Эндхийн сонин хачнаасаа эхлэе дээ. Нөхөр өглөө 10 цагт хүнтэй уулзахаар болжээ. Гэтэл цагийн дараа тэр хүн ирэв гэнэ. Гэртээ ирэн бүх цагуудаа шалган үзээд найз руугаа утасдаж асуутал манай бүх цаг нэг цагаар түрүүнд явж байжээ. Сүүлийн гурван сар манай гэр бүл эндхийн цагаасаа нэг цагаар урд л харайгаад байсан байх юм. Энэ хүнийг дээ гэдэг Солонгос киноны орчуулага санаанд оров. Гэгээн бид хоёр гэрээс гарах биш нараар л шөнө өдрийг баримжаалахаас биш цаг юуны хамаа байнам.
Өглөө л нөхрийгөө хожигдоод ажилдаа явлаа. Орой чухам илүү цаг ажиллан 5, 6 хүргэчихлээ гээд гайхаад байсан чинь юу болох нь энэ үү. Тэр нэг л хачин байсымаа гэж үү сүүлдээ. Дэлгүүр явахаар цагийн өмнө л юмаа хураагаад Сураг царайлаад эд нар гээд байсан хөөрхий цагтаа л эд юмаа хурааж байсан бололтой. Уваа хахахаха. Ониго болов.
Өнөөдөр нөхөр ажлаа таслан байж л бид гадуур эндхийхэнтэй адил ажлаа хөөцөлдлөө. Энд маш жаатай сайхан үргэлжилсэн ширүүн бороо орж байгаа билээ. Гурав хоног орж байна уу дөрөв болчуу, Ороод л ороооод л сайхан байна. Бензин авах гэтэл буугаад ир гэх юм. Очтол өөрөө хий гэх юм. Нөхөр уур нь хүрч: Хар усан борооноор буулгалаа барилаа гээд л уурсан нөгөө хүнд: Яахаараа би бензин хийх ёстой гэж чи юу хийх ёстой гэхэд. Би таныг хянаад мөнгө хураан тэнд өгнө. Харин та бензинээ өөрөө хийнэ гэвээ. Ийм хуультай гэх юм гэнэ. Дэлхийн бүх улс оронд тан шиг хүмүүс нь бензинээ хийдэг. Би анх удаа танайх шиг тэнэг газар харлаа. Хаана нь яаж дарах яаж хийхийг би мэдэхгүй. Ямар тэнэг хууль дүрэмтэй тэнэг газар уу гээд уурсав.
Гэтэл тэр хүн: Харин тийм ээ ноёнтоон. Манай хууль ийм тэнэг байгаан гэхдээ хууль бол хууль бид мөрдөх ёстой гэсэндээ. Нөхөр бөөн уур суусанаа ёстой нэг тэнэг юм. хэрэлдэж ч болохгүй. Урдаас тийм ээ ноёнтоон бид мэдэхгүй манай хууль ийм гэх юм ёстой нэг тэнэг гэхээс өөр үг олдохгүй юм гэвээ.
Бид хотын төвд мөнгө солиулахаар болтол бүх юм нь зэрэгцээд хаачав. Яажийгаан. Үдийн цай гэв. Орой эрт хаадаг байж бас юун үдийн цайсаг юм бэ? Бид явсаар өөрийн хотдоо ирлээ. Банкинд орон Австрали доллар авах гэж арай л галзуурсангүй. Аянгат нөгөө УЛУРУ гэх алдарт хайрханыг тахихаар Австрали явах гэж байгаа юм. Гав ганц мянган доллар солих гэж наян юм болон наян нэгэн шөнө болох дөхөв. Энд мөнгөн тэмдэгтийн бодлого маш хатуу. Чи яахаараа 1000 ногоон авах гээд байгаан. Хаанаас наад манай мөнгийг олсон юм? эх үүсвэрийн баталгаа гээд л нэхдэг.
Миний паспорт, виза, онгоцны билетийг шалгав. Тэгснээ манай хүн бид хоёрын гэрлэлтийн баталгааг нэхэв. Манай хүний паспорт, банкны юу юу ч гэнэ үү юуу вээ бөөн юм нэхэн бас копидов.
Энд би гэр бүлийн визээр ирсэн тул ажил хийх зөвшөөрөл үгүй юм гэнэ. Ажил хийвэл данстай болно. Ажиллах эрхгүй учраас банкны данс нээлгэвэл хоёр зуухан долларын гүйлгээ хийх л эрхтэй гэнэм. Бараг тэрийг нээлгэх гээд хоёр зууг үрэх байлгүй дээ. Эргүү юм уу хаашаа юм. Толгойтой үс ширхэгийнхээ тоогоор босов. Ямар ядаргаатай гажиг юм бэ? Виз авах гэж түмэн зовлон болсон. Гадаад паспорт дээр бас төрсний гэрчилгээ давхар шалгана. Гэрлэлтийн баталгаа. Тэд нь бас бүгд англиар орчуулагдсан тамгалагдсан байх юм гэсэн. Яаж Монголд байхдаа нөхөртөөгөө хэрэлдэхдээ гэрлэлтийн баталгаагаа ураад хаяачаагүй юм. Бас ч гэж хагас урж байлуу яалуу, гүйцээсэн бол баларлаа байна ш дээ. Тэгснээ бас болоогүй эхнэр нөхрийн чинь овог өөр байна ч гэх бичиг цаасны ТАМ гээч мөн болтой. Яахаараа ийм болтол нь эд чинь хашраа вэ гэж бодмоор.
Гэвч бас яалт ч үгүй давуу тал маш их байгааг олж харлаа. Японд ч доллар солиулахад паспорт авдаг хувилдаг болсон байсан нь санагдав. Жишээ нь гадны би гээч этгээд энэ улсын мөнгөн дэвсгэртийг дураараа ихийг олсон ч хил гаалиар нь гаргаж чадахгүй, өөр мөнгөнд шилжүүлж болохгүй ашигтай. Аялал жуулчлал өндөр хөгжсөн энэ орон өөрийн эдийн засгаа маш сайн хямгадаж хамгаалдаг юм байна. Монголд захын нэг луйварчин л найман шаргаас мөнгө солиулаад доллар болгоно уу юу дуртайгаа болгоод аваад гараад явдаг ш дээ. Монголчууд бид ч өөрсдөө тэр хавьд дөхөхөд л алхдаг банкууд ирээд өөрсдөө мөнгө төрөл төрлөөр нь солин өгдөг өндөр үйлчилгээнд үнэхээр дассан болохоор нөхөр бид хоёр багтарангаа алдлаа.
Монгол гээч орон дэлхийн улс орнуудаас хөгжлийнхээ хувьд хамаагүй илүү хөгжсөн мэт.
Хаа хамаагүй бүх төрлийн дэлгүүрээс архи авна, баранд хаана ч орно. Алхдаг банктай, явдаг утастай, гараа л өргөвөл ямар ч машин такси болж хувирч болно. Бүр эд нар угтаад л, дагаад л гүйдэг ш дээ. Гэтэл бусад оронд архи авна гэвэл нилээн асууна. Тусгай дэлгүүртэй, бар сав нь тусдаа гудамжтай төвлөрсөн, тэнд очих гэж зориуд л явна.
Банк орвол мөрдөн байцаалтад орж буй мэт, Дүүжлээстэй утас олох гэж гүйнэ. Таксины зогсоол орно гээд л түвэгтэй. Хэрэглэгч ХААН гэсээр ХААН болсон байсан юм биш үү. Өөр газар үйлчилгээ муу байна гээд ХААН шиг уур хүрээд унадаг болжээ. Ингэхэд ХААН банк ХААНыг харилцагч нарын үйлчлэгч болгосон болохоор л зарим хүмүүс чи гүзээ илээд биднийг хүлээн аваад бүх юмыг хийж өгөх ёстой. Аврах юм бол хурдхан аварч хар юмнаас зайлуул. Уулзаж хүлээн авсангүй нууц байлаа гээд байгаа юм байна. Хаан кофе гээд цай хүртэл бий. Чингис Хаанаа хоюуланг нь ЗАРЦ, ҮЙЛЧЛЭГЧ болгон ууж идэж, унтаж хэвтдэг үг болтол нь доош нь оруулжээ. Доороо дэвсэн, дотуураа уух учир юуных дээдлэл хүндлэл байхын. Хаан суудлын бүрээс ч байдаг биз дээ. ХРИСТ архи БУДДА буудал гэсэн нэр бусдаас хайна биз ээ. Ер нь ХААН гэсэн нэрийн тухай, эрх мэдэл авир аашийг нь нилээн гаргаж бичиж тавихгүй бол болохгүй юм байна даа.
За юутай ч дэлхийд үйлчилгээгээрээ хэрэглэгчийг ХААНд өргөмжилсэн Бидэнд үнэхээр сайхан юмаа. Гэвч яг улс орноо гэсэн орнууд бол маш хатуу, хууль дүрмээ барьдаг. Монголд мөнгө угаах бүх л тогтолцоог задгай тавьжээ. Миний хамгийн их гайхдаг Монгол үйлчилгээ нь микрогийн чарлаач нарын орилоон. Хүн аль нэг тийшээ явахдаа зорилготой л баймаар юм. Сансар орноо хөө гээд гарвал Сансар гэсэн бичигтэй юмаа уншаад суухгүй Нисэх рүү явмаргүй юм. Өөр юманд суун тэнэхгүй нь ойлгомжтой байтал 100 айл, ЗААХ ЗА+Х ++++++++З++++++АХ гэж хашгирах ямар хэрэг байдаг юм болоо. Хүмүүс уншихгүй залхууран дуугарсанд нь суудаг болгох үйлчилгээ юм уу.
Өгөр хужаа нар тэгдэг гэж сонссон. Тэднийг дуурайж байгаан юм уу. Ёстой болохгүй шүү.
Хужаа нарыг дуурайгаад байвал ёстой хужаа л болно шүү.
Тэр нэг нялх нялзрайн шөл хийж идэж буй хужаа нарыг харснаас хойш дотор муухай болоод үзэн ядах сэтгэл төрөөд уналаа надад. Жирэмсэн хүнийг зодох, Хүүхэд машин дайруулахад хараагүй, үзээгүй мэт байх Монгол одоохондоо байхгүй ч удахгүй байх боломжтой. Учир нь хүн бие биенээ зодоход болиулдаггүй. Хулгай хийж байхад нь хэлдэггүй ш дээ. Энэ бол тэдний араас ороход хэдхэн жил дутуу байгаан шинж. За жирэмсэн хүнийг зөндөө л зодсон байдаг ш дээ согтуу өгөр хар юмнууд нь.
Гэтэл хүүрнээс долоон дор хужаа нар хүүхдийн шөл захиалаад ууж байхын. Өгөр хужаа нар сүүлийн үед чухам олимпод аваргалаад байгаан учир энэ шөлтэй холбоотой гэх юм. Арай үгүй байлгүй дээ.
Улс нь зөвшөөрмөөргүй юм. Нялх ургийн шөл нь тэнхээ тамир сайжруулдаг гээд маш үнэтэй худалдаалж бүр яахын аргагүй нялзрай хийсэн шөл идэх баримтат зураг байх юм. Хүний адаг энэ улсад хэлэх муу үг ч алга. Арай ч Монгол хүн ингэхгүй гэмээр байвч итгэхэл бэрх. Учир нь нялх нялзрайнуудаа төрүүлээд хаяад байгаа эхчүүдийг юу гэх бэ? Юу ч үгүй тэгж хаясанаас мөнгө болгоё гэвэл энэ адгийн амьтад хийж л таараа. Ерөөсөө тас хар мунхаг мулгуу болсон энэ улсын араас хуруу дармаар л жийж байгааг олж харлаа Монголчуудыг.
Яах вэ??? Адгийн улс хүн төрөлхтний шившиг улс байх ч арай ч Монголчууд тэднийг дуураймааргүй байхын. Та нар боддоо нялзрай хүүхдээр хоол шөл хийсэнийг. Хийж чадлаа гэхэд яаж идэж чадаж байна гэдэг аймшиг. Яасан муухай юм дуулгадаг яасан буян заяагүй новшийн улс вэ энэ чинь. Ухаантай хүн шиг хүн байна уу энэ улсад. Үүнийг үзэн ядаж эсэргүүцэж байгаа хүн байна уу тэнд. Улсын Төр нь тэгээд зөвшөөрөөд байгаа юм уу тэгээд. Энэ бүхэн ҮНЭН бол энэ бузар орныг ОЛИМПОД орох эрх өгөхгүй байвал яасым.
Нялх хүүхэд идээд тамир суун Олимпод оролцдог Мангасын орон Хүний орнуудтай өрсөлдөх эрхтэй юм уу. Яачихсан улс гэж түүхийн турш Монголчуудын эгдүү зэвүүг хөдөлгөж, уур унтууг нь буцлуулж, зэвүү дургүйг зэрэг хөдөлгөдөг түүхтэй улс гээч вэ.
Хаашаа юм бэ энэ олон зуун жилд засардаггүй юм уу, ухааждаггүй юм уу, үндсээ устгаж үрээ иддэг яадаг бузрууд вэ. Хоолны шөлөнд орохоор олон нялхас алагдаж байна даа. Дутуу хөөцөлдөн олж бичлэг хийжээ. Аборт хийдэг газар яагаад ч бүтэн бүтнээр нь үр хөврөл байхгүй. Шөлөнд орсон үрс хүн дүрсээ олсон толгой, хөл гартай байсан шүү дээ. Аборт тэгж томоор нь гаргахгүй хэсэг хэсгээр нь төмөр багажаар амьдаар нь шууд таслан ухаж, хэрчиж зулгаан тамлаж алдаг. Тэгж тамлуулж алуулсанаас томоороо гараад үхсэн нь дээр. Гэвч тогоотой шөлөнд буцлан хүний шүдэнд жижиглэгдэнэ гэж юу гэсэн үгүү.
Бүтэн бүтнээр байх энэ бүхнийг бэлтгэх том мафи байна даа. Хүний наймаагаар очсон эмэгтэйчүүдийнх үү. Яасан их олдоцтой юм бэ? Монгол хүний үрийг минь бас идээд байгаа юм биш биз дээ. Хүссэн хүсээгүй биеэ үнэлэгч нар хужаад их байгаа бусуу. Хөдөлдөг хөдөлдөггүй бүгдийг иддэг яасан муу ёрын сэтгэхүйтэй улс вэ. Байсхийж байгаад л шинэ өвчин дэлгэрдэг нь аргагүй ш дээ. Ийм балай муу ёрын газар.
Хэлэх муу үг олдохгүй нь. Миний насаараа сурсан бүх бузар хараал ч гоёдох юм байна. Монголчуудаа энэ аймшигийг сонсоод цочирдож байвал хүний гэгээ байна гэж мэд. Цочирохгүй бол та ч шөл уухад тоохгүй нь. Уусан ч үхэх уугаагүй ч үхэх махан тэнэг биеийг өөр юугаар зугаацуулан мөнгөний төлөө явах улс вэ эд. Зазаза ой гутав. Энэ муусайнуудтай алалцанаа хөө яадын. Монголчууд та нар хужаа хоолонд нугасгүй дурлан идэх нь юу ч хольж мэдэхийг нь мэдсэн бол битгий орж бай. Түвэг зүгээр. Худлаа би хэлээгүй бөгөөд интэрнетэд зураг хөрөгтэйгөө тавигдсан байгааг өөрийн нүдээр харав. Блогтоо тавьж блог бузарлаад яахав. Монгол хүн цэвэр ариун байдаг. Муу зүйлийг жигшдэг.
1 сарын 24
Энд зуны амралт нь дуусан өнөөдөр Гэгээний цэцэрлэг орж байгаа билээ. Түүнийг сургуульд оруулах гэтэл 6 настайгаас авдаг гэнэ. Эргээд л цэцэрлэг гэх сонин өдөрт гуравхан цаг байлгадаг газар өгөх нь. Цэцэрлэг биш бэлтгэл юмуу за бүү мэдээ. Лав Монгол шиг цэцэрлэг байхгүй бөгөөд нялх хүүхдүүдийг ээж нар нь харна. Хэрэв ажил хийвэл гэрийн хүүхэд харагч л авдаг юм байна. Би олон газар явах учир Гэгээн маань гурван цаг ч гэсэн харах хүнтэй газар очих нь. Аав нь авахаа мартчихвий дэээ. Заншил бий шүү дээ. Намайг байхгүй хойгуур хүүгээ мартчихвал хэн хонхдоноо. Охин маань сургуульдаа орсон бөгөөд тэр завгүй. Бусад үед нь гэртээ ганцаар байх юм байна даа. Яалтай билээ, яалтай билээ би.
Гэвч гайхуулж дуусахгүй энэ улсад өнөөдөр цэцэрлэгтээ хий дэмий яваад ирэв: Бороо орж буй тул бас амарна гэнээ. Үкэ мөн таатай газар шүү. Өнөөдөр ямар далайн шуурга болж байгаа биш дээ. Зөөлөн бороо л орж байх юм. Хаашаа юм бэ? Бороо ороод л байвал ирээд хэрэггүй гэсэн . Гэтэл борооны улирал бөгөөд бараг 2 сар дахин бороо орно гэсэн биз дээ. Бид хаана ирчээ вэ Мөнхийн лагер шиг юм шиг амралтын газар мэт энэ оронд чинь тэгээд хүмүүс нь яаж амьдраад болоод байдаг юм бэ.
Нөхөр өчигдөр Охиндоо энэтхэг хүний тухай ярихыг сонсов. Эд яагаад бүгд нүд нь гялалзаад толгой нь хөдлөөд байнаа гэхэд нь: Энэтхэг хүн толгой нь бөнжигнөн хүзүү нь хөдлөхгүй бол ярьж чаддаггүй юм. Хүзүүг нь бариад тогтоочихвол А ааа гээд үгээ мартаад таг болно гэнээ хахаха. Нөхрийн шооч гэж дандаа хүн явуулж байдаг юм. Гэхдээ нээрээ тэгдэг байж магадгүй л юм бүгд толгой нь бөнжигнөнө,
Энэтэй адилаар би нэг юм бодлоо. Намайг ямар нэг айлтгалын тухай тайлбарлан аудиогоор бичлэг хийлгээч гэх санал ирэв. Куууууааааа какакака яг ш дээ би яаж чаддын гээд би зөвшөөрсөнгүй.
Харин дараа нь бодлоо. Би бичдэг юмаа ярьдаг бол яахав гээд. Миний нүүрэнд хүн харагдахгүй байхад би яг л нөгөө анх босоод биежих гээд өдөрт гурав бууж байсан шигээ ганцаараа гэртээ галзуугийн жүжгээ тоглох мэт болохнээ. Тэр үед би яагаад байгаагаа ойлгохгүй л галзуугийнхаа гол рольд тоглодог байв. Харин одоо тэр үеэ бодвол Буурлуудаа оруулан яриулах биш өөрөө ямар нэг юмыг тайлбарлан ярих бололтой. Өдий олон сар би дандаа дотогшоогоо хандан бодож бичиж байсан юм байна.
Харин ярих бол гадагшаагаа хандан ярих нээ. Гэхдээ юу ч хамаагүй биш бас хамжааргатай ярихгүй бол болохгүй учир хяналт тавих, ярих юмаа бодон ярих гээд л олон үйлдэл хийхнээ. Тэгээд хийж үзтэл ТОЛГОЙ дотор юм хөдлөв. Дотроо бодвол дотогшоогоо, гадагшаа яривал гадагшаа хөдлөв. Та бүхэн бас анзаараад үзээрэй. Энэ толгой дотор хөдөлдөг юмыг би тэгээд өмнөх жилүүдэд яагаад мэддэггүй байсан юм болоо. Манай шооч нөхөр хуруугаа оруулаад голд нь дарвал би гадагшаагаа ч, дотогшоогоо ч бодож чадахгүй гацах бололтой. Хэхэхэ Энэтхэгүүдийн хүзүүг тогтоодог шиг миний тархийг тогтоовол инээдтэй юм болох нь. Толгойгоо ажиллуулж ярина гэдэг маш хэцүү юм байнадаг.
Тусгай хүмүүс тэгдэг байх. Бэлэн цэцэн үгтэй энэ ярьдаг хүмүүс ийм болдог байхоо. Гэлээ ч яахав дээ ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлага хэрхэн хэлэх талаар тайлбарлан хий гэж Хаан над тушаасан тул Кууукааарий күүүүү гэж байгаад л нэг үзээд алдахаасдаа ККККК. Байтлаа бүр хачин хачин ажил хийж сурч байхнээ. Ярих ч бас аюул шүү. Ямар ч хамаагүй ярьдаг би нөгөө болохгүй бүгдийг нь хэлүүл яанам. Жооорон гээд урсгаад хаядаг хараалуудаа би хааш нь татахав. Харин ч бас хяналттай бичдэг тулдаа хааяа за энэ ч бас арай ширүүднээ гээд арилгаад байдаг ш дээ ккккк яанаа одоо.
Би чинь удган болоод л хүмүүжмэр аядах гээд байгаа болохоос ойд төөрсөн маугли ч юм уу чонын үүрэнд өссөн амьтан мэт л хамаагүй амьтан шүү дээ. Ай тэр сайхан эмэгтэй хүний намба төрх, эвлэг зөөлөн яриа хөөрөө гэдгийг чинь манай нөхөр байтугай би өөрөө үзээгүй хүн. За юутай ч хэлээ хазаж, үгээ залгиад ярьж болохгүй болхоор бичсэн юмаа уншчихая гэх хялбар бөгөөд сайхан арга байгаа юм. Умших дургүй ууртай хүмүүстээ юу ч гэсэн бас дуудлага хэрхэн хэлэх талаар дуу авиагаараа хүргэе. Тэр дуудлага хэллэгийн тухай өчигдөр шөнөжин сууж бичсээн. Одоо тэгээд хаашаа харж юуруу харж уншихыг маань тэр хүн зааж өгөх бизээ.
За тэгээд доройтуулах долоон нийгэмээ ч бичиж дуусгасан бөгөөд нэг уншаад тавинаа. Тэгэхгүй бол хянах завгүй тавибал үг үсэг алдагдаад бөөн алдаа байдагт өршөөгөөрөй. Аянгат энэ жилийнхээ гарааг Сэднэйгээс эхлэх нээ. Би анх босоод удаагүй байхдаа ДЭЛХИЙН ТҮҮХ билүү юу билээ 65 000 төгрөгийн үнэтэй нээх зузаан гоё номыг анх гарахад нь ИНТЕР номоос очиж авсан юм.
Үзээд л явж байтал Австралийн УЛУРУ гээд хайрханы зураг АЯНГА цахиж буй үзэсгэлэнт зураг харагдав. Гэнэт миний татганан хөдөлж бөөн баяр болон Онгод давхин орж ирэв. Тэр эмэгтэй байсан. Тэр зургийг гараар минь цохин цовхчиж энд очино. Энд очино. Би энд байгаа. Энд очино гээд бие тонгочуулаад байхаар нь номоо хаагаад хаясан билээ. Юу гэнээ солиотой юм бэ яасан. Юу яасны чинь хаа байсан Австрали хэзээ ч очихгүй байсаар үхэх хамгийн өндөр магадлалтай газар гээд л би түүнийг шоолон дүүдээ хэлэн хоюулаа баахан шоолж инээж байж билээ.
Тэр үед бид гадаад гарч амьдрахаа мэдээ ч үгүй байсандаг. Яг л энэ үе санагдана. Гэтэл одоо явах гээд байж байдаг үнэхээр гайхалтай. Алиса гайхамшигийн оронд гэдэг шиг л Аянга гайхамшигийн оронд очих юм даа.
Тэнд намайг юу хүлээн буйг хэн мэдкү. Юу болку бөө мэдээ. Юутай ч явж ирсэн сонингоо мэдээлэх болноо. Араас сайн залбирч байгаарай. Хахахаха шалгалтад орох гэж байгаа юм шиг хачин санагдчихлаа. Яах гээд байгаан, юу гэх гээд байгаан бөө мэдээ. За тэгээд мэлмийтэй бөө нар маань Аянгат тэнд яах гэж очоод байгаан, юун хэрэгтэйн учрыг харан Буурлуудаасаа асуун надад халуун будаа илгээгээрэй дээ. Би ч харамч хүн болохоороо хайран мөнгө энэний оронд бороо цас нэвтрэхгүй дулаахан модон өргөөгөө барьсан бол аштай юун Хаааййййн л гээд харуусан бухимдах ч Тэнгэр гээчийн үйл, Хааны зарлиг хоёрыг яалтай билээ.
Гэр өргөөг маллана гэдэг жинхэнэ монгол хүний л ажил байдаг юм байна лээ. Өвөл дулаална, зун нимгэлнэ гээд хүн хүч хэрэгтэй ёстой хэцүү. Би цас орох бүрт л хөгшин төгцөг болчихоод гэрлүүгээ авирч цас арилган гулгаж, уяанаас татаж байж тогтдог байсан минь санаанд орлоо. Жилийн өмнө л Аянгат байлдааны ногоон хуягтайгаа гэр дээрээ шүүр барьсан шулам шиг суудаг байлаа шүү дээ . Зун нь бороон дусаалыг тосож гүйх гэж бөөн ажил. Гэвч галаа түлчээд өргөөнд байх ч жаргал байлаа шүү. Монгол маань санагдан сайхан санагдлаа. Ёстой гоё байсан. Амьдрал баян адал явдлаар арвин юмоо. Тэнгэр Монголыг минь өршөөг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.