...Танин мэдсэний хур таван ЗӨНГ
БӨӨ тархины тооныг баганадах тулгуур байхаар тогтоожээ
Огторгуйч, Газарч, БӨӨ ИЭ ЭН ГҮН, БӨӨ КҮ ЭН, КАУ ЖҮЙ ИР бүхүй
Таван тулгуур баганыг
ОГОУ ЗӨНгийн тулгуур багананд тогтоон
Үндэсний Алтан Дээд Гэриэнд ЖАЯГЛАЖЭЭ
Үндэсний танин мэдэхүйн Хур болдог
Тулгуур зөнгөөр ОГОУ ЗӨНГ тулж ГЭРИЭ болгон
Их Монгол улсын Төрийн УУГУУЛ ЗӨНд жаяглагдаж
Төрийн тархи тоонотой болно.
Энэ хэсэгт хүн төрөлхтөн түүхийн урт удаан хугацаа амьдралдаа танин мэдсэн арвин баялаг, туршлага, гарцаагүй ҮНЭНүүд нь ерөнхийдөө ТАВАН гол хэсэгт хуваагдах нь байна. Хувь хүнээр бодвол хэрэв би тавин настай бол. Зуугийн талыг наслахдаа миний амьдралд тохиолдох гарцаагүй таван зүйлийг би бие махаараа, сэтгэл зүрхээрээ ойлгож мэдсэн туршлага, мэдлэг гэж болно. Би амьдрах хугацаандаа хүүхэд эмэгтэй хүнээс л төрдөг гарцаагүй үнэнг мэдсэн. Гэтэл Гэгээн гурван нас хүртлээ өөрийгөө ааваасаа гарсан гэдэгт бат итгэж ярьдаг байсан. Тэгэхээр хүүхдүүд төрөнгүүтээ хүүхэд эр эм хоёрын хэнээс нь төрөх ёстой Алтан Дээд Үнэнг мэддэггүй нь үнэн биз дээ. Сүүлд нь л өөрсдөө сэргэлэндэж байгаад мэдчихсэн л байдаг.
Хүн үхэж, төрдөг. Хүн эмэгтэй хүнээс гардаг. Хүн иддэг, уудаг. Хүн агаар амьсгалдаг. Хүнд гэр орон, хамт амьдрах хүн хэрэгтэй. Хүн гэрээс гарвал ГАДАА гарах гэдэг. Гадаа халуун, хүйтэн, бороотой, цастай, шуургатай ямар ч байж болдог. Хүн мээмээ хөхөж дуусаад өөрөө хоол олж идэх ёстой. Хоол идэхийн тулд хоол хайх, хийх хэрэгтэй. Хүн аав, ээжийгээ дууриан үр удмаа бас үлдээх ёстой. Хүн ганцаараа төрөөд цор ганцаар байсаар ганцаараа Чад хийхгүй.
Ямар ч ганцаардмал хүн хүний нийгэмд л амьдардаг. Тэр адуун сүрэгтэй ч юм уу, чонон сүрэгтэй сайн дураараа амьдардаггүй. Бүр тэдэнтэй амьдармаар санагдан тэдгээр амьтанаас авгайгаа сонгох гаж донтой байсан ч өөрийн ижил хүн гэгчтэй харьцдаг, ярьдаг гэх мэт нийгмийн харилцаанд хүссэн ч хүсээгүй орно. Хүн төрөөд үхэх хүртэлх бүх л амьдрал, ахуй, харилцаа, нийгэм, орчин гэх мэтэд ерөнхийдөө хуваагдах нь тодорхой. Энэ бүхнийг нь Өвөг дээдсүүд огторгуйч, газарч, Бөө ИЭ ЭНГҮН, БӨӨ КҮ ЭН, КАУ жүй ИР хэмээх таван зүйлд хуваадаг байжээ.
ОГТОРГУЙЧ зөн гэдэг нь нөгөө миний Өвлөөр жишээ авсныг үргэлжлүүлье. Өвөг Дээдсүүд маань Өвөл болдог энэ л нутагтаа өнө удаан амьдарсан учраас Өвөл гэж юу вэ? мэднэ. Өвөл хэзээ ирэх вэ? мэднэ. Өвөл яадаг вэ? мэднэ. Энэ өвөл ямаршуу байх нь вэ? бас мэдэх аргатай. Өвөлд хэрхэн яаж юу бэлдэх вэ? мэднэ. Өвлийг яаж давж гарах вэ? мэднэ. Тэд яаж мэдсэн бэ? Өөрсдөө өвөлд амьдарч, мэдэрч, туулж, давж гарсан учраас. Бас бусад өвөлд холбогдолтой баримтуудаас мэддэг. Хавар дуусангуут Өвөл боллоо гэдэггүй биз дээ. Намар болон навч шарласны дараа өвөл ирэхийг мэддэг.
Нар, сар, одны хөдөлгөөн шинж чанараар, тэнгэр хангайгаа ажиглан ааш аягаар нь шинжиж мэднэ. Одоо ч наад захын шинж мэднэ. Тэнгэр харанхуйлаад, бүрэнхийлбэл цас орох нь гээд мэддэг. Харин хэнэггүйчүүд болон мулгуучууд өөрсдөө ажиж мэдэх байтугай АрааЖав зарлаад хэлээд байхад л оодойсон юбкан доороо шилэн трикодоод, толгой нүцгэн гараад хөлдөж үхэнгээ алдан хөх шулам царайлчихсан зогсдог биз дээ.
Хэн ч түүнийг яасан ганган хөөрхөн юм бэ, энийг чинь харин эхнэр болгочихмоор юм байна гэж олж хардаггүй. Ямар тэнэг юм бэ? Хөлдөж үхэх нь гээд л шилэн трикотой гуяыг нь биш мөрөн дээрхи эргүү толгойг нь олж хардаг. Ийм адгийн наад захын эргүүтэй сууж амьдралаа хөлдөөж байснаас гон бие гозон толгой яван өвөлд өнөтэй давъя хэмээн эр хүн бодно биз дээ. Өөрийнхөө биеийг Өвөлд тохируулах толгойгүй хүн яаж Өрх гэрээ Өвөлд тохируулан авч явах вэ? Үгүй ядахдаа л өвдөөд салахгүй бөөн мөнгөний үрлэг. Хоолой нь сөөнө, хамраас нь нус гоожино, аягүй бол бас халууны эм авна. Ханиагаад хөнжил хөдөлгөөд унтуулахгүй. Хамгийн аюултай нь шээж ч чадахгүй Цистит тусаад орилоод уйлаад унана. Бөөн ядаргаа.
Энэ Огторгуйч зөн буюу орчин үеийн цаг агаарын мэдээ амьдралд хэрэгтэй Алтан Дээд Тооноо тулах нэг тулгуур баганад албан ёсоор нэр нь бичигдэх нь арга үгүй биз дээ. Бид гэрээсээ гаран гадаа гардаг нь амьдралын үнэн. Гадааг цаг агаар захирч бид түүнд тааруулан амьдрах ёстой нь ҮНЭН. Уг нь энэ цаг агаар юу сэдээд яах гээд байгааг АрааЖав байхгүй байхад Монгол хүн нэг бүр өөрөө мэддэг байжээ. Одоо тусгай хүн, тусгай багаждаж байж л АрааЖавддаг болсон нь бид болон бидний хойч үе цөмөөрөө нусаа гоожуулахаас урьдчилан сэргийлэхэд хүч хүрдэггүй.
Багаж нь эвдэрвэл тусгай хүн маань ч таг болно. АрааЖав болон түүний хань хамсаатнууд нь ажиллахгүй бол ГАДАА юу болохыг нийтээрээ мэдэхгүй яах ч юм билээ. Огторгуйч ЗӨӨӨН гэж хэрэгтэй л эд байсан байгаа биз дээ. Бороо орж ч магадгүй, үгүй ч байж магадгүй юу ч гэсэн ЗООНТОКОО аваарай гэдэг онигоо Хөх Толботнуудын маань сүүлийн үеийн онигоонд байдаг шүү дээ.
ГАЗАРЧ ЗӨН яагаад бас Тооно болох ЭЦЭГ ЗӨНд тулгуур багана болоо вэ? Одоохон түүнийг шинжээд үзэцгээе. Орчин үеийн хими, физикийн шинжлэх ухааны талаар бичигджээ. Дээрээс нь байгалийн ухаан.
Амархнаар төсөөлөн бодоход Хатуу, Хий, Шингэн энэ бүхэн бол бүх л биесийн оршин тогтнох төлөв байдал. Энэ байдлаар ертөнц тогтдог байх нь. Газар, орон зай, огторгуйг оршин ноёрхож бүх л амьдралын үндэс, иш, цоморлог болон өөр хоорондоо хамааралтай байна. Жишээ нь: Уул нуруу, дов толгод гэгч Хий юү? Шингэн үү? Эд бол хатуу төлөвтэй учраас бид тулаад очихоор алга болдоггүй, дээр нь гишгэн гарч болдог. Доошоо ухан нүхэлж болдог. Ус шиг ууж болдоггүй. Үүнийг яасан уран цэцнээр шүлэглэн илэрхийлээ вэ? Сайн уншдаа доор бичсэнг нь:
Урт, өргөн, өндөр нь газарт ултайг хамтаар хамгаалж
Орон зайнд амьтайг онож гэгээрч ... гэжээ. Тэд хатуу учраас орон зайг эзлэн амьдарч байдаг байх нь.
Гүн, мандал, хаяа нь газарт савтайг томсгож гэнэ үү. Усны гүн, усны мандал, усны хаяа. Усыг сав л тогтоохгүй бол урсаад алга болно. Учир нь тэр Шингэн билээ.
Нягт, сийрэг, хоосныг огторгуйд тэмтэрч.... Яаж толгойд нь орж ингэж зүйрлэж хэлдэг байнаа. Хий бол юу вэ тодорхойлоодох Аянгаа гэвэл би юу гэж бурах болоо хэхэхэхэ элэг хөших нь. Харагддаггүй, үзэгддэггүй, баригдаггүйг хий гэнэ. Хүнээр бол та нар Хий хүнүүд шүү дээ хий үзэгдлүүд минь. Цаашаа сайн хөөвөл уур ч юм уу, унгас ч бас байж болно. Хий бол муухай үнэртэй гээд л хадуураад солиороод юу юу гэх болоо хэхэхэхэ Тэгэхэд цэцэн цэлмэг Хатан янзтай байна шүү. Гавал юмаа гавал юм. Би тийм биш юм чинь дуугүй л байж байхаас даа. Мэдэхгүй юмаа мэдэмхийрэх бол шившиг.
Энд нэг нууц үг байна.
Газарт байгаа бүхэн огторгуйд биетэй
Мэдлэг хуртай, онолд ГЭРИЭ –тэй байх ЖАМыг
Айл хамгаалж, Хаан хариуцаж, Тусгаар таван тогтнол болгодог ГэрИЭт ёс байдаг гэнээ.
Бодоцгооё. Амьтай бүхэн Сүнстэй. Сүнс бол Огторгуйд бие болон байх нь. Тэгтэл Огторгуй чинь Хий чанартай. Тэнд байдгууд нь Хий Үзэгдлүүд байх нь аргагүй биз ээ.
Хатуу, Шингэн, Хийн төлөвт байгаа Үнэн бүхнийг айлууд хамгаалж, хаан өмөөрч хариуцах Гэрээг тэр үеийн өвгөд буурлууд маань засаглан тогтоож, мөрддөг байсан байна. Энд гарсан тэр үеийн АЙЛ гэдэг хэллэг нь одоогийн аймгийн дайтай холбоог хэлж байна. Мах цусны тасархайнуудыг нийлүүлээд Отог гэдэг бол олон олон Отгууд нийлж Айл болдог. Айлууд нь нийлж Улс болно. Энэ том АЙЛ гэдэг утга агуулгыг дайснууд санаатай жижиглээд одооны хэдхэн ам бүлтэнгүүдийг хэлэх болоо юу?, бид хэрэглэхээ байгаад утгыг нь жижигрүүлээд тогтоосон уу бүү мэдээ.
Ямар ч байсан Газарч зөн гэж биднийг тойрон хүрээлж буй байгаль буюу гадаах ГЭР маань учраас түүнийг хамгаалах нь маш чухал тул ТООНОны нэг тулгуураар тогтоожээ. Нээрээ л тийм дээ. Хий нь хэрэггүй гээд огторгуйг үгүйсгэвэл бид бүтэж үхнэ. Шингэн нь хэрэггүй хэмээн үгүйсгэвэл бид бүгд Хатаж үхнэ. Хатуу нь хэрэггүй гэвэл бид хаанаа гишгэж явж сууж, гэрээ барин тогтоох билээ. Хатуу гэдэг чинь газар шүү дээ. Тэр орчиноо эзэгнэн байгаль болон бидэнтэй өнө мөнхөд амьдрах нь мэдээж. Ингээд Алтан Дээд Үнэн гэдгүүд маань аль нэгийг нь хасах гэхээр хасч болохгүй байгаа юм. Энэ сургаал Чингис хаанаас өмнө буман жил ноёрхсон Буган бичигт Үндэсний Алтан Дээд Гэриэ буюу ГАЗАРЧ ЗӨН юм. Байгалийн тухай онол сургаал нь аль эрт байсан л байгаа байхгүй юу.
Үлдсэн гадаад Монгол гурван багана болсон зөнг нь яалтай билээ. Энэ өвөг дээдсүүд маань гадаад монгол хэлтэй болчоо юу, бид гадаад Монгол хэлтэй болчоо юу? бүр сүүлдээ толгой эргэчихлээ. Тэднийг уншсан чинь маш их бөөн том ухаанууд байгаа учраас нэг нэгээр нь тайлбарлан хялбарчлан Аянгачлая.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.