Үсэрч харайх,товчлох дуртай Аянга уг нь Хааныг сайхан хулхидчих санаатай шар судрын араас нь хэдэн юм уншаад хагас хугас тайлбарлачихаад бултсан боловч бас л баригдчихлаа. Чухам шар судар дуусаа бусдыг нь өөрсдөө уншиг хэмээн баясаад өөртөө чөлөө олгон бүх л юмаа бэлтгээд англи хэлээ автал арван минут ч бололгүй нүд анилдаад унтаад байв. Лав түрүү хоёр өдөр ингэсэн ядарсан байх гэж өөрийгөө хуурсаар өнөөдөр бас барьтал бас л нүд аниад унтах гэхээр нь сэжиг төрөв. Шар судрыг барьтал унтахгүй сэргэв. Англи номоо барьтал нүд анилдан үүрэглэв. Ингээд таван удаа туршиж үзээд хэргийн эздүүдийг илрүүлтэл инээдэг байна ш дээ өнөөдүүл чинь. Амар юм болохнов шив дээ. Эрхийн тэнэг хэдэн бууралтай болох нь байна.
Манай хаан гадаад хэл мэдэхгүй ганц монгол хэл мэддэг гэж онигоог нь мэдэх би хааныг шооллоо. Гэтэл би Тэнгэрийн хэлийг мэддэг гэв. Хэхэхэ Тэнгэрийн хэлийг хүн бүгд л үхээд мэднэ ш дээ. Би наана чинь эндхийн Бөөтэй уулзахад маш сайн хэл хэрэгтэй байна гэж хүртэл хэлэхэд бид чамтай чамгүй ойлголцоно хэмээгээд өнөөх шар судрыг гарт бариулав. Манай байрны эзэн өвгөн манай онгодуудтай нэг өрөөнд орчихжээ. Анх би энэ байранд ирэхдээ түүнийг хараад тусад нь өрөөг нь зааж өгөөд өөрийн онгодууддаа өөр өрөөнд байрлуулсан юм. Бид хүний өөрийн онгодуудын өрөөгөөр ордоггүй. Би л хэрэг болбол орно уу гэхээс энд ямар үргэлж буух биш. Тэгээд ч энэ байр хангалттай олон өрөөтэй болохоор тэдэнд саад хийх хүн үгүй.
Өчигдөр нөхрийн маань бие муудав. Огиулаад л, толгой нь өвдөөд л даралт нь ихсээд байгаа юм шиг болов. Би түүнд эм өгсөн боловч зүгээр болсонгүй. За би л өөрөө зууралдахаас гээд түүнийг мэдрэхэд би бас учиргүй их огиулан хамаг толгойн үс угаараа арзагнан жирвэгнэв. Ингээд би түүнийг эмчилж эхэллээ. Надад түүний мэдээллүүд орж ирлээ. Хоёр хоногийн өмнө хар энергитэй хүнтэй муудаж, нэг хоногийн өмнө түүн рүү юм шидэж гээд л уншигдав. Хамаг юмсаа хийчихээд хартал нөхөр унтаад өгөв. Бие нь гайгүй болчихлоо гэнэ. Юун ч амархан юм.
Өглөө нь би түүнээс 5 дахь өдөр яасан тухай асуун хэнтэй ам мурийв гэхэд тэр арай ч ийм юм хийхгүй ээ ажлын асуудлаас болж жаахан маргасан гэв. Чи тэгэхдээ түүнийг шүүмжлээ юу? Шүүмжлэлгүй яахын хурал дээр гав ганцаараа л яриад хүний асуудлуудыг ярихдаа би түүнийг танина. Тэр сайн тэр муу л гээд байх юм. Тэр ганцаар шийдэх байсан бол би гурван цаг хагас явж яамны тэр хуралд сууж байх ямар хэрэгтэй юм. Ямар ч дүрэм журамгүй зүгээр л муулж сайлж байгаад хүнд лиценз олгох асуудлыг ярьдаг гэнэ. Түүнийг нь хэлсэн чинь намайг шинэ ирсэн монгол гээд дээрэлхэх санаатай. Хандийг нь хага дарсан даа сайхан гэдэг байгаа.
Манай хүн ямар хүнд долигнох зан мэдэх биш шулуухан л аваад хаячихдаг болохоор хаа явсан дайсан ихтэй. Монголд түүнийг минь Газан плитка гэж хочилсон байна лээ. Хэхэхэ газан плитка шиг шууд дүрсхийгээд аваад хуйхлаад хаяна шүү дээ. Тэдний найзууд бүгд плитканы хочтой гэсэн. Дүлий плитка, газан плитка, улайсдаг плитка, дүрдэг плитка гэх мэтээр хэхэхээхэ. Би ч бас эмэгтэй газан плитка байх л даа. Дүлий плитка байснаас хамаагүй дээр. Хамгийн сайн плитка нь мэдээж газан плитка байж таараа. Гадаадад ирээд эндхийн яамны хуралд суудаг болсон юм. Дөнгөж хоёр дахь удаагийн хурал дээрээ гэнэт ажиллаад галлаад хаячихаж. Тэр шүүмжлүүлж уурласан хүн нь энэтхэг хүн байжээ. Нэг гайхмаар юм нь энэтхэгүүд маш мэдрэмжтэй юм байна бас монголчууд шиг. Манай англи хэлний багшийн эмээ нь Бөө гэж би хэлсэндээ. Энд бас хар шидээр үзэлцдэг гэнээ хэхэхэ. Бас олон бөө байна. Сонин юмаа. Би ч яахав түүний хаясан юмыг нь хар толгой руу нь буцаагаад л хөөчихсөндөг. Дахиад довтлох нуу, эсвэл танадаж мэдээд болих нуу сонин л санагдаж байна. Сүх далайтал үхэр амар гэж хүлээж л байя.
Хүн ингээд мөрөөрөө байх гэхээр зүүгээр хатгаад, доороос нухаад, гижиг хүргээд байдаг нь гачлантай. Бид бол гурвын зэрэг бага сага юмыг бол өнгөрөөчихнө. Дөрөв дэхээ бол амьтай нь л ярих учраас тухайн хүний ухаан л мэдэж дээ. Мөн энэ газар далайгаас нөгөө аймаар том яст мэлхий гарч ирдэг. Түүнийг дуудаж гаргадаг, түүнтэй ярилцан хэлмэрчилдэг Бөө байдаг сураг сонсов. Нөхөр маань эндхийн нийслэлд очин хуралд суугаад ирэхдээ тэндхийн Монголчуудтай хоол идэцгээжээ. Биднийг бодвол хэд гурав жил амьдарсан хүмүүс бололтой.
Харамсалтай нь манай нөхөр хүн явуулахдаа даанч дуртай болохоор тэднийг Бөөгийн тухай ярихад нь айлгаж өгөөд иржээ. Сая монгол яваад ирсэн нэг нь Монголд БӨӨ нар галзуурч байнаа гээд л эхлээд нилээн эвгүй яриа эхэлсэн гэнэ. Тэгэхэд За Бөө хүний дэргэд хамаагүй юм ярив гээд манай хүн явуулдаг зан нь дэвэрчээ. Манайд ч бас нэг бөө авгай байгаа хэмээн намайг танилцуулсан бололтой. Тэд баяраар амрахаараа очноо. Яадаг ийдэг, юу авч очих вэ гэсэн гэнэ. Тэгэхэд нь өө тэр буурлууд аюултай ам нь л ангайвал юу ч нэхэж магадгүй. Байгаа бүхнээ бариад очоорой. Нуруугаа өгөөд хэд сайн ташуурдуулаарай гэсэн гэнээ. Яанаа тэр одоо хэхэхэ. Хүү бид хоёрыг бөө болохоос өмнө тэр Христчин байсан юм. Одоо тэр Бөө шүтлэгтэн болсон. Харин түүнийг Христээсээ гарлаа хэмээн найз нь чамд маш их гай тохиолдож, чи ч өнгөрсөөн гэж айлгаж занаж байсандаг.
Намайг хүн ташуурдаж байхыг харсан юм байхдаа. Би ч бас Бөө болохоосоо өмнө юмаа бэлдэн ташуур авахдаа хүн ташуурддаг л гэж бодож байсан. Хамт явсан дүүгээрээ тоглоом хийн байж за алинаас нь айж байна. Чамайг нэг сайхан болгоод өгнөө. Томхон бүдүүхэн, сайн өвтгөх ташуур хаа байна гээд л марзагнаж байсансан. Алиугээр нь гөвүүлмээр байна өөрөө сонго гээд л баясаж байлаа. Гэвч БӨӨ болсноос хойш ганцхан удаа суран ташуурыг нь л хэрэглэн эмээгийн буурлуудад агсан тавьсан хүнийг шахуурдсандаг.
Нөгөө миний сонгосон бүдүүн модон ташуураар хэнийг ч зодсонгүй. Харин өөр үйл хийдэг юм байна лээ. Энд би ямар эдлэл хэрэглэлээ авчирсан биш дээ. Хөөрхий хүмүүсийг сайхан явуулсан байна лээ. Тэд айгаад нааш зүглэхгүй байлгүйдээ. Манай багшийн онгодууд Чойжин буухдаа аймаар гэсэн. Би сонссон ч өөрөө үзээгүй. Зүгээр байхад нь зүрх түг түг гээд айгаад амаар гарах гээд байдаг юм. Хадам онгодуудын ааш хөдөлбөл нилээн түвэгтэйдэг.
Хүний аавыг гэж хөлөө хугалах шахан гүйхээ больсон ч өөрийнх нь өвөг дээдсүүд нөхрийг маань хайрлаж халамжлах болохоор юунаас санаа зовохов. Өөрийн юм өөртөө өлзийтэй. Анх нөхөр маань өөрийн онгон шүтээн өвөг дээдсүүдээ ойлгохгүй уурлан салаавч өгч агсан тавьж байгаад гурав хоног дотор үзээгүйгээ үзэж, үсээ зулгаан уйлж байж ааг омог нь дарагдаж байж билээ. Одоо бол тэдэндээ маш их хайртай. Баяр болохоор тэднийгээ буулган уулзах гэж хирдээ хичээн бэлтгэнэ. Тэд ч миний алаг үр хэмээн амиа тавина. Анкет дээрээ ичих зовох юмгүй Бөө шүтдэг хэмээн тэмдэглэдэг болсон байна лээ. Хэхэхэ түүнийг яаж өөрийг нь Бөө болгоогүй юм хэмээн бид инээлддэг. Газан Бөө болох байсан байхдаа хэхэхэхэ. Нүдэнд харагдчихлаа. Тэр Бөө болж би түшээ нь болсон бол яанаа одоо. Нилээн юм болох байсан даа. Тэнгэр өөрөө зохицуулчих юм даа ашгүй.
За энэ нэг шар судраас нь ганц нэгээр явуулж санааг нь амраая.
Алтайн ХИЖИ энэ бол Алтайн анхны хүмүүсийн тухай шүлэг юм. Би үүнийг уншаад нөхөртөө энд үнэн юм их байна яг чиний өвөг дээдэс болон хадам буурлууд болон чи тун сайн таарч магадгүй сонс гээд уншиж өгөв. Харин тэр нүдээ анивчин инээгээд өнгөрлөө. Ер нь Алтай уулсын хүмүүсийн зан чанарыг та бүхэн өөрсдөө бас бодоод үзээрэй.
Би ард нь тайлбарыг хийв.
Ац санаатай арвин сүвтэй, атгахад алгаар гоожих (овжин, зальтай гэсэн үг)
Итгэхэд ИРВЭС мэт, итгэсэн хойно газар мэт
(харахад халдахааргүй яравгар ч найзалхад тийм биш гэсэн үг)
Хал үзүүлж өширхвөл халуун чулуу долоолгох
Хумсалсны хариуд хутгалах
Маажсаны хариуд мах урах
Махыг нь хугалвал ясыг нь хугалах осолтой
(олон дахин дээрэлхүүлэхгүй, хурааж байгаад нэг дэлбэрвэл алтаар уйлаад ч нэмэргүй)
Өрөвдвөл өрц цоолох (өрөвдвөл давардаг)
Зүхвэл зүрх сугалах аюултай (Алтайнхны атаа таван Тэнгэрийн нэг зүрхээр нааддаг)
Ноён зангаар ихэрхвэл, нохой зангаар хариу барьдаг
(долигнох дургүй, зусарч, бялдууч биш)
Наранд наадаж, саранд саатаж, сүүнд өеөгшиж
Мэдвэл зохихуйд мэлмэрч, жаяг дор сөгдөж, засаг дор оршдог
Гэгээрэхгүй бол Араатан, гэрийн онолд Номтон
Мунхагжуулбал махарлахад бэрх
Мууг үзээд хашрах нь ховор ... энэ бол Алтайн хүний онцлогийг өгүүлсэн. Энэ зан чанарыг мах, цус, ясанд нь удамшиж үлдсэн гэж би боддог. Яагаад гэвэл би энэ шүлгийг уншихдаа л тэдний тухай шууд нүдэнд харагдсан юмдаг. Би Говь-Алтайн Бэр. Та бүхэн бас бодоод үзнэ бизээ. Өнөөдөр манай группэд байсан хоёр Говь-Алтайн хүү бас уншаарай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.