Хааны долоодох ДЭЭД ЭЦЭГ нь МОН ЭН ДОТА УКАУ юм. Нууц товчоонд түүнийг найм дахь эцэг нь болгон дээшээ явуулаад засвартай болон сүүлийн ном нь одоо баригдаж байгаа билээ.
СОРХАГТАНИ хатан энэ судраа
... Ори ЧИНГИС ухааныг амьд ном байдлаар томилж
Энэ аугуу ухаант БӨӨ хатан ямар их шидтэй, цэцэн цэлмэг, эрх мэдэлтэй нь үүгээр тодорно. 1251 онд судар болсон энэ номыг 760 жилийн дараа л хагас хугас тайлан ойлгож унших хүмүүсийн гар дээр тавих нь Шид ҮҮ ? ШИД. Мөн ҮҮ? МӨН. АУГУУ ЮУ? Агуу л байхгүй юу. За та нар яг одоо дэлхийгээр нэг гүйгээд ийм улс ХАА БАЙНА олоодох. Дэлхийг дэлдийлгэх сонин гэж энийг л хэлдэг. Албан ёсоор Дэлхийд зарлах хэрэгтэй шүү дээ. Өнөө муу хүүр нь хаягдаж, сүнс нь худалдагдах хэдийг хараад байх хэрэг байхгүй ээ. Та нар хийх хэрэгтэй. Тэд тэртэй тэргүй өнгөрсөн хэд. Тэдний асуудал ердөө цаг хугацааных болохоор тэд маань анхаарах болов уу? энэ Төр засаг гэхээ боль. Чад хийхийнхээ өмнө сайн идээд цуслаж л байг дээ хөөрхийс. Би л лав тэднийг өрөвдөөд бүр тоохоо болиод, уур ч хүрэхээ больчихсондог. Маани, маани яана даа яана. Энэ дэлхийн ямар ч шидтэн аварч чадахгүй болохоор яалтай билээ.
Хатан цааш нь хэлэхдээ:
... Миний өчил үнэн эсэхийг өнгөрснөөс эрж МЭДТҮГЭЙ
Мунхагийг халах ТЭНГЭР-н ЗАРЛИГ-ийг өртөөлөгч элчээс АСУУТУГАЙ
гээд цагаан дээр хараар бичжээ. Хэхэхэ. Миний БӨӨ болсон шалтгаан ТЭНГЭР-н даалгавар. Эзэн Хаан өөрөө өөрийн биеэр: 800 жарны дараа эмээлээ элгэндээ авсан Монголдоо эргэж ирнээ гэсэн нь Мунхагийг халах ТЭНГЭР-ийн ЗАРЛИГ-г өртөөлөн буусан ЭЛЧ тэр өөрөө хянан суугаа билээ. Хатны ном ХАЖИР ҮНЭН билээ.
Шар сударт: Чингис Хаан хүн төрөлхтөнг Хар мянганаас аварна. Дараа нь мунхагжлаас аварч Гэгээрэлд хөтлөнө хэмээн Зөнч Мүслэг хэлсэнг уншсан байх та нар. Энэ хүн ГАДААД хүн шүү. Манай зарим хүн гадаад хүн л үнэн ярьдаг монголчууд бол худлаа гэдэг хүмүүст бас зориулав.
ХААН өөрөө: Алд бие алдран одовч
Алтан дэвтэрт шингээсэн
Авиа үсэг амилан сэрж
Айлдсан үгийг сануулмой
Үсэг бичиг хэмээх эрдэнэ
Үүрдийн амьтай буюу
Өгүлсэн үгийг шингээж
Үүрдийн өв болгомуй
хэмээн Ирээд юугаар хэрхэн ямар ажил хийхээ хүртэл бичиж үлдээгээд одсон байна. Нэгэн хөвүүн надаас яагаад би танд итгэх албатай гэж? Миний бодлоор таны энэ хийж байгаа юмс Монголын төлөө юм хийе гэсэн хэсэг залуусын сэдсэн санаа байх хэмээн хардаж байгаагаа хэлж байсан юм. Би яахав худлаа ярилаа гэхэд энэ өмнөх зуунд амьдарч байсан хүмүүсийн үгс яагаад биелээд байгаа вэ? Шар судрыг яавал зохилтой вэ? Монголд би ганцаараа Бөө болоогүй борооны дараах мөөг шиг үржих Бөө нарыг яах вэ? Иймээс итгэх үгүй нь тухайн хүний л асуудал. Тэр хир орчноо харж дүгнэлт хийж, уншиж судлаж чадах нь түүний л хэрэг. Үнэн мөнийг мөшгөн илрүүлэх нь түүний л дурны асуудал учраас өөрсдөө мэдтүгэй!
За яахав Сорхагтани хатан болон Чингис хаан аймаар алсыг харж, хийх гэснээ хийдэг гэдэг нь тэдний бүтээн нааш илгээсэн энэ шар судар, түүнээ тайлахыг шаардах улаачдаа буусан Чингис Хаан хоёрыг хараад аймаар юмаа, аугуу юмаа гэж бодовч ИХЭНХИ хүмүүс одоо яах бол гэж догдлон санаа нь түгшин байна. Яах вэ? Юу болох бол? Төр засаг энэ дураараа чалчигч Аянга хоёр яаж нүүрээрээ тулах бол? Тэд түүнийг хэрхэн дарах бол? Аянгын худлаа жүжиглэсэн нь хэзээ баригдах бол? Эсвэл нээрээ л Аянгын хэлснээр тэдний сүнс худалдагдаад тэд унавал хэн дараа нь энэ суудалд суух вэ? Энэ суудал чинь ер муу ёрын аюултай юм байна гээд л юу эсийг бодох вэ? Тийм үү???
Хаан минь ирж хэмээн баярлах нэгэн байхад, дайсан болох өчнөөн бий. Хаан одоо яах бол гэж бүгд л гайхан ямар сайндаа орой бүр блог шагайх ажилтай болж байгаа хүн их байгаа. Бид яах бол? 2012 онд дэлхий сөнөх нүү? Бид тэгээд энэ үгүүдийг сураад эрчимжээд юу өөрчлөгдөх гэж гээд л маш их асуудал та бүхэнд бий. Зарим нь надад санаа зовон үг хэлээ, аятайхан татаарай. Хааныг минь хамгаалаарай. Арай гэж ирсэн түүнийг сайн нуугаарай. Монголд ер нь ирээд хэрэггүй биш үү. Хэзээ эд нар сайхан болно тэр цагт нь хүрээд ир. Таныг минь хөнөөчих вий, Хар санаатнууд гэж зовох хүн ч олон байна. Энэ бүхний хариу болгон хэлэхэд тэд хийснээ хийдэг нь маргаангүй батлагдлаа. Харин цаашид яах бол? Үр дүн?
...1759 онд АМАРСАНАА БААТАР маань: “ Хожим юу болохыг хэлтүгэй” хэмээн сэлмээ сугалан ил тавьж, цэрэг суудлаар суун Ойрадын МЭРГЭН зурхайчдыг цуглуулан асуусан байна. ГУРАВ ХОНОГ бэлдэн байж зурхайчид:” Монгол улсын шинэ хааныг засаг нь даахгүй өедсөн үед, Чингис Хааны тэнгэрийг өртөөлөгч, дор буурай ард, их хааныг тэнгэрээс нь заяалгаж, засаж дийлэхгүй байсан төрийн хэргийг өөрөө засардаг болгох, арга ухааныг нь үл ухах хэлээр, өеөдсөн засагт дарагдсан хаанд хэлж, МОНГОЛ УЛС дахин мандана” хэмээн хэлжээ. Ойрадууд чинь Алтайн Мангдай нар шүү дээ. Тэд алдаж хэлнээ гонж.
Иймээс нэгэнт л эхэлсэн ИХ хэрэг одоо нэгэнт буцахаасаа өнгөрсөн нь тодорхой. Монгол Улс ДАХИН МАНДАНА энэ үг та нарын итгэл найдвар, од хийморь болох болтугай. Үүнийг дөнгөж эхлүүлж байгаа нь бидний үеийнхэн Та бид. Хойчын үрс маань аль хэдийн мэндэлчихсэн. Тэдний ухаан, сод билгийг хүн бүр л мэдэж байгаа. Болох бүх л зүйл төлөвлөгөөний дагуу явж байгаад эргэлзэх зүйл үгүй. Та нар л итгэлтэй байж өөрсдөө гэгээрэн, бусдыг гэгээрүүлж эхлэж чадаж байвал ҮРЖИХҮЙН ХҮРДЭЭР ҮРЖИНЭ гэдэг сайхан шид байна шүү дээ.
Хатны ном 15 үе дамжин амаар амьд ном болон амьдарч 750 жилийн дараа гэхэд дэвтэрт буулгагдаад эхлэн явсаар 760 жилийн дараа гэхэд та бид тайлах гээд блогоор нэг сонирхож байна. Энд цаг хугацааг анхаарч ажиглаарай. Яасан удаан юм гэж яармаар байгаа биз. Гэвч цаг нь болохоор гэдэг ЧИН ҮНЭН үг энд хамаатай. Анх Хатны судрыг бичиглэн хөрвүүлж байсан Нүрзэд агсан Тэнгэртээ заларчихсан хийдгээ хийчихсэн учраас асар нэр хүндтэй албаа хашиж л байгаа. Түүнийг хэрэгтэй цагт нь л хүн болгон ажлаа хийлгэх үүрэг өгөхөөс биш тэр Тэнгэртээ сайхан байгаа даа. Хүн гэж үхсэн ч СҮНС нь мөнхөд байдаг учир нь энэ.
Та нар өөрсдийгөө урдах юмаа мэдэхгүй юм чинь яадын үхвэл үхнэ биз гэж бодож байж магадгүй. Хэрвээ та нар энэ замбативд урдахаа мэддэг бол маш аюултай нууц байх ёстой шидүүдээр юу л бол юу хийж аль хэдийн дэлхийг, өөрсдийгөө хөнөөчихнө. Иймээс л зөвхөн энэхэн насанд чинь ой ухааныг чинь алдуулдаг юм. Яг нөгөө СО дорооомо шиг. Солонгосчууд бүх л гол баатруудаа ой ухааныг нь алдуулаад байдаг энийг хэлэх гээд байдаг юм биш биз дээ хэхэхэхэ. Харин үхэнгүүт бүх юм нь ил байдаг нь СҮНСНИЙ ЗОВЛОН юм. Чиний энэ замбад өөрөөсөө хүртэл нууж байсан нууц бүхэн чинь ил, өмнөх төрлүүд чинь ч ил. Түүнээсээ болоод дараагийн төрөлдөө зэрэг буувал айдаа мөн шараа яа. Энд байсан бүгд л дээр очоод мэднэ ш дээ. Өөө энэ муу чинь дэлхийд байхдаа ямар ярвайсан юм байлаа даа. Харин одоо илжиг болох эрх авчээ хүхүхүхүхү гээд л инээлдэнэ.
Зарим нь болж болж даанч их нүгэл үйлдсэн юм. Өөрөө одоо яг тэрийгээ эдлэг болж болж гээд л харах жишээтэй. Ийм байхад энэ ертөнцийн цаг хугацаа гэж богино байгаа биз дээ. Ихэнхи нь 100 наслахгүй. За тэндээс нь хорьж болохгүй Хорин нас хүртэл үе нь хасчихая. Энэ хүртэл бузар хийх нь харьцангуй гайгүй. Дал наснаас хойш тэртэй тэргүй тэд нам болж чадал нь барагдана гэж үзвэл 100 наснаас хороогдсоор их удахдаа 50 жил л эгзэгтэй болж үлдэнэ. Гэтэл хүн 100 хүрч чадаж байгаа хэд билээ. Ихэнхидээ хамгийн идэвхитэй 30 жил л үлдэнэ. Энэ хугацаанд хэр их бузар хийхнэв. Тэрний хирээр хойд насны амьдрал тодрохно.
Иймд энэ л ганц амьдрах нас хэмээн тэнэглэж үндсэн Би буюу өөрийн СҮНСЭЭ хорлох хэрэг байхгүй. Сүнс мөнхөд эргэлдэн төрдөг байхад хүний амьдралын нас нь өглөөн нар шиг л богино байгаа биз дээ. Амьтад хүнээс ялгаатай нь өөрөө урьд төрөлд юу байснаа мэддэгт байдаг. Түүнийгээ ярьж магадгүй учраас л тэднийг улиулаад, хуцуулаад, майлуулаад, янцгаалуулаад, жиргүүлээд байдаг юм. Амьтад хүний хэл мэддэг нь ийм учиртай. Хүмүүс л өөрсдөө амьтдын хэл мэдэхгүй учраас мэддэггүй гэж бодно.
Жишээ нь та өөрийн гэм нүгэлийн шийтгэл Жорлонгийн өт болоод хэвтэж байхдаа өмнө нь хүн байсан амьдралаа санаж л байдаг нь гачлантай. Нохой бол хүн болох өмнөх төрөл гэдэг. Гэвч золбин нохой болох ч муухай биз дээ. Иймээс л хүмүүс эргэж хүн болж төрөх гэж ном уншуулж, гуйж гувшдаг юм. Талийгаачдын сүнс хэзээ эргэж төрөх талаар мэргэн хүмүүс хэлдэг нь ийм учиртай.
За одоо таны сэтгэл санаа хир байнав дээ. Аянга би бол энд хүн болсон үүрэг даалгавраа ааль хэдийн биелүүлчихсэн. Одоо ганцхан биеэ тоочилгүй, хамраа сөхчөлгүй байж байгаад нүүр улайхгүй ээж, аав нар дээрээ, омог отгийнхондоо очих л дутуу. Би 9 тийшээ салан одно. Эрлэг аавдаа шулам охин нь, Хилэнцэт, Лус, Нар, Тэнгэр гэх мэтийн охидууд Эрх мэдлийн эзэн Тэнгэрийн хайртай ганц хүү нь харьж одно. Харин эдэнтэй хамтарч нэгэн биед оршин Тэнгэрийн даалгаврыг гүйцэтгэсэн миний УУГУУЛ СҮНС хайртай аавдаа, отог овогтоо очин, Алтан ургуудын овог отгын бахархал Эзэн Хаан Чингисд мөлхөж очин сөгдөөд баярлалаа гэж хэлэх болно. Үүний тулд би ч бас зөв амьдарч өөрийгөө сэхээрүүлж чангаахгүй бол дахиад хүн болчихвол түвэг зүгээр.
Та бас өөр өөрийн үйлсээ сэтгэл зүрхээ чагнан байж мэдээд амжилттай хийгээрэй. Гэгээрсэн ард түмнийг юу ч дийлдэггүй, хэзээ ч хэн ч дарсан балран унадаг гэдгийг Мянга мянган жилдээ нэг буун зааж өгдөг манай Монгол өвөг Дээдсүүдийн минь түүх, тэдний СҮНС баталж байна.
ДОТА- УХАЙ буюу долоо дахь эцгийн Зөн нь ДОТОР УХААН билээ. Энэ дотор ухаан гэдгээр бид бүгдийг ойлгож, харж, таньж, тэмцэж чадна. Бид ухааныг, оюуныг тэмцэл болгон ашиглаж, түүнийг түгээн дэлгэрүүлээд л МОНГОЛ УЛС ДАХИН МАНДАХ БОЛНО гэдэг зөгнөлийн Эздүүд болох юм.
Хэхэхэхэ Элэг хөшлөө. Яанаа яанаа. Хэхэхэ. Бодоод үзсэн чинь Дээдсүүдийн сүлжээний бизнэс шиг байгаа биз дээ хэхэхэхэ. Мөнгө төлдөггүй нь сайхан ч гэсэн миний инээд хүрээд байна хөхөхөхөхэхэхэххохохохо. Ямар инээдтэй юм бэ? Хаан намайг эргүүлээд шоолоод уналаа. Овоо хүн шиг байснаа л ингээд хачин юмс бодоод унадаг юм. Яахаараа ийм юм санаанд нь ордог байнаа гэнээ. Хэхэхэ. Мөнгө төлөхгүй, Үр дүн нь үнэхээр сайхан ч кармаа түнтийхгүй нь хаашаа юм бэ? гэхэд намайг бүүр ч их шоолж байна эд нар.
Тэд: Үүнийг унш гэв.
Өтгөс ихэс ЧИН, ЧУ, ХАЖИР ҮНЭН-ийг
ИЭ дүнгээр хэмжихдээ
Өндөр голчтой орон зайд
Дото-ухай зөнгөөр жишдэг
Ирээдүйн ИХ үйлсийг
Угтаж мэдэж тооцохдоо
Ирээдүйн амин чанарын одоогийн ясыг
Өнгөрсөн цагт хэрэгсдэг .... гэх мэт цааш байна. Зазаза хэрүүлч гэдэг нь эдний хэхэхэ. Тоглож байхад чинь үнэмшчихдэг гэжийш дээ. Юу гээд хариулсныг нь олцгооё.
Тэд нар чин, чухал, хамгийн Үнэнгүүдээ ГЭР ээр хэмждэг байх нь. Ерөөсөө энэ ИЭ гэдэг юм чинь гэр л байна даа. Японоор ИЭ гэж гэрийг хэлдэг. Хамаг юмаа л ГЭР гэдгээрээ бодож, тооцоолж хийдэг мань эрүүд хэмжихдээ тэрүүгээрээ л хэмжиж таараа. Гэхдээ Чй буюу Чухал гэдэг үгийг би Чу –гаар нь явсан нь дээр гэж бодно. Манай дайснууд Чу –ХАЛ гэсэн нь Чу г ХАЛ гэсэн хориг тавьсан мэт дургүй хүргэв. Чин үнэний дээр байх үнэнг ЧУ үнэн гэх нь гарцаагүй үнэнг ХАЖИР гэх нь. Бас нэг юмыг анхаар Өндөр голчтой орон зай гэснийг. Хэвтээ голчтой орон зай гээгүй. Өндөр гэдэг нь Босоо гэсэн үг. Тэд нар өөрсдөө бидний дээр, доор байдаг. СҮНСНИЙ ЗАМ шүү дээ.
За нөгөөдүүл чинь Ирээдүйн үйлсээ тооцохдоо одоо байгаа бидний чадал, хэмжээг маань өөрсдийн үетэйгээ харьцуулах нь. ИЙЙЙ яанаа, юу гэчихвээ. Бидэнд тэдний ухаан байхгүй шүү дээ. Гэхдээ бидэнд тэд нарын байсан 13 р зууны үеэс илүү давуу талууд их бий. Тэдний ухааныг одоохон сурчихвал болчихын биш үү??? Хэхэхэ. Хонгилын үзүүрт гэгээ тусч байнаа хө.
Заза долоон өвөөгийн сургаалуудыг дор нь өөрийнхөөрөө гялтгануулчихлаа. Та нар өөрсдөө бас оригийг нь уншаад тайлцгаана биз. Би нилээн чиглүүлж өгсөн. Та нар МОН-ыг голлохоо мартваа. Сүнс, Эзэн биз, Оул бие энийг л хараад хөөвөл амархан ойлгочихно. Түлхүүр үгсүүдийг нь олох хэрэгтэй. Наадуул чинь албаар янз бүрээр тархи эргүүлэх гэж түлхүүр үгсээр тайлагддаг нууцууд хийдэг юм шүү. Мөнхбаяр Бөө бас өөрийнхөөрөө тайлаг. Аянга одоо амьдралаа бодсон нь дээр байхаа. Модон байшингаа барих мөрөөдлөө биелүүлэхийн тулд завгүй болсон нь дээр хэмээн би Хаанд учиртай үгээ урсган баахан үглэв. Та бүхэн нөгөө өөрсдийн блогтоо Тэнгэрийн үйлийг үргэлжлүүлэн Үржүхүйн хүрдээр үржүүлэн, ухаануудаа цоо нээнэ бизээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.