Tuesday, January 17, 2012

Төрийн тураал ба Хүний хорлол


69 р хуудасны Төрийн тураал ба Хүний хорлолын тайлбар.

Ард түмэнд Үндэсний Алтан Дээд ГэрИэ байдгийг
Үл мэдэгч хүн  ЗЭРЛЭГ

Их Монгол Улст үүслийн гэгээн Дээд Үндэс байдгийг
Үл ойлгогч хүн  МУНХАГ

Эцсийн шийдвэрлэгч нь Ард Түмэн байдгийг
Үл ойшоогч хүн АЛУУРЧ

ЗЭРЛЭГ, МУНХАГ, АЛУУРЧ  гурав нь
Төрийн тураал ба нийГЭМийн ЭХ-ҮР билээ.

Бугшмал хэцүүгээр
Нийтийг гутаан
Итгэлийг булааж
Буцааж худалдаад
Буруу бүгдээр
Зөвийг дийлүүлдэг
ХҮН ХОРЛОЛ дарангуйлваас Төрийн тураал билээ.

АЯНГАТ:
Монгол өвөг дээдэс маань нийтээрээ ГЭМ үйлдэхийг нийГЭМ гэж хэлдэг. Харин нийтээрээ найртай тухтай эвтэй  байхыг нийХЭМ гэдэг. Энэ нь нийлээд алив ажлыг эв найртайгаар төгс хийн ҮР ДҮН тэй гаргахыг  нь ХЭМ гэхнээ. Нийтээрээ ГЭМ хийнэ гэж ямар юм байсын, би л лав хулгай хийж худлаа яриагүй, улсад өчнөөн жил ажиллаа гэх хүн захаас аваад бий. Монголын уруудах доройтохыг бид биш дээр сонгогдсон хүмүүс л хийсэн, би бол ядарсан ядуу эгэл Ард гэх нүү. Гэвч та сонгосон, байсан учраас л бас нэг ГЭМТЭН болдог байх нь.
Өөрөөр хэлбэл бид өөрсдөө тэднийг сонгож гаргадаг. Тэгээд хариуцлага шаарддаггүй. Тэмцэж хэлсэн хэдийгээ дэмждэггүй. Ердөө л манайх өнөөдөр хоёр , гурван өдрийн хоногийн хоолтойгоо, болж л байна, аргалж л байна гэх сэтгэлгээнд баригдсанаас бид Гэмтэн болно. Булаалгуулж идээд дассан биднийг бас зүгээр ч үгүй Хочтой гэж мэд. Булхай нар гэдгийн байна лээ. Нэг үгээр хэлбэл арчаагүй дарлуулаад, дээрэлхүүлж явахдаа таарсан гутлаа чирж, нусаа гоожуулсан новшнуудаас нэг их ялгарах юм биш.
Эх орон минь Хужаа нарын хоол болоод дууслаа гэж халаглах хирнээ л хэрэгтэй газар нь хэлгүй таг. Эх орны хишиг гэж хувааж идэх нь буруу гэх хирнээ л хүн бүрийн , хүүхэд бүрийнхийг авахаар сонгосон бид өөрийн мэдэлгүй л хань хамсаатан болон Гэмтэн. Алив хүлээж байдаа. Цаанаа хүрэх үү, хаанаас олох юм, цаашдаа яах вэ гэж хэний ч толгойд орохгүй Азны Коля чамлахаар чанга атга өгөөд бай, өөр юу байна гээд бид ч их харлаа. Үүнээс болж Үнэгүй юманд нугасгүй гэсэн хэллэг гарчээ. 
Гэвч чимхэнийг өгсөн дүрээр атгыг авах зальтан байгааг харах билгийн мэлмий дутжээ. Цаана нь юу болохыг харах, сэрэх сэрэмж дутжээ. Энэ бүхэн биднийг бүгдээрээ Гэмгүй мөртөө Гэмтэн болгох арга байсныг ухаарах оюун дутжээ. Мэдвэл зохихуйг мэддэггүйн харгайг өнгөрсөн хойно нь ойлгов. 
СОЦИАЛИСТ нийГЭМ  гэгчид бүгдээрээ Нэгэн толгойн зөв бурууг ч ухаарахгүй НИЙТээрээ ТАРХИгүй, нэгэн загварын жаран хөлт болжээ.
КАПИТАЛИСТ нийГЭМ гэгчид бүгдээрээ мөнгөнд Хордсон тус тусын тархитай могой болон өрсөлдөн алалцдаг болжээ.
Аль ч хүний нийГЭМ эрүүл сэтгэхүй, зөв бодолгүй бол нуран унах нь ЖАМ ажээ. Өөртөө итгэхгүй, өөрийгөө доош хийгчид бид миний өмнөөс тэр бодчихсон, миний өмнөөс тэр амьдралыг минь зохиуцуулчихна хэмээн итгэсээр, итгэлээр нь илбэ үзүүлж тоглосоор нийтээрээ ГЭМтэн болон амьдрах болсон байна.
Бидний ГЭМээр сонгогдсон Хүн дарангуйлагч Хүн Хорлолтонгууд биднийг нийтээр нь мунхруулан тархи угаан, арай өөр сэтгэснийг нь ад үзүүлэн гутааж,  амархан дийлэхгүйгээ алж хороож, зөв бүхнийг гүтгэн доромжилж мэрэгшсэн байна. Үүнд мэрэгшсэн хэдхэн хүн л ТӨРийг турааж, хатааж, нугаслан алж байна. 
Идэж уухдаа ижилсэн идэж ууж, эргээд учрахдаа амаа ангайхгүй болгон Авилгаар барьцаалан аалзны тор сүлжжээ. Авахгүй бол амьдрахгүйгээр, өгөхгүй бол хөдлөхгүйгээр НИЙГЭМ гээчдээ АВИЛГАЛЫГ баттай зоож өгсөн нь ард түмнийг туйлдуулах аятай таатай алуур юм. Өгөх газар нь өгөөд, авах газар нь авахгүй бол Амьдрал гээч нь ТАМ болгохоор алсын хараатай сүлжиж орхижээ.
Амьдрах өртөгийг нь нэмээд, авах цалинг нь багасгаад, Банкны хүүгээр барьцаалан амьдрах орон байр, сурах төлбөр, тэтгэвэр, унах унаа, хэрэглэх хэрэгцээг нь хэржээ. Үзэгдэж харагдахгүй энэ АЛУУРыг  өнөө цагт хэрэглэн байна. Гэвч ямраар ч Алуурч боомиллоо гэсэн амиа аврах уу, үхэх үү гэдгийн эцсийн шийдвэр нь АРД ТҮМЭНД байх аргыг энд битүүгээр ойлгуулсан байна даа.
Ард Түмэн эвтэй байвал Аюултай. Иймд олон нам болгон  албаар хүчийг нь сарниулсан Алуурыг ухаарах мэлмийтэн байна уу? Миний Монголын нялхасыг хүртэл өвгөд хөгшидтэй нь нийлүүлээд ч Гурван саяд хүрэхгүй. Гэвч нэгэн ГЭРийн гуравхан сая хүнийг нэгдэн нийлэхээс сэргийлэн баахан олон НАМ байгуулан бутаргаж , тарааж, жижиглэж, хооронд нь алалцуулах нэгэн АЛУУР энд байна.  Худлаа гэвэл жаахан боддоо.
Өнөө олон намууд сонгууль болохоор л нэгддэгийн учрыг бод. Нэгдэнээ гэдэг ханцуйн дотроо наймаагаа хийгээд л нийлж байгаан. Бид ялуул төдөн сайдын суудал, тэр энэ бүхнийг тэгж ингэж хуваана гээд аль хэдийн тохирдог байх нь.  Үүнийг та нар харлаа. Хамтарсан Засгийн Газар хэмээх хуурамч гэрлэлт.  Амьдрал дээрхи харьцуулалт нь 500 000 ын ГЭРЛЭЛТ шүү дээ. Хуурамч гэрлэгчид хэзээ ч Үнэнч байдаггүй юм. Ямар сайндаа одоо хаяад явж байна.
Жижиглэн тасчиж идэх сонгууль хэмээх энэ АЛУУРынхан бол МОНГОЛ түмэн түүхэндээ Алтан Дээд ГэрИэ буюу Гэрээрээ Эвтэй байсныг албаар буснуйлагчид юм.  Иймээс эд бол ЗЭРЛЭГҮҮД. Таслан идэж, хооронд нь алалцуулан хуваан идэгч Зэрлэгүүд.
Их Монгол Улсын түүхийг энэ нэр дэвшигч нараас асуугаарай даа. Аягүй бол Эзэн Чингис Хааныг алуурчин байсан, хятадынх гэсэн гэх хүн гарах өндөр магадлалтай Мунхагууд бий.
Учир нь тэд түүхийн АЛУУРЧДЫН номыг л ҮНЭН гэж боддог хүмүүс. ЭЭСҮҮС эцэг минь л намайг энэ сэнтийд суу гэсэн гэх нэр дэвшигч нар олооон олон. Ичинхорлоо гэх хүний эрхийн хуульч эмэгтэйгээс эхлээд өмнөх сонгуульд бүлгээрээ залбирал үйлдүүлж байхыг нь би сайн мэднэ.  Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн гэхийнхээ хирээр дотоодын түүхийг түй гэж нулимах сэтгэлгээтэнгүүд олонгоос болоод ТӨР нь өөдөлдөггүй юм. Шалгалт аваад үзээрэй худлаа гэвэл. Монгол нэрийг тайлж мэдэхгүй, Монголын түүхээ уншиж үзээгүй,  Монгол нутгийн онцлогоо мэдэхгүй, Дөрвөн улирлын ач холбогдлыг ухаарахгүй, Хүн амын тоогоо харьцуулж бодоогүй, Монгол хүнийг яаж залахаа мэдэхгүй Төрийн түшээд даанч олон байх шүү.
Ямар сайндаа л харахгүй юу. Галын тахилгаа эм хүнгүй хийнэ. Унахын цондон доо гэж би хэлээгүй юу. Тэгээд унаж яваа Засгаа хараа байлгүй дээ. Чааваас хэн гээч ламаасаа асуусан юм болдоо. Тахилга гэсэн болохоор Төрийн зайран Бямбадоржоосоо асуусан юм уу. Төрийн зайран гээд амбасан үед л бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр бөөг мэдэхгүйг далимдуулаад өөртөө ч юмуу хэн нь ч юм Төрийн гээд өгчихжээ. Ичмээр юм. Шарын шашинтай хамсараад хамсараад Төр нь өндийдөггүй ээ. Эзэн Чингис буух ёсгүй тэр бол мухар сүсэг гэж ярих Зайран Бөөтэй юу ярихав дээ.
 Бөө гэдгийнхээ ч учрыг Онгод гэдгийнхээ ч мөн чанарыг мэддэггүй байж Төрийн гээд амьтан панийлдахаасаа ичмээр юм. Цаг нь ирж цаламгүй Дээд Онгодууд морилон байгаа өнөө үед ам араа мэдэж бурж байвал зүгээрсэн. Арван жилийн өмнөх үеийнхийг бодвол Монголчууд БӨӨ гэдэг юмыг мэддэг, айл бүрт өөрийн Онгон шүтээнүүд залардаг болоод байгаа шүү. Шарынханыг дуурайн хөгөө чирж хувилгаан тодруулдагыг нь дуурайх гээд байгаа сураг сонсдсон нь цуу л байгаасай билээ дээ кккккк.
Мартсанаас намайг бага байхад ардын депутат гээд л энд тэндээс ажилсаг мундаг хүмүүс ёонгогдоод л их хуралд суудаг байсан. Харин ч нэг үнэн ажил хийдэг шударга сонгууль байсан шүү.
Түүхээ мэдэхгүй, үүслээ санахгүй, өөрийнхөө өвгөдөө андуурдаг  Мунхаг Хүн Төрд шургалснаас л газар шороогоо хайр найргүй тавьж өгөн, хар хятадуудыг үржүүлэн, элдэв нинжаг төрүүлсэн шүү дээ. Үгүй ядахдаа өөрийн түүхээ мэддэг бол миний өвөг атга шорооныхоо төлөө амиа өгөөд энэ Хятадад буудуулж байсан юм гэж боддогсон  бол арай ч хужаа нарыг давраахгүйсэн.  Мунхагууд бол Түүхийн Алуурчид тэд биднийг бас түүхгүй болгон төгсгөхийг хүсч байна.
ЗЭРЛЭГ, МУНХАГ, АЛУУРЧ гурав
Төрийн Тураалын ЭХ  - ҮРЭН
НийГэмийн  ЭХ – ҮРЭН
Төр ариун байх ёстой. Төрд дээрхи гурван АЛУУРЧ орох шургалах л юм бол ГЭМийг үйлдвэрлэн Эх нь болно. Үүнээс үүдсэн ҮР нь дандаа ГЭМтэнгүүд болно. Гэтэл шургалах байтугай Шигсэнээс болоод ГЭМТ ХАР НИЙГЭМ үүсэхээр барахгүй өндөглөөд үүрээ засаад лаглайжээ.
Хамгийн ойрхон шинэ зургаан сайдаас Хатны номыг асуугаад үзээрэй.  Талаас илүү нь Хараа ч үгүй, сонсооч үгүй нь баараагүй дэг. Хүрэлсүх нь арай гайгүй уншсан байж болох юм. Нам биш Монголын төлөө явуулчуул холуу гүйж магадгүй гэж горьдох юм. Тэр хатны судрыг уншвал гэгээрээд гэнэт сүйд хийж магадгүй юм шүү. Аштай юу. Бүүр дээр үед би нэг сониноос түүнийг мөнгө олоод хүн нь өглөө гэж уншиж байсан шиг санагдаад байх юм. Үнэн байвал хүний мөс бас байгаа болов уу гэж найдмаар. За мэдкү мэдкү. Хаан сая хэд хоног Монгол яаравчлан явсан юу хийчихсэн юм болоо. Онц муухай хуйвалдаан тухай ярьсан шүү. Над даанч цаг нь болохоор илэрнэ.гээд хэлээгүйдэг. Хэтэрхий чалчаа болохоор би ч нэмэр алгаа.
За юутай ч Тураалтай ТӨР минь Таргалах болтугай. Хэдэн 6 витамин нь 6 сардаа ихийг бүтээх болтугай. Витаминдаад ч нэмэргүй болсон Засагдаа чааваас .

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.