Хаан Чингисийн Баатруудынх нь нэг өөрийн улаачдаа бууж ирэн түүнийг сурагласан тухай сонсоод их л баяртай инээмсэглээд л байсан. Хэрвээ яг одоо тэдэнтэйгээ уулзвал нулимс нь асгарах гээд ч байгаа юм шиг хирнээ баясаад л инээмсэглээд байв. Монголд байхад бас нэг улаачын онго зөвхөн Хаанд л захирагдах тухайгаа хэлэн түүнийг буусан үгүйг нь сураглаж байсан тухай улаачынх нь найз гайхан ярьж байсныг бас сонсоод Миний Морьтонгууд минь хэмээн шивнэж байсан нь санаанд орлоо. Миний мэдэхийн лав гурван улаачын Онгодууд хааныг асуун сураглаж буусан байна билээ. Тэгэхээр энэ улаачууд Өндөр Дээд онгодууд нь бууж байгаа хүчтэй улаач нар гэсэн үг. Тэд зөв явж буй учир Дээд онгууд нь бууж ирж чадаж байна гэж өөрсдийнхөө тухай бас үнэлэлт өгөөрэй.
Ер нь Хаан тэд нартаа дэндүү их хайртай байсныг би сайн мэдэрдэг. Тэр олон хүний итгэлийг авч явах гэж зовлонтой байсан байхдаа бөөн ядаргаа хэмээн бодтол намайг дандаа хачин юм бодон зөрүүдэлдэгээ боль хэмээн зэмлэв. Би тэдэнтэйгээ хамт байлдан, хамт жаргал зовлонгоо хуваалцан, хамт зорьсон хэргээ бүтээсэн билээ. Тэдэнгүй бол би Хаан байгаад яахав гэсэн юмдаг.
Би бодлоо. Хаан энэ дэлхий дээр пөд гээд ойчоод буучихсан явж байгаагаар гэтэл баатрууд өнөөдүүл нь бас ирчихсэн энд тэндээс шөвөлзөөд байдаг. Тэгээд л бие биенээ асуугаад л...Хээхэхэ яасан хөөрхөн юм бэ? хэмээн үүнийг хүүхэлдэйн юм уу үлгэрийн кино болговол ямар инээдтэй вэ гээд бодон дүрслэж маш их инээд хүрэв. Хаан миний бодлуудыг хараад бас инээлээ. Дүрсгүй монди гэж чамайг хэлдэг гэж яг мэдлээ гэв.
Хааны баатрууд Хааныг минь шоолж зүрхэллээ муу эргүү гээд алах байхдаа намайг. Хааны 9 Өрлөг л аймаар БӨӨ нар байсан. Тэд Хаантай хамт байдаг. Харин тэдний ураг удмынхан таарвал маш их баярлан заавал үг дайж мэдэгдэж, хичээдэг. Заримынх нь удмын улаач нар босоогүй байгаа бөгөөд түүнийг Хаан дааж авч явдаг юм.
Хааныг энэ замбад арай эрт буучихлаа хэмээн манай Хадмын нэг толгой онго ёслон суугаад айлтгаж байсныг би чихээрээ сонсон гайхаж байсан удаатай. Хурдан буухын хувьд бол арай хурдалсан нь бий. Хэрвээ би даалгавраа удаан ойлгон удаан биелүүлсэн бол хоног хугацаа нь хойшлох л байсан. Хурдан болох тутам дээр Хуралдайтай гээд явж ажлаа тэд бас төлөвлөдөг. Тэд бүх юмыг төлөвлөгөөний дагуу хийдэг юм.
Хэзээ ч манай Хадам онгодууд өмнө нь хаа хамаагүй шууд буудаггүй. Өргөөндөө буухдаа биднийг мөлхүүлдэг, сөгдүүлээд л ухраадаг Онгодууд байдаг. Үнэн Пээдгэр хэхэхэ. Харин нэг удаа хүү маань Бөө болоод хэдхэн сар болж байхад бид нар ээжийндээ хонох үе тохиов. Тэр үед ээжийн байранд нөгөө гурав хуваагдсан охины сүнс байсан үе байлаа.
Түүний тухай дээр бичсэнг санаарай. Манай хүү сагс тоглон оройтсон учир ирэнгүүтээ л унтаад өгөв. Бараг арван минут ч бололгүй охин дүү өрөөнөөсөө гүйн ирж намайг дуудан нэг л биш ээ яанаа гэв. Намайг очиход Хүү газар суучихсан Буурал нь ороод ирчихсэн ярьж байлаа. Бид айн сандралдан гүйлдэж, цай сүү яанаа ийнээ гэхэд "Бүү гүйлдэж сандраад бай. Энд муу сүнс байгаа. Улаачид орох гэж дайраад байна. Та нар шөнө улаачыг бүү унтуул" гэж хэлээд "дээр сайхан шатар тоглож байхад чинь хүн буулгачих юм гээд унтууцаад ээжийн шкафанд байгаа архийг энэ ч сайхан эд байна шүү. Уг нь нэг хүртчмээр л байна. Улаачид хортой болохоор яахав дээ. Үүр цайтал бүү унтуул. Одоо би гарна. Улаач татаж чичэрвэл бүү айж сандраарай" гээд хойшоо унаад өгөв.
Гэтэл хүү бас л босоод ирлээ. Буурлыг нь ч мэдэхгүй, хүүгээ ч мэдэхгүй бид хий л ангайн харж байтал манай Хүү биднийг харан цочоод ямар аймаар юм бэ? ёоох ёох гэж дуугарахаар нь ухаан орцгоов. Буурал буусан тул гэрэл асаагаагүй бөгөөд цонхоор орж ирэх туяанд л тэмтчин баримжаалж байсан бид бие биенийгээ хараад хүүгээ айхаас аргагүйг мэдэн баахан инээв. Шөнө бүгд орноосоо босон сандарч очсон ээж, хоёр дүү охин, бид хэд бүгд унталгынхаа хувцастай, үс нь арзайж сэгсийсэн юмнууд байжээ. Хүү маань өөрөө сэрэн өндийхөд харанхуйд сэгсийсэн үстэй дөрвөн унталгын хувцастай эмэгтэйчүүд өөрийг нь тойроод үг ч дуугарахгүй хараад сууж байсан гээд боддоо. Ямар аймаар юм бэ гэх нь аргагүй биз. 4 шулам байна гэж бодсон байхдаа. Хэхэхэхэ. Тэр шөнө хүүгээ унтуулахгүй гэж би бас манан хянасаар нойргүй үүр цайлгаж байсан инээдтэй түүх бидэнд байдаг.
Ээжийнд Хаан хоёр дахиа буухдаа тэсэлгүй намайг өмөөрөн манай хэдэд үг хэлэх үед Хүү маань шууд газар саван унаж татаж тэлчиж байснаа гэнэт босон ирж Хааны өмнө нэг гараа цээжиндээ аван нэг өвдөг дээрээ сөхрөн сууж ёслоод баахан шүлгээ урсгасан бөгөөд Хааныг эрт буучихлаа хэмээн их сандран зэмлэн сануулсан юмдаг. Тэр бас Чингисийн Баатар байсан онго байсан бололтой. Яг л тэр үеийн баатар цэрэг шиг ёслосон. Сүүлд би тэр хачин сууж ёслон үг хэлдгийг кинон дээр хараад аан ингэж ёслон ярьдаг байсан байх нь гэж мэдсэн. Өмнө нь юу ч анзаардаггүй юм уу, таг сохор байжээ.
Ямар ч байсан Хааны хайртай Чингисийн Баатрууд нь энд тэндгүй бууж л байгаа юм байна. Тэд нийлээд тэгж байгаад нэг юм хийх байлгүй. Хааны улаач би будилан будилан юмаа суран, хөлд орох гэж байгаа хүүхэд шиг тэнцэж ядан байгаа энэ мөчид хичнээн Баатрууд нь буудгаа буун хүлээн бас улаач нараа сургаж байгааг Тэнгэр гуай л мэддэг шүү дээ. Чингис Хааныг дахин буухыг зөгнөж тэмдэглэсэн дэлхийн алдартангуудын хэлсэн зөгнөлүүдийн талаар би ХААНЫ БУУХ ЗӨГНӨЛД оруулсан байгаа. Өчигдөр тэр хэсгээ санамсаргүй дахин харах зав гараад гайхлаа.
МОХАММЕД:
“ЕРТӨНЦ ТӨГСӨХ ТЭР ЦАГ ДОР ЖАРТГАР НҮДТЭЙ, АРЬСАН ХУЯГТ ӨРГӨН НҮҮРТЭЙ, ҮСТЭЙ ГУТАЛ, ШИРЭН БАМБАЙТАЙ ДАЙЧИН ХҮМҮҮС ИРЖ ДАЙТАН ДАЛ МОДОНД МОДОО УЯСНААР ШИНЭ ЦАГИЙГ ЭХЛҮҮЛНЭ.
“ЕРТӨНЦ ТӨГСӨХ ТЭР ЦАГ ДОР ЖАРТГАР НҮДТЭЙ, АРЬСАН ХУЯГТ ӨРГӨН НҮҮРТЭЙ, ҮСТЭЙ ГУТАЛ, ШИРЭН БАМБАЙТАЙ ДАЙЧИН ХҮМҮҮС ИРЖ ДАЙТАН ДАЛ МОДОНД МОДОО УЯСНААР ШИНЭ ЦАГИЙГ ЭХЛҮҮЛНЭ.
... ЗАМ МӨРӨӨ ЗАСУУЛАН ТЭР УДАХГҮЙ ДЭЛХИЙД БУУЖ ИРНЭ. 1958 ОНООС ГЭГЭЭН ДҮР НЬ ДАХИН ҮҮЛЭНД ХАРАГДАЖ, 1998 ОНД ХААНЧЛАЛ НЬ ЭХЭЛЖ ӨСӨН ТЭЛНЭ. ДЭЛХИЙГЭЭР ЯВЖ ГАЗАР ГАЗРЫН ХҮМҮҮСТЭЙ ЯРИЛЦАНА. ХЭСЭГ ХЭСГЭЭРЭЭ ЭХЛЭН НИЙТ ОЛНООРОО МЯНГАН ЖИЛДЭЭ АМАР АМГАЛАНГ ОЛНО. ЖИНХЭНЭ ХУВЬСАЛ ЭНЭ БОЛНО”.
..... энэ зөгнөлийг би анх үзэж байхдаа юун ДАЛ мод вэ? Хүн нь Монгол хүн юм шиг хирнээ юун авцалдаагүй хачин зөгнөл вэ? Дал мод Монголд байх биш. Дайн дахиж гаран нум сум барин дайтах биш, хаа байсан Дал моднуудын оронд очино гэвэл хичнээн зуун болох биз гээд сонирхоогүй ч Хааны зөгнөлд хавчуулагдчихсан байнадаг.
Харин би одоо өөрийгөө хараад үнэхээр инээд хүрэв. Манай хашааны Дал модны зургийг би блогт тавьж байсан. Тийм шүү. Нааш намайг ирэхдээ хүний газар ганцаараа яанаа гэж байхад өч төчнөөн цэрэг, хамгаалагчтайгаа, өрлөгүүдтэйгээ, Хаан явахад бүү ай. Өөртөө итгэлтэй бай хэмээн Хадам буурал хэлсэн шүү дээ. Хөөрхий минь нөгөө цэргүүд нь манай өргөөний гадаах Дал модноос морио уячихсан байгаа юм байхдаа гээд л өрөвдлөө. Ард Аюушын улаачынд очиход намайг хүний газар цэргүүдээ яаж хооллох тухай сургамж өгч байсан. Гэтэл би явах гэж сандарснаасаа болоод Борц авчраагүй. Хөөрхий энэ хэд хэний борцыг идэж байгаа болоо. Хэхэхэхэ. Гадна дотноос ан хийгээд амиа борлуулж байгаа байлгүйдээ. Үнэхээр сонин инээдтэй юмаа.
Нэгэнт энэ зөгнөл бодит үнэн болсон тул ШИНЭ ЦАГ ЭХЭЛСЭН БАЙХ НЬ. За тэгээд та нар минь хичээгээрэй. Гэгээрлийг олон олон хүнд тараан хэлж Тэнгэрт сайн үйл хийх үүргээ биелүүлээрэй. Чингисийн Баатартай улаач нар өөрсдөө бүгдийг уншин судлаж оюунаа тэлэн Баатруудаа буулган зон олноо уриалан Гэгээрлийн үйлсд хичээн зүтгээрэй. Чингисийн Хөх Толботой Ардууд Дэлхийд Нэрээ мандуулаарай. Энэ мянганы зэвсэг нь нум сум, илд жад, сэлэм биш Одоо Ухаанаар бодож, үгээр зэвсэглэж байлдах болжээ. Хүлэг хурдан морьдуудаа интернэт, ном, сонин, мэдээллийн хурдаар түгээх хэрэгтэй болжээ. Энэ мянганы эхлэлийг бид зөв гаргаж чадвал ирэх мянгандаа сайхан болох тухай ч зөгнөлчид бичсэн байгааг харж уншаарай. Өөр бас бусад зөгнөлүүдийг мэддэг хүмүүс Блогтоо тавиарай.
Нөгөө нэг Монголд ирсэн Иран зөн билэгч хамгийн сүүлийн хүн: Монголчуудыг яавал САЙХАН болох тухай бичсэнг уншаарай. Тэр бол ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР үг юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.