Би нэгэн Үсчингийн тухай сонслоо. Тэр Хааны зарлиг шүлгийг томоор сайхан бичээд ажлынхаа газар тавьчихсан чинь үйлчлүүлэгчид их сонирхон уншиж байдаг тухай. Гайхалтай сэргэлэн толгойтой, ёстой нэг ухаантай хүн байнаа. Хэний ч санаанд ороогүй байхад л ингээд хийгээд тавьчихна гэдэг бол төрөлхийн ухаан сэргэлэн, гялалзсан хүн байна. Өөрийн гэсэн үзэл бодолтой, тууштай, амьдрах гэж юу л бол юу хийчих чадвартай нь шууд харагдаж байна. Монголчуудын оюуны потенциал бол үнэхээр өндөр түвшинд байдаг нь олон хүн ойлгож Тэнгэрийг дэмжин Гэгээрэл гээчийг түмэнд хүргэн, өөрөөсөө гадна бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэйн илрэл. Энэ эрхэм хүн болон түүний хайртай дүү, гэр бүлийг Тэнгэр ивээх болтугай. Баярлалаа.
Үсээ арзайлгаж буржийлгаж, толийлгож, будуулах гэж маш их цаг ордог. Санаагаар бол 5 минутанд танигдахгүй өөр болдог бол ч амар гэлээ ч гого болохын тулд тэр удаан цагийг тэсхээс өөр үггүй. Зүүрмэглээд ч юм уу, амьдралын дуусдаггүй олон ангит дороомоогоо бодож байснаас Гого болохын хажуугаар Гэгээрлийн тарни ганц нэг давтаад гарна гэдэг гайхамшиг. Гэтэл өнөө доктор профессор цол гэгчийг авагчид бол Хааны Гэгээрлийн зарлигийг уншаад ч ойлгохгүй, энэ хэн нэгний хорон санаа л гарцаагүй явж байгаа хэмээн хардан давчдах нь сонин. Аянга гэнэ үү. Эр юм уу, эм юм уу? Бөө юм бол ямар олиг байдгийн сонирхох байтугай сонсох ч хэрэг үгүй. Нэг муу боловсролгүй, ажилгүй гэрийн авгайд л очиж очиж Чингис Хаан буув гэж. Мөрөөдөх гэж. Энэ Бөө нар бүр галзуурч байнаа. Над шиг өндөр боловсролтон ийм мэт юмтай өөрийгөө доош оруулж харах юун хэмээн дүгнэцгээх ажээ.
Харин эгэл гэх ардууд нэг үг байхад л хэд үржүүлээд утгыг нь ойлгоод ухаж төнхөөд ойлгочихсон бас өөрийнхөөрөө өөрийнчлөөд аль хэдийн ажил хэрэг болгочихсон явж байх юм. Олон хүн Хааны айлтгалыг өөрсдийн блог, мэдээлэлийн хэрэгсэл дээрээ сэргэлэнтээд шургуулчихсан түүнээс нь олж анх уншаад мөрөөр нь мөшгөөд мөчийг нь тоолж байгаад олоод авчихсан аянга надад хичээгээрэй хэмээн майл илгээжээ.
Цаана чинь хүрд эргээд байна. Эргээд байна. Үржүүлэхийн хүрд гэгчийн харагдах хэлбэр нь Хоёр хоёрын дөрөв дөө. Нэгийн нэмээд Төд дөө гэдэг нь харин Нууц амь нь жинхэнэ утгаараа үржүүлдэг АМ, АР буюу ам, ажил юм байна. Хүн гээч эхлээд сонсоод юм уу хараад мэдээлэл авмагц өөрөө дүгнэлт хийгээд үүнийгээ бусадтай хуваалцаад амнаас ам дамжин цуурсаар цуурай болон гал авалцах адил л биендээ нөлөөлөх энгийн амьдралын хэлбэр арга ахуйг Буурал Дээдсүүд маань тооцоолон ТҮҮНИЙГ ҮРЖИХҮЙН ХҮРД хэмээдэг байжээ. Тухайн үедээ энэ мэдээллүүдээ амнаас ам дамжуулан хэлцгээж, Үлгэр домог, туульс болгон тархиныхаа ХАРД ДИСКд үлдээдэг байна. Тэгэхээр тэр үеийн ҮРЖИХҮЙН ХҮРДЭЭР ӨСӨХ ЧАДВАР бол өнөөдрийн МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ болно. За тэгээд та нар хэлдээ одоо л Монголчууд мэдээллийн систем гэдэг юмыг мэдээд мэрэгжилтэнгүүд төрөөд байна уу? Энэ мэдээллийн систем гэгчээр яаж хэрхэн хүнийг ГЭГЭЭРҮҮЛЭХ тухай Чингис Хаан аль эрт мэдэгдчихсэн л байнадаг.
Харин үүнийг бид орчин үед МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ гэсэн хичээлээр Америк болон өндөр хөгжилтэй орнуудын доовтор, профессоруудаар заалган биширч суудаг юм шүү дээ. Өөрсдийн өвгөдийн харанхуй бүдүүлэг эргүүд гомдон хүний аавын ухаантай, толгойтой, лагийг гайхан өөрсдийгөө бид шинэ орчин цагийн аугуу ухаантнууд Монголд анхны мэрэгжилтэнгүүд хэмээн биширч сууна даа. Бичиглэгч Улаач би яг энэ Мэдээллийн системээр мастерийн диссартаци бичин Мэдээлэл гэж үүнийг хэлдэг хэмээх гадаад эрдэмтдийн хэлсэн үгүүдийг номноос хуулаад л сууж байлаа шүү дээ. Хэхэхэхэ. Манай хэд надтай хамт хичээлд суучихаад Хөх инээд нь хүрдэг байсан байхдаа хөөрхий. Мангар Аянга хөөрхий. За яахав анхан шатны мэдлэг олж л байг хэмээсэн бизээ.
Нэг сонин юм байнаа. Та нар өөрсдөө сайн судлана биз. АКАУ ДЭМЧ гэж үг байдаг юм эртний энэ үг нь Хатны сударт бичигдсэн. Энэ бол төгс гэгээрч, боловсорсон мэрэгшсэн Дэмч гэсэн утга илэрхийлдэг. Гэтэл энэ зэргийг оросууд боловсролын дээд шатны цол болгон АКАДЕМЧ гэдэг шүү дээ. Юуны учир вэ? Яалтай билээ. Хэхэхэ өнөөх Чадраад өвөг дээдсийнх нь хэрэглэдэг байсан цолыг оросууд өгчихсөн юм биш үү. Гэтэл тэр чухам л би Монголдоо шинжлэх ухааны ганц толгой хэмээн шинжлэх ухааныг надаас асуу, надтай ярь хэмээгээд л өөрийн сэтгэлд нийцээгүй эртний юм судалдаг эрдэмтэд мэрэгжилтэнгүүд ажилладаг ТҮРЭГ хөшөөний бичиг тайлах хүмүүсийг ажлын байргүй болгон 2000 онд хүрээлэнг нь ад үзэн татан буулгасан онц ноцтой хүнд гэмт хэрэгтэн билээ. Тэр буулгасан хүрээлэн нь ядаж байхад Мэдээллийн Хүрээлэн нэртэй байсан байвал яах уу?
ТҮҮХ ЭРГЭЭД ЧАМАЙГ ШҮҮДЭГ. Чадраа эрлэгт очихоосоо өмнө Хааны шүүлтэнд орж байгаа чинь энэ. Үнэн гэж хэзээ ч ил гардаг юм. Ялдаг юм. Дарга болох гээд л гүйж гүйж эргээд та нарыг дэмжинэ гэж өөрийгөө сонгуулсан энэ Будлиу Дарга болуутаа л энэ Мэдээллийн Хүрээлэнг татан буулгасан нь гайхмаар. Мэдээж тэнд өөрөөс нь илүү ухаантай хүмүүс байсанд л учир байгаа байх. Тэдний ухаанд хүрэхгүйгээ мэдээд хөлөөсөө зайлуулсан байх гэж би дүгнэдэг.Тэр бол гэгээрлийн эсрэг Академч хүн гэж дүгнэнэ. Ийм л нэр алдарын араас хөөцөлдсөн зусарч зулгуйч ичихгүй зурагтаар ЦӨМ ашиг яриад л суух нь гутамшиг. Ийм л хүнээр шинжлэх ухааныхаа гол байгууллагын толгойгоор сонгосон Монгол ямар олиг байхав.
Гэтэл үүнээс ухаантай өчнөөн эрдэмтэд доктор, профессорууд жинхэнэ судлаач нар яаж дарагдаж хавчигддаг билээ. Ийм хүнээр Цөмийн ашиг тайлбарлуулж толгойгоор угаалгаж буй Монголчууд анхаарч хар. Хүн муутай хүн бол би үхэхээр чи үх л гэнэ дээ.
ДЭМЧ гэж үгийг өчигдөрөөс эхлээд би тайлбарласаар яваа билээ. Өнөөдөр ч түүний хөгжил, хувиралыг тайлбарлах болно.
ГЭГЭЭРЭЛ
За нөгөө хүн гөрөөснүүдийн цаашдын амьдралын тухай үргэлжлэлийг ХАТАН судартаа хэрхэн өгүүлснийг ойлгоцгооё.
Тэр үед амьтан болон хүн гөрөөсүүд бүгд адил Зорилгогүй байв. Тэгсэн ч хоолоо олоод идэхэд мэрэгшсээр байв. Мөн элдэв аюул ослоос зугтах, тэсч үлдэх ч чадварт суралцан байлаа. Хүн гөрөөс буюу ХИЖИ хэмээх эртний хүмүүс хоолоо олох, ахиухан ан хийх, том араатныг алах зэвсэг хийж эхлэв. Энэ бол араатныг алахын тулд хийж зорьж байгаа ЗОРИЛГО билээ. Тэд энэ зорилгоо биелүүлэн шинэ төрлийн зэвсэг хийн мэрэгшжээ. Үгүй ядахдаа л том чулуу барин гүйж улаан халз биеэрээ очиж алалцах нь аюултай. Чулуу нь гарт багтахгүй том бол хоёр гараараа барих болно. Ганц гартаа барих жижигхэн чулуу нь хүч багатайгаас шалтгаалан барихад амар, арай томхон чулуунд иш хийж, муна хийв. Нэг Баагий нь тэрнийгээ сайн бөхлөж уяагүйгээс тулаанд чулуу нь өөрийнх нь толгой дээр унаж үхсэн билээ. Бас нэг чулуу ишнээсээ мултарч хөл дээр нь унаснаас Боогий нь шархдаад араатанд идүүлсэн билээ гэх жишээнүүдээсээ суралцаж бөхөлсөөр Араатанг намнах бат бөх, ашигтай зэвсэг хийх зорилгоор тархи нь ажиллан, сэтгэж суралцсаар мэрэгшжээ.
Эдгээр мэрэгшсэнгүүд амьдралын шаардлагаар улам л аюултай зэвсэг хийсээр бас нэгдэн бөөгнөрч сүрэглэснээр хүчтэй болцгоон өөр овог отгийн өөрсөдтэйгөө ижил төрхтнүүдтэйгээ алалцдаг болжээ. Алалцах бол өглөө, орой, өдөр хамаагүй ааш нь хөдөлсөн бүрийн л хийх ажил, өөрөө өрсөж нөгөөгөө хөнөөхгүй бол зайлшгүй үхэх аюултай учир амжиж алах хэрэгтэй гэсээр цуст тулаан үргэлжилнэ. Үхэхээсээ ч айхгүй, үхүүлэхээс ч айхгүй дөжирцгөөж харанхуй нь дэндсэн байгааг сайн ажиглан хор холбогдлыг нь ухаарсан ДЭМЧ: Болохоо болилоо нөхөд Хижинүүд ээ. Толгойдоо юм бодоцгооё. Биенийгээ хядаад дууслаа. Гэгээрцгээе. Тас харанхуй тархиндаа цагаан гэгээ тусгая хэмээжээ. Худлаа гэвэл харахгүй юу та нар. Манайд хичнээн олон сайхан биетэй, олон сайхан Анчин залуус байлаа. Манай Чөөгий ямар мундаг зоригтой байлаа. Тэр баавгайтай ана мана алалцаад ялан ямар их том баавгай бид идлээдээ. Гэтэл Чуугий түүнийг минь алчихсан. Чуугий өөрөө Чаагийд алуулсан. Чаагий маань ч Чээгийд алуулчихсан. Гэтэл одоо Чүүгий л ганцаар үлдэх нь байна. Бусад омог довтолбол бид дийлэгдэх нь. Томхон ан ч агнаж болохоо байлаа Үнэн үү. гэж асуув. Хижинүүд бие биенээ хараад Хүүш нээрээ хэхэхэхэ Чөөгий, Чаагий, Чуугий, Чээгий нар маань алга болчихсон байна ш дээ. Хэдэн хөгшчүүл, тураалд орсон хэдхэн чөргөрүүд, хэдэн эмс, хүүхэд үлдчихэж. Нээрээ тэр олон ... ГИЙ нүүдийг араатан идээгүй өөрсдөө л алалцаад дууссан байна шүү дээ хэмээн ухаарчээ.
Тэгснээ чи юу гэчихэвээ ГЭГЭЭРЭЛ гэнэ үү. Чи ийм үг зохиогоо юу. ЮУ гэсэн үг вэ. идэх юм уу, уух юм уу, гоё хүүхэн юм уу, эсвэл сүх, алх шиг шинэ зэвсэг үү хэмээн гайхав.
ДЭМЧ:
Идэхийн тулд бусдынхыг булаахгүй бол тэр ГЭГЭЭРЭЛ
Цаг бусаар үхэж, цагдуулж явахгүй бол тэр ГЭГЭЭРЭЛ
Ууж идэх биш амьдрахыг зоривол тэр ГЭГЭЭРЭЛ гэж ойлгуулж зааж өгөв.
Яг над шиг бодоцгоо та нар, болохгүй санагдсан болгоныг ухаж мэдэцгээ та нар. Эхлээд сайн хараад бодоод учир шалтгааныг ол. Яах вэ гэдгээ бодоцгоо хэмээн уриалжээ.
За тэгээд бодоод үзсэн болгон болохгүй гэх болгоныг илэрүүлж хэлдэг олон ДЭМЧ төрцгөөв.
Ус, өвсийг хамгаалж хэрэглэвэл тэр ГЭГЭЭРЭЛ
Уул усандаа уягдвал тэр ГЭГЭЭРЭЛ
Учирсан нөгөөгөө амар байлгавал тэр ГЭГЭЭРЭЛ
Унаган байгалийн жаягт зохицвоос тэр ГЭГЭЭРЭЛ
Ураг төрлөө хамтаар хариуцваас тэр ГЭГЭЭРЭЛ гээд л ҮРЖИХҮЙН ХУРДААР ГЭГЭЭРЭЛ гэдэг үгийг ойлгож хэлж боловсруулж мэдэж авчээ.
За ашгүй одоо л яг манай, яг одооны НИЙГЭМ дээр ирлээ. Юу болж байнаа ТАМИН та хэддүгээр зуунд амьдарч байгаа одоо л нэг хэлчихдээ. 21-р зуун гэгээрсэн зуун, хаанах бэ чи хэдэн он бэ энэ чинь, хаа холын эртний юм ярилаа. Эргээд эртний хүн рүүгээ очих болж байна уу. Хөгжил гэж мэдэх үү чи. Хөдөөний малууд чинь улсынхаа нийслэл Улаанбаатарт морь уначихсан ирээд УС УС УС гээд байдаг мунхагууд. Зайлаачээ Зайл гэх соёлжсон соёолсон ногоонууд, цагаан цамц өмсөж, зангиа зүүснээ соёл, эрээн цаас цээжилж цэцэрхэж байгаад хуудас авснаа Боловсрол гэж боддог цагаан гартай, цахим толгойтонгууд минь. Морь гэж заваан юмны баас үнэртээд амьсгаа давчдаад, огидос хүрлээ. Талбай жорлон болчихож гэж муурч унах Миссүүдээ.
ХИЖИ гэгч бүүр эртний Монголчууд та нарын хажууд ГЭГЭЭРЭЛ гэдгийг ойлгоод, заалгаж эхэлсэн байнадаг. Худлаа гэвэл Сорхагтани хатны шар судар дээр цагаан дээр хараар биччихсэн байгаа юмыг би яахын.
За тэгвэл усаа бохирлон машинаа угаан, хувцасаа угаан, хирээ угаан, химийн бодисоо урсгасаар уух цэвэр устай гол мөрөн, булаг шанд үлдэж үү???
Өвсийг хамгаална гэдэг нүүж явж байж хамгаалдаг гэдгийг мэдэх үү??? Нэг газраа хашигдан, нэг газраа овоорч, үлдсэнийг нь алт ухан онгичиж, машины олон салаа зам болгосоор байгаад бэлчээр гэгч байхаа больсноос МАЛ гэгч одоо хүртэл энэ олон зуунд гэгээрч чадалгүй өвс иддэж ус л уух тэд хэцүүдэн. Түүнийг иддэг бидэнд хүртэл мах нь үнэтэй олдож, сүү нь усаар арвижигдан, цагаан идээ нь авах аргагүй үнэ хүрч байна. Малчид нь бэлчээрээс болж алалцаж хоорондоо эхэллээ. Цаашлаад харийн хар ХУЖАА хүртэл малчин МОНГОЛыг малын төдий бодох ч үгүй алж байна. Түүнийг нь ТӨРд суусан дуракууд өмөөрөн хаацайлж, мөнгө аваад хуйвалдаж байна.
Төмрийг нь буудсаны төлөө зөв юм хэлэгч ДЭМЧ нарыг шоронд хорьж, цагдаж, гар мухарлаж байна. Аянгын өгсөн Видео камерийг Эздэд нь буцааж өгсөн үү дурак уу даа. Бодитой бэлнээр харуулах бичлэг хийж эрхмүүдэд толилуулахыг зарлигдан Видео камер хандивласан юмсан Чингис Хаан маань. Хотод байгаа үрсээ ажлыг нь алдуулан хөдөө явуулан чилээж, зүрх сэтгэлийг өвтгөн тэр эзгүй хээр уйлуулж байснаас Хотдоо хүний дэргэд хамт уйлан, ҮНЭНийг таниг хэмээн та бүхний ажлыг хөгөвчилж хайрласан юм бас.
Хүний эцэг, зарим Монголчуудын хойд эцэг ИИСҮҮСээс арай өөрөөр ЧИНГИС ХААН хайр ивээлээ илрүүлжээ. Аугуу эзний хайр ивээл гэж бас энийг хэлдэг биз дээ. Хүүхдүүдээ хөдөө явуулахгүйгээр, машин масло, бензин тос, идэх уух юм гэж шатаалгүй ҮНЭН-ийг элч зараад баримтжуулан хүргэх нь нэг хайрынх нь илрэл биш үү.
Төрсөн газар нутгаа хайрлан харж бай, тэндээс эрчим энерги авч бай, биеэ цэвэр агаараар сэлбээрэй. Алдхан биеэ эрүүлжүүл хэмээн сургаалаа айлдах нь Эзний хайр ивээл биш гэж үү. Байгаль гэдэг чинь АМЬТАЙ, ЖАМТАЙ юм шүү. БИД та нартаа цүнами болдоггүй, газар хөдлөж салганадаггүй, далайд живээд далд орох аюулгүй, эр эм хүний нэртэй элдэв Хар салхи болдоггүй, хотоор нь урсгах үер хол, үргэлж уйлах усан Тэнгэрээс алс, биед чинь хэрэгтэй дөрвөн улиралаар чийрэгжүүлж, ус мөрний эхэн болсон газар сонгож оноож өгсөн шүү гэсээр байтал л түүн доор нь хорт бодис булахаар санаархан, дээр нь хорт үйлдвэр барихаар улайран суртчилж, бусад улс руу газраа ухан цөлмүүлэн хөндийлүүлж байгаа нь Үнэн биз дээ.
Цөмийн гэх үйлдвэр одоо ашиг нь их ч хуучирч муудаж, Хог шаар гардаг нь үнэн юм байгаа биз дээ. Өөрийнхөө хогийг өөр оронд булуулчих чадал, мөнгө чинь хаана байна харий л даа. Тэрийг чинь тэнэгтээд тосох Харанхуй орон Хаа байна Харий л даа. Хүнээс хүртэл ялгадас гардаг нь Хажир үнэн билээ. Үйлдвэрээс ялгадас гарахгүй гээд дуугарах гээд үзэл дээ. Тэр ялгадасаа хаанаа булах вэ. Төрөлхи Монгол орондоо л чи булна. Хүн хүртэл хөгширч, үхдэг нь ЖАМ. Тэгвэл үйлдвэр гэх тэр хуучирч муудаж, хөгцөрч доройтох нь ЖАМ. Өнөөгийн дэвшилтэт текник технологи гэгч Ирээдүйд ямар хөгийн юм болох боломжтойг хамгийн сайн тэд мэднэ. Та нар наад зах нь наад LCD өнгөт зурагтуудаа хар цагаан зураттайгаа харьцуулаад харчих. Хэдхэн жилийн насны хооронд яаж өөрчлөгдөж байгааг. Япон сая Атомын цахилгаан Станц нь Цүнамид өртсөнөөс яаж дэлхий даяар шившиг болов. Эвий дээ эвий мөн ч олон янзаар аргалах гэж үзэв. Дээрээс нь онгоцоор ус цацаж ч нэг үзлээ. Дэргэдээс нь усан онгоцоор шүршиж ч нэг үзлээ. Гэтэл тэр ус нь эргээд далай руу нь орж л байгаа байхгүй юу. Амьд жишээ байсаар байтал л нүдэнд нь мөнгө эргэлдэж, шүлсэндээ хахаж цацах тэд яасан идэвхитэй суртчилж байнаа. Тэр нэг Америкт боловсорсон гэх Тийрэнгийн талын амьд шулам яасан их цэцэрхэж байнаа.
Цөмийн станц нь гэмтвэл тэр шулам Америк руу л зугтана. Харин та нар хорт агаараар нь амьсгалаад үлдэнэ. Авах Америкгүйгээрээ тарчлагдан үхлээ хүлээн хэвтэх болно шүү дээ.
Учирсан нөгөөгөө амар байлгаж байгаа хүн одоо МОНГОЛД хэд байна. Хэлэхэд хэцүү. Архи гэж амьдралын дайсныг мэдсээр ухаарсаар байж л донтоод байдаг. Хэрүүлээ тоодоггүй дөжөрсөн бол биеийн эрүүл мэндээ бодмоордоо. Хамгийн гарз үгүй аятайхан аргуудыг Буурал Дээдсүүд маань аль эрт заагаад өгчихсөн шүү дээ. Нөгөө тамлах 16 нийгэм гэгчид бий. Үүнийг л манай ихэнхи эрдэмтэд нь бахдалтайгаар шүүрч аван баясан тайлбарлах ажээ. Хэрэв энэ алуурыг мэддэг бол Архичид та нар авгайгаа яасан их хардаж агсан тавих болдоо эхэхэхэ.
Энэ бол чамайг архидаад ирэхэд чинь чимээгүйхэн шиг байж өмөөрдөг эцэг эхчүүд чинь, ажлынхан болон найз архичдад нь ааль авир сайтай хэмээн магтуулах авгай нар чинь, шөнөжин тэнээд үүрээр ирэхэд чинь шүлс нь асгараад тас унтсан авгай нар чинь, хэдэн өдрөөр хэсэн архидаад ирэхэд чинь хялалзах ч үгүй тэврээд хордлого тайлаад хоол өгөөд тэнхрүүлэх эхнэрүүд чинь, хажууд чинь хатгаад архи уулгах андууд чинь ХЭН БЭ гэдгийг жинхэнэ төрхөөр нь ойлгоно доо. ТЭР АЛУУРУУДЫГ ӨӨРСДӨӨ ХАЙЖ УНШААРАЙ. Гарлага үгүй, Тэмцэл үгүй, Хорогдол үгүй хожоотой цус үгүй, хардлага сэрдлэг үгүй хачин Чика аллагуудын шинжийг бүгдийг тодорхойлсон билээ.
Тэдэнд ЧИ Архи ууж байгаад хөлдөөд үхнэ үү, шатаад өгнө үү хамаагүй болсноо ойлго. Хаана байна, нааш ир чи, архи уухаа боль хэмээн араас чинь чарлахгүй бол Хань чамайг чимээгүйхэн шиг нүд анихыг чинь анаад л суудаг гэж мэдэж ав. Чи муу архичин үхвэл амар л биз хөрөнгөө чирээд далд орохгүй юм чинь нас байна, амьдрал байна дараагийнх нь тааралдахгүй гэх баталгаа хэнд ч үгүй. Архидаад үхсэнээрээ чи хохирхоос хэн хохирох юм гээд л инээмсэглэл тодруулан дотроо бодовч архичин найз нарыг чинь ч асарч тойлон, ажлын архидалтыг чинь хүлээн зөвшөөрч аальтай сайхан авгайгаар магтуулж нэр цэвэр үлдэх атгаг санаатай эмстэй сууснаа мэдэж ав.
Эдгээрийг хэрэгжүүлэн хэнэггүй байгч эхнэрүүд та нар архидаж яваад хүүр болсны дараа орилж чарлаж уйлж хашгирч жүжиглээд яах юм бэ? Авсанд орохоос нь өмнө дараагийн амьдралаа бодсон чинь өлзийтэй. Ийм л юм хүсээгүй юм бол чи яагаад архитай нь тэмцдэггүй, аашилж загнадаггүй, араас нь гүйдэггүй, авчирч унтуулдаггүй, архичин болохыг нь хүлээн зөвшөөрдөгөө хэлээд аль.
Авгай чинь чамтай суусан болохоос танай ажлын даргатай суугаа юу? Танай ажлынхантай нэг гэрт амьдардаг юм уу? Тэд цалингаасаа нийлүүлээд танай авгайд хандив өгдөггүй биз дээ. Чи авгайгаа тэвэрч хэвтдэг болохоос ажлынхаа ам хэлтэй хүүхнээ тэвэрч хэвтдэггүй биз дээ. Хорссон шаралхсан, атаархсан юмнуудын амны байг ихэд бодон ӨӨРИЙН ЧИНЬ ТӨЛӨӨ, ХҮҮХДҮҮД, АМЬДРАЛЫНХАА төлөө агсарах эхнэрийг чинь архи уулаа гэж аашилж загнадаг адсага шиг Ааштай гэхэд эмзэглэвэл тэд ямар хүн бэ гэдгийг таних болно. Чамайг чад хийвэл чиний суудал хоосонгүйг байнга чи санаж бай. Хөөргөн дэвэргэж хөлсгүйгээр алах алуурчингууд чинь Ажлынхан чинь гэдгийг ядах юмгүй таних болно.
Арчаагүйгээсээ болоод архины хордлогод орон амиа алдах хүүхдээ өмөөрч хавийн хүн рүү хардаж сэрддэгээрээ Эцэг Эхчүүд өөрсдөө алуурчид. Аль эртнээс хэлж ойлгуулж, хамтарч тэмцэж хэлэх нь яасан юм. Уухыг нь байх ёстой зүйл, зовоо биз аргагүй хэмээн мунхаглаж, авсан авгай нь арчаагүй болоод ууж байна гэхээсээ өмнө авгайгаас нь салгах нь яасын? Архины шалтгааныг нь таслалцахгүй яасын? Өнгөрсөн хойно нь үхсэн хойно нь эцэг, эх царайлан үхлийн муугаар үхсэн хүүхдүүдээ өөр бусдаас боллоо хардах нь Хохи бизээ. Архичин болгож үхүүлэх атгаг санаатай эмтэй суусныг нь аав нь, ээж нь байж сургаж хүмүүжүүлж, ойлгуулах нь яасын. Архинд хордож үхэх бол арчаагүй адгийн шившигт үхэл. Хэн тэрний ам руу цутгачаав. Өөрөө сонгож, өөрөө очиж уудаг биз дээ. Иймд би ийм хүний үхлээс цээрлэдэг. Толгойтой амьдарч чадахгүй бол нөгөө ертөнцөд очоод толгой олж авсан нь дээрдэг. Харамсах өчүүхэн сэтгэл ч надад төрөхгүй дэг.
Ууж идэх, унтаж хэвтэхээ хүн болчихоод, өөрөө зохицуулж чадахгүй бол хэн юу хэлэхэв. Араас нь дагаад ажилд нь суугаад, гарах орохыг нь мөрдөөд явж байх цаг хаа байна. Хаана, хэнтэй, хэзээ, яаж ууж идэхээ мэдэхгүй мунхрах нь арчаагүй, олхиогүй, ухаангүйн л шинж. Энэ бүхнээ ойлгодог мэддэг гэрэлтэй тархитай бол Архинд дурлаж, амьтны бах хангаж, амьдаараа өөрийгөө ална гэж үү. Алуурчид хажууд чинь байгааг, инээгээд хөнөөх хүсэлтэнгүүд отоод чамд архи хундагалж байгааг үхсэн хойноо ухаараад яахав дээ.
Тэр архичин нөхөрт хайртай л юм бол муугаас хамгаалж тэмцэж эх нь ч, эцэг нь ч, хань нь ч, үр хүүхэд нь ч, анд нөхөд нь ч хамтаар хариуцах ёстой. Үүнийг ураг төрлөө хамтран хариуцваас тэр ГЭГЭЭРЭЛ хэмээн сануулжээ. Ганц хань нь л ад үзэгдээд байна уу гэхээс аав ээж нь өмөөрөөд, анд нөхөд нь өөгшүүлээд байвал Хэн нь алуурчин бэ? Хэн нь түүнийг сэтгэлтэй вэ гэдэг нь тодорхой. Бүгд хамтаараа хариуцах хэрэгтэй. Хариуцлага хамт үүрэх ёстой.
Архичдыг өөгшүүлсэн эд бол орчин үеийн дүрээ хувиргасан ХИЖИнүүд. Дээр үед шууд л бие биенийгээ алчихдаг байсан бол одоо алуурын арга нь боловсорч хайрлаж буй дүрээр, ханилж буй халхавчаар, найзалж буй хороор бие биенийгээ алдаг болсон нь ҮНЭН үү? ҮНЭН. Бусад талаараа бол тэр үеийн ХИЖИ нараас ч долоон дор ухаантай байгаадаа дүгнэлт хийж цэг тавих болсоон. Юун өвс ургамал бодохдоо манатай. Малаа хядаж байгаа. Хядуулаагүйгээ амьдаар нь уух ус, идэх өвсөөр нь тарчлааж турааж байнадаг.
Эрт үеийнхэн ингэж гэгээрчээ. Энэ үеийнхэн түүнээс өмнөх анх төрсөн амь үүссэн газар луугаа л амиа таслахаар яваад улам мунхараад байгаагаа олж харав уу.
Гэгээнээ гүйж ирэн: Таны чихэнд аяга хагарч буй дуу сонсогдвол ээж та санаа зоволтгүй за юу. Би сайн хүүхэд. Аяга хагалах ёсгүй. Харин Том Жерри бол тэгнэ. Маус нь аяга унагаж хагалж байгаа дууг л та сонссон гэж бодох хэрэгтэй. Ойлгов уу??? гээд явлаа. Нээрээ сүүлийн үед манайх хоёрхон стакантай гуравхан тавагтай болоод би гайхаад байгаасан. Том Жерридчихсэн юм байхдаа хэхэхэ. Хүний газар шилэн аяга аваад шал дэмий юм байна гэж би бодон унаад амьд л байж байдаг аяга, таваг авдаг болоод байгаа. Мөнгөө хэмнэж баяжих хэрэгтэй биз дээ.
Нөгөө асгартал ордог аадрууд орж эхэллээ. Гэгээнээ бөөн баяр болон ээжээ хурдлаарай таны дуртай маш хүчтэй ширүүн бороо орж байна. Хурдан гарч сууцгаая хэмээн сандарч хашгиран байна. Хөөрхийдөө том болоод ээжтэйгээ ширүүн бороонд тагт дээр суун тэврүүлж эрхэлдэг байснаа дурсах биз ээ. Өөр зав байх биш. Үргэлж завгүй ээж ч хэрэггүй шүү уг нь. Нөхөр маань бага эхнэртэй байсан бол аштай юу. Манай хүүхдийг тэр нь эрхлүүлээд ярьж байвал тустайсан. Бүтэнд бид өөр хот явахад Уул харан Гэгээнээ маш баяртай хашгирна. Яасан том уул вэ? Хараачээ. Ямар сайхан уул вэ. Ёстой сайхан уул байна даа хэмээн давтана. Тэр Монголоо санаж байгаа байхдаа. Зүрх Хайрхан уул руу өглөө явах бүртээ харан алгаараа даллан сайн уу, баяртай гэж инээж маш их хайртай учраас эндхийн Том уулыг хараад бас бөөн баяр болжээ.
Ээжээ энэ уулын буурал хаагуур нь гүйж байгаа болоо. Миний буурал Халка шиг л бас том байгаа даа гэнэ. Гэгээнээгийн буурлуудын нэр Спайдермен, Халка, Супермэн гэх мэтүүд бий. Ингээд би бодлоо. Манайхан ч үлгэрийн баатруудаараа хүүхэлдэйн кино хийж Монгол өвөг дээдсүүдээ нэрийг нь мөнхлөхгүй бол ирээдүйд Бөөн Америк нэртэй буурлууд буух нь байна шүү. Хичнээн жилийн дараа Америкчууд Буурал, Дээдэс гэдэг чинь Америкчууд бидний аав ээжүүд. Худлаа гэвэл Монголын хамаг буурал Америк нэртэй байжээ гэх биз ээ. Гэгээн Чингис Хааныг ээжийн буурал гэж дууддаг. Үлэгбекийг л өөрийнхөө үзэгддэггүй аав хэмээн хүмүүст тайлбарлан ярина. Монголд цэцэрлэгт байхдаа ярьдаг байсан гэсэн. Багш нь толгой нь эргэчихсэн байв. Бодвол Гэгээнээгийн ээж яасан олон нөхөртэй юм уу нууц амрагтай юм бэ гэж бодохоор шүү дээ.
Үлэгбек гэж казактай ээж нь сууж байгаад энэ цэцэрлэгт нь өгч авдаг сайн одооны аавтай болсон юм билүү гэж бодсон ч байж магад хэхэхэ. Гэтэл Үлэгбек Хаан чинь одон орон судлаач, огторгуйч, тооч, аугуу их эрдэмтэн хүн байсан шүү дээ. Түүний Ясан талын удам нь улаач би юм. Түүний тухай түүхийг та бүхэн хайж нэгэн гэгээрсэн их хааныхаа түүхийг олж мэдээрэй.
Гэгээнээгийн ярианаас дүгнэлт хийвэл их сонин юмс сонсогдоно. Өвөөг нь лав Нинжа өвөө гэдэг бололтой. Өвөөдөө өхөөрдөж тийм нэр өгсөн юм уу. эсвэл өвөө нь Гэгээнтэй нинжа болж тоглодог байх. Сөөнгө өвөө гэж бас нэг өвөө нь аавынх нь юмуу ээжийнх нь өвөө байх. Яасан ч олон буурал ярьдаг юм бөөн хөгшчүүл байдаг бололтой. Чингис Хаан л гээд байх юм аав нь үндэсний үзэлтэн, Чингис хааны өвчин туссан пэээн л юм байхдаа хэмээн дүгнэх бизээ. Ээж, ах хоёр нь лав бөө юм шиг байна. Тэгвэл энэ Гэгээнээгээс холхон байсан нь дээр гэх бизээ.
Ер нь миний БӨӨ болохоос өмнө нь найзлаж байсан найз нар намайг бөө болсныг мэдээд зайгаа барьцгаасан бөгөөд охины маань ч зарим найз нар Бөө мөөтэй гэр бүлтэй хол байсан нь дээр харьцахаа болиноо гэсэн гэдэг. Ухаантай л байна. Учраа тэгж тайлан ойлгож амиа бодож байгаа бол бид гуйгаад байх албагүй. Тэгэхдээ амаа мэдэж явбал зохилтой. Өөрийнхөө ухаалаг, арчаатайдаа аюулд учирсан нөхрөө хаяснаа тэд өөрсдөө ингэж ойлгож байвал Хэн гэдэг хүн чанартай байснаа л түмэнд харуулж байгаа хэрэг. Та бас Бөө болох юм уу танд өвчин тохиовол тэд эргэлзэх юмгүй зайлан одно. Үүнийг Ухаан гэж л үзэхээс өөр яалтай. Буянаараа болно бизээ.
Бороо ёстой нэг балбаж өгч байнаа. Ёстой сайхан. Гэтэл Монголд байгаа бол би ийм бороо оруут л дотор арзайна. Дусаал гоожих вий. Нөгөө хэд маань хаана хорогдох бол, зам түгжрэнэ дээ. Энэ ч хэдэн айл урсгах нь байна шүү. Үер үер болчихвол яана. Нөгөө машин нь усанд зоогдоод унтарвал яаж гаргах бол гэх мэтээс өгсүүлээд баярлан харахтай манатай бөөн Аюулын харанга дэлдэн утсаа шүүрч авч хүүхдүүддээ анхааруулга өгч, нөхрөө хаана байгааг асуун, ээжийн байр урсчих вий гэх мэтээр санаа зовно доо. Энд бол хүний юм урсвал урсан гэж бодож байна уу? хэхэхэ үгүй. Энд яаж ч асгаруулсан гудамж нь цэгцтэй, төлөвлөлт сайн, үер усны хамгаалалт зөв, машин зам бөглөрөхгүй. Айлууд нь өндөр байшинд овоорохгүй ус шалбаагт боогдохгүй учраас би сэтгэл амар гарч бороог харан баясана.
Ялгаа байгаа биз дээ Монголчуудаа. Нөгөө гялгар толгойтой Хотын даргууд хүний юмыг хуулахдаа дутуу хуулдаг ялгаа нь энэ. Нууц нь хаа байгааг судлахгүй гаднах гоёыг нь боддог. Мэргэжлийн биш нь энэ дээрээ баригддаг. Мэргэжилтнүүд нь мэдлэггүй нь харагддаг. Хэрэв Монголчууд ул үндсээ мэдэж, араа бодож Хотоо төлөвлөсөн бол үе үе үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнахгүй ш дээ. Алдаа зөвхөн хотын даргад байна. Эрх мэдлийг гартаа авсан тэрний мэдлэг, мэрэгжил дутуу, мэддэггүйгээ нууж ичимхийрч мэдэмхийрдэг зангаас болж бүх Улаанбаатарчууд зовж амьдарч байна. Бороо орвол яах вэ хэмээн бодолгүй үргэлж нартай байхаар төсөөлж шийдвэр гаргасны алдаа.
Гэтэл энд Бороо ордог шүү гэдгийг мэдээд бороо ороход тэсч гарах амьдралыг аль хэдийн хийсэн байна. Үүнийг л Гэгээрэл гээд байгаа юм шүү дээ. Тэрнээс гаднах байшинг яаж л бол яаж барьж болдог юм. Үүнийг Монгол өвөг Дээдсүүд аль эрт ийм байдаг шүү хүүхдүүдээ гэснийг нь боловсролгүй, бичиг үсэггүй тэд юугаа мэддийн гээд хаяжээ.
Бичиг үсэггүй боловсролгүй тэнэг гэгдэгч тэд Тэнгэрээс Бороо оруулан шалгалт авдагыг мэддэг, давдаг байжээ. Бичиг үсэгтэй боловсролтой гэгч цаасны голууд Тэнгэрээс Бороо байтугай Дусаал гоождог ч гэж боддоггүй бололтой. Иймээс тэд машин замаа усны хамгаалалтгүй хийн мөнгө завшиж, байшин гэрээ үерийн аман дээр байрлуулж, үерийн хамгаалалтанд хог хаяж битүүлэн, шороо асган тэгшлэнэ. Тухайн үедээ хэдэн зоос олон бусдаас ялгарах ганган машин авсан ч өөрийнхөө хийсэн ажлын үр дүнд өөрөө ч машинтайгаа түгжирчихсэн, хамаатан нь үерт урсчихсан явж л байгаа байхгүй юу. Хэний буруугаас энэ ийм болов гэж бодохын оронд Тэнгэр лүү буруугаа чихэн Бороог зүхнэ. Соёлын зөрөө гэж аймаар юмаа. Одоо ГЭГЭЭРЭЛ гэдэг үгийн утгийг манайхан сайн ойлгосон биз ээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.