Tuesday, January 17, 2012

Shine tsagiin Mongol Daichdiin tuhai

Mandakh Naraa created a doc.
Индианы Крии омгийн удган, ѳнгѳрсѳн зуунд амьдарч байсан Гал Нүдэн гэгч ирээдүйг тольдон харж зѳгнѳлѳѳ үлдээжээ. (Крии буюу Cree нь Канадын болон АНУ-ын хойд зарим нэг мужид амьдарч байсан нутгын уугуул Индианчуудын хэд хэдэн омгийг нэгтгэсэн нэршил) тэр зѳгнѳл/домгийг чадан ядан Монгол хэлнээ буулгалаа. Хѳрст дэлхий маань сэндийчүүлэн бохирдож, ой мод огтлогдон устаж, шувууд тэнгэрээс унаж, ус мѳрѳн харлаж, загас жараахай урсгал усандаа хордон үхэж, ѳнѳѳгийн бидний мэддэг хүн тѳрѳлхтѳн сүйрлийн ирмэгт тулж очино. Хамгийн сүүлийн мод огтлогдон унаж, хамгиин сүүлийн горхи ширгэж, хамгийн сүүлийн загас үхэхэд хүн тѳрѳлхтѳн мѳнгѳ идээд амьд гарч чадахгүйгээ мэдрэх болно.ѳгѳѳд түүний ачаар хүмүүс эрүүл мэндээ, эх дэлхий маань ногоон байгалиа сэргээж чадна. Хүн тѳрѳлхтѳний тэсэн үлдэх гол түлхүүр нь Солонгын дайчдын гарт үлдэнэ. Шударга ёс, Энх тайван, Эрх чѳлѳѳг эрхэмлэн, Агуу сүнсийг хүлээн зѳвшѳѳрсѳн цагт бүх овог аймгууд нэгдэн Шинэ дэлхий ертѳнцийг бүтээх болно.ѳрѳлхтѳнд дээрхи мэдээг тунхаглан хүргэж, түүнд хүрэх арга замыг зааж ѳгнѳ.

 Улмаар хүн тѳрѳлхтѳн Агуу сүнс буюу Ѳвѳг дээдсээ үл ойшоон, түүнээс нүүрээ буруулснаас болж дэлхий ээж маань хэрхэн ѳвдсѳнийг тайлбарлан хэлж, Агуу сүнсний замаар бусдыг хайрлан энэрч, ойлгон дэмжиж, амьдрах арга ухааныг зааж ѳгѳх болно. Ингэж чадвал л дэлхий ээж маань ахин сэргэж, хуучин гоо сайхнаа эргүүлэн авах боломжтой. Гэрлийн замыг дэлхий дээр бий болгоход шаардлагатай эртний хүчирхэг овог аймгуудын дагаж мѳрдѳж байсан үндсэн зарчимууд, хуулиудыг ч мѳн тэд л хүмүүст хүргэх аж. Ингэхдээ дэлхийн дѳрвѳн зүгт амьдран суух хүмүүн гэгч бие биесээ хэрхэн хайрлах, ойлгох, нэгдэх аргыг хэлж ѳгнѳ. Бас эртний овог аймгууд Агуу Сүнсийг хэрхэн дээдэлж, түүнээс ундрах их хайрыг хэрхэн мэдэрч, амьдрал хэмээх их далайд хэрхэн сэлэхийг сурч байсныг зааж үзүүлнэ. Ингэснээр хүмүүс хамтдаа эв найртай, аз жаргалтай амьдрах боломжтой болно. Ямар ч шашин шүтлэг, арьс ѳнгѳ, нас хүйс үл хамааран бие биедээ атаархах сэтгэлээ таягдан хаяж, ахан дүүс мэт найртай сайхан амьдрах болно.
 

Солонгын дайчид Элохи буюу дэлхийн хүн т

Цэвэр ариун зүрх сэтгэл нь халуун дулаан хайраар бялхсан хүн тѳрѳлхтѳн байгал дэлхий, ариун сүнсийг дээдлэн хүндэтгэх нэгэн үндэстэн болон нэгдэнэ. Сэтгэл зүрх, оюун ухаан, үйлдэл бүр нь хамгийн нандин сайхан бодлоор тэтгэгдэх болно. Мѳргѳл залбиралд нь ямархан агуу их хүч, гайхамшиг нуугдаж байсныг мэдэрч, байгал эхтэйгээ найрсан амьдрахын чухалыг ухаарна. Бяцхан хүүхдүүд шуналдаа идэгдсэн цагаан арьстануудын бий болгосон хѳнѳѳлт бодис, сүйтгэх зэвсгээс ангид байж, эрх чѳлѳѳтэй гүйлдэн наадаж, байгал ээжийнхээ бэлгийг харамгүй хүртэх боломжтой болно. Гол горхи тунгалаг усаа гайхуулан шоржигнон урсаж эхлэхэд ой хѳвч нь амьдралаар бялхаж, амьтан ургамал ѳѳр ѳѳрийн үзэмжээ гайхуулах болно. Дэлхий ээжийн эс ширхэг болгон ид шидтэй гэдгийг ухаарсан хүн тѳрѳлхтѳн амьтан ургамлаа хайрлан хүндэтгэх болж, энэ заншлаа ѳдѳр тутмын амьдралынхаа хэвшил болгоно. Ядуу буурай, ѳвчтэй зовлонтой хэн ч байсан ахан дүүс нь хайрлан халамжилж, дэлхии гариг дээрээ хамтран амьдрах болно.

Хүмүүс удрирдагчаа сонгохдоо хуучин заншлаа баримтлах болно. Хэн чанга ярьж чаддаг нь бус, хэн бардам ам гаргадаг нь бус, хэн аль намд харьяалагддаг нь бус, харин хэн юу хийж чаддагийг нь сонгох болно. Хэн илүү ухаантай, зоригтой, нинжин сэтгэлтэй байж, түүнийгээ үйл хэргээрээ үзүүлж, олны тусын тулд ажиллаж чадна, түүнийг хамгийн дээд удирдагчаараа сонгох цаг ирнэ. Үүнд түүний хуримтлуулсан м
ѳнгѳнийх нь хэмжээ огт хамаагүй, хийсэн ажлынх нь үр дүн л гол хэмжүүр болно. Солонгын дайчид дэлхий ертѳнцийг аварч, анагаахад хангалттай хүрэхүйц гайхамшгийг бүгдэд харуулах болно.

Тиймээс эдгээр солонгын дайчдын хийх үүрэг нь асар их, бас агуу байх нь гарцаагүй. Тэдний
ѳмнѳ тулгарах даваанууд нь уул овоо мэт их мунхаглалаас үүдэлтэй бѳгѳѳд дээрээс нь үл итгэх болон үзэн ядаж дайсагнах байдал нэрмээс болох болно. Тиймээс Солонгын дайчид маань сэтгэл зүрх, зориг тэвчээрээ хатуужуулж, бүхнээ зориулахад бэлэн байх хэрэгтэй. Тэдний энэхүү агуу үйл хэрэгт хүчээ ѳгч, эх дэлхийгээ аврах үйлсэд нь дэмжлэг болох хүмүүс хаа сайгүй байгаа.

Тэр
ѳдѳр тун удахгүй ирэх болно. Харин тэр цагт үлгэр домог, түүх соёл, уламжлал заншлаа хадгалж үлдсэн Эртний Овог аймгуудын ард түмэнд энэхүү эрхэм мэдлэгийг хадгалан үлдсэнд нь хүн тѳрѳлхтѳн талархах болно. Учир нь тэрхүү мэдлэгийн ачаар хүмүүс эрүүл мэндээ, эх дэлхий маань ногоон байгалиа сэргээж, бүгд хамтаар зохицон найрсан амьдрах боломжтой болох юм. Иймээс л үүнийг ''Хүн тѳрѳлхтѳний тэсэн үлдэх гол түлхүүр'' гэж нэрлэсэн аж.

Энэхүү домгийн товчилсон хувилбар http://www.grandmotherwhitecrow.com/index2.html сайт дээр байгаа б
ѳгѳѳд Харанга хамтлагын Лхагваагийн дуулсан http://www.youtube.com/watch?v=EnLE25zHT2w дууны үг энэхүү зѳгнѳлтэй яг л таараад байгаа юм даа.

Харин тэр цагт үлгэр домог, түүх соёл, уламжлал заншлаа хадгалж үлдсэн Эртний Овог аймгуудын мэдлэг хэрэг болох б

Ёо-нэ-гис бу...юу цагаан арьстнуудын шуналын золиосонд х

Өндөр тэнгэрийн айлдвар оршвой

Номыг зөвшөөрөлгүй хувилан олшруулагчийн зүгээс: уншиж эхэлсэн бол дуустал нь уншаарай гэж хүсэх байна

Орчил
Дээд тэнгэрээс эрхшээгдэж
Дэвжит лусаар хөлөглөж
Дэлхийн дайдыг нэгтгэх
Дээдийн заяат монгол
Дээд тэнгэрийн ташуур
Дэвжит лусан хөлөгтөн

Мөнх тэнгэрийн захиасыг
Мөнтгөр дотроо шингээгээд
Мөгөөрс нимгэн хоолойтонд
Мэдүүлж үүнийг сонсгосон

Агаар тэнгэрээс илгээсэн
Айлдвар их захиасыг
Амь шигээ санаж
Алдал үгүй гүйцээсэн
Арга бүхнийг сүвэгчилж
Амжиж түүнийг биелүүлсэн

Хөх лусыг хөлөглөж
Хөвчин дэлхийг эзэлсэн
Хар лусаар хамгаалуулж
Хамаг улсыг эзэлсэн

Алтан лусаар аргадуулж
Ард олныг тойглосон
Агаар тэнгэрээс ивээлгэж
Ашдын заяагаа тэгшилсэн

Омогтой догшин үрсүүд нь
Огт оргүйн ивээлийг хүртэв
Олон овог аймгаа
Огоорон мартаад унтав

Өрлөг хүрэн баавгай
Өеөндөө ичдэгийн адил
Өнгөт орчлонг огоорон
Өрүн унтаад
Өглөө сэртэл
Өнгөт хорвоогийн тавилан
Өгүүлшгүй ихээр өөрчлөгдөн
Өөдлөн дэвжихийн заяа нь
Өеөдөн хэвтсэн байв

Бүрэн улс нь бутран сарниж
Бөөсөн чинээ болсон байв
Бүдрэн унасан бөх шиг сарвайж
Бүхэл залгисан шиг бүртэлзэн байв

Хөхрөгч тэнгэр хөвсөлзөн
Хөвчин улс хөвсөн
Хөх тэнгэрт ч дүүлэх
Хүчийг олсон байв

Одот тэнгэр орчин
Олон улс дэвжин
Оюунаа бадраан хөгжин
Охийн дээдийг хүртсэн байв

Хан тэнгэр харшин
Хааны үрс халшран
Хараат бүхэндээ хавчуулж
Хавчиганан бүлтэлзэж байв

Эргэн төрөх заяа гэдэг
Энгүй орчлонгийн тавилан юм
Эрчлэн буух тэнгэрүүд гэдэг
Эрт цагаас байсан юм
Энэ Монголын заяа гэдэг
Эртний их улбаатай юм
Хамаг Монголын заяа гэдэг
Хавьгүй эртний улбаатай юм

Дэлхийн дайдыг эзэлж
Дэгжиж явсан үрсүүд минь
Дээдэс тэнгэртээ осолдсоны тул
Дээсэн дөрөө тасрахыг шахжээ
Өнгөт хорвоог засагласан
Өөрийн удмын үрсүүд минь
Өрөөлийн тэнгэрт сүсэлсний тул
Өөдлөх замаа хаасан буюу
Өвгийн гэрээсийг умартсаны тул
Өөрийн үрс минь өшилдсөн буюу
Өндөр тэнгэрээ умартсаны тул
Өвөр зуураа тэмцэлдсэн буюу

Хэдэн тийш хэгжүүрхэн салж
Хэтийн заяагаа хэрчин хувааж
Хэвэл дотроо хэлцэлгүй болж
Хэнхдэг дотроо болзолгүй болж
Зүүнш баруунш зүглэн салж
Зүс булуулан зүтгэсний учир
Зөн билгээ зөнд нь хаяж
Зөөлөн хатууд идэгдсэний осол нь
Мөнх тэнгэртээ мөргөхөө байж
Мөхлийн замаа өлгөснийх буюу
Мөнхийн лусаа дээдлээгүйн тул
Могой толгой олширсон буюу
Хан тэнгэрийн харъяат гэдгээ
Харвах оддоос дохиот гэдгээ
Хааш яаш санасны горыг
Халуун цусаараа төлсөн үрс минь
Мөнх тэнгэрийн ташуур гэдгээ
Мөнхийн лусан хөлөгтөн гэдгээ
Мөхөс дутуу санасны горыг
Мөнтгөрөөрөө төлсөн үрс минь
Сангасваагийн санаагаар орж
Шалихгүй юмыг шагшин дагаж
Шар болон шавшин сууж
Шал дордох үндсийг тавьжээ
Гэлэн гээчийн замаар орж
Гэдгэр хар байснаа байж
Гэнэдэж болшгүй ослыг хийж
Гэмших мөхлийн үндсийг тавьжээ
Эрт инагшаас эдүгээг хүртэл
Ивээл хайрыг нь хүртэж ирсэн
Эргэх цагийн ээлжлэх өнгөнд
Эрч хүчээр нь ундаалж боссон
Эзэн тэнгэр эцгээсээ
Ичихгүй нүүр буруулсны горыг
Итгэл сэтгэлээ алдсаны горыг
Элэг бөөрөөрөө төлсөн үрс минь
Эндсээр эдүгээг хүрсэн үрс минь
Үр ачаас минь булингартсаны тул
Дэргэдэг хүнээсээ дордсон үрс минь
Эвэр нь ургасан ишиг шиг
Эхийгээ мөргөж болох ч
Эрхэт төрсөн Монгол
Эцгээсээ урваж болдоггүй

Өвөр найман түмэн
Өнчин хоцорсон үрс
Хойд хэдэн түмэн
Хохирч үлдсэн үрс
Баруун хэдэн үрс
Бархираад мөхсөн удам
Ар найман түмэн
Авралыг хүртсэн удам
Өвөр монгол
Өвөр олон түмнээн хараад
Өр зүрх минь шимшрэн шархирэв
Өст дайсныг өвдөглөн дарагч
Өдрийн од шиг баатрууд минь л юмсан
Атаат дайсныг арангалан дарагч
Алтнаас үнэтэй баатрууд минь л юмсан
Хөвчит дайсныг хөнөгөөн дарагч
Хүлэг дөрвөн нохой минь л юмсан
Нумт дайсныг нугалан дарагч
Нуган үрсийн минь хойчис л юмсан
Ирт сэлмээр эргүүлэн цавчлагч
Эрэмгий дөрвөн хүлэг минь л юмсан
Хатан жадаар хатгалдан тулагч
Хавт Хасарын минь хойчис л юмсан
Олон дайсныг олзлон сөнөөгч
Олдошгүй ховор баатрууд минь л юмсан
Онгон шүтээнийг минь сахин хамгаалагч
Одон сүслээт үрс минь л юмсан
Манай Монголын магнай нь л юмсан
Мах цусны минь тасархай л юмсан
Даяар Монголын даргач нь л юмсан
Далай дээдэс угсаатан л юмсан
Эл булхыг эзэрхэн захирсан
Эрэмгий Монголын эрхтэд л юмсан
Дэлхийн дайдаар дэрвэн явсан
Дэлт чонын удам л юмсан
Хасбуу тамгаа ханцуйлан явсан
Хаан үрсийн минь угсаа л юмсан

Харьтан дайсныг халхлан суугаад
Хамаг түрүүнд халхлан ороод
Хар хорыг нь амссан үрс минь
Хатан зоригоо гаргасан үрс минь
Харь элэгтэнд харъяалуулж
Халуун чулуу долоосон үрс минь
Хатуу хэцүүг амссаар
Халширч мохсон хүүхдүүд минь
Халгих мөрний эх нь хатаж
Хаан тэнгэр уг нь унтаж
Харанхуй цагийн өнгөнд өртөж
Харц нь доор болсон үрс минь
Зүрчин гүрний зүхэлд автаж
Зөөлөн хатуугаар идүүлсэн үрс минь
Алтан ургийн арганд багтаж
Аль муугаа үзсэн үрс минь
Хандсан зүгтээ дайсангүй
Хар сүлдээ өргөн босгосон ч
Хавсрах хүчнээ хураамжилж чадаагүй
Хахир цагийн хагдарсан цэцэгс минь
Дор бүртээн донхолзон
Дотор бүртээн өшилцөн
Долоо найм хуваагдан
Дош довоо эзлэн суусан
Хар сүлдээн түшээгүй
Хасбуу тамгаа халхлаагүй
Хар дарсан зүүдийг амилуулсан
Харанхуй цагийн эхээр хагацсан
Хатуу сэтгэл гарган явсан
Хаан үрсийн минь ослоор хагацсан
Халуун элгийн хүүхдүүд минь
Хааны удмын үрсүүд минь
Алтан ургийн үрсийг минь
Адгийн заяандаа холин уусгавуу
Хияд боржигоны үрсийг минь
Хийсэх тавиландаа хөллөн дөрлөв үү
Өөрийн үрсийн минь өнгийг хувиргаж
Өштөн дайсны өнгийг уусгасан
Өшт зүрчин өмхий нанхиадын
Өрийг өвтгөж зүрхийг зүсэхээ
Өндөр тэнгэр чинь өөрөө мэдсү
Миний үрс мэхээн мэднэ
Өөрийн үрс минь өшөөн мэднэ
Агтын дөрөө өндөр л хойно
Алс хойчоо агтандаа зуугтун
Алдрай үрсээ аргандаа үүрч
Авгаан ирэхийг аюулхайдаа санагтун
Эрдэнийн төрөө эгнэгт санаж
Эрхэт үрсээ энхрийлэн өсгөгтүн
Эрхэм дээд язгуураа санаж
Эзэн дээдсээ эрхэмлэн тахигтун
Хаш цагаан ясаан
Харлаж муудахаас хичээгтүн
Хаан дээд гарвалаан
Хашир ухаандаа санагтун

Халимаг торгууд
Эцэг тоорилын эрэмгийг өвлөсөн
Эрдэнийн биеийг нь манаж л явсан
Алтан урагтнаа ашид хамгаалсан
Алтан амийг нь сахиж л явсан
Хэрэмт улсыг хэмхчин дарагч
Хэрцгий догшин хэрэйдүүд минь
Идэт дайсны ирийг нь дарагч
Эрэмгий түрэмгий турхагууд минь
Халдах дайсныг хошуучлан дарагч
Харьшгүй хүчит хишигтэд минь
Хар цусаа өргөн зүтгэгч
Хаан эзнийхээ албатууд минь
Хааны амийг сахиж л явсан
Хатуу үүргийг хашиж л явсан
Хамаг Монголоо харамлан явсан
Халдашгүй дархан баатрууд минь
Эзний амийг сахиж л явсан
Эрдэнийн биеийг нь манаж л явсан
Эртний ерөөлөөр эерч дагасан
Эцгийн соёрхолт баатрууд минь
Олон овгоос онцгойлж шилсэн
Олдошгүй ховор баатрууд минь
Хэдэн овогтноос хэрсүүлж шилсэн
Хэтийн заяа түшээтэнгүүд минь
Түмэн цэргийн минь түрүү нь болсон
Буман цэргийн минь булчин нь болсон
Мянгат түмэдийн минь магнай нь болсон
Мянга түмээрээ тоологдож л явссан
Алтан урагтны амийг сахисан
Алтан төрийн аргамжааг бөхөлсөн
Хасбуу тамгаа халхлан хамгаалсан
Хаан эзнийхээ зарлигийг дагасан
Хатуу бэрхийг халширалгүй дагавч
Хажир догшин хэрэйдүүд минь
Толгойтныг бөхийлгөн
Тойгтныг сөгтгөсөн турхагууд минь
Хас төр минь бэхжихийн цагт
Хаан эзнээ залрахын цагт
Хандсан зүгтээ дайсангүй
Хар сүлд минь босохын цагт
Хаа байгаа газраасаа
Хаан эзнээ тэмцэн ирэгтүн
Буй бүхүй газраасаа
Богд эзнээ санан зоригтун
Хас их төрдөө
Ханьсан ойртохоо мэд
Харж манах дээдэсдээ
Ханилан дөхөхөө мэд
Хүний нутаг гэдэг
Хүүрээ тавих газар чинь бус
Хөх тэнгэрээ дээдлэхэд
Хөндий байх нутаг чинь бус
Хашир ухаандаа халжамжан санагтун
Хатан зоригоо хөвчлөн зоригтун
Хүний газарт хүчилэн дайжсан
Хүлэг баатруудын минь хойчис минь
Харийн нутагт хагацан салсан
Халуун элгийн үрсүүд минь
Холын замыг хохирч туулсан
Хосгүй тамирын идийг харуулсан
Харгуй замыг хатуужин туулсан
Хааны турхагийн хатыг таниулсан
Угтах дайснаас ухарч үзээгүй
Урагшлах зууртаан уухайлан орсон
Тоссон дайсныг тойрч үзээгүй
Торгон ирийн идийг үзүүлсэн
Хоёр талд холдон салаад
Хохирч үлдсэн үрсүүд минь
Хүний махаар хүнсээ хийж
Хөлс цусаа өргөн явсан
Хашир догшин турхагууд минь
Хаан эзнийхээ албатууд минь
Хөх тэнгэрийн зарлигийг даган
Хөл толгойдоо буцахыг мэд
Алтан урагтнаа арчлан хамгаалагч
Амь сахигч турхагууд минь
Алс газраас аярлан буцаж
Алтан төрдөө айлсахыг мэд

Урианхад
Зүрхэт Сүвээдэй тэргүүтэн
Зэсэн зүрхэт урианхад минь
Зэлмэ ноён угсаатан
Зэв саадаг зэвсэгтэнгүүд минь
Балтыг барин бархиран орогч
Бяр хүчинээн үзүүлэн явагч
Илдийг барин эрэмгийлэн орогч
Ид хаваан гайхуулан орогч
Заасан зүгт минь зүсрэн ордог
Зам саадыг түүртэлгүй давдаг
Өштөн дайсныг өршөөлгүй дардаг
Өрлөг ноён удамтангууд минь
Мөнх тэнгэрээ мөргөн дууддаг
Мөргөл эргэлээ мөнхөд санасан
Миний биенд мэхийн ёсолдог
Мэхтний үгэнд оролгүй явдаг
Мэндтэйгээ үлдсэн
Мэхээн бас мартаагүй
Язгуураа мартаагүй ч
Язгууртан дөхөөгүй
Ёсоо арай алдаагүй
Ёроо арай мартаагүй
Ёроол нь арай дундраагүй
Ёсолж авсан хөлгийн минь удам
Архи гэдгийг амаараа савируулж
Агсам гэдгийг тавих л юм
Ад зэтгэртээ адагтаа дийлдээд
Адгийн мууг үйлдэх л юм
Өндөр дээд язгуур чинь
Өөр хүмүүн байгаагүй юм
Андгай тангаргаа тавилцаж явсан
Амрыг эрэн мэндчилж золгосон
Алтан урагтанд ашид зүтгэсэн
Алтан төрийн минь багана нь болсон
Хувьтай төрсөн Зэлмийн удам
Хуйхтай төрсөн хөлөгтний удам
Эрхий мэргэн харваачийн удам
Эзэнт төрийн минь өрлөгийн удам
Эртний их улбаатай
Эзэрхэг төрийн минь урианхад минь
Эрдэнэт төрийн минь багана болсон
Эрэмгий хөлөг баатрууд минь
Өндөр дээд язгуураа санаж
Өштөн өвгөө ялгаж явагтун
Өршөөл энэрлийг хүртэхээ мэдэж
Өөрийн мэт санаж явагтун
Өлөн бүргэдийн атганд сарвалзаж
Өрөөл бусдын үгээр сэтгэж
Өвөг дээдэстээ өш зангидан
Өөдлөх замаа хаахаас хичээгтүн
Хөх тэнгэрийн толбо тамгатан
Хөрст дэлхийд хөндлөн заяатан
Хүний үгээр хүйгээн боодоггүйг
Хэрсүү ухаандаа хичээн санагтун
Барга буриад

Ойхон ольхон нутагтангууд минь
Ой хөвч оронтонгууд минь
Барга буриадын баатрууд минь
Бардам догшин хүлэгтэнгүүд минь
Байгал далайгаа бараадаатангууд минь
Баян тансаг нутагтангууд минь
Баатар дээдэс өвөгтөнгүүд минь
Баялаг түүхтэй албатууд минь
Балин банагаа өмхөөтөнгүүд минь
Бардаж эрдэж яваатангууд минь
Бух ноён тэргүүтэнгүүд минь
Бузар бүхнийг дараатангууд минь
Тарган Ботухай тэргүүтэнгүүд минь
Тансаг баян нутагтангууд минь
Урвуу сэтгэлтэнгүүдийг дараатангууд минь
Уухай хадаан ороотонгууд минь
Буруу сэтгэлтнийг дараатангууд минь
Бушуу түргэн довтлоотонгууд минь
Хамаг монголдоо ханьсаатангууд минь
Халуун цусаа өргөөтөнгүүд минь
Хажир догшин тэнгэртэнгүүд минь
Хамаг бүхнээс хаацайлаатангууд минь
Буйр Сэлэнгээр суудлаатангууд минь
Буруу мууг дараатангууд минь
Хаан дээдэстэй ханилаатангууд минь
Хамаг бүхнийг мэдээтэнгүүд минь
Харь улсад дагаатангууд минь
Хатуу хэцүүг амсаатангууд минь
Халуун элгээ мартаатангууд минь
Хашир ухаандаа санаатангууд минь
Буурал дээдсийн нутагтангууд минь
Буман оны үеэлүүд минь
Түмэн оны түшээтэнгүүд минь
Түрлэг уухай сонсоотонгууд минь
Хаан эзэндээ зүтгээтэнгүүд минь
Хас төрөө түшээтэнгүүд минь
Өндөр төрөө өргөөтөнгүүд минь
Өөрийн амиа өргөөтөнгүүд минь
Хатан зоригийг үзүүлэтэнгүүд минь
Хатуу бэрхийг амсаатангууд минь
Хаан язгуураас татаатангууд минь
Харьтан дайсаныг дараатангууд минь
Өвгийн нутгийг манаатангууд минь
Өнө эртнээ санаатангууд минь
Хойноос хаядаг холбогууд минь
Хотлыг амраадаг авралтангууд минь
Өөрийн нутгийг сахиатангууд минь
Өвгөдийн удмыг үлдээгээтэнгүүд минь
Өнө мөнхийн дагуулууд минь
Өөрийн удмын үрсүүд минь
Алтан язгуураас авцаатангууд минь
Авга нагац болоотонгууд минь
Аль эртний авга нагац нар минь
Өнө эртний өвөг нар минь
Өнийн юм чинь өнөдийнх л юм шүү
Өнөр Монголын бүл нь л юм шүү
Манай юм чинь манайх л юм шүү
Манаж сахидаг нь та нар л юм шүү
Бух ноён чинь булчинтай л юм шүү
Буруу зөвийг ялгадаг л юм шүү
Байгаль ээж чинь байгаа л юм шүү
Бас чиг учраа мэддэг л юм шүү
Зовж зүдэрсэн ч зон олон чинь
Золбоо хийморио орхих болоогүй
Золгох цаг чинь ойрхон л байгаа
Зол хийморь чинь цогших болоогүй
Манай Монголын манжиг нь юм шүү
Магнай тэнийж гэдгэр яваарай
Машид удаан хүлээхгүй л юм шүү
Маргааш нөгөөдөр гэж бодож л яваарай
Хүй цөглөсөн нутагтаа
Хөлөө гишгэж явьдаг л юм шүү
Хүлэр Монгол нагац нар чинь
Хүчлэн яарахыг хүсээгүй л байгаа шүү
Саха якут
Зах ордод зайлан суусан
Замын уртад хоноглон буурилсан
Заяагаа мэдэхгүй төөрч будилсан
Завхуул болж тэндээ үлдсэн
Замаа алдсан зайрангууд минь
Захлан суусан заяатангууд минь
Хүйтэн тивээр хөлхөөтөнгүүд минь
Хөндийрч алсад салаатангууд минь
Цаа бугаа маллаатангууд минь
Цана хүүргээ савсуулаатангууд минь
Цай идээгээ мартаатангууд минь
Цагийн эрхээр цаашлаатангууд минь
Хөлхсөн орон чинь хүйтэн чиг
Хүний сэтгэл чинь дулаахан шүү
Хаягдсан газар чинь хатуу чиг
Ханьссан зам чинь энүүхэнд шүү
Цастай замаар цаашлан одсон ч
Цагаан ясыг чинь мартаагүй л байна
Өнө эртнээс хагацсан ч гэсэн
Өндөр тэнгэрийг чинь таньж л байна
Өвгөө мэдээд ёслоорой
Өчлөө өргөөд мөргөөрэй
Халуун элгээсээ хагацан салсан ч
Харь элэгтэн болчихдоггүй л юм шүү
Өнө эртнээс хагацан салсан ч
Өөр хөмүн болчихдоггүй л юм шүү
Эцэг өвгөдийнхөө замаар замнаад
Эцэж цуцаад ядраад зогссон
Энгүүн талд нь эндэж төөрөөд
Эцэстээ тэндээ үлдэхээр шийдсэн
Манай Монголын харъяат шүү дээ
Магад эртний өвөг шүү дээ
Манцуйтай явсан үрс л шүү дээ
Махан идшээ мартсан л шүү дээ
Хазара болон бусад Монгол

Хаан эзнийхээ зараалаар
Харь улсыг төвшитгөн
Харсан тэнгэртээ итгэсээр
Хагацаж хоцорсон үрсүүд минь
Өндөр төрөө бодсоор
Өнөөг хүрсэн үрсүүд минь
Өршөөл журмыг санасаар
Өштөндөө итүүлсэн хүүхдүүд минь
Хаан эзэн нь хараад
Харьт зүрх минь дэнслэн булгилав
Халуун ясыг чинь тогшоод
Халширч явсныг чинь санан мэдэв
Өнө эртнийг санасаар
Өнгө нь хувирсан хүүхдүүд минь
Өршөөл журмыг нэхсээр
Өдийг хүрсэн хүүхдүүд минь
Хаан эзэн чинь харж л байна
Харсан тэнгэр чинь гэмшиж л байна
Богд эзэн чинь бодож л байна
Болгоон энэрлээ өгөхийг хүснэ
Харийн газарт хаяасан
Хатан зоригт баатрууд минь
Хүний газарт хаяасан
Хүлэр догшин баатрууд минь
Хүлцэж тэвчиж явсаар
Хүнийх болсон хүүхдүүд минь
Хэцүү бэрхийг туулсаар
Хичнээн оныг үджээ
Гэмшиж хэдий ухааравч
Гэтэлгэхэд хэцүү болжээ
Хэлсэн бүхнийг минь хэрэгжүүлсэн
Хэдэр догшин баатрууд минь
Хичнээн оныг элээгээд
Хэрэггүй амьтас болжээ
Өндөр тэнгэр чинь өөтэй шүү
Өршөөе гээд чадсангүй шүү
Хаан эзэн чинь халтай байж
Харуул манаагаа хаана хаячихав
Хар бараан шар цагаан аль нь ч
Харж ясыг чинь тогшино
Өвгөдийн үед хийсэн хэргээ
Өдгөө тэнгэрүүд нь даана
Хэдэн хүүхэд төрүүлсэн эх
Хэн нэгнийг ялгадаггүй буюу
Арван хүүхэд төрүүлсэн эх
Аль нэгийг нь адалдаггүй буюу
Гаслан гэдгийг та нараас л харав
Голт зүрх минь дэнслэн булгилав
Гарцаагүй тийм болсон л хойно
Гарцыг нь бас өгөхийг л санана
Язгуурын чинь дээдсүүд
Ял хэлэлцээд догширч л байна
Яндаргүй нэгэнт болсон л тул
Яаж ч болохгүй хорвоо л байна
Өвөг эцгийн чинь сэтгэл
Өршөөл ихтэй л юм шүү
Өнө эртний мөнх гал
Өнөд бадрахаас унтрах үгүй
Хэзээ эртнээс салсан ч гэсэн
Хэн хүнээс болсон ч гэсэн
Хэрэг зоригоо гүйцээсэн ч гэсэн
Хэлтгий заяанд унасан ч гэсэн
Өнө эртний мөнх гал
Өршөөж бүхнийг соёрхоно
Өвгөдийн үеийн осол бурууг
Өөр тусад нь хэлэлцэнэ
Долоо дордовч найм сэхдэг
Догшин Монголын удам гэдгээ
Дотроо уйлавч гаднаа инээдэг
Долоон голтын угсаа гэдгээ
Дор бүртээ бодож явагтун
Дотор бүртээ тунгаан санагтун
Найз минь Найман байна
Нанчид минь хатуу байна
Найлзуур минь гүйлзүүр байна
Нарт хорвоод хэцүү л байна
Надыг хэн ч танихгүй байна
Наашаа биш цаашаа л гэнэ
Нажид юугаа бүү эдлэгтүн
Нармай заяагаа бүү мартагтун
Наашлах цагийн өнгөнд
Назгайрч суухыг тэвчигтүн
Эрхшээж байгаа орон чинь
Эзэнт гүрний чинь харъяатууд юм шүү
Хаа байгаа газар чинь
Хаант төрийн минь нутаг л юм шүү

Зүрчин манж
Зүүн хатавчаар гүйлдэн
Зүүд нойронд зүдрээгчид
Баруун хатавчаар гүйлдэн
Балар домогт минь бархирагчид
Эртний өст Зүрчид
Илдийн ирийг амсаачид
Эхийн угаас атгаачид
Ээлгүй муу санаачид
Чивэлт муу зүрчин
Чихний хэнгэрэг хатгаачид
Угийн муу зүрчид
Усны муу жараахай
Зальт үнэг шарван явж
Зай гарснаар шурган орж
Заль мэхээ үзүүлэн явж
Заяа тавиланг нь муутган дарав
Тэнгэрийн хүчтэй тэрссэн тул
Тэнэг мунхагаа үзүүлсэн тул
Тэнэж хол төөрсөн тул
Тэргүүнээ хэт сөхсөн тул
Миний үрсийг муулсан тул
Мэхний мууг гаргасан тул
Ёжлон муугаар инээсэн тул
Ёрын мууг үйлдсэн тул
Баруун гарыг минь байлган мөхөөж
Барцадын үндсээ тавьсан тул
Зүүн гарыг минь зүдрээн мөхөөж
Зүйргүй хорслыг өдөөсөн тул
Хан тэнгэрийн хараалыг хүртэн
Харагдах бараагүй үлдсэн буюу
Халуун янаг хайрын илчинд
Хавирга сүвээ нь хайлсан буюу
Мэхт үнэг мэхэндээ унаж
Мэргэ төлгөндөө багтсан буюу
Харсан тэнгэр харвалчийг нь
Хамардан барьж хашраав
Даасан тэнгэр даргачийнх нь
Далыг нь атгаж сөгтгөв
Санаа муут яван хатаж
Сарьсан багваахай наранд хатав
Уг муут уусан дуусаж
Уландаа гишгэх шороогүй болов
Галданбаатар гарвал нь
Гаслан догшрох нь хэцүү л байна
Галын хуйг өдөөн
Гомдлоо тайлахыг завдан байна
Ам юуг минь асуун
Агсам тавих нь бэрх л байна
Арслан барс мэт хүрхрэн
Аюулхай цээжийг хөндөн байна

Миний үрс мэдэгтүн
Богдын үрс болгоогтун
Өст  зүрчид үгүй болсон ч
Өмхий үнэр нь ханхлана бусуу
Мэхт зүрчид мэхэндээ унасан ч
Мэхний муу нь үлдсэн бусуу
Хөнөөлт зүрчид хөсөр болсон ч
Хөлийн улыг нь долоосоор бусуу
Үүрд өөд нь гаргахгүй гэж
Өлмий доороо гишгэнэ гэж
Өнө мөнхөд дарна гэж
Өвгөдийн өшөөг авна гэж
Өшөө хорслоо санан байж
Өмхий санаагаа шавхан байж
Өөд бүхнийг нь урвуу болгож
Өөдлөх заяаг чинь хаасан бусуу
Бодол сэтгэлийг чинь боомилон
Босоо заяаг чинь бөхийлгөн
Зүрх сэтгэлийг зүүгээр шивэн
Зүүсгэл өмсгөлд чинь зүхлээ шингээн
Эзэн тэнгэрээс нь эрхшээн салгаж
Эцэггүй хүүхэд болгосон бусуу
Ёс гэдгээр хаацайлан
Ёр ихээр шингээснийг мэд
Ялгаа үгүй бусуу хэмээн
Яршигийн үрийг бүү хаацайл
Ягтаа тулбал ядрах тул
Яр шархнаас салахыг бодогтун
Зөв мэргэн бодлоготонгууд
Зөв бурууг нь ялгагтун
Сэцэн мэргэн бэхи нар
Сэтгэл оюунаа чилээгтүн
Ёслон нэгэнт авсан л бол
Ёрыг нь хүртэж эхэлдэг юм
Ёолох гаслах нь ихэсдэг юм
Ёврон түлхэлцэх нь дуусашгүй юм
Толгой гудайн авсан л бол
Толбо нь тусч эхэлдэг юм
Том багагүй тохь алдан
Толгой нь эргэж эхэлдэг юм
Ёс бөгөөс ёмбогор байж
Ёр халдахаас хаацайлдаг юм
Төр бөгөөс төмбөгөр байж
Төвшин амгаланг эдэлдэг юм
Ар Монгол
Ар болсон Монголчууд
Архайж сагсайж суухыг цээрлэ
Албин тийрэндээ автчихаагүй бол
Ахан дүүсээ өргөхийг мэд
Алтан  ясны тасархайгаа сана
Алив бүхнээр тэтгэхийг мэд
Эртэй сайндаа энэ болов гэж
Эндүүрч саган явагсад
Эжий тэнгэрүүд чинь эрх биш харж
Энэ зэрэг үлдснийг мэд
Хатан тэнгэр чинь харж манан
Хагас дутуу халхалсныг мэд
Голомт нутгаа голлон харж
Гороо татан авсныг мэд
Гороон дотор багтаж
Голтой үлдсэн нь тэнгэрийнх бус уу
Голгүй горьгүй тасарч хоцроод
Гомдсон үрсдээ зовохгүй байна уу
Халх болж халхлаад
Харьтан дайсныг дарсан уу
Боржигон болж богдлоод
Буруу сэтгэлтнийг дарсан уу
Ахан дүүсээ аманд нь чихэж
Амьтай голтой үлдсэнээ сана
Хөл гараа тасдан өгч
Хөндий цээж үлдсэнээ мэд
Эзэн их тэнгэрүүд нь
Эвшээж сунан босохын цагт
Элдэвлүүлж хоцорсон улсаан
Эзэмдэн засч авахыг мэд
Эрүү шүдээ хавиран
Эрүү шүүлтээ тавихыг мэд
Газраасаа ивээгдсэнээс
Гарвалаасаа ивээгдсэн бус
Галын дөлийг хүртсэн л бол
Гар хумхин суухыг цээрлэ
Авралаа нэгэнт өгсөн хойно
Ачлалаа нэхэх цаг нь болжээ
Давааны цаана даваа байдгийг
Даанч эртнээс мартсан
Давхарын дээр давхар байдгийг
Давтан хэлсэн ч ойлгохгүй
Өрлөг их тэнгэрүүд нь
Өөд нь татаад босгосон ч
Өчүүхэн амиа хоохойлохоос
Өрөөл бусдыг бодохгүй
Монгол гэдгийг мойл гэж бодсон
Мохоо иртэй хутга шиг бодсон
Улс гэдгийг уулханаар бодсон
Угсаа салбар байдгийг мартсан
Улаан залаа уртыг мартсан
Ургасан биенийхээ үндсийг мартсан
Төр улсынхаа түшгийг мартсан
Төлжсөн биенийхээ төрлийг мартсан
Гүү морины явдлаас хэтрэхгүй
Гүр улс ямарыг мэдэхгүй
Уулын цаадахи уулыг харахгүй
Угсаа нэгтнээ уулзсан ч танихгүй
Өндийн өндийн харавч
Өвсний толгойноос илүүг харахгүй
Гэдийн гэдийн харавч
Гэр доторхиос илүүг харахгүй
Гэмшиж ухаарах гэдгийг марсан
Гэлэнгийн замаар орон будилсан
Олон гол уулзан нийлж
Оломгүй далай болдгийг мартсан
Огших зүрхээ огторгуйд өргөн
Олон хэлтнийг дагуулахаа мартсан
Олон овогтой олшрон шавж
Огторгуйн ивээлийг хүртсэнийг мэдэхгүй
Дан дангаар данхайж томрон
Далан хэлтнийг дайлсан бус
Гон биеэр гозойн явж
Говийн өмнөхийг дайлсан бус
Гагц боржигон ганцаараа дийлж
Галын хуйг өдөөсөн бус
Олон овогтны онц гавъяаг
Оргилон булаг болгосны шимийг
Орь ганцаар олзлон авч
Охь шимийг нь хүртэхийг санав уу
Хас бүхэн хиян бус
Борви болгон боржигон бусыг
Олон овогтны охин төлүүд
Хэдэн овогтны хүргэн төлүүд
Хянуур байцаан тодолж
Хянгаан бүү мөргөгтүн
Хохимой толгой хэнийхийг санахгүй
Холын хүний үрээ мэдэхгүй
Хорсол тээсэн үгийг хэлэлцэн
Холхи өвгөөн гомдоосон бүхний
Хор зовлон хоолойд нь тулж
Хорсол заналд автахыг мэд
Хиян болбоос бид л юм гэж
Хэвлээн танихгүй хэдэрлэн явагсад
Боржигон болбоос бид л юм гэж
Богино жолоо татан явагсад
Алтан урагтны удам
Арван зүгтээ цацарсан
Хиад боржигоны удам
Хэдэн зүгтээ цацарсан ч
Өндөр дээд язгууртан гэхэд
Өнгө мөнгөнд л шунасан нь олон
Гарвал өндөр тэнгэртэн гэхэд
Гагц амиа л бодсон нь олон
Хаш цагаан ястай боловч
Хар амиа л хичээсэн нь олон
Богд дээд удамтай гэхэд
Бор гэдсээн л бодсон нь олон
Алтан ургийн удамтай боловч
Анхилгүй муу үгсийг өгүүлэн
Ах дүү олноон эвдрэлцүүлэн
Ангал цавыг үүсгэн явбал
Эгэл хүнээс ч илүүгээр
Элдэвлэн цээрлүүлэхийг мэдэгтүн
Өөлд ойрад хэмээн
Өшөө хорсол саналцан
Барга буриад хэмээлцэн
Балин юугаан хэмлэлцэн
Халх халхавч хэмээн
Хатуу сэтгэл гаргалцан
Их бага хэмээлцэн
Эгдүү дургүйг хүргэлцэн
Тогоон дотроо багтамгүй
Тоогүй сэтгэл гаргагсад
Бондгор дотроо бодомгүй
Богино жолоо татаатангууд
Би чи хэмээлцэн
Бие биесээ хэмлэлцэн
Өвөр зуураа хэмлэлцэн
Өш зангидан тэмцвээс
Өндөр тэнгэртээ хаягдан
Өөдлөх зам нь үгүй болно
Өшлөн санах сэтгэлээр чинь
Өндөр тэнгэр чинь өөлөн дарна
Би үгүйгээр чи байгаагүйг
Билэггүй оюунаар бэлээн хийгээгүйг
Тэдэн үгүйгээр бидэн байшгүйг
Тэрсэх бүхнийг хамтаар дарсныг
Боржигон овогтоон бодолтой байж
Босго сууриа өрөн тавьсныг
Бодол сэтгэлээн талбиун тавьж
Босоо заяагаа өргөн мандуулсныг
Хйи дэмий хэдэрлэн явж
Хилс гүжирээр хэвлээн дүүргээгүйг
Хэдэн овогтноон арчилан байж
Хэтийн заяагаан өргөн мандуулсныг
Мөнх гал мөхөшгүй боловч
Мөчир цучилгүйгээр ноцож дийлэшгүйг
Бодончар өвгийн борвийг тэнийлгэх
Боржигон бовгийн босоо заяатангууд
Хабул өвгийн хааг тэнийлгэх
Хиян овгийн хэрсүү ухаантангууд
Ой ухаандаан тунгааж
Осол буруугаа мэдэгтүн
Билэг оюундаа тунгаан
Билэг ёроо ялгагтун
Амьнаас тасарсан амь
Авдраас унасан алт гэж
Алсад суугаа Монголчууддаа
Алагчилалгүй л хандаж арчлагтун
Өөрийн мэт санагсад
Өндөр тэнгэрт ивээгдэнэ
Өндөрийн мах мэт санаж
Өшөө хорсол санагсад
Бус хүн мэт санаж
Буруу сэтгэл өвөрлөгсөд
Хүний мэт санаж
Хүйтэн сэтгэл гаргагсад
Харийн мэт хялайж
Хармын сэтгэл гаргагсад
Хөмөрсөн тогоонд дарагдсан
Хөөтэй сэтгэл агуулагсад
Хөлдүү модон толгойтонгууд
Хөшүүн хойрго биетэнгүүд
Хөсөр дор хаягдаж
Хөлийн жийрэг болно

Эзэн их тэнгэртээ
Ивээгдэх заяатан болбасу
Алтан төрлийн хэлтэрхийнүүд
Алаг махны тасархайнууд болай
Ах шигээ авгайлж
Дүү шигээ дотночилж
Өврийн их Монголчуудыг
Өмөг түшгээ болгогтун
Баруун их Монголчуудыг
Бамбай юугаа болгогтун
Хойд олон Монголчуудыг
Хоромсог зэвсгээ болгогтун
Хальж гарсан Монголчуудыг
Хавсарга хүчинээн болгогтун
Хамаг Монголын заяа
Хаягдсан газар бүртээн бий
Хамж тэднийг цуглуул
Хайрлаж тэднийг энэр
Хүчтэй байа гэбэсү
Бүлтэй байхыг хэлмой
Эрчлэн босохын нигуур нь
Энэ бүхэнд шингэснийг мэд
Арван хуруугаан атган босвоос
Арслан барсыг ч номхотгоно бус уу
Хөвчин нумаа хүчлэн тэлэхэд
Хүчирхэг гар чинь хэрэгтэй бус уу
Баруун гар чинь үгүй бол
Бардгийг чинь хэн барих вэ
Зүүн гар чинь үгүй бол
Зэвээн яаж талбих буюу
Хоёр хөл үгүй бол
Хохимой толгой хэрэггүй бус уу
Харийн хүн мэт хялайж
Хармын сэтгэл гаргагсад
Чи л гагц гэбэсү
Чигчийн төдий л юм шүү
Би л гагц гэбэсү
Бэл чинь арай хүрэхгүй л юм шүү
Байгаа байгаа газартаа
Бүх Монголчууд санатугай
Өөдлөн босохын заяа
Өмөг түшигт чинь л байгаа
Өөрийн хүчээр л явна гэвэл
Өөдлөн босох заяагүй л юм шүү
Өрөөл бусдын үрийг ч
Өсгөн тэжээж явсан
Өүлэн эхийнхээ үгийг
Өглөө үдэшгүй санагтун
Алтан урагтныг төрүүлсэн
Алунгоо эхийнхээ сургаалийг
Алаг зүрхэндээ цээжилж
Амь шигээ санаж явагтун
Энэ цагаас эхлэн эмс охид сонсогтун
Хоо Маралаас залгамжилсан
Хосгүй Монголыг төрүүлсэн
Алунгоо эхээс асаасан
Ариун галаа манасан
Өэлүн эхээс өргөсөн
Өрлөг баатарыг төрүүлсэн
Өрлөг тэнгэр гарвалт
Өндөр заяат Монголыг
Өрнөөсөө унаган төрүүлэгч
Өршөөлт эх нь бологч
Хөх тэнгэрээс зарлигтай
Хөх Монголыг төрүүлэгч
Халуун голомтоо манан
Хаадын үрсийг төрүүлэгч
Ховор заяат төрсөн
Хасын зүст эмс охид дор
Бурангуй цагийн өнгөнд
Бузар буртаг бугшжээ
Харанхуй цагийн өнгөнд
Хачиг хувалз шигджээ
Хэвэл хэнхдэгээ бохирлохыг
Хэргийн чинээнд санахыг байж
Хээгүй хэнэггүй нь хэрээс хэтэрч
Хэвийн мэт санах болжээ
Энэ цагийн эмс охид
Эрхэм журмыг умартан хаяжээ
Эрт цагийн эмэг нар чинь
Эрхэм журмыг сахин явсныг
Эрхэм журмыг сахин явснаар
Эсгий гэрийнхээ багана нь болсныг
Энгүй хорвоог байлдан дагуулагч
Эрэлхэг баатруудын түшиг нь байсныг
Одноос заяат Монгол
Олширон үржихийн угшил
Охин заяат үрс минь
Одооноос эхлэн ухагтун
Тоонот гэрийн минь
Тотго нь гудайвал
Төр улс минь
Түвшин байхгүй
Эсгий гэр маань
Эвдэрч унавал
Эрдэнийн төр минь
Эрсдэж мөхнө
Энэ цагаас эхлэн
Эмс охид сонсогтун
Ариун цусаа алдан бохирлож
Атаатны аманд орсон бүхэн
Эрдэнийн биеэ эрхтэнд тушаан
Эцгийн нүүрийг барсан бүхэн
Эрдэнийн илдийн ирийг амсан
Эрхшээсэн тэнгэртээ идүүлж дуусна
Энэ цагийн эрчүүд эрхэмлэн санаж явагтун
Хатан барааг ханатал хүртээд
Хамаг бүгдийг умартан мартаад
Харанхуй цагийн өнгөнд
Хар толгойгоо алджээ
Тонгойлгож явсан улсдаа
Толгой мэхийн ёсолж л байна
Сөгтгөж явсан улсынхаа
Сөнг нь түшээд сууж л байна
Өлмий дороо гишгэж
Өлөн усаа цацаж явсан
Өрлөг их дээдсүүд нь
Өмнөөс нь зовон ядав
Хэгжүүн их цээжтэй ч
Хэрэг болох нь үгүй
Хэнхдэг дотроо бодовч
Хэрэг болгож чадах нь үгүй
Хүссэнээ хийдэг
Хэлсэндээ хүрдэг
Хүлэр Монголын удам гэдгээ
Хүчирийг давчихаад
Хөлөө жийдэг
Хөх Монголын удам гэдгээ
Эгэл бус эгнэшгүй байж
Эмээн эхлээд давдаг гэдгээ
Эцгээ өнөд санаж байж
Эл булхийг дагуулда гэдгээ
Хэврэг сэтгэл агуулан
Хэнээн мартан явагсад
Мунхаг сэтгэл агуулан
Монголоо мохоон явагсад
Энэнээс цааш ухааран
Эгнэгт санаж явагтун
Хацар гоо охидоо
Харийн хүнд алдаад
Харц боол болоод
Халширч зугатаж явах нь
Хааны үрсийн заяа бус
Хас төрийн хясал буюу

Энэ цагийн эрс нь
Эрхэм ёсыг дагагтун
Энэ цагийн эмс нь
Эрхэм журмыг сахигтун
Эрхэт Монгол бүхэн
Их ясаг сахигтун

Энэ цаг нь эгдүүтэй л юм байна
Эрхэм журам нь солигдсон л юм байна
Эрхэм журам нь солигдсоны тул
Эргүү мунхаг нь нэмэгдсэн л юм байна
Газарт ганц л хууль
Тэнгэрт нэг  л зарлигтай хойно
Тэрсээд тэрсээд та нар
Тэрнээс цааш гарахгүй
Мугуйдлаад мугуйдлаад та нар
Мунхарч доройтохоос хэтрэхгүй
Хөх тэнгэрт тэрсэнэ гэвээс
Хөлийн улнаас дээш гарахгүй
Мөнх тэнгэрт тэрсэн явбал
Мөхсөн саранд ч хүрч чадахгүй
Мөхсөн сарнаас чанагши
Мөнхийн их огт оргүй бий
Мөнхийн их огт оргүйд
Мөчөөрхөн тэмцэх тэнгэрүүд ч буй
Өөрийн үрсээ өөдлүүлээд
Өстөн дайснаа дарна гэдэг чинь
Өнгөт хорвоо замбуутиваас
Өшөө ондоо зүйл буюу
Хүн үр нь хүчтэй болоход
Хүчир бэрх замыг туулна
Хөрстийн үрийг хүчтэй болохыг
Хөхрөгч тэнгэр нь хүлээж л байгаа
Огт оргүйд орчин зорчигч
Огтын бус тэнгэрүүд л байна
Онц эрхийг олдолно хэмээн
Олон тэнгэртэй мөчөөрхөж л байна
Бидний тэнгэрүүд биесээн хувилан
Билгийн чанадад бэдрэн хүрч
Биелэшгүй ихийг хийсэн хэмээгч
Бус тэнгэрүүдтэй тэрсэх нь бий
Хан тэнгэрүүд хамжин нийлж
Харанхуйн дайдад зорчин харван зорчиж
Харь их тэнгэрүүдтэй
Хав чадлаан тэнсэх нь бий
Олон тэнгэрүүд оргин хөөрч
Одот орчлонг олзлохыг хүсэгч
Олон тэнгэртэй тэнсэх үзэв
Огторгуйн есөн хутгийг
Оосорлон баригч тэнгэр
Одот хөх орчлонг
Орвонгоор нь мэдрэгч тэнгэр
Огторгуйн олон оддыг
Атган авагч гар
Оломгүй далайн усыг
Оочин уугч ам
Осол буруу үзэшгүй
Онц их тэнгэр
Олны амыг таглан
Ойр холыг нэгтгэв
Өштөн дайсан хэмээвэл
Өнгөтийн үрсийг хэлдэггүй юм
Өнгөт хорвоог өвлөхийг хүсэгч
Өөр язгуурын амьтас л байна
Хүн үрс минь хүчгүй л байна
Хүний газрыг мэдэхгүй л байна
Өөрийн үрс минь өөдгүй л байна
Өнөөхөндөө даруулж л байна
Цагийн хүрдийг эрхшээж л байна
Цаглашгүй буян чинь өөр л юм шүү
Миний үрс мунхаг л байна
Мэнгэ нь уг нь голлоогүй л юм
Мөнх тэнгэрээс заяат тул
Мэргэ нь хэзээ ч төөршгүй юм
Оосор бүчгүй орчлонгийн
Оройд нь заларсан дээдсүүд чинь
Оюун билгээ огторгуйд өргөн
Охийн дээдийг хүртсэний тул
Одоо цагийн охин үрс минь
Одноос эрхшээлт оюутан сувд минь
Энэ цагийн эрдэмт үрс минь
Эрхэт тэнгэрийн эрдэнийн үрэл минь
Эргэцүүлж нэг ухаарагтун
Эцгийн замаар замнагтун
Эндүү буруугаа засагтун
Эртхэн мэдэж авагтун
Дээд их тэнгэрүүд
Дэмий юм хийдэггүй
Дэвжит найман лус ч
Дэргэдхи хүнээ таньдаг л юм
Цаглашгүй орчлонгийн цанх татан
Цагийн хүрдэн мөчлөн тохиоход
Цадиг түүхэн цаашлан одож
Цараа нь хол тавигдана гэдгийг
Аргын энэ хөрстөд
Билгийн хур буусан цагт
Аргат хөх дэлхий
Ахин сэргэх болно гэдгийг
Ашдын заяат Монгол
Анхлан зарлах болно гэдгийг
Алтан нарны ивээлээр
Ахин сэргэх болно гэдгийг
Эцгийн бартагаар аргацаасан
Эргэх хөх замбуулин
Эхийн бүүвэйн дуугаар
Эндүү буруугаа ойлгохыг
Эрдэмт мэргэн үрсүүд минь
Эндээс эхлэн ухаарагтун
Элбэг оюунаа дайчлан
Эш бусаар сэхээрэгтүн

Энэ дэлхийн хүч нь
Эгэл хүний л ухаан
Эрхэт тэнгэрийн хүчтэй
Эгнэх байтугай хавьтахгүй
Харийн хөгжлийг өндөр хэмээн
Халгаж эмээх хэрэггүй
Итгэл сэтгэлээн эргүүлэн авбал
Энэ бүхэн юу ч биш
Энэ биенийхээ гарвалыг бодвол
Эгэл олон эмгэлж буюу
Эргэх түүх гэдэг чинь
Эргэн ирдэг жамыг л хэлнэ
Болсон бүхэн бодитой л хойно
Босгоон дахиад давахыг л хэлнэ
Элэнц хуланц чинь эдүгээд байвал
Эрт болсоныг эргүүлж давтана
Эцэг дээдэс чинь эвшээн босвол
Эл булхыг дагуулахаа мэднэ
Эрдэнэт биеийн эрдэмд суурилан
Эрхэт тэнгэрийн эрчээр хөдлөвөл
Хольцгүй биеийн хороор ундаалж
Холхийн ододыг шимэн тэтгэвэл
Хан хорвоог ханцуйлан дугтарч
Харь бүхнийг хаанчилж чадна
Богд эзэн нь болгоомж алдан
Босго сууриа хэвийнээр сэтгэн
Болзол үгүй болохыг умартан
Болгоомж алдан нойрссон буюу
Энэ цагаас эхлэн
Эрхэт Монгол ястан
Эзэн тэнгэр нь эвшээсэн тул
Эгнэгт эрт босогтун
Зүүд нойр нь амттай боловч
Зүүн хөлийг минь тушсан буюу
Балар домогт балинтай боловч
Баруун хөлийг минь тушсан буюу
Башир гарган хөдөлгөгч
Бал мэт санагч
Балт сүхний ир
Балин идэшний эх
Бага бус их тэнгэрийн
Балгийг хэлэлцэхийг би мэдсү
Согтох дарсны амт
Сортоот их тэнгэртэй
Солио хийхийг би мэдсү
Энэ цагийн эрхтэд мэдэгтүн
Энэ цагийн эрхтэд
Эрдэнийн сэнтийд залрагсад
Өнөр олон Монголчуудаа
Өргөн тэтгэж өөдлүүлэхийн оронд
Өндөр дээд сэнтийд заларчихаад
Өршөөл журмыг умартан хаяжээ
Хаан хүний хат үгүй
Харсан тэнгэрийн дэм үгүй
Богд хүний бодол үгүй
Босоо заяагаа мэдэх үгүй
Бөөсөн амиа бөөцийлөн
Бөө зүрхээ тордуулан
Өөрийн амиа хоохойлон
Өөдсийн чинээ болсон байна
Хар амиа хоохойлон
Хархын шинжийг олсон байна
Хааны санд халдан
Хар савраан дүрэгсэд
Харь элэгтэнтэй хамжин
Хар амиа бодогсод
Булт олны буянд
Бузар савраа дүрэгсэд
Буруу санаатай ханьсан
Булхай бузрыг үйлдэгсэд
Булаасан борвиных нь тоогоор
Богино хавиргыг нь ташина
Идсэн эрүүнийх нь тоогоор
Эрүү амыг нь заана
Ухсан өвчүүнийх нь тоогоор
Ухархай юуг нь ухна
Улиглан булзсных нь тоогоо
Улаан цусыг нь юүлнэ
Нэгэн биед нэгхэн хонь
Нийхэмтэй хүрдгийг мэд
Ганцхан бие гайтахын цагт
Гархи ч хэрэггүй болдгийг сана
Хааны сэнтий хатуу байдгийг
Хар зүрхээр нь тахиж үзүүлнэ
Богдын сэнтий булгиу байдгийг
Бор зүрхээр нь тахиж үзүүлнэ
Төрийг түших түшмэд болбасу
Төрлөөн дэгжээх буянтанг хэлмой
Төө биеэ төхөмлөн зүхэж
Төрийн сүлдээ түшихийг хэлмой
Өндөр төрөө өрцлөн тулж
Өргөн мандуулахаар зүтгэхийг хэлмой
Төр түмнээ болгоон соёрхож
Төрсөн биеэ огоорохыг хэлмой
Төр түмнээ түвэг гэж санан
Төрийн хэрэгт төрснөө өргөхгүй
Төө биеэ тордон торниулж
Түминий хишигт савраан дүрвэл
Тоо томшгүйг олохыг хичээн
Торго магнагт умбахыг санавал
Төлжсөн махыг нь түлэн шарж
Түмэн оны зоог болгоно
Зоолсон махыг нь зоослон шарж
Зовсон олны зоог болгоно

Мөнх тэнгэрээс ивээлгэж
Монгол түмнийг засаглах
Хамаг олны заяа юуг
Хацардан суугаа түшмэд нар дор
Хаан тэнгэрийн хал, хайр
Хамаг түрүүнд хүртэхийг мэд
Шихихутагаас ширээлсэн
Шилмэл оюуныг бадраасан
Елюй өвгөөс ерөөсөн
Ертөнц дахиныг засагласан
Ёр ёсыг зааглан
Ёс учрыг айлдах
Ял гавъяаг зааглан
Язгуур үндсийг замчлах
Зөв бурууг зааглан
Зөөлөн хатууг ялгах
Ясаа хуулийг сахиулах
Ясчилан дагаж мөрдүүлэх
Цааз ёсыг сахиулагчид
Цагийн өнгийг таниулагчид мэдтүгэй
Яса хуулийг яндаргүй болгож
Ял гавъяаг ялгашгүй болговол
Ус сүүг уусган хольж
Уруул давшгүй хор болговол
Цус сүүг уусган хольж
Цувдай дотрыг сэвстэй нь хольвол
Учир ёсыг буртаглан
Ухаан билгийг хиртүүлэн
Их ясааг ихэрлүүлж
Элдэв бурууг үйлдвэл
Гагц ясааг галбиржуулж
Гажуу бурууг үйлдвэл
Ганц олдох заяа чинь
Гаслангийн замаар орно гэдгийг
Уужим хорвоогийн тавилан чинь
Уруудахын замаар орно гэдгийг
Элдэв мууг үйлдсэний хорыг
Эргээд үрс чинь эдлэнэ гэдгийг
Эрт цагаас эдүгээг хүртэл
Эрхэт төрсөн Монгол хөмүн
Эцэг өвгөдийнхөө ял, гавъяаг
Эгэлдэрч үүрээгүй нэгээхэн ч үгүйг
Эзэн дээдсүүд чинь
Эвшээсний тул
Эрдэнийн ясагаа
Энрийлэн байгааг
Богд Чингисийн болор мэлмийгээр
Бондгор доторхийг чинь тольдон байгааг
Бодол сэтгэлийн уг ундаргаар
Буруу зөвийг чинь дэнслэн байгааг
Эртний их улс Монгол
Их Ясаагаар хүчирхэгжсэн гэдгийг
Эзэнт улсаан эмхлэн хураагаад
Их Ясаагаар засагласан гэдгийг
Эдүгээ цагийн Шихихутагууд
Эрдэмт дээдсийн залгамчирууд
Эндүүрэлгүй ухаж
Эрхэмлэн санаж явагтун

Энэ цагийн эрхтэд
Эрдэнийн сэнтийд залрагсад
Ишлэн хэлсэн зарлигийг минь
Эндүүгүй ухаж эрхэмлэн санавал
Эрхэт тэнгэрээс ивээлийг үзүүлж
Эрх сүрийг болгоон соёрхоно
Булт олноо болгоон соёрхож
Буруу муугаас бултан зайлагтун
Өндөр төрдөө өрлөг нь болж
Өнөр Монголоо энэрч явагтун
Хэн нь мэдэхгүй хэлсэн
Хий хоосноос зохиосон
Хэрмэлийн үг буюу хэмээн
Хэрэг нь гарах нь үгүй хэмээн
Хүний үнэргүй санагсад
Хөлдүү модон толгойтонгууд
Хөшүүн хойрго биетэнгүүд
Хэгжүүрхэн ихийг бодвоос
Энэ биеийг нь эрэмдэг болгож
Эрх маанийг нь эрүүнд нь углана
Эрхшээсэн тэнгэр байлаа гэвч
Эрдэнийн илдээр цавчин устгана
Энэ цагийн чинь нийхэмийг дуусгаж
Эрлэг хаанд чинь дөрлөн аваачна
Үлдсэн үрсийг нь өшлөн дарж
Өнө мөнхөд өөд харуулахгүй
Өвсний толгойд гардаггүй
Өт хорхой идэштэн болгоно
Өөрийн биеийг бодогчид
Өршөөл журмыг эвдэгсэд
Үндэсгүй мэт санагсад
Үргүй мэт бодогсод
Өрцөн дотроо болгоогтун
Өөрийгөө нэг тольдогтун
Зөв буруугаан зааглаж
Зүсээн нэг тольдогтун
Бодлыг тольдон харагч
Болор тунгалаг ухаантангууд
Бошгийг ишлэн хэлэгч
Босго өндөр тэнгэрүүд
Бондгорыг чинь тогшин
Бодлыг чинь уншин байгааг
Ясыг чинь тогшин
Яндарыг чинь харан байгааг
Зүрхийх чинь зүсэн
Зүсийг чинь тольдон байгааг
Борвийг чинь сөхөн
Бярыг чинь тэнсэн байгааг
Нийхэмээр гэрэлтүүлэн
Нэвт тольдон харж буйг
Богино жолоотонгууд
Борви нь хумиатангууд
Будант толгойдоо
Болгоон нэг санагтун

Энэ цагийн эрхтэд
Эрдэнийн сэнтийд залрагсад
Эртхэн хөдлөлцөж
Эрхэмлэн санагтун
Сүлд юу минь
Сүртэй харагдавч
Сүнс нь үгүй тул
Сүслэж болно уу?
Их сүлдийг минь эзэнтэй болгож
Эрхэм журмыг санаж явагтун
Элдэв муугаас зайлъя гэвэл
Энүүнээс өөр дом үгүй
Эртний язгуур чинь арга үгүй
Энүүнийг хэн хийвээс
Эрхэт тэнгэрээс соёрхолтой
Эгдүүцэж хэн алдваас
Эгэмгүй хоцрох тавилантай
Эрдэмт мэргэдийн эшилснээр
Эндүүрэлгүй хийж гүйцээгтүн
Эртний зрөөл оршуулан
Эртхэн хийж гүйцээгтүн
Эцгийн омгийг огшуулах
Эртний домоор хийгтүн
Идуган зайрангууд сонсогтун

Энэ цагаас эхлэн
Идуган зайрангууд сонстугай
Дээд тэнгэрээс заяатай
Дэвжит лусаас хөллөөтэй
Долоо дордовч найм сэхдэг
Догшин Монголын удам
Дотроо уйлавч гаднаа инээдэг
Долоон голтын угсаа гэдгийг
Доройтож муудсан үрстээ
Домог болсон улсдаа
Дор бүрт нь таниулж
Дотор бүрт нь сэхээрүүлье хэмээн
Эрхэм язгуурыг таниулж
Эртний цагийг нь өртөөлье хэмээн
Өндөр тэнгэрээс нь ивээж
Өршөөл журмыг нь мэдүүлье хэмээн
Өнгөт орчлонг таниулж
Өнийн цагийг эргүүлье хэмээн
Дээд тэнгэрийг нь таниулж
Дэргэдхи хүнд нь мэдүүлье хэмээн
Дээдэс тэнгэртэй нь уулзуулж
Дэмий буруугаас зайлуулъя хэмээн
Бузар мууг нь зайлуулж
Буян хишгийг нь өгье хэмээн
Хөх толботныг хөдөлгөж
Хөсрий заяанаас нь салгая хэмээн
Өөдлөх заяаг нь өртөөлөн
Өнийн цагийг мэдүүлье хэмээн
Эзэн тэнгэрийн сүрийг
Эхлэн таниулахын учир
Хөх тэнгэрээс эрхшээн
Хөх цэргээн илгээв
Эзэн тэнгэрээс эрхшээн
Эцэг өвгөдийг нь илгээв
Огторгуйн тэнгэрээс огшоон
Олон тэнгэрийг буулгав
Хаан эзнээс зарлиглан
Харсан тэнгэрийг нь буулгав
Улаач болох үрсэд нь
Уг удмыг нь залгуулав
Улаач болсон үрс нь
Учир ёсыг ухан сана
Дээд тэнгэрийн хүслийг
Дээд биедээ дээдлэн сана
Энэ цагийн улаач нар
Эрдэм шидийг хөөцөлдөн
Элдэвхэнийг хийн суух нь
Эрхэмлэн явах үйл нь биш
Эхээс өгсөн хоол нь биш
Хаан эзэн нь залрах цагт
Хасбуу тамга нь харагдах цагт
Хаа байгаа газраасаа
Хамжиж дэмжих л үүрэгтэй
Буй бүхий газраасаа
Булчин хүчээ өргөх л зарлигтай
Өндөр тэнгэрийн хүслийн
Өмөг түшиг нь болохоо
Хөх тэнгэрийн хүслийн
Хөл гар нь болохоо
Мөнх тэнгэрийн хүслийн
Мөчир салаа нь болохоо
Хаан тэнгэрийн хүслийн
Харуул манаа нь болохоо
Эзэн тэнгэрийн хүслийн
Элч улаач нь болохоо
Удамт Монголын хойчисууд минь
Угсаа залгасан үрсүүд минь
Ухаж сайн ойлгогтун
Учир ёсоон мэдэгтүн
Эрхэм язгуураа бариг хэмээн
Эзэнт төрдөөн элбэг хэмээн
Энэ цагт төрүүлсэн атал
Энүүнийг үл тоовоос
Эзэн тэнгэрээс ялтай
Мэргэ төлөг тавих төдий нь
Мөнх тэнгэрийн зарлиг биш
Арга засал хийх төдий нь
Авралт дээдсийн айлдвар биш

Энэ цагаас эхлэн
Идуган зайрангууд сонсогтун
Дугуй дугуйгаараа нийлж
Дур зоргоороо аашлагсад
Дээд тэнгэрийн хүчийг
Дэмий юманд зарагсад
Дэвжид найман лусыг
Дурын мэт санагсад
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөглөнд орохоор яарагсдын
Хийсэн үйлийг хэлэлцэж
Хэцүү гашууныг нь ялгана
Хэрцгий явсныг нь хэрчинэ
Хомхой явсныг нь хуйхлана
Хүүрээр идэш хийснийг нь
Хөвчлөн дарж хүүлнэ
Хөх тэнгэрийн зарлигаар
Хөл хучигсад үлдээхгүй
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөчир салаа үлдээхгүй
Очирт тамд түлж
Орших газаргүй болгоно
Оломгүй далайд үйж
Олиггүйн идэш болгоно
Арга заль хийн
Амин хувиа хичээснийг
Аргын зэвээр сүлбэж
Алсын дайдад дарна
Ард олондоо туслаж
Ачит төрдөө зүтгэснийг нь
Арчлан тэтгэнэ
Авран нигүүлсэнэ

Угаас хийх үйлэнд чинь
Угсаа дээдэс чинь халдах гэсэнгүй
Өөрийн хийх үйлэнд чинь
Өндөр тэнгэр чинь халдах гэсэнгүй
Өнгөтөд элээх жам дор чинь
Өнгө гэрэл нэмсэн төдий
Нартад элээх заяан дор чинь
Нарнаас илч нэмсэн төдий
Зайран гээд займарч байгаагүй
Зарлиг юуг дагаж л явсныг
Удган гэж уухилж зогсоогүй
Угийн үйлээ хийж л явсныг
Угсаа залгасан үрс минь
Угаас тэтгэсэн улаачууд минь
Уужуу ухаандаа дээдэлж
Учир ёсоон ухагтун

Энэ цагаас эхлэн эл Монголчууд сонсогтун

Эрт цагийн Монголчууд
Эргэх түүхэндээ алдаатай
Энэ цагийн Монголчууд
Эмхэлж засах зарлигтай
Эр болох үндэстэнг
Эргүүлж босгох тавилантай
Эм болгох араншинг
Эмэгчлэн дарах учиртай
Энэ алдааг засвал
Эргэх цагийн өнгөнд
Элэг нэгтэй Монголчууд
Энэлэн харуусах учиргүй
Элгэн саднаараа байхын
Энэрлийг эдэлж чадна
Эгнэгт энэ мэт байх
Эртний ерөөл биелнэ
Эрсдэж мөхөхгүй байхын
Илбийн шидийг хүртэнэ
Улаанбаатар

Эцэг тоорилын энэрлийг санаж
Элбэрэл хайрыг нь хүртсэнээ бодож
Эрэмгий эцгийнхээ эшилснийг санаж
Энэ хүртэл бэдэрснээ бодож
Ээлээ өгсөн хөндийдөө
Эзэрхэг төрөө голомтолсон юм шүү
Эх үрс бид чинь
Эгнэгт хөлөө олсон юм шүү
Төр суурилсан нутаг чинь
Түүх ихтэй нутаг л юм шүү
Тэнэсэн үрээ тэмүүлээд ирэхэд
Түшээд авсан газар нь л юм шүү
Түмэн ондоо ээлээ өгөх
Төгөлдөр жавхлант нутаг л юм шүү
Зовсон үрээ зориод ирэхэд
Зол хайрласан нутаг л юм шүү
Зоо давж зоог хүртэх
Зовхи өргөсөн нутаг л юм шүү
Эртний их ивээлийг бодож
Энд л гэж буурилсан юм шүү
Эгнэгт мандан бадрахын
Эртний ерөөл оршсон л юм шүү

Хасбуу

Хэлт олныг засах
Хэрсүү ухааныг шингээсэн
Хэтийн зоригийг бүтээх
Хэргийн учгийг зангидсан
Эрт цагийн өвгөдийн чинь
Эшлэн хийж гүйцээсэн
Энэ цагийн борчуудад
Эрхэмлэн тахигдахаар бүтээгдсэн
Эрхмийн дээд манлай
Эрдэнийн дээд шүтээн
Эргэн хөгжихийн зол
Эрхэм дээд язгуур
Хааны барих тамга
Хасын дээд манлай
Далай их дээдсийн чинь
Дайчин омгийг шингээсэн
Дарангуйлагч их тэнгэрийн
Дарсан тамга нь хасбуу
Далан хэлийн улс
Дагаж мөргөхийн даллагатай
Олон хэлийн улс
Онцолж мөргөх учиртай
Морь нь хэдий молор боловч
Модон ташуураар жанчуулдаг буюу
Хөх чоно хийморьтой боловч
Хувхай ясыг л хэмлэдэг буюу
Хасбуу тамга гагцаар
Хамаг бүхнийг эрхшээж
Хаш цагаан ястны
Халуун алганд атгагдана


Харийн харъяат болсон хамаг Монголчууд сонсогтун
Хаа байгаа газар чинь
Хаант төрийн чинь харъяат л юм шүү
Эрхшээгдэж байгаа орон чинь
Эзэн төрийн минь харъяат л юм шүү
Дагаж орсон орныхоо
Далбаа юунд нь бүү мөргө
Хөх толботой төрсөн л бол
Хөх тэнгэрийн сүлдэнд залбир
Сууж байгаа сууриныхаа
Суурилан тогтсон орныхоо
Сүлд туг юунд нь
Сунаж мөргөх хэрэггүй
Эрхшээгдэж байгаа төрөө
Энэ миний төр гэж
Эзлэгдсэн улсынхаа төрийг
Эрхшээлт алтан төр минь гэж
Эндүүрч бүү бодогтун
Эргэцүүлж нэг санагтун
Итгэл сэтгэл нь байгаа л бол
Эрхэм ёсоо мартаагүй л бол
Хүчир бэрх нь байгаа л бол
Хөх Монголоо мартаагүй л бол
Хүчирхэг дээдсийнхээ амилсан сүлдэнд
Хүндэтгэл үзүүлж өргөлөө өргө
Итгэл сэтгэл нь байгаа л бол
Ивээл хайрыг нь хүртэх л болно
Хагас бие чинь байгаа л бол
Хамаг Монголын тасархайгаа сана
Бүтэн бие чинь байгаа л бол
Бүрэн улсынхаа хэлтэрхийгээ сана
Итгэл сэтгэлээ алдалгүй байж
Эрдэнийн төрийн сүлдэндээ залбир
Сүү саалийнхаа дээжийг
Сөнөшгүй улсынхаа сүлдэндээ өргө
Өндөр төрийн сүлд нь болбасу
Өршөөлийг хүртсэн нутагтаа буй
Монгол төрийн сүлд нь болбасу
Мохож муудсан улсдаа бий
Мунхаг тэнэгээр дүүрэн боловч
Мохсон төрийн минь голомт нь юм шүү
Хүйтэн сэтгэлтнээр дүүрэн боловч
Хөх Монголын минь голомт нь юм шүү
Таван зүгтээ тарсан
Тархай бутархай үрсүүд минь
Ачит төрдөө залбирч
Аврал юугаа гуйцгаа
Айлдвар их зарлигийг нь
Амь шигээ санагтун
Айсуй яваа цагийг
Аюулхай дотроо санагтун
Даяар олон Монголчууд
Дээдэс тэнгэрээ шүтэгтүн
Өвөг дээдсээс улбаалж ирсэн
Өндөр төрийн сүлдэндээ залбир
Элэг бөөр үгүй бол
Эндэж үхдэг хорвоо
Элгэн садан үгүй бол
Энэлэн шаналдаг хорвоо
Эрхэт Монголын үрсүүд минь
Эвлэлдэн нэгдээд суугтун
Их Монголын заяа
Эргэн ирэхээр айсуй
Дор бүрнээ тунгааж
Дотор бүртээ бодогтун
Догшин их дээдсүүд чинь
Доошлон буухаар айсуй
Хөвчин дэлхийн улсууд
Хөлсөн аюуж эхэлнэ
Хөрсөн доорхи лусууд
Хөдлөн шилгээж эхэлнэ
Алтан дэлхийн улсууд
Аюуж бэрхшээж эхлэнэ
Амгалан цагаан лус
Адлан шилгээж эхэлнэ
Хөрст дэлхийн лусууд
Хөдлөн шилгээж эхлэхэд
Хөх Монголын үрсийг
Хүндлэх цаг нь ирнэ
Тэрсүүдийн их гүрний
Тэргүүнийг гудайлгах цагт
Тэнгэр заяат Монголын
Тэнхээ нь дуусашгүйг мэднэ гэдгийг
Хөх толботын хойчисууд минь
Хөхрөгч тэнгэрийн албатууд минь
Цохилдог дотроо цоожилон
Цог залиа бадрааж явагтун
Энэ цагаас эхлэн
Эл Монголчууд сонсогтун
Нармай их улс минь
Надаас эхэлдэг юм гэж
Найман настай балчираас
Наян настай буурал хүртэл
Наран ургах газраас
Нараж жаргах газар хүртэлх
Нартын орны үрсүүд минь
Найман живаа үрсүүд минь
Өр зүрхэндээ цээжилж
Өглөө бүртээ санагтун
Хэлэх бүртээ бодож
Хэрсүү ухаандаа тунгаагтун
Бүх Монголчууд бүлэглэн нийлж
Бүрэн улсаа байгуулсныг сана
Хөх толботод хөтлөлцөн зогсож
Хөрст дэлхийг дайлсныг сана
Хамаг Монголчууд ханилан нийлж
Харьтан дайсныг дарсныг сана
Чи бид чихэлдэн нийлж
Чингис хаанаа дагасныг сана
Газар бүрээс галгиулан ирж
Гарамгай хүчээ өргөснийг сана
Гар гараасаа барилцан зогсож
Галтай сэтгэлээ бадруулан явагтун
Гангар цагаан ясаан бодож
Гарвал ихтэй дээдсээн дуудагтун
Өөдлөн дээдлэхийн заяагаа бодож
Өндөр тэнгэртээ цацлаа өргөгтүн
Өндийн босох заяагаа өртөөлөн
Өнгөт нарнаа өчлөө өргөгтүн
Үрсээн сургамжлан өсгөж
Үндэсээ эргэж санагтун
Язгууртаан хэзээд мөргөн
Ял хийхээс хичээгтүн

Шашин
Евро дахины шүтлэг
Ёртой бөгөөд ёжтой юм
Шанаа толгойдоо үс ихтэй
Шар царайтай харь хүмүүсийн
Эрхшээсэн тэнгэр нь өндөр хэдий ч
Эзэн дээдэстэй чинь зүйрлэшгүй юм шүү
Аллах бурхан авралтай хэдий ч
Аврах хүнээ л авардаг юм шүү
Адлуулж хоцроод авралаас гээгдэхэд
Авга чинь би гээд авдаг л юм шүү
Хөх Монголыг хөхрөгчид ивээдэг
Хүний тэнгэрүүд хүнийрхэж бишүүрхдэгийг
Харь тэнгэрт харъяалагдсан үрс минь
Хатуу заяандаа гомдсон үрс минь
Хүний тэнгэрийг хүндэлсэн үрс минь
Хөсөр дор хаягдсан үрс минь
Гэгээн тэнгэрээ гээсэн үрс минь
Гэнэдэж гэрэвшиж дагасан үрс минь
Эндээс эхлээд ухаарагтун
Эргэцүүлж нэг бодогтун
Цастын орны цадигчид
Цагаан барсын хувилгаанууд
Цааз ёсыг умартагчид
Цалам хаяж боомилогчид
Маань мэгзэм уншаатангууд
Махагалын албатууд
Найчин майдар шүтлэгтэнгүүд
Нажидаа эдлэх заяатангуудын
Холоос гүйлгэсэн ховсын
Хорыг шүүхээ би мэдсү
Авцаа өгцөөний дэнсээр
Амыг нь асуухаа би мэдсү
Хөхрөгч тэнгэрийн хүслээр
Хөвчин дэлхийг засаглах
Хөх туяанд эрхшээгдэх
Хөх Монголын үрсийг
Шагжамунид сөгтгөж
Шар туяагаар эрхшээн
Шартуулан суулгасны олзыг
Шамбалд залрах тэнгэрээс нь
Шахан асуухаа би мэдсү
Онц их тэнгэрээс
Онцолж өгсөн тавиланг
Огт оргүйн гүнээс
Огшоож өргөсөн зарлигийг
Он цагийн уртад
Ойшоохоо байсаны осолоор
Олон хэсэгт хуваагдаж
Овтны идэш болсоноо
Ой тойндоо шингээж
Осол буруугаа мэдэгтүн
Харийн тэнгэрийг хүндэлнэ гэдэг
Харсан тэнгэрийн чинь хүсэл бус
Хүний тэнгэрийг хүндэлнэ гэдэг
Хөх толботны заяа бус
Мөнх галаас ивээгдэж
Мөхөшгүй хүчинээр ундлан
Хөх тэнгэрээс ивээгдэж
Хөрст дэлхийг засаглах
Дээд тэнгэрийн ташуур
Дэвжид лусан хөлөгтөн
Дэлхийн дайдыг нэгтгэх
Дээдсийн заяат Монгол
Угийн тэнгэрээ сонгоно гэвэл
Уусаж дуусахын дохио гэдгийг
Удмын дээдсээ солино гэвэл
Устаж мөхөхийн эхэн гэдгийг
Харь тэнгэрийг дээдлэнэ гэвэл
Хаан эзнээсээ урвасантай адил
Хүний тэнгэрийг хүндлэнэ гэвэл
Хөх тэнгэрээсээ урвасантай адилыг
Хөхрөгч тэнгэрийн албат
Хүний тэнгэрийг хүндлэн явах нь
Мөнх тэнгэрийн албат
Мэхтний арганд орон явах нь
Угсаа ихт Монголын
Угаас эдлэх тавилан бусыг
Удмаас тэтгэх заяа бусыг
Улнаас тэргүүн хүртлээ
Ухаж сайн ойлгогтун
Угсаа дамжин уламжилж
Ургийн урагт санагтун
Хөх тэнгэрийн ивээлээр
Хүмүүн заяатныг засаглах
Хөхрөгч огт оргүйн зарлигаар
Хөл толгойг эвлүүлэх
Олон угсаатныг засаглах
Огторгүй тэнгэрийн хүслээр
Овог аймагтныг засаглах
Онц тэнгэрийн санаагаар
Бусдын дурыг татах
Бодол ухааны үрээр
Булхай мууг дагуулах
Богд мэргэн сургаалиар
Харь бүхний шашиныг
Хажиглан хавчихыг цээрлэснээс бус
Хачин жигтэй жаягийг
Хааж тэвчихийг хүлцсэнээс бус
Хаан үрсэд минь халдан
Халуун хижиг тусгах гэсэнгүй
Өөрийн үрсэд минь халдан
Өвчин хижиг тусаг гэсэнгүй
Хөх туяанд эрхшээгдэн
Хөвчин дэлхийг эмхлэх
Хөхрөгч тэнгэрийн тамга
Хөх толбот миний үрс
Хөх Монгол гэдэг
Хөхрөгч тэнгэрийг эрхшээгч
Мөнх тэнгэрийн нэрийтгэл гэдгийг
Мөнх тэнгэр бошготонгууд минь
Мөргөл эргэл тэнгэртэнгүүд минь
Мөхөс ухаандаа тунгааж
Мөнхөд санаж явагтун
Билэг

Аргын ёсон давшиж
Алив бүхнийг хүртэвч
Арга нь мухардан зогсож
Алсдаа муудахын өнгөн дор
Билгийн охь нээгдэж
Бэрхийг учгийг тайлан
Биелэшгүй бүхнийг бүтээх
Билэгт цагийн өнгөн дор
Ухаан билгийнхээ жолоог
Уртхан тавьж явагтун
Оюун билгийнхээ очийг
Огторгуйн шимээр ноцоогтун
Аргат орчлонгийн аливааг
Алдалгүй мэдэж авагтун
Арга нь барагдахын алдааг
Ажин мэдэж авагтун
Аргад бас амьтайг
Айхтар басаж болохгүйг
Аргат л юм чинь зөвийг
Ашдын билгийн суурийг
Аргатын орны үрсүүд минь
Анхаарч хичээн сурагтун

Аймаг олны минь оюунд
Ашдийн билгийн оч буун
Алсын ододоос ивээж
Аршийн шимээр тэтгэгдэхэд
Эгэл түмний эрдэмд
Эрхэт тэнгэрийн шим тусч
Эртнээс хөгсөн оюунд
Энгүй орчлонгийн ээл буувал
Эл блухыг дагуулах
Эрч хүч нь бүрдэхийг
Эрхэт Монгол өндийж
Эдлэх зовлон нь дуусахыг
Хөтөлгөө морьтон хөрстийг туулж
Хөгшин залуу хамжин амьдардгийг
Хөрст дэлхийн хөх толботод минь
Хөх тэнгэрийн мөнх зарлигтад минь
Хэрсүү ухаандаа тунгааж
Хэргийг нь гаргахаа мэдэгтүн
Хөрст дэлхийг хөхөөр дагуулахыг
Хөндөлсөн боссонг хөвчлөн дарахыг
Эл булхыг эеээр ч дагуулахыг
Эсэргэцэн боссонг эрчээр ч дарахыг
Эрдэмт бяцхан үрсүүд минь
Эртхэн ухаж явагтун

Этүгэг эр түмнийг ивээн
Эрдэнийн зүйлээр угжин өсгөвч
Ээлгүй санаатан ихдэн олширч
Эхийн энэрлийн ихийг чамлавал
Их мөрөн дөлгөөн урсаж
Эгэл түмнийг ундлан тэжээвч
Эрдэнийн лусыг нь эмнэж тахилгүй
Элдэв буртагаар бузарлах нь ихдэхэд
Эргээн халин догширон хөөсөрч
Эргээд хариугаан авдагийн адил
Наран баруунаас ургах өглөөг
Нартын үрсүүд үзэхэд
Өдөр шөнө нь солигдох үзшийг
Өнгөтийн үрсүүд үзэхэд
Өнгөт хорвоогийн тавилан
Өөр ондоогоор эргэж
Мөнх тэнгэрийн зарлигаар
Муу бүхнээс нь салгана
Гар болоод хөл нь
Салж тасрах зовлон
Гавал болоод тархи нь
Гашилж ээдэх зовлон
Өвчүү болоод цээж нь
Өтөж муудах зовлон
Өлөн болоод цорой нь
Өмхийрч муудах зовлон
Энэ цагийн үрсийн
Эдлэх л ёстой зовлон
Эртнээс бугшсан үйлийн
Эргээд авах хариу нь
Энэ зовлонгоос гэтэлье гэвэл
Эрхэт Монгол байя гэвэл
Эзэн тэнгэрийнхээ зарлигийг
Эндүүрэлгүй дагаж явагтун
Эрхэм ёсыг эвдэн
Итгэл журмыг умартагсад
Эрхэм журмыг эвдэн
Ичгүүр сонжуур алдагсад
Их Ясаг эвдэн
Эртний ёсыг умартагсад
Галын хуйд өртөн
Гарзын үүдийг хаахыг
Ирэх гамшгийг гэтэлсэн ч
Эзэн тэнгэр нь таалахгүйг
Энэ цагийн үрсүүд эртхэн ухаж явагтун

Дөрвөн хүлэг есөн өрлөг

Хүлэг дөрвөн баатар минь
Хүчит дөрвөн нударга минь
Хөнгөн явдалт хүлэг минь
Хөрст дэлхийг эрхшээгчид минь
Ерөөлт есөн өрлөг минь
Ертөнц дахины дарлага минь
Өрлөг есөн хүлэгтэн минь
Өршөөлт есөн туг минь
Өнгөт орчлонд заларч
Өөдлөх заяаг чинь тэтгэнэ
Өөрийн үрс минь мэдэгтүн
Өршөөл журмыг сахигтун
Өндөр тэнгэрээс гуйгтун
Өехий дотроо санагтун
Сураг ажиг тавигтун
Суух суурийг суллагтун
Суу залийг мэдэгтүн
Сурсан зангаар тэтгэгтүн
Урьдаас эхлэн бэлтгэгтүн
Угтаж тосохоор зэхэгтүн

Агаар тэнгэрээс айлдан хэлсэн
Айлдвар их захиасыг минь
Амь шигээ санасан бүхэн
Авталт дээдсийнхээ өршөөлд багтана
Өндөр тэнгэрээс өчин хэлсэн
Өчил их хүслийг минь
Өр зүрхэндээ дээдэлсэн бүхэн
Өршөөлт дээдсийнхээ энэрэлд багтана
Аянга тэнгэр ниргэх шиг
Аадар бороо орох шиг
Аюултай өвчин дэлгэрэх шиг
Аймшигт Монгол ирнэ гэж
Цагийн их өнгөнд
Цадиглан оноосон жам
Алдар ихтэй дээдсүүд нь
Амсхийгээд авлаа
Алтан төрийнхөө жолоог
Атгах цаг нь ирлээ
Энэ удаа эргхдээ
Эрхшээж бүгдийг авна
Эзэлж чадаагүй газартаа ч
Эзний ёсоор очно.
Мөнх тэнгэрийн хүсэл
Монгол газар биелэнэ
Мохошгүй санаатны зориг
Молхи мууг дарна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.