Wednesday, January 18, 2012

Эрхийн тухай мунхаглал


Хатны судрын 71 р хуудаст байх Эрхийн тухай мунхаглал айлтгалыг тайлбарлая.
Атриат уулыг гөрөөлж
Аргаль, Янгирыг намнаж
Амь зууж цадахдаа
Устгаж хэрэглэж

Хүдэнт уулыг авлаж
Хүдэр, Зээрийг харвасныгаа
Амьд явахын хувь заяа мэтээр сэтгэж
Тал, Хээрийг гэтэж
Тарвага , Доргыг урхидаж
Гэдэс цатгахыгаа
Гэм бишээр тайлж

Будант Хангайг самнаж
Буга Маралыг алж
Хоолой гүзээ цатгасныгаа
Ид бах болгож

Хавцал Ёлд авирч
Ирвэс, Шилүүсийг харвасныгаа
Удамшил зөв сурлага мэтээр ухаарч

Гол мөрнийг сүлжиж
Булга, Минжийг зангадаж
Галуу, Нугасыг торлосон
Гайгаа гайхуулж

Самар, Жимс хугалж
Салтас торбос, Мойл булгалж
Зугаа наргиа болгосныгоо талархаж
Улаалзагана, Чацаргана тайрч
Үхрийн нүд хяргаж
Устгаж зугаацсаныгаа өмөөрч бодож

Бүрэнхий харанхуйг завшиж
Бусдын эмд шургаж
Хаалгат гэрээ гутаасныгаа өөриймсөж

Булааж , Хорлож, Устгаж
Хэрэглэж ханахын хэрээр шунаж
Мэдвэл зохихуйг дургүйцэн
Мэдэшгүй мууг түгээж
Үзэшгүй мухайг үзүүлж
Үүслээ устгасныгаа
Эрхээр зөвшөөж

Түвэг бүгдийг дээдлэн
Төвшин сайхныг Үзэн ядагч
ХҮН ХОРЛОЛ нь ХҮНИЙ ЭРХ гэвээс мунхаглал.
АЯНГАТ: Хүний Эрхийн тухай Монгол өвөг дээдсүүдийнхээ айлтгалуудыг тайлбарлан байгаа билээ. 
Саяхан хэдэн солиот Мулгуугийн үлгэр жишээнд орохоор ЧОНО АВЛАН аймгийн төвд овоолон араатангаас ч дор авирласан тухай бид уншиж байсан. Гэвч тэр Мулгуунууд нь одоо Сайдад нэр нь дэвшээд санаа нь зовох байтугай гавьяа байгуулсан мэт сагсалзаж байна. Тэгээд тэднийг хааш нь яасан бол???
Ер нь сүүлийн үед Хятад руу ЧОНЫГ контейнерээр дүүрэн гаргадаг болсон тухай сонсож байсан юм. Тэнгэрлэг Монгол Тэнгэрийн амьтнаа хороогоод дуусвал дараа нь хаанаас ЧОНО гуйх вэ? Африкийн царай муутай оцон чоныг олж ирж дасгана гэх нүү.
Чоно хэрэгтэйгээ  хэрэгцээний хирээрээ л иддэг. Байгалаас түүнд хатуу хувь тавилан заяасан. Түүнийг сөрж тэмцэж явдгаараа ХҮН гээч амьтангуудад үлгэр дуурайл үзүүлдэг. Иймээс Чоныг сүлдлэн тахиж, уналгаа хийн, авлахдаа ч бодолтой агнадаг. Тодорхой хэмжээнд тоо толгойгоороо байх л ёстой болоод тэр ертөнцөд мэндэлсэн. Байгалийн шалгарлын дагуу л амьдарч тэмцэж явдаг амьтан. Гэтэл хэнд ч гайхуулах гээд байгаан, юуг ч хэлэх гээд байгаан бүү мэд хядаж авчирсан Чоноо нэгэн бүл улсын голомтод хураана гэдэг хаанахын ёс уу.
Юун муу ёрыг дуудан аймаг орны нийслэлийг бузарлав. Үржээд үргэлжлүүлэх үр төл үлдээсэн үү тэр ер нь. Алив юм хэрээс хэтэрвэл аюул заналхийлдэг. Чоноор Монголчууд хийморь лундаагаа бэлэгдэн байдаг. Гэтэл хийморилог Чоныг олноор нь устгасан эдгээр мулгуунуудын хийморь нь хэдэн үеэрээ хийсэхийг хэн байг гэхэв. Чоно бол ижил төрлийг нь хороосон бол эргэж өшөөг нь авч өгдөг Өтүгэ.
Хэдэн жилийн өмнө нөхөр маань хөдөө эцгийндээ очихоор явтал нэгэн буудуулсан шархадсан Чонотой таарсан гэдэг. Түүний дүү нь Чоныг нэмж машинаараа дайрч алаад аавындаа иржээ. Түүнээс хойш удалгүй эцгийнх нь хэдэн малыг нь үлдэхгүйгээр өөр нэгэн Чоно ирэн сэглэж өгсөн юм даа. Ингээд малгүй Малчин хөдөө юугаа хийж, хуйхаа маажихавдээ. Хадам эргэн хотод орж амьдрах болсон түүхтэйдэг.  Малын буян дайжин одсон доо. Чоно ухаантай амьтан. Хонзогнуур шүү. Буцаагаад чамаас авахыгаа авч байж л салнадаг.
Мөн дээр би бичсэнг санаж байгаа байх. Манай Хадам Буурлууд гэр бүлээрээ өөдлөхөө байсан хүмүүсийг уншихдаа: Гурван хаврын өмнө  зээрийн цус сорсон балгийг нь өөрсдөө таг мартсан байхад нь сануулан. Үйлдсэн үйлийн чинь үр амьд дээр чинь бүгдийг чинь ороосныг хэлж засал номыг нь хийж өгч байсан юм.
Хэхэхэ ёстой гоё юм болж байна. Энд Тэнгэр дуугарлаа. Өдөр бүр аадар бороо орон Тэнгэр дуугарах яасан янзтай гоё юм бэ?  Яасан ч их асгардаг юм. Яагаад ч далай нь халиад дүүрдэггүй юм. Хотын төлөвлөлт сайн бол үер усны аюулаас айх юм алга. Үнэхээр бахтайгаар Тэнгэрийн дууг сонсон, Аадар бороонд баярлан суух жаргал юм байна шүү. Монголд минь энд ордог бороо 30 минут орвол хэдэн айл урсан, хэдэн машин талийх болоо. Байгаль хийдгээ хийсэн ч бид тэдэнд тааруулан төлөвлөж амьдарч байгаа бол ямар ч асуудал алгаа.
Харин ч асгарах Аадрыг харан баярлаж, Тэнгэрийн тачигнах дууг сонсон сүсэглэн бахдан суух жаргалтай юм байна. Өөрсдийн буруугаас болон Хотоо шамбааралдуулан овоолж, орох гарах нүх бүрийг хааж, үерийн амийг хаан буучихаад Тэнгэрт уураа гарган,  Бороог зүхэх ХҮН нар ямар мулгуу вэ?   Хэлж байгаа үгээ одоо бодоцгооё. 
БАЙГАЛИЙН ГАМШИГ. ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР хээээхэхэхэхэ нээрээ хэлэх ч үг алга даа. Байгалийн Жамыг мунхаг Хүн л хаах гэж тэмцдэг байх нь. Харин Монголчууд эртнээсээ байгалийн Жамд тааруулан угтаж мэдэн,  урьтаж бэлдэн,  тэсч гардаг байсан. Үүнийг судар уншигчид маань Малчдад л хамаатай гэвэл эндүүрэл. Харин ч хотод амьдрагч бүр ойлгох ёстой. Тэгээд л байсхийж байгаад л  Байгалийн Гамшиг гээд уйлалдаад унадаг нь Хүний Мунхаг өөрийнх нь Зан ажээ.
Дэлхий Амьтай. Тэр болохоо байсан газраа цэвэрлэдэг. Бас бусад амьтан ургамлуудаа тэжээн хур буулгаж, ундаалж бүх л амьдралын нөхцөл бололцоог тааруулан байдаг.
Усаар угаах, Галаар шатаах, Эргэж хөрвөөх, Хөлдөөж гэсгээх нь учиртай болоод л Тэр дээ.Энэ бол Дэлхийн Эрх. Тэр хичнээн тэрбум хүнийг тээж дээрээс нь хэдэн сая живаа олон амьтад ургамлыг амьдруулан тэтгэж буянаа өгч байна. Иймээс тэр ЭРХТЭЙ. Дэлхийн бүх газар нутаг бүгд хоорондоо холбоотой. Дэлхий амьдрахад таарсан ёс журамтай болоод л Тэр энэ байгаагаараа байгаа. Түүний амьдралд ХҮН саад хийхээ боливол тэр хишгээ өгдөгөөрөө өгөөд л өнө мөнхөд амьдарна.
Бид одоо жинхэнэ Баян хүмүүсийг ялгаж хардаг билгийн мэлмийтэй болж эхэлж байгаа гэдэгт итгэж байна. Өмссөн зүүүснээрээ бус хийсэн хэлсэн Үйлдлээрээ БАЯН, ТУРАНХАЙ ХООСОН ЯДУУ нь харагддаг болсоон. Эд шүтээд яахав дээ. Өөрсдийн тарьсан үйлийн үртээ устаж сөнөх тавилантай. Банкны эзэн байлаа ч Байгаль нэг хатуурхвал аврал байхгүйг Японд болсон Цунами.  Америкийн хар салхиуд гээд л олон олон газрын байгалийн тохуурхал бэлхнээ харуулж байгаа. Эцсийн эцэст хүн гээч амьтан ямар өчүүхэн арчаагүй билээ дээ. Хамгийн түрүүнд цэвэр ус, идэх юм гуйдаг шүү дээ. Хэнийг ч ялгахгүй нүцгэлж хаях байгалийн араншингийн өмнө Баян Ядуу хоёр яг адилхаан.  Энэ нь бидний өмнө Ил харагдах орчин.
Тэгвэл ҮХЭЛ биднийг бас ялгахгүй авдаг. Далд ертөнцөд очихдоо Баян Ядуу хоёрт ямар ч ялгаа харагдахгүй адилхан хохимой толгойтой, дөрвөн мөчит амьтад л очино. Тэнд алт мөнгө, машин, байшин аль нь хэрэглэхгүй болохоор ямар ч ялгаагүй. Тэнд ганцхан ялгалт явуулдаг юм нь тархийг нь уншин өнгөрсөн хугацаанд хийсэн үйлийг нь бүртгэн хуваарилагдах газар луу нь илгээдэг дамжлага бий. Гэвч завсрын ертөнцөд гацаж орхисонгууд нь Тийрэн болно. Хүний өмнөөс амьдарч байгаа ялархуу нөхдүүд их бий шүү. Үхээд өгий гээд л үхлээрээ айлгадаг. Үхтүгэй Тийрэн л болно шүү дээ. Харахымсаан яасан инээдтэй Тийрэн болчихсон байгааг нь ккккк. Хорлонтойгоор баясгалантайгаар инээв шүү дээ би.
Амьтан байтугай Хүний НийГэм гээчийн тухай та нар бас боддоо. Хэрвээ улс оронд хөгшчүүд нь хэт ихэсвэл асуудал үүсдэг. Байгалийн жамаараа Час хийхийн оронд маааш их элдэв юмс хүртсээр хэт өндөр наслах нь үнэндээ гаж үзэгдэл.  Өндрөөс өндөр наслуулна, үхэхгүй мөнх болгоно хэмээн анагаах ухаан элдэв арга сэдэхийн дээдээр сэддэг. Надад НишиОка гэж нийгмийн эрүүл мэндийн доктор профессор хүн хичээл зааж байсан юм.Тэр хүртэл би өндөр насны асуудлуудыг ер бодож яваагүй. Одоо Япон бол хөгшчүүлийн орон болсон. Маш их асуудал үүсч дарамт гарсан. Тэтгэвэр тэтгэмж, халамж үйлчилгээ нь улсын төсвийг туйлдуулах аюулд хүрээд байна. 
Гэтэл яг улс орныг авч явдаг идэрчүүд гэрлэхээ болин хүүхэд төрөх нь багассан. Сүүлийн жилүүдэд Японы хүн амын өсөлт буурсан нь аюулын харанга дэлдэж байна гэлээ. Цааш нь надад Япон дайн хийх болсон шалтгаанаа хүн амын өсөлттэйгөө холбон тайлбарлаж үзүүлэв. Айл бүр бараг арван хүүхэд төрүүлдэг үе байжээ. Дайнаас өмнө. Гэтэл тэд нь яг насанд хүрэн 20 гараад иртэл ажлын байр дутуу, өрсөлдөөн их, улс тэжээхэд хэцүү болсон гэв. Ингээд дайн хийх хамгийн зөв гарц гээд дайнд оролцсон байнам.
Одоо би харин багшийнхаа хичээлийг эргэн санаж байхдаа түүний хэлээгүй ч  нууцынх нь нэг юмыг олж харлаа. Бас жаатай ааайййн. Хүн амын өсөлт, ажилгүйдэл асуудлуудаа ДАЙН гэдгээр халхавчлан хийдэг нэг нууц нь энэ байгааг би олж мэдэв. Үхэх нь үхээд үрэгдэхэд Улс оронд сайн. Хэрэв ялаад олз ороход улс оронд Бүүр ч сайн. Ялсан, ялагдаагүй ялгаагүй ашигтай хүнээ цөөлөх учраас ТӨР гээчийн нэг нууц ХАР БОДЛОГО энэ буюу.
Багш надад хүний нөөцийн хичээл орж байсан юм. Түүний хичээл маш сонирхолтой учраас би таслаагүйдээ. Харин зарим багшийн хичээлийг нь таслаад сайхан дэмий тэнэдэг байв. Сайхан байжээ хөө. Хотод байсан учраас харин их ядардаг байждээ.
Японы хөдөө газар нь Дугуйгаа унаад л тариан талбайн үнэр үнэртээд л түгжээгүй , хүнгүй замаар явах сайхан шүү.  Мөн нэг удаа багш Япончуудын ихээр огцом төрөлт нь хорогдсон  Гал Морин жилийн тухай ярихдаа надаас яагаад энд Японы хүн ам ийм их буурав гэж асууж уу. Хэн мэддийн би яаж мэддийн. Тэгсэн Япончууд ГАЛ МОРИН ЖИЛ хүүхэд гаргах муу ёртой гэж итгэдэг учраас хүүхэд төрүүлэх нь эрс цөөрчээ. Ялангуяа энэ жил төрсөн эмэгтэй хүүхэд онц муу хүүхэд гэнэдээ. Би сандран би ГАЛ МОРИН ЖИЛд төрсөн шдээ  гэхэд багш магадгүй Монгол Япон хоёр өөр байх гэв.   
Уваааа шаал донгио юм жилээр төлөвлөж хүүхэд гаргадаг юмтай байхаа хэмээн би тухайн үедээ бодож байв. Гэвч Монголчууд Алтан Гахайхан жилд гарсан хүүхэд том болохоороо Алтан Мэгж, Алтан Бодон болно гээд аймаар олноороо төрсөн дөө.
Гэвч энэ надад аймшигтай санагдаж байлаа. Учир нь би Японы БЭБИБУУМын тухай сайн заалгасан ойлгосон байв. Тэд одооноос ч асуудал үүсгэдэг. Цэцэрлэг, сургуулийн олдоц гээд л боддоо. Бөөн өрсөлдөөн дунд амьдарна. Хэн чадалтай нь дээш гарах байгалийн шалгарал болмоор.  Үүнд МОНГОЛ УЛС хир бэлтгэлтэй байна вэ???
БЭБИБҮҮМ буюу хүүхдийн бөмбөгдөлтийн жилийг тэдний ирээдүйн цэцэрлэг, сургууль, ажлын байртай хамт бодолцох ёстой нь ТӨРийн үүрэг.
БЭБИБҮҮМҮҮД дараа нь бүүр ч зад авна. Тэд насанд хүрээд гэрлэснээс шалгаалан БЭБИБҮҮМҮҮДИЙН БЭЭБИИБҮҮҮҮМүүд төрнө дөө. Хэхэхэхэ. Хөөрхөн байгаа биз дээ. Гэвч УЛС ОРОН ТӨР үүнийг зохицуулах бэлтгэл, ухаантай байхгүй бол одооны Америк, Япончууд шиг дайн майн хийгээд талын нь далд оруулах ч тэнхээ байхгүйгээ анхаар.
Тэр үеийн Монгол ТӨР хир ухаантай байхаас их юм шалтгаална. Одооныхоо маягаар өрсөлдөөн хэмээн хөөргөөд байвал жинхэнэ алаан хядаан өрнөхийг үгүйсгэх аргагүй. Хүний тархинд одооноос юм хийн. Ялангуяа АЛТАН ГАХАЙнуудаа сайн хүмүүжүүлэхгүй бол Алтан ГАХАЙ гэдэг үгийн учрыг буруу ойлгож гоол алдсан эцэг эхчүүд та нар нилээн ширүүхэн юмтай үрсээ өрсөлдүүлэхээр төрүүлсэн шүү. 
Иймээс МОНГОЛ ТӨРИЙГ эртнээс шахаж ухааруулж байхгүй бол ТӨР өөрөө АЛТАН ГАХАЙНУУДААС зугтахыг үгүйсгэж болохгүй. Алив юм гэж хирээс хэтэрхээрээ илүү эрсдэл дагуулдаг. Алив юманд ухаантай хандаж хошуурч сурмаар АРД ТҮМЭЭН.
ТӨР гэдэг бол ХҮНИЙГ ХАРИУЦАХ ёстой албан үүрэгтэн. ТӨР хүн амын бодлогоо зөв барьж, зөв тооцоолж, зөв зохион байгуулахгүй бол 3 саядаа төөрч байгаа ТӨР за яахав 5 сая хүрвэл тархи нь эргээд унах вээ.
Японд хүүхэд төрүүлэх, гэр бүлийн амьдралаар амьдрахыг түвэг гэж үздэг хүн ихэсчээ. Сунаж үхтэлээ ажиллах, бараг ажиллахгүй бол болохоо байтлаа суралцан РОБоТ шиг япон хүмүүс гэр бүлээс түвэгшээсэн учраас ганц бие хүний тоо тал хувийг хүртэл өсчээ. Мөнгө байх тул зугаа цэнгэл, хорхойгоо дарахад ядаад байх юм үгүй. Хэт хөгжлөөс болон хиймэл резин хүүхэнтэй унтаж байх нь амар гэх хүн зөндөө. Резин хүүхэн хэрэгцээг нь хангана, үглэхгүй, уурлахгүй, мөнгө нэхэхгүй, зардал гаргахгүй, хүүхэд төрүүлэхгүй олон давуу талтай гэнэм. Та нар худлаа гэвэл яг одоо Японд энэ талаар санаа тавин гадны орны эрдэмтэн, эмч, багш нар мэт өөрийн оронд олон жил ажилласан амьдарсан хүмүүсийг иргэнээ болгож болно хэмээх хууль яригдаж байгаам даа.
Японд хөгжил хэтийдсэнээс болж ийм гаж хөгжил асуудал үүсгэх боллоо. БАЯН орон гэх тодотголтой ЯПОН оронд усан толгойтнууд асар ихээр төрж байгааг бид бодох ёстой. 
Монголчуудыгаа хар. Машинтай л болчуул гээд л зүтгээд байсан Машин авангуутаа байртай л болчуул гээд. Байртай болчуул....... авсаар байгаад ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ гээч тэнэг зүйлд хошууран уралдаж цуглуулсаар гайхуулаад байх юмгүй болжээ. Өөртэй нь адил хүмүүс их болох тусам ялгарах гэж ядахдаа Өвөл морь уралдуулж, Шөнө Ан агнаж, Өнгө өнгийн гаж юм сэтгэж өөрийгөө гайхуулах гэж баясах болжээ.
Уг нь эмэгтэйчүүд л тэгдэг гэж би боддог байлаа. Гэтэл ЭРЧҮҮД ийм юманд гайхуулах аймаар дуртайг нь сонсоод, мэдээд, үзээд хэлэх үг олдохоо байх нь. Эрэгтэй хүмүүс ХҮҮХЭН шинжинд хэдийн оржээ. Хэлж байгаа ярьж байгаа нь ч хэрэг байхгүй.
Би энэ хүүхэнтэй ингэж явав, тэрэнтэй тэгж явав. Наадах чинь янхан би үзсийм гээд л эрээ цээргүй  сайрхдаг энд тэнд бичсэн байх юм. Янхан авталаа ядарснаа хэнд гайхуулаад байгаа юм болоо. Хэд хэдэнтэй нь наргиж цэнгэж явсныгаа чааваас юу гэж бодоо юм болоо. Яс юман дээрээ яаж үхчих гээд уйлаад гуйж байсан болоо кккккккк. 
Зкзкзкзк. Сэтгэл гэж үгүй, сэрэл гэж задгай, бөгсөө захирч чадахгүй Донгоо мөн их юм бодон гайхуулна. Нөгөө хичнээн сайхан хүүхэн гэхээр л баадаг шээдэг гэхээр муухай гэх мулгуу тэнэг санаанд орлоо. Баадаггүй шээдэггүй Резин хүүхэн цаад Японд чинь аааль хэдийн үйлдвэрлэсэн. Гаж донгоо л гаргах гээд гаргаж ядаад байх бололтой. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг. Эмэгтэй хүнийг хайрлаж чадаагүй хаягдсаныхаа төлөө зүрх сэтгэлгүй зүдэрсэн Хоосноо хэнд  гайхуулнам.
Өөрийн чинь ам чамайг хэн бэ гэдгийг олон түмэнд илчлэнэ. Өөрөө өөрийгөө гутааж байгаагаа хүмүүс ойлгох хэрэгтэй. Зарим гажиг хүүхнүүд нь бас юунаас дутахав гээд л бас бараг хэдэн зуугаар нь солисон гээд л гайхуулах юм. Солилоо гээд чамд одоо юу байгаан. Эр Эмгүй эрхтэнгийн мунхаралд орсныг Хатны сударт нэмж би хэлье. ХАтны сударт харин ч  тэр үеийнхэн нуугдаж гэтэж яваад баригдсаныг нь жигшин бичжээ. Харин одоо бол илээр зарлан тунхагладаг болтолоо илжирчээ. 
Эрх тушаалтай нь эмэгтэй хүнийг дорд үзнэ. Галын тахилгад оруулахгүй бузартана. Гэрт оруулахгүй бузартана, Уулын орой дээр гаргахгүй бузартана ч гэх шиг мангуурч байна. Үеэ өнгөрөөсөн шарын шашныг өнөөдөр л тэр ойлгож байгаа бололтой. Шарын шашнаас өмнө Монголчууд нүүхдээ эхнэрээ уул тойроод ирээ би уулаа давлаа гээд явдаг байгаа юу?
 Хэхэхэхэ Төрийнхөн галаа тахихдаа эмэгтэй хүн оруулахгүй буруу тахиснаас болоод Сая авгай нь хаяад явчихсан ш дээ. МАН гэдэг хар юмаа  Ардчилсан нам гэдэг авгай нь ёстой нустай нь холиод хаяад явлаа даа. Явангуут нь л яаж байна гал алдаад хамаг юмаа нэмээд сүйд болж байнадаг. Эхнэр авахгүй бол гэчүү гэчүү гэчүү. Гэтэл цаана нь гэр бүл болоод байгаа НАМууд байж л байна. Яав ч авгай нөхрийн нийлсэн нарийн ухаан ганц хар юмыг дөнгөнөдөө дөнгөнө.  Гайхуулах юмаа олж гайхуулахгүй бол ГАЙ дууддаг гэмтэй. Хаа буруу юм байна хүлээгээд суух Албин захаас аваад бужигнаж байгаа энэ хорвоод АМааа мэд АРАА мэд.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.