Tuesday, September 27, 2011

Чин-Зоригтоод хариу үүгээр өгсөнд өршөөгөөрэй


Надад ирэх ихэнхи захиануудад өөрөөсөө илүү ах дүүс, гэр бүлийнхнийхээ төлөө санаа тавьсан байдаг нь их сайхан санагддаг. Би ч өөрөө Бөө гээч сураггүй байхад нөхөр, хүүхэд, дүүгийнхээ төлөө л ном уншуулан гүйхээс өөрийгөө нэг их тоодоггүй байлаа. Учир нь тэд сайн байвал би сайн байна сэтгэл зовохгүй амар. Харин одоо надтай адил маш олон хүн байдгийг мэдлээ. Мөн хамгийн гайхалтай нь эрэгтэй хүмүүс, Монгол эрчүүдийг би анх удаагаа л гайхан анзаардаг боллоо. Хүн харахад л мангар ч юм шиг, хэнэггүй ч юм шиг, нэг л хээгүй юм тоодоггүй мэт харагддаг ч надаас асуулт асуун санаа зовж буй хүмүүсийн 90 хувь нь эрэгтэйчүүд нь мэл гайхмаар.
Эхнэрээ хайрласан, ах дүүстэй санаа нь зовсон, амьдралдаа санаа нь зовсон энэ эрэгтэйчүүдийг хараад би Монгол хэзээ ч мөхөхгүй юм байна гэж бодох боллоо. Харахад л юу ч тоодоггүй мэт байдаг биз дээ. Гэтэл тэдний сэтгэл зүрх маш их эмзэг, бас маш их юм боддог нь гайхмаар. Надаас эмэгтэйчүүд юм бараг асуудаггүй. Мөн миний тэрийг энийг гэж гуйж санаа нь зовох нь ховор байдаг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн байр нь солигдчихсон юм болов уу? Эсвэл Бөө гэхээр эмэгтэйчүүд зугтаадаг байж магадгүй юм уу? бүү мэд. Би үнэхээр Монгол эрэгтэйчүүдийн тухай анх удаагаа л их боддог боллоо ш дээ. Тэд яасан уян сэтгэлтэй, өрөвдмөөр юм бэ гээд л. Нэг онцлог нь бас бүгдийг өөрийн нуруун дээрээ үүрч за яахав түүнд хэлээд яахав тоохгүй байх, ойлгохгүй байх би л түүний төлөө хийчихье гэх сайхан сэтгэлүүдтэй, хариу  хүсдэггүй, бас өөрийн тэр сэтгэлээ илчилдэггүй хачин хүмүүс байдгийг харлаа.
Ийм болохоороо л миний аав, бидний эрэгтэй өвөг Дээдсүүд бас адил байдаг юм уу? за бүү мэд. Би бол эрэгтэй хүмүүсийг мангар, хүүхэд шиг л хамаг юманд нь оролцож зааж өгч, хошуу нэмэрлэж, гүйж харайж чаргуулдаж байж юм тархинд нь ордог гэж боддог байсан юмсан. Харин  одоо надаас асуулт асуух хүмүүс өөрийгөө гэх хүн ховор, дан гэрийхэндээ санаа зовдог нь бүүр уяраагаад уйлуулах болоод байна даа.
За даа манай нөхөр ч нээрээ ганц хоёр гоё чихэр кармалчихсан авчраад хүүхдүүдээсээ нуугаад надад өгдөг. Айлд ороод тавгаас нь аваад ч юм уу энд тэнд хүн өгвөл кармалчихна. Хамгийн аймаар нь би түүнийг нь өөрөө иднэ шүү дээ. Хэхэхэ аймаар байна уу хүүхдүүддээ өгөхгүй. Заза яадын. Заримдаа тэр өгөхөө мартаад нөгөөх нь сайхан хайлаад заваарчихсан байна. Гэсэн ч би түүнийг бас л жаахан хүүхэд шиг санан хамаг юманд нь зааварчлага өгч, ийшээ уулзаад тэр тэгвэл ингэж хэл, тэрийг аваад ийш нь өг, ингээрэй тэгээрэй гээд л зааж өгнө шүү дээ. Эрэгтэй хүмүүсийн толгой ийм л байдаг гэж бодож байлаа. Сонин юм.
Энэ сайхан санаатай эрчүүдийн нэг надад майл бичсэнг арай гэж Монголоос дамжуулан байж авч уншин хариу илгээж байна. Учир нь манай энд аянгат майл маань огт гарахаа байж юу ч гарахгүй болсон учир майл надад бичээд ч нэмэргүй болжээ. Монголд болохоор гараад байна гэнээ. Энд болохоор толгой болон, хажуу меню нь гарна бусад нь цав цагаан. Инбокс энэ тэр дээр дарнаа юу ч ажиллахгүй. Хачин юмаа.
Чинзоригоо ямар сонин юм бэ? манай нөгөө хамаатны Чингисийн дүү нь бас Чинзориг  шүү дээ. Юуны учир байна. Хэхэхэ. Нэг жоготой. Ахынхаа төлөө санаа зовж байгаад чинь маш их сэтгэл хөдөллөө. Бас ахынхаа бүх занг мэддэг болохоороо түүнийг хайрлаад юу ч хэлэхгүйгээр өөрөө өмнөөс нь бүгдийг хийх гэжээ. Ахдаа ийм их хайртай байна гэдэг ах нь чамд бас тийм их хайртай дүүгээрээ хүндлүүлж чадсан сайн хүн юм байна гэж ойлгож байна. Чи хүссэн, бодсон бүхнээ хийх чөлөөтөй шүү. Чамд амжилт хүсэж байна. Мөн би түүнийг хамгаалах хамгаалалт хийж өгнөө. Гол нь тэр зөв шударга амьдарч байх хэрэгтэй. Монголд очихоороо би чамд түүнийг хэрхэн хамгаалалт хийхийг нь зааж өгч, хийх учраас бүү санаа зовоорой. Ахдаа хайртай чамайг бид мэдэж буй учраас  бид ч бас хичээх болноо. Мөн бид чинь мэдэхгүйгээсээ болоод их зүйлийг алдсан шүү дээ. Иймд ямар ч байсан учиргүй ширүүлэх нь гайгүй л гэж би боддог. Гэхдээ Чингис нэр авсан хүмүүс маш болгоомжтой амьдрах ёстой. Ердөө муу зүйл хийж болохгүй нь тодорхой.
Монголд очихоороо уулзах хүн маш их болжээ. Миний амласан юмыг та нар л сануулна шүү дээ. Тэгэнгүүт би санана. Хэнтэй хэзээ юу гэж тохирч ярьсанаа мэднэ.
Мөн түрүүчээсээ Тэнгэр Монгол Газар хэмээхийг байнга давтдаг хүн Нарны гэрэлтэй шууд бие нь холбогддог болчихсонг сонсоод их баярлалаа. Түүний өөрийн нүдэнд нь хоёр туяа шууд бие рүү нь орж тусаад байгааг ажигласан байна. Миний блогт зураг нь тавигдсан шиг бүдүүн туяа.  Гэхдээ түүнийх гурвалжин биш хоёр зэрэгцээ байна гэсэн. Ер нь бол Тэнгэрийн гэрэл буюу Нарны туяа бүх хүнд тусаж байгаа нь мэдээж. Хөх толбо нь бүрэн сэргэсэн бол энэ бүдүүн туяанууд өөрийн тань нүдэнд харагдаад л байдаг болно.
Та юунаас ч айхгүй, бүх зүйлээ хүсэн Тэнгэртэй холбогдчихсон гэсэн үг. Зарим хүмүүсийн биенд мэдэгдэн гарын алга нь халуу оргин, бас биенд сайхан мэдрэмж төрдөг болсон байна. Энэ хүмүүс өөрсдөдөө итгэлтэй байж хийх гэж зорьсон хэргийнхээ төлөө сайн зүтгээрэй. Шар судар дээр бичсэн Нарнаас эрчим авдаг тэр үгийн Нууц энэ билээ. Та нарнаас маш сайн энерги авч байна гэсэн үг. Амьдрал дээр биелэж байгааг нь өөрийн нүдээр харж итгэнэ гэдэг бол маш сайхан зүйл шүү дээ.
Мөн ийм хүмүүс бүгд гарынхаа илчээр ойр зуур өвчин эмгэгээ өөрсдөө эмчилж чадах бүрэн боломжтой шүү. Манай Гэгээнээгийн хэлээр Луут бөмбөлөг гэдэг юм. Та туршаад үзээрэй. Гарт чинь асар их долгион, эрчим мэдэгддэг болсон байгааг анхаарна уу.
Яваандаа та нарын бүх авьяасууд ил болон Эртний Атлантчууд, Лимерчууд шиг л шидтэй болох эхлэл дөнгөж тавигдаж байна. Бяцхан үрсүүд чинь бүр сайн чадвартангууд болно. Тэд оюун санаагаараа бүхнийг бүтээх шидтэй байсныг бүгд уншиж мэдсэн байлгүй дээ. Тэдний тухай нөгөө нийтийн блогтоо тавьж сонирхуулах хүн байвал бичнэ биз ээ.
Мөн энэ өдөр ерөнхийлөгчөө өмөөрөхгүй бол бүр болохоо байлаа. Яагаад түүнийг манайхан гадны дуракуудтай нийлээд шоолоод бахаа хангаад байгаа юм бэ???
Обама дуракыг дуурайж байгаа юм уу. Тэр хэн бэ? дурак л байхгүй юу. Яагаад тэр дэлхий ертөнцөөрөө түүнийг харж байгааг мэдсээр байж ямар ч дипломат ёс суртахуунгүй Хар дуракаа гайхуулаад байгаа юм бэ? Онгоцноос буугаад ганцаараа явж байгаа биш дээ. Царайг нь цайтал нь дипломат ёсонд сургавал таарна. Бусад орны ерөнхийлөгч байтугай захиа хүргэж ирсэн Элчийг ч хүндэтгэж харьцан амрааж, аюулгүй байдлыг нь хангах тухай амбасан үед Чингис хаан хуульчилж, одоо бүх улс түүнийг нь дуурайдаг биз дээ. Обама шиг дуракууд элчийг хүндлээгүй алсныхаа төлөө улс орноороо сүйрч байсан ТҮҮХ бий шүү.  Тэр үүрэг өгөөд доод сармагчингууд нь албаар тийм зураг аваад байсан юм уу?
Манай Монгол улсын ерөнхийлөгч бол сайн муу ч бай Манай орны эцэг, Хаан гэсэн үг. Бид өөрсдийн ааваа тарган туранхай, бүдүүн нарийн, халзан халимагтай, өндөр намаар нь дуудаж гоочлодоггүй биз дээ. Энэ бие нь бага ч бэлчээр нь том хүнийг Та бүгд өөрсдөө сонгоо биз дээ. Бид өөрсдөө өөрсдийн эцгээ өмөөрөхгүй бол хүний хар хэрээ юу вэ? Хар дуракаа гайхуулаад  бүхэл бүтэн улс орны ерөнхийлөгчийг хааж маагаад. Хэн нь тэнэг байна  Хүмүүсээ. Одоогийн Америк ийм адгийн тэнэг сонгочихоод бас ТВ гээрээ давхар доромжлоод байхдаа яахав дээ. Хар шуургандаа сүйрч байхдаа таарсан новшнууд.
Нэмээд нилээн хэдийг захиалах болно доо тэдэнд. Бүх л бүтэн улс орны ерөнхийлөгчийг нь МОНГОЛ гэх үндэстнээр нь давхар доромжилж байхад  монголчууд шоолоод баясаж байх нь шившиг. Энэ бол санаатай өдөөн хатгалга. Хэний ч доороос хааж зургийг авч болно биз дээ. Албаар тааруулж зураг авсан нь Цэвэр өдөөн хатгалаг. Дээрээс нь нэмээд зураг фотошопдоод дэлхийгээр нэг гаргаж баясана гэнээ. Баярласан хэрээ бахирдаг л юм даа. Үнэн зэвүү дургүй хоёр зэрэг хөдлөж, ёоёо өдөөдөг байна ш дээ.
Харин хаа очиж хамгийн том индэр дээрээс нь МОНГОЛ Цөмийн хогны агуулах болохгүй НО шүү дээ гэж хэлж чадсан нь манай ерөнхийлөгч бидний бахархал болно. Ийм зориг хэнд байгаа юм бэ? Баяр, Батболд, Энхбаяр хэлж чадах юм уу? Хэлж чаддаг бол бас хэлэх хэрэгтэй шүү дээ. Америкууд  ингэж хуцаж байгаад л цөстэй бүхний цөсийг хөөргөж, цустай бүхний цусыг оволзуулдаг биз. Өдөөн хатгагчдыг одоо л сайн харлаа.  Монголд бас нэг Бин Ла Дин төрүүлснээ сэдэж авбал таарна. Дахиад улс үндэстэн, угсаа гарал, толгой төлөөлөгчдөөр минь оролдоод үзвэл сайнаа үзэхгүй дэг тэд. Санамсаргүй юм уу гэтэл санаатайгаар нэвтрүүлэг бэлдэнэ гэдэг Уйлах хүүхдийн Онжиго Урд өдөр нь умалзана гэдэг болно биз ээ.
Би л лав Тэнгэрт маш сайн хов хүргэн, маш сайн муулж байж санаа амарлаа. Хэрхэхийг Би Ла Дин Тэнгэр мэдтүгэй.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.