Saturday, September 17, 2011

ХААНЫ ЗАРЛИГИЙН ТУХАЙ БИД ЯРИЛЦАВ


Өнөө өглөө үүр ч цайгаагүй байхад тавиулсан унтаж амрахаа байсан Хааны зарлигийг би бас уншиж, хэл бичгийн дүрмийн алдааг нь хянан ойр зуур өмнө хойно орсон, гээгдсэн үсэг мүсгийг нь нөхсөн боловч хэл бичгийн дүрмээ нилээн сайн мартчихсан учраас тэгсхийгээд орхилоо.  Мөн би өөрийн саналаа ч нэмэрлэн... Эзэн би эргэн ирлээ гэдэг хэсэгт ...Онгон болгож гэж юу гэсэн үг юм, Тэнгэр болгож гэвэл гоё гээд засаад бичтэл Хаан намайг найталгаад эсэргүүцээд салдаггүй тэгээд Онгон хэвээр нь тавилаа. Юу гэсэн үг юм тэр чинь одоо, хэн мэдэхэв учиртай л юм байлгүй.
Зарим нэг айлтгалыг нь ар өвөрт оруулж өглөө. Яасан ч хурдан хоёр, гурван цагийн дотор ийм урт шүлэг биччихдэг юм. Би бол нөхрийнхөө тухай шүлэг бичих гэвэл яасан олон хоног болж бас өөр алдартай шүлэгнээс халуун будаа идэх болоо.
Миний ганц нөхөр
Магнай нь халзан зурвасгүй учир
Мянган нөхрийн дундаас би хармагц таньдаггүй
Мянга түм дуудуулж байж
Намайг уурлуулсаар ирдэг
гэх юмуу хаашаа юм хэхэхэ. Заза миний шүлэг нэг иймэрхүү л юм болох юм байна.
Би Хааны айлтгалыг уншаад түүний нэг нууцын учрыг мэдэв. Намайг түүний зарлигийг хэн биелүүлэхэв дээ. Ядахдаа албан ёсны нэг ч шавьгүй байж бас хамаг Бөөд зарлиг буулгаад хэмээн бодонгуут л ТЭНГЭРИЙН ГАЙХАМШИГ  энэдээ байдаг юм. Чинийхээр байсан бол би энд бууж ирэн гуаглаж байх хэрэг ер байхгүй хэмээв.
Та нар хийх ажилгүй баахан Сүнснүүд дээрээ өлсөж цангаад, доошоо бууж хооллож ундлан, бие биетэйгээ барьцан бууцгаагаад, бөөн бөөн БӨӨ төрөөд байна гэж санаад байгаа юм биш биз. Намайг бас тэднийг дуурайгаад орон гэртээ унаад ирлээ гээд бодох нуу. Бид тухлах ч завгүй мөнхөд хөдөлгөөнтэй, амсхийх ч завгүй ажилтай байдаг юм шүү.
Цаг нь ирээд, болдог юм болдгоороо болж байгааг Ухаарагтун.
Би Их Монголыг ганцаараа байгуулаагүй гэж хэлсэн байхаа. Би мөн ганцаараа энд буун, ганцаараа бүхнийг хийнэ гэж санах хэрэг юун. БӨӨ болгоны Дээд өвгүүдэд миний Баатрууд бий. Улаачынхаа эрдэм оюунаас шалтгаалаад зарим нь буулгүй харж байгаа. Зарим нь буусан ч нууж байгаа. Зарим нь буучихаад догдлон байгааг мэдтүгэй.
Ийм байхад чи юун нэг Багш, нэг Гал, нэг БӨӨ гэх мэт өчүүхэн балчир юманд санаа зовно.
Тэдний урагтаа буух зөвшөөрлийг хэн өгдөг юм Тэнгэр өгдөг юм. Тэд хэнд захирагддаг юм Тэнгэрт захирагддаг юм.  Тэд бүгд Тэнгэрийн цэргүүд болохоос Тэнгэрийн Хаад биш. Өчүүхэн муу шуламын шидээр өөрийгөө шидтэн болсон гэх Улаач нар ухаарах байлгүй. Шидтэний дээр Шидтэн байдаг юм. Багшийн дээр Багш байдаг юм. Онгодууд танай энэ замбативийнхнээс  ч илүү ёс дэг жаягтай. Хүлээсэн үүрэгтэй. Хийх даалгавартай. Харин Тийрэн оруулсан үгүйгээ мэдэх нэг боломж гарч байгаа Улаач нар мэдэх хэрэгтэй. Тэнгэрийг эсэргүүцэн тэмцэлдсэн бүр Тийрэн оруулсан нь тодорхой.
Шидийн дайныг явуулж Тэнгэрийн шүүлгийг эхлүүлнэ гэдэг энэ шүү дээ. Хүчтэй нь хүчгүйгээ идэж. Үлдэх нь үлдэж, үхэх нь үрэгдэх болно. Хэн дуртай нь хэнтэйгээ тэмцэлдэх биш. Хэнд ч хэрэггүй Тийрэнгүүдийг ялгах Тэнгэрийн Баатруудын тулаан эхлэж байгаа хэрэг. Хүнд хэцүү энэ бүхэн. Хөрстийн дайнаас ч хөнөөл ихтэй. Гагц улаачын эрдэм оюу, авьяас чадал, Онгод Тэнгэрээ хөглөх хүч чадал чухал. Өндөр Дээдүүдээ буулган үг сургаалыг нь чандлан сахиж, буруу үйл өөрөө хийхгүй байж ялах чадвар нь улам нэмэгдэнэ.
Түмэн олон Тийрэн оруулсан хүнээ ч танихгүй байна. Тэнгэр нь мэдэг гээд...  Тийрэнд Тэнгэр байж болох уу? Наад зах нь ийм юмаа ойлгож тэмцэх хэрэгтэй. Хүн олныг Гэгээн тархитай болгох нь чухал.
Тэнгэрийн нэрийг барьсан бүхэн НЭГ ТОЛГОЙТОЙ байж, ТЭНГЭРТ захирагдах ёстой. Дээрээ ганц л Зорилготой, ганц л Үнэнтэй байж доороо тал тал тийшээ бие тоон давхилдах юун.
Тэнгэрийн Дуудлагаа тэд мэдвэл
Тэр багш нь хэн байсан,
Тэр гал нь хаанах байсан,
Тэр Бөө хэн байх нь хамаа үгүй.
Буугаагүйнүүд нь бүгд буун
Доод Онгодуудаа захирах болно.
Буусангууд нь нууцаа дэлгэн
Булт олныг ангайлгах болно.
Тэнгэрт тэрсэлсэн бүхэн ялтай тул
Тийрэн оруулсангууд нь ялгарч үлдээд
Тэнгэрийн Баатруудад хядуулах болно гэх мэтээр бас л урсгаад явчихлаа. Хааны онгод оржээ хэмээн шоолтол ХАААХАХАХА гээд инээн чи ч мөн хэцүүхэн улаачдаа Хахахахаха
ХААНЫ ОНГОД ороод байхдаа яахав дээ ХАААААХАХАХАХА гээд л инээлгэж эхэллээ. Хөөөе больёооо халууцаад байна больиииии гэхэд Хаан баахан инээсээр хамаг хөлс асгарав. Би бас хүн болохоор юм бодож болдог юм байгаа биз дээ. Хар халуунд ядаргаатай гэдэг нь.  
Өчигдөр орой нойр хүрээд тасрах дөхсөн ч ГАНСҮХийн бичсэн үлгэрийг уншаад унтсан билээ. Өглөө сэрээд тэр үлгэрээ бодов. Толь, Сам, Билүү, Хутга энэ бүхэн Учиртай. Одоо ч Толь хад, Бүлүүтэй, Хутагтай гэх мэт уул усны нэрстэй газар байдаг. Говь-Алтайд хүү нутгийн тахилга хийхээр эхний жил явахад Толин Хад гэдгийг Буурлууд зааж өгөн тахиулж байсан юмдаг. Самны сэвээ авч шатаадаг. Үсний сэвийг хамаагүй хаядаггүй нь учиртай. Мөн үс засуулахад сайн өдөр энэ тэр гэж одоо хүртэл ярьдаг. Гэвч одоо мөрддөг Билгийн тоолол чинь шаал худал юм зөндөө. ККККККК аймаар хорлонтой шоолж инээв би.
Самны шүд хугаруут заавал хаях ёстой. Хумсаа аван хаа хамаагүй хаядаггүй. Хүний үс, хумс яадаг билээ??? Ургадаг. Үхсэн ч ургадаг. Иймээс түүнийг нь хорон муу санаатнууд олзолж авахыг хичээдэг нь учиртай. За тэгээд та нар мухар сүсэг гэнэ үү. Үнэн байх гэнэ үү өөрөө шинжлэх ухаанч толгойгоо ажиллуулаарай. Үлгэрт үнэн юм их бий.
Мөн үс, хумсаараа ХАМГААЛАЛТ хийдэг юм шүү Удгадуудаа. Ургадаг амьтай бүхнийг нь сайн, муу аль ч талаар нь хэрэглэж болохыг анхаар. Багш нараасаа нууцыг нь сайн асууцгаа. Үлгэрт ҮНЭН юмс байдаг юмс байдаг л юм даа.  Гансүх онц сайн байлаа. Ингээд л бүгд энд тэндхийн нууцуудыг олж мэдэн нээгээд байвал учиргүй юмс үгүй тул цээрлэх зүйлүүд маань гараад ирнэ. 
Чингисийн Монгол группын залуучууд маань шинээр "ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" блог хийж байгаагаа надад мэдэгдсэн бөгөөд тэр бол үнэхээр зөв зүйтэй алхам юм. Жишээ нь Үлгэр домгууд дээр өөр өөрсдийн сонссон үлгэр домгуудаа хэн дуртай нь бичиж болно. Түүний нууцыг тайлсаар Үлгэрийн нууц түлхүүр үгсүүдийг мэддэг болно.
Мөн Алтан аялгуун нууц Сорхагтани Хатны судраас тайлсаар бид одоо яах вэ гэх бүх асуудлуудаа гарган ирж, яаж зөв замаар замнах ГЭРЭЭГЭЭ та нар өөрсдөө гаргаад ирнэ.
Бүх хүн санал бодлоо бичнэ. Ганцхан зүйл Хориотой. Цаазтай. Энэ бол нийт ард түмний, Монголоо гэх бүх сэтгэл зүрхтний блог, эрэл хайгуул, гэгээрэл авчрах блог учраас бие биенийгээ хүндэтгэн, хэрүүл, хараал, доромж үг бичиж болохгүй. Монгол гэх сэтгэл зүрхтэн бүхний эрэл хайгуул хийх блог юм. 
Нэг хэсэгт нь Чингисийн Баатрууд Бөө нарт зориулсан булан байна. Түүнд өөрсдийн Онгод Буурдлуудын захиас, сануулга, сэрэмжлүүлэг, цэцэн цэлмэг үг, сургаалийг ямар ч отог овгийн
Ямар ч улаач БӨӨ чөлөөтэй тавьж болно.  Хүн ардаа Гэгээрүүлэх үйлст гар бие оролцож байгаа хэрэг.
Мөн Хааны айлтгалд нэг зарласан уралдаан байсныг санаж байна уу? Тэр уралдаанд сонирхолтой, гайхалтай бичсэн бүх л нийтлэлээс шигшин байрлуулж санал өгүүлнэ.

Түүнийг бүгд шүүнэ. Эцэст нь Хаан шүүнэ. Тэгээд ялсангуудыг нь Хаан өөрөө дуудаж уулзан шагнана гэсэн шүү дээ. Үүнийг энэ блогийн залуучуудад санал болгон оруулсан бөгөөд Бусад бүх хэрэгтэй гэсэн бүхнээ Та нар ярилцан Түм түжигнэж, Бум бужигнасан Оюун ухааны блог болгох болтугай. Энэ блогт шашин шүтлэг хамаа үгүй Монгол хүн бүр оролцон өөрийн сонссон мэддэг бүхнээ тавьж болно.
Мөн шинжлэх ухааны нээлтүүд, орчин цагийн бүхнээс бас тайлбарлан оруулж болно. Жишээ нь Нарны Нүдийн талаар хүн надаас асуусан байсан. Би хариу бичсээн. Тэр зураг ямар учиртайг. Баяр Оч орчин цагийн шинжлэх ухаан , яаж тэр үүсдэг талаар бичсэн байсан. Энэ бүхэн бол маш сонирхолтой. Мөн дээр нь хэн нэгэн буурал тайлбар оруулах гэх мэтээр нэг сэдэв маш олон талаас арвижан баяжих ёстой юмаа. Орчин цагийн шинжлэх ухаан бол Аргын шинжлэх ухаан аргыг нь хэмжсээр байгаад л тогтоох онц их ач холбогдолтой. Тэгвэл билгийн талаас түүнийг Өвгөд маань яаж тайлбарлаж, түүнийг хэрхэн бүтээж, хэрхэн шид оруулан хариу болгодог нь бас сонин биз дээ. Ийм нэгэн Гэгээрлийн блог удахгүй үүд хаалгаа нээн та бүхнийг урин залах гэж байгааг сонордуулъя. Та бүхэн ч бас өөрийн сонссон үлгэр домог, хачирхалтай яриа, ёс заншил, эмээ өвөөгийнхөө захиасуудаас оруулахад бэлдээрэй.
Одоо бид дахин өөр хот орж үзэхээр явлаа. Дахиад л төөрч өгөх байхдаа. Таньж мэдээд төөрөхөө болих нь лавтай. Аянга ажлаа хийхгүй жаахан зугаалаадахъя. Би гадагш гарах бүртээ онгодуудаа ээлжлэн авч явж, үлдээхийг нь үлдээдэг юм. Өчигдөр ХААН гэртээ үлдсэн биш Зарлигаа бэлэн болгочихсон намайг унтуулахгүй зовоосон учир түүнийг өнөөдөр дагуулдаад явнаа. Тэгэхгүй бол бас нэг шүлэг биччихээд явуул гээд салахгүй. хэхэхэ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.