Wednesday, September 14, 2011

Тайлбар Хоёр


ӨТҮГЭ, ГЭР ИЭ, ИЭ ИКЭ ЖАЙ СУ ИЭ КҮ гурав нь Улс үүсэхийн Алтан Эрх билээ
Эртний язгуур эвлэрлийг ГЭР ИЭ  болгосон Эр ДЭМ-т КҮ сурлага нь болбоос
БӨӨ гэгээн Эл ТӨР-ийн ЗӨН ба ИЭ ЭКЭ МОНОГУУЛ улсын Алтан үүсэл билээ
Ухаанаар хана, оюунаар унь, Зөнгөөр тооно хийж өөртөө эзэн болдог удамшилт
Нүүдлийн соёлт ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ улс ГЭР нь Үндэсний Алтан тархи билээ
Гэгээн боловсныг нийтийн сэтгэхүй, ур дүй, урлаг болгосон сэхээрэл ИЭ КҮ билээ
Засаг болсон ГЭРИЭ нь ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ улсын үүслийн Алтан Дээд билээ
Яалт ч үгүй ГЭРИЭ  гэгчийг бас л тайлбарлахаас аргагүй болох нь нилээн зугтаасан ч яасан их ГЭРИЭ гэгч үгтэй юм бэ.
Миний хувьд энэ үг маш олон утга илэрхийлдэг. Яг үгээр хариулаад бодвол их сонин.
ГЭР гэдэг нь монголоор ГЭР, харин  ИЭ гэдэг японоор бас ГЭР гэсэн утга агуулдаг япон үг болчихдог. За нөхөр Япончууд бас Хөх толботой төрдөг. Энэ ч бас учиртай биз ээ. Гэхдээ энэ хоёр орны үгнүүдэд ижил үг маш их байдаг.
Орчин цагаар ГЭР ИЭ гэгчийг ГЭРЭЭ хэмээн хэлж ойлгож байгааг судлаачдаас сурсан би.
Манай эмээгийн онгодууд бол Даян Хатдын Онгодууд тэд өөрийн улаачаасаа ГЭР ИЭ г ол хэмээн шаардаж, 73 ГЭРИЭ түүнийг ухаар ол гэж шаардаж байхыг би сонссон. Надаас юу байдаг юм бэ хэмээн улаач нь лавлаж байсан.
Энэ 73 гэгч тооны тухай би бас олон сонсож байсан. За заваа гарахаар л мэдье гээд завдал болоогүй билээ. Мөн би өөрийнхөө  туршлагаас харахад тэр үедээ 73 гэдэг нь 73 үйлийг хийж чаддаг байх ёстой Удганы чадвар, мэдэх ёстой үйлийг л хэлээд байна уу даа хэмээн бодсон ч Хэн надад Тийм ба Үгүй гэдэг хариуг хэлэх вэ дээ.
Гэхдээ энэ бол маш үнэний ортойг би одоо л ойлгодог юм. Мөн би 108 гэдэг тооны учрыг сонсох гэж лам хуврагаас асуусан боловч яг ийм утгатай хэмээн над хэн ч тайлж өгөөгүй. Яагаад заавал 108 гэж 107 юмуу 109 байхад яагаад болохгүй гэж.  Энэ 108 гэгч ертөнцийн тогтсон тооны тухай би гайхан хий л шарын буурлынхаа эрхийг эргэлдүүлэн тоолж гайхдаг байлаа. Харин сүүлд нь:
Нарны фокусын тусгалын дэлхий хүртэлх зайн хэмжээ нарны обьёмны хоорондох зайг математик томьёогоор тооцоолоход алтан хуваагдлын 108 гэсэн тоо гардаг.
Мөн сар, дэлхийн хуваагдал ч 108 гэсэн тоотой. Ум мааниддаг эрхийг 108 гариг эрхэсийн тоо гэдэг тухай Б. Болдсайхан эмч, эрдэмтний номоос уншиж анх удаа хайгаад байсан юмныхаа сургийг хагас дутуу сонссон юм. Энэ тооны учрыг эрхэнд шингээнээ гэдэг нэг юм хэлээд байнадаг. Мэдэж байна нөгөөдүүл чинь гэж бодсон ч дахин сонирхон хайх завдал гараагүй. Түүний тухай Бөө, Лам нар мэддэгээ бичих буйзаа.
Би бол бас л өөрийнхөөрөө 108 гэсэн Тоог бодож гаргангуутаа буруу байвал түвэг гээд зугтаачихсан  даа хэхэхэ. 73 ГЭРИЭ дээр ХААН хүний 35 эрдэм гэгчийг нэмэхээр тэнцүү 108. Аянга Даалгавар хийсэн үү хийсэн? Хийсэн. Бодсон уу бодсон. Зөв буруу нь ямар хамаа байнаа гээд л зугтаачихсандаг. Энэ тоонууд Чингис Хаантай холбоотой болохоор тэр хоёрыг нь хүчээр нэмж хаячихаад зугтаасан хэрэг.
Гэтэл Сорхагтани Хатны ном дээр 108 түвшин сайхан гэж бичсэнг хальт харж байсан ч дахиад л 108 тай учрахаас зугтаачихсан. Дараа л тухтай өөрийн зөв бурууг харьцуулахаас даа. Хаашаа юм бэ? Тооны хуваагдал гээд бодвол бүх юм нь яг тэнцүү тэгш сайхан хуваагддаг л гэсэн үг байнадаг. Жишээ нь бид ямар нэг юм хувааж авахдаа тэр илүү авчих вуу, би бага авчих вуу хэмээн хардаж сэрдэхгүй амар, найдвартай хуваагдах юм байна. Аягүй бол бидэнд хэрэгтэй бүх л юмс  юу байдгийн амьдралын бүх юм энэ 108 тоогоор хуваагддаг шиг өв тэгш байхыг билэгдээ юу?  Ядаргаатай юм бас ямар юмаа бодож олоод 108 бөндөөхөйг эргэлдүүлдэг байнаа.
Алтан хуваагдал 108 гэсэн тоо амьдралын Алтан хуваагдал байж болох юм. Бүх юм нь төгс, түвшин, илүү, дутуугүй ч юм билүү хэн мэдлээ.
Нэг инээдтэй түүх санаанд орлоо. Манай 10 хүүхэдтэй өнөр өтгөн ах дүүсийн маань инээд болгон дурсагддаг яриа. Тэд суугаад будаагаа идэж байтал Бөндгөрийнх нь хацар дээр нэг ширхэг будаа наалдсан байжээ. Бандгар нь түүнийг нь аваад идчихэв. Гэтэл Бөндгөр уурлаж миний будааг авч идлээ хэмээн зодолдож байсан гэдэг Хэхэхэ. Бандгарыг нь Памбага гэдэг юм уг нь. Хэхэхэ.
Эд миний талийгаач анчин нагац ахын минь хүүхдүүд билээ. Тэдний таван бандитай би бага балчир насаа өнгөрөөж хөвгүүдийн хийдэг бүхнийг л сурч өссөн юм даа. Тэдэн дээр миний хамгийн отгон нагац ах минь нэмэгдэн зургаан эр хүнтэй тэр сумын төвөөр болох бүх л зодоон цохион, тэвэг өшиглөх, матик тоглох гэх мэтийг даган баясаж өсчээ.  Харин шийтгүүлэхдээ тэд зооринд уйлалдаж, харин би эмэгтэй болохоор зооринд оролгүй орны хөлд хүлүүлэн хашраагддаг байлаа. Миний анчин нагац ах, Өөдөсхөн бэр эгч хоёр намайг өөрийн охин шиг л хайрладаг байжээ.
Харамсалтай нь ах маань намайг тав дугаар ангид байхад бие нь муудан аав, ээж хөдөө яван би гав ганцаараа таван ханатдаа  хэд хоног амьдарч үзсэн. Би ахыгаа номоор мэрэглэхэд Дөрвөн хүн дамжлан явж хэмээн муу ёрын үгс гарч түүний дараа ах минь нас барсныг мэдсэнээс хойш дахин номоор мэрэглэхдээ цэг тавьсан юмдаг. Түүнээс өмнө Пүү гэж үлээгээд л бүх юмаа номоос мэрэглэн хичээлд ирэх асуултууд, өөрт тохиох асуудлуудынхаа хариуг олон баясдаг байлаа.  Харин ах минь өнгөрөхөд муу мэрэг хийсэн надаас л болсон юм шиг санагдан би өөрийгөө зүхэн шөнө орондоо уйлдаг байсан.
Нагац ах минь ан их хийдэг байсан ч аймагтаа том алба хашдаг байгаад хараалгуулж нас барсан юм. Харин би удган болсныхоо дараа удамд нь хийсэн хараалыг нь хамгийн түрүүнд тайлж, засал хийж байж билээ. Хэрэв Алтан хуваагдал үйлчлэн Бөндгөрийн хацар дээр нэг будаа наалдаагүйсэн бол ах дүү хоёр зодолдоо ч уу үгүй ч уу. Би ойрхон сууж байсан бол тэр будааг нь аваад идэхгүй юу хэхэхэ.
ГЭР ИЭ мөн түүнийг минийхээр бол хамгийн амархнаар СУРГААЛ гэж бас ойлгож болно.
...Ухаанаар хана, Оюунаар унь, Зөнгөөр тооно хийж өөртөө эзэн болдог удамшилт
    Нүүдлийн  соёлт ИЭ ИКЭ МОНОГОУУЛ улс гэр нь Үндэсний Алтан тархи билээ...
Үүнийг би Бөөгөөр тайлбарлавал  Өөрийн ухаан нь ХАНА, Оюун нь БОДОЛ, Зөн нь ӨВӨГ ДЭЭДСҮҮД юм.  Нөгөө л хааны хэлээд гуйгаад байдаг өөртөө эзэн бол, гэгээр гэдэг үгсийн гол утга байх нь тодорхой. Зөн совин төрвөл та бодно, олно, тайлна. Үүнийг та толгойгоороо оюун бодлоороо тайлна. Яах ёстойг өөрөө бодож, олон шийд гаргаж, өөртөө эзэн болно гэсэн үг. Зөн совингийн тухай би урьд нь бичиж байсан. Түүнийг өвгөд буурлууд дээдсүүд чинь шивнэж анхааруулдаг юм шүү дээ.
Лав л манай онгод Тэнгэрүүд бодлын хурдаар надад буудаг. Би тэдний хэлсэн, хийхийг зарлигдсан юмыг өөрийн бодлоор бодон тайлж ойлгодог. Хэрэв би зөв бодвол тэд мэдрэгдэнэ. Маш сайн учрыг олбол сайшаан магтаж урамшуулна. Мөн энэ бүхэн маань бидэнд удамшин үлдэж, түүнийг хөгжүүлж, хэрэгтэй бүхнээр нь эрчимжүүлж чадвал АЛТАН ТАРХИ маань зөв ажиллаж байна гэсэн үг. Энэ бүхэн Монгол хүнд байгаа учраас мянгандаа нэг буун Тэнгэрийн Хөх Цэргүүдээ сэрээн Тэнгэр ажлаа амжуулчихаад амрахаар оддог байх нь. Чингис Хааны үед ХӨХ МОНГОЛЧУУД ердөө 950 000 хүн амтай байсан байж яаж дэлхийг эзэлснийг бодоод үз.
АЛТАН ТАРХИА зөв эрчимжүүлэн зөв ажиллуулснаас болсон байна. Харин одоо хоёр сая долоон зуутай. Бид дахин ялах ҮНЭН магадлалтай байна. Монголчуудыг таван саяд хүргэж болохгүй хэмээн нэг гадаад айлдсаныг манай зарим мунхагууд их л өлгөн авч Яг зөв хэлсэн. Яагаад гэвэл Монгол хүн атаа жөтөө, тамын тогооноосоо болоод мөхнө гэсэн үг гээд л цэцэрхэж өгсөн байсныг уншиж байсан удаатай.
Хөөе, тайван байгаарай таны толгой доошоо харчихаж гэмээр байна. Монгол хүний онцлог нь Тамын Тогооны үлгэр нь үнэн байсан бол хэзээ ч Чингис Хаан Дэлхийг байлдан дагуулагч болж, Их Монгол улс хэзээ ч байгуулагдахгүй байсан. Тамын Тогооны үлгэрийг танд зориулж тэр гадаад чинь гаргасан юм. Монгол хүн таван саяд хүрвэл Дэлхий амгалан болно дог. Түүнээс л айсан юмдаг. Түүхээ мэддэг, дүгнэлт хийх чадвартай хүн хэзээ ч ингэж ярихгүй эсэргүүцэнэ. Үүнийг Улсаа өмөөрөхүйн ухаан гэдэг юм. Бусадтай нийлчихээд л Улсаа муулаад байдаг мулгуунууд эхлээд түүхээ уншчихаад, тархиа цэнэглэчихээд донгосч баймаар. Тэрэнд Алтан тархи байтугай гуулин тархи ч алга. Чингис хааны үед Хаанаас урвасан 9 өрлөг,  цэрэг эр гараагүй юм шүү! Монголчуудын хэн нь ч Хөх Монголоос урваагүй.
Монголчуудыг Тамын тогооноос гарах гэхээр бие биенээ татаад унагаадаг гэнэлээ хэмээн цуурагчид бас мэдэцгээ. Харийнхан болон урвагчид л тархийг чинь угааж байгаа юм.
Зөв амьдарсан Хөх Монгол хүн хэзээ ч Тамын тогоонд ордоггүй юм. Тамын тогооны эзэн Жамух бол урвасан, шарвасан, муу үйл хийсэн Хөх Монголчуудыг шийтгэж, яргалдаг. Тэр Хаан болоход хоёрхон юм саад болсон. Хайрын сэтгэл дутуу харгис хатуу, Хатан заяатан түүнд хань болоогүй юм. Тэрнээс тэр бас үнэн чадалтай Хар сахиустай БӨӨ байсан. Тэр бас Монголын төлөө гэх зүрх сэтгэлтэй баатар эр байсан. Бас л Алтан ургийн Бөө. Гэвч тэр Хаан болоход алтан хуваагдал нь хүрэлцээгүй л юм даа.
Гэгээн боловсныг нийтийн сэтгэхүй, урдүй, урлаг, болгосон сэхээрэл ИЭ КҮ билээ
Засаг болсон ГЭРИЭ нь ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ улсын үүслийн Алтан Дээд билээ
Нийтээрээ ҮНЭН-ийг ойлгон мэдэж гэгээрэн, сэтгэж, хэрэглэж заншсан нь Их Монгол улс үүсэх Алтан Дээд Үнэн гэж мэдэх хэрэгтэй.
Тэр үеийнхэн нийтээрээ гэгээрсэн байсны баталгаанууд одоо ч бидний амьдралд байх ёс заншилд хадгалагджээ.
Жишээ нь: Тэнгэрийг мэддэг, Амиудыг хүндэлж хайрладаг, Хүн гэгчид юу хэрэгтэйг ухаарч гэгээрсэн ард түмэн байсан учраас өглөө бүр цайны дээжээ өргөдөг. Нар зөв тойрдог. Усыг бохирлодоггүй. Галыг хилэгнүүлдэггүй. Нүүж суухдаа хогоо цэвэрлэдэг, Хангай дэлхийдээ хишиг өргөдөг гэх мэт дэндүү их эд мөрийн баримтууд байна даа.
Дээрээс Тэнгэр, дэргэдээс Хайрхан, доороос Газар хардаг гэж маш  сайн мэддэг. Үхээд хаашаа морилох бэлтгэлээ амьддаа өөрсдөө хийдгээ мэдэх учраас Зөв боловсон амьдардаг байжээ. Мөн зөв хооллон, зөв эрчим хүртэж, зөв сүсэглэн сурцгаасан байжээ.
Дээд үеэсээ өвлөгдөн ирсэн Алтан Дээд сургаалуудаа өөрсдөө зан заншил, ёс болгон хэвшүүлэн түүнийг засаглан мөрдөж хэвшүүлсэн нь Их Монгол улс үүсэх нэг гол шалтгаан болсон нь туйлын ҮНЭН  байжээ. Бүх л шалтаг, шалтгааны цаана БӨӨ Гэгээн ТЭНГЭР нуугдаж байгааг харж болно. Заавал ингэж амьдрах ёстой гэсэн Тэнгэрийн тулган хүлээлгэлт, түүнийг тайлсан БӨӨ тархитнууд болон оюун билэгтнүүд, тэднийг удирдан нэгтгэж ухааруулсан ИХ ЧИНГИС ХААН байсны нууц энэ.
Харин Бид өнөөдөр дээр үеийн гэх хүмүүсийнхээ ийм их ёс заншил юунд, яах гэж, хэнд хэрэгтэй гэж байсныг, цаана нь ямар учир нууц байсныг одоо л ойлгон судлах гэж, өөрсдөө сурах гэж, шинэ цагийн амьдралдаа яг тааруулан хэрэглэх эрдэмд суралцах гэж бүхнийг тайлан шинэ цагийн хэллэгээр бичин хойч ирээдүйдээ үлдээх хариуцлагатай онд төржээ. Бид ҮНЭН хэмээх аугуу нууцтай нүүр тулсан Хөх Монголчууд.
ХААН л өөрөө ирж энэ хачин юмсаа нүдээр үзүүлээгүй бол бид итгэх байсан гэж үү. Хэдэн жилийн өмнөөс л учиргүй олон болсон болоогүй БӨӨ нар төрж ямар ч байсан Хий ҮЗЭГДЭЛ буюу СҮНС гэж үнэхээр байдаг гэдэгт хүмүүсийн 80% нь итгэж нүдээрээ харан, чихээрээ сонсон тэд нараар үйлчлүүлдэг болсон учир нь ч бас Учир шалтгаантай байх нь.
Бүх л юм Тэнгэрийн төлөвлөгөөний дагуу явж байгаад би итгэж байна. Хүмүүс Тэнгэр гэж байдаг бол яагаад энэ буруу яваад байгаа бөөгөө ниргэхгүй байнаа хэмээн гомдоллон Тэнгэр байдагт эргэлзэж эхэлжээ зарим  нь.
Олоон олон жил тасарсан Сүнс, Далд ертөнц, Тэнгэрийн тухай ойлголтыг тас шүтлэггүй болсон хүмүүст ойлгуулах хэцүү биз дээ. Тэдний тухай ойлголтыг хүмүүст хүргэхийн тулд Тэнгэр маш олон овог отгийг угаа барихыг зөвшөөрсөн юм. Азтай нар нь угаа зөв авч, азгүй нар ньТийрэнджээ. Энэ Тэнгэрийн буруу юу. Огт үгүй. Энэ бол хувь хүмүүсийн өөрсдийн ухааны асуудал. Тэнгэр хүмүүст өөрийн бөндгөртөө эзэн болж Ухаанаа зарж амьдарч сургах зорилготой. Өөрийн хувь заяагаа ээлжийн хувцас дэлгүүрээс авахаас ч дор үзэн мунхаграх тэднийг сургах гэж Сайн, Муу бүхнийг дураар нь тавьсан юм. Махаараа, ясаараа мэдэрч байж л ойлгох мунхаг болохоор өөр яалтай билээ.
Би ч ийм мунхаг байлаа. Гэхдээ би их л ийш тийш хариан амьдралаа аварч үлдэх гэж гүйдэг байсан ч миний алдаа нь дахин нарийн судлан, өөрөө сайн ухаараагүй. Бөөг үзэн ядах болсон нөхрөөсөө айж тууштай тэмцээгүй зэрэг алдаанаасаа болон Зээгээ алдсан. Байнга л тэдэн хүний амь насны гарлага гараад байна тийм ийм юм бэлд, тэдэн төгрөг гэх Бөөгөөс болон нөхөр маань сүүлдээ уурлан дургүйцэж эхэлсэн юм. Учир шалтгааныг нь зөв тайлаад хэлэхэд яасан юм бидэнд. Нэг л бүтэхгүй аймаар юм ярихаас цаашгүй Бөө нар их байнаа. Цаана нь бүхэл бүтэн гэр бүлийн амьдрал, цаг, мөнгө, амралт гэж юм байдгийг ойлгож байх хэрэгтэй.
Энэ олон Бөө нараас хүмүүс БӨӨ бүр сайн муу, худлаа үнэн янз бүр байдгийг ухааран өөрсдөө сонголтоо хийх эрх өгсөн байна Тэнгэр. Алдаж онож амьдардаг хойно доо. Алдаанаасаа суралцан ухаан сууна. Цэцэн цэлмэг ухаанаараа зөв бурууг тунгаана. Таг харанхуй мухар сүсэглэн хөөрөн дагана. Маш хянуур зөв шийд гаргаж чадна гээд л олон янзын шийдвэрийг амьдралдаа гарган хүмүүс түүх болгожээ. Олон жил энэ Бөөгийн асуудал хөл толгойгүй зах замбараагүй явсны учир энэ.
Харин одоо ХААН өөрөө буун цэгцлэн тайлбарлаж. Хар буруу Бөө нар, муу муухайг нь уудлан илчилж, Бөөгийн талаар зөв үзэл, зөв сонголтоо хийхийг Хүмүүст анхааруулаад эхэлсэн. ХААН Сүлжээний Бөө Хурц Жавхланг шууд л нэр цохоод л бичиж байна. Тийрэн үйлдвэрлээд байгааг нь илчлээд Боль гэж анхааруулж эхэлсэн байгааг ухаарцгаа. Хүмүүсийг өөрсдөө зөв сонголт хий гээд хэлээд анхааруулсан. Цаг нь болохоор Хаан тэдэнтэй тулаанд мордон хүйс тэмтрэх болно. Одоо ч тэдэнтэй байлдаж эхэлсэн байна. Хүн бүр ухаараад буруу Бөө сонголгүй Хурц Жавхлан дээр очихоо больчихвол тэр яах вэ? бодоод үз.
Угаасаа хүн гэгээрээд ирэхээр Буруу яваа бүхэн устаж сөнөдөг нь ЖАМ. Энэ бол Тэмцэл дайн. Та ч энэ дайныг аль эрт эхлүүлчихсэн муу Тийрэн оруулдаг БӨӨ байдаг гэнээ. Болгоомжтой байж, сайн судлаарай гээд найздаа анхааруулаад хэлж чадаж байна гэдэг гэгээрч байгаагын шинж. Хар муу бүхэнтэй тэмцэж эхэлсний чинь шинж.
Аянга гэж удган Хааныг буулгасан гэнээ. Хачин юмаа. Чи өөрөө ороод уншаад өөрөө дүгнэлтээ гарга гээд хэлж чадаж байна гэдэг Тэнгэрийн үйлийг өртөөлөн дамжуулаж Тэнгэрт туслаж байгаа үйлс шүү дээ.
Түрүүчийн САНАЛ БОДОЛ сэдэвт тавьсан нийтлэлийг маань дор нь ажил хэрэг болгохоор залуучууд сэтгэл шулуудсаныг дууллаа. Гайхалтай. Энэ чинь Тэнгэрийн үйлийг маш хурдан амжуулж байгаа билгийн мэлмийтэй, ирээдүйг байгуулах залуусын эхлэл шүү дээ. Удахгүй бум бужигнаж, түм түжигнэсэн нэгэн Тэнгэрийн блог Та нарт хаалгаа нээх нь дээ.
Санал бодол авдаггүй хэмээн гомдол мэдүүлэгч уншигч нар маань тэнд идэвхитэй оролцон саналаа нэмэрлээрэй.  Дэмий юмны тухай биш хурдан Түүхийн нууцуудыг тайлан түмэнд түгээхэд оролцоорой.  Гансүх ховор гоё үлгэрүүд тавина гэсэн. Би хүртэл тэр ховор сонин үлгэрүүдийг нь уншин юм хайя хэмээн бодож байгаа. Мөнхгэрэл улс төр судлаач юм чинь дуртай юмаа судлаж өгнө биз. Энэ мэтээр бүх л салбарыг хамарсан өргөн хэлэлцүүлэг бужигнаж эхлэх нь дээ. Бөөнүүд нь өөрсдийн буурлуудынхаа хэлсэн ярьсан сургаал сониноос тавина биз. Тэр блог бол Тэнгэрийн Хөх Цэргүүд та нарын байх болно. Хуучин цагийн юм 2012 оны 12 сартайгаа хамт талийн одох цаг нь болсон.

ӨТҮГЭ, ГЭР ИЭ, ИЭ ИКЭ ЖАЙ СУ ИЭ КҮ гурав нь Улс үүсэхийн Алтан Эрх билээ
Эртний язгуур эвлэрлийг ГЭР ИЭ  болгосон Эр ДЭМ-т КҮ сурлага нь болбоос
БӨӨ гэгээн Эл ТӨР-ийн ЗӨН ба ИЭ ЭКЭ МОНОГУУЛ улсын Алтан үүсэл билээ
Энэ бол бас маш их юмтай тул маргааш бичимз.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.