Өвгөдөөс үлдээсэн Өв
Эмгэдийн сэдсэн Эрдэнэ
Энэгүй олон Гайхамшигтай
Эргэн эргэн Дээдлэгдэх
Хайрын сэтгэлийн Илэрхийлэл
Хаяахан үнэрлэх Сэтгэл
Хорвоог хамтдаа Элээх
Хөхрөхүйгээс хайрласан Бэлэг
Хүүхдээ өсгөх Өлгий
Хүн олны Хувцас
Хүн ахтай, Дээл Захтайг
Хүндэтгэн засаглах Сургаалтай
Дэрлээд унтвал Дэр
Дэлгээд тавьбал Дэвсгэр
Доош нь харуулбал Хөнжил
Дээш нь дэгдээвэл Сүүдрэвч
Хажуугаа хаавал Халхавч
Хайртыгаа дулаацуулах Нөмрөг
Өвөрлөөд явбал Уут
Тосоод авбал Алчуур
Шуугаад өмсвөл Цамц
Шууд доошоогоо нь Өмд
Гадаад энгэр нь Гарлын нууцтай
Дотоод энгэр нь Далдын шидтэй
Хамгийг нуух Ханцуйтай
Хаялганаас хамгаалах Шидтэй
Харвагдахаас өмгөөлөх Увидастай
Цуулаад авах Ороолт
Цуурхай нь өөрөө Утас
Зовлонгүй явах Ачаа
Зориод эмшвэл Зэвсэг
Зайлшгүй эндүүрэгдэх Дайчин
Зоолоод орхивол Мануухай
Зовлонг хөнгөлөхөд тустай
Зон олны хэрэглээ
Өнөөдөр Дээлийн тухай Чингис Хаан ингэж хэллээ. Нээрээ л дайн байлдаанд дээл бол бүх л хэрэгцээг хангаж байсан даа. Нөгөө олон цэрэгтэй болж дайснуудыг хуурахаас өгсүүлээд л хэрэгтэй. Одоо ч тариан талбайд Мануухай босгон шувуу хүлээн үргээж зовлогоо зулгаахгүй амар байдаг биз дээ. Дээлээр зэвсэг хийдэг байснаа Хаан их онцолдог юм. Бодвол Нинжа өвөө л Дээлээр Чаки Чан шиг л зодолддог байсан биз. Чаки Чан дээд өвгөө монгол байсан гээд байл уу. Тэр нээрээ Монгол дээлийн гайхамшигт зодооноор кино хийгээсэй. Тэгвэл би хараад ойлгон баясах байхдаа. 32 Хөөтөй тогооны зодооч байдаг байсан гэж би жаахан байхдаа хэнээс сонслоо. Мартаж орхиж. Торгон дээлтэй ороод зодолдсоор гарахад нэг ч хөө түүнд нь тусаагүй байдаг гэсэн. Үлгэр байлгүй дээ. Гэтэл үлгэр үнэн болоод байдаг. Нинжа л лав Монгол хүн байсан тухай би түрүүнийхээ өдрийн тэмдэглэлд бичиж байсандаг. Жа гэдэг бол угаасаа дарга хүнийг хэлдэг. Ямар ч байсан Монголчууд Шаолины Лам нарыг дарсан нь түүхэн үнэн нь үлдсэн нь яамай даа. Тэдний тухай Монгол ном гарсан байсан. Олж уншвал гайхана даа.
Сүүлийн хэдэн жил учиргүй л Дээл өмсдөг хүн олон болоод байсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ чинь цаанаасаа л учиртай бүх л юмс бэлтгэгдэж байсны нотолгоо гэнэ. Мөн олон БӨӨ төрсөнтэй ч холбоотой. Торгон хувцас бол гадны хаялганаас хамгаалдаг Шидтэй. Европ хувцас өмсөөд явж байх, торгон дээл өмсөөд явж байх хоёрын хамгийн амархан дайрлага, хаялгад өртөн биеэ сэвтүүлэх нь Европ хувцас байдаг гэнэ. Монгол цамц байс их өмсдөг. Онгодууд хальтардаг гэж би хаанаас ч билээ бас уншиж байсан санагдана. Лав л хүү бид нарыг олон монгол цамц, дээл бэлдүүлж байж Буурлууд буусан юм даг.
Онгодууд улаачынхаа мөрөн дээр сууж явдаг. Тэд заавал хэнгэрэг нүдэхээр л хаа холоос амьсгаадан хариаж орж ирдэггүй юм. Байнгын манаач, сахиул хамгаалдаг онгодууд нь улаачынхаа мөрөн дээр сууж явдаг. Иймээс хүний мөрөн дээр гараа тавих, цүнхээ мөрөвчлөх хориотой байжээ. Монгол хүн бүр толгойгоо цохиулах туйлын, ясны дургүй нь цаанаасаа учиртай. Зулайгаар Онгодууд хүний биед морилох юм уу, оюун санаатай нь харьцдаг. Яагаад хүүхдийн зулай нимгэн төрдөг учиртай вэ? Түүнийг битүүртэл өмнөх насны эцэг эх нь бас хайрлан, халамжлаж байдаг. Гэтэл эмэгтэй хүн төрөөд бас л зулай нь сэнгэнэдэг шүү дээ. Иймээс төрсөн эхчүүд толгойгоо зузаан алчуураар боодог. Хүүхэд зулайгаараа хамгийн их даардаг учраас малгай өмсүүлж дулаан байлгадаг. Зулай нь дулаан бол сайхан нам унтдаг. Харин хүүхдүүд яагаад дандаа хөнжлөө тйирчээд хөл нүцгэн унтдаг бэ? Хүүхэд хөлөөсөө эхлэж халууцдаг байна. Харин томрох тусмаа байршил нь өөрчлөгдөн бид хөгшрөх тусмаа хөл хүйтэн болдог.
Онгодуудыг хөлстөй, муухай үнэртэй сугаараа оруулах гээд эргүүтээд байдаг Донгионууд та нар боддоо. Түүгээр Тийрэн л шургаж орно. Ингэж эргүүтээд тэд хуягныхаа сугаа цоорхой хийдэг. Байз хөөе эхлээд жаахан тархиа ажиллуулаад бодоодох. Зарим нь өмднийхөө салтааг задгай байлгана. Заваараад байгаачээ хөөш. Хүний ялгадасууд гадагшилдаг, хөлсний булчирхайнууд ихтэй бохир газрууд шүү эд чинь. Тэгж байхад өвөг Дээдсүүдээ тэрүүгээрээ биедээ хүлээн авна гэнээ. Сэжиг гоожчихлоо. Хичнээн ч усанд ороод цэвэр боллоо гэсэн та тэр олон хувцас хуягаа өмсөж байхдаа л хөлөрдөг биз дээ. Бөөлж дууссаны дараа хамаг хөлс чинь асгардаг биз дээ.
Онгодуудыг Амьтай, харагдахгүй л болохоос яг хүн гэж бодож сурах хэрэгтэй. Харин ч суга, цавь салтаа саамаа сайн далдлан оёж бөхөлдөг. Тэрүүгээр Тийрэн муу сүнснүүд хаялга хаян дайрдаг юм. Яагаад гэвэл бохир ялгаруулдаг бохирын цооног царайлан онгорхой байдаг учраас. Хамаг сүв рүү л шидэх учраас тэр хэсгээ хамгаалдаг юм даа Улаач нар минь. Хэрэв багш болох хүн чинь ийм зааж өгч байвал ямархуу багштайгаа мэдэж авсугай. Цээрлэх ёсон гэж байна шүү.
За тэгээд дээлийн тухай элдэв домог, үлгэр сонссон бол та бүгд өнөө Тэнгэр Монгол Газар блогтоо биччицгээнэ бизээ. Лав л Дээл бол ах захаа хүндлэх ётой, алив юм дээрээ толгойтой байх ёстой сургаалыг агуулан бидэнд хүрч иржээ. Хүүхдүүддээ Дээл өмсүүлэхдээ тос өөх, хонь хурга гэхээсээ гадна Дээлийн энэ гайхалтай шинжүүдийг зааж тайлбарлаж өгч байгаарай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.