За би явах бэлтгэл хийн завгүй байсан учраас бичиж байснаа л тавилаа. Сударт байгаа бүгдийг нь бичсэнгүй өөрсдөө тайлна бизээ.
....Мон ухамсрыг ГУЛ болгож
Долоон янзаар доройтуулж
Моноугуулыг хорлож магад
Мунхагжуулж, Ангижруулж, Үжирээж, Хөгжүүлж, Гуйлгаж, Бэлдэн өгч, Залхууруулж
Доройтуулах долоон нийГЭМ бий
Доройтуулахын тулд КҮЭН боловсролыг
Долоон нийГэмээр гутааж ИрГэн болгомуй
Монгол Ванган хэлсэн зөгнөлийг та нар уншиж байна. Кккк ёс алдчив уу яачив. Манай Онгодууд пир хийтэл инээв. Сорхагтани Дээд Хатныгаа үеийн юм шиг Монгол Ванга гэчихсээн тууж явна. Яагаад ч байгаам мэдэхгүй нэг л бишээ намайг шоолоод инээгээд байна. Би ч нөгөө хэдээ таг мартаад бурж өгч байлаа. Миний тархин дахыг ЛСД өнгөтөөр үзэж байгаа мэт л унших юм даа эд. Би эд нарыг уншдаг болохымсаан. Ёстой өндөр нам, өргөн бүдүүн, грамм сантимэээтрээр нь та нарт хэлж өгөхсөн.
Даанч энэ Тэнгэр болон Сүнснүүд хэтэрхий түвэгтэй их нууцтай юм. Гэхдээ бүх нууцыг дэлгэвэл эднийг ангуучлана шүү дээ. Бөө хүн нууц хадгалж байх ёстой. АЯНГАТ амаа мэдэж байхгүй бол цуурсан хэргээр намгийн мэлхий болох вий дээ. Тэрний оронд Кенгеру л болох юмсан.
Өршөө өндөр дээд Хаан, Хатангууд минь. Сорхагтани хатан одоо цагийг яаж мэдсийн гэдэг чинь их л ЧИКА байна даа. Яасан Чика юм бэ та нар. Яаж би ийм болох уу. Ирээдүйг харвал ёстой сайн дураараа би өөрөө Монгол Ванга болмоор байна шүү. Хэдэн жил бөөлвөл тийм чика болох болдоо. Нэгмөсөн төгсгөлийг нь харчих юмсаан. Санаа алдав. Ирээдүйг харна гэдэг нэг бол аймаар ч юм шиг. Хэрэв Муу юм болохыг нь хараад сэтгэлээр унаад шууд удганы ажлаасаа зугтаах байхдаа би. Сайн байвал Харж байгаарай Зоооо гээд л онгирох болохоор бас болдоггүй юм болуу. Юутай ч би өөрөө бас ирээдүйг харах байтугай харахаас ч айчихлаа. Энэ үед байгаа Хар юмнаас яаж салах уу гэдэг асуудал байна даа.
МОН гэдэг бол НЭГ ТОЛГОЙТОЙ ЭВТЭЙ БАЙХЫГ Л ХЭЛДЭГ. 1 толгойтой 6 биетэй могойн билэгдлийг та бүхэн Эвтэй байх гээд цээжилж байгаарай. Би заваа гарахаар гурван бэлэгдлийн талаар тайлбаруудыг бичнэ.
МОНГОЛ гэдэг нь ЭВИЙГ ГОЛЛОХ гэсэн чухал үг. Гэтэл МОНыг ГУЛ болгоно гэдгийг нь Эвийг сарниулах, хүчгүй, сул дорой улс болгохыг л товчтой хэлж байгаан. Гэхдээ МОНГОЛ гэдэг улс бол ямар улсын тухай би урд нь бичиж байсан шүү дээ. Тэр бол үлэмж гоо аугуу улс шүү дээ. Утга , агуулага нь төгс төгөлдөр Тэнгэрийн улс юм.
Харин одоо орчин цагаар бол МонГУЛ гэхээр сульдак, миагийн миа л улс байхгүй юу даа.
Моныг голлосон хүчирхэг Эвтэй улсыг долоон янзын аргаар Сульдаак болгох Хар Төрийн бодлогоны тухай муулая. Юм муулах болохоороо Онгод орсон мэт л муулж байгааг нээ хэхэхэ. Заза яадын яадын үнэн юм чинь дээ.
Мунхагжуулж гэнээ. Ийм үнэн үг гэж байх гэж. Мунхагуудаас сонгогдогчод Мунхаг байхгүй яахын бэ? Биднийг мунхагжуулах үйл явц бүр эртнээс үйлдэлтэй. Түүхийг нь мартуулж, оюуныг хоосруулсан юм. Энэ хоосрол дээр нь сандайлаад мэдлэггүйг нь далимдуулаад бүүр ч Хүний Эрх гэгчээр мунхагжуулж, мунхаг дээр нь мунаг, мухар, мангууг нэмчихсэн юм. Мунаг мунхагууд нь элдэв секс яриад ичиж зовохоо больсон. Мухар мунхагууд нь үгүй ээ Сүнс байдаггүй гээд л зүтгээд эсэргүүцээд сүйд, мангуу мунхагууд нь хэлээд хэлээд ойлгохгүй.
Ангижруулж. Ёооох энэ ганган үгүүдийг хаанаас олдын болдоо. Тоохх тохх тийм. Амьтан алж анчин болж ангижрах гээд л, эд хэрэглэл бүгдээрээ ангижирч ялгарч гарах гээд л зүтгэж өгдөг. Баярхах гэсэндээ байгаа байдлаа ч ойлгохоо байж. Жишээ нь: Би махны худалдагч аймаар хүүхнүүдийг ер ойлгодоггүй юм. Арван хуруугаараа гуя шиг гуя шиг алт зүүчээд аймаар том балиус бариад л мах, цус, яс, хиртэй зууралддаг. Хийж байгаа ажлаа бодооч. Мах, Цус, Хиртэй зууралдахад Гуя шиг алт зүүх ямар хэрэг байнаа. Баяр ёслолоор юм уу, цагаан сараар, ногоон модоогоор ч юм уу эсвэл ажлаа дуусчихаад гэртээ харихдаа гараа угаачаад зүүж яагаад болдоггүй юм бэ?
Алтан эдлэлийн үнэ цэнэ, утга агуулгаа хүндэлж сураагүй байж өөрийн толгойн доторхоо л гайхуулах юм даа. Бусад үед танкны гинж шиг алт зүүгээд, үхрийн гуя шиг бөгж зүүгээд явахад одоо яахав дээ. Балиус, цус, бөгж гурав надад аймшигтай харагддаг. Нүүрээ угаагаад, нөгөө хувцасаа өмсөхөөрөө гогогоо зүүж болохгүй байхдаа. Тэгээд хэлчихвэл балиусдуулах юм бол уу яадын болоо. Маанээ бод мээ хум.
Ангижрахын тулд Ангижруулагч хэрэгтэй. Ангижруулагч Үнэтэй байх тусмаа л ялгарна гэсэн ойлголттой болжээ хөөрхий. Үжирээх. Энэ үгийг зарим хүн юу гэсэн үгийн гэдэг. Тэгвэл үжрэх гэсэн үг дээ. Хэхэхэ. Зарим нэг гандсан нар салхинд хичнээн жил болсон мэт даавууг барихад бутарч унадагдаа. Уяас хийх гэнгүүт л өмрөөд унадаг. Бариад авангуут л тасраад унадаг юмыг хэлж байгаан. Яахаараа ийм болдог бэ? Эх чанаргүй болохоор, муудахаараа ийм болдог.
Тэгвэл хүн яахаараа Үжрэх болдог юм бэ? Өөрийн яс чанар үгүй болон, өөрийн оюун бодолгүй болохыг чинь Үжрээх гэж хийж байхгүй юу ККККК. Хахаха Хатан аймаар доош нь чихсэн байна ш дээ. Янзуутай. Яг хэлжээ. Ямар ч өөрийн бодолгүй юм чинь яахын. Хэлсэн бүхэнд л дагаад намирахыг хэлнэ. Жишээ нь. Энэ Аянгатын бид Тэнгэрийн МОНГОЛ гэдэг үнэн юм болов уу гэж байтал худлаа наадах чинь жүжиг гэнгүүт аан за, тэгвэл бид Тэнгэрийн Монгол биш юм байна гээд л нураад унахыг хэлсэн байна даа. Өөрийн оюунгүй учраас л гадны нэг шашин ирээд чиний аав чинь ХРИСТ гэж төмөр өргөстэй малгайтай сахалтай туранхай өндөр хүн байгаа. Тэр чамд туслана гэнгүүт л Эцэг минь гээд өөрийн ааваа шууд жийгээд харайх чинь Үжирэл. Өөрийн оюунгүй даган баясан салбарч унагсад ТӨРД мөн хэрэгтэй. Хүний тоо бөглөхөд тэднийг хэрэглэдэг юм.
Хөгжүүлж. Энэ үг урдаа ямар тэмдэг нэр авна түүгээрээ утга нь хувирдаг шидтэй. Мунхагыг хөгжүүлж гэвэл мунхагыг дэмжин тэтгэн хөгжүүлэх муу утга болно. Ухааныг хөгжүүлж гэвэл оюун бодлыг хөгжүүлэх сайн үг болоод явна. Одооны Төрд олиггүй муу бүхэн хөгжих тусмаа л сайн. Иймээс Авилга, Хээл хахуул улам сайн хөгжөөд дарагдахгүй байгаан. Элдэв хэрэгтэй, хэрэггүй амьдралд байхгүй хууль гарган Авилга хөгжүүлэх Эх нь ТӨР болсноос Авилгатай Тэмцэх Газар гэж ҮР нь төрсөн ш дээ.
Гуйлгаж. Та нар гуйлгачин гэж өөрсдийгөө хэлүүлэх дургүй ч бүгд гуйлгачин болсон. Зээл өгөөч, банкны зээл өгөөч гээд л бүгд гуйж гувшдаг. Хаа дэл сул гуйчихмаар бүгдийг гуйдаг. Тийшээ оронд очив тийм тусламж зээл авав. Тэр өгнө гэнээ гээд л ТӨР ярьж бичдэг. Томчууд бүгд хэн сайн гуйлга гуйснаараа гайхуулан би төдөн сая долларыг олж ирсэн гэдэг. Би гэж хэлэх ч бигийн чинь ард МОНГОЛ гэж нэр яваам даа. Чи Монгол улсын нэрийн өмнөөс гуйлга гуйчихаад, би олж ирсэн гэж цээжээ балбах хэрэг үгүй. Иймээс Монгол хүн бид бүгд гуйлгачид болсоон.
Гуйгаад өгөхгүй бол гуядаад авчихдаг цаг ч өнгөрч, чадал ч өнгөрч. Гэвч Америк гуйгаад өгөхгүй бол гуядаад авдаг шүү дээ. Тэд дайнаар мөнгө олж, дайнаар ард түмнээ алж цөөрүүлэхийг оролдож байгаа. Олон сая хүн Америкт ажилгүй гуйлгачин амьдралаар амьдардаг. Тэднийг засгийн газар нь төөрөгдүүлсээр л байна. Гуйна гэдэг гутамшиг гуйлгана гэдэг гайхамшиг гэдэг ч Монголд гуйж үзээгүй нэг ч хүн үгүй ээ. Бүх л юмаа бүтээхийн тулд гуйдаг. Өөрсдөө хийж чадахгүй болтол Төр дарамтлан сүлжээ үүсгэн, аалзны тор зангидсаан.
Бэлдэн өгч. Таминь ээ. Бэлдэн өгч байгаа юмсыг та нар хараарай. Одоо бүр Бэлдэн өгөхөөсөө түвэгшээгээд Бэлэн мөнгө тараадаг болсон. Оюутнууд мөнгөө авахгүй улс орондоо тэр мөнгөөр нь бүтээн байгуулалт хийе гэдэг туйлын зөв. Гэрэл гэгээ оюутнуудаас гэрэлтэж байна. Гэтэл бид нарт өөр бас зөндөө мөнгө өгдөг. Өгвөл өгсөн шиг өгчихгүй, ам ч үгүй хамарт ч үгүй өгөх аргыг харж байгаа биз дээ. Энэ мөнгөөр ямар их юм байгуулах вэ? Гэтэл тэд түүнийг байгуулахаас залхуурч, зугтааж бэлэн мөнгө өгч Бэлэнчилж байна. Сангийн сайд Баярцогт хүний юмыг өөрийн юм шиг л цацах юм. Тэрэнд мэдлэг байхгүй байна тэгэхээр амыг нь бариад бэлэн мөнгө гаргаж өгч байвал албан тушаалаа сайн хийсэн нэр зүүнэ.
Барилгыг өөрсдөөр нь бариулахын оронд хужаагаар бариулан бэлдэж өгч байна. Өөрсдөөр нь аль болох хийлгэхгүй гадны хүмүүсээр хийлгүүлэн бэлэнчилэн сургаж байна. Бид сураагүй юмаа хойч үедээ яаж заахын. Тэгэхээр Хужаагаас авчирч сургах юм уу. Би өөрөө мэдэхгүй, чадахгүй сураагүй юмаа хүүхдүүддээ хэлж ч мэдэхгүйдэг. Харин хийх гэж оролдож байсан. Хийгээд үзсэн сурсан бол хүүхдүүддээ хэлж чаддаг. Бэлдэж өгөхийн цаана юу байгааг харав уу? Ердөө ганцхан үе өнгөрөн улс орон 20 хон жил болоход л мэддэг чаддаг хүнгүй болгох ТӨРийн ХАР бодлого явж байна.
Залхууруулж доройтуулах нийГэмийн ЭХ нь одоогийн ТӨР юм. Элдэв баар сав, саун, цэнгээний газрыг элбэгжүүлсэнээс болон залуучууд шөнө унтахаа болин өглөө босохоо больсон. Хөгшид чимээ дунд ядарч, хүүхдээ, ханиа хүлээсэн гэр бүлүүд шөнө хагаслан өглөө шахуу унтсаар өглөө босох нь там болж ядаргаанд орцгоосон. Үүнд нь тааруулаад үйлчилгээний газрууд 10, 11 өөс нааш онгойхгүй, шөнө хаахгүй болоод байна. Шөнийн амьдрал ингэж өрнөж өдрийн амьдрал, өдрийн гэрлээс зугтаах шалтгаан нь ХАР СҮНСнүүдийн ажил ноёрхол. Төр үүнийг дэмжээд цагийн хуваарийг тоохоо больжээ. Гэвч Монголчууд өглөө эрт босож үдэш эрт унтдаг байсныг өөхөн дэн, өдрийн гэрлийн ялгаа хөгжлөөр тайлбарлаад ХӨГЖИЛ гээд байх шаардлага үгүй.
Бүх л ахуйн хэрэгслийг цахилгаанжуулснаар бид залхуу болсоон. Надад бол Таатай л байнадаг. Гэвч сульдаа биетэй Эрүүл МОНГОЛ хүн олдохоо больсон нь үүнтэй холбоотой. Эрүүл Монгол Хүн гэсэн хөтөлбөрийг бас эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг би их гайхдаг. Баахан багаж аван, баахан шинжилгээ хийсэн болж дуусгадаг. Үр дүн улам өсөлттэй өвчлөл. Энэ мөнгийг эрүүл амьдрах ухааныг сургахад зарцуулсан бол арай өөр үр дүн гарахсан. Тэртэй тэргүй өвчлөл асар их байгаа. Түүний үндсийг зөв тавихгүй бол өвчтэй Монгол Хүн толгой дараалан байна. ЭНэ бол БөХ зөнг устан биеийн дархлаа буурч, Өвчлөлөөөр доройтуулан ашиг олох ТӨРийн хар бодлого. Насжилт богиносож, олон хүн цааш харвал Хар Хужаа баярлах нь баараагүй.
КҮЭН боловсрол энэ нь Үржихүйн хүрдээр өсөх Кү сурлага нь удамшилт зохистой Дэмээр тэтгэгдэн Улсыг ТЭТГЭДЭГ. Кү сурлага нь нар сарнаас эрчим аван сүүн эхийг хэрэглэх, мэдвэл зохихуйгаас мэдлэг авах, Их засагаас эрчимнэх үржихүйн хүрдээр үржих сурлага болноо. Үржихүйн хүрд гэдэг үгийг онцгой анхаар. Энэ таван эрчимээс Хөх Монгол хүн эрчим авбал тэгж уул хаданд буг болон сууж гэгээрээд байх цаг хугацаа алдах сурлага биш үржүүлэх мэт л хурдан үр ашгаа өгдөг сургалт юм.
Энэ хэсгийг аль хэдийн зарим Монголчууд маань туршиж хийж үзээд үр дүнг нь хараад явж байгаа билээ. Энэ сурлагад тэгж цаг зараад, мөнгө төлөөд зовоод байх юмгүй. Гэрлийн өргөөнд нэгдэн хичээллэж байгаа учраас үүнийг хүссэн хэн ч хэзээ ч ороод суралцаж болно. Одоо би тэнд байнга байгаад заагаад байх явдалгүй болсон бөгөөд түрүүчээсээ сайн сурсан хүмүүс бие биендээ зөвлөгөө өгөн туслаж байгаа билээ. Энд орох хүмүүс хамгийн гол нь Эвтэй байх л шаардлага тавьдаг.
Тэнд юм суръя мэдэе, туршия гэсэн л хүмүүс ордог болохоор худлаа үймүүлэх гэсэн хүмүүст их дургүй. Мөн тэнд янз бүрийн насны хүн байх бөгөөд биенийгээ хүндэлж харьцах зүй ёсны шаардлага тавьдаг юм. Хатны сударт өгүүлдэг КҮ сурлага бол эрчимжих ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлага дуудан ХӨХ ТОЛБОО сэргээх идэвхижүүлэх сургалт юм.
Учир нь Монгол хүн бүр Тэнгэртэйгээ харьцаж чадах чадвартай бөгөөд унтсан дарагдсан байгалийн төрөлх чадвар чадамжаа сэргээх Сургалт болно. ИХ ЗАСАГ гэдгийг та бүхэн их сүртэй бодохоосоо өмнө сайн ухаар. Энэ бол байгаль дэлхийн эзэдтэй хэрхэн ёс зүйтэй хамтарч амьдарч хүндэлж байх их жаяг ёс заншил юм. Өөрөөр хэлбэл ёс заншлаа сэргээснээр Эзэд Савдаг Лусууд баясан ивээлээ хайрлан эрчим өгдөг.
Монгол энэ их сурлага боловсрол, ёс заншлыг маань л дээрхи долоон ГЭМээр доройтуулсанаас бид Ир ГҮН биш Ир ГЭН болжээ.
ИР гэдгийг ухаарцгаая. Алив юмны Ир бол хамгийн үзүүр хэсэг ХУРЦ байдаг. Хамгийн чухал зүйл. Наад зах нь хутга иргүй бол шүдээ нэмэрлэх нь халаг болдог биз дээ. Бөхийг ч ИР тэй байна гэж тайлбарладаг. За би ч ямар бөх мэдэх биш дээ. Гэхдээ хутгатай нь харьцуулаад бодвол хамгийн их тонгочоод, дайраад, довтлоод, хядчих гээд байгааг нь л хэлдэг биз. Хэн билээ байз баахан Баттай хүмүүс л бөх байдаг биз дээ.
Бид ямар бүгд бөх биш тонгочиж ч чадах биш. Нийтээр нь хамруулж хэлсэн болохоор нийтээрээ тонгочиж, давшилж, дайрч, хурц хутга шиг байхыг хэлээгүй нь лав. Бүгд тийм бол Хүн гээч амьтан бүгд Өтүгэ болно. Тэгэхээр нийт олноороо Хүн Иртэй байна гэдэг нь мулгуу мохоо биш ухаантай байхыг хэлдэг бизээ. Ухаан нь ГҮН байвал Ир ГҮН. Ухаан нь гэнэн тэнэг байвал Ир ГЭН гэдэг нь тодорхой. Гэнэн гэдэг нь тэнэгийн төрсөн дүүг өхөөрдсөн л нэр.
За тэхээр одоо Мунхаг, Сагсуу, Үжирхий минийхээр бол зүүлэг, Муу нь хөгжсөн, Гуйлгачин, Бэлэнчлэгч, Залхуу хүмүүсийг МОНГОЛ улсын ИрГЭН гэнээ гэчихэж дээ яанам бэ ККККККК. Баларсаан. Энэ долоог бүтээж төрүүлсөн эх хэн бэ? Одоогийн ТӨР юм.
За цааш нь явнаа хөө. Яасан урт юм бэ? Энд бараг өглөө боллоо. Төрийн мууд дурласан чинь нойроо хасаад л муулдаг гэнээ муухайч амьтан болдоо би.
...Өрсөлдүүлж, Дайжуулж, Даяаршуулж, Хоосруулж
Дөрвөн янзаар ХАРИУЦЛАГЫГ үхүүлж
Өөртөө Эзэн Эрхийг булааж
Булай ХҮН болгон
Өөдгүйн боол Боулигайн идэш болгоно.
Вооооов КуКаРиКу гэж. Би юу уншчихваа. Ганган үгүүд байна шүү.
Өрсөлдүүлж. Энэ ёстоооооййй зэвүүн үг. Дандаа л өрсөлдүүлнэ гэж уур хүргэдэг. Өмнө би бичсэн байхаа. Бид өрсөлдөх гэж зовж байхад Алтанхан гахайханууд минь яана даа яана. Алалц гэсэн л үг ш дээ энэ үг. Би одоо Монголд очвол өрсөлдөөнд дандаа л ялагдана. Учир нь би очоод амьдрахын тулд ажил хийх гэтэл Зарын мэдээнд байгаа нэг ч үгэнд тэнцэхгүй. Намайг насаа арай хасаад 40 тэй гэвэл Тонил цаашаа гэх байлгүй. Өндөр гоолиг, царайлаг, залуу охид гээд цааш нь шүд, амьсгал, урсгал бүгдийг нь нарийвчилсан байлгүй дээ. Хөөе би Толиотой авгай шүү гэвэл Толинд минь харагдахгүй байна гэх бизээ. Өрсөлдөөн гэхийн оронд байгалийн шалгарал гэвэл дээрдэг.
Төрийн албанд орвол Авилга өгнө. Өгөх Авилгалын мөнгөө дандаа уул уус тахихад зориулчихсаан хөө. Хаанахын ч өрсөлдөөнд үнэгүйджээ хөөрхий. Өрсөлдөөнөө бас шударга гэчихжээ. Шулдаг өрсөлдөөн шүү шулага дарга хэлсэн бололтойдог.
Дайжилцуулж. Энд харин шударга хүмүүс ч багтана. Албан тушаал гэж хөөцөлдөхгүй, авилга өгөх мөнгөгүй, өгий ч гэж бодохгүй. Түвэгүүдтэй зууралдах дургүй Төрийн жинхэнэ албан хаагчид, шударга сэхээтнүүд, шилдэг ажилчид төлөв түвшин хүмүүс багтана. Энэ хүмүүсийн хийсэн юмсыг дээр дээрх даргууд дээрэмчид булаан авч дээшээ би хийсэн гэж явдаг ш дээ. Түвэгт дургүй учраас энэ хүмүүс ийш тийш дайжиж, элдэв хэл амнаас холуур явах болно. Тэд хэлээд нэмэргүй. Дарга нар нь дардаг. Мөнгөтэй дээрэлхүүнүүд нь булаан дээрэмдэнэ. Адгийн ийм амьтадтай адилхан аргаар л үзэхгүй бол болохгүй. Гэвч тэдэнд тийм муухай сэтгэл байхгүйгээс дайждаг.
Төрийн нэг Хар бодлого энэ. Дээрэмчин, худалч, долигнуур хүнийг л дэргэдээ авч дээш нь татаж, дарж дэмждэг учраас жинхэнэ хийж чаддагууд нь дайждаг. Заримыг нь нийтээрээ бөөрөлхөн хөөдөг. Гааххххххх гяхххх гэнэт хамаг уур хүрээд явчлаа. Энэ муу Төр чинь ер нь яах гээд байгаан. Би анх удаагаа л нарийн шинжлэн бодож үзтэл ёстой муу заваан новшнууд байна ш дээ.
Даяаршуулж. Даяршил бол үндэстэн мөхөхийн бэлэг тэмдэг. Даяарших байтугай Европын холбоо гээд хэдхэн адилхан улс нийлчихээд хөл толгойгоо олохгүй алалцах гээд байгаа. Хөлөө жийлцээд унасандаг. Даяарчлалын Эрин үед гээд хангинатал уншиж байвал хоцрогдсон мэдлэгтэй хүн байна гэж мэдэж аваарай хүмүүсээ.
Хоосруулж за энэ чинь Эээс шүү еэээс. Толгой Хоосон, Хармай Хоосон, Гэр Хоосон, Улс Хоосон болоод байгаа даа.
ХАРИУЦЛАГА хаашаа алга болон дандаа хүний Эрх явсаныг арай гэж хайж оллоо.
Өрсөлдүүлэн, дайжуулан, даяаршуулан, хоосруулан Хариуцлага гэдэг юмыг аль эрт устгасан юм байна.
Өрсөлдөөнд ялагдсан би л лав ХАРИУЦЛАГА үүрэхгүй нь мэдээж. Байгалийн Жамаар ялагдсан би гэрээ хараад гэрийн нохой царайлаад сууж байвал барав гэж. Дайжуулагддаг хэд маань гомдсондоо ажлаа хариуцлага үүрэхээс дургүй хүрдэг. Даяаршуулсан гээд нийт дунд нь хаясанаас хяналтгүй болон Хариуцлага үнэгүйджээ. Хоосон байж юуныхаа хариуцлагыг үүрэх вэ. Хоол зулгаасан бол танилгүй гээд шоронд сууна. Танилтай мөнгөтэй нь Шоронд суудаггүй ш дээ. Бүр болохгүй бол хүний хэл ам намжтал гээд шоронд амардаг ш дээ. Ерөнхийлөгч маань ч Шударга байл доо гэчихээд Хариуцлага ярьдаггүй. Тооцдог хүн нэг ч үгүй. Хэнтэйгээ тооцох юм бэ, Нийтэн дундаа нийГэмээрээ гэмтэй юм чинь.
Намууд Эзэн Эрхийг яс булаацалдсан нохой шиг л булаалдан байна. Буухдаа бүгд ясгүй буудаг. Бүгдийг нь цусладаг. Ард түмэн байгаагаа булаалгасаар Булай хүн болон бүүр дөжирчээ. Сайн ч мэдээ сонссон Сонгуулийн ШОУ, муу ч мэдээ сонссон Сонгуулийн ШОУ гээд л нүдний Булайнууд болжээ.
Өөрсдийнхөө мууд боолчлогдож байгаагаа ухаарах сэхээгүй болтол тэнэгэрчээ. Эцэс сүүлд нь энэ МОН ГУЛ оронд МОНГОЛ хүн үлдэх үү. Хэнд газар нутгаа, эцэг өвгөдийн ариун гал голомтоо бүр хуцах ч үгүй, улих ч үгүй сул тавьж өгөх гээд байна даа.
Одоогийн ТӨР та нарын төлөө юу хийснийг хэлээдэх дээ. Төрийн Хар Хайрцагны бодлогоор та нарыг устгаж байгаа бус уу???
Үүнээс гарах ганцхан зам бий. Тэр бол УЛСАА ӨМӨӨРЧ БОСОО ЗОГС.
Оюун ухаандаа тунгаан, олон түмнээрээ гэгээрэн, олиггүй ТӨРийг Гарзгүй, Зовлонгүй ганц сайн чадах нөхцөл бололцоог бүгд нийлэн АВ, ЭВ, ОВоо гарган хийцгээх хэрэгтэй дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.