их зовлон туулдаг юм шүү. Үүнийг ч манай өвөг Дээдсүүд надад миний хүүхдүүд дээр харуулсан юм. Манай том хоёр Японд өссөн. Ирээд сургуульдаа монгол хэлний урлаг сурах гэж нилээн хичээсэн дээ. Хичнээн монголоороо ярьдаг байсан ч соёлын ялгаа гэж гардаг.
Гадаад л соёлтой байдаг юм биш. Монгол бичиг, монгол яруу найраг, монгол сургалт чинь бас тэр чигтээ соёл. Монгол хүүхэд бүрийн мэддэг, заалгадаг юмыг өөр оронд заахгүй. Жишээ нь миний охин ирэхэд нэг хүүхэд Жоомны хүүхдийг Лоом гэдэг юм гэж зааж өгчээ. Тэр тоглож л байсан биз. Манай охин Лоом гэдэг гээд бат итгэсэн байж билээ. Монгол гадаадад өссөн хүүхдүүдийг Монгол хүүхдүүд соёлтой мундаг, лаг гэхээсээ илүү арчаагүй, тэнэг, донгио гэж бодох нь элбэг. Ийм бэрхшээлээс болоод хүүхдүүд Монголд ирэх Монгол хүнтэйгээ ойлголцох нь өөр болдог.
Гадаад л соёлтой байдаг юм биш. Монгол бичиг, монгол яруу найраг, монгол сургалт чинь бас тэр чигтээ соёл. Монгол хүүхэд бүрийн мэддэг, заалгадаг юмыг өөр оронд заахгүй. Жишээ нь миний охин ирэхэд нэг хүүхэд Жоомны хүүхдийг Лоом гэдэг юм гэж зааж өгчээ. Тэр тоглож л байсан биз. Манай охин Лоом гэдэг гээд бат итгэсэн байж билээ. Монгол гадаадад өссөн хүүхдүүдийг Монгол хүүхдүүд соёлтой мундаг, лаг гэхээсээ илүү арчаагүй, тэнэг, донгио гэж бодох нь элбэг. Ийм бэрхшээлээс болоод хүүхдүүд Монголд ирэх Монгол хүнтэйгээ ойлголцох нь өөр болдог.
Гадаадад бага насаа өнгөрөөсөн монгол хүүхдүүд эргээд Монголдоо ирэхдээ гадаад хэл дахиад л сурах гэж байгаа шиг болдог. Хүүхдүүд хэл сурахдаа сэтгэхүйтэй яг тэр чигээр нь сурдаг учраас маш цэвэр хэлж, яг л тэр орны хэмжээнд байж, адилхан тэр орны хэлээр ярих аав ээжээсээ илүү тэр орны хүмүүсийн сэтгэлзүйг хамт сурч илүү сайн ойлголцдог.
Харин Монголдоо өссөн, суурь боловсрол олсон, монгол хэлдээ сайн, сайн ярьдаг, бичдэгүүд нь гадаад оронд дахин ихийг давхар сураад Монголдоо ч, гадаадад ч ажиллах бүрэн чадвартай болдог. Хэлийг сурч болдог гэдгийг хэн бүхэн мэдэх ёстой. Харин төрөлх хэлээ төгс эзэмшээгүй бол, тэр өөрийн орондоо хэн ч биш л байхгүй юу. Гэтэл хүүхдээ дөнгөж хэлд орохоос нь авахуулаад л хазгай хэлтнүүдийн цэцэрлэгт өгч байгаа нь буруу. Монгол хэлээ мартсан, ярьж чаддаггүй, бичиж, уншиж чадахгүй бол Монгол гэж хэн түүнийг тооцох вэ?
Шал өөр сэтгэхүйтэй болон, наад захын Монголын хэвшил болсон юмыг мэдэхгүй тэднийг Монголчууд соёлын шоконд орчихсон, эргүү, шал тэнэг хэмээдэг.
Хүүхдүүдийн буруу биш шүү дээ. Үүнийг багш нар нь ойлгуулахын оронд Мао Цэдэнг мэддэггүй мангар уу хэмээн загнах жишээтэй. Гэтэл тэр Хужаагийн тухай монголд л их заадаг бусад оронд тэрнийг арван жилд нь заадаггүй л байхгүй юу.
Хүүхдүүдийн буруу биш шүү дээ. Үүнийг багш нар нь ойлгуулахын оронд Мао Цэдэнг мэддэггүй мангар уу хэмээн загнах жишээтэй. Гэтэл тэр Хужаагийн тухай монголд л их заадаг бусад оронд тэрнийг арван жилд нь заадаггүй л байхгүй юу.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.