Дэлхий нийт, Улс орон, Хувь хүн бүр тэдийгээс өдий хүртэл оршин тогтнож байгаа нь ҮНЭН учраас түүхтэй. Тэр байтугай албан байгуулага, баяр ёслол, эд юмс ч түүхтэй. Тэд байж л байвал түүх нь дурсагдана. Түүхийн хугацаандаа хир их амьтай байна төдий чинээ түүх нь дурсагдана. Амьгүйчүүд-н түүх нь мартагдан алга болно.
Эдгээр бүх юмсын түүх өөр өөр байдаг. Шар судар дээр Чингис Хаанаас өмнөх үеийн Монголын нийхэмийн түүх тэр чигтээ байгаа. Мангдай, Мон, Моногу, Моногоуул гэх дөрвөн ухамсарт Малчин соёлын тухай дурдсан байдаг. Одоо харин бид Монгол хэмээх Малчид билээ. Хэдийгээр орчин цагийн сэхээтнүүд гэгчид Нүүдлийн соёл иргэншил, Малчин гэх нэрээс бүх арьс нь улаан өнгөтэй болон амьсгал нь давчдан цухалдан би л лав биш хэмээдэгч чиний үүсэл чинь Малчин нь үнэн шүү. Одоо гадаадад амьдардаг бүх хүн мэднэ дээ. Монгол гэсэн нэвтрүүлэг гарахаар л хөдөөх тал газар, морь унаж давхисан эр, үмбүү саах цусан улаан хацартай эмэгтэйчүүд, сайртаж халтайсан хэдэн хүүхдийн зураглал хөвөрдөгийг. Гэтэл Монголд өндөр байшин, цасан цагаан царайтнууд, машин, интернет, зангиа зүүсэн завгүй эрчүүд бас л байдаг.
Иймд бид өөрсдийгөө гадаад нүдээр харалгүй өөрсдөө бас дүгнэхэд Нүүдлийн бүдүүлэг, Малчид гэх тэр ард түмнүүдэд одоо гайхагдаад байгаа энэ их ухааныг таньж мэдээд, ухаараад, хэрэгжүүлээд та бидэнд хөөрхөөн аргуудаар дамжуулаад байгаа ухаантнууд бас байдаг байсан байх нь. Бүр бүх л төрлийн авьяастнууд, ухаантнууд бүгдийг танин мэддэг, чаддаг болохоороо л ,800 зууны дараа Аянгыг яаж төрүүлэх бүх л бэлтгэл, Аянгаар дамжуулан та нарт хүргэх бүх л арга замыг сүвэгчлэн олоод Аянга хараад ойлгох бүх л баримтуудыг нь та нарт өгчихсөн байгааг харвуу.
Намайг сургуульд байхад нийгмийн ухааны хичээл, Монголын түүхэнд заасан хичээлүүд яагаад эрс өөрчлөгдвөө. Шаал худлаа юмыг яс маханд минь ойлгуулах гэж оролдож байжээ. Яс махандаа шингээсэнгүүд нь цоороод Онц авдаг байсандаг. Азаар би онц сурлагатан байсангүй. Хөөгдчихгүйн тулд хоёр олныг авсангүй. Дундах хоёрыг нь нийлүүлээд л яг боломжын сурчээ. Хэхэхэ. Яагаад заавал хүний улсын түүхийг хуулж дуурайх ёстой гэж. Хувь хүн ч өөр хүний түүхийг дууриан яг давтах гэж улиардаггүй биз дээ. Гэтэл Монголын маань түүхийг бусад улсын түүхийг дууриалган засч өгчээ. Эхлээд Орос түүхийг дууриан засч заадаг байснаа одоо Дэлхийн түүхийг дууриан заадаг болжээ.
Дэлхийн түүх гэдэг нь яс юмандаа капиталист гэх хөгжингүй орнуудын эрдэмтдийн боловсруулсан түүх л байхгүй юу. Оросуудыг дууриаж байхдаа өөрийн орны түүхийнхээ манай улс БООЛын нийгмийг алгасан хариаж Капитализмыг бас л дээгүүр нь хариасан гээд мэдэхгүй юмнуудаа сайхан будаа идээд бөглөчихсөн байгаа юм даа. За даа энэ ч мэдэхгүй биш мэдэхийн дээдээр мэддэг хирнээ мэдэн будилаад биднийг ийм эргүүнүүд болгох гэсэн улс төрч арга байсан нь тодорхой. Оросуудын түүх Монголын түүх хоёр чинь шал өөр юм байгаа биз дээ. Өөрсдийн жишээн дээр аваад үзвэл хүн амьдралынхаа хугацаанд анд найз нартай болж хүзүү толгойгоо холбоод л сүүжирч байснаа амьдралын эрхшээлээр ч юмуу сайдаж муудаад салж оддогтой яг ижил.
Одоо бол будаа бүүр ч хаа холын орнуудын түүхийг дууриан бичих болжээ. Хаанаас үхээд удсан шинэ хүүр гарна тэрнийг нь л уралдуулан шалгаруулж ХҮН анх энд үүссэн хэмээн батлах дургүй хүргэсэн дуракуудыг дагаж байх ямар хэрэгтэй юм бэ? Төдөн мянган жилийн ТЭРТЭЭ үхсэн хирнээ шинээр олдсон газраар нь түүхийн анхдагч болгохоо болин ухаан сууж гэгээрвэл зүгээрсэн. Дандаа л төдөн мянган жилийн өмнө байсныг илрүүллээ оллоо. Энэ шинэ хүүрийг гүйцэх урт настай хүүр урд нь гараагүй би шинэ нээлт хийв гээд бөөн юм болно.
Хамгийн сүүлийн судалгаагаар Африкаас хамгийн урт настай хүүр олсноос хойш элдвээр нь шинжилж үзчихээд л эндээс л хүн анх үүсчээ гэх болжээ. Тэд дэлхийг бүгдийг нь ухаад үзсэн биш дээ. Антарктидэд бүүр ч урт хэдэн сая жилийн настай хүүр олбол ӨӨ СОРИ СОРИ хүн энд л үүсчээ гээд л бүх л юмаа түүнд тааруулан бататгаж, өөрчлөн бичиж эхлэнэ дээ. Тэр сайхан зузаан мөсөн доор хэний ч хүүр байгаа юм билээ хэн мэддийн. Галав юүлэхийн өмнө тэр газар Экватор байсан байвал яах вэ.
Иймээс түүхийг маш ухаантай судлан, улс бүр өөрийн онцлог түүхтэйгээ л байх ёстой. Мэдээж онцлог байлаа байлаа гэхэд хэдэн гол хэсэгт хуваадаг л биз дээ ерөнхийд нь. Яг одоо бол Монгол улс жинхэнээрээ капиталист үзэл бодол гэгчийг сайн хуулан маш сайн хичээн ижил түүхтэй болчихсон. Харин ирээдүйд бид өөрчлөх болно доо. Учир нь Монгол улсын эзэн нь эргээд ирчихсэн Эзэн нь юмаа мэдэж, Эрэг нь усаа хашдаг юмаа хөө энэ чинь миний Монгол орон, эд чинь миний Хүүхдүүд, харийн та нар САВАР болон Санаагаа татахгүй бол сайнаа үзэхгүй шүү гээд буруу замаар будаа тээж буй хүүхдүүдээ өмөөрөөд ухаараач, гэгээрээч гээд байж байгаа юм даа.
Худлаа гэвэл тэд манай түүхийг судлаад, Монгол Бөөтэй бүх айлуудаар яваад, Намайг шалгаад үзвэл таарна. Шинэ эрин үеийн түүхийн багш нар, мэдлэгтэнгүүд Монголын түүхээ шинээр бичих цаг нэгэнт болжээ. Монголыг мандан бадруулагч хойч үеийнхэн сургуульд түүхээ ҮНЭНээр нь, БАРИМТтайгаар нь судлах цаг ирчихээд байна.
Түүхийн ангийн оюутан сурагч, багш, судлаачид энэ блогийг уншаасай билээ. Тэд намайг бодвол мэрэгжлийн түүхчид болохоор маш сайн ойлгон, маш сайхан тайлбарлах нь мэдээж. Тэгээд тэд шинэ Монголын түүхийг гардан бүтээж мянганыхаа түүхэнд нэрээ үлдээх өвөг Дээдэс болох болно.
Би л шар өнгөтэй ном болохоор нь шар судар гээд өөрт амраар нэрлээд байгаа болохоос биш энэ номын тухай дахин сайн бичээд өгье. Өөрсдөө олж умш, умш, умш бас дахин умш.
Чингис хааны отгон хүү ТОЛУЙ хааны их ХАТАН СОРАКОКТАЙ ЦЭЦЭН удганы айлтгасан
“ХӨХ МОНГОЛЫГ НҮҮДЛИЙН СОЁЛООР БАДРААХ ИХ ЗАСГИЙН АЛТАН ДЭЭД ГЭРИЭ “ хэмээх ном юм. Үүнийг ном биш СУДАР гэж хүндэтгэх хэрэгтэй. Энэ бол алтан амьтай судар. Анхнаасаа л алтан амьтай байсан. Энэ сударыг цээжлэн та бидэнд хүргэх зарлигыг хамгийн итгэлтэй, оюуны өндөр ухамсартайг нь сонгон Хөх Нохой овогтуудад буулгажээ.
Хөх Нохой овогтууд 15 үеэрээ ам дамжуулан ягштал цээжилж дамжуулсаар НҮРЗЭД агсан цаг нь ирхэд нь дэвтэрт буулган морилуулжээ. Тэр мөн 15 жил оролдон хичээн зүтгэж Монголоо алдсан Монголчууддаа ойлгуулахаар эртний Монгол хэлнээс нь орчин цагийн Монгол хэл болгон хөрвүүлэн, хамаг амь амьдралаа зориулснаар 2000 онд анх хэвлэгдсэн болно. 2004 оны хоёр дахь хэвлэлийг нь би яагаад ч юм авчихсан л байгаа юм даа. Анх уншаад юу ч ойлгоогүй. Үсгүүдийг нь үсэглэн галиглаж гайхан ангайсандаг. Харин байнга уншин бодож, хайсаар утгыг нь ойлгодог болсон юм. Нүрзэд агсан маш сайн хөрвүүлж тавьсан ч тэр чигээрээ тавигдсан үгүүд нь их хэцүү байлаа. Тайлбар хийгдсэн байсан ч гүн ухааныг нь ойлгох үнэхээр цаг, ухаан шаардах юм.
Бөө болохоосоо өмнө би өнгөц л ойлгодог байжээ. Харин БӨӨ болсны дараа аль хэдийн мартаад хаагаад орхисон шар судрыг дахин гар минь олж авсан бөгөөд дахин дахин уншиж, бас өөрийн бие дээр туршиж үзэн байж энэ бол үнэхээр амьтай шидэт түлхүүрүүдтэй судар гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн болно.
Түүнд бичигдээгүй үлдсэн нэг ч сэдэв үгүй. Түүнийг бүх л цаг хугацаанд Библи шиг л судлах хэрэгтэй. Ингэх тусам та шинэ нууцуудыг олж харан, шинээр сэтгэн, гарах гарцаа олох болно. Ер нь бол аливаа судар бүрэн эхээрээ л байвал утга төгөлдөр байдаг. Хэн нэгэн тайлбарлаж өөрийн үзэл бодлоо нэмж бичсээр байвал засагдах аюултай. Иймээс Нүрзэд агсны өөрийн үрс хойч яг л цээжлэгдсэн эхээр нь манан, хамгаалж, мөнхжүүлэхгүй бол хэд хичнээн хувирч болох талтайг бодолцоно биз ээ. Тэдний удамд энэ их өвийг зөв цэвэр, хамгаалаад аваад явах ухаантан байж л таараа гэж бодно.
Улсаас томилдогдох албан ёсны судлаачид ч эх судрыг нь судлан дахин нягтлах нь зөв. Улс гэж дээ хөөрхий. Мунхагуудаар толгойлуулсан тэд яаж ойлгохов. Жинхэнэ эрдэмтэн Ц. Нацагдорж гуайн бэлдээд өгсөн халуун сайхан хоолыг түмэн олонд түгээхгүй залхуурч хойш тавин тас дараад л байгаа шүү дээ. Чингис Хаан маань шүлэгч, яруу найрагч, ухаантан байсныг батлах бүх л сургаалуудыг нь цэгцлээд бас Алтан номуудыг бүтээгээд тавьсан билээ. ЭЦЭГ ЗӨН буюу Хаан Зөн гэдгийг тэр номуудаас уншиж ойлгож болно.
Өнгөрсөн үед Их Хаан байсан Чингис хааны өөрийн гэсэн хүн биетэй байх үеийнх нь сургаал айлтгалуудын бодит түүх бол Ц. Нацагдорж гуайн хоёр боть алтан ном, Сорхагтан хатны алтан шар судрууд болно.
Харин Аянгын блогт болоод байгаа түүх бол Хаан сүнс болон эргэн буугаад одоо энэ замбативд хийж байгаа ажил, сургаал айлтгалууд юм. Өөрөөр хэлбэл Хааны нэг хувилсан дүр нь эмэгтэй хүний дүр байх нь. Ирээдүйд бас л алтан ном болно доо. Амьд Алтан номуудын үргэлжлэл гэсэн үг. Монголын нууц товчоон дээрхи түүх, Сорхагтани хатны ном дээрх түүхийг та нар өөрсдөө харьцуулаад хараарай даа. Түүхийг яаж хөөрхөөн өөрчлөж болдог жишээг Нууц товчоо харуулна. Бүгд худлаа гэж бодож болохгүй шүү. Тэнд үнэн юм их байгаа ч өөрт ашигтайгаар улс төрийн зориулалттайгаар зассан юмс бий. Ингээд харьцуулах хоёр судар үлдээж та бидний гарт өгсөн нь УХААНАА ГЭГЭЭРҮҮЛ гэсэн бас нэг дохио болно.
Түүхээр оролдон кино хийгчид ҮНЭН гэдэгт л захирагдах ёстой. Өөрсдийгөө өмөөрөн реалист мэрээлист гэж солиорохоосоо ичдэг болбол таарна. Мандхай цэцэн хатныг улайм цайм Нэг охин, хоёрхон ихэр хүүтэй болгоод гүтгэчихээд уран сайхны арга гэж хуцахын оронд өөрийнхөө эхнэр хүүхдээрээ оролдсон нь дээрсэн.
Нэг түүхийн нууцаас дэлгэцгээе.
Аугуу Мандухай Цэцэн Хатан бол алтан ургийн түүхэнд Алтаар бичигддэг бэрүүдийн нэг. Тэр 1448 онд төрсөн хэмээн түүхэнд бичигддэг. Батмөнх Даян хаанаас 16 насаар эгч. Мандухай цэцэн хатан 23 настай байхдаа 7 настай байсан Батмөнхийг дагуулан Чингисийн найман цагаан ордны өмнө даатган залбирч тангараг өргөхдөө
Дотоод энгэрт минь
Долоон хүү төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Дорд хатан надад
Долоон нуган заяаваас
Долууланд нь БОЛОД нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эзлүүлье гэсэн гэдэг
Ингээд Алтан Хатан маань
Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Алчиболд, Алаболд, Очирболд хэмээх долоон хүү, Төрөлт гүнж гэх нэг охин төрүүлсэн байна. Долоон хүүгийн зургаа нь ихэр гээд боддоо. Юу вэ энэ чинь үлгэр үү гэмээр байвч Үлгэр бол Үнэн байдаг. Арван зургаан насаар нөхрөөсөө эгч ч гэлээ ихэр ихрээр нь гаргачихна гэдэг бол Мөнх Хөх Тэнгэрийн хайр таалал гэхээс өөр юу гэх вэ? Далдын юм байсан нь харагдаж байгаа биз дээ.
Алтан ургийн эрчүүд сүйрээд мөхөөд орчлонгоос арчигдах байсан аюулыг Алтан хэвлийтэй эх Мандухай Цэцэн аварсан түүхтэй. Мандухай Цэцэн Хатан бол Чингис хааны хайртай Алтан бэр. Түүнд тэр хир халдаанаа гонж байдаг. Хатан маань өөрөө Даянгийн отогтоо аль хэдийн буудаг болчихсон шүү дээ. Тэр Монгол улсын тусгаар тогтнолыг ч, Алтан ургийнханыг ч аварч чадсан Алтан Дээд Бэр юм. Мөнх Тэнгэрийн хүчийг олсон Цэцэн Хатны түүхийг бүр сайн судлаж мэдвэл зохилтой.
Дээдсүүд ийм хүүхдүүд төрүүлсэн эхүүдийг Алтан хэвлийтэй хэмээн нэрлэдэг юм байна лээ. Хоомарал, Алунгоо, Өүлэн, Бөртө, Сорхагтан, Мандухай бүгд алтан хэвлийтэй эх болно. Манай ээжийг ч Буурлууд алтан хэвлийтэй хэмээн хэлж байсан юмдаг.
Мөн Батмөнх Даян Хааны хатдуудыг хооронд яс хаяж, эвдэрэлцүүлэн, муу үйл нь баригдахдаа хүүхэдтэйгээ газарт булуулан үхэж байгаагаар төгсгөдөг нь ганц авгайн зовлонг насаараа өөрөө үзсэнээс л болсон юм байлгүй дээ. Батмөнх Даян Хаан тэгвэл гурван хатантай байсан юм шүү. Тэд нь алуулах байтугай хүүхэд гаргаж өгсөн нь түүхэнд бий. Хамгийн бага Хатных нь үр Гэрсэнз Жалайр хунтайжын гурав дахь хүү Ноонох үйзэн ноёны ууган хүү Автай Цэцэн Хан нь миний зайран хүүгийн өндөр дээд өвөг болон буудаг нь түүхийг үргэлжлүүлнэ. Даян Хаан маань бага хатан авч Гэрсэнз Жалайр Хунтайж төрөөгүй бол миний хүү сураг үгүй байх нь тодорхой. Батмөнх Даян Хаан болон Мандухайн үрс маш олон болж түгэн дэлгэрсэн нь мэдээж биз дээ.
Энэ Үнэн түүхийг одоо нэгэнт мэдсэн та Мандухай Цэцэн киног үзэхээс дургүй чинь хүрч байгаа биз дээ. Хэзээ ч муу хар Исмэл манай Мандухайг алаагүй л байхгүй юу. Түүхийг гутааж, доромжлох малаас дор этгээд нь ямар их алдаршсан билээ дээ. Чадахгүй байж чаддаг юмаа л найруулсан бол нэрэнд цэвэр байхсан. Мэдээж тэр түүхийг нь уншсан л байж таараа. Мэдсээр байж мэдэн будилж Ихэс Дээдсийн ариун онгоныг хөндөж гүтгэж зүрхлэнэ гэдэг бол өөрийнхөө Би хэн бэ? гэдгээ л түмэнд таниулан, мөрөн дээрх бөндгөр нь өөрөөс нь өөр хэнд ч хэрэггүйн баталгаа юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.