Шар судрын бүгдийг бичнэ гэвэл хэдэн зузаан ном болох юм байна. Түүнд анхны амь хаана, хэзээ үүссэн. Хүн яаж гэгээрч боловсорсон, хүн амьдрахад юу юу хэрэгтэй, Тэнгэр, байгаль орчинтойгоо хэрхэн зохицож амьдрах тухай, Нийгэм ба Нийхэмийн ялгаа, Төр яавал хүчтэй байж, яавал доройтох вэ? Хувь хүн, гэр бүл, отог, улсын шинж чанар, Хүн юу идэж, хэрхэн амьдарвал хамгийн зөв бэ гээд л Алтан Сургаалуудын тухай ном учраас маш үнэ цэнэтэй судар болно. Тэнд хэрхэн дайсангаа инээж байгаад алах тухай ч бий. Сонин байгаа биз дээ.
Миний хувьд бол гол нууцыг нь Далд ертөнц, Тэнгэр Сүнс, Хаан болон өөрийн амьдралтай холбон ойлгомжтой хялбар тайлбарлах үүрэгтэй ч, энэ чинь зөвхөн Бөөгийн ном юм байна хэмээн ойлгож болохгүй шүү! Энэ бол Амьдралын Алтан Дээд ҮНЭНгүүдийн тухай судар учраас хүн бүр тайлан соёрхож, ойлгон мөрдлөг болговоос Хөх Монгол дахин Хөхрөхүйд Мандан бадрах нь АЛТАН ДЭЭД ҮНЭН болно.
Өнөөдөр Гэгээн өглөө хичээл нь оров. Нуруу нь хагарах шахан бас толгой нь яг хагарах дөхлөө гэж мөлхөж орж ирлээ. Мөн их ууртай энэ багш хэзээ Монгол хэл сурнаа. Гэгээн Гэгээн л гээд байх юм гэв. Гэгээн бид хоёр шиг англи хэлний багш нараа Монгол хэл сурахыг хүлээдэг эх үрэн байдаггүй байх даа хэхэхэ. Харин намайг загнавал Stop stop гэж хэлэн хорьж данхалздаг болжээ. Эсэргүүцлээ өөр хэлээр хэлбэл амар байгаа бололтой маш баяртай инээхийг бодвол. Муу юм сурахдаа амархан юмаа. Мөн өнөөдөр ангийнх нь хүүхдийн төрсөн өдөр болж өгсөн юмыг нь бөөлжөөд хувцас хунар нь хачин юм болжээ.
Ганц төрсөн өдрөөрөө олигтой ч юм өгчихгүй хэмээн муулав. Маш муухай амттай заваан байхаар нь би бөөлжиж гаргав. Бусад хүүхэд идээд байсан заваанаа гэж үглэн ярвайна. Ёс заншлын ялгаанууд ч гараад л байх бололтой. Эднийхэн маш их сахар, чихэрлэг юм иддэг. Бид идэж чаддаггүй. Мөн нэг сонин модоо иддэг. Хүн мод иддэг гэж би энд л харлаа. Тэрийгээ ургахаар нь тайрч иддэг. Айл болгон түүнийг хашаандаа тарьжээ. Амар юм биш үү мод иддэг. Сонин л юм.
За шардацгаая даа. Ерөнхийдөө бүгд тодорхой ойлгогдохоор л бичсэн байнадаг Хаан Чухам юуг нь тайлбарла гээд байсан юм бүү мэд. Та бүхэн өөрсдөө уншвал бүүр гайхамшигтай Үнэн, гоё бичсэнийг нь ойлгоно. Би өөрийнхөөрөө өнөөдөртэйгөө холиод бодлоо хэлчихвэл л болоо юм байна.
Хүн бол байгалийн амьтан. Амийг бүтээгч маань Хүнийг бүтээхдээ байгаль дэлхийд амьдрахаар бүтээсэн. Хүний хамгийн гол амьд байх чанар нь АГААР амьсгалж, УС ууж, ХООЛ идэж байж амьдрах ёстой.
ХҮН гээч эгдүүтэй хөөрхөн амьтан
АГААР АМЬСГАЛАХГҮЙ БОЛ БҮТЭЖ ҮХЭХ НЬ АЛТАН ДЭЭД ҮНЭН
УС УУХГҮЙ БОЛ ХАТАЖ ҮХЭХ НЬ АЛТАН ДЭЭД ҮНЭН
ХООЛ ИДЭХГҮЙ БОЛ ТУРЖ ҮХЭХ НЬ АЛТАН ДЭЭД ҮНЭН.
Маргаж, эсэргүүцэж, мэдэн будилж байгаа хүн байвал хамраа гараараа чимхээд агаар амьсгалахгүй байгаад үз дээ. Та хэдэн цаг, хэдэн өдөр болох нь вэ? Намайг очтол амьд байж чадсан бол таныг Тэнгэр шидтэн болгож өгье.
Гэтэл Хүн хөгжих тусмаа л АМЬД ЯВАХ АНХНЫ АЛТАН ДЭЭД ҮНЭН-үүдийг аль болохоор хялбарчлан АМЬСГАЛДАГГҮЙ, УУДАГГҮЙ, ИДДЭГГҮЙ, УНТДАГГҮЙ хирнээ нөгөө үлгэрт гардагт нэмээд өнөө үеэ бодоод АЛТАН ЦЭЭЖТЭЙ, МӨНГӨН БӨГСТЭЙ, СУВДАН НУЛИМСТАЙ, АЛМАЗАН НҮДТЭЙ, ЦАГААН АЛТАН АРЗАЙСАН ШҮДТЭЙ БОЛОН БАРУУН ГАРААРАА ЕВРО АТГАН ЦАЦДАГ, ЗҮҮН ГАРААРАА ДОЛЛАР АТГАН ЦАЦДАГ мөрөөдлийн төлөө гомдоллон тэмцэлдэж хуурч, хулгайлж, алж, молигдож, баяжихыг мөрөөдөх зовлон, мөнгийг зүүдлэх тамд унах Нийгэм байгуулан зөрүүдэлж эхэлжээ.
Хоолны оронд таблетик болгосон юм уу нунтагласан, найруулсан бүхнийг Сүлжээ үүсгэн зарж борлуулна. Эрүүл зөв хооллолт гээд ичихгүй рекламдана. Энэ эрүүл зөв хооллолт нь үнэтэй бөгөөд үргэлжлэх ёстойг нь яанаа хэхэхэ. Нэг өвчинг нөгөөгөөр худалдаж авдагаа даанч мэдэхгүй нь инээдтэй.
Баяжихын төлөө төрсөн ээж, аав, элэг нэгтнүүд, унасан газар, угаасан усаа ч мартан зарж, үрж, худалдах донд шүглэн толгойдоо хор л боддог болсон байна. ЭРХ МЭДЭЛ үгүй бол түүний мөрөөдөл биелэх хэцүү учраас л Эрх Мэдэлд гарахын төлөө үхэн хатан тэмцэлдэж, дээшээ долигнож, хажуудахаа хадарч, доошоо өшигчсөөр Эрх Мэдэлд хүрдэг нь одооны АЛТАН ДЭЭД үнэн. Гэгээрсэн ард түмэнтэй байхад энэ бол биелэх байтугай, мөрөөдөхөд ч хүндрэлтэй.
Ард түмэн мунхаг байх тусам Мөрөөдөл биелэх хамгийн том боломж. Мунхаг ард түмэн гэж хэнийг хэлэх вэ? Өөрөө зүгээр суун залхуурч, өөр хүн ам руу нь халбагадан хоол өгнө гэхэд баярлаж, яг нөгөө сургуультай нохой шиг болсон ард түмнийг хэлнэ. Ямар ч урдаг, хаздаг араатанг янз бүрийн арга хэрэглэж байгаад сургуультай амьтан болгодог. Сургуультай амьтан болгохын тулд бусдаас тусгаарлан хорьж, бүхнийг эхнээс нь тархинд нь шингээнэ. Хүн өөрөө амьтан нь үнэн биз дээ. Амьтан болохоор яг л энэ аргыг хэрэглэн сургуультай амьтад болгон сургажээ.
Худлаа гэх нүү? Үгүй шүү. Сургуультай МОНГОЛ амьтан болох бүх замыг өөрсдөө бид туулчихсан түүхтэй. Араатнаас арай өөр болохоор Хүн гээчийг номхруулан дарахад үе удмаар нь удаахан, аажуухан, болгоомжтойхон шиг үзэхгүй бол тэд УХААН гэж хамгийн аюултай зэвсэг бөндгөртөө тээдэг. Иймийн тулд омог бардам болон биеэ тоож, жаргалдаа ташуурч сэрэмж алдаад ирэхэд нь тас цохиод хорьж эхэлсэн. Дараа нь тэр сайхан үеийн түүхийг нь зүүд байсан хэмээн итгүүлээд, эцэс сүүлд нь огт байгаагүй хэмээн арчиж хаяжээ. Энэ хооронд тэд амьтан л болсон хойно үржиж, төлжиж эхэлсэн ч үр удам нь торонд төрсөн юм чинь яахав дээ. Ийм л байдаг гэж бодно биз дээ.
Төрснөөс нь эхлүүлээд л тархийг нь тураах сургуулилтаа явуулсаар одоо үр дүн нь овоо сургуультай амьтад болсон байна. Сайн хуцсанд нь илүү хоол өгнө хэмээн сонгуулийн үеэр нэг хошгируулна. Хэн илүү хоол өгнө гэхнүү тэр лүү нь харж хуцсаар Монгол гэгч амьтан сайн сургуультай амьтан болсон ч Тархи нь тураалд оржээ. Одоо бол Тархи нь турах байтугай Хатаж эхэлсэн нь Эзэдтэйгээ нийлээд эх орны хишиг баялаг гэж ухдаг болжээ.
Үнэн чанартаа сургуультай ямар ч амьтан УС УУЖ, АГААР АМЬСГАЛЖ, ХООЛ ИДДЭГ нь Алтан Дээд Үнэн.
Бүх төрлийн сургуультай, сургуульгүй Амьтад Байгаль Дэлхий гэдэг гэрт амьдарч л байгаа бол УС УУЖ, АГААР АМЬСГАЛЖ, ХООЛ ИДЭХ нь АЛТАН ДЭЭД ҮНЭН.
Энэ амьтад одоогоор гав ганц ДЭЛХИЙ гэж ГЭРТ амьдардаг нь АЛТАН ДЭЭД ҮНЭН.
Гэтэл одоо АЛТАН ДЭЭД ҮНЭН гэдгээ АРИЛЖАА НАЙМАА л гэж андуурах болсон хүмүүсээс болоод АМЬТАН АМЬДРАХ АНХНЫ АЛТАН ДЭЭД ҮНЭНийг алж устгахаар улайран тэмцэлдэж өөрсдөө ухаж дийлэхгүй та нар ухаад өг хагас хувийг нь бид авьяа гээд л наймаа хийдэг болжээ.
АГААР, УС, ХООЛ АГУУЛДАГ БАЙГАЛЬ ХҮНИЙ ӨМЧ БИШ НЬ АЛТАН ДЭЭД ҮНЭН. АГААР, УС, ХООЛЫГ хүмүүс амьдрахын тулд биш, баяжихын тулд алж устгадаг болжээ. Харин тэднийг яаж их болгох вэ? яаж цэвэр байлгах вэ? яаж үржүүлэх вэ тэр аргаа олоогүй байж хайр найргүй алж устгаж эхэлсэн. Айлаар бодоод үз. Хөргөгч дүүрэн идэх юм аваад талыг нь идэж дуусаагүй байхад тэр идэх юмс муудан хаядаг биз дээ. Түүнтэй яг ижил Агаар, Ус, Байгалийг их байгаа гэж санан сэтгэл баясан идсэн ч анхаарахгүй, хайрлахгүй, зөв хадгалахгүй бол МУУДДАГ нь АЛТАН ДЭЭД ҮНЭН.
Хүн амьд явах анхан шатны Алтан Дээд Үнэнүүд маань идэж ууж дуусаагүй байхад л муудаад алга болох аюул нь аль эрт эхэлчихсэн байна. Жишээ нь: Гол мөрөн ширгэж алга боллоо. Хот гэгчид амьсгалах цэвэр агаар алга, Хоолыг өөрөө яваад олох ямар ч найдвар өдөр ирэх тусам алга болж мөнгөөр л авдаг болж байна. Голоос очоод гогдох загасгүй, түүгээд идчих жимс ногоогүй л болоод байгаа биз дээ. Гэтэл хүн та өөрөө байж байдаг, бас хүүхэд байж байдаг. Бүгд одоохондоо агаар амьсгалж, ус ууж, хоол идээд байгаагаа яалтай билээ???
Ийм байхад Та нар Усаа хамгаалъя, Агаараа аврая, Нутгаа хайрлая гэх ГАЛ ҮНДЭСТЭН ХОЛБООныхонг хөдөөний мангарууд зайлаа зайл гэсээр л байх уу??
Тэд таны төлөө, хүний төлөө, амьдралын анхан шатны амьд байх Эрхийн төлөө тэмцэж байгааг хүндэтгэж үзэн хайрлаж, дуу хоолойгоо нэгтгэн, хашгирч дуу нэмж байгаарай!
Өнөөдөр зарим хүмүүс өвөр нь түнтийж, алтан цээжит, мөнгөн бөгст болцгоосон ч ХҮН ҮХЭЖ, ТӨРДӨГ гэдэг АЛТАН ДЭЭД ҮНЭНийг бас эсэргүүцэн тэмцэлдэнэ. Яаж ч хичээгээд, мөнгө төлөөд Үхлийг мөнгөөр худалдан зогсоох аргаа олоогүй байгаа нь яамай даа. Сунгалаа сунгалаа гээд хөөрхий хүн хэд наслаж байгаа билээ. Хүнд үхэшгүй мөнхийн СҮНС гээч юм байдаг нь АЛТАН ДЭЭД ҮНЭН. Хаа очихыг нь Чи шийдэхгүй Эрлэг хуваарилдаг нь мөн ч сайхандаа. Сайхаан сайхан сайхан. Монгол гэрийн Хаалга бол Ертөнцөд Хүн ҮХЭЖ ТӨРДӨГ гэдэг АЛТАН ҮНЭНийг сануулсан өвгөдийн минь Сургаал.
Та хүн ганц төрж, ганц үхдэг, ганцхан амьдрах амьдрал минь гэж бүү баясч бод. Хүн гэрийн хаалгаараа өдөрт хэдэн удаа орж гардаг билээ хэхэхэ. Тэгвэл Хүний сүнс хичнээн удаа ч эргэж төрж үхдэг гэсэн бас нэг сургаал байвал яах вэ хэхэхэ. Яагаад Монгол гэр цорын ганц хаалгатайг ойлгов уу.
Тэгвэл орж гарах олон хаалгатай байшин нь дээр гээд дутаана уу. Хүний юмыг дуурайгаад дуурайгаад яахав дээ. Тэр гадаад чинь үүрд амьдраад байна уу? Үхэхгүй мөнх наслаад байна уу? Амьдралын Алтан Дээд Үнэнүүдийг амьдарч буй бүх л юманд чинь орхиж үлдээсэнг ол гэдэг Хааны сургаал энэ билээ.
Хүн амьд явахын тулд анхан шатны юу хэрэгтэй талаар нэгэнт л хийгээд тогтоогоод зориулаад төрүүлчихсэн байхад та яалтай билээ. Ядаж байхад Дэлхий гэдэг гав ганц гэрт төрүүлээд энд л амьдар гээд заагаад өгчихөж. Даанч тэр дэлхийд Хүнийг гав ганцааранг нь төрүүлсөнгүй. Түүнтэй яг ижил Агаар, Ус, Хоолоор бүх амьд амьтан, ургамал амьдардаг нь Алтан Дээд Үнэн. Энэ бүгд зохицож амьдрах ёстой. Энэ бүхнийг зохицуулж удирдах нь Хүн. Хэн нэг үхэр хүрч ирээд хүнийг бос суу, яв гэдэггүй. Тэмээ орж ирээд наад гэрт чинь би амьдарна та нар говьд оч гэдэггүй. Араатны хаан арслан ч эмэгтэй хүнд ирээд яасан сайхан хүүхэн бэ үүнийг би авнаа, чи миний эхнэр бол, нөхрийг чинь би аргалаад идчихье гэдэггүй. Чоно орж ирээд машиныг чинь би барина, чи гүй би чамайг буудая гэдэггүй л биз дээ. Хэн энэ бүхнийг командлаад хйигээд байгаа вэ? Хүн л хийдэг.
Хүнд илүү их ухаан, авьяас, ухамсар өгсөөр байтал араатнаас ч дор, өт хорхойноос дээрдэхгүй, харин ч тэднээс ч илүү ихийг идэж, ууж, эвдэлж сүйтгэж байна. Нөгөө хамт агаар амьсгалж, ус ууж, хоол иддэг бусад амьтад нь одоо хүртэл байшин барьсангүй, гүүр тавих гэж уул дэлбэлсэнгүй, алтны Нинжа болсонгүй, Банк байгуулсангүй, Олон янзын хувцас соьж өмсөлгүй өнөөх л өгсөн арьстайгаа л амьдарсаар байна. Харин ч үүнийхээ төлөө хүнд алуулан, хядуулах болжээ. Уг нь хүнийг бүх л амьдралаа зохицуулан, сайн сайхан амьдарч, бусадтайгаа зохицон амьдрангаа, бүр гайхамшигт сайхныг бүтээнэ хэмээн төлөвлөж хүнийг бүтээсэн баймаар.
Зөв зохицуулах үүрэг хүлээсэн хүн маань бүгдийг эсэргүүцэн мунхарч өөрийн байтугай бусад амьтан ургамлын агаар амьсгалж, ус уух, хоол идэх анхан шатны Алтан Үнэнийг устгаж эхэлбэл Дэлхий сөнөхөөс өөр яах болж байна.
Энэ бүх Амьдралын Алтан Дээд Үнэнг Монгол Дээдсүүд мэддэг, амьдралаараа туулж давж ирсэн түүхтэй. Бид түүхийн хичээл дээр Хүннү нийгэм, Боол, Фёодал нийгэм гээд л хувааж байгаад л шавиагаа ханатал муулахыг нь муулж аваад магтах ганц цэвэр ариун нэр төртэй үлддэг нь ядарсан ядуу, зүдэрсэн зүдүү ард түмэн л бүхнийг ухаарч хийсээр өдий зэрэгтэй боллоо гэж бүхэл бүтэн арван жил заалгасандаг. Харин түүхийн энэ ангилалыг Чингис хаанаас өмнө амьдарч байсан өвөг дээдэс нь бас аль хэдийн ангилаад Өтүгэ, Мугулюй, Манукол, Хөх Монгол хэмээх бүхэл бүтэн түүхийн эрин үеүүдийг туулсан улиралд хуваан нэрүүдийг нь оноогоод өгчихсөн байжээ.
Эдгээр нийхэм эрин үеүдэд Монголд хүн амьдарч л байсан. Амьдрах хугацаандаа алдаж онож, сурч мэдэж явж л байсан. Өчигдөр болсон явдал түүх болж, өнөөдөр амьдарч байгаа нь түүхээ бичиж, маргааш амьдрахдаа өөрийн туршлага дадлага түүхээс сурснаа хэлж тайлан, бэлтгэж өгдөг байсан нь яг л адил. Энэ бүх хугацаанд сурсан мэдсэнээ ашиглаж хэрэглэж, бусдад зааж зөвлөж, болохгүй байгаа учраа ойлгон аргыг нь олон дамжуулан үлдээсэн их сургамж өвийг Өтүгэ , Хижи боловсрол эх мэтээр нэрлэсэн байх тул заавал тэр үгээр хөөж гүйлгүй утгыг нь ойлгон тайлах хэрэгтэй. Тэгэхгүй яг махчилаад Кү гэж юу гэж байгаан, ИЭ ИКЭ МОНОГОУУЛ айхдаа яахав дээ. Их Монгол гэхгүй гээд байх шаардлага үгүй. Түүнийг хэлний мэрэгжилтэнгүүд нь сайхан бэлдээд тайлчихна. Энгийн бид гол утга санааг нь ойлгож, сэтгэж чадвал энэ судрын амьд амьтай гэдгийг ЧУХАЛ ҮНЭН НОМ гэдгийг мэдэж авна.
Хамгийн гол анхан шатны утга санааг би өөрийнхөөрөө бичих тул та бүгд цааш үргэлжлүүлэн судлаарай.
Тэгэхээр дараагийн зууны ухаант монгол хүүхдүүд маань Монголын түүхээ энэ улирал нэрүүдээс эхлэн үзэж танилцах болно. Хүннү, боолын нийгэм, Феодал нийгэм нь гадны сурах бичиг, гадны өвөг дээдсийн түүхийг хувилж засч бичсэн нь үнэн бөгөөд доторхи нь худлаа түүх юм. Чингис Хааныг феодал нийгмийн хамгийн том муу төлөөлөгч гэдэг байлаа шүү дээ. Тэр шуналтай, гадны улс орныг булаан эзэлдэг, харгис хэрцгий, усанд ордоггүй, зэрлэг балмад, галдан шатаагч, бичиг үсэггүй, ухаан муутай удирдагч цэргүүдээрээ өөр орныг эзлэн түрэмгийлүүлсэн гээд л заадаг байсан нь үнэн биз дээ. Тэгж зааж байсан түүхийн багш нөхдүүд одоо ч амьд л байж байгаа. Тэдний буруу юу байхав. Тэр тийм юм заах гэж Дээд сургуульд дөрөв, таван жил сурч өндөр боловсрол олсон гэх Диплом авсан бөгөөд зарим нь одоо түүхийн ухааны доктор, профессор, академич цолтой амьдарч байгаа нь үнэн биз дээ.
Гэтэл одоо амьдрал ингэж өөрчлөгдөх гэж. Авсанд орсон нь үнэн Хаан буучихаад сургаал айлдаад байж байх гэж. Үнэн гэж бүгдийг бичиж, батлаж, ярьж, бас шагнуулж магтуулж, боловсрол олж, дарга болж, өндөр цол хэргэм авч болох ч Үнэнийг эрж хайж бодит үнэнг л олохгүй бол Үнэн гэх энэ үг юутай хуурмаг вэ? Тэгвэл АЛТАН ДЭЭД ҮНЭН гэж нэр томьёог Монгол Дээдсүүд гаргаж иржээ. Энэ үнэнээс хэнч зөрж, хэн ч үг дуугарах ЭРХГҮЙ болдог үнэн байдаг ажээ. Энэ бол Алтан Дээд Үнэн юм.
Энэ хамгийн анхан шатны амьдрах Алтан Дээд Үнэнийг сануулах гэж одоо Монгол өвөг Дээдсүүд бууж ирсэн гол зорилготой. Гэрээ бүү галдан шатаа, Гэрийнхээ шалыг бүү ухаад бай, Гэрээ хайрла хамгаал. Гэр чинь үгүй болбол Чи өөрөө ганцаараа биш бусад бүгдтэй хамт устана хэмээн сануулах мэдүүлэх, ойлгуулах гэж бууж ирсэн юм.
Хүн өөрөө өөрийгөө, өөрийн орон гэрээ өөрийн гараар устгахаас сэрэмжлэн сануулж, Хүн гээч үхдэггүй, эргээд энэ л гэртээ эргэж төрөн амьдардаг гэдгийг ухааруулах гэж Чингис Хаан бууж заларчээ.
Тэрнээс биш чамайг буруу аргаар мөнгөтэй болгох тарни зааж өгөх, адгийн аргаар албан тушаал ахиулах, гэмт үйлдлийг чинь өмгөөлөн хууль цаазаас мултлах, хүний нөхрийг булаах, эхнэрийнх сэтгэлийг татах нууц увьдас хийхээр, газар шороогоо худалдах, ухах уул уурхайн ажлыг нь дэмжиж шившихээр, атаархлаас үүдсэн хилэнг чинь дэмжиж хөгжүүлэхээр, анд нөхрөө хөнөөх атгаг санаа, айлыг хорлох муу үйлийг тэтгэх шид гаргахаар ХААН бууж залраагүй юм шүү.
Энэ бүх үйлүүдийг өөгшүүлэн хийж өгч байгаа УДГАН, БӨӨ, ЛАМ нарын бүх засал бүтэхгүй бүх л Хаалтыг Тэнгэрээс тавьсан учраас дэмий юманд мөнгө үрэн хөрөнгө зарах үгүй нь таны хэрэг.
Бүх Тэнгэрээс бэлэг шид авсан бүхэн Ариун үйл хийн, хүний амьдралын саарыг арилгах, өвчин зовлонг хөнгөлөх, зөв ажил үйлсийг нь бүтээх, сэтгэл санааг нь ариун болгох, оюун ухааныг нь Гэгээрүүлэх ажил л хийх ёстой.
Хаан цаг нь болонгуут Бүх ТЭНГЭРҮҮДЭД шууд Зарлиг буулгахаар бэлдэж байгаа.
Бүх ТЭНГЭРҮҮД өөрийн улаач нарт шүүлэг явуулах ёстой. Зөрчсөн улаачынх нь Тоогоор Тэнгэрүүдтэй хариуцлага тооцно. Хэргэм зэрэг хураах, Уг удмыг хаах, Онгодуудыг нь хураах зэрэг Маш хүнд эрчимтэй арга хэмжээ авах бэлтгэлүүдийг хийж байгаа билээ.
Тусгай ёслолын арга хэмжээ аван Хаан өөрөө ТЭНГЭРийн зарлиг бичин тавих тухайгаа хэлсэн. Ямар ч байсан бэлтгэлүүд нь дуусахаар нэг л өдөр Блогт зарлигаа тавиулах бизээ. Эхлээд ямар ч байсан анхан шатны гэгээрүүлэх ажлаа дуусгахаар шамдаж байна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.