Өнөөдөр би фэйсбоокээрээ төөрч яваад сайн саатлаадаа. Ямар их инээдтэй байваа. Чингисийн групп гээч нь яасан олон хүнтэй болоо вэ? баахан хүмүүс асуулт асууж бас баахан чалчичгааж хөгжилтэй байсан учир цаг хурдан бас явчихжээ.
Би эндээс элэг авмаар сүр сүр хэллэгүүд сурлаа шүү. Нэг хүү өөрт нь Наалдац байна гээд наалдацыг нь салгаж өгсөн тухай хэлэв. Наалдац байхдаа яахав дээ хэхэхэ. Ямар нэг бөө хэсгийнхэн ингэж нэрлэдэг бололтой. Би бол анх удаагаа л ийм хэллэг сурлаа. Наалдан падыг нь Салан пад болгож чадсан л бол яамай даа. Наалдацтай байсан хүү маань их хөгжилтэй хүү байлаа. Хүн шүтдэг шүтдэг шашныхаа Тэнгэрт төрдөг гэсэн, лам хүний сүнс онгод болох уу? сүнс гэж юу вэ гэх мэтээр асууж гарав.
Харин тэнд байсан ах эгч нар инээлдэн бараг л хөөе хэдэн он бэ? хэн бэ гэх нь халаг гайхан чи ерөөсөө удганы блогийг сөхөж хараа ч үгүй юм бишүү. Анхан шатны А ч алга жаахан advanced юм яриач гээд л инээцгээж байна. Нөгөөх наалдацтай маань ч гандан буурахгүй Тэнгэр монгол Газар гэхийг бодвол одоо л шинээр уншиж эхлэж байгаа бололтой. Манай группын хэд надаас илүү мэдлэгтэй болжээ. Тэд мөн өөр бусдаас ч уншиж судлан маш өндөр мэрэгжилтэнгүүд болсон нь бахадмаар. Эндээс би ирээдүйг олж харлаа. Сүнс, хий үзэгдлүүд хэний ч мэдэх ойлгомжтой энгийн зүйл болсон байхад түүнийг мэдэхгүй хүн үнэхээр хачин жигтэй сонсогдож, гайхуулах юм байна гэж харагдав. Жишээ нь: Одоо лам нарыг хараад гайхан шогширч Лам гэж ийм хүн байдаг юм уу? өмссөн хувцас нь ямар хачин юм. Эд нар юу хийдэг юм бэ? гэж асууж гайхах насанд хүрсэн хүн шиг л харагдахаар байна. Харин бид лам хүнийг гаднаас нь хараад л учиргүй нарийн юмыг нь мэдэхгүй ч энэ бол Лам хүн байна. Ном уншдаг гэж шууд мэддэг шүү дээ.
Бас нэгнээс нь Тийрэнг өргөмжилж өхөөрдсөн хөөрхөн нэр сурлаа. Тэнэмэл Сахиус гэнээ хэхэхэ. Монголчууд гэж хөгжилтэй хүмүүс шүү. Гэхдээ түүнийг сахиус гэж өргөмжилж болохгүй. Тийрэн л бол тийрэн шүү дээ. Тэд бол төрлөө олоогүй завсрын ертөнцөд гацсан хүмүүсийн сүнс. Сахиус биш.
ДЭВ, АЛБИН, БУГ, ЧӨТГӨР, ТИЙРЭН, МУУ ШУЛМАС, ОРООЛОН гэх мэт МУУ талын баатрууд үг амилж үлгэр болсон орчин цагийн манай үлгэрт бий. Одоо тэдний тухай тайлбарлахгүй бол зарим хүн тэднийг ер ойлгохгүй байна.
Эд маань адилхан л үхсэн хүний сүнс байж яагаад муу болчихвоо.
СҮНС гэдгийг амьтай, яг л хүн гэж сэтгэж бодож мэдэрвэл мөн амархан ойлгоно доо. Сайн муу ХҮН байдгийн адил Сайн муу сүнс гэж бий. Сайныг нь бид өөрийн яг удмын өвөг дээдэс болох хүмүүсийн Сүнс хэмээн мэдэж Буурал, буурай, Дээдэс гэхчилэн хүндэтгэн хайрладаг. Яагаад эд бол хийж буй үйлдэл, хэлж буй үгээрээ үрсүүдийнхээ сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг. Хулгана оготны нүхэнд бүү ор, архи бүү уу, газар буруу хөндлөө, ёс заншлаа дага, эцэг эхээ хайрла, уул хангайгаа хайрла, ургамал навч ургуул, ус шанд бүү бохирло гээд л өвчин зовлонг нь үүрч, ажил төрлийг нь бүтээх гэж зүтгэдэг.
Муу сүнснүүд Улаачыг уруу татан бузар хэрэгт уруу татан, хүүрийн газар бөөлүүлж, хүний юмыг гулгуулж, хүүхэн харвал шүлэнгэтэж, элдэв шунал зааж, элдэв юмс нэхэж, улаачын аашийг эвдэх, архинд донтуулах, ухааныг нь самууруулах гээд л буруу бүхнийг хийлгэнэ.
Гэтэл сайн ч бай муу ч бай сүнсүүд хүний юмсыг зөв хэлж, мэргэн цэцэн байдаг. Яагаад вэ? Энэ ертөнцөд л нууц гэж байдгаас үхсэн үед бүх нууц ил болно. Би түрүүн ч хэлж байсан үхлээ гээд Сүнсний зовлон эхэлдэг гэж. Тэд нэгэнт л үхээд Сүнс болсон бол бүх л мэдээллийг харж чадна. Муу сүнс хүний биеийг эзэгнэн идэж ууж хүслээ биелүүлэхийн тулд үнэн юмс хэлж байж хүний итгэл сэтгэл дээр жүжиг тоглож эхэлнэ. Хүний мэдлэггүй, гэнэн сайхан занг ашиглана. Эд бол өөрийн үр уудамдаа буудаггүй золбин сүнсүүд.
Хүн аваарт орж үхэх, хөлдөж, шатаж, алуулж яаж ч үхэж болно. Мөн амиа хорлож, архинд түлэгдэж гэх мэтээр олон зуурдын үхлээр үхлээ гэхэд тэдний цаанаас заяасан насны тоо болоогүй байсан бол Эрлэгдэж чадалгүй гацах ч юм уу, буруу оршуулагдсанаас дэгдэж чадахгүй уягдах, Сүнсээ хэт бузарлаж сульдуулснаас дээш дэгдэх тамир тэнхээ хүч чадал үгүй болох, элдэв юманд хорогдох гэх мэт олон тохиол байна. Гэтэл энэ олон дунд зуурдаар одсон сайн ч хүн байна. Муу ч хүн байна.
Ийм их асар олон сүнс тэнэж явдаг байх нь. Хэр их муу үйлд гаршсанаар нь буг, дэв, чөтгөр, албин гэхчлэн бас зэрэглэнэ. Хэрвээ траншейны архичины сүнс чиний биед орж чадвал яах вэ? Тэр амьдралаараа амьдрах гэж зүтгэдэг. Хүүхэмсэг эр бол нааш цааш холхих эвэр туурайтан бүхнийг ажиглана. Улаач хүн ерөөсөө өөрт буусан онгодуудын сэтгэл санаа, хүсэл эрмэлзлэл, зан заншил, сэтгэл хөдлөлийг маш сайн мэдэрдэг.
Сүүлийн үед ийм Сүнс хэт их олширсон нь өнөөх л нийтээрээ Гэмтэй Ний-Гэмийн буруу юм. Хүмүүс амьд ахуйдаа буруу амьдарцгааж, оршуулахдаа ч буруудуулж, зуурдаар үхэх хүн маш их ихэссэн. Зах Зээл гээч амьдралын хатуу нийгэмд үрсээ сэтгэл амар орхин дэгдэх эцэг эх, өвөө эмээгийн сүнс ховордон, сэтгэл нь шаналж уягдан энэ замба руу хэт хорогдох болжээ. Алив Сүнс дэгдэж чадахгүй удах тусмаа өөрчлөгддөг. Яагаад гэвэл тэд ч бас Зовлон шаналал амсан сэтгэл нь өвддөг. Гэр бүл, үр хүүхдэдээ сэтгэл хорогдсон Сүнснүүд нь яаж ийж байгаад тэдэндээ Үнэнийг ойлгуулах гэж янз бүрээр бас оролдоно. Зөв амьдар, бурууг битгий хий, мөнгөнд бүү шуна, биеэ бод, бид чамд хайртай, битгий миний үр сэтгэлээ зовоо гэх мэтийг хэлэх гээд л эргэлдэнэ. Эд бол яахав ихэвчлэн гэрээрээ өөрсдийн үр хүүхэд дээрээ байна.
Харин зарим нь угтай бол түүнийг нь ойлгуулах гэж бас эргэлдэн оролдоно. Энэ бол тусдаа Сүнсүүд. Тэнгэрийн зараалаар ирэх отог овгийн өвөг дээдсүүд. Тэднийг муу сүнстэй холбож болохгүй.
Тэгвэл одоо жинхэнэ Болдоггүй бор сүнснүүд гэж хэн бэ? Жишээ нь архи ууж тэнэж яваад хөлдөөд үхсэн хүн сэргээд хартал өөрийн биегүй болчихсон тэр бие нь үхчихсэн байвал Яах вэ? Зуурдаар талийгч тэр бас дээрээ өлсөж цангаж ундаасдаг. Ийм учраас боломж харан хүний биеийг отон хүнд аль болох муу үйл хийхийг заан хатгаж, бодол санааг нь үймэрүүлэх, биеийн эсэргүүцлийг нь сульдуулж, доройтуулах үйл ажиллагааг хийнэ. Тэр хүн гэгээрэхгүй, ухаарахгүй өөрийг нь мэдэхгүй байх тусам сайн учраас сайн үйлс болгоныг хорин, зөв юм хэлсэн ах дүүс, аав ээжтэй нь муудалцуулан тэр биеийн Эзэн бие буюу оюуныг нь эзэмшин өөрийн болгохоор улайрдаг байна.
Удчихсан муу юмандаа гаршсан Сүнснүүдийг л муу ёрын сүнс Албин Чөтгөр, дэв гэхчлэн элдвээр нь хэлдэг.
МОН гэдгийн эсрэг Сүнснүүд юм. МОН бол сүнс, эзэн бие, уул бие гэж би хэлж байсан. Үүнийг тэд яаж эзэгнэх вэ? Түүнд үргэлж сэтгэлээр унаж, муу юм бодож айж түгшдэг, сайн юманд итгэхээ байсан, сэтгэл оюуны хувьд дорой таны бие тааралдвал тэр түүн рүү дайрна. Гэтэл таны үндсэн Сүнсэн бие хэнээс хамааралтай байдаг билээ. Өөрөөс чинь. Та түүнийг энэ яваа орчлондоо зөв хөгжүүлж, хүчтэй мундаг сүнс болгон хөгжүүлэх ёстой байтал уруудуулан чирж гулдарч дарангуйлсан бол Муу ёрын сүнс биед сайхан боломж. Нэг үгээр хэлбэл шууд дээрэлхэж эзэгнэх бүрэн бололцоотой болно. Энэ Сүнс бие нь таныг нааш цааш зөөн үхүүлж төрүүлэх хүч чадалтай эрчмээр дүүрэн, эрүүл саруул бие бөгөөд бас ухаан, удамшил, мэдээллийг тээж явдаг МӨНХИЙН АМЬ чинь болно.
Тэгвэл Эзэн бие буюу Таны гол оюун ухаан удирдагч бас таны Буурлуудтайгаа харьцдаг энэ бие яагаад тэр муу ёрын хогод дийлддэг вэ? Миний эзэн бие бол миний оюун болон надтай харьцаж намайг чиглүүлж эзэмшдэг Хаан болон миний өвөг Дээдсүүд.
Тэдний надад өгөх дохиог би түй тоохгүй байвал тэд намайг удирдахад хэцүү байх нь тодорхой. Яаж ч бодсон хүний өөрийн ухамсар, Ухаан гэдэг бол нэг дугаарт байх ёстой нь энд харагдана. Хичнээн том өвөг дээдэс бууралтай байгаад, удамтай байгаад ч мунхаг тэнэг адгийн новшнууд тэр удамд гардаг нь зөвхөн өөрийн бөндгөр доторхи тархи, оюун ухаантай нь холбоотой. Бүх материал нь бэлэн бүр илүү амтлагчууд нь байсан ч түүгээр сайхан хоол хийж чадахгүй завааруулахтай л ижил юм.
Хэрвээ улаач танд Эзэн бие чинь ямар нэг муу үйлийг хийхийг хатгаад байвал та миний онго тэг гэсэн гээд шууд хулгай хийхийг нь Тас хорих чадалтай ухаантай байх ёстой. Би яагаад анх Чингис Хааныг буулаа хэмээн мэдэгдэхэд бүтэн гурван өдөр шоконд орсон бэ? Үнэн үү? Худал уу? Яах ёстой гэдгийг танихын тулд. Би өөрөө өөртэйгөө тэрсэлдэн тэмцэлдэж, өөрөө өөрийгөө хардаж сэрдэн хянаж, өөрийн үйлээ тодорхойлохын тулд хүнтэй ч ярьж чадахгүй гацаанд орсон юм. Гурван өдрийн дараанаас л бага багаар хүнд хэлж үзэн түүнийг тагнуулдаж үйл ажиллагааг нь хянаж, Үнэн Худлыг нь мөрдөн мөшгөх үйл ажиллагаа эхэлсэн юм.
Хэрвээ би Чингис Хаан буучихав. Одоо миний сэнтийг бэлдээд ах дүү амраг саднаа дууд, тэд намайг хүндэлсэнгүй, эхнээс нь авахуулаад хүндлээгүйг нь аваад явнаа. Алив тэрийг зодоодох, энийг гөвөөдөх, тэрнээс тэдэн төгрөг салгаадах, энэнээс ийм өшөө аваадах гээд унавал Би түүнийг Тийрэн байхыг нь шууд таниж болно. Би түүн шиг морь унаад сэлэм эргүүлээд давхих зуун биш байтал ийм юм гэж хаа байхав дээ. Өвөг Дээдэс гэж үр хүүхдийнхээ төлөө буудаг гэдэг тэгтэл ингээд дарамтлаад унавал Би түүнтэй тэмцэж л таараа. Гэтэл тэр ердөө ч тэгээгүй бөгөөд миний ганцаардлыг, миний зовлонг хараад их шаналж, зүрх нь өвдөж, нулимс нь урссан юм даа. Бага багаар тэр надад юмсыг ойлгуулан, зөрүүд би өөрийн бие дээрээ туршиж үздэг занг минь хорилгүй дураар минь байлгаж ухааруулдаг.
Тэгэхээр тийрэн ч бай, тийрэн биш ч бай Хүнийг эзэмдэх нэг л гол аргатай. Тэр бол тухайн хүний оюун санаанд нөлөөлөх зам байх нь тодорхой. Энд нэг анхаарах юм нь заавал Улаач хүн дээр л сүнс буудаг юм биш. Ийм учраас л бусад энгийн хүмүүс муу сүнсэнд хорлогдоод амьдрал улам хэцүүдээд байгаа. Учир нь Муу сүнс хэт их болсноос бузар муухай бүхэн Үржихийн Хүрдээр өссөн билээ. Тэднийг өсөх үндэс суурийг нь хүмүүс өөрсдөө тавьж өгдөг. Үржихийн Хүрд Хаа ч ажиллаж байгааг анхаар.
Сайн, Мууг Сүнснүүд Үржихийн хүрдээр үржүүлдэг нь энэ юм. Энэ олон авилгачид, энэ олон архичид, эр эмгүй архидан завхайрагчид, хүүхэд багачуудгүй архи сонирхох шалтгаан нь Үржихийн Хүрдээр өссөн учир ийм болно. Энэ хүмүүс харанхуй, анзааргагүй, бодолгүй байснаараа татагдан ордог. Сайн сүнснүүдээс ялгаатай нь Хүн гээчийг ЖАРГАЛ нэрээр жаргаан байж Муу бузраа үржүүлдэг. Тэгдэг биз дээ. Хамт олон найз нөхдөөрөө нийлэн элдэв баяр тэмдэглэж инээж хөхөрч байгаад л хэт Жаргалаас биеэ татаж авч дийлэхээ больдог.
Гэтэл сайн Сүнснүүд хүнийг зовоож байж Үржихүйн Хүрд рүү оруулж байна. Энэ нь ухаанаа сэтгэдэг, боддог, хардаг, уншдаг, ойлгодог болгох гэх мэт ядаргаатай ажлуудаар санал тавиад байгаа биз дээ. Хэхэхэхэ. Уг нь би ч гэсэн жаргамаар л байнадаг. Гэтэл даанч Хор нөлөө нь хэт муухай болохоор зогсчоод байгаа байхгүй юу.
Харин хэзээ ч өөртөө эзэн болдог, ухаантай хүмүүс бол аль алиныг нь зохицуулж, гэгээрлийг нь илүү болгож чаддаг байна.
Муу юм байгаа бүхэнд муу сүнс Үржихүйн Хүрдээр үржинэ. Хэдийгээр Бөө олон төрсөн ч үнэхээр дийлдэхээргүй тоо толгой нь өссөн байдаг. Жишээ нь Баянхошуунд би хамаатныдаа очоод гарахад ХААН орой нь ирсэн билээ. Тэндхийн муу сүнснүүдтэй байлдаад хоцорсон байсан. Тэр өдөр би бие ядарч сульдан, нүд анилдан арай гэж гэртээ ороод ор луугаа өнхөртөл Онго орж ирэн босгоод шууд хутга халаагаад намайг хатган эмчилж байж би сэргэсэн. Овоо ухаан санаа тэгшрээд байж байтал Хаан ирсэн бөгөөд хөөрхий амьтан өдөржин байлдан шөнө дөл болж байхад ирсэн юм. Тэгсэн ч тэр арай дэндүү их байна. Тоо нь давж баршгүй их байна. Бузрууд гэсэн билээ.
Яагаад вэ? Тэр газар бол муу ёрын газар. Хүн тавьдаг хүүрийн газрыг хүрээлээд л бөөн амьдрал. Мэдээж яаж тэр айлын хүмүүсийн бие сайн байх юм. Яаж хэрүүл тасрахгүй байх юм бэ? Яаж зовлон гачигдал салах юм бэ тийм газраас. Яг үнэндээ жинхэнэ хүүрийн бузруудтай тэд хоолоо хамт хувааж идэн, хөнжилдөө хамт дугжирдагаа хардаггүй нь гайхмаар. Хэхэхэхэ элэг хөшлөө нэг юм бодсон чинь. Нэг өглөө бүх сүнсүүд хүний нүдэнд ил харагдаасай. Тэгвэл хэхэхэ Баянхошууныхан орой нь гэхэд тэнд айлгүй болох байхдаа хэхэхэ. Сэрсэн чинь авгай нөхрийн дунд хөнжилд нь хүзүүгээр нь тэвэрчихсэн хоёр өөр сүг байна гээд боддоо хэхэхэхэ. Чарлаж байгаа авгай нь, хөшөөд хөдлөхөө байсан нөхөр нь нүдэнд харагдчихлаа. Яанаа яанаа, яалтай билээ. Уг нь тэгж харуулж болох ч пянг нь даах хүн хэдхэн нь харамсалтай. Тэгээд ч манайд орь ганц Шар Хадтай ор хоног нь хүрэлцэхгүйдэг. Талийгаачдаа хүндэлж мэддэггүй өөрсдөдөө гомдсугай тэд.
Сайн, Муу сүнснүүдийн механизм нь ижил ч хийх үйл нь өөр байдаг гэж ойлгосон байхаа. Бүр хэт муухай муу юм шүглэсэн Хар сүнсийг Буг, Чөтгөр шүглэх гэдэг. Тэднээс хумсын төдий сайн юм гарахгүй.
За одоо гол зөвлөгөөндөө орцгооё.
Тийрэн гэгч дотроо бас олон янз байх нь харвуу. Нөгөө цагааны, шарын буурлууд гэдэг шиг л. Хийдэг үйлсүүдээрээ бас хуваагдах нь. Аль аль нь хүн байсан гэдгийг бүү март. Хүн байсан гэж сэтгэлгүй яг одоох харагдаггүй хүн л гэж сэтгэвэл тэднийг маш сайн мэдэрч ойлгоно.
Муу сүнснүүд хүний биед ороод суурьшчихдаг. Иймээс л Бөө нар хөөгөөд ташуурдаад, өч төчнөөн юм болоод байдаг юм. Их муу аргатай ийм хар муу сүнснүүд гарлаа гэж хулхидана. Нуугдана, эсэргүүцэнэ янз янз болно шүү. Бүр догширсон хэт биежсэн хар сүнс бол айхгүй. Гарнаа гонж. Тэднийг хөөх Бөө нарын хүч чадал хүрдэг хүрдэггүй нь үүнтэй холбоотой. Хэрвээ мунхаг улаач нар бол хүний гэдэс илдэг бариач эмгэн, өвгөн онгодоороо л Чөтгөр хөөлгөж байна гэсэн үг. Эмч хүн очоод дайсантай улаан гараараа л байлдах юм уу эсвэл гуйх даатай яг ижил юм.
Иймд Улаач бүр өөрийн онгодуудаа таньж юу хийдэг яадаг ийдгийг нь мэддэг байж л эдэнтэй тэмцэнэ. Ийм цагааны гэх онгодуудыг дээрэлхэн чөтгөр орж ирээд ч суудаг юм шүү дээ. Хичнээн өөрийн онгон шүтээнээ зөв авсан ч Улаач өөрөө ухаантай байхгүй бол ийм тэнэмэлүүд эзэрхэн дээрэлхэн ороод суучихдаг юм шүү.
Муу, хүний юмсыг Улаач нар мэдэх ёстой мэдвэл ӨӨРИЙН ДАЙЧИН ОНГОДуудаа дуудан хамгаалж, хөөнө. Яагаад багш нар үүнийг нь тодорхой зааж өгдөггүйг би ерөөсөө ойлгодоггүй юм. Шавь авсан бол наад захын энэ бүхэнг сайн зааж чиглүүлэх ёстой байхад нэг л өөрөө их мундаг хүн байгаад байдаг шавь нь чирэгдээд л байдаг. Энэ бол буруу. Аль эрт багш болсон бол энэ олон Бөө нарыг зөв залаад зөв болгосон бол Гэгээрсэн энэ олон Бөө аль хэдийн улсаа мандуулчихсан байх ёстой.
Бөөгийн ёсонд босгож өгөөд л хаядаг бусдыг өөрөө сурдаг хэмээн өөрсдийгөө өмөөрдөг ч Тэнгэрийн үүргээ буруу таниулж, буруу хийж байгаагын илрэл. Иймээс л ихэнхи Бөө багшийгаа дуурайн өнгө мөнгө хөөн, замаа алддаг. Толгойд нь юм хийж Тэнгэрийн үүргийг ойлгуулж, түүнийг нь шаардан хийлгах ёстой. Аянга худлаа хуцаж байна гэж бүү бодоорой. Чингис Хааны үед бүр Бөөгийн сургууль, төгс боловсорсон гэгээрлийн их сургууль байн түүнд Долоодой Бөө, Чу Мэргэн Бөө нар багшилж байсныг юу гэж гүтгэж зүрхлэх вэ? Чу мэргэний Дээд Өвөг Дээдсүүдийн түүхэнд Бурхан БУДДА шавь нь байсан юм шүү. Хадам буурал болон Чу Мэргэн хоюул буусан байх үед надад түүнийг танилцуулахдаа Хадам буурал хэлж өгсөн юм.
Надад нэг ч шавь байхгүй. Би шавь авах болоо ч үгүй. Шавь авах зүрх зориг ч надад байхгүй. Учир нь тэр бол дэндүү том хариуцлага. Иймээс би айдаг. Эндээс холуу дутаая гэж би хичээдэг. Иймд би шавь авах ч үгүй. Харин шавь авч буй багш нар, мундаг хүмүүс Бөө нар болон миний блогт ордог олон БӨӨ нар бас мэдэж аваасай гээд л бичээд байгааг ойлгоосой. Багш нь багш шиг, шавь нь шавь шиг байх шинэ эринд бид ирсэн. Түүхээ судал өвөг дээдсээ хүндэл гэсэн нь хуучнаа яг хуул, дуурай гэсэн үг биш шүү. Түүнээс Үнэнийг мэдчихээд ирээдүйгээ та нар бүтээ гэсэн үг. Иймээс БӨӨгийн сургалтанд уламжлал, ёсоо дагаж байна хэмээн мунхаглах хэрэг байхгүй. Тасарсан үеийн бүдэг бадаг юмыг л уламжлал гээд байгаа болохоос жинхэнэ ҮНЭН-ийг хэн мэдээд хэн зөв багшлаад байна вэ? БӨӨгийн эрдмийг маш нарийн зааж өгч, ойлгуулж, шинэ залуу Улаач нараа хөгжүүлж сайн сургах нь ирээдүйн чухал асуудал. Бүр аргынхантай нийлэн Эрдэм шинжилгээний төв байгуулан, арга билгээ хослуулан шинэ мянганы шилдэг БӨӨ нарыг бэлдэх хэрэгцээ, шаардлага зайлшгүй байгааг дээр дооргүй анхаар.
Битгий Бөө гэдгийг тайлагдашгүй, далдын , Шидийн хэмээн хэт өргөмжилж завхруулаад бай. Тийм байлаа ч түүнийг одоо амьдарч буй Улаач буюу Хүн хөгжүүлж удирддаг юм. Монгол өвөг дээдсүүд үүнийг мэддэг учраас л үргэлж мянга мянгандаа нэг буун чиглүүлж өгдөг. Түүний үр удмууд нь амьдарч байгаа зуундаа эзэн болж хөгжүүлдэг. Баталгаа нь: Чингис Хаан Бөөгийн амьдрал тэмцэл. Түүнд ч бас өвөг Дээдэс нь бууж нууцыг тайлуулаад оддог. Хэлээд ойлгуулаад өгсөнг нь хэн хийх вэ? Тэр зуунд амьдарч байгаа биеэ захирч эзэгнэн сүнсээ удирдах хүмүүс л хийнэ.
Яагаад ХҮН, хүний нийгэм хөгжсөний учир энэ. Хэрэв далдын, шидийн, тайлагдашгүй аймаар гээд сүсэглээд байсан бол Мухар сүсэг нь хэтэрч Хүн хөгжих бус улам л харанхуй дорой болно. Хамаг юмаа л Сүнсэнд даалган асууж сурч, өөрийн толгойгүй амьдарч, Сүнс л бүхнийг шийднэ биз дээ. Муу, сайн сүнсээ ч ялгахгүй мунхарна шүү дээ. Үүнийг давж туулж ухааруулж чаддагаараа Монгол БӨӨ гайхамшигтай. Энэ бүхнийг л Өтүгэ, Моногоуул гэх мэт Урт удаан Дөрвөн улиралд хуваагдсан түүхийн явцдаа тайлж, ойлгож, мэдэж, хөгжүүлж, тэмцэж гарч чадсан юм.
Одоо миний бодлоор МОН ГУЛ буюу МОН нь ГУЛ болон дэмийрч тэнэгтсэн хар зуунууд хэмээх улирал дуусч байнадаг. МонГул хэмээх улиралд БӨӨ ТЭНГЭРЭЭСЭЭ хагацсан улирлын бүх түүх орно. Бид шинэ мянганд жинхэнэ МОН ГОЛ Моныг голлосон улс болтлоо хөгжих ёстой. Энэ бол МОНГОЛ гэсэн жинхэнэ нэрэндээ таарах ёстой юм. Тэрнээс МОНГОЛ хэмээх нэрийг одоо МөнхГал, Моногоуул гэх мэтээр солихоор зүтгээд байх шаардлага үгүй юм. МОН ГЭДЭГ БОЛ СҮНС, ЭЗЭН БИЕ, УУЛ БИЕ ГУРВЫН НЭГДЭЛ гэдгийг бүү март.
Магадгүй чухам энэ нэрэндээ ингэж яг тааруулах гэж МОНОУГУУЛ гэсэн тэр үеийн тэртээх нэр нь явсаар МОНГОЛ болчихсон байгааг АНЗААРНА УУ. Сэрэглээн манай Монгол өвөг дээдсүүд. Яахаараа ийм хөөрхөн байдаг байнаа. Ингээд л ХАЙР хүргээд байгаа юм чинь яахын бэээээээ???? Үүбай үүбай үүбай хэхэхэ хамаг өвөг дээдсүүдээ баярласандаа барьж авч үнслээ. Нулимс гарч, сэтгэл догдолж, өрөвдөхгүй байхын арга байдаггүй юм даа. Ай хөөрхий би гээс юутай сайхан Мунхаг дурак байгаа вэ? ичмээр юм.
Яалт ч үгүй нэг баян ухаантай хүн ийм сургууль байгуулан Монгол байтугай дэлхийг ангайлгах хачин сургууль байгуулаасай билээ. Сайхан мөрөөдөл байна даа. Тэндээ энэ бүх түүхүүдийг судлаж шинжлэн ухаж гаргаж, арга билгээр нь сайхан нотлоод.... л ирээдүйг Бөөгийн тооцоолон мэдэх аргаараа нааш нь судраа илгээсэн Хаан, Сорхагтани Хатан хоёр шиг хараад л, тооцоолж буудаад л, хийж байгаа гэгээрлийн ажил нь дандаа Үржихүйн Хүрдээр үржүүлэгдээд л хэхэхэхэ. Ёстой гайхалтай.
Заза хөөрлөө дарахгүй бол баясаад алга болох нь. Тийрэнгээ ярьж тайвширая байз. Тийрэнгээс хамгийн сайн хамгаалах, өөрийгөө аврах найдвартай арга бий нь азтай. Энэ бол сүү цагаан идээ их хэрэглэн, Нарны гэрэлд Тэнгэр Монгол Газарыг уншин тэднийг хөөж, ӨӨРӨӨ ихэд хичээн ухааран толгойгоо цэнэглэх шүү дээ. Та Үнэнийг мэдсэнээр ТИЙРЭНг таниж чадсанаар түүний байх аргыг мухарлана. Өөртөө итгэлтэй байж, муу юмыг нь хийхгүй байвал Тийрэн байж чаддаггүй. Бухимддаг. Таны уур их хүрч ааш зан хүрэх тусам түүнд бууж өгч болохгүй.
Худлаа гэх нүү. Энэ Тэнгэрийн ГЭРЭЛ гэдэг Хааны айлтгалыг одоо яг сайн уншаад үзээрэй. Түүнд бүгд байгаа
Жишээ нь: Намайг нэг хүү танд яагаад итгэх ёстой гэж, та хэдэн хүний баг байна хэмээн оншилж түүнийгээ хэлж чадсан хүүгийн тухай би хэд хоногийн өмнө бичиж байсан. Өчигдөр би нөгөө нэг төөрдөг дөрвөлжингүүддээ байж байхад тэр хүү надтай дахин холбогдсон юм.
Тэр танаас нэг юм асууя. Миний ажил бүтэхээ больсныг Та хэлж чадах уу? гэсэн юм. Би онгодуудаасаа асуутал тэр хүүгийн заслыг хийж болно. Түүнээс асуу гэв. Тэр зөвшөөрсөн учраас бид хоёр юмсаа бэлдэв. Гэтэл тэр Би алс холын ФРАНЦ оронд шүү дээ гээд гайхаад байв. Би тэгвэл Номхон далайн эрэгт байна. За чи айж эмээлгүй надад итгэж чадвал хоюулаа нэг юм үзнээ хэмээгээд бид эхлэв.
Би түүнийг мэдэрснийгээ чатаар бичин, мөн түүний биед яг энэ цаг мөчид гарах өөрчлөлтүүдийг сануулан аль нэг болбол бичээрээ гэв. Тэр эв эрүүл сав саруул миний үгэнд ороод л сууж эхэлсэн болохоор биед нь гарах өөрчлөлтүүдийг нүдээрээ үзэн, биеэрээ мэдэрсний дараа шал өөрөөр надад хандсан юм даа. Юу болов? Яагаад би ийм их хүйт оргин бие хүйт оргин үс босов, Яагаад миний амьсгал давчдав? Яаж та намайг хайн аль хотод суугааг ч асуухгүй байж энэ бүхнийг чадав? Юу болсон байна гээд л ? түүнд ойлгоход маш хэцүү асуудлууд тулгаран асууж гарав. Ингээд бид хоёр заслаа хийж дуусаад дахин шалгаж үзэхэд тэр юу ч мэдрээгүй бөгөөд зүгээр сайхан байна, амьсгал чөлөөтэй боллоо. Нэг юмнаас салчихлаа гэсэн юм.
Учир юу вэ? Тэр бол Монгол Хүү. Тэнгэрийн Хүү. Тэр төрөхдөө Хөх Толботой төрдөг Монгол баатруудын удам. Тэнгэр хаа ч газрын аль ч мухарт бай хүүгээ таньдаг. Иймээс тэр эхлээд миний хэлсний дагуу Тэнгэр Монгол Газар үгийг уншсан билээ. Энэ үгээр түүний байгаа газар шууд гэрэлтэнэ. За одоо би яаж түүнийг мэдэрч яаж засал хийсэн байж таарах вэ? Тэнд өдөр болж манай энд шөнө болж байсан. Би түүнийг энэ л Нар, Сарны илч гэрлээр дамжуулан мэдэрч түүнд байгаа юмсыг өөрөө бие дээрээ хураан мэдэрч, өөрийн бие дээрээ засал хийсэнд учир нь байгаа юм. Мэдээж 95 хувь өвдөлтийг нь би өөрийн биедээ хурааж мэдэрнэ. Түүнд багахаан 5 хувийг нь л харуулна. Би олон литр сүү, рашаан уусан бөгөөд тэр бага хэмжээгээр ууна. Шалгаад үзэхэд зүгээр байвал амжилттай болж би чадлаа гэсэн үг. Тэнгэр Монгол Газар үг болон Нарны гэрэл буюу Мөнхийн гэрлийн утга учир бүрэн гарлаа гэсэн үг.
Миний онгодууд яаж тэнд хүрэв. Түүний болон миний бодлын хурдаар очдог. Гэрлийн тусгалаар үйлчилдэг. Энэ л ХААН хэмээх Дээдсүүдийн бусдаас ялгардаг шид нь шүү дээ. Харин энэ бүх боломж Тэнгэрийн гэрлээр буугаад ирчихсэн учраас Улаач би байсан байгаагүй өөрсдийгөө эрчимжүүлж муу зүйлсээ цэвэрлэх боломж бүрэн нээгдсэн учраас ХААН энэ бүгдийг та нарт хэлээд байгаа билээ. Миний блогт байнга ордог маш сайн ойлголттой болсон Өндөр түвшний Ах, Эгч нар сонсоорой. Та нар сүүгээр эрчим хурааж байна. Нарны гэрэл, туяагаар эрчим авдаг болсон. Гэгээрэн толгойгоороо эрчим авдаг болсноо анзаарав уу. Одоо ганц эрчим өгөгч дутуу байгааг харвуу. Тэр бол Засгаас авдаг эрчим. Тэр эрчим дутуу учраас энэ муу юмнууд саад их хийж байгаа юм. Энэ Засгийг харин хэн засах ёстой билээ. Та нар шүү дээ. Бүгд гэгээрэн ойлгож.
Та ч гэсэн блогтоо учрахаас өмнөх түүхээ өөрөө бодоод үз. Учирч ойлгох болсноос хойших өөрийн ойлголт үзэл бодлоо, сэтгэл зүрхээ шалгаад үз. Таны ухамсарт юу нэмэгдсэн байна вэ? Та хир их уян зөөлөн болсон байна вэ? Таны заншил хир өөрчлөгдөж вэ гээд л хэдхээн гол юмаар өөрсдийгөө шалгаарай.
Анхааруулахад Аа Аянга холоос засал хийдэг л юм байна баригдлаа хэмээн баясав аа. Би ихэнхи хүмүүсийг Монголд өөр найвдартай хүмүүс рүү явуулж асуу сурагла, өөрсдөө үзээдэх хэмээдэг шүү дээ. Би маш завгүй байдаг учраас ийм засал хийх зав байдаггүй. Мөн үүний дараа миний бие өөрөө нилээн хөөрхөн өвддөг учраас хийдэггүй. Мөн ХААН л өөрөө шийдэн хийхийг зөвшөөрдөг. Мөн цаг зав орно нэг хүнд гэхэд л элбэг нэг, хоёр цаг зарцуулах учраас хийх боломж үгүй. Гэхдээ Аянгатай, аянгагүй өөрсдөө хийхэд чинь зориулаад дээр чинь Алтан нар мэлтийж, Мөнгөн сар дүнхийж, Од эрхэс анивчиж, Үнээ малын мээм нь чинэрчихсэн байгаа шүү дээ. Хаан гол шидэт үгийг нь Заагаад өгчихсөн. Одоо таны зориг, тэвчээр, ухаан л үлдээд байна даа.
Хүн бүгд гэгээрвэл тийрэн сүнс гэгчид устах боломжтойг ойлгосон бизээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.