Thursday, January 12, 2012

Тийм шүү, Х. Баттулга сайдад итгэж байна.


Х. Баттулга : Төрд хятадын гар хөл орж ирэх нөхцөлийг бид хангалттай бүрдүүлж өгсөн
2012-01-11 12:54:16 - Улс төр
Х.Баттулга сайд хамтарсан Засгийн газрын өнгөрсөн гурван жилд хийсэн зүйлийг “САЙН МУУ” гэсэн хоёр хэсэг хуваан тайлбарлалаа.  Гэхдээ сайн зүйл бага хийгдсэн хэмээн дүгнэлээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газар амалсан амлалтаа 82 хувиар биелүүлсэн гэдэг. Харин Х. Баттулга сайд энэ “тоо”-г манай нам даган баясах хэрэггүй хэмээлээ.
Х. Баттулга сайд хэлэхдээ “Анх хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа бэрхийг туулах Засгийн газар гэж байсан. Гэвч ийм байж чадсангүй. Сонгуулийн хууль хоёр намд ашигтайгаар батлагдлаа. Цаашид дахиад хамтарсан Засгийн газар байгуулагдаж магадгүй байна.
Засгийн газар гэдэг хэн дуртай нь орж гардаг газар биш. Н. Алтанхуяг даргад та ядаж таван сайдтайгаа ярьж зөвлөсөн үү гэж асуусан. Зөвлөсөн л гэсэн. Гэвч үүнийг буруутгах олон хүн байна.  Өнөөдрийн монголын төр  “Эдийн засгийн алуурчид” гэдэг номонд бичсэн замналаар явж байна” гэлээ.
Тэрбээр цааш нь “Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Хятадын хөрөнгө оруулалттай  “MCS” компани тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийхийг санал оруулж ирлээ. Ганц энэ компани биш цаана нь салбар компаниуд, цаашид байгуулагдах гээд олон олон компаниуд байгаа. Ийнхүү манай төрд аль хэдийнээ хятадын гар хөл ороод ирсэн байна. Бид энэ нөхцөл байдлыг нь ч өнгөрсөн гурван жилд хангалттай бүрдүүллээ.
Мянганы сорилтын сангаас орж ирсэн 42 мянган ам.долларыг “MCS” компани авсан. Нийт иргэдийн орон сууцжуулна гээд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн боловч саад болсоор ажил зогсоочихлоо. Оронд нь утаагүй зуух гээд мөн “MCS” оруулаад ирлээ.
Ийнхүү бид эргээд 1990 он руугаа орж байна. “Рашаантын -18” дуу өнөөдрийг хүртэл дуулагдсаар байна. Бид энэ бүх үгийг зөвхөн энд сууж байгаа ҮЗХ-ны гишүүдэд хэлсэнгүй. Харин телевизээр дамжуулж бүх хүмүүст хүрч байгаа  ” хэмээлээ.
 Тэрбээр уг үгсийг намын дарга болох гэж “Оноо” авах гэж хэлээгүй гэдгээ сануулсан. Харин ядаж хэн нэг нь бууруугаа хэлж байх хэрэгтэй хэмээн ийнхүү хэлж байгаагаар тайлбарласан.
Ийнхүү Х.Баттулга сайдын үг гишүүдийн алга ташилтаар үргэлжилсэн.
Түүнчлэн өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар гишүүдийн ирц дээр “ажилласан ” байна. Тодруулбал ҮЗХ-ны гишүүн биш хүмүүсийг хурлын зааланд оруулж ирж санал хураалтанд хамруулж гар өргүүлсэн болохыг Х.Баттулга сайд үгэндээ мөн дурьдаж байлаа.
АЯНГАТ:
Амьтан хүмүүс хүн цуураад байхад би дутах юун. Би Х. Баттулга сайдын үгийг үнэн л гэж бодож байна. Намайг хүмүүс мэдэх ч үгүй таних ч үгүй бас бэлэн түүхийн өдрийн тэмдэглэлээ бичээд байхад л зурагтаар сүрдүүлж Улаанбаатарыг устгана гэлээ, лам байсан гээд гүтгэж чадаж байна. Гэтэл энэ хүн намайг бодвол нүүр нь ил, нэр нь тодорхой, хийсэн ажилтай төрөлтэй Монголчууд мэддэг хүндтэй хүн шүү. Тулхтай, ухаантай хүн санагддаг. Түүний хийсэн бүтээсэн ажлаас нь би тэгж дүгнэдэг.
Харин зарим нь Женко мафи яадаг яадаг гэлээ бөөн муулдаг ч гэлээ энэ хүн бас Монголынхоо төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй хэн нэгэнд долигнодоггүй, хүнээс хамааралгүй бие даасан гэж би боддог. Тэгээд өөрсдөө ч мафи биз дээ. Төрийн нэр барин хүн баривчлах хорих, хулгайлах, алахдаа мэрэгшсэнгээ юу гэх юм бэ? Болоогүй ээ бас буудна. Гайгүй байлгүй та нар цаг чинь ирж нурах чинь ойрхон байгааг мэдсүгэй.
Нөгөө талын Нямдорж түүнээс хамаагүй олон жил төрд ажиллаа, төрөөр тоглолоо, Баттулгаас том албан тушаалыг олон жилээр хийсэндэг. Гэвч би түүнээс бахархах юм ховор олж харлаа. Төрийг шударга байх, авилгагүй байлгах бүх л гол албан тушаалд удлаа. Тэгээд үр дүн хаана байна. Үр дүн гэдэг л асуудал байна даа. Магадгүй тэр хүн сайн хүн байж болно. Учир нь би ямар түүнийг харсан биш, хамт амьдарсан биш, бас хэн ч юу гэж гүтгэж болохыг өөрөө биеэрээ мэднээ.  Гэвч ажлын үр дүнгээр нь тооцвол тэр ажлаа хийж чадаагүй гэдгийг л ам бардам хэлнэ. Хуулийнхан ямар аймаар хүнд сурталтай авилгач бас хачин утгагүй хуультайг хүн бүр мэднэ. Хуулийнхан хуулиа барьдаггүй байхад хууль мэдэхгүй бид яадын.
Мянганы сорил сан бол ганган нэртэй мөнгө угаах газар ш дээ. Монголд түүнийг арын хаалгаар л хуйвалдаж гулгуулдаг. MSC тендер нэртэд ороод дандаа л авилга өгч авдаг нь хэнд ч ойлгомжтой. Тийм биш бол яахаараа бүгдийг нь авдаг юм. Сонгуулийн хуулийг хоорондоо үгсээд эргээд мөлжихөөр л хийж байна. Шударга хүмүүс төрд байгаа нь яамай даа. Бид шударга хүмүүсээ сайн дэмжих хэрэгтэй.  Хэн ямар юм ярьж байна юу хийнэ гэнэм, хийсэн нь юу билээ гэдгийг өмнөхөөсөө  өөрөөр бүгд ухаарч харах цаг болсоон.
Хэдэн жилийн дараа Монголчууд та нар тэр их мөнгө авдаг Баян болоод ирэхээрээ юу хийхээ боддоо.
Машин, байр хэд хэдээр авлаа. Бүх л хэрэгцээтэй юмсаа гялс худалдаад авчихна. Таны новш ихсэнээ дээ. Таны гэр томдоноодоо. Та бас хөгширнө. Аахилна. Гого юм идсээр эр, эмгүй гүзээлнэ чихэлдэнэ. Гэрээ цэвэрлүүлэх, хүүхдээ асруулах үйлчлэгч танд нэг дугаарт хэрэгтэй. Хөрөнгөө мануулах манаач бас хэрэгтэй.  Хүүхдүүд тань тэр дороо муу зан сурна. Хөдлөх дургүй хэдэн амьсгаанууд та бидэнд үйлчилж туслах  хүн мөөөн ч хэрэгтэй. Гэтэл Монгол бүх хүн баян болчихсон юм чинь зарагдаж харагдаарай биендээ. Одоо ч та нар мэднэ хагарах дөхсөн баячууд Монголчуудаа биш харь орноос үйлчлэгч авчирдагийг. Гурван сая хүнд хэдэн сая үйлчлэгч хэрэгтэй вэ? Бүгд баян байж дундаа нэг үйлчлэгч но ш дээ.  Улс үндэсний чинь аюулгүй байдалд хэн санаархаж байгааг хар. Хамгийн ойрхоноосоо арай хямд бөгөөд сайн гэж магтаж рекламдаад барилга барьдаг хужаа нар чинь бас бөөн өөр ажилчдаар нэмэгдэнэ.
Нэг мэдэхэд Монгол Манж шиг устах вийдээ. Тэд тэгж устсан юм даа. МААНЭЭ БОД МЭЭ ХУМ. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.