Өчигдөр шөнө Хаан намайг анхны Хар Тахилга Тайлгаа хийхийг зарлигдав. Би айгаад л тойрч зугтаад байсан ч "Бүү ай юу болохыг нь сайн харж бай" гэв. Тэр хэрэгтэй бүгдээ бэлдээд л Тэнгэр эцэгтэй ярьж гарав. Танд үүнийг өргөн мэдүүлэх учир нь Дэлхий эхийн хүйн элгэн хөрсөнд Хөнөөлт хорыг шингээхийг санаархан...... урсгаад өгөв би тогтоосонгүй. ... Хоёр нүдээ зоосоор цутгуулах ялтангууд ..... гэж байгаад л мэргэн цэцнээр шүлэглээд урсгаад мэдүүлэв. Хэрхэхийг Хөх Мөнх Тэнгэр эцэг та минь мэдтүгэй... гээд л ярилцан зөвшилцөөд Хүний энэ ертөнцөд .... г буулгах зөвшөөрлийг авлаа. Түүний хэн болох, юу болох, яадаг ийдэг тухай Хаан өөрөө зөвшөөрөл өгөх үед Хагархай намайг чалчихыг сануулав.
Хаан зөвшөөрөл аваад өөрийн хэд хоногийн өмнө бичсэн тамлагаа дуудан уншиж үйл хийлээ.
Ингээд дууссаны дараа сар бүр ийм ёслол хийн Хэн Хөх Монголд юу хийсэн тухайг нь айлтган сонордуулж байх ёстой. Энэ бол чиний хийх ёстой Тэнгэрийн ажил гэв. Би дургүйцэв. Наадахыг чинь хийхийн тулд би маш их юм мэдэж, уншиж, түүний араас явж шалгуулж баттай гэсэн бүхнийг батлаж байж хийх биш үү гэхэд тэгэлгүй яахав. Сонороо чөлөөлж, Мэлмийгээ нээж, Оюунаа хурцалж, Олныг сонсож эхэлнэ гэсэн үг хэмээв.
Энэ үед л би Тэнгэрийн Догшин Хаадын учрыг ухаарлаа. Атилла, Чингис, Доголон Төмөр би эдний тухай байлдан дагуулагч, алуурчин, булаан эзлэгч, түйвээгч, галдан шатаагч хэмээн Социализмын үед уншихдаа бүх муу муухай харгис хэрцгий хүний дүрийг л уншиж ой тоондоо шингээж шүүмжлэлтэй хандаж өссөн юмсан.
Одоо ч бас энэ тухай байн байн бодож "хүн муу үйл хийвэл төрлөө олохгүй тамд унах" тухай эдний номлолыг сонсон өөрийн амьдралд тохиосон түүхээ бодохдоо энэ хэд өчнөөн хүн алчаад яахаараа тамд очоогүй юм гэж харддаг байсан нь үнэн. Тэр байтугай Чингис хаан буухаас олон хоногийн өмнө Анх Доголон Төмөр Хаан орж ирэхдээ: "Өөрөө би маш олон хүн алсан" хэмээн уйлж байсан шүү дээ. Тэр үед би гэрэлтэйд бөөлдөггүй, босоод удаагүй байсан. Зулын гэрэл ув улаан Хохимой толгой болон нүдэнд харагдаж байсныг маш сайн санаж байна. Миний аавын аав тал эрдэмт Барулайн БАРУЛАС овгийн Доголон Төмөр Хааны удам хэмээн анх өөрсдөө зарлан байсан билээ. Төмөр Хаан маш их бүр ихэр татан уйлсан. Түүнд баярлах, гайхах, харамсах бүх сэтгэл нь байсан. Монгол гэрт байгаагаа харан ямар их баярласан гээч. Түүний тухай өмнө нь бичсэн болохоор давтаад яахав.
Харин онгон шүтээн, голомтын дээдсүүдэд мөргөх үед нь "Тайвшир, чи Тэнгэрийн зарлигийг нэр төртэй биелүүлсэн. Тийрэн сүнстэнгүүд, тархи нь өтөгсөдийг үнс нурам болгосон гэтэл үүнийгээ ХҮН байсан хэмээн бүү өргөмжилж харамс. Хийсэн үйлийн чинь үр дүн нь чиний хаана очихыг чинь шийддэг. Тэнгэр эцэг чамайг хэрхэхээ мэддэг гэж энэ дээ" хэмээсэн юм. Төмөр Хаан: "Тийм ээ. Би үргэлж Чингис Хааны зөв гэж итгэдэг, шүтдэг. Тэнгэр эцэг харж шүүнэ гэж сүсэглэдэг, мэдүүлдэг байсан. Үнэн гэж үнэнийг л хэлдэг" гээд уйлж байсансан.
Гэхдээ би түүнийг Лал шашинтнуудад ихэд хайртай, уйлдаг юм шиг дуунд дуртайг нь мэднэ. Зүрх сэтгэл нь тэр ердөө л монгол хүн. Дээдийн Дээд Тэнгэрийн үзэлтэй, Морь, Талын нутагт хамгийн дуртайг нь би мэдэрдэг. Хаан өөрийн айлтгалдаа байлдах тухайгаа тодорхой хэлсэн. Мөн намайг хар ертөнцтэй хийх, хар сүнснүүдтэй хийх тулаанд бэлддэг. Тэгэхээр би ч алуурчин болох юм байна гэж бодтол Хаан: "Хахахаха инээсээр, алуурчин гэнэ шүү, мөн сүртэй юм боддог гээч хахаха. охин одоо сайн хэвтэн амраадах. Сая чи маш хүнд юм хийсэн. Биеэ цэвэрлэх хэрэгтэй" хэмээн удаан хэвтүүлэв. Хэсэг мансуураад яаснаа ч мэдэхгүй босов. Бас гурав өнгөрчээ. Эртхэн унтая өглөө эрт хүн ирэх ёстой гээд би өрөө рүүгээ явав. ийм л юм боллоо. Энэ өдрийг намайг он сарыг нь тэмдэглэж үлдээ гэж зарлигдсан юм. Хэдэн жилийн дараа үүний нарийн учрыг би өөрөө сайн мэдээд та нарт тайлбарлах байлгүй дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.