Saturday, September 10, 2011

Монголд Хөрсөн дээр ч доор ч Цөмийн гэх юу ч хэрэггүй


Монгол өвөг дээдсүүд бүх л зүйлийг, хэрхэн амьдрахыг, амьд үлдэхийг заачихсан сургаал бол Монгол суу билэг, ухаан билээ. Үүнийг бид өдөр тутамдаа хэрэглэдэг. Хэвшчихсэн байсан. Харин одоо хотжилт хэт явагдаад мэдэхээ больж байна.
Нэг үгээр хэлэхэд үүнийг Монголчууд "АМЬДРАЛЫН ХАР УХААН"  гэж ярьдаг. Яагаад Монголчууд гадаад дотоодод явахаараа бухимддаг вэ? Хялбархаан хийчих бидний энгийн зүйлийг зарим гадаад бөөн сүр болгон хийж, донгиотож өгдөг.  Монголчууд үүнийгээ Монголчилох гэж ярьдаг биз дээ. Хичнээн Монголчилсон ч ажиллаж, хэрэгцээг минь хангаж л байвал болоо биз дээ. Монголчилхыг Монгол хүн бүр хийчих чадвартай нь гайхмаар байхгүй юу. Энэ юунаас эхтэй вэ? Амьдралын Хар Ухаан буюу гүйлгээ ухаан. Удам гэж байна, энэ бөндгөрт чинь ажиллуулбал гэрэлтэх байтугай чийдэн асчихаар л байгаа байхгүй юу.
...Цаадахын цаадахыг үзье гэвээс
Цаст Алтайн оргил дээр гарах нь зүйтэй хэмээн бодож
Өндрийн цаадах өндрийг үзье гэвээс
Өндрөөс өндөрт гарах нь зүйтэй хэмээн сэтгэж
Алтай, Ханхай, Хянганы мангдай нар ҮЛГЭР, ТУУЛЬС хайлгадаа тайлан соёрхжээ...
хэмээн Сорхагтани Цэцэн Бөө Хатан амбасан үеийн 1251 он гэхэд биччихсэн байсан номондоо өгүүлсэн байдаг.
Энэ бол Монгол өвөг Дээдсүүд Монгол ухаан, сургаалаа Үлгэр, Туульсдаа үлдээдэг байсны тод жишээ. Иймд Үлгэр, Туульс бол амьд ном гэдэгтэй маргах хүн гарахгүй байлгүй. Орчин үед Монголчуудыг бичиг үсэггүй таг харанхуй бүдүүлэг байсан хэмээн нотолдог хүмүүс гар дээр үлдсэн ном нь судар нь алга. Гадаадынханд бол байгаа. Тэд мөн аугуу соёлтой байжээ хэмээн амаа олохгүй магтана. Бичгээр бичиж үлдээнэ гэдэг бол асар их эрсдэл дагуулдаг. Иймд энэ бүхнийг тэмдэглэн уулын агуу, хаданд дүрсэлж бичин ам дамжуулан үлгэр тууль хэлбэрээр сонирхолтой, тогтооход хялбараар уламжлуулж байсан нь Чингис Хааны үеэс ч өмнө байсан нотолгоо болно.
Хэрвээ өнөө соёлжсон цахим гайхамшигт соёлт улсаар бодвол Аянгын ном үлдэх магадлал тун хэцүү. Тог тасарвал будаа, хакердуул будаа. Аянгын блог амьд үлдэхгүй ахархан настай. Нарны дайнд дэлхий тэр чигтээ өртвөл компютер байтугай чийдэн ч үгүй. Лаа хайн чүдэнз зурах байх даа. Ийм учраас би блогоо ном болгон хэвлүүлэхээр зүтгэнэ. Гэвч он цагийн уртад ойлгох нэг байхад ойлгохгүй олон байвал Аянгын үлгэрийг устгаад л хаяна. Харин та нар Аянгын үлгэрээс уншиж байсан болохоор тас харанхуй нөмөрсөн өвлийн урт шөнө хүүхдүүддээ нэг ийм юм уншиж байсан, сонсож байсан юмсан гээд хуучлах болно. Болзошгүй аюулаас сэрэмжлэн бэлдэх нь Монгол ухаан, Монгол гэгээрлийн нэг хэсэг юм. Болсон хойно нь харамсах хэрэг үгүй.
Бүр дор хаяж буман жил буюу 100 000 жилийн өмнө ч гэсэн Алтайн мангдай гэгч Алтайн хүмүүс амьдралын алтан сургаалуудаа үлгэр туульсаар хайлсаар байсан байна. Түүнээс ч өмнө түүх байсан л байж таараа.
Үүнтэй холбоотойгоор Бөө бол тэр үед ч байсан гэсэн үг. Тэнгэр эцэг тэр үед ч ажлаа хийн Сүнс хэмээх зарцууд нь тэр үед ч ажлаа хийн мунхаг олныг Гэгээрүүлэх гэж хичээсээр ийм амжилтанд хүрсэн байсны тод жишээ юм. Үүнээс харахад Бөө гэгчид нь бусдын бодоогүйг бодуулж, ойлгуулж, нийгэмийг нь урагшлуулах, хөгжлийг нь түрсгэх, ухааныг нь тэлэх ажлуудаа эрт үеэс хийж л байсан байх нь. Үүний үр дүнийг хүн гээч зөвхөн өөрийн эрийн сайндаа ийм болсон мэт онгирч ярина. Бидний өвөг дээдэс сармагчин байлаа. Сайн ажил хийсээр, өөрсдийгөө хөгжүүлсээр хүн болсон юм хэмээснийгээ нэрт эрдэмтэн, аугуу нээлт хийгч, хэмээн сэтгэнэ.
Үргэлжлүүлээд энэ сударт
... Толгой, тархи нь Гэгээрээгүй бол Нүд сохрыг
Цаст Алтайн оргил дээр гарлаа гээд
Цас мөснөөс өөр юу ч үзэхгүйг тэмтэрч мэджээ
Өндрөөс өндөрт гарлаа гээд
Өөрөөсөө өөр юу ч үзэхгүй гэдгийг өөрөө харжээ
Мэдлэг сохор болбоос 
Мөрөө  харах  мэлмий нүд сохор болдгийг танин мэджээ... гэж бичсэн байдаг. 
Энэ бол Монгол өвөг дээдсүүдийн аугуу сургаал. Энэ бүхэн одоо Монголчуудад тохиогоод байна. Хөгжинө, хөгжинө, улам баяжина, бүүр сайхан амьдрана л гэж мөрөөдөлтэй. Хамгийн төгсөөр хөгжүүллээ гээд бодоод үздээ. Та мөнх наслахгүй. Хөгжих мөрөөрөө өөрсдөө хөгжиж, баяжих мөрөөрөө өөрсдөө баяжихгүй өөрийнхөө амьдралын нэг хэсэг болсон ахуй орчлонг, амьсгалах агаар, уух усаа бохирдуулан хөгжих нь юу вэ?
Та төмөр идэж, эд хэрэглэл уудаггүй үндсэндээ Ус ууж амьдарч, Агаар амьсгалдаг юмсан. Одоо хөгжөөд түрүүлээд атаархуулаад байгаа хөгжилтэй орнуудын чинь иргэд ус уухаа болио юу??? Амьсгал авахаа болио юу???  Харин ч үнэгүй байсан болгонг устгаж байгаагийнхаа төлөө Усаа худалдаж авдаг болсон юм. Удахгүй агаар Супэрмаркэтуудаар худалдах л дутаад байна.
Сорхагтани Хатны сударт яг одоо таны амьдарч байгаа МОНГОЛ орны орших газарзүйн нууц онцлогийн тухай олон байгааг өөрөө олж уншаарай.
Би зөвхөн хоёрхон нууцаас нь толилуулая.
Дэлхийн УС-ны тэргүүн Есөн мөрний саваас
Газрын цав хүртэл НАР-ны төв болсон нутагтаа хэмээсэн бий.
Магадгүй та нарны Төв болсон нутаг нь экваторт л байж таараа АФРИК гэж магад. Монгол тэнд байсан бол та хэн байхаа төсөөлөөрэй. Нарны Төв нутаг гэдэг бол Нарны эрчмийг хүртэх хамгийн тохиромжтой байрлалтай гэсэн утгатай. Нарны туяа хэт тусан Монголчууд Хар арьстан болсонгүй. Нарны халуун нөлөөнөөс болон Монголчууд эндхийн залхуу оршин суугчид шиг болсонгүй. Нар хэтэрхий холоос Сибирийн иргэд болсонгүй. Нар маань хүн гэгчийн амьдралд ямар нөлөө үзүүлж, юу сургах ёстой тэр бүгдийг нь л сурсан МОНГОЛ хэмээх улс болжээ.
 Нарны Төв гэдгийг амьдрал ахуйд хамгийн ашиг тустай зөв тусгалтай газар нь хэмээн ойлгосон нь хялбар. За тэгээд цааш нь юу нэмэхийгээ та нар өөрсдөө бодоод байгаараа. Дөрвөн улирал байснаар Монгол гэгч хүмүүсийн оюун нь л тэлж амьдарна. Хоёрхон улиралтай хүмүүсээс харсан үзсэн, сурсан мэдсэнээрээ илүү юу? Илүү.
Дэлхийн УС-ны тэргүүн.... Энэ үг бол гарцаагүй үнэн. Энэ ҮНЭНГ мэдүүлэх гэж намайг БӨӨ болсон цагаас минь эхлээд л Дээдсүүд үглэн, байнга сануулан, байнга хэлдэг. Тэр цэг нь хаана байдгийг ч зааж өгсөн билээ. Харин би дараа нь албаны хүнээс энэ үнэний үнэн магадтай, судалгаа нь байдаг тухай дэлдэнгээрээ сонссон л юм даа.
Надад тохиосон түүх, миний буурлуудын хэлээд байгаа, Сорхагтани Хатны судар, Үлгэр туульсд нууцалсан үгс таарна таарна гэхэд ингээд таараад байх учрал байх уу???
... Арван хошуунаас татсан
Арван хөхүүр архи
Холын хошуунаас татсан
Хорин хөхүүртэйг авчраад
Архийг нэрж арз болгоод
Арзыг нэрз хорз болгоод
Хорзыг нэрж хор болгоод... Үүнийгээ манай талын бараг бүх үлгэрийн баатруудад өгч алж байгаа тухай Монгол ардын үлгэрт толгой дараалан шахуу байдаг. Энэ бол ямар нэг байгалийн бүтээгдэхүүнийг хэрхэн хэт боловсруулбал Хор болдог тухай сургаал. Үүнээс сургамж авахыг анхааруулсан байна. Одоо үед бол Уран гэдэг химийн элемент. Хөөрхийг хэрхэн тамлаж, элдэвлэж байж хүн төрөлхтөн өөрөө өөрсдийнхөө эсрэг хор гаргаж авсан билээ. Цөмийн зэвсэгийн хор хөнөөлөөс одоо ч хийсэн эзэд нь өөрсдөө ухаан алдатлаа айдаг. Хаягдлаас нь хүртэл. Тэд хүний гараар могой бариулахдаа сайн болохоор би үхэхээр чи үх гээд Монголд бэлэглээд дээрээс нь мөнгө өгч байна.
Монголд цөмийн цахилгаан станц амин чухал хэрэгцээ болоогүй. Хүн ам нь ч хичнээн сая болоогүйдэг. Түүнээс өөр хийх ажил, мөнгө зарах ажил маш их байна. Ядахдаа нэг төрөх эмнэлэг, нэг сургууль, үерээс хамгаалах найдвартай систем гэх мэтээс өгсүүлээд түм буман чухал хэрэгцээ байгаа биз дээ.
Би эхлээд нэг их тоодоггүй байлаа. Хий үзэгдлүүдээ л сонирхон судлаж, гайхаж баясан надад Тэнгэр бэлэглэсэн амьд хөгжилтэй хүүхэлдэйнүүд, тоглоомууд шиг л санан тэднийгээ хайрлан эрхлүүлж, тоглож гардаг байсныг миний түүхийн эхлэл хэсгүүдийг уншсан хүмүүс мэднэ. Тэр үеийн миний бичсэн юмс тэднийг гайхсан, шоолсон, өхөөрдсөн, хайрласан өнгө аясаар л дүүрэн байгаа.
Харин сүүлийн үед би яагаад гэнэт цэцэрхээд л, сургаал айлдах нь халаг болоод байгааг АНХААРНА УУ хүмүүс ээ. Би одоо л удган гэгч үгээ ухамсарлаж, өөрийн үүргээ ойлгож, Дээдсүүд надаар дамжуулан юу хэлэх гэснийг нь мэдэрч, тэд яагаад сандраад яараад намайг хурдан хүмүүст дамжуул, мэдэгд гээд блог нээлгээд түвэг болоод байсан учрыг дөнгөж одоо ухаараад тэр. 
Тэнгэрийн бэлэгтээ баярлаад, хөөрөөд удаан эрхлээд байх зав үгүй болжээ. Учир нь улам улмаар мөхөх Монголоо хараад айж эхэллээ. Би зохиолч биш, багш биш, эрдэмтэн биш, энд тэнд мэрэгшсэн мэрэгжилтэн ч биш, эвтэйхэн хэлээд яриад өгчих чадвартай лектор, уран илтгэгч  ч биш гэлээ Монголынхоо төлөө нэг ширхэг  ухуулах хуудас ч гэсэн өлгөхгүй бол болохгүй нь байна.
Ийм их учир жанцантай Алтан Өлгийд төрөөд, өсчихөөд, ард түмнийх нь итгэл сэтгэлээр Дээр нь морилчихоод ичихгүй Хөрс доор нь цөмийн шаар булах гэрээ хийн, Хөрс дээр нь Цөмийн цахилгаан станц барина гэх мулгуунуудтай нэг агаараар амьсгалах хүнд байна даг. Тэдний нэрсийг харлаа. Хэний хүчинд тэд дээшээ гарсан билээ. Хэний толгой дээр одоо морилж байгаа билээ.
АЧ ТУС ЭС ХАРИУЛАГЧИЙГ
АГТЛАН ХӨНГӨЛӨХ БАГАДАХ
АЛЖ БУЛАХ АХДАХ ТУЛ
АГТАЧААС ДЭЭГҮҮР БҮҮ СУУЛГА хэмээх ЭЗЭН ЧИНГИС ХААНы сургаал үгийг    сонордуулахсан.
Тэдний тухай бүхнийг сонордон бас зураг хөрөг, алдар гуншинтай нь хараад тэдгээр хүмүүсийг...
Заяа төөргөө ч мэдэхгүй
Мөнх бусаа ч мартан
Зөв буруугаа ч ухаарахгүй
Зуурдын цэнгэлд сатаарч
Зуу наслах ч заяагүй байж
Зувчуулах, олзлоход шунаж
Эрхэм ёсыг ч мэдэхгүй байж
Эрх мэдэлд шунагчид
Нүүрэндээ үсгүй
Мөөрдөг адгууснууд хэмээн уурласан билээ. Тэгээд тэднийг Тэнгэрт тамлан мэдүүлсэн.
Энэ Цөмийн гэх тодотголд нэр нь орсон бүгд үхээд амьтан ч болох заяагүй Сүнснүүд болсон. Тэдний гол зовлон нь Цөмийн эрчим гэж маш ашигтай эдийн засагт тустай хэмээн донгодосныхоо хирээр Цөмийн аюулын жинхэнэ хор уршгийг биеэрээ хязгааргүй мэдэрч шаналж, дахин хүн болж ч амьтан болж ч чадахгүй  жаргал амсах тавилангүй худалдагдсан сүнснүүд болов. Ашгийг нь мэддэг хүмүүс Хорыг нь бас мэддэг л байлгүй.
Надад ч сонсоод аймаар байлаа. Гэвч би биш Тэнгэр шийтгэж байгаа юмыг боль гэлтэй нь биш. Үйлийн үрүүдээ өөрсдөө тарьсан юм чинь. Бүгд л өндөр хөгжилтэй оронд боловсорсон өндөр боловсролтой гэхчлээ үйлийн үр гэж юу байдгийг уншиж байсан байлгүй.
Хамгийн харамсалтай нь тэд мөнх биш үхэх нь үнэн болохоор яалтай ч билээ. Хэзээ ч , яаж ч  ЧАД хийлээ Тэнгэрт очин Монголд хийсэн нүгэлийнхээ хариуг хатуугийн хатуугаар хүртэхээр сүнснүүдээ худалджээ. Хаан болон Тэнгэр эцэг Монголын Хөрсөн дээр ч, доор ч Цөмийн хор хөнөөлтэй юу ч байгуулахыг эрс эсэргүүцсэн бөгөөд хамгийн хүнд шийтгэлд бүгдийнх нэрсийг баталсан. Эр, эм, албан тушаал эрх мэдэл, мөнгө цаас чинь ч хамгийн дээд оройн дээд бүх бурхдууд ч тэднийг аварч чадахаасаа өнгөрсөн. 

Хаан анх буулгасан айлтгалууддаа өөрийн юу юу хийхээ маш тодорхой заасан. Ингээд 2012 оны сонгууль болтол Монголчуудаа харна хэмээн тэвчиж байсан ч Цөмийн гэх Мяндагтнуудаас болоод тэсэрч эхнээсээ арчиж хаях ажлаа эхэллээ.
Хийсэн хэлсэн, хамссан гадны эрхэм түншүүд инээгээд өнгөрнө гэж санасны гарз. Энэ дэлхий хөрвөөхийн цагт талыг нь үлдээх гэж байсан бол бүгдийг нь хамж одохоор хамгийн Хатуу шийтгэлүүдийг тэдний орон амсах болно. Уйлаад гуйгаад өөрсдөө буцаагаад зөөхөд нь харин үлдэх хүн байх нуу үгүй юу нь л аймшигтай.
Хөх Монгол гэж ядарсан газрын хувхай шунахай хэдхэн хүнийг нь аргалаад, булаад яс амарлаа гэж горьдвол санасны чинь гарз. Уух усныхаа ундрага дээр, амьсгалах агаарынхаа хоолой дээр өөрсдөө хутга тавьснаа ойлгох Суутан чинь хэзээ төрж, Хэзээ аврахыг Хөх Мөнх Тэнгэр л мэдэх байхдаа.  Түүнийг судлах гэж сүрэг сүргээрээ сүйрсэн хөх Монголд бууж, Хөхөрхүйн дор сөгдөн мөлхөж, Хэлхээстэй үлдсэн хэдэн Монголын ясыг ухаж, Хэлийг нь ойлгох гэсээр байтал Хөх Дэлхий Хөмөрч унах, үгүйг  Хөх Тэнгэр эцэг л мэднэ.
Өө ашгүй гэмтэнгүүд нь тэртэй тэргүй шийтгэгдэнэ бид яахав гэж бусад нь бас баясах хэрэггүй. Таны үр удам чинь эдний тавьсан хоронд хордож хатаж, зовон тарчилж, үхэн үрэгдэхэд та эсэргүүцэн, тэмцээгүй болиулж чадаагүй, үгээ хэлж түмэнд нэмэрлээгүй гэмээ бас хүртэнэ. Та мэдсээр байж дуугай өнгөрч, харсаар байж залхууран хэвтсэний шанг үрс хойчийн чинь өмөрч унах мах, үхэж төрөх хүүхдүүдээсээ хараад ниргэсэн нь хойно нь хашгирав гэгч болно. Бусад орныхон болохоор тэмцээд босоод болиулаад байдаг Монгол болхоор болиулдаггүйн учир хаанаа байна вэ? Ард түмэнд байна. Нэгэн нам ялаагүйн төлөө очоод буудуулаад байдаг хирнээ, нийтээрээ үхэх аюулын төлөө дуугарч чадахгүй бол Монгол гэж байгаад яахав хэмээн манай Дээдсүүд маш ууртай байв.
Нөгөө Тэнгэрийн улаач нар гэж өөрсдийгөө дөвийлгөх Бөөнүүд, бороо оруулдаг удган, бодуут л бүтээдэг шидтэн, нисдэг дэвдэг Зайрангууд юунд чимээгүй байна. Дов довондоо амиа борлуулаад гэдэс гүзээхэнээ илээд л, нуруу турууханаа ташуурдаад л сууж байна уу.  Бурхан шашны гэх мяндагтан тушаалтанууд, сүм хийдийнхэн ч алга шив.
Үрдээ сэтгэл нь зовсон эх, ирээдүйдээ санаа нь зовнисон ч эрх мэдэлгүй, бяр чадал нь суугаагүй хэдхэн балчир үрс л тэнхээгээрээ л хэлэн, хашгирлаа ч харж байгаа, ухаарч байгаа нь ховор. Сонгууль гэгчийнхээ хорыг найруулаад л явж байх шив дээ.  
Нэг мунхагийн гэмийг Нийтээрээ үүрэх Нийгэм гэж үүнийг хэлжээ. Монгол дээдсүүд.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.