За би Долоон Дээд Эцгийн Зөнгийн тухай өөрийнхөөрөө тайлчихлаа. Гэвч Гадаадад байгаа Монголчууд болон энэ судрыг олж хараагүй хүмүүс ихэнхи нь байгаа тул тэд нарт хуулж өгнө гэж ам алдчихсан юм. Гэтэл яс юман дээрээ хийх гэхээр долоон дээд эцгийн зөн нь маш их учраас түүнийг хуулж бичээд тайлбар бичнэ гэвэл хэдэн сарын ажил болох нь иймээс ТэнгэрМонголГазар блогийнхон энэ Долоон Дээд Эцгийн Зөнг татаад зулгаагаад тавьчих арга байна уу? Гадаадад байгаа хэд маань умшаад бас тайлалцаг.
Ер нь би бодохдоо энэ сургаалуудыг бүх л ард түмнээрээ хэлэлцэн байж тайлаад, бүгд төгс болжээ гэж дахин нягтлан хэлэлцэн ЯГ ТАГ ЯС болохоор нь бүх л ард түмнээрээ батлаад Янзтай сайхан ойлгомжтой ном болгоод бүгд тараан авбал яасан юм гэж боддог. Энэ судар бол Монгол өвөг дээдэс таны, миний бүгдийнх нь Сургаал учраас түүнийг заавал хэн нэгэн өмчилж, оюуны бүтээл минийх гэж өмчирхөх нь шившиг биз дээ.
Жишээ нь би гэхэд л энэ чинь миний төрсөн өвөг Чингис Хааны хэлсэн үгс, өөрөө одоо буучихсан байгаа Би түүнийг өөрийнхөөрөө тайллаа. Энэ бол миний оюуны бүтээл гээд өмчлөн ном бичээд зарах нь утга үгүй санагддаг. Харин миний хувийн түүх ч юм уу, хувийн уран бүтээл бол хэнд хамаа байна. Сонирхсон нь л авах учраас түүнийг зарж болно.
Харин МОНГОЛ өвөг дээдэс эцэг өвгөдийнхээ алтан сургаалыг бид дариухан өөрсдөө ойлгон, өөрсдийгөө аврахгүй бол цаг хугацаа бага үлдээд байна. Түүнийг Монголын ард түмэн л өмчлөхөөс биш хэн нэг ганц хүн, хэн нэг гадаад булаах хэрэг үгүй.
Энэ судрыг тайлахад бүх л Монголчууд санал бодлоо хэлэн, тал талаас нь хэлэлцэн, үг өгүүлбэрүүдээ оруулан хамтаараа нийтээрээ тайлбал урьд хойчид байгаагүй Өнөө үеийн бүх ард түмний бүтээл болно гэж бодлоо. Бид ч өнөөдөр амьдарч байгаа Монголын Ирээдүйн Өвөг Дээдсүүд шүү дээ. Би ч Та ч Чад хийх нь Хажир үнэн. Бидний үр хүүхэд Монголд амьдарч үлдэх нь Хажир Үнэн. Бид өнөөдөр үр хүүхдэдээ өвлүүлээд үлдээчих эд хөрөнгө, мөнгөгүй, ядуу байж болох ч тэд маань уух устай, амьсгалах агаартай, хоргүй цэвэр Хоол хаанаас олоод иддэгээ мэддэг Монголыг, Дэлхийг тэдэнд үлдээхийн төлөө оюун ухаанаараа тэмцэн нэгдмээр байна.
Алтан байшин барьж өгөөд, арван мөнгөн машин авч өгөөд тэдэнд үлдээсэн ч хир баталгаатай хөрөнгө билээ. Эрхийн тэнэг хүүхэд бол өөрөө л үрээд дуусгана. Овоо гайгүй нь бөөн сэтгэлийн дарамтанд үлдэнэ. Хэзээ хэн хаанаас ирээд дээрэмдэх бол, хулгайлах бол хэмээнэ. Байгаль дэлхийн ааш араншин хэцүүдлээ. Уух усаа, Агаараа хүртэл худалдаж авах нийгэмд бол бидний үлдээсэн алтан байшин, арван мөнгөн машин ч хөрөнгө болохгүй. Их Хаан Чингис Хаан 95 түмэн буюу 950 000 хан Хөх Монголчууддаа ямар том газар нутаг, эрх мэдэл, эд хөрөнгө үлдээлээдээ. Хэрэв үлдсэн хүүхдүүд нь их Хаан шиг Ухаантай байсан бол энэ дэлхий ийм болох уу? Хичнээн хөгжсөн ч цэвэр ус нь урсдаг голтой. Хиртэй тортогтой агаартай, Өвчинд идэгдсэн, Мөнгөнд амьдралаа атгуулсан, Мөнгөнөөс хамааралтай амьдралтай болох байсан уу? ХАРИН үлдсэн Монголчууд нь Үнэн хэмээх гол сургаалуудыг нь мартаж, холдож, хаяснаас болж бидний амьдрал доройтжээ. Бид баримжаа аваад яваад байх ҮНЭН гэдэг тархи, толгой байтугай өөрийнхөө тархийг гээсэн байна.
Гэхдээ хамгийн азтай нь энэ үхчихсэн, унтчихсан тархийг сэргээж болдог, аварч болдог гарц байна. Энэ бол эргээд бид өөрийн толгойтой болох. Өөрийн толгой тархитай болоход эхлээд сэхээрэл буюу сэрэх, Ухаарах, тэгээд гэгээрэн ойлгох, хэрэгжүүлэхэд л болно. Үүний тулд та Үнэн гэдгийг хайж, олж уншиж, дэлгэрүүлэхэд болно. Бид бас азтай нь бүгд бичиг үсэгт тайлагдсан. Бас бүгдэд нь төрөлхийн, байгалийн сэргэлэн ухаан заяагдмал Тэнгэрийн үрс.
Бас бидэнд мэдээллийн зэвсэг гээч байна. Аянга анх дүүтэйгээ хоюулхнаа Блог гээчийг яаж хийдэг юм болоо гээд хүн хайгаад дөрвөн сард хийлгэж байсан.
Би гав ганц юм л ухаарч, гав ганц л зорилготой байсан тэр үед. Хааны хэлсэн айлтгалыг блогт тавих, өөрийнхөө түүхийг бичин тавих, итгэх итгэхгүй хэнд юун хамаатай юм, би өөрийнхөө үүргийг л биелүүлж байна гэсэн бодолтой байсан. Харин одоо Хааны хийлгээд байгаа юмс, түүний үйлс ажлыг ойлгон би өөрөө өөр болоод л байгаа юм даа. Хаан намайг сайн үйлст уруу татаад байгаа юм. Уг нь би Хаан болон өвөг Дээдсүүдээ буухаас өмнө идэх хоол бүрэн, өмсөх хувцас элбэг, амьдрал ахуй хэвийн, завтай чөлөөтэй, дураараа л байсан юмдаг. Одоо бол маш их завгүй, өөртөө ч бяцхан үрдээ ч зав гаргаж чадахгүй осолтгүй л хоолыг нь бэлдээд, хувцасыг нь угаагаад өгөхөөс өөр түүнтэй ярилцах, тоглох, тоглуулах ч зав алга. Нөхөртэйгөө уулзах ч зав үгүй боллоо.
Гэгээн уйдсандаа өөрөө өөрийгөө баясган элдэв юм сэддэг болжээ. Өчигдөр аавдаа ундаа өгөхдөө Май үүнийг уучих, эрүүл мэндэд сайн ш дээ, ёстой гоё амттай, том том балгаад уувал Спайдермэн шиг хүчтэй, том болдог гэж байгаад л уулгажээ. Харин тэр ОО -н цаас дотор нь хийгээд хутгасан байв. Аав нь амандаа бөөгнөрөх юмсыг гайхан энэ юу вэ гэхэд: Мөс л байхгүй
юу гэжээ. Мөн өглөө снееек гэж могой гэсэн үг юм уу гэв. тийм чи хаанаас сураав. Би өөрөө бодож олсон юмаа гэлээ. Хөөрхий амьтан англи хэлээ өөрөө л хараад тогтоогоод байгаа бололтой. Тэр хүүхэлдэйн киноныхоо дууг чангалан сонсож байгаад үгүүдийг нь тогтоосноо ирж монголоор юу гэж байгааг асуун мэдэж авна. Заваа гарахаар би нөгөө Гансүхийн үлгэрийг уншиж өгөхөөр компьютертээ хуулчихсан байгаа. Олон үлгэр хуулж авч байгаад л нэг л нартай өдөр бөөндөе гэж бодоод байна даа. Өмнө нь нетэд үлгэр байдаггүй байсан учраас миний хоёр том Японд өсөхдөө монгол үлгэр мэдэхгүй. Хэдхэн л ярьдаг үлгэр мэддэг байсан.
Ингэж өссөн хүүхдүүд маань том болоод Монголд огт үлгэр байдаггүй гэж бодох байхдаа. Харин одоо бүх Монголчуудын блогтоо үлгэрүүдтэй болоод байгаа нь надаас гадна өөр олон эцэг эхчүүдэд хэрэгтэй гэж бодож байна.
Бид өөрсдөө тэнд Монголчуудын блогтой болон Үлгэрийн булантай болж чадсан юм чинь Чингис Хааны Алтан Аялгууг бүх Монголоороо тайлан, санал бодлоо оруулан, төгөлдөржүүлэхэд болохгүй гэх юмгүй гэж бодно. Хэдийгээр хүн бүр тусдаа тайлан бичиж ном болгож байгаа ч энэ бол цаг хугацаа шаардаж бас нэг хүний үзэл, ойлголт давамгайлсан ном болох учраас бүгдийн санаа бодол орсон төгс ном болоосой гэж би хүснэ. Би бол зөвхөн өөрийн ойлгосноор тайлбарлаж буй тул мэдэхгүй үг, ойлгоогүй юмс гарна. Иймээс л та бүхэн жинхэнэ хуулбарыг нь үзээд миний тайлбарласан хараад өөрөө бас нэмээд миний олж хараагүйг нэмж, учрыг нь олж, өөр өөрсдөө оролцоно гэсэн үг шүү дээ.
Дараа нь бүгд нэгтгэн нэгтгэж дахин тайлсаар орчин цагийнхан ойлгоход хялбар болох юм.Иймээс хуулж бичих цагаа хэмнэн шууд тайлбаруудаа хийвэл хурдан явах болов уу гэж бодоод Блогоороо нэг ХЭЭЛП гэж орилоод байгаа юм. Бас жаахан нэрэлхүү учраас шууд Монголоороо хэлэхээсээ ичээд хэхэхэ. За тэгээд та миний саналыг юу гэж бодно уу. Үгүй гэвэл өөрийнхөөрөө байж болно. Би хуулахгүй л шууд тайлбарлаад явна. Учир нь миний блогт сэтгэгдэл орохгүй учраас Би Сонсохгүй, Мэдэхгүй амар. хэхэхэхэ Зальтай байгаа биз дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.