Tuesday, January 10, 2012

Сэр-Одоо чи шүү үүүүүү үүүүүү


Сэр-Одоо Чи шүү Үүүүүүүү үүүү Чамайг дэмжсэн Би шүү Үүүүүүү үүүүүүү.  хэхэхэ за жаахан айлгүйтчихлаа. За яадын яадын Сэр-Одоо Чи Би шүү. Чамайг дэмжсэн Би Чи шүү гээгүй юм чинь дээ.
Нөгөө Цэргүүдээ БИ, СҮХБААТАР МАНДТУГАЙ гээд нэг монгол кинон дээр гардаг шиг. Ганган үг дээ. Монголчуудаа Би, Элбэгдорж мандтугай гэвэл яанам бэ. хэхэхэхэ.
Холын зайн гүйлтэд аваргалсан Сэр-Одын тухай уншаад сэтгэл их сэргэлээ. Өвлийн хүйтэнд морь уралдуулж амьтан, хүүхдийн уушиг гэмтээж байснаас хамаагүй дээрдэг. Ийм хүмүүстээ илүүдээ гарсан мөнгөө зарж байгаасай даа. Ядахдаа л нэр нь гарсан ч Дэлхийн дэвжээнд Монгол нэр цуурайтана. Харин өвөл бол мунхаг толгойт баяны нэр л тэр хавиараа нэг дурсагдана. Би биен тамиртаа угаасаа нойлийн ногоон хүн хөдлөж, гүйх тун дургүй. Гэвч намайг хүмүүс усанд сэлэлтийн юмуу, байт сурын ч юмуу бас юу юу гэнэ үү спортын тамирчин уу гэж асууна. Өргөн бүдүүн мөртэй болохоор тэгж боддог бололтой.
Ямар сайндаа Японууд намайг харснаа: Аши га нагайнээ, иий нээ гээд л холын зайн гүйлтэнд тэмдэглэж балрах вэ дээ. (Хөл урттай сайн байна шүү)
Амьхандаа хөл урттай холхон харайчих гүү байна гэж бодоо биз. Гэтэл би чинь унагалж явснаас уралдаж яваагүй гүү байв шүү дээ. Кккккк. Хэл мэдэхгүйн харгайгаар Японд очсон дариудаа нөхөртөө хулхидуулаад бараг 1 км цагт 1 минут хурдлах дөхөөгүй юу. Хэн ч байхгүй уулын дунд цор ганцаараа нулимсаа урсгаад л хүн хайж, түргэний машиныг үгүйлэн уурласандаа л урдах замаа барж байсан түүхийг минь та бүгд мэднэ. Гэвч жил бүр тэр тэмцээн болон манайхан оролцдог нөхөр 100 метртээ хөлөө 2 хүнтэй хамт уяачихаад л байнга оролцоно. Миний дараа хөл нь сунаснаас болж охин маань бас холын зайнд нүүр нь чавга шиг болтлоо гүйсэндэг. Гэвч тэр сайн гүйдэг болсон байв. Учир нь сургууль дээр нь байнга гүйлгэдэг байв. Би л лав сургууль дээрээ гүйж үзээгүй ш дээ. Биен тамир хичээлийг гурилддаг байсан. Тэгээд ч эрэгтэй хүүхдүүд л сагс тоглодог, завтай би мэтүүд нь зодоо хийж, гуанз хэсэж, хэрэв хувцсыг нь өмссөн бол ноцолдож ноололдон матрас дээр өнхөрдөг л байсансан.
Мөн зурагтаар холын зайн гүйлтээ байнга гаргах учир эхлээд ойлгодоггүй байв. Хүүеээ дуусаагүй юмуу, хаашаа яах гэж гүйгээд байгаан, хэдэн цагаар ингэж хүн гүйж болдог юмуу, өнөөх чинь яасан бэ одоо үхчихсэн үү, хөл нь татаж уу, газар унаж байна уу гэж  эхний ээлжинд хүний мууд дурлан үзсээр байгаад өөрөө үзэх дуртай болж билээ. Япон хүнээ дэмжээд л сэтгэл догдлоод суучихдаг байлаа. Түрүүлээд ирэхэд нь нулимс гараад л сайхан баярлана. Иймхэн богинохон хөлтэй туранхай хариугүй амьтан яаж тэр хол замыг, ийм удаан гүйж байнаа гээд л бахархана. Би өөрөө гүйж байхдаа Тэнгэрийн өнгө цэнхэр, улаан, ногоон, хар болоод үхэнгээ алдсан тул мааш сайн мэднэдэг. Тархи дүүрээд л ирсэн ш дээ. Нөхрийгөө очиж зодохын тулд л хурдалсандаа. Яах гэж үхэх гэж байгаа юм шиг Ирээ Ирэээ санаж үхлээ гэж утсаар гонгонож уйлсаар байгаад ирүүлчээд хүний газар санаатайгаар бахардуулж алах гэж байна энэ муу гээд л яасан их уур хүрлээ дээ.
Тэр гүйлтэнд бүүр хөгшин настайчууд ч оролцдог. Манайхаар бол эхлээд  сум, аймаг, хот улсын гээд л зохион байгуулалттай жил бүр зохиогддог юм. Би чинь хөөрхий Японы сумын наадамд ямар ч байсан гүйлтээ дундаас нь таслалгүй нэр төртэй оролцчихсон Монгол хүн шүү кккккк, Юу гэсэн бэ тэгээд арай худлаа байлгүйдээ. Нэг гурав муравдугаар байрын шагналыг хэн нь авсым болдоо бүү мэд, уйлаад халтарсан би дараа нь инээчихсэн нэг юм барьчихсан зураг байсан ш дээ нээрээ. Манай баг авсан уу, манай нөхөр авсан юм уу бүү мэд. Лав л манай баг түрүүлээгүй бас хоцроогүй нь тодорхой. Надаас хойш зөндөө л маажгирууд орж байсан даг. Би ч хирдээ их л маажигнасандаг.  Хэл мэдэхгүйн харгай уурлаад бас юуг нь ч тоогоогүй, сүүлд бүр дурсах ч харах ч дургүй байсан зургууд нээрээ бий. Монголд очихоороо эд мөрийн баримтаа олж блогтоо тавинаа хөө ххэхэхэхэ. Эсвэл нөхөр намайг бас хулхидаад тайтгаруулаад өөрөө нэг юм бариулаад зураг дарж өгөө юу хэн мэдлээ хүнд итгэхэд хэцүүхэн хорвоо болжээ хөөрхий. Бид баахан идэж уух юмаар шагнуулсан ш дээ нээрээ. Хүний газар үнэгүй юманд нугасгүй азны Коля ч Тэнгэрийн өнгүүд солигдтол гүйж явж Аянгат олж ирсымдаа хэхэхэ. Маанээ бодмээ хум. Одоо бодохоор Тэнгэрийн өнгүүд өөрчлөгдөхийн учир юу вэ?
Тамир нь тасарсан надад хэдэн Буурал минь ээлжилж ороод маажигнасаар дуусгасан юм биш байгаа даа яаноо одоо. Огторгуйд ч ониго болох юм даа. Лав л хамар нүхтэй гэдгийг хамгийн түрүүнд мэдэрдэг. Хамрын нүх салхинд өвдөөд эхэлсэн, за тэгээд л хоолой, зүрх уушиг, хөл гар гээд л хөдлөөгүй оролцоогүй эрхтнүүд даанч байгаагүй. Нүд хүртэл нулимс гаргаж оролцсон шүү. Ёооох ёхёхёхёх Тэнгэр минь дахиж л намайг гүйлтэд бүү оруулаарайдаа. Тэр маш хэцүү юм байналээ. Гэтэл бүр холыг олон орныхон дотроос онцгойлоод гараад ирнэ гэдэг үнэхээр гайхаж биширмээр.
Муу Аянгат удган чинь арлын Японд  1997 ч билүү аааааль 19 р зуунд  алсын зайн буухиа уралдаанд Монголоо төлөөлөөд оролцож явлаа даа хөөрхий гээд түүхээ арай дээр магтаад бичсэн бол яах болоо. Даанч би огт санамсаргүйгээр оролцож Ониго болсон юм даа Үнэн юмыг худал онгирч магтаад юугаа хийнэм. Хариж байгаад тэр баярын бичгүүдэд юу гэж бичсэнийг нь умший байз. Онхолдож уналгүй оролцсонд талархав гэсэн байвал яанаа одоо. Хэхэхэхэ за яахав яахав аль нь ч байлаа гэсэн Монгол хүн бас морь л унаад байдаггүй гүйж чаддаг гэдгийг дэлхийд баталсан Сэр Одыгоо хайрлаж дээдлэж явцгаагаарай хүмүүс минь.  Дээр үед би НИНЖА өвөөгийнхөө тухай бичиж байсан даа. Тэд нар бол гүйх харайх, годройтох мэтийг чинь үзүүлж өгдөг биз дээ. Хятадын ШаоЛины алдарт зодоочдыг дийлж түүхээ үлдээсэн Монгол зодоочид НИНЖА.  Тийм болохоор Монголчуудад хийж чадахгүй  хөдөлгөөн байхгүй шүү. Өөр олон спортод Од болохыг ерөөе.
За энэ доор хэрэгтэй мэдээлэл оллоо. Мэдлэгт дусал нэмэр. Гэрлийн өргөөнд тавьж өгсөнд баярлалаа. Баяраа Бямбаа. Би шаазгайн шагшраанд хэлээ гарган бууж өгсөн нүдээрээ харж , чихээрээ сонсож, биеэрээ мэдэрсэн хүн шүү. Бас хэрээ байна. Тэр хэрээ хоолойгоо сөөтөл манай гэр лүү бахираад дараа нь үргэлжлүүлэн шаазгай ирсэн юмдаг. Тэнгэрийн сайхан шувууддаа би одоо маш их хайртай. Тэр үед би шаазгай, хэрээ хашгирвал юу болдог яадаг тухай хайгаад олоогүй. Нэгэн бүтэн сайн өдөр ямар аймаар удаан өнгөрсөн гэж санана. Айсандаа маргааш нь хүүгийнхээ багш руу чавхдан хамгийн анх удаа уулзаж байсан юм даа. Гандан, ламын лавлах утас руу хүртэл утасдаад мэдэж чадаагүй.  Юутай ч  манай гэрийн урд талд хашаан шон дээр Хэрээ ирэн бараг цаг хоолойгоо сөөтөл хашгирсан түүнийг явангуут шаазгай хашгирсан.  Сарын өмнө нь шаазгайнууд маш түгшүүртэй гэрийн гадаа хашгиралдаад миний зээ минь өнгөрсөн шүү дээ. Тэднээс жигшиж цэрвэх биш харин яах вэ гэдгээ бодож мэддэг хүнээс асууж урьдчилан сэргийлэх ёстой болохоос тэд муу ёр дууддаггүйг ойлгож мууг өрөөлөөс биш өөрөөсөө ирж өөрийгөө засч байгаарай.
Алаг шаазгайн мэргэн шинж

Манай өвөг дээдэс шаазгай шагатнаад байна. Хүн ирэх нь ээ. Олз орох нь гэж бэлэгшээдэг. Шаазгайн хэлний сударт дууны аялгуу, ирж буй зүгээс нь мэдэж олох, зовхисоор, аль зүгт дуугарсанаар, цагаар, өдрөөр бодит байдлаар мэдэж олох зэрэг олон шинж байдаг ажээ.
Туулай цагт: 05-07 цагийн хооронд
Зүүн зүгээс ирж дуугарваас
... Их олз ирэх
Зүүн урд зүгээс ирж дуугарваас
Санасан хэрэг бүтэх
Урд зүгээс ирж дуугарваас
Ноён сайд, төрөл төрөгсөд ирэх
Баруун урд зүгээс ирж дуугарваас
Их бороо орж, салхи гарч шуурга болно
Баруун зүгээс ирж дуугарваас
Хэрэг үйл гарах, сандарч тэвдэх
Баруун хойд зүгээс ирж дуугарваас
Өвчин тахал гарах, муу үйл ирэх тул ном уншуул, сүү идээний дээжээ өргө
Хойд зүгээс ирж дуугарваас
Мал идээтэй учрах, эрэл хайгуул олдоно
Зүүн хойд зүгээс ирж дуугарваас
Муу үг сонсох, хэрүүл шуугиан болох
Луу цагт: 07-09 цагийн хооронд
Зүүн зүгээс ирж дуугарваас
Холоос ураг төрөл ирнэ
Зүүн урд зүгээс ирж дуугарваас
Муу үг, хэл сонсох
Урд зүгээс ирж дуугарваас
Муу үг сонсоно,малд өвчин тусна
Баруун урд зүгээс ирж дуугарваас
Эцэг, эх, ах, дүүсээс ирэх, их юмтай айлчин ирнэ
Баруун зүгээс ирж дуугарваас
Ойрхоны төрлийн ах дүүс ирнэ
Баруун хойд зүгээс ирж дуугарваас
Салхи, бороо орно
Хойд зүгээс ирж дуугарваас
Явдлын хүн буух, хууч хөөрөх, юм сураглах
Зүүн хойд зүгээс ирж дуугарваас
Шөнө муу зүүд зүүдлэх, түүнээсээ айж болохгүй, арга хэрэглэж, тарни унших
Могой цагт: 09-11 цагийн хооронд
Зүүн зүгээс ирж дуугарваас
Холоос хүн ирж хар эд авчирах
Зүүн хойд зүгээс ирж дуугарваас
Цас, бороо орох
Морин цагт: 11-13 цагийн хооронд
Зүүн зүгээс ирж дуугарваас
Малд чоно орж аюул болно
Зүүн урд зүгээс ирж дуугарваас
Өлзий хутаг оршино
Баруун урд зүгээс ирж дуугарваас
Малын эрэлд гарна
Баруун, Зүүн хойд зүгээс ирж дуугарваас
Дэм сан тавих сайн болно
Хонин цагт: 13-15 цагийн хооронд
Зүүн урд зүгээс ирж дуугарваас
Улаан дээлтэй лам багш ирнэ, Эд мал олох, сураг дуулна
Урд зүгээс ирж дуугарваас
Хотол олноороо сайн, сан талбиваас сайн, амьтан амаржуулах сайн лам ирнэ
Баруун урд зүгээс ирж дуугарваас
Эд мал олдоно, сэтэртэй морь барих
Баруун зүгээс ирж дуугарваас
Ном уншуул, лам хүн ирнэ
Баруун хойд зүгээс ирж дуугарваас
Их эд, мал сүрэг олдоно, хол газраас ураг хүн ирнэ
Хойд зүгээс ирж дуугарваас
Их номтой мэргэн хүн ирнэ
Мичин цагт: 15-17 цагийн хооронд
Зүүн зүгээс ирж дуугарваас
Явдлын хүн улаан эд авчирах, бурхан тахи
Зүүн урд зүгээс ирж дуугарваас
Цас, бороо орно
Урд зүгээс ирж дуугарваас
Их аян болно
Баруун урд зүгээс ирж дуугарваас
Хулгайн аюул гарна
Баруун зүгээс ирж дуугарваас
Хоёр охин ирнэ
Баруун хойд зүгээс ирж дуугарваас
Их салхины аюул гарна
Хойд зүгээс ирж дуугарваас
Дайсан, хулгай гарна

Эх сурвалж: монгол ёс заншлын их тайлбар тольSee More



Худал, Үнэнийг хийж буй үйл, хэлж буй үгнээс нь мэдэцгээ. Хичнээн хуурагдаж хулхидуулдаг юм бэ? Нөхөртөө зодуулаад л нүүр нь хөхрөөд ирдэг хүүхнүүд хэд хоночоод л буцаад явдаг шиг хаашаа юм бэ? Бас л балбуулчаад хүрээд ирдэг биз дээ. зкзкзкзк санаа зовоод байх юм юу болоод байнаа ер нь.
Хаан маань он гаруут л Монгол явахгүй бол болохгүй нь гээд явсан даа. Харин өдөр нь Есүхэй өвөг орж ирж Монголоос ирсэн хийцтэй цайнаас уун надтай хэсэг ярьж байсан. Тэр Хааны тухай ярьсан. Хааныг зөөлөн сэтгэлтэй, сайхан хүү байсан гэж хэлж байсан.  Мөн намайг яаралтай хэдэн том газрыг тахь гэж сануулаад явсан даа.  Санаа зовох учир юуны учир вэ? Монголчууд минь хоорондоо эвтэй байгаасай гэж хүсэвч даанч новшийн шуналтнууд дэндлээ. Монголд юмны үнэ нэмэгдэж гарчээ. Хүмүүсээ  сонгуулиар хайр найргүй тэднийг устгаарай.  Хэн юу хийхийг нь уншиж байж үзгээрээ алцгаа. Сонгуулийг шударга явуулахыг шаардан бүгд сонор сэрэмжтэй хандаж бүгд буруу бүхнийг баримтжуулан гар утасдаа бичиж аваад блогтоо тавьцгаая. Сонгуулиас өмнө буруу суртчилгаа хийж буй бүгдийг өөрсдөө бичиж авна. Хэн нэгэн хэлэх биш бүгд хэлэх илчлэх ёстой. Ерөнхийлөгч Монголчуудаа Монголд амьдрахыг уриалжээ. Зөв гэсэн ч бүгд өртэй болсон Монголчууд бүгд зовж байна. Өрнөөс гарахын төлөө юм бүхнийг хийж байгааг анхаар. Мөн зөв юм хэлэх болсон ерөнхийлөгчийг ганцаардуулах, унагах гэсэн хар санаатнууд их болж байгааг анхаар. Зөв хүмүүсээ хайрлан хамгаалах хэрэгтэй. 
Урд шөнө манай энүүгээр Чоно ульж нохой шөнөжин хуцалдлаа Чоно байдаг юмуу гэж Охин асуув. Энд Чоно байдаггүй шумуул байдаг орон доо. Мөн нойрон дунд минь нэг шувуу шиг юм Ээж, ээж , ээж гээд л дуудаад байсныг саналаа. Манай хүү зайран ирсым уу кээн мэдкү. Би нойрондоо дийлдээд унтжээ. Зкзкзкзк гэдгээс гадна Эээж Эээж гэж дуудаад байдаг ямар аймаар шувуунуудтай газар вэ үстэй толгой арзаймаар юм гэж нээрээ би бодсон шүү. Би босч чаддаагүй юм гэхэд манай Буурлууд зохицуулсан байлгүй дээ. Лав л урд шөнөдөө манайд гийчин ирсэн нь тодорхой.  Хадам Буурлууд намайг хараад уур нь хүрсэн байхдаа ангайгаад унтаж байгааг нь ийм ч бэртэй байх гэж бодсондоо яанаа хахахаха. Аймаар очкоооов алдчихсан юм биш үү. Шөнө болохоор босоод нүүрээ угааж нөгөө хувцасаа өмсчөөд шалаа угаагаад л байдаг юм уу. Ииииийййш миний муу бэрийн ажилсаг гэж шөнө ч унтахгүй шалаа угаадаг гээд магтуулбал аштай юукэб. Зкзкзкзкзкзк бөөн очкоов алджээ. Ойрд сэтгэл их тавгүй Монголд санаа зовиноод тайван биш болсон. Мөн Хаан ч Монгол явсан ш дээ. Яасан хэцүү юм бэ? Юу болоод байгаам болоо. Бөөн л дайн дажин, их муухай л юм болоод байгаа бололтой. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.