Ээ хөөрхий энэ нэг хэдэн бүлгээс нийлсэн засгийн газар байгуулж нааддаг хүмүүс ямар хачин юм бэ? Бөөн юм болж болж дээшээ гарна. Би чадна л гээд гарах юм. Гарчихаад баахан идэж ууж цуслачихаад тарлаа гээд л нөгөө бэлдсэн ээлжний хүмүүсээ оруулчих юмаа. Тэгээд Чадна гэж гарчихаад Чадаагүйн төлөө ХАРИУЦЛАГА ТООЦОХ хууль дүрэм байхгүйд учир байгааг хүмүүс ухаараасай. Өөрсдөдөө баахан хэрэгтэй хууль тогтоомж гарган өөрсдөө Тендер нэрээр цуслана. Хангалттай болоод ирэнгүүт юм уу хэл ам гараад нилээн булхай нь илрээд ирэхээр л Тарлаа гээд л засгийн газраа буулгасан болно. Тэжээврийн малнууд юм уу хаашаа юм. Өдий хүртэл Монголчууд та нар тэр дээрээс албан тушаалаа өгвөл л санаа нь амран хууртагдан өөрсдийгөө доромжлуулах юм даа.
Хэрэв үргэлжлээд хариуцлага тооцдог байсан бол хэн дуртай нь юу гээд л дээшээ гүйгээд, гарчихаад л улайм цайм идээд, идчихээд л баяртайгаар буугаад байх юм бэ??? Нам гэж нэрийн дор албан тушаалын наймаа хийн, бүүр багаасаа эртнээс тооцоотой бэлддэг ш дээ. Уналаа ч алдах юмгүй ашигтай учраас өөрийн замд таарсан бүхнээ хэмхчин, үхэн хатан албан тушаалын араас гүйдэг. Үнэхээр би гараад мөнгө олохоосоо гадна энийг нэг өөрчилчихье, Монголд хэрэгтэй, хойч үедээ хэрэгтэй гэсэн дорвитой ажил хийсэн хүн ховор байна. Хүсэл байвал хичнээн ч өндөрлөгт гарч болноо. Хаан ч болж үзэж болно. Гэвч тэр Хаан байхдаа юу хийв, юу үлдээв гэдэг нэрийг алдрыг үлдээдэг байгаасайдаа.
Яагаад өдий болтол бүх намууд гэгчидээс дэвшсэн бүхэн буруу замаар будаа тээн Монгол улс улам л бөхөөд байгаан бэ? Хэн хэнийг нь солиод үзээд байгаа биз дээ. Ардчилсан, ардчилаагүй аль аль нь Төр барьж үзлээ. Нүүр нь солигдохоос биш чанар нь бахь байдгаараа. ХАРИУЦЛАГА ТООЦДОГГҮЙ ТОГТОЛЦООНД дахиад хэдэн ч намын хэнийг ч сонгоод ялгаа юу байгаам.
МАН болон МАХН бол АРДЧИЛААГҮЙ НЭГ Л НАМ БИШ ЮМ УУ. Яаааг нэг ижил түүхтэй тэр нь л Хамелон болсонгоос өөр юугаараа ялгардаг юм болоо. Аав чинь нэг ш дээ та нарын. Түүх нь ч нэг. Яг л надтай адил нэг түүхтэй тэгсэн хирнээ нэрээ л өөрчилдөг болохоос нэг л НАМ. Нэрээ өөрчиллөө гээд өмнөх түүх чинь огт өөрчлөгдөхгүй харин өөрчилсөн гээд л ТҮҮХ чинь үргэлжлээд л явна. Гэтэл бүр ганц биеэ булаалдаад хоёр толгойтой болоод байхын. Тэгснээ аль хэдийн хоёр биетэй болсон. Бөөгийн хэлэнд могойг МАНЖИГ гэдэг. За тэгэхээр хоёр Манжиг минь бүх НАМААРАА нийлж байгаад ХИЖИ БОЛОВСРОЛ гэж юу вэ гээд уншаад үзээрэй. Зургаан биетэй нэг толгойтой могойн сүлдийг Монгол өвгөд чинь та нарт зориулаад хаданд сийлээд орхисон байгаа. Худлааа гэвэл хойд цэнхэрийн агуй руу тойрон аялалаар очиж харцгаа. Бүүр дээд талд нь МАХН болон МАНын нөхөд гишүүдэд гээд гарчиг байгаа шүү. Гарчигаа олж хараарайдаа. Хараагүй нь Мэлмий сохор түүхийгээрээ байна гэж мэдэцгээ. Хариултыг нь өөрсдөө манай Бат-Отгоноос асуугаарай даа.
Ардчилсан болон Ардчилаагүй хоёр нам
Хоюулаа хоршиж байгаад л Хоолой нийлүүлэн
...Дэргэд чи минь дэмжиж байгаа хойно
Ард түмнийг хулхидана даа хулхидана даа хөө
Авилгалыг алаглуулна даа алаглуулна даа хөөө
Болно доо болноо хоюулаа
Бондойтлоо цадна даа хөө
Гадаад руу гаргуулна даа гаргуулана даа хөө
Газрын наймаа цэцэглэнэ дээ цэцэглэнэ дээ хөөө гээд л дуулалдаад хуйвалдаад бүр байтлаа хамаг албан тушаалаа хувааж наймаалцаж сурчээ.
МОНГОЛ УЛСЫН БАЯЛАГ, МОНГОЛ ТҮМНИЙ АМЬДРАЛ, МОНГОЛ ТҮҮХИЙН ӨМНӨ ЭНЭ ХҮМҮҮСИЙН ХЭН НЬ Ч ӨДИЙ ХҮРТЭЛ ХАРИУЦЛАГА ҮҮРСЭНГҮЙ ЭЭ.
Хамгийн энгийн жишээнээс эхлэцгээе:
Хамгийн олон жилээр тансагласан бодон гахайнуудаас эхлэцгээе.
ЭНХБАЯР гэхэд л бүх л дээд даргыг нь хийж үзсэн. Түүний үеэс эхлээд л Улаанбаатарын бүх талбай алга болж, замууд хаагдаж, түгжирч эхлэх, авилга улаандаа гарах үүд хаалга зөвшөөрлөө авсандаг. Хэдэн жил дээр сандайлваа базарваани. Одоо л унаад уурлан лааз өшиглөхдөө ухаан ороод байгаа гэж өөрийгөө хэлээд байгаа болохоос биш унаагүй бол ухаарч харагдаарай л юмдаг. Түүний нэг тэрэгний арал нь НЯМКАШКА гэж сайхан гар бий.
Эвтэй түнжинтэйгээр идэж ууж байснаа Эвдэрэлцсэн хойноо булхайнуудаа дэлгэлцээд байгаа. Хэн нь ч ХАРИУЦЛАГА хүлээгээгүй. Идэж ууж, эвгүйхэн шиг байсаныгаа хоюулаа зарласан хирнээ хоюулаа ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ хэмээн хоёр биен рүүгээ чихэх энэ хоёрыг нэг сайн харцгаа. Хамгийн гайхалтай нь бие биенийхээ иддэг уудгийг дэлгэх хирнээ ХЭН НЬ Ч хүн гүтгэлээ гээд биенийгээ шүүхэд өгөөд хэдэн саяар мөнгө нэхэхгүй байгаам. Бусдыг бол гүтгэж бичлээ гээд нэр төрөө сэргээлгэнэ гээд шоронд хорьдог. Сэтгүүлч нар үүнээс болоод л ямар сайндаа гомо Ганбууш, Мянганбаярын ээлжит нялх амраг гэх мэтхэн хорхойд хоргүй мэт боловч хожимдоо уршигтай сэдвүүд дээр эргэлдэхэв дээ. Тэд сэтгүүлчдийг шоронд хийсэн нь үнэн биз дээ. Залхаан цээрлүүлэгчид шүү дээ.
Хамгийн архаг идмэл уумалууд нь, хулгайлдаг алдагнууд нь хариуцлага хүлээхгүй байхад бусад жараахайнууд бол ядахдаа энэ хоёрын дайнд очоод чихтэй болж магадгүй. Гэтэл нэг нь гэнэт би одоо жинхэнээсээ ерөнхийлөгч хийнэ одоо л ойлгосон гэж байхад нөгөөх нь суудлаасаа тас зуураад наалдчихаад оруулахгүй чамайг би чамтай найз байснаа санахгүй л байна гэдэг нь юуны учир вэ?
Монголчуудын урдаа барьдаг хоёр толгой нь хоорондоо муудаад унав. Мөн бусад олон толгойнууд биенийгээ хэмлэнэ. 70 жил тахин шүтүүлсэн Нэг намын нэрийг булаалдан хэмлэлдэж байх хооронд нь Хужаа нар маасайгаад л анаад сууж байгааг бүү март. Тэдэнд Монголчууд хоорондоо намаараа байтугай гэр бүлийн хоёр ч салж байвал бөөн баяр.
ГЭВЧ ҮНЭН ЧАНАРТАА МОНГОЛ ГЭСЭН ГАНЦХАН БИЕТЭЙ ГАНЦХАН ТҮҮХТЭЙ ЭНЭ УЛС ЛАВ 99 ӨӨС Ч ОЛОН ТОЛГОЙТОЙ МАНГАС БОЛЖЭЭ. Хүчтэй чадалтай МАНГАС бол яахав гэхсэн бөгсөн биенд байгаа бидэн хэдний царайг хар Өр зээлэнд баригдсан, цалингаас цалингийн хооронд мөлхсөн, амьдралын гачигдлаас болон гэр бүл бүхэн гадаадад нэг хоёр хүнээ гарган бутарсан, ядарсан сульдаакууд л байгаа ш дээ. Хөлийг нь нааш нь цааш нь арай ядан хөдөлгөдөг хэдэн наймаачид, татвар төлөгч хувийн хэдэн ажилчид , Толгойнуудыг тогтоон чиглүүлж хөдөлгөдөг Төсвийн хэдэн ажилчид. Гарын сарвуу хумсанд нь гартаа барьдаг мод хуулийн хэд, цагдаанууд л чааваас хумс нь хиртчээд арилгах ч завгүй, чадалгүй ядарч явнадаг. Энэ толгойнуудын авгай хүүхдүүд нь ходоодонд нь суучихсаан идээд л байж байгаа. Ай хөөрхий Монгол өвөг дээдсүүд маань МОНГОЛ улсыгаа цахилж яваа соёолон шиг явуулаарай гэж гэрээслэсэн байтал манарч яваа олон толгойтой МАНГАС МОНГОЛ болгочихсон байх гэж дээ.
Толгойнууд нь найртайгаар дайснаа иддэг бол яахав гэхсэн гэтэл бүр хоорондоо толгой толгойгоо хэмлээд байгааг яах вэ. Хоолоо булаалдаад л алалцаад цаана нь хоол биш хор тавьчаад холхоноос уяагаар тохируулаад л инээмсэглээд суух гадныхан байх юм даа.
Тэд маш амархан аргатай өөрийнх нь хоолыг тавиад өөр хооронд нь алалцуулаад байгаа байхгүй юу. ХӨХ МОНГОЛ ХАР МАНГАС болжээ. Толгойнууд нь бүгд МАНГАСЫН СЭТГЭХҮЙТЭЙ. Авах идэх цуслах. Өөр юм үгүй. Хэн хаанаас хөрөнгө оруулалт нэртэй хоол өгөхнөв, өөрийн юуг идэж ууж устгахав, хэнээс юуг булаан идэхэв гэхээс биш ХҮНЭЭ ХЭРХЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ВЭ, ХЭРХЭН ГЭГЭЭРҮҮЛЭХ ВЭ, ХЭРХЭН САЙХАН АМАРЛУУЛАХАВ гэж бодох юм алга.
Сонгууль дөхөхөөр л Худлаа Эх Орончид төрж, Худлаа Чингисчингүүд хашгирч, Худлаа тусгаар тогтнол гэж орилох нь ихсэх юм. Хамгийн гол нь ХУДЛАА ард түмэн ихэсч байнадаг. Өгнө гэсэн бүхэн рүү л үзгээ барин дайрах Та нөхдүүд өөрсдөдөө дүгнэлт бас хиймээр. Толгойг хэн тэжээж, хэн оройдоо залдаг вэ та нар биш үү. Нийтээрээ сайхан амьдрахыг хүсч байвал Нийтээрээ ХАРИУЦЛАГАТАЙ баймаар байна.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хүн бүр үзэж сонжих хэрэгтэй. Яахаараа заавал НАМААС НЭР ДЭВШИХ ёстой юм бэ??? Энэ бол хамгийн будлиан хутгаж байгаа тогтолцоо. Хэн долигносон, хэн хөрөнгөтэй нь, хэн хор найруулдаг нь нэрээ дэвшүүлэн албан тушаалд очдог.Яагаад ард түмэн өөрсдөө хүнээ нэрийг гаргаж олноороо хэлэлцэж болдоггүй юм бэ? Дундуур нь НАМ ордог учраас л будлиан хутгаад байнадаг. Хийсэн бүтээсэн юмтай олон хүмүүс бий. Яагаад урлагийн үзлэг гээчийг зохиогоод яахын аргагүй авьяастангууд нь дээшээ яваад авьяасгүй хоолой муутай би мэт үлддэг вэ??? Энэ бол шударга учраас л тэр.
Миний хэрээ шиг гуаглах дуу тэр алтан гургалдай нартай яаж дүйцэх юм бэ? Шударга гэж энийг л хэлдэг байх. Тэгээд л би өөрийгөө мэдэх учир урлагийн үзлэгт орохгүй. Би нахилзанхан биелээд юмуу, балет дүүлээд бүжгийн тэмцээнээс гарч чаддаггүй. Над авьяас үгүйг ард түмэн мэднэ. Үүнтэй адил ажилдаа шалгарсангууд, үнэхээр хийж чаддаг ухаантнуудаа яагаад ард түмнээсээ тус тусаасаа гаргаад ирж болдоггүй юм. Ёстой түвэг л байна даа. Боловсролын сайдыг багш хүн хамгаас сайн ойлгож хийж чаддаг. Гэтэл алдартай багш нар зөндөө л байгаа даг. Тэд ч бас ярьж чаддаг юм шүү. Тэдэнд ч бас илүү их мэдлэгтэй хүн зөндөө бийдэг. Заавал нэг улс төрийн намын гэх хүн хийснээс болж Боловсрол газар доор орсондог. Чаддаг чаддагаа мэрэгжил мэрэгжилдээ л толгойнуудыг нь олж тавимаар. Мэрэгжил гэдгийг Ажил гэдгээс ялгаж сурмаар. Тийм л нам зайлшгүй байх ёстой бол ядахдаа Сайд нараа яг мэрэгжлийн хүмүүсээс нь, дээрээс нь эх оронч сэтгэлтэйгээс нь сонгон тавьж баймаар.
Сүүлийн үед үе үе хөөрхий ерөнхийлөгч маань л зоригтой зоригтой арга хэмжээнүүдийг авч санал тавьж байгаа харагдах юм. Гэвч түүнийг тоож биелүүлж байгаа амьтан байна уу. Намууд нийлээд бөөрөлхөөд байгаа юм биш үү. Нэг толгойтой байвал яасын. Энэ олон толгойнууд нэг толгой дор захирагддаг, хяналттай, ХАРИУЦЛАГА үүрдэг бол юу гэж ийм заваан өчнөөн юм гарахав дээ. Хэдхээн хүн амтай МОНГОЛ яасан олон толгойтой юм бэ? Дуурайсан улсынх нь ХҮН АМЫН ТООГ ТАВИАД өгөөсөйдөө. Над даанч зав алга. Та нар өөрсдөө эд нарын шүтдэг улсуудын хүн амын тоог тавьчих, тэгээд Монголчуудынхаа тоог жаахан нэмээд тэгшлээд тавьдаа 3 САЯ гээд.
Нээг л их тоо мэддэг хүмүүс байдаг байж улс орныхоо хүн амын тоог хараачээ. Юун аймаар барьцамхай юм бэ чааваас гэж. 3 сая хүн амтай орон 100 сая холууу давсан хүн амтай орнуудтай барьцан дуурайж хөгөө чирэхээ болимоор. Ерөнхийлөгч чинь байвал л болоо бус уу. Түүний дор 9 гээ тавина уу, 99 ийгээ тавина уу хамаа байжуу. Тэр ерөнхийлөгчийг чинь ард түмэн сонгодог биз дээ. Тэгээд адилхан л сонгож байнадаг. Бас хянаад, ХАРИУЦЛАГА ТООЦДОГ бол олон намын толгойнуудад хулхидуулаад толгой чинь эргэж байснаас цөөхөн хүнтэйгээ хариуцлага тооцоход амар биш үү.
Ямар ч ХАРИУЦЛАГА гэдэг үгийг хэрэглэхгүй, тооцдоггүй учраас л бүх юмыг хувхай хуурамч шуналтангуудад бэлдэж өгөөд байгаагаа ухаарагтун. Үндсээр нь системээ өөрчлөхгүй бол хэдэн сайн хүн гараад л уусаад дийлэгдээд байгааг ухаарцгаа. Доголонгийн газар доголон сохрын газар сохор болоод байгаа нь үндэс нь буруу болоод л тэр. Тэр байтугай Хатны сударт бичсэн нь бий.
100 хүнээр сонгууль явуулах тухай бий.
…СУУМАЛЫН ЗАСГИЙН АМИН ЧАНАР
СОНГОХУЙ ХЭМЭЭН РОКУ ЭД ДИН ХЭЛЭВ
ЗУУН ХҮМҮҮН САНАЛ ӨГТҮГЭЙ
ТАВИН НЭГ НЬ ТЭНЭГ БУЛХАЙ
ДӨЧИН ЕС НЬ ЦЭЦЭН ИРГЭН ГЭВЭЭС
ХААН БОЛОХЫГ ТЭНЭГҮҮД ДЭМЖВЭЭС
СУУМАЛЫН ЗАСАГ ТЭНЭГ БУЛХАЙГ
ХААНААР СОНГООД
ХАЛДВААС ХАР ТОЛГОЙ
ХАГА ЦОХИУЛАН ТАРХИА ХАСУУЛАХ БУСУУ... гээд бичсэн байдаг юмдаа. Тэднийг хэн сонгодог вэ Ард түмэн та нар. Тэгээд Тэнэгүүдээ сонгосоор байсангаа мэдэж авцгаа. Учир нь өөрсдөө мэдлэггүйгээсээ болж Тэнэгүүдээ сонгодог. Түүхээ мэддэг, Эх орноо хайрладаг, Ирээдүйгээ боддог бол өгнө, хуваарилана гэсэн бүхнийг та нар дэмжих байсан уу өөрсдөөсөө асууцгаа. Иймээс л ард түмэн нь гэгээрсэн бол Тэнэгүүдэд алхах газар байтугай санаархах санаархал ч гарч ирэхгүйдэг.
Ардчилсан Ардчилаагүй хоёр нам аргагүй Ихэр нам байна шүү. Ардчилсан Нам яаж заваарч байгаан??? Хэдхэн сар үлдүүт нь гарч мараад л хаяж маяад л... Хамт хөтлөлцөн идсэнийхээ, улсыг уруудуулсаныхаа ХАРИУЦЛАГААС мултрах гэсэн ХАР САНАА. Ийм алхам хийлээ гээд мултарнаа гонж, харин ч та нар нэр нүүрээ барж байнадаг. Хаях байсан бол эрт тэмцэх нь Яасын, Шударга байсан бол хэлэх нь Яасын, Мундаг юм бол хийх нь Яасын??? Хаягдсан нөгөөх нь үлдсэн зургаан сард хурдхан цусалж аваад л Хариуцлагаасмултрах зам сонгох Ажил хийж үр дүн гарахад дэндүү богино хугацаа байнадаг. Хоёр тэнэг саллаа гээд яахав дээ. Хараад баярлаж байгаа бусдын л зууш болно биз. Алтанхуяг гэж тэр нөхөр маш муу удирдагч хутгагч уруудуулагч байнадаг. Анх олны өмнө гарч ирэхдээ л Бултагнаад л байсан Бултагнасаар байгаад л Бултдаг гэжий ш дээ. Тэгвэл яагаад бултганадаггүй Үнэнийг нь улайтал авчихдаг Баттулга сайд удирдаж болдоггүй юм бэ? Энэ намын нөхдүүд гэж ямар хүмүүс байдын болоо. Уг нь би ч ардчилсан намыг дэмждэг байсан цагтаа. Гэтэл тэр хаачуу??? Яач ууу??? Авилгач, хуйвалдагчидаар дүүрчээ юу бас. Тэгсэн бол татан буугдан амьсгал хураавал таарна.
Сүүлийн засгийн газар гээчийн Сонгосон Сайд нарынх нь царайг харчаарай. Олигтой амьтан бүр нэг ч алгадаа. Бүгд хор найруулагч, мөнгөний донтонгууд л байнадаг. Дараагийн сонгуульд алиалах Хүрэлсүхийн л хөл гарууд байнадаг. Ялангуяа тэр Хаянхярваа гэж хар мөртөй хүнийг та нар харчих. Гэрээ засаж чадаагүй байж Төрөө засна гэдэг бол Шившиг хэмээн Хаан хэлдэг шүү дээ. Гэр нь Дархан уул аймаг, тэр хавийн газар нутаг ард иргэд биз дээ. Яахаараа ийм ёсгүй тэнэг юм хийдийн. За тэгээд Энхбаяр, Дашдорж гээд л Чоно авлаад овоолсон мангарууд удахгүй хүн авлаад овоолохдоо тоохчгүйдэг. Хөх Чоно хонзогнуур амьтан шүү. Зүгээр өнгөрөөнөө горьдсоны чинь гарз. Бүр амтай шүү. Харж л байгаарай. Удирдагч нь улаан Хүрэлсүх. Юмтай сумтай энэ хүн МАХН намыг хамгаална гээд л муу эр дайнд хөөрөхийн үлгэрээр явж байсан биздээ. Гэтэл нэрийг нь өөрчлөхдөө юу ч санаа нь зовоогүйдэг. Намын төлөө биш Монголын төлөө юмаа гаргаж сумаа тавьж чадах нуу харж л байя. Нэр өөрчлөөд өөрөө өөрчлөгдөхгүй бол яг л хэвээрээ байдаг юм даа. Хичнээн их баримт бичиг тамга, энээ тэрээн нэр өөрчлөн хэвлэж үргүй зардал гаргасаныг нь тооцоод үзмээр. Хэний мөнгөөр тэд НАМАА тансаглуулдаг вэ??? Хэдхэн сая Монголоо хэдэн намд хэд хувааж алалцуулах гээ вэ???
Яахаараа Сайд нарыг Нам мэдэж тавьж байгаан тэд нарт ч ард түмний саналыг авдаг болмоор юм. Өмнөх зугтсан хэддээ Хариуцлага үүрүүлж баймаар. Будлиулаад хаясан хачин заваан юмыг нь 6 хан сар дотор засах гээд амжсангүй сунгаж өгөө л гэнэ шүү дээ. Уг нь залуу улс байна 6 сар дотор хэрхэн дорвитой өөрчлөлт хийх зүрхтэн байгааг бас харах үлдлээ. Бүтцээр нь өөрчлөх хэрэгтэй дээ. Бугшмал идээ бээрүүдийг нь шахаж хөндөж чадвал Ард Түмэн та нарт итгэх болно. Хариуцлага гэлдэг юмыг бяцхан толгой бүрт нь оногдуулж чадвал зүгээрсэн. За даа Тэндер хөөгөөд алга болох юм бол нөгөө хэдээс ялгарах юун. Мэдэж байгаам байгаа биз энэ тавьсан нөхдүүд Хариуцлагаа өөрсдөө үүрнэ бизээ.
Харыг хараар үржүүлээд Хар л гарна, Харыг Хард хуваасан ч Хар л гарна. МАН гээч нь Нэр өөрчлөөд нэмэр байдаггүй, доторхоо өөрчлөхгүй бол хэвээр байдгийн жишээг үзүүлэх шиг боллоо доо. МАХН ч ялгаа юу байна. Нэгэн биеийг будаалдсан толгой болно гэдэг ч дээ мээдкү мэдкү мэдкү. Хэн нь тэгээд биеэ эрүүлжүүлчихсэн юм болдоо мэээдкү. Өөрийгөө эрүүлжүүлж чадвал биеэ эрүүлжүүлж эхлэнэ дээ.
Ард түмэнд амгалан амьдрал , баталгаатай ирээдүй, тусгаар тогтнол л хэрэгтэй байна. Амлаад амлаад чадахгүй бол алив юманд тэвчээр хязгаар гэж бий. Санасан бүхэн чинь нуран унаж , сарвайсан бүхэн чинь салан зугтах цаг бас байдаг гэдгийг мартаж болохгүй. Монголд өргүй хүн байна уу? Өвчингүй айл байна уу? Өөрсдөдөө ард түмэн бас дүгнэлт хийх цаг болсоон. Өөдгүйг өөгшүүлж амиа боддог, авахыг хүсдэг араншингаасаа болоод Боохойнуудад идүүлээд байж байгаагаа ухаарцгаа. Уг нь Хатны сударт 16 гэмт хар зүйл бий. Би өдий хүртэл бүгд л ярьж бичдэг болохоор мэдэж байгаа биз түвэг гээд оролцдоггүй байсан юм. Гэвч бичихээс өөр сонголт алга болж байна. Монголчууд Гэгээрэхгүй л бол хэзээ ч энэ Хар зэмүүдээс хагацаж салахгүй. Гэгээрэхгүй л бол өөр ямар ч аргаар гарахгүй. Дээр доргүй толгойгоо мэдэрч ажиллуулж, учраа мэдэж, зүгээ олж байж Монгол улс оршино. Энэ Төрд гарч байгаа нөхдүүдийг заавал уншиж шалгалт өгөх арван ном гээчтэй болгомоор юм байна даа хөөрхий. За ер нь олон Намтай хэрэлдэж байхаар ганц ерөнхийлөгчтэй үзэлцэж байсан нь хамаагүй дээр юм байна даг. Хүч тарамдах юм байна. Ерөнхийлөгчийн засаглалтай орон нь хамаагүй хол дээр юм байнадаг.Ядаргаатай хар Намууд уур хүргэчихлээ. Ядахдаа л ард түмнээ Нам гээд хуваагаад хаячихгүй нэг хүчтэй байна шүү дээ. Тоо мэддэггүй хүмүүс яасан их Төрд байдаг юм бэ? Эрдэмтэн гэчихээд л тоо мэдэхгүй юм. Тооны хол ойр зөрүүгээр улс орноо удирдан чанаржуулж, том биетэй Мангасуудыг дуурайн хөгийнтөхөө болимоор.
20 жил ардчилал гэж Хар Нийгэмрүү харайх шиг л боллоо. Мэддэггүй юмандаа туранхай Мэдлэгээр орно гэдэг ийм л аюултай байгаам даа. Хүний бүхнийг шууд орчуулаад хуулаад дуурайсан нөхдүүд түрүүчээсээ ухаарч байгаа нь яамай даа. Улс төрийн алуурчдад нь амбасан үед алуулаад, Эдийн засгийн алуурчдад алуулж байгаа Монгол орон маань Гений алуурчдад өдүүлээд эхэлсэнгээ анхаар.
Гений алуурчид гэж би шинээр тэднийг тодорхойлж байна. Худлаа гэгүүл аан гээд уун гэж бай. Тэд даяарчлал ярин сайхан амлаад хэл нэвтрэлцэхэд амар гээд Англи хэлээ тулгадаг. Тэгтэл өөрсдөө тэр улсынхаа хэлийг шагайж ч харахгүйдэг. Одоо миний амьдарч байгаа улсыг хар Хөгшин , залуу , хүүхэдгүй англиар ярина. Өөрийн нутгийн хэл байхгүй. Английн колони байсан энэ орон Англид байдаг Хар арьстангуудаасаа вугаараа ялгарах юм бэ? Дээрээс нь бөөн Гомо нар. Аялал жуулчлалаар далимдуулан бусармаг хүслээ мөнгөөр энд хангадаг. Гэвч цөөхөн хүн амтай энэ улс Английн колоноос гарсан бөгөөд одоо цэргийн дэглэмтэй. Гэвч энэ хүн маш ухаантай. Үгүй ядахдаа л долларыг хорьж чадсан, улс үндэстнээ аврах гээд үндэсний хэлийг суртчилах, иргэдээ сургах, гэгээрүүлэх, гадаадуудаас татвар өндөр авах, ард иргэдээ амгалан байлгах тал дээр маш хатуу ханддаг. Тэр байтугай гуйлга гуйх эрхийг хүртэл баталгаажуулан бичиг өгсөн байдаг.
Би анх бичиг сарвайгаад л ирэх хүмүүсийг их гайхдаг байв. Юу гэсэн үг вэ? би ажилчин авдаг захирал биш дээ гэж боддог байв. Гэтэл тэр бичиг нь амьдрал нь баталгаагүйг баталгаажуулан бичиж гуйлга гуйх зөвшөөрөл байв. Мөн ийм хүмүүс нийгэмийн халамжаасаа хүнс авах карттай байдаг. Харин гадаадуудын өндөр боловсролтонгуудыг өндөр цалингаар ажиллуулдаг ч Татвар сайн авна. Гэтэл Монголд яадаг билээ. Гадаадуудад цалин өндөр өгнө татвар бага авна. Монголчуудад цалин бага өгнө татвар өндөр авдаг.
Генийн алуурчид эхлээд ХЭЛИЙГ нь устгадаг. Дараа нь соёлыг нь булаан авна. Түүхийг нь өөрчлөнө. Манай Монголчууд олон удаа халдлагад өртсөнөө бүү март. Монгол хэлтэй байсан тулдаа л өдий зэрэгтэй үлдэж байна. Би Цэдэнбал даргыг ухаантай хүн гэж боддог. Орос авгайтай, бүх юм нь орос дарангуйлагчын хараа хяналт дор байсан ч шууд орос хэлийг шахаж өгөлгүй бас ч гэж крилл үсгийг нь хуулаад монголжуулаад Монгол хэлтэй нь аваад үлдсэн нь мундаг. Энд Б. Ринцэн гуай, Ц. Дамдинсүрэн гуай гээд л олон өвгүүдийн гавьяа бас байгаадаа.
Даанч хүний газар хорионд цаазлагдсан нь харамсмаар. Монголдоо үхэхийг Бал дарга минь хичнээн их мөрөөдөж, хичнээн их хүссэн болоо. Хөөрхий гэж бодохоос өрөвдөөд нулимс урсаад байх юм. Монгол улсыг өдий хүртэл газрыг нь энд тэндгүй ухуулалгүй, тусгаар тогтнолтой нь аргалаад аваад үлдээсэн тэр өвгөний гавьяаг Ардчилагч та нар ойлгох хэрэгтэй, уучлал гуйх хэрэгтэйдэг. Би түүнийг Сорхагтани Хатны нэгэн элч байсан гэдэгт бат итгэдэг. Гэтэл одоо улсаа хараач, ямар ч баталгаагүй, гадны хэн дуртай нь хөлхсөн, Монгол хэл нь гадаад үгээр дүүрсэн болж байнадаг. Англи хэлийг албан ёсны хэл болгоно гээд бахираад өөрслийн хүүхдүүдээ бэлдээд байгаа биз дээ.
Гений алуурчууд МОНГОЛ гэдэг генийг эрлийзжүүлж, хурлийзжуулж, хүчээр нийлүүлүүлж, нийлэгжүүлэхээр санаархаж байгааг анхаар. Тэгээд Хар Сүнсэнд идэгдээд дэлхий сөнөх гээд ирэхээр хэн Тэнгэртэйгээ харьцан тэднийг хөөж өгөх болж байгаа юм бэ? Монгол генийг алтан саванд хийж хадгалж манаж, мунхаг болохоос нь сэргийлэн тордож, арчилж байх ёстой юм шүү. Монгол амьд генүүд чинь Монголчууд та бид нар. Бид амьтай, арчаатай, ухаантай байж л амьд ген болон ажилладаг. Тэрнээс хөлдөөгчид хадгалбал хэрэггүй хог новш хамгийн мангар болдог шидтэй юм даа.
99 Бандгар том толгойтой туранхай,эцэнхий, хэрзгэр, хорчгор, сульдаатай МонГул Мангас байх хэрэг байна уу үгүй юу??? Монгол гэхээр уг нь хээр тал морь унаад давхиж байгаа хүн л төсөөллөгддөг байсан даа хөөрхий.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.