Friday, September 30, 2011

TЭНГЭРИЙН ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭХ СУПЕР ДИНАМИК ОНОЛ ГЭГЧ???


Надад 18-23 насны таван найз охидтой чатлаж байсан юм. Тэд маань Хааныг буусанд маш их баярлаж, гайхан олон асуулт асуусан. Мөн тэд намайг эцэг талаасаа Хааны удам, Эх талаасаа Хатны удам гэхээр нөгөө үлгэр л санаанд орж миний царайг төсөөлөн бүгд харахыг хүсэн зургаа явуулалдаа. Та их хөөрхөн үү? Бид тийм үлгэрийн гүнж, Хатдуудыг яг амьдрал дээр хармаар байгаа юм та зөв ойлгоорой битгий уурлаарай гэж байсансан. Яг тухайн үедээ би шоконд оров.
Учир нь би энэ тухай дээд ээж, аав нартайгаа хэрүүл хийн, нэгэнт л та нар намайг сонгож төлөвлөгөөний дагуу төрүүлэхдээ надад нэг мөсөн гоё хөөрхөн царай өгсөнгүй яаваа хэмээн заргалдаж байсан ч өөр хүмүүс энэ тухай бодно гэж даанч толгойд минь ороогүй юмсан. Тэгээд энэ хөөрхөн охидуудад хайр хүрч билээ. Би тэднийг хараагүй ч яагаад хөөрхөн гэсэн гэхээр ил цагаахан сэтгэлтэй, хүсэл мөрөөдөл дүүрэн, залуу халуун, зовлон үзээгүй, хар санаа суугаагүй, ид л мөрөөдөл дундаа бялхаж яваа тэд Хөөрхөнөөс хөөрхөн төсөөлөгдөнө.
Гэтэл тавь хүрч яваа намайг тэд бас ТА их Хөөрхөн үү? гээд л баярлалдаад асуух юм. Хэхэхэ. Яанаа одоо, нээрээ сониуч нь хэтэрхий хүн бас ийм юм бодож болох юм байна гээд инээд хүрэв. Би тэдэнд: Хэрвээ би яг нөгөө үлгэрт гардаг үнэн үзэсгэлэнтэй гүнж байгаад, Хатан болсон бол Манай дээдсүүд надаар ийм ажил хийлгэж зүрхлэхгүй шүү. Одооны хийх ажил маш их чухал хариуцлагатай ажил. Би гэж нээг их хөөрхөн болохоор наашаа харвал наад талынхан мэлэрч унаад, цаашаа харвал цаад талынхан цочиж харахаас өгсүүлээд л зовлон их шүү дээ. Аль хэдийн царайны сайхнаар алдаршаад, царайны буяны ажлаа хийгээд Тэнгэрийн үйлийг хийх зав гарахгүй. Хэрэв тийм байсан бол та нар одоо биш өмнө нь .... ааайййл хөөрхөн Аянгаа гэж ... ай даа мөн ч  хөөрхий яа дааа хөөөө гэх ардын дууг аль хэдийн сонссон байна шүү дээ. Тийм үү гэхэд тэдний маань урам хугарч эхлэв. Нээрээ ч тийм юм уу гээд л...
Хүн төрөхдөө тус тусдаа бүгд энэ дэлхийд хийж бүтээх үүрэгтэй ирдэг. Дахин дахин төрдөг. Өмнө нь би лав хоёр төрлөө мэднэ. Би өөрөө мэдэхгүй хэд ч төрсөн юм. Одоо нэг төрөл нь Аянга.  Нэгэнд нь би та нарын хүсээд байгаа тийм хөөрхөн бас чадалтай төрөөд Домог үлгэрт мөнхөрсөн. Эрчүүдтэй бөх барилдан эрээ цээргүй аашлан, өмсгөл хувцасыг нь нүцгэлэх болсон учраас дараагийн төрөлд нь арай дордуулаад илгээсэн гэдэг. Хэхэхэ. Хувилгаан гэдэг чинь эргэж төрдөг бидэн шиг хүмүүсийг хэлдэг юм шүү дээ. Олон олон дүрээр хувирч орчлон Дэлхийд ирээд явдаг юм. Дахиад төрөхдөө би Хааны охин дүү болон төрсөн гэдэг. Тэр харин богино наслан, хүүхэд гаргаж чадалгүй өөд болсон ч гол хийх үүргээ биелүүлээд одсон гавьяатай.
Одоогийн төрөлд бол би унтсан амиудыг сэргээх, улс орноо гэгээрүүлэх үүрэгтэй ирсэн нь гол учраас гоо үзэмж чухал биш гээд тэд хэлэлцээд намайг бүтээсэн. Миний царай бол 9 тусдаа сүнсний царай бүрээс түүж авч хийгдсэн болохоор тус тусдаа харвал үзэсгэлэнтэй. Нийлүүлээд харвал таарсан царай байгаа юм гэхэд тэдний толгой нь эргэв. Тэр ес дотор эрлэг охин шулам, нэг эрэгтэй хүн орох ёстой бусад нь дагина гэхэд ....Есөөө, шуламаа, эрэгтэй хөөөнн???? гээд л гайхаад төсөөлөх гэж тэвдэх хооронд нь би зугтаачихаж билээ хэхэхэ.
Хэрэг дуртай гэж сонин юм шүү. Тэгээд ч миний хийх ажил бол Хааны үгийг дамжуулах, Тэнгэрийг суртчилах, Тэрслүүт нартай тэмцэлдэх, Үнэнийг өгүүлэх, өөрийн намтраа бичих шүү дээ. Энэ бүхнийг би бөндгөр доторхи тархиараа бодож, гараараа бичих учиртай. Бөө болохоос өмнөх намайг албан ёсоор үхсэнд тооцсон шүү дээ. Тэр хүн хэн байсан, яадаг ийдэг байсан нь хамаагүй нас барсан хүн. Манайханд миний нэрийг хэлэхийг цээрлүүлэн, түүнийг өмнөх амьдралтай нь авсанд нь хийсэн. Түүний тухай ярьвал үхсэн хүний яс өндөлзүүлж байгаа хэрэг гэсэндэг. Хэрвээ би өмнөх өөрийн тухайгаа бодон санах гэхэд маш их толгой өвдөж, огиудас хүрэн их ядардаг. Харин түүхээ бичих үед тэр үеийн мэдээлэл бичихэд харин ямар ч түвэггүй санагдана. Эргээд нарийн бодох гэхээр л өвдөөд байдаг нь үнэхээр хачин.
Чи өмнөх амьдралдаа уулзах хүнтэйгээ уулзаж, хийх ажлаа хийсэн, ухаарах ёстой бүхнийг ухаарсан, удмаа залгах үрсээ гаргаж өсгөсөн, амьдрал бол тэмцэл гэж сурсан, мэдэх ёстой бүхнээс үзүүлсэн, чи маш сайн бэлтгэгдсэн учраас чи Бөө болсон. Хааныг буулгах боломжтой хэд хэдэн үрсийг бэлдэж байсан ч чи Эрхийг нь авсан шүү дээ гэсэндэг эд нар.
Хөөрхий өмнөх би ямар өрөвдөлтэй юм бэ? үхчихсэн юм уу? тэгээд одооны би хэн юм бэ? Түүнийг алаад намайг хийчихсэн юм уу? Та нар одоо намайг удирдаад байгаа ч тэр үед бол яаж удирддаг байсан юм бэ? Би кодтой юм уу? Утсан хүүхэлдэй юм уу гээд л өмнөх би-гээ өмөөрөн маргасан удаатай. Өөрийнхөө өнгөрсөн амьдралаа сайн муу гэж бүү дүгнэтүгэй, Бид хийх ёстой бүхнийг чамаар хийлгүүж, өөрөөр чинь үзүүлэн ойлгуулж байсан билээ.
 Жишээ нь:Чи яагаад дэггүй, сахилгагүй, хүн амьтан шоолсон үсэрч харайсан охин байв.
Чамайг хүн хараад зөвхөн гаднаас нь хараад дүгнэх нь чухал. Бид тэгж чамайг нууж байлаа. Гэтэл чи инээж байхдаа л бүх хүнийг дүгнэдэг. Ярихдаа л ямар хүнийг нь мэддэг. Хэлгүй хэнийг ч өрөмдөөд дуугаргаж чаддаг. Хэлэх үгнээс нь шүүгээд мэдчихдэг байснаа сана. Энэ бол чиний оюун ухаанг хурцалж, өөрийн бодлыг чинь өөртөө зөвийг мэдрүүлнэ. Хэтэрхий уйдамхай чи бүх л юмнаас амархан залхдаг байснаа сана. Тэр бол чи тэр хэсгийг бүгдийг ойлгосны дохио ингээд л чи цааш өөр юм сонирхон тэнүүчлэнэ дээ. Гэхдээ нэг юм бий. Бид хичнээн чамайг чиглүүлсэн ч чи тэс мунхаг бол ямар ч нэмэргүй. Чамд ирэх олон асуудал зовлон, жаргалыг  чиний оюун, чиний хичээл зүтгэл хэрхэн шийдэхийг бид харна. Энэ бүхэнг чи шийдэж чадсан Тэр бол ЧИ.
Одоо чамд бүх л юмыг бас дэлгээд хаясан номнууд шиг, тараагаад хаясан шагай шиг байгаа. Үүнийг шийдэж чадвал тэр бол ЧИ. Чи өөрийгөө хаанаа амьдардагаа одоо ойлгов уу гэв. Би толгой дотроо амьдардаг бололтой. Хэхэхэхэ. Чиний төлөвлөсөн, бодсоныг бусад Сүнсүүд чинь биелүүлнэ гэсэн юм.  Эвий хөөрхий түрүүчийн би ч, одооны би ч толгой доторхи энэ нэг чамархай дунд орших тархи бололтой. Хэхэхэ. Тэгэхээр миний нүүр бол ТАРХИ байх нь яанааааа хэхэхэ. Өнөө Хөөрхөн охид маань миний нүүрийг харах боломж байна. Тэд одоохон супэр маркет гүйх хэрэг гарах нь. Тэнд би гэж нэг бөөрөнхий ястай юманд бий. Түүнийг чулуугаар хагалбал дотроос нь нэр тархи гарч ирнэ. Би яг одоо хушга идэж байна. Түүнийг яг хүний тархи шиг гэдэг биз дээ. Би хушгаа авч харлаа. Яасан муухай үрчгэр бор юм бэ? Над таалагдахгүй байна. Одооны гаднах нүүр нь тэрнээс дээр байна гэж бодтол Хаан намайг маш их шоолж инээлээ.
Эмэгтэй хүн гэж??? Яахаараа ийм юм боддог байнаа гэж бодож байгаа бололтой. Тэгэнгүүт би түүний бодлыг тагнуулдав. Хичнээн үзэсгэлэн гоо байлаа гээд Мөс шиг Хатан байгаад яахав. Хичнээн хөөрхөн байлаа гээд Хорт зүү шиг Хатан байгаад яахав. Хичээн өхөөрдөм байгаад Мунхаг бол Хатан байгаад яахав.  Аль аль нь Хаан хүнд хорт идээ. Далай шиг сэтгэлтэй, Дундаршгүй оюунтай, Дайчин хичээнгүй, Хатуужил зоригтой, Хүслийг өдөөгч, Хамгаас хүнлэг байвал Хатан гэдэгсэндээ гэж бодов. Хэхэхэ би түүнд таалагддаг эмэгтэй хүний тухай бодлыг нь тагнуулдчихлаа. Тэр ерөөсөө Өүлэн ээж шиг, Бөртө шиг эмэгтэйчүүдэд их дуртай юм байнадаг. Тэр хоёр ч атаман шүү дээ хэхэхэ.
Өнөөдөр би Хаанд Төрийн тухай санаа зовж байгаагаа хэллээ. Би энэ сударнуудыг уншаад Төр их чухал гэдгийг маш сайн ойлголоо. Та нэгмөсөн Элбэгдорж ч юм уу, Энэ төрийн томчуудын гол хүнд нь буугаад шууд удирдчихгүй гэхэд Хаан маш их инээв. Аянга чиний Аянгачлах гэдэг үг Дээд Тэнгэрээр нэг шуугиан болон чамайг шоолж байгаа шүү. Аянгачлаад байвал ч мөн амархан бүх юм сайхан болохсон. Ардууд нь гэгээрч, Монголоороо гэгээрэхгүй бол Гэгээрсэн ганц Хаантай байгаад юу болнов. Төрд ямар их олон сайн хүүхдүүд ажиллаж байгааг чи мэднэ дээ. Одоо чи тэдний тухай сайн бодоод өөрөө бичээдэх гэж үүрэг өгөв.
Зааааа байз уууу. Энэ Гэгээнээс болоод би бүр Байз гэдэг үгийг сурч эхэлж байнадаг. Юм хэлэхээр За БАЙЗ гээд л хөгшин хүн шиг байх учир шоолсоор би бас сурах нь.
Нээрээ би маш олон тийм хүн мэднэ. Хамгийн наад зах нь гэхэд манай нөхрийн ажлын газарт ажлаа сайн хийдэг олон хүн бий.  Ялангуяа сүүлийн үед шавь нар дотор нь ч үнэхээр мундаг хүүхдүүд бий шүү. Хэдхэн жил болоход тэдний үе ирэх ёстой. Ямар сайхан эрдэмтэд байх болноо гэж би төсөөлдөг.
Миний мэдэхийн  Баянзүрх дүүрэгт тийм хүмүүс бас олон бий. Мөн текник технологийн салбарт маш их бий. Харин блог нээснээс хойш олон мундаг Монгол залуус гадаадад оюуны ажил хийж, эрдмийн зэрэг хамгаалж, тэр улсад нэр хүндтэй ажлуудыг нь нүүр улайлгахгүй хийж байна. Мөн миний мэдэх жинхэнэ сайн эрдэмтэн доктор, профессор олон бий. Бусдаас онцгой онцлог нь энэ хүмүүс даанч Төрийн ажилд санаа зовохгүй, тийшээ очихыг бодохгүй байгаад л учир байна. Тэд нар ҮНЭН гэдгийг ойлговол Монгол Төр та нараар дутаад байгааг олж харвал дээшээ гарах санаа төрж магадгүй. Ийм хүмүүс ихэвчлэн эгэл даруу учраас эрх мэдлийг үзэн ядаж, тоохгүй байгаад л учир байна. Гэтэл та нар эрх мэдэлтэй болохгүй бол Монгол Төр эзэнгүйдээд байна гэдгийг хэзээ ойлгох юм болоо. Гадны оронд боловсорсон залуусууд  одоо өвгөдийнхөө түүхийг судлан ҮНЭН гэдгийг ойлгож ирээдүйдээ эх орондоо хувь нэмэр оруулмаар байна.
Та нарт мэдлэг мэрэгжил ухаан байлаа ч тэмцэл, зүтгэл дутаад байна. Өөрсдийгөө ил гаргаж Монголчуудад таниулан үзэл бодлоо илэрхийлж, олны танил болоод өгөөчээ. Монголчууд гэгээрч байгаа. Олон хүн гэгээрч байна. Тэд ингэж амьдарч болохгүйг мэдээд байгаа ч дараагийн сонгууль хийх гэхээр нөгөө л хэдэн худалчууд худлаа яриад байна. Өөр хүн байдаггүй гэж бодоод байгаа юм. Гэтэл ард түмнүүд өөрсдийн тархитай болж байгаа. Хэн үнэн, Хэн худал ярьж байгааг мэддэг болоод байгаа. Төр эзэнгүй байна. Энэ Төрд жинхэнэ Монгол эрдэмтэд хэрэгтэй байгааг олж хараачээ. Тэмцээчээ. Зүтгээчээ гэж хэлмээр байна даа.
Хэрвээ энэ хүмүүс дээшээ гарвал ямар их юм хийх болоо. Монгол ч дороо дээшээ гарна. Одоо даанч мөнгөөр толгойгоо худалдсан новшнууд нь яг дээр нь сандайлчихаад тэдний оюуны хөдөлмөрийг мөлжин өөрсдөө дээрээ суун доод хүмүүсээ дараад байгаа юм. Төрийг өөрчлөхгүйгээр Монголыг өөрчлөхөд хэцүү. Төрийг өөрчлөх ч хэцүү. Тэглээ гээд та нар түвэг гээд бэрхшээгээд байвал бузар новшнууд орон зайг чинь эзлээд байна.
Одоо байгаа Залуучууд Төрийн үйлийг үргэлжлүүлэхээр өөрсдийгөө бэлдэж байх хэрэгтэй. Жил гэдэг юм чинь эргэж дуусна. Хүнийг нас дардаг. Дараагийн үед нь та нар гарна. Иймд өөрсдийгөө бэлдэж байх хэрэгтэй. Бэрхшээгээд түмэн зовлон тоочоод байвал хэзээ ч бүтэхгүй. Одоо энэ төрд лангууны наймаачин хүртэл байгаа шүү дээ. Мөнгөтэй нь сонгогддог нийгэм нуран унах цаг нь ирж байгаа. Агаар, Ус, Амьдрал мэддэг толгойнууд Төрд хэрэгтэй байгаа. Өөрсдийгөө бүү голоочээ. Хурдан хугацаанд өөрсдийгөө гэгээрүүлэн, бусдын мэдээгүйг мэддэг болоод, мэрэгшил мэрэгшилдээ Эзэн сууж зөв цэвэр шугамаар нь явуулахгүй бол бүгд нийтээрээ сүйрэх цаг хаяанд тулсан байгааг ойлгоорой.
Өөрсдийгөө сайн эрчимжүүлж аваарай. Ямар ч мөнгө төлөхгүй. Ямар ч тусгай газар очих шаардлага үгүй. Дэлхийн аль ч цэгт байсан Алтан нар ганц, Алиман сар ганц учраас тэднээс сайн эрчмээ аваарай. Туяа гэрлийн хүч чадлыг эхнээсээ олон хүн мэдэж авсан.
Хоёр хүн тамхинаас би гарсан гэж, таван хүн архи уухаа больчихсон ёстой сонин юмаа гэж надад хэлсэн. Энэ чинь та нар зөв амьдралаа сонгож чадаж байгаагийн илрэл. Бас нэг эгч эхлээд нар луу харж ч чаддаггүй байсан гэтэл одоо түүнээс хэд хэдэн урт цацраг гарсан байна. Ногоон өнгөтэй байх  юм би буруу хараад байна уу. Тэнгэр Монгол Газар гэж би байнга хэлж явдаг шар л баймаар байхад ногоон харагддаг нь юуных вэ гэв.
Та нарнаас өөрт дутагдаж байсан өнгөт эрчмээ авч байгаа юмаа. Өнгө болгон өөр өөр эрчим туяатай байдаг юм. Таны биед хэрэгтэй, дутуу байсан эрчмийг нар өгч байна. Танд ногоон туяа хэрэгтэй байсныг нөхөж өгч байгааг ойлгоорой. Ингээд л бас өнгүүд хүний юунд хэрэгтэй ямар үйлчилгээ үзүүлдэг гээд л бас нарийн болоод ирж байгаа юм. Наранд бүх л эрчим нь бий. Тэр нэг гурван үг энэ хийгээд заагаад байгаа юмс зүгээр хийх ажилгүйдээ Хаан хэлсэн үг биш. Та нарт хэрэгтэй, учиртай болоод л хэлсэн юм.
Таны бие ч гэрлээс бүтдэг. Та сүүлийн үед аура маура, гэрлэн бүрхүүл энээ тэрээ гээд л гадныханыг дуурайн гайхан шагширч бичээд байгаа номуудыг олж уншсан л байх. Түүнийг чинь манай Өвөг дээдэс аль эрт мэддэг юм. Одооны хэд шиг хөөрхий мөнгөө төлж элдэв юманд очихгүй Байгаль дэлхийн бэлэн Нарнаас та биеэ эрүүлжүүлэх эрчим авчихаж байгаа юм. Гэтэл гадныхан таны туяаг гэрлэн бүрхүүлийг эмчилнэ гээд элдэв эм, туяа, соронз, гэрэл бүтээн таныг хуураад эхэлсэнг мэдээрэй. Худлаа гэвэл шалгаад үз. Цаана чинь бөөн дойлуураар зарж байгаа шүү.
Харин Хаан танд хамгийн оригийг нь үнэгүй зааж өгөөд байгаа юм. Хэрвээ би наймаачин байсан бол нөгөө өөрт тусдаг гэрлийн тусгалаа бодитоор үзүүлээд л таныг эмчилж байна гээд өөрийнхөө хашаанд нарны нэг туяаг харуулаад мөнгө аваад байсан бол баяжаад дуусах байгаа биз дээ. Хааныг тас нуучихаад надад өгсөн шидийг нь та нарт үзүүлэн өөрийгөө рекламдсан бол нэг лаг удган төржээ. Нарны гэрэл буулгаж харуулдаг, нартай ярьдаг. Сарны хүрээ өөрөө хөдөлж ярьдаг, галын дөл нь маш их илч энергийн давалгаа илгээдэг баримт бичлэгтэй гээд л намайг магтаад л над руу  маании бариад л гүйгээд байна шүү дээ. Аянга инээд алдаад л шуудай бэлдээд л өөрийгөө улам мандуулж цуурхал тараагаад л, зурагтаар бичлэгээ би ингэж байгаа баримт гэж гараад л, араажаваар зарлуулаад л байсан бол та нар зураг, бичлэг үзээд яг тийм байна, юу ч гэсэн очоод үзье л гэнэ биз дээ. Харин ингэж мөнгө зарж, манайх руу очих гэж бензин маслодож, цаг үрэхгүйгээр өөрсдөө өөрсдийгөө эмчлэх аргыг бөмбөрцөг дэлхийн хаанаас ч, үнэ төлбөргүй, цаг хугацаагүй, 24 цагаар нар, сар, од мичидээр дамжуулан ХААН маань та бүхэнд хүргэж байгааг анхаарна уу.
Гэвч энэ бол нэг сул талтай. Дотроосоо гэгээрээгүй, өөрөө өөрийгөө голоод, өвөг дээдэсдээ, үгийг нь хэлж, зөв хүслээ бодохгүй, итгэхгүй бол үйлчилэхгүй байсан ч тэдний дур. Нэг аюултай талтай. Огт тоохгүй шоолж, муулж, хэнэггүй яваад байвал хугацаа нь дуусмагц хавдаргүйг нь хавдартай болгож, хамаг болохгүй туяагаа тусган үзээгүйг нь үзүүлж, үхрийн чинээ нулимс асгаруулах осолтой.
Та нар Аянга айлгаж байна гэж бүү бод. Хаан өөрөө хэлсэн юм. Айлтгал шүлэгтээ аль хэдийн бичсэн. Бас шинжлэх ухааныхан бас судлаад илрүүлээд байгаа юм. Тэнгэрийн тулган хүлээлгэх супер динамикийн онол гэж нэрлэчихээд бид л анх нээлээ гээд эргүүтээд байгаа юм. Юуны чинь СУПЕР ДИНАМИК ОНОЛ. Нөгөө л өвөг дээдсээ үл хайхарч хүний юмыг л шүтдэг үнэр ханхална. Гэтэл үүнийг чинь Монгол Тэнгэрүүд захирдаг юм. Амбасан үед ХИЖИ байхдаа  нээгээд хэлээд анхааруулаад мөрдөөд явдаг байсан юм шүү дээ.
Гадныхан одоо мэдэн баталж, манайхан амбасан үед амьдралдаа хэрэглэдэг байсан гээд бодоод үз. Ийм л болчихоод байгаам даа. Яалтай билээ.
Хүн бүр энэ дэлхийд үүрэгтэй ирдэг. Зөвхөн Бөө хүмүүс гэж бодвол мунхаг болно. Тэр Бөө нар чинь удмаа л буулгаж харьцаж байгаа болохоос бусад та нар хүүхдүүд нь биш гэх үү? Та өөрийн хүүхдүүдээсээ эмчийг нь л миний үр бусад нь биш гэх үү. Бүгд үрс нь учраас тэдний удмаас хийх ёстой ямар ч ажилд амжилт гаргах нь отог овгын бахархал болдог. Учиргүй том ажил хийхгүй ч зөв амьдарч яваа, уул усаа хайрлан хүндэлж, тэмцэж яваа, сэтгэл сайхантай болгоныгоо овог отог нь бахархдаг. Тэр байтугай нэг ч ажил хийж үзээгүй ч олон хүүхэд төрүүлсэн эх ч, эцэг ч өөрийн ирсэн үүргээ биелүүлж л байна гэсэн үг. Сөнөөд дуусах дөхсөн удам судраа олон болгон үржүүлнэ гэдэг хамгийн чухал нэр хүндтэй үүрэг шүү дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.