Thursday, September 29, 2011

МАХАН ХООЛНЫ ТӨВӨГ


Идэхийн тулд өөр төрлийн амьтныг алдаг
Ирвэс, шилүүс, чоно махан идэштэн боловч
Идэхийн тулд ижил төрлөө алдаггүй чанараараа
ХИЖИ гөрөөснөөс илүү дээд бодисоор бүтээгдсэнд бус
Хэзээ ч гэрээрэхгүй доод бодисоор бүтээгдсэнд байна
Мах бол түмэн бодисын хамгийн хортон нь юм
Долоогоно,бөөрөлзөг, мойл, боргоцой, чацаргана идэх гэж
Мод хугалахыг долоон үедээ цээрлэ гэсэн ХИЖИ ийн зан байжээ
Цангас идвээс гэгээрч, мах идвээс мунхагжих
Чанарын ялгаа цангист ч үгүй, маханд ч үгүй
Махан хоолыг хориглож, сүүн хоолыг гол болговоос
“Хижи гөрөөсний хүслийг удирдахад чадах амьтай
Хэрэгцээг тулган хүлээлгэж чадах тийм засаг дутав” хэмээн
Хэлсэн ДЭМЧ ай савд гайхагдаж ЗАЙРАН алдрыг олжээ.
Энэ шүлэгт бүр балраад явчихлаа. Аль амбасан үеийн Өтүгэ боловсролын үеийн Хижи нар гэхэд л жимсний бутыг эвдэж сүйтгэж болохгүй 7 үедээ анхаар. Хоол ундаа тохируулж ид гэх онолыг гаргаад ирсэн нотолгоо байна. Сорхагтани Хатан болон тэр үеийн 13-р зууны ихэс дээдэс маань энэ сургаалыг мөрдөөд энгийн нэг заншил болгочихсон байсан байна. Одооны бид нар Өтүгэ боловсрол ч үгүй, Хижи хэмээх анхны хүмүүсийн зиндаанд ч хүрэхгүй Мангуунууд махан толгойтнууд болж хувирчээ. Ядаж байхад яасан ч хол мянган вэ? Нөгөө ирвис, шилүүс, чоно энэ тэрд ХҮНД байдаг дээд бодис байсан бол тэд гэгээрч, бид араатан хэвээр байж.
Гэгээрсэн тэд биднийг бөөнөөр нь алж идэхээ болин өсгөж үржүүлэн шилж сонгон алж идэж, гоё гоё хоолнууд хийж сурч, би мэт авгай хүүхнүүдийг нь тэд гаршуулан тэжээж  бид тэдний гөлөг, хүүхдүүдийг асран, гэрийг нь цэвэрлэж, хэзээ идүүлэх ээлжээ хүлээн амьдрах байсан байна шүү дээ. Эрчүүдийг маань дандаа заазанд илгээн, үржлийн төлөө хэдийг нь идэхгүй үлдээнэ. Хөгшрөх гэж нас үзэн, мах маань хатуу болохоосоо өмнө л хоол болцгоон, хүүхдүүд маань бас идүүлэх байжээ.
Ийм чухал бодисыг Хүн гэгчид хайрласан хэнд баярлан мөргөж хайрлаж байхаа одоо бодоорой. Тэр амьтадад биш бидэнд өгсөнд бид насаараа, үе удмаараа өртэй байвал зохистой. Амийг бүтээсэн шидтэн Тэнгэр эцэгт сүүгээ өргөөд байхгүй яах билээ дээ.
Юун түүнээс мөнгө цаас, хань ижил, сургуульд оруул, гадаад явуул гэж гуйхтай манатай. Гуйхаас ч ичмээр юм байна. Хүн биднийг амьтнаас ялгаж ухамсартай болгодог Дээд Бодисоо өгсөнд гялайлаа. Хүн шиг бид байж хүндэтгэж явья таныгаа гэхээс өөр үг гарах үгүй болох нь. Тэр бодисоо улам их сайжруулж, ихэсгэж өгөөрэй л гэх юм байна даа. Амьтад болон бидний амьдрах байр суурь солигдоно гээд бодоод үз дээ. Бодохоос ч дургүй хүрч байгаа биз дээ. Зүүдлэхээс ч зүрхшээж байна уу. Бодисоор бүтсэн нь ашгүй дээ. Тэнгэр эцэг минь л гэхээс өөр яахав.
Нэгэнт бид бусад амьтнаас онцгой бодистой учраас ухаарсаар мэддэг болж. Мэдэхийн хирээр боловсорч, боловсруулахын хирээр мэрэгшжээ. Энэ бодис тархинд байх нь тодорхой.
ЗАЙРАН. Тэр үедээ бол энэ бол цол байсан байна. Одоо бол эрэгтэй БӨӨг ЗАЙРАН хэмээдэг. Тэгсэн ч тэр заавал чадвартай болж байж энэ алдрыг Тэнгэр дээдсүүд нь өгдөг. Тэрнээс хэнгэрэг барилаа нүдлээ ЗАЙРАН болдоггүй, УДГАН болдоггүй. Наад зах нь Өтүгэ боловсролын үед ЗАЙРАН гэдэг бол нилээн ухаантай, чадалтай хүн байсныг амьтныг ангайлган ай саваараа алдаршиж байснаас харж болно. Нөгөө Дэмч нараасаа тодорсон нь Зайран алдар олдог байжээ. За манай хэд бол Домч гэдэг юм даа.
... Хэрэглээ, сонголт, зорилго хэмээх
Хижи гөрөөсний хүслийг удирдахад хэрэглэж болох
Хас амьтай ЖАСУЙН Хижи гөрөөсөд байна.
Хижүүд, Хижийгээ алахад хэрэглэж болоод байхад
Хижүүд, Хижигээ авархад хэрэглэдэг болгох
Хүслийг нь удирддаг болгох мэргэн алхам Хижид байна
Амьтан алахад хэрэглэх “ИАГ” хэмээх Дэг байна
Хүслийг удирдахад “Жаайсуг” Жаайсйиаг болго гэх
Хүүнжүйд нэн гүн Дэмч  төрж СУДЭМЧУ алдрыг олвоо...
 За энэ хэсэг миний ойлголтоор хэцүү хэцүү хэцүү байноо. Хачин үгнүүдтэй. Гэвч би өөрийнхөөрөө тайлнаа хө.
Жишээ нь: Нэг байдаг л нэг ХИЖИ эр байгалийн хуулиар авгайн хэрэглээ гарчээ. Тэр авгай авахыг хүсэх болов. Гэтэл Боссынхоо авгайг авбал алуулна. Өөр бусдаас ялгарах авгайг сонгох болно. Өөрийн хүсэлдээ таарсан аятайхан ХИЖИ хүүхэн авах хүслээ Зорилго болгох нь тодорхой. Хүслээ илэрхийлэн тэр ядахдаа нэг жимс авч өгч анхааралд нь өртөхөө бодно биз дээ. Энүү тэрүүгээр нь эргэлдэнэ. Наашаа цаашаа чангаана. Найгаж ганхан анхааруулах гэнэ. Над мад руу хараач дээ. Нарыг, Сарыг хараач дээ гээд л шүлэг хүртэл орж ирнэ биз дээ. Энэ хүслийг удирдах нэг юм түүнд байна. Янз бүрийн санаа орж ирэн тархи нь ажиллана. Тэгэхгүй бол тэр үеийн ХИЖИ  хүүхнүүд хазна, маажна, шууд чулуугаар толгойг чинь хага цохих энүүхэнд, над шиг ууртайнууд нь шууд өрцийг чинь зүсээд зүрхийг чинь сугалчих тун өндөр магадлалтай үеийн хүүхнүүд шүү. Он сартай нь төсөөлөөрөй. Одооныхоор андуураад Аянга зүрх сугалдаг гэнэ гээд унав. Сайн уншаарайдаа хэхэхэ. Цуурав. Адгийн наад захын жишээ гэхэд л ХИЖИ нар хүслээ ойлгодог болсон үе байжээ.
Тэгтэл тэр үед тэдэнд олон олон Хижигийн хүслийг удирдаж болох Хар Дом шидийн арга бас байжээ. Тэрнийг ХАС АМЬТАЙ ЖАСУЙН гэнэ.
Түүнийг дандаа тэр үед бие биенийгээ алахад хэрэглэж ашиглан байв. Индиантай киног сана. Баахан ёслол хийн чарлаж байгаад л дайнд явдаг шүү дээ.
Энэ Жасуйныг ижил төрөлтнөө алахад хэрэглэж болдогийн эсрэгээр нь яагаад хэрэглэж болохгүй гэж туршаад үзнээ хэмээн нөгөө Домч маань туршиж үздэг болжээ.
Гэтэл тэр хар хорын шидэнд хүнийг алдахад хэрэглэдэг ИАГ гэгч ДЭГ ЖАЯГ, ЁСЛОЛ  байв. Хүслийг удирдахад түүнийг хэрэглэдэг аргыг ойлгон бусдаас илүү гарч чадваржсан Дэмч төрөн СуДэмчү гэх алдар цолтой болжээ.
Эндээс Монгол үгний утга үүссэн байх нь тун магадлалтай.
Тэр хас амьтай Жаасуйн бол ямар ч байсан их хүч нөлөөтэй, далдын шидтэй нь мэдээж. Энэ их хүчийг нөгөө Иаг гэх бас хүчтэй нийлүүлэн Хүслийг удирдах хэрэгсэл гэх болжээ. Би бол үүнийг ИАГ бол ҮГ гэсэн үг гэж таав. Учир нь Үгээр хүн алж болно. Үг амьтай шидтэй. Ямар ч юм хийхдээ үгээ ашиглан тэд чарлалдан муусайн хар дайсныуудыг хүйс тэмтрэх үү? Тэмтрэе. Урагшаа гээд л үгээр л хашгирч уухайлан дайсан руугаа дайрдаг байсан байж таараа. Ямар ч хар шидийг Үгээр эрчимжүүлж захиалдаг. Энэ ИАГ нь Үг байх үндэстэй. Тэгээд ч ИАГ гэх Дэг гэдэг нь дайснаа алахын өмнөх ёслол л байхгүй юу байв гэж дээ. Одоо ч индиан зэрлэг омогтой кинонд хүнээр тахил өргөж алахын өмнө бөөн дуу хуур, наадам болон Сүрийг үзүүлдэг биздээ.
Монголчууд Жа гэж дарга, ахлагчыг хэлдэг. Тэр үеийн ухагдахуунаар бол Хас амьтай Жасуйн бол тэдний хувьд ахлагч, эзэн байсан байж таарна. Жа Асуй. Одоо ч монголчууд Айсуй бол ирлээ гэсэн үг гэж мэднэ.  Эзэн ирлээ гэсэн үг
Энэ эзэн гэх ойлголт Бөөгийн онгон шүтээн.
Тэд энэ Жа Асуй хэмээхэд хүслээ даатгаж бас гуйж гувшдаг байв. Жа Асуй  бол ХИЖИ нарын хүслийг удирдах гол хүч гэж Дэмч мэджээ. ЖА АЙСУ гэдгийг ЖАААЙСУЙ ИАГ буюу ЖА АСУЙН ҮГ болговол ХИЖИ нар үгэнд нь орох магадлалтайг бодож олсон хэрэг.
Эзэн ирлээ. Эзний ҮГ гэсэн утга илэрхийлжээ. Хүслийн эзний үг бол хүсэл тээгч бүхэн үгэнд нь орж байж хүслээ биелүүлүүлэхгүй бол алдас болно биз. Магадгүй тэр үеийн Дэмч ингэж бодсон байх магадлалтай. За бусад нь өөрөө өөрсдийхөөрөө тайлаг. Би л лав ингэж бодлоо. Үнэн худлыг Тэнгэр мэдэж, Та нар шүүх буй за.
ЖААйКҮ гэж үг бас байдаг. Ам сударт: жай АЙИЙ да ар болсий ЭН КҮинү ЖААйКҮ болаб жет хэмээн дамжигдсан. ЖАЯГ гэсэн үг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.