Tuesday, September 20, 2011

Чингис Хаан-аас хэлсэн ҮЖИРХЭЛ-ХӨГЖИЛ хэмээх шүлэг


ХААН жинхэнэ хүмүн байхдаа хэлсэн шүлгийг нь би өөртөө ойлгомжтойгоор утгыг нь болголоо. Нүрзэд агсан маш сайн эх хэлээс нь хөрвүүлсэн байсныг тэмдэглэх хэрэгтэй. Үжирхэл гэдэг нь Ялзрахтай ялгаа юун. ЯЛЗАРСАН-ХӨГЖИЛ ийн тухай шүлэг байна. Чингис Хаан яруу найрагч хаан байсан юм биш үү. Байсхийж байгаад л айлтгал шүлэг бичдэг. Хэхэхэ


Муу Эр дайнд хөөрч
Мунхаглан хөгийн болсоноос
Үхэл нь дээр
Үхэл нь Энгийн болон Түвэггүй

Нууцаа задлан уйлж
Амаа уран чалчиж хөгийн болсноос
Ган, зуд дээр
Ган, зуд нь Гарзгүй бөгөөд Сургамжтай

Утаа мэт замхрах артай
Шүлс мэт хатах ултай  хөгийн болсноос
Амьтан болсон нь дээр
Амьтан  хоргүй

Нийтэд ашиггүй юманд
Хүзүүнийхээ махыг барж үжирснээс
Үхдэл болсон нь дээр
Шарил нь Эртэй болон Артай

Хүн дарангуйлагчдад
Зовлон хэлж үжирснээс
Хэрээнд идэгдсэн нь дээр
Хэрээний үр удамд нь ач тустай

Өвчүү дэлгэн гуйж
Өрөнд идэгдэж үжирснээс
Өтний хоол болсон нь дээр
Өвсөнд ач тустай

Ажлыг алдаагаар хорлож
Явааг яаруугаар саатуулж үжирснээс
Явган нь дээр
Явах нь хөлд ач тустай

Малынхаа төлөө үхэж
Монгол гэх нэрээ мэдэхгүй
Үжирч – Хөгжсөнөөс
Үхэх нь Ариун

Морин сүлдээ махлаж
Хийморь тугаа урж
Тэнгэр БӨӨ сүнсээ
Хоослож үжирч- хөгжсөнөөс
Мал явсан чинь дээр
Нүүдлийн соёлд тустай
Хүнсэнд нэмэртэй
Хорвоод хоргүй
Усанд хиргүй

Хүн хорлогч болж
Үжирч хөгжсөнөөс
Үхсэн нь дээр
Үхдэл Хорлолгүй  бас Сургамжтай

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.