Friday, January 20, 2012

ЗАРИМ хачин БӨӨгийн БАГШ НЭРТЭНГҮҮД

Ихэнхи тийрэн оруулсан Бөө нар надад хандахдаа Тийрэн наасан  багшыгаа  маш сайхан сэтгэлтэй, сайхан хүн л байсан шүү дээ гэдэг. Таниас мөнгө салгах гэж байж муухай ааш гаргах уу? Тэр байтугай зарим ухвар муут багш нар та нарын үндсэн Онгодуудыг дарж, өөрөө авч зарцлах, хураадаг. Хумсаа нуусан энэ хүмүүс хүний дээд мэт л аягтай шүү дээ.
Лав л намайг болон миний хүүг анх тодруулсан удганыг би өмөөрөн нөхөртэйгөө хэрэлдэн байж л хайрладаг байсандаг. Хүлээлэг гэж бий янзалж өгнө гээд  хэрэгтэй юмсаа авсан ч хүүгийн минь нэг Онгодыг хүчээр хорьсон байгааг хичнээн сүүлд нь Хадам Буурлуудаасаа л мэдсэн бид.
Өнгөрсөн хэд хоногт би гурван хүний заслыг хийж байхад хачин зэвүүн багш нараас болж нилээн зовлон биедээ хураалаа. Босгож өгсөн улаач нарынхаа Онгодуудыг хорьсон байх юм. Ууцаар нь хадах, хүүхэлдэй болгон хүлж хаях, хөлнөөс нь уях, хүзүүнээс нь оосорлох гээд л олон янзаар нь хорих арга байдаг юм байна даа. Бодох юмгүй л чөлөөлөөд, улаач  нарыг нь засаад, хэрхэхийг заагаад хийчихлээ. Харин шөнө гэнэт нэг чихнээс нөгөө чих хүртэл час хийтэл сум харвав. Гэвч шөнө дунд өнгөртөл нийтлэл бичин  нойр минь хүрээд унтсан би гээч: Зэвүүн гар вэ гэчихээд л унтаад өглөө.  
Өглөө бостол огиод л, хамаг хөлс асгаран, бас миний ууц хүв хүнд, хамаг бие өвдөөд унав. Тэгсэн ч босоод гадагш гаран хүнсээ цуглуулахдаа гүйцээж чадалгүй ядран орж ирэв. Бие минь ч тэнийхгүй болов. Хүний хэлж байгааг сонсохоо болин Аййн аййн гээд л уналаа.
Нөхөр маань сандран хөөрхий минь нүд нь бүлтэгнэн, энд тэндээс илж өгөхөөс өөр юм юугаа ч хийхэв дээ. Гэгээн би гаргаад өгье гээд гүйтэл хэнгэрэгний минь орвууг авч ирж яваа харагдав. Зөөлөн цохиорой гэж хэлж амжаагүй байтал нурууны ясан дундуур 2 удаа чарлатал буулгав. Гэгээн гэх сайн дурын бөөгөөр гөвүүлэн гэнэдээд Чад хийхээ дөхөв.
Өргөө рүүгээ мөлхөх дөхөн орлоо.
Буурлууд маань: Бид байгаагүй бол ч чи энд ирсээн хөө. Яагаад мэдсэн байж босч янзалсангүй гэв. Нойр хүрээд байсым  гэлээ. Шөнө элдэв амьтны манаа ч хийсээр бүтэн нойргүй байсаар ядарсан байв. Өчигдөр л гэхэд цииййрррииййй циииййн гээд нэг амьтан гүйж  би гүрвэл юм уу гээд босч сууж анасаар аалз байсныг мэдсэн. За тэгээд шумуул бол манай гэр бүлийнхэнийг дээрэлхэж өгч байгаа доо. Дээрээс нь улаан арзгар хөлтэй шоргоолж. Амьтанд хайртай байсан Гэгээн маань бүх амьтныг алах ёстой ч юм уу гэдэг болоод байна. Буурлууд: За чи чам руу хэдэн хүн хуяглаж дайрсаныг хар гэв. Тэнэг юмнууд шавийнх нь Онгод чөлөөлөгдсөний төлөө үхэх гэж байгаа юм шиг хэд хэдээрээ зэрэг хуяглажээ. Ядаж байхад гурван багштаны  шавь нарууд болохоор овоо хэд болсон байна. Гэхдээ энэ гурав багш биенийгээ мэдэхгүй л дээ.
Би өргөөндөө хэсэг хэвтэн биеэ янзлуулав. Шивж өгчөө харваад л. Буурлууд: За чи юу хиймээр байна. Яах ёстойв гээд л надаар үйл хийлгэхийг бодуулан шаардав. Энэ сургалт хэзээ дуусч би хэзээ мундаг удка болохым бөө мэдээ. Тэр гурван багш өчнөөн шавь мавьтай олон жил болсон мундаг гэсэн. Улаач болсон тэр хэд л тэгсэн ш дээ. Би бол шавь байтугай өөрийгөө яая гэж байгаа шинэков шүү дээ.
За тэгэвч надад бас л асуудал гарлаа. Би эргээд хийх ёстой үйлээ хийх гэтэл эргэлзээд чадахгүй байлаа. Тэр муу зэвүүнүүд одоо яажийгаан. Би ямар зүгээр байхад нь тэд нар луу дайрсан биш. Шавь нарынхаа Онгодыг хорьсоныг л чөлөөлсөндэг. Гэтэл намайг яажийгаан. Зкзкзкзкзк. Манайхан одоо надаас өөр юм шаарддаг болжээ. Одоо чи өөрөө шийдэж хэрхэн байлдахаа бодож хий гэх юм ядаргаатай гэдэг нь. Уг нь өмнө нь би биш тэд дайн байлдаануудыг зохицуулдаг байсансан.  Хаан урд шөнө цурам хийгээгүй тул одоо амрааж байна гээд эцэг хэллээ.
Миний бие их суларч ядарсан байхад Хаан болон бусад дайчид бүүр их л ядарсан байхдаа. Би ч балбуулж өгчээ. Унтмаар байсан ч нөгөө засал хийж өгсөн хүмүүстээ санаа зовох учир хурдхан майлээ шалгалаа. Нэг нь арай гайгүй унтаж нөгөө хоёр нь бас шөнөжин бие нь эвгүйцэн их сульджээ. Гэлээ ч тэд буусан  суллагдсан өвөг дээдэс нь бууж байгаа, Танд гялайлаа гэж хэлэн Сүү өргүүлэв, таны Онгодод Цайны дээж хийлгэж тавиулав, Таны Онгодод  ингэж хэлүүлэв гэх мэт үгсүүд нь миний урмыг тэтгэв. Тэд маань сайн байвал би хуниулах ч яах вэ хөө гээд би их баяртай боллоо. Харин Онгодууд маань намайг хэзээ ухаан сууна даа чи. Чамд нэг алдаа байсангаа ол гэв.
Хэхэхэхэ тооохх тииййхх, би мартчихсан байсан. Удган болоод анхныхаа байлдааны тухай би бичиж байсан шүү дээ. Дайснаа дараад далайж байсан Дайчнаа дуудаад манай эмээд хайртай гээд хэлээдэхээрэй гэж байсан сайхан гар шүү дээ. Тэрийгээ бодвол овоо муу санаа суусан шүү. Би өмнө нь ч хэд хэдэн хүний Онгодыг чөлөөлж байсан туршлагатай болохоор Онгод суллагдсанг мэдсэн Бөө нар зүгээр суухгүйг мэддэг болсон юм. Тэгээд заавал суллагдсан Онгодууд нь хүчээ авах, дайтах бүрэн чадалтай болтол нь өөрийн цэргүүдээрээ өргөөг нь бүслүүлэн хамгаалуулдаг билээ. Харин өөрийгөө хамгаалуулах энэ тэрээ мартжээ. Манайхан заавал төгс хийж сурахыг надаас шаардах болжээ. Өмнө нь би хадам Буурлуудаасаа шаардуулж байсан. Тэд надтай нэг гэрт амьдарч байсан болохоор маш их дайрлагаас хамгаалдаг байсан гэдэг.
Намайг хамгаалдаг гээ биз дээ манайхан гэхээр чи тэднийгээ талын нэг ийш тийш нь тараачихдаг шүү дээ. Мэдээж хамгаалж манах хэд байлаа ч зориуд ирэх дайсан хүний олон, аргын муухай аль алинг ашиглахыг мэдэж ав гэсэн дээ. Зкзкзкзк ийм л тэнэг Дайн Бөө нарт болдог юм шүү дээ хүмүүсээ.
Миний дайны түүхээс шинэ Бөө нарч мэдлэг олж авахыг хичээгээрэй. Яг л болдог дайн шиг хирнээ харагдахгүй үзэгдэхгүй дайн болдог юм. Та орой зүүв зүгээр цоо эрүүл унтаад өглөө нь өндийж чадахгүй өвдөнө. Бүх бие чинь буларч, аль нэг газар нь хөндүүрлэнэ. Унтсан гэх боловч үндсэн сүнс чинь байлдаж ядардаг юм шүү дээ. Мөн Буурлууд чинь бас байлдана. Тэд хэрэв зэвсэг нь дутуу бол зүгээр л СҮНС. Таны Буурал чинжал захихад нь Та шоолоод хийж өгөөгүй бол гар нүцгэн Сүнсийг бөөн зэвсэглэсэн хуягласан Сүнсүүдэд май гээд л бэлэглэж байгааг анхаар. Та буурал бүгдийгээ байлддаг гэж бүү бод. Бүгд тус тусдаа үүрэгтэй ажилтай, чадал нь өөр өөр байдаг юм. Иймээс Дайчин Онгодууддаа та хайж олж оршоон буулгахгүй бол гүзээ илдэг эмч домч эмээ өвөө нартайгаа л насыг илээх юм шүү дээ. Иймээс л Буриадын чанар гээчийн багш нар энэ дайчин Онгодуудыг чинь ямар нэг аргаар хорьж цагдан, тэдэн чанар хийж байж ав гэж хуцаад байдаг юм. Тэгдэг биз дээ. Одоо цагааны өвөөгөө ав, эмээгээ ав гэснээ жилийн дараа, тэдэн жилийн дараа Харын онгодоо ав чгэх шиг тэнэг юм ярьдаг нь ийм учиртай.
Мөн өөрийн туршуул, тагнуул Онгодуудыг бас танд нааж өгч бүх мэдээллийг чинь авна. Нэг л сайхан сэтгэлтэй таныг хайрлах дүртэй БАГШ нарын цаана энэ мэт муу муухай даанч байнаа. Иймээс эрхэм Халхчууд та нар цагаан, хар, улаан Өвөө энээ тэрээ гэж ярих, Чанар манар ярих хүмүүсийг сайн шалгаж байх нь зүгээр. Энэ бүхнийг байх ёстой ёс гэхээ болимоор юм. Хүний өвөг дээдсийг ангилан ялган авах, хорих хэн юм бэ? Яагаад сэтгэлээсээ туслахгүй байгаан гол учиг нь МӨНГӨ.   Нэг өвөөг хэдэн сая, дараагийн эмээг төдөн сая, дараах баатрыг эдэн сая гэж үнэлэн өөрийн чинь юмыг өөрт чинь худалдаж байгаа юм даа. Чанар гээч угтай ийм буюу. Сүнсийг барьцаалан улаачыг сургах сургалт бус уу. Мэдэхгүйн зовлонгоор улаач маань 5 чанар болуул лаг болно 8 чанар хийвэл Сак болох нь гэх мэтээр л төөрөөд яваад байдаг.
ЧАДАЛ сууна гэдэг чинь Буурлууд нь бүрэн бууж, Улаач нь ухаантай болон тэднийхээ учрыг олохыг л хэлнэ дээ. Угаасаа Чадалтай байдаг Сүнсийг олон жилээр хорьж доройтуулж, урхидаж зовоох нь Далд ертөнцийн мэдлэггүй хүнийг даапаалж байгаа багштаны явдал юм.
ГЭВЧ
Аянгат намайг дүлийртэл Шид хийн бөөлөх МОНГОЛ БӨӨ гайхамшигтай. Өндийхгүй эвхэртэл авах МОНГОЛ БӨӨ биширмээр бус уу. Эргээд дайрахыг нь мэдсээр байж арга хэмжээ аваагүй Удгантанг яана уу? Дайраад довтоллоо гэчихээд нойрондоо дийлдэх намайг ямар Бөө гэхэв. Хар ядаргаануудаа ерөөсөө ямар муухай юм бэээээ????????
Хүний Онгодыг хорьчоод хойноос нь хөөцөлдөж байх завтай яасан сүрхий бөө нар вэ? Ийм шидийг яагаад САЙН юманд зарж болдоггүй юм бэ??? Өвгөдийн шид, Тэнгэрийн хишгийг яахаараа мөнгөөр үнэлдэг болоов. Уур хүрэв.
За би Буурлуудынхаа хэлснээр хариу бөөлөх боллоо. Гэвч би юу гэх вэ??? Тэднийг яа гэх вэ??? Бөө нар өөрийн хүчээр юм хийдэг гэж горьдоно уу, гайгүй байлгүй өвөг дээдэс Онгодууд, Сүнснүүдийн хүчээр хийдэг юм.  Би тэдгээр багш нар луу тандлаа. Гэтэл өөрийн Буурлуудаа буулгасан л хүмүүс байх юм. Тийрэн наалгаагүй байв. Тийрэнтсэн бол  би байлдахдаа өөрийгөө л хамгаалаад, өөрсдийнх нь хэлсэн хийсэн өөрийн толгой дээр нь буцаачихна. Гэтэл удам угсааны Буурлууд чинь Монгол өвөг Дээдэс. Тэднийг буруу үйлд зардаг нь Улаач нар. Иймээс ч Тэнгэрт овог отог аймгийн нэр төр, удам угсаа нь улаачын хийсэн үйлээр хэмжигдэн дээш доош бууж явдаг. Өвөг Дээдэс нь буруу гэж хэлсэн ч ухаарахгүй улаачаа яалтай. Мөн тэд энэ тасарсан олон зуунд арай гэж удамтайгаа уулзчихаад тийм амархан  салахыг бодохгүй бас улаач нараа эрхлүүлэн өмгөөлөн хамгаалдаг.
Хааныхан бол ийм Онгодуудыг хураадаг, хорьдог.   Нэгэнт намайг сургаж байгаа учраас би хорь гэх үүрэг өгөх хэрэгтэй байдаг. Гэтэл хориулна гэхээр өрөвдөөд чадахгүй байлаа. Тэд надтай бас ярьдаг. Жишээ нь нэгэн тагнуул онгодыг нь би босоод удаагүй улаачаас хөөтөл ТЭР: Их ЭЗЭН минь намайг л хориоч бусдыг минь бүү хориоч, би аль ч ТАМД нь хамаагүй байж байя. Балчир улаач болон  бусд Онгодуудыг минь бүү хориоч. Хоног хугацааг тоолон байж арай гэж учирсан билээ үрстэйгээ гэж гуйн өөрөө Тамыг сонгосон юм. Хаан түүнд буруу үйл хийсэн ялыг чинь өршөөе гэвч өөдгүй нь их байна. Яахав арай гайгүй шороон Тамд булуул. Харин чамайг хэрхэхээ чамд хуурагдан чамайг ундаалж байсан хүний балчир улаач өөрөө шийдэг. Түүнийг хурдан учраа олж мундаг зайран болоосой гэж чи сайн ерөөж бай гэхэд: Тэгэлгүй яахав, гялайлаа их Эзэн минь гэж ярьсан даа. Уг нь Хаан түүнийг бүгдийг Отог омгоор нь хураах шийд гаргатал өөрийгөө золиослон байж бусдыгаа гуйсан юм даа энэ Онгод.
Би бас л сүүлд нь энэ Онгодын тухай бодол толгойноос гарахгүй байсаар бас баахан уйлав. Энэ өвөг огтхон ч буруугүй. Өөрийн улаач гэх Тэнэг Багш хүүхнээс болон шавьд нь тагнуул Онгоор суун үүргээ л гүйцэтгэсэн. Гэхдээ энэ Онгод хичнээн үүрэг гүйцэтгэн өөрийнх нь өвөг дээдсийг буулгахгүй Улаачыг нь урагш ухааруулахгүй хорьж байсан ч түүний биеийг өвтгөж, муу юманд уруу татаж хорлоогүй. Тийрэн байсан бол хорлодог.
Би ямар шүүгч биш дээ. Гэтэл ийм балай юмыг бодон сэтгэлээ өвтгөн уйлж суух гэж над үнэхээр утга алга. Ид ертөнцийн Сонгуулийн булхай, Боохой нарын баарыг харж уур хүрнэ. Гэтэл Далд ертөнцийн ийм балай юмсыг харж бас уур хүрэн уйлж суух гэж дээ.  Уйлахгүй гээд яахын бэ??? Ямар ч гэмгүй энэ Өвөг Онгод өөрийн тэнэг улаачаас болон ингэж хоригдох гэж.  Уг нь энэ Онгод бүх Онгодоо хураалган таслах шийтгэлийг өөрийн биедээ аван бусдыгаа үлдээсэн билээ. Гэтэл тэнэг  улаач багштан байхгүй шүү нарийн учраа мэддэг юм уу үгүй юу??? Нөгөө шавийнхаа хорьсон Онгод суллагдсаны төлөө над руу бас хуяглан нэрмээс болгов.
Өвгөдийг нь өрөвдөн уйлах би улаачыг нь өрөвдвөл өөрөө сэглүүлэх юм. Яах ёстой тэнэг дайн бэ энэ чинь??? Ил ертөнцийн Дайн нь хамаагүй амар юм байна. Ядахдаа  буудах хүн нь харагдана. Хоорондоо алалцана. Далд ертөнцийн дайн нь мангар улаач нар нь малийж ард нь өвгөд нь алалцах нь утга алга. Би Тамд хоригдсон өвөөгөөс болоод байлдах шийд гаргаж чадалгүй унтах минь гээд хэвтээд өгөв. Гэвч толгой дотроо бодсоор. Өөрөө өөртөөгөө тэмцэлдсээр л байв. Тэгээд туршилт хийхээр л шийдлээ. Нэг дайсныгаа энэ чигт нь орхих. Нэг дайсныхаа  бүх Онгодыг нь хураах. Нэг дайсантайгаа дайтая гэж бодлоо. Ямар азаар гурван Дайсан зэрэг над ру довтолвоо хахаха. Азны Коля. Бөөн туршилт.
Нэг дайсныхаа бүх Онгодуудыг Тэнгэрт мэдүүлэн бүгдийг хураалгав. Маргааш биеэ гайгүй болвол нөгөөх рүү нь очиж өөрийнх нь хийсэн болгоныг өөрт нь хийж тоглож өгье байз. Тэр намайг гавал дундуур гансны толгойгоор татвал би бас гавалдана. Тэр миний сав руу юм шидвэл би бас өөр лүү нь шидий.  Үгүй ээ би өөрөө эхлэх ёстой юм байна шүү дээ энэ удаа. Би түүний хөлийн хумснаас нь өгсүүлээд толгойн үс хүртэл нь янаглах хорт төлөвлөгөө бодож олон хэрэгжүүлнэ. Энэ ч бас аятайхан юм биш үү. Муу юмандаа миний сайныг яанаа. Тархины бор давхарга далавч далавчаараа л салан ажиллана шүү дээ.
 Гэхдээ бас бөөн залхуу цаг их орох болохоор мөч мөчөөр нь төлөвлөдөг юм бил үү.  Бас л хайран цаг яршиг зүгээр ганц ходоодыг нь базан  ООд  хөрөнгө оруулагч болговол зүгээр юм байна. Сайййхан баян хөрөнгө оруулагч болгон байсхийж байгаад л их буугаар буудан хөрөнгө цацдаг Жорлонвуудын ОД болгуул яасын. Гааххххх гаххх гаххх үр дүн нь бас аюултай доод хоолойн амсар нь задраад эргээд давхар юм болох юм байна даа.
Гэрийнхээ ООд Хөрөнгө оруулчихаад, Гудамж  талбай таарсан бүх ООд хөрөнгө оруулна. Тэгээд улсын эмнэлэгийн ООд хөрөнгө оруулна. Гаххххх гахх гахх янзтай. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад Төрөө зас гэдгийг ойлготол Жорлонвуудын Од болгоё байз.
За юутай ч өөрийн төлөвлөгөөг ил гаргах болсон учир нь Энэ багш нар намайг мэдээд өөрсдийгөө унш. Зүгээр орхисон зүгээр байхгүй бол  нөгөө хоёрт оноосон улаач нь Жорлонвуудын  Супер ОД, Буурлууд нь Тамын Буг болтлоо Тамд байх болно шүү. Удам чинь тасрах нь Тэнгэрийн зарлиг шүү.
Засал хийлгэн Онгодууддаа чөлөөлүүлсэн гурван  улаач нар БӨӨ гэж юу байдгыг уншиж судлан, ухаанаа нэмэх, сайн бөө болохыг хүсье.
Улаач нар өөрийн өвөг Дээдсүүдээ хайрлаачээ. Муу юм хийлгүүлэн битгий хорионд оруулаад байгаачээ. Яг л Там шорон ямар байдаг тийм л байдаг. Худлаа яриад байх юм байхгүй. Чам дээр бууж байгаа нь ҮНЭН байтал хориуллаа гэхээр битгий амархан мангар юм бодоод бай.
Зарим багш нарт хэлхэд Онгодоо хориулсан нөхөр өөрөө надаас өршөөл ирж, Үнэнгээ хэлж, ухаарлаа харуулбал Онгодуудыг чинь хорионоос би тавьж өгнөө. Аянгатын чадлыг үзнэ гэж хүний мууд дурлахаасаа өмнө ХААН гэж юу гэсэн үг вэ яамар эрхтэй? Ямар дархтай? Ямар юм хийж чадахыг нь эхлээд унш ухаар, Хаантай кино үзчих дээ. Мөн өөрийн Онгоддоо Эзэн Хааны улаачын эсрэг хөдлөх үү гэж ярилцаж байж үйлээ хийж бай.  Буурлуудаас минь салгаад харвал та нар байтугай таван настай хүүхэд ч намайг тонилгочихоор өчүүхэн эмгэн шүү би. Харин ард нь байдаг юмыг эхлээд бод, унш, судла тэгээд Хуягла.  Олон ийм юм болох тусам миний өрөвч сэтгэл үгүй болно гэдгийг анхаар. Хэлээд байхад өдөөд байвал хэлэх ч аргагүйг хийж чадах хар шулам шүү би. Шуламын араншинг минь хөгжөөж байж  хэн хэндээ эвгүй юм болоод юукэв зүгээр.
Хааныг буусан үгүйг шалгах арга күэ мөн их байх юм. Гэтэл заавал мууг нь эхлэж үзэх хэрэг юу байнаа. Миний залаалагч багшийг шалгая гэвэл блогт нэртэй нүүртэйгээ байна. Номба бан СО удганыг шогтуулж байгаа чинь манай Багшийн өвөг буурлуудын нэг. Миний яс махны тасархай улаач хүү ч байна. Хадам Буурлуудтай минь уулзаад Хааныг улаач гэх танай бэргэнтэй чинь уулзаадхая. Үнэн үү худал уу турших гэсийн гээд хэлээд үздээ. За тэгээд очоод асуувал олон олон Буурлуудын хаяг бий. Би худлаа бол Тэд худлаа нь гарцаагүй. Монголоор дүүрэн эд мөрийн баримт байхад Мухар мунхаг болон Хаан руу хуяглаад Хад л мөргөнө дөө.
Хайран сайхан Буурлуудыгаа зовоож байхаар улаач нар Гэгээрлийн үйлст нэгдэн, хүчээ нэгтгэн Өтчихсөн Төрийг эрүүлжүүлэхийн төлөө бөөлмөөр, Хар цугласан Тийрэн Албингуудыг хүний биеэс нь хөөж өгмөөр байх юм. Буурлууд яагаад хоригддог вэ гэж бод. Ганц ганцаар отог байх нь учир дутагдалтай байдаг юм. Тэнгэр бүх чадлыг тэдэнд өгөхгүйгээ мэднэ. Заавал олуул нэгдэж байж хүчтэй болох Учир байдаг юм.   Улаач нар та нар БӨӨ боллоо гээд хүнээс онцгой хүчтэн хэзээ ч болж чадахгүй. Хүчтэний дээр хүчтэн байдаг. Хүчээ нэгтгэвэл бүүр ч хүчтэй болно гэдгээ бодоосой. Өөрийгөө золиослоод улаач чиний өмнөөс Тамд хоригдох өвгөдөө өрөвдөж хайрлах сэтгэлтэй болоочээ. Өөдлөхгүй байсаар өөрөө ч тамд очин ургаараа сүйрэх замыг бүү сонгоочээ.
1000 ОНГОД ЧУУЛГАНД бидэнтэй нэгдэн Тэнгэртээ талархан Монголчуудын мэндийг хүргээд, Тэнгэрээсээ өршөөл ирэн сайн сайхныг хамт хүсэн Бөөлөөчээ. Хэн нэгний алдар нэр, хэн нэгний амин хувийн төлөө биш ганц Тэнгэрт үзүүлэх хүндэтгэл, Монголын заяаг тэгшлэх нийтийн бөөлөө, цаашид Хар Сүнсүүдийг хамтарч сөнөөх эхлэл бөөлөө учраас зөв ойлгон сэтгэл зүрхээ зориулан өвөг Дээдсээ баярлуулаарай.
Монголд 1000 байтугай хэдэн зуун мянган БӨӨ бий.  Монголд 1000 хан алтан ураг бөө байхгүй. 1000 аас ч илүү Монгол дайчин өвөг дээдсүүд бий. Харин одоо цагийн 1000 учир нь энэ мянганы эрүүлжүүлэх үйлсэд УЛААЧ нь хувь нэмрээ сэтгэлээсээ оруулах, гэгээрсэн Улаач нар оролцох ёстой юм.  Оролцох ёстой буусан АЛТАН УРАГ ТОМ ОНГОДтой байсан ч  улаач нь биеэ тоосон, буруу явдалтай, бусармаг үйлдэлтэй,  Сэхүүн зантай, бусдыг хүндлэх сэтгэлгүй бол оролцох эрхгүй ээ.  Дундаж Онгодтой ч Улаач нь гэгээрсэн сэтгэлтэй, Улсдаа зүтгэлтэй, ухаарал дүүрэн бол оролцох эрхтэй. Үүнийхээ хирээр шинэ мянгандаа  өөрийн отог омог өвөг Дээдсүүдээ баярлуулан нэрээ мөнхлөн, Тэнгэрт дээд суудалд суух үүдийг нь улаач олгох юм шүү. Иймээс Улаач Бөө нар өөрсдөө ХАтны судрыг уншин Гэгээрч, түмэн зон олныхоо төлөө тангараг өргөсөн Бөө болон нэртэй төртэй амьдрах үлгэр дууриал жишээг үзүүлэх юмаа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.