Монголчууд бид өөрсдийгөө Махчин Монголчууд гэж шүлэглэн дуудаж баяссаар бүүр дасал болчихож. Малгай тавьсан газар манайх гэдэг шиг л мах байгаа газар манайх гэх нь холгүй болжээ. Намайг жаахан байхад махны очер гэж аймаар юманд эмээ бид хоёр тасарч унатлаа хавчуулан бөөн алаан болох дөхдөг байсан.
Би охиноо төрүүлээд төрөхөд байхад олон маамууны мэрэгжилтэн болсон нагац эгч минь намайг эргэн цай хоол өгсний дотор том сүүл байв. Лав л нагац эгчийн маань олон маамуунууд өлгийтэй байхдаа бандайсан сүүлүүд амандаа зуулттай байсанг мэдэх би тэр том сүүлийг нь охиныхоо аманд зуулган, цай хоолыг нь өөрийнхөө аманд зуулгав. Нялх охин минь ам нь бувар бувар хөдлөхөд сүүл нь бас пог пог гээд хөдлөж байлаа. Хэдэн минутын дараа харахад сүүл нь хөдөлдөггүй. Ямар хачин юм бэ? Бүх сүүл амруу нь ороогүй болохоор хахаад үхмээргүй юм. Үхчихсэн юм болов уу гээд л сандран сүүлийг нь суга татахад охин минь амьд байв. Харин сүүл нь тэр аманд орсон хавиараа зөөлрөөд бусад сүүл нь хөдлөхөө больсонг харлаа.
Дараа нь нагац эгчийгээ ирэхэд сүүл нь ингэж хөдлөж байгаад хөдлөхөө больсонг гараараа дүрслэн үзүүлж байгаад л ярин, сандарсан айснаа хэлэхэд нагац эгч маань: "Хээ чамайг дээ. Хэн чамайг хөлдүү сүүл хөхүүл гэсэн юм. Хэхэхэ хөлдүү сүүл хөхүүлжээ" гээд намайг шоолов. Хөлдүү сүүлийг гэсгээж аманд нь өмхүүл гэж дагавар бичиг өгөөгүй байж шоолдог гэжий ш дээ. Ингээд бодохоор төрүүтээ л сүүлддэг Монгол маамуунууд махчин Монгол болох нь аргагүй гэмээр. Гэвч сүүлний яг тэр хэсэг маш их тустай бөгөөд хоргүй гэдгийг сүүлд нь анагаах ухаан судлаж тогтоосноор энэ буруу биш зөв нь тодорхой.
Харин би хэдэн жилийн өмнө Монголчуудын эрт дээр үеийн хооллолтын тухай ном уншиж сонирхов. Тэнд Монголчууд биднийг зөвхөн мах, гурил л мэддэг, иддэг гэж ер бичээгүй байв. Будааг сүүлд л идэж сурсан гэсэн ойлголттой. Тэр болтол би гурил талх байхгүй хөдөөнийхөн цагаан идээ гэх ааруул энэ тэрээ идэн, гурил олдвол хувиараа боорцогддог гэсэн ойлголттой байв. Мөн миний эмээ намайг жаахан байхад арвайн гурил гэж юм зуурч идүүлдэг, бас нэг юм эргэлдүүлэн тээрэмдэж, тэрний үртэс нь их амттай би тэрнээс нь атга атгаар ам руугаа чихдэг байсан бүдэг бадаг дурдатгал санагдана. Би өөрөө цагаан идээ идэх дургүй байв. Гэвч Буурлууд буухад хайлмаг гээчийг ч харин нэг тавгаар нь шахуу идэх дуртай болчихсоныг яанаа. Ээж маань маш гоё хайлмаг хийж одоо зөвхөн надад идүүлдэг болсон. Үнэндээ бол би биш миний доторхи Дээдсүүд л идэж байгаа байхдаа. Тэгснээ бас өрөм шүүрддэг болчихож. Тараг их ууна. Хааяа хэдэн өдөр огт хоол идэхгүй зөвхөн тараг л ууна. Харин сүүтэй цайнд дуртай биш болчихлоо.Тэгэхээр миний хооллолт хүртэл өөрчлөгдчихсөн хэрэг.
Би дараа нь Монгол эрдэмтэн ХҮСЭХҮЙ гэж хүн Юан улсад хоолны хичээл уригдан заасан тухай, түүний номыг сүүлд олон орон ашигладаг байсан тухай уншаад гайхан тэр номыг хайсаар, хөөсөөр байгаад олж уншаад лав л Монголчууд хоол хэрхэн идэх талаар мэрэгжилтэн байсныг баттай мэдэв.
Монголын нууц товчоонд Өүлэн эхийг уул хад дамжаад л дүүлээд л жимс ухаж идээд, гол мөрөнгөөс загас түүгээд л хүүхдүүдээ өсгөв гэж бичсэн байдаг. Гэтэл яг үнэн чанартаа тэр үед ч Монголчууд байгалийн бэлэн хоолыг идэхээс гадна өөрсдөө тарьж ургуулдаг байсан тухай Сорхагтани хатны туйлын үнэн номд дурайтал бичжээ.
Одоо гэхэд л би хашаандаа арваад төрлийн жимсний модтой бөгөөд жилийн өмнөөс жимсээ өгч, болсноос нь авахуулаад Болжмортой булаалдаад л иддэг болчихоод байгаа. Энэ бол Монголд одоо ургаж байгаа жимс бутнууд урд нь ургах чадвартай байсныг гэрчилнэ. Би мэрэгжилийн жимсчин огт биш. Ном уншиж байгаад л тарьж байсан. Гэхдээ арчилгаа энээ тэрээг нь ажил ихтэй болохоор бараг л зөнд хаячихсан, бүтэнд заваараа ганц нэг арчилгаа хийвэл хийдэг хатуу гараар өссөн модууд шүү дээ. Тэгээд байхад л нөгөө хөрүү аргаар бойжино гэдэг шиг л ургаад байгаа юм.
Өүлэн эхийн үнэн бодит түүхийн талаар Сорхагтани бэр нь хэрхэн бичсэнг уншина уу.
...Мэдвэл зохих гурван номоор өдөр шөнийг үдэж
Онон мөрөнд уягдаж
Олны нийхэмд жаяглагдаж
Онол болоод хансу, хүслийн зүйн мэдвэл зохихуйд
Оновчтой мэргэшихүйг дотоод хэрэгцээ болгон хүсэж
Моныг голлохуйн зарчим, зан үйлстсуралцаж байна
Өвөл идэх махны хорыг дарах жимс тарбосыг хатаан
Нар, сар, мэдвэл зохихуй дор сүү цагааг бэлдэж
Най тухтай сайхан өдөр тарвага, гөрөөс агнаж
Махыг эвхэж жигнэх, шарж давслах, утах
Жилийн таван тухыг ТНГР-ийн жаягаар хангаад
Дулаан цагийн идээ цагааг ургамал жимсээр арвижуулж
Зон ардын нийхэмээр зөн нэн гүн хадагдаж
Хуш, жодоо,хус, улиангар, сэндэн тэргүүтэй
Тав таван зүйл модыг Оул биетэн бүр тарьж, ургуулж
Бүрэлзгэнэ,мойл, улаалзагана, чацаргана, үхрийн нүд, цангис
Сөд тэргүүтэй арван эм үржүүлж сэргээж
Гурван хонд бууцыг хатгаж хурааж хороолоод
Заяагаар төрсөн үрээ засгийн жаягт гүн сургаж
Жилийн дөрвөн цагийг гэгээрч мэргэшиж үдэж байна... хэмээн Тоорил хаантай уулзахдаа хэлсэн үг, хийсэн үйлийнх нь тухай байдаг. Эндээс харахад өөрсдөө ямар их ажил хийж амжуулж, сурч боловсордог, хүүхдүүдээ сургадаг байсан нь тодорхой. Ийм ажил ихтэй, бүгд оролцон хичээн хийдэг учраас Чингис Хаан ажилд хойрго хандаж, голж шилэлгүй хийж сурсан нь тодорхой. Ийм ч учраас тэр одоо буугаад ч ямбалж, яндаганадаггүй юм байна. Иймээс л би анхнаасаа түүнийг энгийнээс энгийн гайхмаар энгийн гэж гайхан бичээд байснаа сайн ойлголоо.
Өүлэн эхийн алтан сургаал Хаан ч бай, Хатан ч бай, Харц ч бай хүн л гэж төрсөн бол ямар ч ажлыг хийж сурах хэрэгтэй хэмээн хүүхдүүдээ хүмүүжүүлэн тэд нь Эхийн минь сургаал, эх минь ингэж сургасан хэмээн манай онгодууд юм бүрийг өөрсдөө хийчихдэг нь их учир утгатай байна. Хувилай онгод минь хоёр тийшээ ганхан маажигнаж галаа түлэн, унасан нүүрсийг нь шүүрдэн, өргөө гэрээ цэвэрлэн явдаг байсансан. "Бид гайхуулах гэж буугаагүй, идэж ууж, амьтан айлгаж ямбархах гэж ирээгүй. Тэнгэрийн зарлигийг л биелүүлэх гэж ирсэн" хэмээн Дээдэс хэмээх миний онгодууд хэлдэг.
Өүлэн өжий ийм л ажилтай, ухаантай, царайлаг сайхан болохоор нь энд тэндхийн баатрууд булаалдаад дайтаад авах гээд алалцаад мундагаараа Есүхэй Бөө баатар авчихсан байгааг харав уу. Есүхэй Баатар бол их өндөр биетэй. Миний биед буухад жаахан бөгтийлгөөд багтаж ядаад хүзүү сээрнээс ийш тийш татан нэг л эвгүй, бие арай жижигдээд байгааг нь мэдэрдэг.
Монголчууд зун нь айраг цагаа идэж ууж, өвөл нь мах идэж, хавар зун хааяа борц идэхээс биш үргэлж мах идээд байгаагүйг өвгөдийн ТҮҮХ гэрчилж байна. Сорхагтани хатан мах идэж мангуурч гэж зэмлэсэн байдаг. Монголын дайснууд махыг хэмжээнээс нь хэтрүүлж үргэлж хэрэглэх тархийг яаж мангууруулдаг вэ гэдгийг мэддэг тэр нууцыг нь нуун Өвгөд, Түүхээс нь салган Социализм гэгч байгуулахдаа Монголчуудыг МАХ, ГУРИЛ гээчээс өөр юмыг мэдэхгүй болтол нь сурган, хэвшүүлэн, тархийг нь зад мангууруулсан нэг бузар булай нь илчлэгдэж байна.
МОНГОЛЧУУД ХООЛ ХҮНСЭЭ ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРЛААР НЬ ТООЦОН ХАРЖ БЭЛТГЭЖ, ТУХАЙН УЛИРЛЫН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН МӨН БИЕИЙНХЭЭ БҮХ Л ХЭРЭГЦЭЭ АМИН ДЭМИЙГ ХООЛООРОО ТААРУУЛДАГ НЬ ГАРЦААГҮЙ БАЙСАН БАТАЛГААТАЙ ЮМ.
Иймд энэ бүх МОНГОЛ хоол, Монгол Хоолны соёл аугуу холбоо, хэлхээг Монголчууд бид өөрсдөө судлан ил гаргаж дэлхийд сурталчлах хов хоосон орон зай байгааг Залуучууд анхаараарай. Одоо Дэлхий нийт хоолны проблем гэж толгой эргэсэн хэцүү асуудлаас болон хоол ихэдвэл хор болдгийг ойлгон зөв гарцыг олох гэж үйлээ үзэж байгааг дуулгахад нэн таатай. Зөв хооллолтын нууцыг олъё гэвэл ТҮҮХЭЭ СУДАЛ. Тэнд гарц байгаа. Тэрнээс биш зөв хооллолт гэж сүлжээний хоол, дан цагаан хоол, хоол сойх, хоолоо хэмжин илчлэгийг нь хянах гэж үйлээ үзэх биш шүү! Бидний тархийг хоолоо ч мэдэхээ байтал угаасныг та бүхэн мэдэв үү? Энэ бол өнөөх л түүхээс нь хагацуулж, Тэнгэрээс нь салгасны нэг хор уршиг.
Миний эмээ намайг дагуулан өндөр уул руу ямаа шиг л авиран мацдаг байсан. Гишүү идүүлж, яргуй бас өмхүүлж, хөдөө байхдаа хөмүүл, таана түүж дугуйлан хатаадаг байсан. Бас мөөг түүнэ. Нохойн хошуу, мойл, гүээлзгэнэ, самар түүдэг байлаа. Би самар түүхдээ мундаг байлаа даа. Модонд авираад л сэгсрээд л унасанг нь шуудайлаад л. Хашаандаа хэдхэн төмс, сонгино, байцаа, лууван, манжин булчихдаг л байсан юм даа. Харин би сонгинод угаасаа дургүйдэг. Ээж надад тусад нь сонгиногүй хоол хийж өгдөг байсан.
Харин нөхөрт гарч амьдралд нухлуулаад сонгино маш жаахан иддэг болсон ч өмхий үнэрийг нь арилтал хуурч байж маш жижиг хэрчин, уусаад шөл болтол нь болгоод л хоол хийнэ. Зөв арга байгаа биз дээ. Хайрт нөхөртөө бага ч гэсэн сонгиноны амт оруулсан хоол өгч л байна гэдэг хэхэхэ. Сонгино хийсэн үү хийсэн, бүүр ихийг хийвэл би өөрөө хоолгүй хоноод байвал өдий хорь гаран жил хамт амьдрана гэж үү. Аль эрт тураалд ороод үхчихсэн байх нь тодорхой. Нөхөр маань салаагүй байгааг харахад тэр сонгинотой хоол идэж л байна гэсэн үг биз дээ хэхэхэ.
Энэ бүхнээс хараад дүгнэлт хийхэд Хүн хоолгүй бол амьдрахгүй. Хоол гэдэг хүнийг эрүүл, саруул байлгах үгүй бүхнийг шийднэ. Монгол дээдчүүдээ гэж хоолыг анхаарахгүй хаяна гэж үү? Би Японд амьдарч байхдаа ЯПОН хүний амнаас Чингис Хаан түүний цэргүүд дайнд гурван гол Хоол авч явдаг байсан тухай сонссон юм. Бүр ЯПОН ХҮН шүү. Гайхмаар байгаа биз дээ. Тэр болтол би огт мэддэггүй байсан юм. 1. Борц 2. Ааруул 3.Чацаргана
Энэ гурван хүнсийг та боддоо. Юутай гайхамшигтай вэ? Хэрэв идэх хоолоо махаар нь авч явбал ямар хэцүү. Мах гэдэг өмхийрнө, хүнд. Харин Борц гэдэг маш хөнгөн, маш арвин. Жаахан л хэрэглэж болно.Түүнийг хуурайгаар нь ч иднэ. Цайнд хийж, усанд чанаж шөл болгож болно. Төгс төгөлдөр боловсорсон мах. Миний эмээ борцтой цайг ухаан алдтал сайхан чанадаг байсан. Би Японд байхдаа борцтой бууз хийж байсан удаа бий. Гоё амттай болдог. Хүн төрөх юм уу, хүндтэй зочин ирэхэд л төлөг гаргадаг байсан болохоос одооных шиг үргэлж нойтон мах бэлддэггүй байжээ. Мал ч гэсэн одооныхыг бодвол бага алуулдаг байсан байх нь.
Ард Аюушийн онго намайг Эрлэгийн аймшигт цэргүүдээ хэрхэн хооллох тухай заахдаа чи оройдоо маш жаахан Борц зажилчихад л болно гэсэн юм даг.
Ааруул энэ бол сүүн бүтээгдэхүүн. Бас цайнд хийгээд идэж болно. Монголчууд хуурай сүүг бас дайнд авч явдаг байсан гэж би нэг номноос уншиж байсан юмдаг. Монголчууд явуут дундаа л хооллочих бүрэн чадвартай байсан нууц эдгээр юм. Ааруулаа хүлхээд л байлдаад, чавчаад байхад яахын. Одоо ч ааруул хүлхээд л ажлаа хийгээд байдаг түмэн Монголчууд байдаг биз дээ.
Чацаргана энэ гайхамшигт жимс. Монголчуудын витамин дутагдалыг нь нөхнө, дархлаа, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Бас эмчилгээ, шарх, түлэгдэлдээ хэрэглэнэ. За тэгээд тус тусын мэрэгжилтэнгүүд бүүр сайн тайлбарлана биз ээ. Хатаагаад л аваад явна. Бас хөнгөн. Монгол цэрэг бүхэн үүргэвчиндээ энэ гурван хүнсийг авч явж байж, дэлхийн талыг эзэлж байжээ. Заавал мориноосоо буугаад тогоо шанага хангинуулаад байх шаардлага байхгүй. Биед хэрэгтэй гол гол витамин буюу амин дэм, эрдэс бодис бүх л шаардлагыг хангачих Монгол морьтон баатруудын хүнсний нууц бол Монгол өвөг дээдсүүдийн маань нэн их мэдлэг, ухааны тод илрэл.
Сорхагтани хатны номд НАРАН, САРАН, СҮҮН эрчмийн тухай Монгол дээдсүүдийн суу ухааныг гэрчлэх сургаалууд олон өгүүлэгджээ.
Энэ юун тухай вэ??? ЧИНГИС ХААН яагаад ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР гэсэн үгийг хэлж бай, Тэнгэрийн гэрэл буусан, Нар, Сар, Одтой ярьж бай! Хөр толбо бол Тэнгэрийн тамга бодис, биеэ Эрчмээр ханга гээд анхнаасаа хэлээд байсанг бас нэг эх сурвалж баримт нь энэ номонд байгааг өөрийнхөөрөө тайлбарлая. Энэ номыг анх уншихад маш хэцүү үг нь ойлгомжгүй, тархи эргээд, нүд анилддаг байлаа. Гэхдээ сүүлийн үед олон хүн орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэн сайн тайлбарласан гэж сонссон. Энэ ном бол ширээний ном болох ёстой. Энэ номонд яавал Монгол мандан бадрах бүх нууц бий. Номонд өгүүлсэн хэсгүүдээс толилуулахдаа би мөн л өөрт тохиосон бодит амьдралаараа үзсэн, сонссон, ойлгосноороо тайлбарлахыг хичээе.
...ГУРВАН ЭХТ- АМИН ЭХ, СҮҮН ЭХ, ЭРЧИМ ЭХ...
...Амин-эх нь ГЭГЭЭРЭЛ, БОЛОВСРОЛ, ҮНЭН, ТЭНГЭР, ЧИНГИС
таван Алтан Дээд байдаг
...Эрчим- эх нь НАР, САР, СҮҮН-ЭХ, ГЭР ИЭ, ИХ ЗАСАГ
таван МОН ЧУ КУР байдаг...
... ДЭЛХИЙЧЛЭХ эрДЭМ ТНГР-ийн БӨӨ тархийг олох ЭРЧИМ ЭХЭЭС хүчин хураах
АМИН ЭХИЙГ ХАМГААЛАХ, СҮҮН ЭХИЙГ ХЭРЭГЛЭХ үндэсний дөрвөн ЧУ КУР-тай...
гэх мэт айлдваруудыг маш энгийнээр хурдан ойлгоё гэвэл энэ бүхнээс Хүн гээч нь эрчим буюу энерги авах ёстой л гээд бодчих. Ингэж авч чаддаг, мэддэг байснаараа Дэлхийг эзэлж чаджээ. Ийм учраас л Тэнгэрийн Монгол гэдэг нэрийг авч Тэнгэрлэг гэдэг нь батлагдсан байх нь. Бодит Бөө амьдрал дээр тайлбарлая. Наран, саран, одон аав ээжүүдтэй билээ би. Тэд бол амьтай. Орж ирдэг. Тэд ажил төрөл бүтээн, засал хийдэг ямар ч маргаан байхгүй тэд бол амьтай. Ийм учраас тэдэнтэйгээ холбогдож тэднээс энерги эрч хүч авч өөрийн муу энергээ цэвэрлэж байх ёстой.
Тэгвэл Нар, Сар, Од мичид, Тэнгэр нь тодорхой байлаа гэхэд энэ Сүүн – Эх гэдэг чинь юу вэ? Энэ чинь бидний гол идэх ёстой хоол хүнс юм шүү дээ. Тэднийг бид хэрэгцээгээ тааруулан идэж байж, биедээ бас нэг чухал эрчим өгөх ёстой. Сүүн –эх бол Монголчуудын үндсэн хоол байх нээ. Мөн энэ бол Бөөгийн маш чухал засал болдог. Сүү- сүүн бүтээгдэхүүний тухай Өвгөдүүд маань үлгэр, туульд бүүр ч эртнээс нууцалж үлдээсэн юм. Тэгвэл энэ туульсын тухай Сорхагтани Хатны Номонд юу гэж өгүүлсэнг сонирхоё.
... Цаадахын цаадахыг үзье гэвээс
Цаст Алтайн оргил дээр гарах бай зүй
Өндрийн цаадахыг үзье гэвээс
Өндрөөс өндөрт гарах бай зүй хэмээн сэтгэж
Алтай , Ханхай, Хянганы мангдай нар
Элүий ГЭР туульс хайлгадаа тайлан соёрхжээ... хэмээн бичжээ. Үлгэр Туульс гэдэг Чингис хаанаас ч өмнө байсан. Түүнд Бөөгийн нууцууд, үлдээх өв соёлуудаа шүлэглэн үр удамдаа цээжлүүлсээр байсан л гэсэн үг.
Жишээ нь Та ихэнхи үлгэр туульс дотор Баатрууд шархдаад юм уу, үхэхэд
... Үд хүргэхгүй эдгээдэг үнэн цагаан эм
Хоног хүрэхгүй эдгээдэг хонин цагаан эм гэх юм уу эсвэл
... Хоногт гаргадаггүй хонин цагаан эм
Өдөрт гаргадаггүй үнэгэн цагаан эмээр эмчилж, амилуулдаг.
Энэ бол Сүүн-эх юм.
Үүний баталгаа нь миний өвөг дээдсүүд анх бууснаасаа хойш рашаан шившиж юм уу, сүүгээр угаан, сүү уулгасаар өөрсдийн хатсан, шархдсан бие болон уналгуудаа амилуулсан нь бодит үнэн. Хамгийн анх эрт үеийн онгодууд буудаг болохдоо зүв зүгээр буудаггүй юм. Ойрын жилийн онгодууд бол гайгүй. Эртний олон жилийн өмнөх онгодууд олноос олон жил удам холдон хоорондоо уулзалдахгүй байсаар хатаж эхэлсэн байдаг. Нэг бол нас барах үедээ ямар гэмтэл авч яаж үхсэн нь маш тодорхой.
Яг л тэр хэсэг нь өвдөж мэдэгдэнэ. Ингээд тэд тэр хэсгээ шившин тарнидаж, сүүгээр арчсаар зүв зүгээр болдог. Надад тийм гэмтэлтэй олон онгод орж ирэн өөрөө өөрийгөө эмчилсэн. Жишээ нь миний Ховч онго маань хүзүү нь гилжийгээд татчихсан байсан. Би яаж ч хөдлөх гээд тэр л гилжгий хэвээр байна гэсэн үг. Хэд тарнидан рашаандаж хүзүүгээ эмчилсээр зүүв зүгээр болно. Надад түшээ байхгүй учраас Онгодууд маань бие биенийгээ халамжилж тусладаг. Үнэхээр нулимс асгарч, хамар шархирмаар.
ЯАЖ????? Нэг улаачын биетэй байж онгодууд нь биендээ тусладаг гэж??????
Нэг удаа надад хүзүү нь дээшээ ч, доошоо ч хөдлөж чадахгүй таг гацсан хоёр гар нь татсан Онго буулаа. Рашаан ширээн дээр байдаг. Тэр онго рашаан уух чадал байхгүй хоёр гар нь хөдлөхгүй, ширээ рүү ч дөхөж чадахгүй учир би түүний биеийг мэдрээд өөрөө туслая гэсэн ч миний бие тийм болчихсон юм чинь Яахын? Мэл гайхаад яахаа мэдэхгүй байтал өмнө нь байсан онго солигдон орж ирж Өршөөл ирээд ширээний дэргэд эвтэйхэн суугаад Рашааныг нь бэлдэн аяганд хийн, аманд нь тохируулан тавиад гарлаа. Тэгтэл нөгөө Татанхай онго дахин буугаад аягатай рашааныг амаараа уусаар гар нь бага багаар хөдлөөд, дараа нь гараа чөлөөтэй хөдөлгөн татсан хүзүүгээ эмчилсээр зүв зүгээр залуу хөдөлдөг онго болчихсон юм. Энэ мэтээр бие биендээ туслан, өндөр настан онго орж ирэх бол суудлыг нь бэлдэх, рашааныг нь бэлдэх гэх мэтээр биендээ туслана.
Ер нь 700, 800 жилээс өмнөх онгодууд их хатсан байсан. Та нар ямар их аймаар өрөвдөлтэй замыг туулан байж миний биед тэд маань бүрэн сууж, бууж ярьдаг, амьдардаг болсныг даанч төсөөлөхгүй байгаа байх. Би Бөө болонгуут л бүх юм болдогоороо болчихсон юм биш. Тэд болон би маш их хүнд зам, сорилтуудыг хамтдаа туулсан юм шүү дээ. Маш их нүсэр хөдөлмөр, тэвчээр ордог юм. Гэхдээ Хайр хамгаас чухал, тэднийгээ яаж зовон буух бүр би өрөвдөн уйлдаг байсан юм. Тэд ч намайг хайрлана.
Ер нь бол Бөө хүний бүх яс нь салж байж Онгодууд нь буудаг гэдэг. Зүрх нь жирийн хүнийхээс тав дахин их савлаж, улаачаа тамлаж байж орно гэсэн үг. Бөө хүний нас, амьдрал жирийн хүнийхээс хэд дахин хурдан хөгширнө. Бөө хүний нэг жил хийсэн ажил жирийн хүний гурван жилийн ажилтай дүйцэнэ гэдэг. Ийм учраас онгодууд улаач нараа маш их өрөвдөж, хайрлан өмөөрдөг. Хүн харахад л Пүд гээд ороод байдаг мөн амарханаа гэж боддог байх. Яг үнэндээ ийм хүнд хэцүү хэмээн Хадам буурлууд надад хэлж байсан.
Бөө нар маш их ядардаг нь үүнтэй холбоотой. Хэрэв танайх удмынхаа Бөөтэй бол түүнийг зөвхөн Хөгшчүүд маань буудаг гэж хүндлэхээс гадна Тэд та нарын өмнөөс тийм их хэцүүг нь үүрдгийг ойлгон хайрлаж байгаарай. Бас л сэдвээсээ дэмий тэнээд явчихаж өршөөгөөрэй. Энэ бүгд хоорондоо холбоотой сэдвүүд шүү.
Сүүн –эх? Хүн төрөхдөө Эхийнхээ сүүг л анх уудаг. Хэрэв энэ сүү чухал биш юм бол өөр юм байх нь Яасын??? Ус уух нь яасын? Заавал Сүү байдаг нь УЧИРТАЙ болоод л тэрийг ойлгов уу? Хүн төрөлхтөн бүгд Сүүг л анх төрөөд амладаг нь зүгээр л нэг тохиолдол, зүгээр л нэг байдаг л зүйл биш байх нь. Амин-эхэд зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ замбад мэндэлсэн нялх үрийг тэжээхээс гадна Амийг сэхээдэг, сүнсийг нь тэжээдэг, тэтгэдэг, хүч чадлыг нь оруулж амьдруулдаг учиртай.
Нялх хүүхэд, Бөө удган гэдэг ерөнхийдөө адилхан байх нь. Хэрэв хүүхэд сүнсгүй бол хүн болохгүй. Хамгийн түрүүнд нөгөө ертөнц, энэ ертөнц хоёрыг хүүхэд холбодог байх нь. Ийм ч учраас нялх хүүхдийг далдыг хардаг, мэддэг гэдэг шүү дээ. Тэд урд насаа санадаг нь үүнтэй холбоотой. Гэхдээ түүнд зөвхөн өөрийнх нь сүнс л дамжиж мэндлэх нь тодорхой. Удмын өвөг дээдсүүд буувал балай авна биз дээ. Харин Бөө хүнд бусад сүнснүүд буудаг, солигддог. Ирж очдог нь тодорхой.
... АМИН-ЭХ гурван зүйл хамаг бодис нь Наран, Саран, Сүүн эх
гурваас эрчим дулаан аваад
Шингээснийхээ хэмжээ чанараар хамаг олон зүйл амьтнууд
орчиндоо эзэгнэдэг жамтай...
Тэгэхээр Амин –Эрчимээ хэн сайн шингээж, сэргээж, хөгжүүлж, харьцаж чадна Тэр хүн гэрэлтэн гэгээрч, бусдаас илүү болдог байх нь. Монгол өвөг дээдсүүд үүнийг мэддэг учраас Байгальтайгаа зөв харьцан бүх эрчмийг биедээ шингээж, хурааж чаддаг. Өөрсдөөсөө шалтгаалах Сүүн – Эх эрчимээ амьдрал ахуй Хоол ундандаа төгс зохицуулж чадсан байна.
Мөн сүүгээр маш энгийн чухал БӨӨ засал хийдэг. Уншигч та нар уг нь лаг шүү дээ. Мэдрэмж сайтай. Мэдрэмж гэдэгт зөн, сэжиг, зүүд, сэтгэл түгших гээд л олон юм орно. Овоо зарим нь үс нь босно, дотор нь жихүүцэнэ. Огих, эвгүй санагдах, бие нь хүнд оргих гээд л олон юм байгаа. За та одоо өөрийгөө нэг тагнуулдаадах. Миний хэлэх дуртай үг Сэжиг гоожих гэж та нар мэднэ. Танд тийм чанар байж л байгаа гэх мэтээр Та бол Тэнгэр Монголын нэг эд эс учраас танд заавал юм бий нь маргаангүй. Хэрэв танд нэг л эвгүй юм санагдвал "Тэнгэр өршөөж, хайрлаарай" гээд аяга сүү уучихаж байгаарай. Танд яг нэг муу юм, муу сүнс наалдах гэж байсан бол сүүнээс, үгнээс чинь болоод зайлаад алга болно. Сүүн-эх гэж ийм хүчтэй. Сүү цав цагаан, Хар юмыг цайруулж арилгадаг. Сүү шиг сэтгэлтэй хүнээс хар хор гарч байсан удаа байна уу? Монголчууд захын энгийн заслуудаа өөрөө хийчих бүрэн чадалтай. Сүүнээс тийрэнгүүд жийрхдэг.
Хаан нэг удаа манай ирэх хүмүүсийг их гайхаж байж билээ. Бүх л гарах гарцыг нь зааж өгөөд байхад түүнийг биелүүлэхгүй байж дахиад л засуулахаар ирээд байх юм хэмээгээд Миний Аянгын блогийг анхааралтай унш. Бод. Тунгаа. Ол. Гэгээр гээд "Тэнгэр Монгол Газар" гэж үргэлж хийсэн удаа байна уу? Байхгүй ээ. Түүнийг Аянга зааж өгсөн үү? Өгсөөн. Түрүүнд над дээр ирэн засуулсан зовлон чинь арилсан уу? Арилсаан. Тэгээд дахиад хэрэг гараад, одоо нэг ийм юм болоод байгаа Та болгоож өгөөч гэнэ.
Хааны хэлснийг нь биелүүлэхгүй юм бол дахин дахин ирж бүх жижиг юмсаа засуулбал Хаанд зав гарах уу? Хаан бусад ажлаа хийж чадах уу? Хаан ардын жижиг сажиг зовлонтой зууралдах гэж үү? Хэрвээ ХААН отог овгоо л гэж ирсэн бол өөрийн отог овгийн аавын талынханы заслыг хийн, тэднийг авчир гэх байсан биз дээ. Тэднээс хэнийг нь ч дуудаагүй, уулзаагүйдэг. Харин Хаан намайг түүхээ бич гэж зарлиг буулгасан. Түмэн олонд Тэнгэрийг тайлбарла гэж зарлиг буулгасан. Миний Монголчуудад "ҮНЭН" гэдгийг хэл хэмээн зарлигдсан. "Хайр гэдгийг ЗҮРХЭЭРЭЭ, ЭЛГЭЭРЭЭ мэдэрч сурга" хэмээн зарлигдсан.
... Мангдай бие нь НАРАН хүрдэндээ нарнаас эрчим авч
цус яс нугас цэвэр сайн билээ
Мангдай бие нь Саран хүрдэндээ Сарнаас эрчим-эх
авч байж сэрэхүй сайн билээ
Мангдай бие нь Үржихүйн хүрдэндээ Сүүн эхээс
Амин-эх авч эрүүл сайн билээ...
"Мангдай" гэж сонсоогүй бол хүн гээчийн бас нэг хөөрхөн нэр гээд хялбархан ойлгоорой. Сүүлийн үеийн Монгол эрдэмтдийн бичсэнийг би сонирхон уншиж байлаа. Хүний биед хүрд байдаг түүнийг Чакра, гэрлэн бүрхүүлийг Аура гэх мэтээр энд тэндгүй бичих болжээ. Яг үнэндээ энэ бүхэнг чинь Монгол дээдэс чинь дивангалавын мэддэг, тэд нь Монгол нэртэй байсаныг энэ ном батлана. Иймээс Тангад номыг тэр чигт нь цээжлүүлсэн шиг г адаад үгээр нь цээжлүүлэх гэж битгий оролдоод бай!
Тэр байтугай Монгол ардын туулиудад энэ тухай
...Нааш харах гэрэлд нь
Цааш харахад гэрэлд нь ....
..Туурга нэвт туяатай
Тунамал улаан хацартай...
...Наашаа харахад нь наад далайн загас жараахай гэрэлтэж
Цаашаа харахад нь цаад далайн загас жараахай гэрэлтэж гэх мэт маш олон зүйрлэлүүд байдаг шүү. Бид бүгд энэ үлгэр туулиудыг уншиж өссөн.
Би хүртэл энэ үгнээс нь будаа идээд л намайг царай муутайгаар минь дуудсан хүнд
...ЮУУУУ ярьж байгаа юм.
Намайг наашаа харахад Наад захын залуус нурж унаад
Цаашаа харахад Цаад захын залуус савж унаад л
Зүрхээ суга татан бариад л дагаад , гүйгээд, чирэгдээд, зүүгдээд, уйлаад зүгээр байлгадаггүй юм шүү... гээд л марзагнан баясаж хариу өгдөг байлаа. Нээрээ тийм байсан бол яанаа хэхэхэ. Удган болмоор байна гээд уйлангуут л бүх юмыг нь Хооп гээд бүтээгээд өгөх байсан байхдаа. Яанаа одоо хэхэхэ.
Цааш нь:
...Үзэгдэж ургаад үхэж шингэх амь зуугч нь
ЧИН ээлэг гурван Эхээс эрчим авдаг бол
Мэндэлж, төрж, аж төрж, амьдран оршихуйч нь
ЧИН ээлэг таван Эхээс эрчим авдаг...
... Наран, саран, сүүн эх, алтан дээд гэр иэ, их засаг таваас эрүүлждэг Эрчим хүчин ...
...Дэлхийн усны эхэн,есөн мөрний сав, анхны амь үүссэн, эх- үрэн зургаан зүйл Өлгий
... Эх-үрэн зургаан зүйлийн Алтан дээд ЖӨНтобамун бодис тээгч
Амин чанарын эх УЛС билээ.
Экэ дэлхийн хэн боловч хорловоос сүйрэхүйд
унах зурхайтай мангдайн орон билээ...
...Газар огторгуй, сүүн эх, амь, амьтан, мангдайн жамд зохиж угтаж гэгээрэх ухаан...
гэх мэтээр Сорхагтани удганы номд дурдагдсан байна. Та нар өөрсдөө авч уншин цааш уншиж судалцгаа. Би ихэнхийг нь тайлбарласан. Гол нь энэ номыг яг зөв тайлж чадвал Монгол бадран мандах гарц, одооны бэрхийг туулах нууцууд бүгд бий. Ихэнхи хүн энэ номын үгийг нь гол болгон хөөж тайлбарлаж байна. Тэр нь зөв ч Далд нууцыг нь бүр ойлгоё гэвэл үүнийг Бөөгийн ухаантай нь, Амьтай гэдэг үүднээс нь, Цаанаа бас давхар санаа агуулдаг, зарим юмыг нууцлан бичсэн гэдгийг тайлж ойлгох хэрэгтэй.
Мөн тайлбарлахдаа аль болох энгийн хэн ч ойлгохоор хялбар тайлбарлах ёстой. Ер нь энэ айлтгалын тэр долоон эцгийн Зөн гэдгийг СУРГААЛ гэж тайлбарлан ухаарвал мөн ч амархан учрыг нь олно доо. Энэ номыг цогцоор нь тайлан уншиж ойлгоё гэвэл Амьдралыг тэр чигт нь тайлбарлах хэрэгтэй болно. Улс төр, Хувь хүн, Түүх, Хоол унд, Амь, Байгаль түүний холбоо, Гэгээрэл, Соёл, Дуу хуур, Бөөгийн дайтах урлаг, Жилийн дөрвөн улирал, Цаг, Амиуд гээд л ороогүй нэг ч сэдэв байхгүй. Үүнийг төгс ойлгон судлаж боловсорвол Дэлхийн ирээдүйг харж чадан Зөв амьдралыг цогцлоох болно. Хамгийн гол нь яг одоо болоод байгаа энэ бурангуй нийгмээс хэрхэн гарах бүх арга түүнд бичигдсэн байгаа. Анхны амь хаана үүссэнг ч бичсэн л байгаа.
Чингис Хааныг БӨӨ хүн байсныг нотлох цорын ганц судар юм. Нууц товчоо бол энэ сударын дэргэд сүүлийн үеийнх нь БЭЭБИЙ бичсэн зүгээр л нэг ном.
Ер нь Сорхагтани Хатны энэ номыг НОМ гэж биш Судар хэмээн алдаршуулбал зохино. Тэр бол Амьд ном. Түүнийг Монголын Хөх Нохой овогтын Дээдсүүд нууцыг чанд хадгалан Хаадынхаа зарлигийг хамгийн үнэнчээр үе дамжуулан хамгаалж ирж чадсан Аугуу түүхийг бүтээсэн алдартнууд болох ёстой. Дэлхийг аврах цорын ганц амьд судар.
Энэ судар бол Бөөгийн судар. Хаадын, Хатадын, Монголын, Тэнгэрийн нууц судар юм. Бөө талаас нь сайн судлан бүрэн нууцыг нь нээхийг хүсье! Би энэ судраас жилийн амийг амилуулсан нь маргаангүй үнэн шүү. Арван хоёр жилийн амийг яагаад Толуй Хаан нууцлах болсон учрыг одоо ойлгов уу? Ингэж нууцлан чандлан түүний амийг Арван хоёр амьтаны нэр болгосон түүхтэй.
Жөнтобамун гэх бодис нь та бүхний Хөх тамга, Хөх толбо чинь. Үүнийг сэргээх арга "Тэнгэр Монгол Газар" тарни шившлэг чинь шүү дээ. Түүнд Нар, Сар, Одод, Сүүн эх хэрэгтэй. Энэ бүхнээс эрчим авна. Нэг үгээр хэлэхэд та бүхэн өөр өөрсдийн сүнсээ сэхээж хооллож, сэргээх, эмчлэх гэсэн үг гэдгийг сана. Түүнийг Тэнгэр, Газар, Таны өөрийн хайраар, гэгээрлээрээ сэхээн амьдруулах ёстой. Яг л миний дээрээс буусан өнө эртний хатсан буурлууд өөрсдийгөө хэрхэн эмчилж эдгэрүүлж цэл залуу хүч чадалтай онгод сүнснүүд болсны адил гэсэн үг. Би бол маш олныг сэхээн амьдруулж босгож чадсан. Харин та гав ганц өөрийнхөө сүнсийг сэхээх гээд оролдоод л байх хэрэгтэй байна даа.
Та бол Тэнгэрийн хүү, охин Хөх тамгатан Газар эхийн ивээлт хүү охин. Тэнгэрийн гэрэл элч таны зулайгаар чинь орон бүх биеэр чинь тархан Газар муу муухайг чинь хөөж оруулаад Эргээд Газар эх чамд шинэ сайн сайханг шингээнэ. Та Тэнгэрт сайн сайхныг өргөн мэдүүлж эргээд шинэ эрчим аван өөрийн биедээ шингээнэ. Таны уусан сүү таны дотроос хар муу муухай бодол бүхэнг хөөн бас ариусган цэвэрлэнэ. Та Тэнгэр, Газар, Дэлхий ямар их аугуу хайр энэрэл танд өгдөг. Та бас тэдэнд ямар их хайртай, Тэд танд ямар их хайртайг мэдэрнэ.
Та нар ямар юмаар холбогдож, яах гэж энэ дэлхий тогтоод, яах гэж та энд ирээд, яах гэж буцан, яах гэж дахиад ирдгээ ухаарах болно. Та энэ бүх ертөнц нэг амьтайг мэдэж, таны өвөг дээдэс юу ойлгуулах гээд байсныг мэднэ. Та гав ганцаараа бол ямар их хар уйтгартай ертөнц байх вэ? Энэ Газарт мод, ус, чулуу байхгүй бол ямар муухай тэнэг харагдах вэ? Тэр тэнгэрт шувуу, үүл, цэнхэр өнгө байхгүй, тэндээс өвөг дээдэс чинь хардаггүй, та үхээд Тэнд очихгүй бол уйтай тэнэг вэ? Энэ дэлхий дээр та гав ганцаар, ах дүү, найз нөхөдгүй, эжий аав чинь байхгүй бол ямар хав харанхуй тэнэг вэ? Тэнгэр ч, Газар ч, Чи ч аль нэг нь үгүй бол ямар муухай вэ? Та нар хэн хэнийгээ хайрлан амьдрах ёстойгоо ямар их бие биендээ хэрэгтэйгээ мэднэ дээ. Тэд бүгд амьтай. Чи ч амьтай.
Чиний хэлэх үг, хайрыг тэд чамаас цацрах гэрэл, хайрын илчээр сонсож мэдэрнэ. Чи ч бас Нарны гэрэл, Сарны гэрэл, Оддын туяаг түүгээр нь мэдэрч мэддэг шүү дээ. Одоо та нар юугаар холбогдон хоорондоо харьцаж уялддагаа ойлгов уу? Тэд чиний хайрыг мэддэг болонгуут та нарыг холбосон туяа утас хэзээ ч тасрахгүй бат бэх болно. Түүгээрээ дамжуулан таны хүсэл зориг бодлыг тэд сонсож чадна. Тэгээд тэд чамд туслана. Энэ олон зуун жил тас татагдсан энэ утас гэрлэн холбоог Чи хичээж байж бөхлөх ёстой. Тэнгэр аль хэдийн ирчихсэн хүлээгээд л байгаа. Та бүхнийг ойлгоод ирэхээр нэг усыг дэмий асгах сэтгэл гаргаж чадахгүй. Нэг цэцгийн амийг таслах хүсэл төрөхгүй. Нэг чулууг өшиглөөд хаях шаардлага алга болно. Үүнтэй адил Тэнгэр чамайг хайрлан уур нь хүрч хилэгнэхдээ амийг нь таслах гэж байснаа зогтусах болно. Яг л бид хүүхдүүдээ эрхлүүлдэг шиг хүссэнг нь аваад өгчихийг л хичээн зүтгэдэг болдог.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.