Нөгөө таван тулгуур баганы үргэлжлэл яваад байгааг ойлгоорой.
БӨӨ ИЭ ЭН ГҮН ЗӨН
Шар сударт:
БУКА тар КАУ ӨТҮГЭ тү Өрекеб ГЭР ИЭ ЭН ГҮН ЖӨН ий БӨӨ ИЭ ЭН ГҮН болгийбэ.
НҮРЗЭД:
Буган бичигт Үндэсний ӨТҮГЭ Оройн Дээд ГЭРИЭ ЭН ГҮН ЗӨН-г БӨӨ ИЭ ЭН ГҮН ЗӨН гэх зөн болгов хэмээн орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлжээ.
БӨӨ КҮЭН ЗӨН
Шар сударт: БУКА тар КАУ ӨТҮГЭ тү Өрө көб ГЭР ИЭ тү КҮЭН Урдүйтэн ү ЖӨН ий БӨӨ КҮЭН гийхээ болоб жэт
НҮРЗЭД: Буган бичигт Үндэсний ӨТҮГЭ Оройн Дээд ГЭР ИЭ-т КҮЭН боловсролтоны ЗӨН –ийг БӨХ ЗӨН гэх болов.
КАУ ЖҮЙ ИР ЗӨН
ШАР СУДАР: КАН АКАУ та Аайий Эл БӨӨ Илэ ийн УКАУ ЭН инү Жүй Ир болсий ЭН ЖӨН ий КАУ Жүй Ир бол КҮ жэт Эр
НҮРЗЭД: Ураг төрлийн ахуйтай АЙЛ бүлийн зүй ёст тэсэж магад гарах чадвар болж ирсэн ЗӨН-ийг Үндэсний Алтан Дээд ЗӨН гэж нэрлэж иржээ.
Огторгуйч, Газарч, БӨӨ нэн ГҮН зөн, БӨХ зөн, КАУ ЖҮЙ ИР буюу Алтан Дээд ИР хэмээх таван дээд зөнгөөрөө Чингис хааны Агуу зөнг тулж түшин байж ОГОУУЛ ЗӨН болгон улс гэр маань ТООНО тархитай болохыг Үндэсний Алтан Дээд ГЭРЭЭнд соёрхжээ.
АЯНГАЧИЛСАН ТАЙЛБАР:
Миний хувьд шар сударт бичигддэг КҮ ЭН Урэдүй гэдэг үгсийг КҮЭН боловсрол гэхээсээ илүү чадвар гэвэл бүр сайн ойлгогдмоор санагддаг. Урэдү нь урдүй гэсэн үг.
Мөн КҮ үрэдүй гэхийг КҮ чадвар гэх мэтээр би ойлгов. Учир нь Үржихүйн хүрдээр түгэн дэлгэрэх сурлага болбоос КҮ болно хэмээн Нүрзэд агсан хөрвүүлсэн. Би өөрөөрөө бодоод үзвэл мэдээж би суралцаж байгаа нь үнэн боловч ҮРЖИХҮЙН ХҮРДЭЭР миний сурлага биш ЧАДВАР дээшилсэнд оршино. Үүнийг БӨӨ-гийн ухаанаар тайлбарлавал манай Дээд буурал сүнсүүд анх орчин цагийн монгол хэл мэдэхгүй байсан бөгөөд түүнд тэд сурарлцсан. Суралцахдаа рашаан уугаад л, шившээд л хэдхэн хэлээд л сурчихна. Энэ чинь Үржихүйн хүрдээр, Үржихүйн хурдаар л давхиж байна гэсэн үг гэж би ойлголоо. Бид нар шиг байх юм бол тэд хичнээн жил орчин цагийн хэлийг сурах гэсээр байтал Улаач би нь талийгаач болчихно шүү дээ. Орчин цагт БӨӨ нар үүнийг Хүчээ авах хэмээн ярьдаг. Гэхдээ тэд хүч гэж Шид л гэж бодохоос Буурлууд чинь чиний биед дасан зохицож, чамайг ажиллуулж суран, шинэ орчинд зохицох КҮ СУРЛАГА сургалт гэсэн үг. Тэгвэл КҮ ЭН гэдэг нь сурчихсан, чадчихсан, төгс үр дүн болно.
Манай Чингис Хаан л лав аль хэдийн сурахаар барахгүй бүр хэт сураад миний нуусан юмсыг олж тавин, хүн амьтанд тараагаад байдаг болсон шүү дээ. Тэр орчин цагт яг өөрөө биерээ буувал юуг ч ажиллуулж, хийж чадах хэмжээнд ирчихсэн. Үүнийг нь КА УМ гэдэг байх нь. Тэр утсаар ярина, чатлана, Соммент бичнэ, видео бичлэг хийнэ, зураг авна, машин барина гэх мэт тэр үеийн орчинд байгаагүй юмыг хийгээд сурчихсан гэсэн үг.
Тэр буулаа гэхэд тахийж бөгтийгөөд арай гэж явахгүй, түшээгээр юмаа хамжуулахгүй өөрөө эгэл хүн шиг л байж, бүх цагт газар дахь амьдралд байж чадах Сүнсний чадвараа бүрэн эзэмшсэн гэсэн үг. Үүнийг ЭЗЭН ЭРХТ БӨӨ гэх байна. 1000 жилдээ ийм эрхтэй нэг буудаг гэдэг нь Тооно Тархи бууж бүхнийг зааварлаж зөвлөчихөөд алга болоод өгнөө гэсэн үг байх нь дээ. Бөөгийн талаар төгс мэдлэгтэй хэмээн мэдэмхийрдэг нэг залууг би танина. Би төгс мэдлэгтэй болохоор чамд Тийрэн л орсон байж таараа. Чингис хааны нэрийг барин чамайг үймүүлж байгаа юм. Чам шиг Бөө гэж юу байсан юм гэж байсан юм даа. Хэрэв түүнийг сонсоод дахиж түүнтэй харьцахыг надад хориглосон. Ухаан нь уландаа чирэгдсэн ийм новш миний нэг өрлөгийн удамд төрсөн нь гутамшиг гэж билээ.
Уг нь тэд биднийг эртнээс танилцуулан, ирээдүйн үйлсийг бүтээхэд надад дэм болоосой хэмээсэн боловч газарт төрсөн тэр нь Дэм болох байтугай хамгийн түрүүнд найзаа хэмээн аврал, тусламж ирэн хандсан намайг гутаан доромжилсон билээ.
Ихэнхи Бөө хэнгэрэг нүдүүлэн бууж ирээд улаачдаа тухлачихаад хэдхэн цаг болоод л дэгдчихдэг шүү дээ. Сүнсэн биеийн энэ онцлог чадваруудыг та нар зөвхөн улаач болон Би гэгч талаасаа биш нөгөө талынхан маань яадаг вэ гэдгийг бас давхар судлаж ойлгох хэрэгтэй. Хааны маань Сүнс ийм л гоц чадвартай болохоор надтай хорин дөрвөн цаг амьдраад байгаагийн учир нь Энэ КҮ, Кү Эн, Кау ч гэх шиг сонин үгс утгууд болно.
Хааныг дагаж намирсаар байгаад би өөрөө Хаан болчих вий дээ. Уншиж ойлгох тусам их хариуцлагатай санагдан миний дургүй сэдвүүд их гарах боллоо. Иймээс та нар өөрсдөө бас сайн ойлгон судлаарай.
Намайг та нар хаантай ярих болохоороо л хэнгэрэг дэлдээд дуудаад байдаг гэж бодно уу. Огт үгүй. Иймээс л тэд надад анхнаасаа чи бусдаас өөр, бусдаас онцгой, бусадтай адилгүй гээд байсан байх нь. Би биш ТЭД бусдаас өөр байгаа учир нь энэ байсан байх нь. Харин 99 Тэнгэр болон бусад Дээд Сүнсүүдийг бол ёстой дуудан урин залж байж бууж ирдэг юм. Тэд манай гэрт байдаггүй. Өөрсдийнхөө ГЭРтээ байж байдаг юм.
Мөн анх бичихдээ би Тэнгэр гэж нэг ааштай юм орж ирээд намайг сүүгээр угаагаад л, зарлиг бичүүлсэн, манай онгодууд баярлаад л гээд бүх л үйл явдлуудыг бичдэг байсныг санаж байгаа биз дээ. Харин тэр үед тэд надад ЭЗЭН ЭРХ гэгчийг өгч байсныг би шар судраасаа тайлж мэдсэн юм. Ийм учраас л би шар судраа өөрийнхөөрөө орчуулаад бичээд байгаа юм шүү. Би надад юу болсныг заагаад, яг ингэсэн гээд учир шалтгаан бүхнийг тайлбарлаад өгөх ном алга, багш алга гээд л гонгоноод байсан шүү дээ. Яагаад намайг халтардуулан угаав, яагаад намайг эргэлдүүлэн сэгсчив, яагаад намайг түүх бичүүлэхээр шамдуулж яаруулав, яагаад би өөрөө бусдаас өөрөөр бууж, бөөлөөд байгаагийн учрыг ердөө ойлгодоггүй байв. Мөн энэ талаар надад зааж зөвлөх хүн, уншчих сурах бичиг ч байхгүй байв.
Яг юу болоод байгаа тухай хадам буурлууд ч надад хэлдэггүй байсан нь Хаан улаачаа хэрхэн бэлдэх, тэд өөрсдөө хэрхэн үйлээ хийх нь тэдэнд хамаагүй, Хааны асуудал байсан юм байна. Иймээс л би өөрөө тас харанхуйгаар тэмтчин явж, ажиглаж, сурч мэдсээр учрыг нь хагас дутуу ойлгож байгаа юм. Одоо ч надад мэдэхгүй юмс дэндүү их. Би бол амьдрангаа суралцаж байгаа амьд жишээ болно. Та бүхэн миний түүхийг эхнээс нь уншсан бол одоо Аянга өөр болоод байгаагийн учрыг, бас өөрсдийгөө өөр болоод байгаа учрыг мэднэ. Энэ бол ердөө л Үнэн гэдгийг таньж эхлэж байгаа явдал юм.
Үнэнийг таних юм бол ямар хурдан Үржихүйн хүрдээр юмыг ойлгодог, хардаг, мэдэрдэг, сэтгэдэг болдог жишээ юм. Нөгөө талаас миний Дээдсүүд Үржихүйн хүрдээр ямар хурдан ажиллаж, чадваржсаныг нь харж байгаа жишээ юм. Энэ бол тэдний Аянгыг ажиллуулан шар номоо өгөөд уншуулах, ойлгуулах, бичүүлэх, блогт нь тавиулах. Түүнийг уншсан та нар бас учрыг олон гэгээрэх гэх үйлс ямар хурдан Үржихүйн хүрдээр өргөжин тэлж байгаа нууц юм.
Үржихүйн хүрд үржиж, соёолонгийн хурдаар давхиж яваа энэ ГЭГЭЭРЭЛ буюу хүн өөртөө эзэн байх, толгойгоо ажиллуулбал ХӨХ ТАМГА нь ямар хурдан сэргэн Монгол болж чадаж байгаагийн жишээ. Үүний нэг хэмжээс нь блогны тоолуур бөгөөд Монголчуудаа ХААН бас эндээс түүгээр нь хяначихдаг сэргэлэн ХААН. Өөрийн ажлаа хир явж байна, хүмүүс хир ойлгож байна, Хөх тамга нь идэвхижиж байна уу? энэ бүхнийг ХААН бас харж хийх ажлаа хийж байна гэсэн үг. Яагаад гэвэл Хаан та нарт МОНГОЛ хүн бүрт ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ хүргэн цааш тараан бүгд уншиж, бие биедээ туслахыг зарлигдсан бөгөөд Түүний зарлиг хэрэгжиж буй учраас л Тоолуур нь гүйж байна гэсэн үг.
Мөн та нар бүгд дор дороо энэ Тэнгэрийн тулган хүлээлгэлтийг яаж дэлгэрүүлэх, яаж түмний сонорт хүргэх бэ? Яаж хурдан бүгд ойлгон, хурдан бид Гэрээгээ хийцгээж, яаж хурдан Монголоо аврах вэ гэсэн Монгол хүний сэтгэл бүрийг уриалж байна гэсэн үг. Нэг ёсондоо та нар дөрвөн жилдээ нэг удаа хэдэн мангарыг дээрээ гаргачихаад сайхан амьдруулах арга зохио гээд суусаар байгаад болохоо байсангаа бүгд мэднэ. Нэг мангарыг нөгөө тэнэгээр сольсоор байтал улс орон маань сүйрэх нь байна.
Үнэн чанартаа Улс гэрээ удирдах Тооно болох дэг жаяг ЗАСАГ ГЭРЭЭГ ТА НАР ӨӨРСДӨӨ өөрсдийн оюун бодол, хичээл зүтгэлээрээ аль хэдийн хийгээд эхлүүлчихсэнгээ анзаарна уу? Олон олон хүн дор бүрнээ ухааран өөрсдийгөө өөрчлөн байгаагаа анзаар. Та одоо юу ч бодолгүй хойшоо хараад шээчихдэг байсан бол өөрийнхөө тэнгэр, өөрийнхөө ашиг орлого, хийморь луугаа шээдгээ ойлгоод больж эхэлсэн биз дээ. Та нэгэн ажлаа мэддэггүй БӨӨ юм уу ЛАМ таны талийгаачыг оршуулахдаа хотын хаа таарсан газар хадаг уяхыг хараад түүнийг хир мэдлэгтэй, хир чадалтайг нь дүгнэчих чадвартай болсон. Энэ бол таны гэгээрэл шүү дээ. Та үүнийг болиулж чадна. Та түүнийг үр хүүхдүүддээ тайлбарлаад хорьж чадна гэдэг Гэгээрч чадсаны нотолгоо.
Бүгд л өөрсдийн санаа нэгдсэн БЛОГТОЙ болж чадлаа. Өмнө нь хэн нэгний блогт зочилдог байсан. Миний блогт санамсаргүй тэнэж яваад ороод ирсэн хүн тал илүү нь байдаг. Харин гэгээрч чадаж байгаа хүмүүс нь нэгдсэн нэг блогтой болж чадсан. Тэндээс ганц Аянгын галзуу хүнийх шиг тэмдэглэлүүдийг уншчихаад сэтгэгдлээ бичиж чадахгүй биш харин та өөрийн бодол санаа Монголын хэрхэн амьдрах шинэ ГЭРЭЭг бүтээхэд хувь нэмэр, санаагаа дураараа бичиж, нийтээрээ уншин, нийтээрээ хэлэлцэх болно. Эндээс Монголд бүгдийн санаа хүсэл зориг орсон ӨНГӨРСӨН ТҮМЭН ЖИЛИЙН ТҮҮХЭЭР МАРГААШИЙН МЯНГАН ЖИЛИЙНХЭЭ АМЬДРАХ ХЭВ МАЯГИЙГ ӨНӨӨДӨР ЭНЭ ЗУУНДАА МОНГОЛЧУУД ДАХИН ТОГТООХ СУРГААЛИА ТОГТООХ БОЛНО.
Нөгөө 76 болон ээлжит 76 нууд та нараас л будаа идээд бичдэг болно шүү дээ. Хэхэхэ сайхан арга байгаа биз дээ.
Мөн юу надад тохиож, юу намайг хийх ёстой нууцыг энэ шар сударт нуугаад биччихсэн байна. Гэхдээ энэ зөвхөн надад зориулаагүй. ҮНЭНий тухай л бичсэн учраас бүх хүнд зориулсан судар бөгөөд хүн бүгд эндээс өөр өөрийн БИ гээ олж хайж авч, засаж залруулж, гэгээрч, даган мөрдсөнөөр энэ алтан судрын дараагийн мянганы үргэлжлэлийг Та нар бичих ёстой байх нь. Яанаа одоо бүгдээрээ. Хаашаа харж үхнээ. Хэхэхэ үхлээ ч үхэх ч биш дээ бид.
Өөрийн амьдралтай холбоод шар судраа ойлгохоор надад Боловсрол гэхийн оронд Чадвар нь илүү амар хялбар ойлгомжтой байна. Уг нь Боловсрол гэж болох ч энэ үгийн үнэ цэнийг энэ замбативд арай дэндүү үнэгүй цэнэгүй болгочихсон Боловсролыг цаасаар л дүгнэдэг болгочихсон учир Чадвар нь дээр санагдлаа. Боловсролгүй Боловсролтонгууд Монголоор байтугай дэлхийгээр дүүрэн байна даг.
Жишээг уншаад та нар бодоцгоо.
НҮРЗЭД: Бэлтрэг амьтан барих мөргүн болбоос БОЛОВСРОЛ нь чоно бөгөөд хөвч хангайг эзэгнэнэ.
Аянга: Бэлтрэг амьтан барихдаа мэргэн болбоос ЧАДВАР нь чоно Болно. Чоно Хөвч хангайг эзэгнэнэ.
Энд боловсрол, чадварын ялгааг бас харж болно. ЧОНО ХӨВЧ ХАНГАЙГ ЭЗЭГНЭНЭ гэдэг үгийг сайн тогтоож аваарай. Учир нь би дараа энэ үгийн талаарх нууцаас нь хуваалцах бодлоо бичих болно.
ХҮН ГЭГЭЭРЧ МЭРГЭН БОЛБОЛ ХҮМҮН БОЛНО. ХҮМҮН ОРОН ЗАЙГАА ЭЗЭМШИНЭ.
Энэ үгийг Аянга анх удаа Буурлуудаасаа будаа идэн ойлгосноо бичлээ. Учир нь шар сударт ХҮН гэдэг үгийг муулж өгсөн байгаа юм чинь. Манай алдарт дайснууд биднийг хорлох гээд албаар энэ муу үгийг нь ХҮН гэж төгс сайхан үг гэж ойлгуулсан байна. За энэ талаар дараа аяндаа бичигдэнэ.
Зуун мянган жилээр тоологдох түүхтэй Буган бичигт ГЭРИЭ –ээс өвлөгдсөн БӨӨ ЗӨН нь ТЭНГЭР МИНЬ хэмээн шүтдэг БӨӨ нэн гүн ТАРХИН ГЭРИЙН тооно УУГУУЛ удамшмал зөнгийн цах нь юм гэсэн үгс байна. Шар сударт энэ зөнгийн тухай:
Төвшин сайхан цагт ТЭНГЭРийн БӨӨ ЗӨН-гөөрөө улс Гэрээнийхээ тооныг тулж бай. Төвөггүй сайхан цагт Үндэсний Алтан Дээд ГЭРИЭ-т БӨӨ ЗӨН-гөөрөө тархиа дүүргэхгүй болбоос ЗАСАГ байвч ТӨРГҮЙ болж, гэгээрлийг халж, боловсрол чадварыг устгаж, эрхзүйг дээрэмдэж, ГЭР тархийг тураах цагт бусдыг дууриаж, бясалган бодож, аврал гуйгаад нэмэргүй гэжээ.
Энд одоо цагийг оройд минь ортол хэлсэн байна. Маш олон хүн гадаадуудыг дуурайн бясалгал хийж, төрсөн биш хойд аав Христ, Буддагаас аврал ирээд овоо олон жил өнгөрлөө. Тайвширч биеэ барьж, унтаж, амраж сурах гэж бясалгал хийх мода болжээ. Гэтэл би сар ёогт явахдаа хамаг биеэ хоосруулж байгаагаа ойлгосон. Дасгал ч яахав дээ хөдөлгөөн бол маш хэрэгтэй. Хөдөлж л байвал бидэнд сайн. Би ч хариугүй багш шигээ болох дөхсөн шүү. Маш идэвхитэй дасгал хийтэл чөрийтөл тураад яснууд минь хэрзийгээд гараад ирсэндэг. Дахиад нэг сар хийсэн бол надад мах үлдэхгүй ясан дээр тохсон арьсан гоолиг болох байжээ. Аягүй бол нөгөө алдарт Буурлууд маань намайг ойлгуулах гээд Үржихүйн хүрдээр турааснаас зайлахгүй. Би Бөөгийн ажлаа хийхгүй тийшээ яван зугтаад байснаас болсон байх.
Хүний биеийг байнга сонждог төрөлхийн зантай Гэгээн маань хүртэл та минь жижигхээн болчихож, тэгсэн байгаа биз дээ. Ийм бүдүүн байсан биз дээ гээд л хэмжээд байгаа. Монголд байхдаа тэр их сонин зантай нэг хэсэг хоол идэхээ байгаад байсан чинь өөрийнхөө гүзээг толинд харчихаад муухай бүдүүн байна хэмээн голоод хоол идэхээ болин турж эхэлсэн байгаа юм даа. Би нялх жаахан хүүхэд ийм гүзээтэй байдаг юм гэж арай гэж ойлгуулсан.
За тэгээд л зурагтаар гарах авгай нарыг сонжиж өгнө. Яасан бүдүүн юм бэ? Хар л даа тийм байгаа биз дээ. Энэ дуу дуулж байгаа хүн гээд л хачин юмс ярьдаг. Бид харин хаа очиж гэр орондоо ч иймэрхүү юм яриад байдаггүй болохоор би түүний энэ занг Дээдсүүдээ дуурайгаад төрөлхийн юм байх гэж бодоод байгаа. Тэр бас өөрийн гэсэн буурлуудтай гэж ярьдаг болохоор тэд нь тийм байж магадгүй.
Одоо энд маш сүртэй юм ярина. Жолооч нь нэг удаа дөнгөж буулгачихаад явахад орж ирээд Кумар далайд живж байгаа хүнийг аврах хэрэгтэй гээд яараад явчихлаа гэв. Чи англи хэл мэдэхгүй байж яаж ийм үг ойлгов гэхэд Миний буурал надад хэлсэн гэсэн юм даа. Бодбол Үлэгбек эцэг нь л тэгж хэлсэн юм байлгүй. Түүнийг Үлэгбек өөрийн биеэрээ манана хэмээн өөрөө сахидаг.
ИОГийн оюун ухааны бясалгал нь бол хайран цаг байлаа. Тархиа амраан унтуулж, орчлонгоос тасарч мунхарч байхын оронд орчлонг танин мэдэж асуудлаа шийдэх хамгийн зөв замаа олж байсан нь дээр. Энэ бясалгал, хүлцэнгүй байдлаас л шашны номлол үүссэн шүү дээ. Монголчууд оюун ухааны бясалгал хийсэн хийгээгүй шууд тэнгэртэйгээ холбогддог улс юм чинь Монголчууд шиг болохыг мөрөөдөөд тархиа зовоон бясалгаж байгаа юмаар яадаг юм.
Ямар ч байсан БӨӨ нэн их зөн нь тооно болох Уугуул зөний тулгуур нэг багана нь болно. Энгийнээр ойлговол ГЭГЭЭР, ГЭГЭЭР БАС ДАХИН ГЭГЭЭР гэсэн үг байна. Өөртөө эзэн байх өндөр чадвартай байх нь БӨӨ зөн болно. Ер нь ЗӨН гэдгийг сургаал гэж бас ойлгож болно.
БӨӨ КҮЭН ЗӨН буюу БӨХ ЗӨН
БӨӨ гэгээн тархийг ХҮЧИН болгож, БӨӨ-гийн цээжээр бодох УРЛАХУЙгаар дийлж Халдан ирэгчдээс халширдаггүй, харайн дайрагчаас хождолгүй хурдаар түрүүлж БӨӨ тархийг биеийн соёл болгосон БӨХ ЗӨН болбоос УУГУУЛ ЗӨНИЙ цах билээ гэсэн байна.
Энгийнээр ойлговол бие махбодын хүч чадлын тухай хэлж байгаа юм. Гэгээрч бүхнийг ойлгодог болбол үргэлж болзошгүй аюулд сэрэмжтэй бэлтгэлтэй байж чаддаг. Яагаад та нар тоглох дуртай, Эрийн гурван наадамд барилддаг эрчүүдээ БӨХ гэж нэрлэсэн нэг нууц нь энэ байна. Бөх биш БУХ гэх нь яасын. Өөрөөр ч нэрлэж болно биз дээ. Монгол өвөг дээдсүүд БӨХ гэж үндэсний ийм тэмцээн хийж байхаар сагс тоглохгүй яасан юм бэ??? эсвэл нөгөө цүү хаядаг тоглоомоо хөгжүүлэхгүй яагаав??? Учиртай болоод л тэр. Энэ БӨХ зөнийг мөнхөлж үүрд үлдээхийн тулд эрчүүдийн тоглоом, наадам болгосон байна. Тоглодог тоглоомонд чинь хүртэл Монгол дээдсүүдийн ухаан шингэсэн баталгаа энэ.
БӨХ зөнгөөр угтаж мэдээд, өрж бэлдээд, барилцаж аваад, эврийг нь нуга дарах гэж зааж өгсөн байдаг. Яг л тэгдэг биз дээ. Монгол БӨХчүүд. Сумо шиг хамгийн түрүүн алгадаж унагасан нь аварга болохгүй байна гэдэг энэ БӨХ зөндөө бүх арга барил нууцыг нь жаяглаж өгсөнтэй холбоотой болно. Бөх болохын тулд хамгийн чухал нь бие бялдараа хөгжүүлнэ. Гэгээрсэн толгойтой, хурдан сэтгэдэг байж л аварга болно уу гэхээс таг харанхуй бол мэхээ сурахгүй, сурлаа ч тогтоохгүй санах гэж байтал л дайсан чиний эврийг хугална.
Гэгээнээгийн хэлдэгээр ӨӨӨ АСААШООРУУ яг БӨХ шиг бөх юм байна. Тэр аваргатай адил бие бялдартай ч юм уу дөхөж очих бие хаатай байж л хүчээ үзэхгүй бол будаа иддэг чөрийсөн залуучууд барилдах гэвэл эвэр байтугай сүүлээ ч үлдээлгэхгүй нь тодорхой. Тэр нээрээ хэдэн хятадыг унагаах болоо. Хятад өнгөлзөхгүй байна гэсэн баталгаа огт байхгүй. Манайх руу хятадууд л дандаа шүлсээ унагаж инээдэг биз дээ. Баталгаа нь газрынхаа зурагт Монголыг оруулан ижил өнгөөр буддаг балайр өмхий санаатнууд. Хүслээ илэрхийлж өдөж байгаа хэрэг. Сургуульдаа түүх заахдаа Монголыг манай газрыг таслаж авсан гэж хуцдаг хуцмалууд. Хэрэв дайраад ирэх юм бол эр, эмгүй алалцана даа тэдэнтэй. Бид Монголчууд учраас тэр.
БӨХчүүдийг багачууд бас дуурайн БӨХ сонирхон хичээллэх нууц ач холбогдолтой. Нууц гэдэг нь олон олон БӨХ төрөх хүслийг бадраана гэсэн үг. Тэгж байтал хятадууд дайрч миний эх оронд халдлаа гэхэд энэ БӨХ ЗӨН авардаг юм. Үргэлж бэлтгэлтэй бие бялдар сайтай, байнгын тайван цагийн нөөц цэргүүд байхгүй юу. Хэхэхэ яанаа одоо бид аварга АСАААШООРУУУГАА хамаг хувцсыг нь тайлж аваад хамгийн түрүүнд явуулаад араас нь нүдээ аниад сууж байх уу?
Гэвч манай аварга маань хувцастай барилдаж сураагүй болохоор муу хар санаат хятадууд тооцоолчихсон байх. Сүүлийн үеийн залуус маань бүгд ядахдаа гурилын элдүүр шиг ч байж чадахгүй чаначихсан гоймон шиг л улцаганасан бие бялдартай болоод байгаа нь үндэсний аюулгүй байдалд бөөн асуудал үүсээд байгааг гэрчилнэ дээ. Буу байхад болно гэж хэрэлдэх гээд байна уу? Тэр нэг чанасан гоймон. Буугаа ч даахгүй байж Хэхэхэ. Чанаагүй гоймон онгироод байвал хугардаг шүү.
БӨХ ЗӨН гэж ийм чухал учраас улсынхаа Тооноо тулах ёстой 5 баганы нэг байна даа бодсон чиь бүүр санаа зовчихлоо. Шөнө нойр хүрэхгүй ээ одоо. Шал дэмий хятадуудыг бичиж хамаг харшил эхэлчихлээ.
Ир ЗӨН
Энэ ИР гэсэн үгийг БӨХ тайлбарлагч нар л үйл утгаар нь сайн мэддэг байхдаа. Би бол ИР гэдэг шинж тэмдэг нэрээр нь мэднэ. Үйлт нэрээр нь бол мэдэхгүй. Бөхөө л магтаж байгаа үг юм байна л гэж боддог байлаа.
Гэвч шар сударт бичсэнийг тунгаавал Эх- үрэн зургаан зүйлийн шүтэн барилдлага нь ЗӨН биш багалаас заяасан Ир билээ. Эзэн эрхийг ологч мангдайн Үндэсний Алтан Дээд Ир нь гэгээн зөн бөгөөд удамшил гэжээ. Энэ нь аль диван галаваас уламжлагдан мөнхөрсөн байх нь. Монголд одоо л БӨӨ олноороо төрөөд байгаа юм биш, өмнө нь ч төрдөг л байсан. Монгол хүн бүр байгалиасаа төрөлхийн их ЗӨН СОВИНТОЙ нь үнэн учраас түүнийгээ хөгжүүлэн тайлж ИРлэж байх нь бас нэг багана тулгуур болохнээ. Зөн Совин гэдэг бол юмыг мэдрээд байнаа гэдэг хийж бүтээж чаднаа л гэсэн үг.
Бүх Монгол Зөн Совинтой юм чинь бас бүгд Зөнгөөрөө бүтээж чадна. Амархнаар тайлбарлавал Зөн гэдэг бол алив далд юмыг мэдэрдэг, болох гэж байгаа үйлсийг мэдэрч хүлээн авдаг юм танд байна гэсэн үг. АНТЕН гэвэл амархан ч юм уу даа. Та тэр холоос болох юмыг антенаар дамжуулаад хүлээн авч чадсан юм чинь буцаагаад илгээхэд болохгүй юм юу байхав дээ. Буцаагаад илгээхдээ та юугаар илгээх вэ? Та антен руу гүйж очоод, эсвэл тусгайлан зориулаад холбоо бариагүй өөрөө л хар аяндаа мэдрэгдсэн.
Буцаахдаа бид антенаараа дамжуулаад тэр нэг юм руу илгээж болно. Илгээхдээ бодлоороо, хүслээрээ, үгээрээ, дуугаар илгээж болох нь. Хэрэв Монголчууд нэгдээд зөв сайн юмаа ингэж илгээж чадвал Үржихийн хүрдээр үржиж, Үржихийн хурдаар бүтнэ гэсэн санаа юм. Энэ нууцын тухай хэлсэн байна даа.
Зөн Совиныг чинь Тооно тулах таван баганы нэгд оруулсан болохоор маш учиртай болоод л тэгж байгаа нь тодорхой.
Түүхээс ажиглаад намайг Чингис хааны амьдарч байсан үетэй нь харьцуулаад үзээрэй. Чингис хаан бид хоёр хоёулаа БӨӨ. Чингис Хаан өөрийн Дээд өвөг Дээдсүүдээсээ над шиг ингэж суралцаагүй бол зүгээр л нэг алуурчин болох байсан нь тодорхой. Гэтэл тэр яагаад эрдэмтэй мэргэн, чадвартай хүмүүсийг хөхүүлэн дэмжээд л очиж уулзаад нэг бол бас дуудаж уулзаад байсан бэ? Яг л над шиг бас Үнэнийг хайн, өвгөдийнхөө даалгаврыг биелүүлэнгээ суралцаж, учрыг нь олох гэж эрж хайдаг, олж харснаа сургаж, хүмүүсийг суралцуулж чаджээ. Хэрвээ Тэнгэр шууд шид хайрлан, хүчтэй болгосон гэж бодвол Дэлхийг эзлэх юухан байхав дээ. Шууд хүсээд л тэр дороо биелэгдэх ёстой. Чингис хаан Тэнгэрийн зарлигийг биелүүлэх гэж нойр хоолгүй тэмцэн зовж зүдэрч, тэмцэж, хугацаа заран байж Их Монгол улсаа байгуулсан. Түүнд хол явдагаас морь, харвадагаас нум сум л байсан. Энэ хоёр дээр ухаанаа нэмээд Дэлхийд нэрээ мандуулжээ. Тэгэхэд Тив Тэнгэр Бөө яав. Тэнэгээ гайхуулж байгаад алуулдаг. Адилхан л БӨӨ байсандаг. Тэнгэрийн өгсөн хишгийг хэн зөв заран, хэн зөв ашиглана тэр нь ялан манддаг байх нь.
Хэрвээ та бүгд Хөх толбо тамгаа зөв эрчимжүүлээд сэргээж чадвал Үржихүйн хүрдээр Чадвартангууд болох нь байна шүү. Ингэхэд сүү мүүгээ ууж байгаа юу та нар? Тэнгэр Монгол Газраа хэлж байгаа юу та нар? Сүүгээр та нар Сүүн –эх эрчмээ аван, Тэнгэр Монгол Газар шидэт үгээс та нар Нар, Сар, Оддын эрчмээ авна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.