Өнөөдрөөс намайг ёогт явуулахаа больсон бөгөөд "чи ойлгох ёстой юмаа ойлгосон. Чи хөдлөж биеийн дасгал хийх нь чамд сайн ч тэр хачин юмаа битгий хийгээд инээд хүргээд бай!" гэсэн юм. Тэр нь би ёогын бясалгал хийсэн юм. Сайхан хэвтэж байгаад л эхэлдэг байлаа. Би тайван байна. Миний бие сайхан байна. Баруун гар хүнд боллоо энээ тэрээ гээд л эхнээс нь эхлээд хийсэн ч Хаан гайхаад л байсан гэнээ. Намайг хамгийн сүүлд ямар шид үзүүлэх юм болоо гэсэн чинь унтчихсан гэсэн хэхэхэхэ. Ямар хэрэгтэй гэж цаг үрж шал дэмий юм хийнэ вэ? Тэрний оронд бидний өгсөн даалгаврын учрыг олж байсан бол аштай юу гэсэн юм даа.
Хаан намайг Сорхагтани хатны судраас уншуулан мөн чанарыг нь ол гэсэн боловч хаашаа янзын хачин үг ихтэй юм бэ? Тайлбарласан амархан номыг нь унших гэтэл хориглов. Энэ номыг орчин цагийн хамгийн энгийн үгээр зөвхөн өөртөөгөө болон Тэнгэр, сүнстэй холбон тайлж мэд гэв. Ямар ядаргаатай юм бэ! Миний толгой хүрэхгүй хэмээн зугтаавч нэг л мэдхэд тэр шар хачин үгтэй ном миний гарт бариулаастай. Бүр ОО орсон ч миний гарт өгч явуулна. Би түүнийг албаар орон доогуураа холоо шидэн нуусан ч намайг босгоод энэ хар халуунд чинь шүүр бариулан ухуулж, эсвэл орыг нааш цааш хөдөлгөн хөлс асгуулав. Хэрэггүй ийшээ шидэж гэж бодлоо. Өөр хаанаа ч нуух юм билээ.
Би англи хэлээ хийнээ гээд номыг нь авангуут харин тэрийг хаагаад юм уу хаячихна. Би барьж аваад уншихаар нүд аниулаад унтуулах дөхнө. Ашгүй далимдуулаад унтаад авъя гэтэл унтуулахгүй нөгөөх л шар номыг гарт бариулна. Мөн чанартаа би өөрөө өөрийгөө л зовоох тул нөгөө номыг нь харахаас өөр аргагүй боллоо хэхэхэ. Уг нь би тэр судраас жилийн амийг мэдэн бүгдийг амилуулсан болохоор жинхэнэ амьд бодит ном хэмээн мэддэг ч бусад юмсыг нь унших ямар хэрэгтэй юм бэ? Зөндөө л мундаг эрдэмтэд тайлаад тайлбарлаад байхад чинь хэмээсэн ч чи өөрийнхөөрөө тайл гэх юм.
ККККККККК... би дургүйцээд зугтаад л байлаа. Шар ном бид хоёр хэдэн өрөөгөөрөө дамжин хөөцөлдөнө. Шал балай юм. Миний амьдралтай энэ ном холбоотой гэнэ шүү. Ер нь яахаараа эд нар дандаа хүнээр бодуулж олуулж тархи толгойг минь шаналгадаг юм бэ? Бэлэн юм хэлээд өгчихөд яадаг байнаа. Аягүй бол өөрсдөө ч мэддэггүй биз гэж бодонгуут: "ХААААА ХАХАХА" гээд инээгээд салдаггүй. "Овоо ойрд улаач шиг байсан чинь яачих ваа. Эргээд л элдэв юмаа бодож элэг авах нь. Өөрсдөө мэддэггүй байх гэнээ Хахахахаха. Өөрсдөө мэдэхгүй гэнэ шүү Хахахаха" гээд хар халуунд чинь хамаг биеийг минь чичигнүүлэн инээлгэж би: Ядаргаатай юм бэ! Хамаг хөлс асгуулаад дахиад л усанд орох болно.
Та нар ямар угаах биш би угаана хэмээн түвэгшөөж байж арай гэж болиуллаа. Өдрийн хэд усанд орох хэцүү. Энд ус нь нарны элчинд халдаг тул ойрхон орох болбол хүйтэн ус байдаг. Би хүйтэн усанд дургүй. Хэт их усанд орвол үс их ургадаг юм байна. Эндхийн ёогийн нэг багш зурагтаар хичээл өдөр бүр заадаг.Тэрний бүх төрлийн үс нь аймаар урт байхаа. Хар халуунд яасан ч урт та хар сахалтай юм. Үсээ боосон. Эрүү ам байтугай энгэр заам нь хүртэл нил үс. Би түүний үсийг хусаж хаямаар санагдаад байдаг юм. Цаанаас нь ямар амьтан гарч ирэх бол сонин. Нүднийх нь хавь л харагддаг бусад нь үс. Гайхмаар. Авгай нь энэ их үсэн дундаас яаж нөхрийгөө олж танинаа ч гэх шиг элдэв гажиг юм бодуут л Хаан шоолж эхлэж байгаа нь мэдэгдэнгүүт гэнэт би ганцаараа бишээ санан бодлоо цэгцэлнэ.
Түүнээс илүүг бодвол хамаг бие чичрүүлээд, элэг нь хөшитлөө намайг шоолох учраас би ч их засарчээ хөөрхий. Хамтын амьдралаа гэж хачин юм шүү. Одоо ч дассан байна даа. Удган болохоос өмнө би амар байжээ. Дуртай юмаа бодож, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болдог. Одоо бол бүх юм хараа хяналтанд... Энэ жаахан МИА байгаа биз дээ. Хүнтэй ярихдаа ч түвэгтэй болжээ. Өмнө нь би өөрийн дураар ёстой бурж өгдөг байлаа. Шоолох хүнээ шоолон, явуулах хүнээ явуулан, ам ч гэж ёстой ам байлаа.
Дуугүй дөмбийх би маш дургүй. Дуугүй хүнд ч дуртай биш. Би задгай амтай чалчаа, сахилгагүй, толгой нь сайн ажилладаг, наргианч, цоглог хүмүүстэй найзалдаг байсан. Ийм хүмүүстэй байхад маш их амралт, эрч хүч авдаг. Элдэв зовлон сонсож уур хүрч, гутрах, унжийх зүйлгүй. Харин уулзах бүрд л зовлон дурссан, нэг хар юмны зовлон тоочсон, нэг бол дурлаж зовоод, нэг бол зодуулж зовоод л нэг бол бөөн өвчин тоочсон хүмүүстэй найзалдаггүй байсан. Хааяа тийм юм байлгүй л яахав. Гэхдээ ийм хүмүүс үргэлж ийм байвал өөрт ч өрөөлд ч их муу байдаг юм шүү. Гэртээ зовж зовж ирчээд л ажил дээрээ өнөөх л зовлонгоо үргэлжлүүлж ярьсаар, хариад л зовлон дундаа эргээд л орно. Иймд танаас зовлон салахгүй.
Ядахдаа нөхөртөө зодуулсан зовлонгоо баяр хөөртэй зодоон болгоод яагаад ярьж чаддаггүй, яагаад харж чаддаггүй юм бэ? Хичнээн зодолдлоо ч та хоёр салдаггүй, салдаггүй болохоор сайн л байгаа мэт. Амьдралд юу эс тохиолдох билээ. Тэр бүхэнд гуниж гутарч биш, тэмцэж, тэрсэлж амьдармаар. Нөхөр чинь таныг нэг дэлсээд авсан бол та нэг хазаад авсныгаа шоолоод ярьж яагаад болдоггүй юм бэ? Амьдрал чинь тэмцэл. Хүүе Аянга удган алалцаад бай гэсэн гээд буруу ойлгоод будаа болов оо. Амьдрахад ухаан хэрэгтэй байдаг юм. Танд юу ч тохиолоо гэсэн өөрийгөө сайхан сэргээж чаддаг. Шинэ эрчим авч чаддаг. Өөр хүнд түвэг, муу нөлөө үзүүлэхгүй байгаасай гэж хэлж байна.
Сүүлийн үед манай эмэгтэйчүүд мэдрэлийн өвчтэй болох бүх суурь нь тавигдаад, хөрс нь бэхжээд байгаа юм. Гэртээ хариад л хадамтайгаа, хайрттайгаа, хүүхэдтэйгээ, хөрштэйгөө гээд л нэг ч хүний сэдэв үлдээлгүй хоорондоо хэрэлдэх Солонгос сонгодог хэрүүлүүд үзэн нервтэнэ. Гэр орны аар саар хэрүүл бас бий. Ажилдаа очоод л бас л айлуудын хэрүүлийн тухай сонсоно. Энэ бүхэн танд маш их хар энерги биед чинь шингээдэг. Үүний оронд хамт уулзахдаа гэгээлэг юмс ярин сайн инээж хөөрч, сэтгэлээ сэргээж, алиалж байгаарай. Маш их амралт, эрчим өгдөг юм.
Инээдгүй амьдралыг ямар амьдрал гэхэв дээ. Манай нөхөр ер нь маш инээдтэй хүн. Хааяа хамаг галзуу хүргэн нөгөө улаан тугаар бух уурлуулсан юм шиг болгодог ч ихэнхидээ маш инээдтэй болохоор магадгүй бид олон жил амьдарч чадсан байх. Тэрнээс ч би бол хэцүү хүн шүү дээ. Хатдуудын нөлөө юм уу, удмын юм гэж байна. Баяртай гээд л алга болчихдоо огт тоохгүй. Эмэгтэй хүн талаасаа ер нь хатуу хүн. Гоё чихэр өгөөд л, өбий өбий гэж аргадаад л, инээдтэй юм ярьчихвал тас гүрийнэ гэж байснаа мартчихдаг гэмтэй. Яагаад би энэ тухай бичвээ гэвэл гурван эмэгтэй надад тамын амьдралаа бичжээ. Яаж тайвширч, яаж амьдрахаа мэдэхгүй зовж явна гээд...
Мөн маш олон арга бий. Тамын амьдралыг тансаг амьдрал болгох ухааныг олох хэрэгтэй. Ухаанаар, тэвчээрээр амьдардаг шүү дээ эмэгтэйчүүд минь! Өөрийгөө хайрлаж байх хэрэгтэй. Манай нэг Хатан байдаг. Үнэн Догь Хатандаа. Хэрэв илүү зав гарвал түүний эр хүнийг хэрхэн маллаж арчилж хайрлах тухай татаж унамаар сургаалуудаас бичихийг бодно. Инээдтэй ч гэсэн үнэн л аргууд байдаг юм. Тэнд эмэгтэй хүний амьдралын бүх л хэлбэр орсон байдаг. Жишээ нь нууц амрагийн тухай.... Хоёрхон юмыг хооронд нь мөргөлдүүлчихгүй ухааныг Хонгор Хатан ухаан гэнэ гэх мэтээс өгсүүлээд л маш инээдтэй гайхмаар олон сургаал бий. Дан муу юм заасан биш. Ер нь л эмэгтэй хүний амьдралд гарч болох бүхий л асуудлыг хөндөж тавьсан байдаг.
Хаан маань надад олон даалгавар өгсөн бөгөөд Сорхагтани Хатны номоос олон нууц олж хар, Нууц товчоог бас харьцуулж хар ч гэх шиг шинэ даалгаврууд ирсэн тул Аянга ойрдоо ажил ихтэй боллоо. Гэтэл англи хэлний багш ядаж байхад бас маш олон даалгавар өгч бич гэдэг. Шулагнасан тэр багш Гэгээний хэлээр хэзээ Монголоор ярьж сурах юм болдоо.
Мөн нэг сайхан захиа авлаа. Тэр хүний зургийг харвал настай боловч маш сайхан эмэгтэй байлаа. Зориуд Хаанд мэдээ хүргэх гэсэн мэт шинээр пээсбүүк нээсэнг нь анзаарлаа. Тэр хүн өөрөөсөө, орчноосоо бүгдийг эхлэхээр ажлаа төлөвлөөд гаргажээ. Сэтгэл нь сэргэж, урам зориг орж Тэнгэр Монголыг хаяагүйд баярласан байна. Би түүнийг уншин хариу бичсэний дараа Хаан гадаа гарч удаан алсыг ширтэн бодол болов. Би шумуул бодон орох гэсэн боловч Хаан зах хязгаар нь нийлж харагдах далайн хөвөөг харан зогсоод салдаггүй. За яахав хазуулахаас л биш. Хаан юу бодоод унав гэж би тагнуулдлаа.
Түүний сэтгэл их гунигтай бас баяртай бас ээжийгээ ч юм уу санаад байгаа бололтой алсыг удаан ширтэнэ. Түүний сэтгэл баярлаад уйлмаар байгаа юм шиг хирнээ маш их гунигтай байлаа. Би саад хийж зүрхэлсэнгүй. Цаг гарны дараа эргэж гэртээ орлоо. Хааны талыг биш миний талыг идчихсэн байгаа юм даа энэ шумуулууд. Эр шумуулнууд байсан байхаа хэхэхэ гэж бодон маажтал: Хахахаха чи яахаараа хачин юм боддог байнаа Хахаха яалтай билээ чамайг гэнгүүт би түүнтэй яриа үүсгэх боломж олдсонг гялс барьж авав. Та юу бодов. Би бичих үү? Сэтгэл чинь яасан их уй гунигтай байваа айлаа шүү!
ХААН : "Аянгаа чи боддоо. Ямар их өрөвдмөөр. Ямар ч их хэцүү юм дээ. Алсын алс хичнээн зуунаар биднийг салган яасан ч их зовлон шаналлыг тээв дээ. Миний Хөх Монголын эжийг ийм болгочихсон байх гэж. Яасан их зовоож, яасан их сэглээ вэ? Ямар хатуу хорвоо вэ? Эвий минь яасан их баярлаа вэ? Энэ баярыг би яах ёстой вэ? Зүрх минь шаналахгүй байх арга алга. Итгэл сэтгэл, тамиры нь бартал харуулдуулжээ. Хүүгээ ирэхийг хүлээх эх шиг, эцгийгээ хайх бяцхан охин шиг ийм л гаслантайгаар бид холджээ".
"Тэртээх зууны дурсамж, сэтгэл минь тэр чигтээ санаанд орлоо. Нутгийн зүг харуулдан санааширч, эхийгээ санан байхдаа би ийм байдаг байлаа. Өр минь өвдөхгүй байхын арга үгүй. Яг л тэр үеэ би эргэн дурслаа. Тэр үед Хөх Монгол харин Хүчтэй байсан юм. Эхийгээ би санахдаа амар тайван амгаланг нь мэдэрч хайрлан санадаг байлаа. Харин тэгтэл одоо өр минь өвдөж байна. Амар тайван амгалан байх энэ эх харин ажил үйлсээ эхлүүлнэ, хичээнэ зүтгэнэ гэж байна. Ямар их ялгаа байнаа. Хөх Монгол минь Хөрстөөс арчигдах дөхжээ. Энэ эхэд би хичнээн их баярлан хөөрч байгаа ч төдий хирээр сэтгэл минь зовлоо. Амар амгалан жаргалтай сууж байхад бүрэн болох эх байхад зүтгэнээ гэхийг хараад өр өвдлөө. Миний Монгол эжий нар гэж... Ийм л эжийтэй болоод бид энэ дэлхийг туулж явлаа. Би яах ёстой вэ? Би энэ эжийд тусламаар байна. Харьж очоод халуун гарыг нь атгамаар байна. Өршөө эжий минь таныг чилээсэнд гэж хэлмээр. Хаан би ичиж байна. Хөх Монгол ийм байгаад. Залуу балчираас эхлээд өндөр дээд өжий хүртэл Тэнгэрийг хайж, хүлээжээ. Гэтэл чи бид илүү ихийг хийж амжаагүй байх нь шившиг. Аянга минь хичээ! Зугтаах хэрэг байна уу?" гээд нөгөөх Шарыгаа атгуулчихлаа.
ААААААА.... шар ном миний гарт байна. Сэргэлэн гэдэг нь энэ Хааны. За би чадлаараа л оролдоё. Даанч яаваа та нар яах гэж тийм хачин хэлээр ярьдаг байсан юм бэ? Монгол хэлээ мэддэггүй гэсээр би номоо авлаа. Энэ өдөр Хааны сэтгэл хэтэрхий их хөдөлснөөс болоод хажуугаар нь намайг бас хэлмэгдүүлээд хамаг сэтгэл санаа үймүүлчихлээ. Ямар ч байсан Нарандулам Дулбаа эгч танд маш их баярлалаа. Та Хаан бид хоёрын нэг өдрийн түүхийг бичилцэж, би Хааныг таних бас нэг боломж олгосонд баярлалаа. Та даргатайгаа ихийг бүтээн хороогоо сайхан хороо болгож хүмүүст хайр, тав тухыг бэлэглээрэй. Мөн та Тэнгэрийг ойлгон хүлээн авсанд туйлаас баяртай байна. Ухаантай, байгалиа хайрладаг, ажлаа хийж чаддаг бол ямар ч намын хүн Монголд минь хэрэгтэй шүү.
Мөн танаас үлгэр аван бүгд дор дороо хичээгээсэй, хурдхан энэ Тэнгэрийг ойлгон, хурдхан сайн сайхан болохыг би ч бас их хүсч байна. Би Монгол харьвал Хаан заавал тантай уулзана гэж надад сануулсан би мартаж болох ч Та битгий мартаарай.
Хааны Биеэ засаад Гэрээ зас. Гэрээ засаад Төрөө зас гэдэг л энэ байх даа. Хүн бүрийг өөр өөрөөсөө эхлэн гэгээрч ойлгон хичээнэ үү гэсэн нь ийм утгатай байхнээ. Бас ийм хүчтэй байсан байхнээ. Танд баярлалаа. Би ч хичээж шартайгаа найзлан бодсон болон олсныгоо та бүхэнтэй хуваалцаж байх болноо. Тэнд нэг юм байгаа л гээд байгаа юм даа Хаан.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.