Tuesday, September 27, 2011

Бөөгийн тулааны тухай


Та бүхэн маань СҮНС гэдгийг бүхэл бүтэн харагддаггүй АМЬД ертөнц гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Тэднийг яг л өөрсдийн Хүн гэдэг ахуй орчиндоо санаж мэдрэх хэрэгтэй.  Би яагаад багшаа зөв сонго гэж үргэлж уриалдаг вэ? Бас цаанаа давхар нууцтай болоод тэр.
Бөөгийн тулаан гэхээр та бүгд хоорондоо шидээр байлдахыг л төсөөлж байгаа байх. Тэр бол наад захын энгийн А үсэг. Харин далд бас нэг тулааны төрлөөс тайлбарлая.
Түрүүнд нь би зүгээр л хувцас хунар, эдлэл хэрэглэл, ёс заншил нь зөрдөг тухай бичиж байсан. Овог отог бүр тус тусдаа шүтээн, ёс заншилтай. Түүнийг дагах нь зүйн хэрэг. Танай гэр бүлийнхэний иддэг хоол хөршөөсөө арай өөр амттай байдаг биз дээ. Жишээ нь би гурилтай шөлөнд сонгино хийвэл идэж чаддаггүй. Гэтэл зарим нь шууд бүтэн сонгино хэрчээд шөлөнд живүүлдэг. Мөн чанартаа аль алиныг нь гурилтай шөл л гэдэг.
За нэгэнт өөр хувцас хунар эдлэл хэрэглэлтэй болон төрөл арилжин бууж чадсан Буурлууд маань дараагийн зовлонд унах нь энүүхэнд. Та нарт зовлон байдагтай яг ижил Буурлуудад бас зовлон бий. Нөгөө хүний хувцас хөдрүүлж, хүний дэг жаягаар хүчээр босгосон Багш нар төднийг Хөрүй аргаар бойжуулах гэж зүтгэдэг.  Энэ юу гэсэн үг вэ? Тэдний овог аймгийн хүч чадлыг ДАРДАГ муухай арга бий. Эрх мэдлийг нь бага өгч, хоолыг нь хураан, элдэв хар, бор ажилдаа танай ОНГОД БУУРЛУУДыг чинь зарна гэж бий. Тэд үрсээр нь барьцаалж энэ хар санаа, хар ажлаа хийдэг юм. Тэд хагас дутуу ч үрс нь жаргалтай явахыг харахын тулд хэцүү бүхнийг тэсэх болдог.
Гаршсан багш нар нууцыг чинь дэлгэж эхэлсэнд бүү бачимд. Учир нь энэ бол чиний буруу үйлийн нэг мөнөөсөө мөнийг Мэдтүгэй. Онгодууд чинь бас Мэдтүгэй. Битгий Тэнгэрийн нэрийг барьж Муу үйл хийгээд бай. Улаач үүнийг уншиж сонсоно гэдэг Буурал бүхэн чинь СОНСЛОО, УНШЛАА гэсэн үг. 99 ТЭНГЭР,  ЭЦЭГ, ЭХ ТЭНГЭР энэ бол Халх бөөгийн онгон шүтээн. Тэднийг хариуцагчид. Буриад болон бусад яс үндэстнүүд ч бас өөрсдөө өөр. Гэтэл бүр хооронд нь хольж хутгаад хачин заваан юм болгож орхисонд ХААН маш их уурсаж байна. Ёс журам, хүнлэг сэтгэл, хайр энэрэл гэж бүр байхаа больжээ. Бүхнийг мөнгөөр хэмжиж огтолж байгаад тэр дургүйцэн намайг хурдан БӨЧ БӨЧ гэлээ. Ингээд би бөчиж өгч байна даа.
Халх хүн халхаараа л босохгүй бол Буриадаар босцгоож тэдэнд даруулсан байгааг хараад Хаан хилэгнэж байна.  Битгий сахиус хүлээн авах гэж ярьж бай. Тэнгэрээ хүлээж авна гэж ярьж бай гэж зарлигдав. Сахиус гэдгийн учрыг өмнө би бичиж байсан санагдана. Түүнийг уншина биз.  Зазаза их хэцүү байна. Тэр бүр нервтчихэж. Өнөөдөр ааштай байнадаг. Учир нь тэр өнөөдөр тийм хүмүүсийн тухай мэдээд өмнө нь бас хэд хэдэн удаа сонссон учраас их цухалдаж байгаа юм байна.
..... хэхэхэ гадаа гарч сууж, бас молоко сорж ууж, Гэгээнээтэй яриулж байж түүнийг тайтгарууллаа шүү.  Би биш энэ хэд л чихэрт дуртай юм уу хаашаа юм бүр толгой эргэчихлээ.  Тэр тэгэхдээ ойрын өдөр чөлөөлөх дайн хийхээр нэгэнт шийдсэн байна даа.
За учрыг тайлбарлая. Ер нь онгодууд гэдэг бол хүн гэдгийг мартаж болохгүй. Шууд Тэнгэр буугаад байгаа биш. Тэнгэр болсон Дээдсүүд бол тусдаа бууна.  Анх улаач босоход биежинэ гэдэг юм байдаг.  Хялбар ойлголтоор бол манай талаас Хүн далдын талаас Сүнс буурал  энэ замбад төрсөн байгаа БИЕМАХБОДыг сайн ажиллуулж  чадах, дадах, энэ ертөнцөд дасан зохицох үйл явц болно. Сүнс бие удаан хугацаанд ундааллаж хооллоогүйгээс тамир сул байдаг. Юу гэмээр юм дээ. ЦУСАН төрөл гэх учир шалтгааныг бас бодоод үз. Цус, ясаа дагаж удам буух учир бас энэ. Сүнсэнд амин чухал хэрэгцээтэй удмын цус нь, бие нь түүний Хүч чадлын бас нэг тэжээл болно.  Иймээс олон жил Улаачгүй тасалдвал  удмын сүнсэн биеүд нь бас тамиргүйдэх нэг шалтаг болно. Удам алгасалгүй бууж байвал бүр сайн аль аль талдаа сайн байдаг.
Тийрэнгүүд мөнхөд ялагдаж ирсний нэг нууц бол Тийрэн хичнээн их байлаа ч яг өөрийн удамдаа буухгүй өөр бусдаас шимэгчилж Хүч чадалтай болсон ч заавал учир дутагдалтай байдаг. Үүнийг ЖАМ гэнэ. Жамын юм жамаараа болно.
Улаач анх босоод тэд юу юугаа ч мэдэхгүйг далимдуулан зарим багш нар тэдний онгодуудаас барьцаанд авах, хүүхдүүдээс нь барьцаалах юм бий. БАГШ бүр биш шүү. Харин буриадаар босгож буй ихэнхи багш нар ийм новшийн юм хийдэг нь нууц биш. Тиймээс л буриад онгодууд Халхчуудыг бүсэлхийнээсээ дээш гаргахгүй гэж дардаг гэх яриа гарсан биз ээ. Яасан гэж Халх бөө байж ЧАНАР гэж гажиг юманд явж гажигтаж байдаг юм бэ? Буриадууд л тэрийгээ хийдэг юм байгаа биз. Халхчууд төрсөн уул усныхаа тахилгыг л хийх ёстой эхний лав гурван жил. Дараа нь өөрсдөө хаанаа очиж тахина Буурлууд нь хэлээд заагаад өгнө. Тэгэхгүй баруун аймгийн хүн байж л Чанарт явлаа гээд л өөр зүүн аймаг руу очоод л бөөнөөрөө хөгөө чирж байгаад ирэх юм.  
Шавь нарынхаа өсөх, эрдэм чадлыг нь дардаг атгаг санаатай багш нар зөндөө бий нь үнэн биз дээ. Тархийг нь угаагаад л нөгөөдүүл нь жаахан юм гадарлаад ирэхээрээ багшыгаа дуурайн бусдаас өшөөгөө авч буй мэт үргэлжилнэ. Мөн урьд өмнө дайн байлдаантай байсан овог аймгийн буурлууд бас л дайтах нь их. Тэр өмнөх зуунд бие биенийгээ алж байсан хоёр өөр отгийн хоёр баатрын Сүнс газар буугаад уулзах ямар вэ? Би л лав ядахдаа хэлээ гаргаад хялалзана даг. Зөрөхдөө нэг хөл дээр нь гишгээд л тээглэж унах дүр эсгэн унаж явах зуураа л нэг хацраас нь маажаад л унасан царайлснаа Соори гэнэдэг. Заавал нэг шоглох болно. Иймд багш шавь бололцоход Онгодын нүүр харах гэж юм байдаг. Өмнөөсөө өш хонзонтой бол хэцүү байдаг. Гэтэл өөрийгөө ч бүрэн мэдэхгүй байж сүүлийн үед хэдхэн сар болоод л шавь авч байгаа нь шал буруу мэдэв үү. Энэ хүмүүст аз таарч өвөг дээдэс нь буувал их юм ч ихэнхи нь Тийрэн оруулдаг.
Ер нь Халх онгодууд омог бардам Догшин байдаг учраас тэр болгон дээрэлхүүлэхгүй гэж тэмцэлдэх ч зөрүүлээд үр хүүхдүүдийг нь оролдож барьцаалан айлгаж, бас тэдний гол хүч хэрэглэл, зэвсэг бүгдийг буруу юм уу, дутуу босгосноос гар мухарддаг. Хичнээн улаан гараараа үзлээ ч зэвсэггүй бол хэцүү шүү дээ. Газарт байгаа галуу шувууны дэгдээхэй шиг хэдхэн үрсийнхээ төлөө тэд маань ч бас ийм их зовлон шаналал үздэг юм шүү. Иймээс та нар ядахдаа БӨӨ болохдоо гарал үүслээ, удам судраа судлан, Хариуцлагатай хандаачээ гэж гуйж байнадаг. Дээр чинь бас та нарт хэрэггүй ч Хаанд хэрэгтэй журмын олон Баатрууд нь байгаа шүү. Түүний хайртай Хөх Монгол өвөг дээдэс гэгдэх Андууд нь байгаа. Ингээд л ХААН уур хүрээд өмөөрөөд сүйд болоод байгааг би ойлгож байнаа.
Онгодууд бас хоорондоо дайтаж, бас шоронд хорионд ордог. Энэ бүх л үйл явдлуудыг улаач нь мэдэрч тэднийгээ суллах, тэмцэх, хамгаалах аргуудыг хийж байх ёстой. Мөн Улаач буруу үйл хийснээс Онгодуудыг нь хорих арга хэмжээ ч явагддаг юм шүү. Иймд Улаач нар мэдрэмжээ сайжруулж, ухаалаг, ухаантай байж, Гэгээрэхийг анхааруулж байна.
Хэрвээ улаач нар чадвартай, ухаалаг байвал онгодуудын тэмцэл, өөр бусад онгодын дээрэлхэлт энэ тэрээс бүрэн хамгаалж чадна. Зөвхөн Буусан Буурлын хэлсэн үгээр л яваад байвал Та буруудана. Учир нь тэр буурлууд чинь бусдын хорионд хяналтад орж, эрх нь хязгаарлагдсан бол танд энэ намайг хориод байна ийм аргаар ингээд тэмц гэж хэлж чадах уу? Тунгалаг тамир кинон дээр гардаг биз дээ. Дулмаахандаа Төмөрхөн нь дуугаар үгээ дамжуулдагдаа.  Учиргүй дуулахгүй ч гэсэн хэлсэн үгэнд битүү утга санаа байна уу, бие зүрх сэтгэл нь хэр байна мэдрэх ёстой. Иймээс л улаач хүн сонор соргог, бас түшээ нар нь сайн анхаарал болгоомжтой ажиж, хянах ёстой.
Иймд та нүдээ нээж, ухаанаа тэлж, олон юмыг ойлгож мэдэн учрыг нь олох хэрэгтэй байх нь. Олон олон зүйлсээс нэгтгэн дүгнэх чадвартай байх ёстой. 
ЭЭ Тэнгэр минь! балчир хүү маань ээжээ би танд хайртай шүү гээд ирэхэд харсан чинь хүн аймаар юм болчихож. яана даа яана. Угааж цэвэрлэж авахгүй бол халтайсан хогон дундаас олдсон хүүхэд мэт болжээ. Aжил ихтэй байна гээд долоолтой биш хэхэхэ. ингээд дуусгахаас нэг юм бичихээ мартсан л санагдаад байх юм. ээжийнхээ ажилд орохгүй бол болохоо байх нь.
Гэтэл сүүлийн үед надаас та намайг угтай уггүй үзээд бичээдэх гэж их хүн майл бичих боллоо. Би үзэхгүй мэдэв үү. Лав дээрээс хойш 20 гаран хүн боллоо. Энэ асуудалд нухацтай ханд гэж анхааруулад байхад л хараа ч үгүй, үзээ ч үгүй байж Аянга гэж улаачаас удам судраа уг овгоо хэлүүлж, угтай уггүйгээ шалгуулах бол туйлын буруу. Блогны ард нуугдан донгодох Аянга хэн ч юм билээ аюултай. Миний үгэнд итгэсэн ч бай надад найдсан ч бай заавал бас давхар шалгуулж, өөрийн амьдралдаа хариуцлагатай байх хэрэгтэй. Үүнийг утсаар асуугаад л мэдэх юм бодох нь маш буруу. Заавал өөрөө явж олон хүн дээр очиж тэднээр шалгуулах ёстой. Мөн ихэнхи нь манай ээж хүнээс асуусан намайг угтай гэнэлээ. тэгээд би одоо угаа барина гэх юм. чи өөр хүн дээр очсон уу үгүй. Чи тэр хүн дээр дахин өөрийн биеэр очсон уу? үгүй гэх жишээтэй.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.