Monday, January 16, 2012

ХҮНИЙ ЭРХИЙН МУНХАГЛАЛ


Төрийнхөний жүжигээс болж төлөвлөгөө өөрчлөгдөн Хатны судрын болохгүй Харуудын тухай бичсэнгүүдийг өөрийн хэмжээнд яаралтай тайлбарлаж сануулж байхгүй бол бүр даварлаа байна. Дураа хүрэхээр гарчихаад л дургүйгээ хүрэхээр больчоод л Яажийгаан одоо. Ямар ганц манай гэр биш дээ. Бүхэл бүтэн Монгол улс, ард түмний хувь заяагаар тоглоод байх чинь юу гэжийгаан. 
Зургаахан сар дутуу байхад нь больж жүжиг тавиад байгааг нь хараарай хөөе. Болиул нэгмөсөн болиод таруул таарна. Ичихгүй зургаан сарын дараа дахиад сонгуульд орно гэх вэ дээ. Хөгийн Наманцарууд бүгд тарвал яасын. Ард түмэн өөрсдөө нэр дэвшигчдээ сонгох нэг бол нэгмөсөн ерөнхийлөгчтэй орон болбол дээрдэг.  Энэ сонгуулиар хувиараа нэр дэвшихийг бүгдэд нь уриалж байна. Төрийн албаны сайн ажилчид, Монгол улсын маань Монголоо гэсэн зүрх сэтгэлтэнгүүд бүгд нэрээ дэвшүүлцгээх хэрэгтэй.  Монголчууд өөрсдөө чадна сайн гэсэн хүмүүсээ урих хэрэгтэй.
Монголын төлөө гэсэн Гал үндэстэнгийн Мөнхбаяр,  Үйлдвэрчний эвлэлийн Ганбаатар,  шар Уянгаа гэх мэтээс өгсүүлээд л  ажлаа мэддэг хийдэг дүүргийн бүхнийг авч явдаг төрийнхөн өөрсдөөсөө сайн хүмүүсээ  шаардаж сонгуульд оруулмаар юм биш үү. Ард түмний итгэл гэдгийг арай ч хөсөрдүүлчихгүй байх. Яахаараа дандаа нүүр нь ч бөгс нь ч улайхаа байсан юмнууд ээлжлэн Төр лүү дайраад байдын бэ?  Монголдоо амар жимэр амьдармаар байна ш дээ. Үргэлж эмзэг бүлгийн амьдралаар амьдарч сэтгэлээ зовоон, өрөнд баригдан, өтөнд дарлуулах шаардлага алга. Ард түмнээ бодон зүтгээчээ алдартай ухаантай хүмүүс байвал. Би болж байна бид болж байна гэлгүй Эх орныхоо баялаг, тусгаар тогтнол, гэгээрэлд хувь нэмрээ оруулаачээ.  Үкэ мөн яалтай билээ.
За юутай  ч Сорхагтани Хатны номд та нарын Хүний эрхийг юу гэснийг уншцгаая. Хатны сударын энэ айлтгалд арай амар ойлгуулах үүднээс зарим нэг үг нэмсэн бөгөөд гэвч утга санаа нь алдагдаагүйг анхаарна бизээ. Оригтойгоо өөрсдөө тулгаж үзээрэй.
“Хөх Монголыг Нүүдлийн соёлоор бадраах Их Засагийн Алтан Дээд ГэрИэ”  хэмээх  2009 оны хэвлэл шар номны  69 р хуудас. Соракоктай цэцэн Хатан.

Хүний Эрх гэгч Мунхаглал

ХАМАГ МАНГДАЙН ЗОВЛОНГИЙН ЧАНГА НЬ  
ХҮНИЙ ОРШИХУЙН АЛДААНЫ ЦУГЛАРАЛ БИЛЭЭ
ЭХЭЭС ҮЗЭГДЭЭД, АМЬ ЗУУСААР,  ҮХЭЖ ТӨГСӨХ
ХҮН ХОРЛОГЧДОД  ЭРХ БАЙНА ГЭВЭЛ МУНХАГЛАЛ

ИДЭХ ЁСТОЙГ НЬ ЭРХ ГЭВЭЛ
ХАМАГ АМЬТАН БҮГД
ХЭРЭГЛЭГЧ ЭРХТЭЙ  БУС УУ
ХАРИН ХҮН ГАНЦААР
ХЭРЭГЦЭЭНЭЭСЭЭ ИЛҮҮГЭЭР
 ХОРЛОЖ ХЭРЭГЛЭДЭГ

ОРОН ЗАЙ НЬ БҮХЭЛДЭЭ
ОЛИГГҮЙ ДЭЭРЭМ БАЙДАГ
ХҮН НАРЫН НИЙГМИЙН ОЛЗЫГ
ХҮНИЙ ЭРХ ГЭВЭЛ ҮЖИРХЭЛ

ХҮСЭЛ НЬ ИДЭХҮЙ, УУХУЙ
ХҮН,  ИРГЭНИЙ НИЙГМИЙН
ХАНАДАГГҮЙ ХЭРЭГЛЭЭГ
ЭРХ ГЭХ НЬ ХӨГЖИЛ ХЭМЭЭХ ЭНДҮҮРЭЛ

ӨНӨӨДӨР,  ӨНГӨРСНӨӨ МАРТААД
ИРЭЭДҮЙГ БАЙГУУЛНА ГЭВЭЛ ТӨӨРӨГДӨЛ
ИРЭЭДҮЙГ, ӨНГӨРСНӨӨР ӨНӨӨДӨР УСТГАХ
ҮХЭЛ , ДОРОЙТОЛ, ТАМЛАЛЫГ ЭРХ ГЭВЭЛ МӨХӨӨГДӨЛ
ӨНӨӨДӨР НИЙГЭМЭЭР ГАЙГЭМ ТАРЬЧИХААД
МАРГААШ НЬ АРДЫГ АВРАХ ДҮР ҮЗҮҮЛЭГЧ
ӨСӨЛСӨН БОУЛИГАЙ НАР

СЭДЭШГҮЙ МУУГ СЭДЭЖ
ҮЗЭШГҮЙ МУУХАЙГ АРДАД ТУЛГАН
ӨМЧТЭЙГӨӨР ӨМЧГҮЙГ ДЭЭРЭМДҮҮЛЖ
ГЭМИЙГ ТАРААЖ
ГАЗРЫГ ГАЙЧИЛЖ
УЛСЫГ УСТГАСНЫГАА

ХҮНИЙ ЭРХ ГЭГЧ
ТӨРИЙН ТУРААЛААР
МАНГДАЙН ТОЛГОЙГ ХООСЛОН
БӨӨ ТАРХИЙГ ҮХҮҮЛМҮ.

ЯС,ЦУСЫГ ТЭЭГЧ ОУЛ БИЕ НЬ
ЭР ЧАНАР БОЛОВЧ
КҮ СУРЛАГАГҮЙН УЧИР
ЭРХ ТҮҮНД БАЙДАГГҮЙ

ОРЧНОО ДАРАНГУЙЛАГЧ
ХҮН ХОРЛОЛ НЬ
ЭР БИЕ БИШ
КҮ СУРЛАГА ҮГҮЙ УЧИР
ЭРХ БОЛОХГҮЙГ УХААР
ХҮН ХОРЛОГЧДОД
МЭДВЭЛ ЗОХИХУЙ БАЙХГҮЙН УЧИР
ЗОРИЛГО НЬ ХООСОН
ХҮСЭЛ НЬ МӨХӨЛ БИЛЭЭ.

ХҮН ХОРЛОГЧ БОЛБООС
ХАМТРАХУЙГ ХООСЛОГЧ
ГАНЦААРДЛЫН ҮХЭЛ
ГАЗРЫН ГАЙ
ОГТОРГУЙД ГЭМТЭН БИЛЭЭ.

БОДИТ ЧАНАР БҮХНИЙГ
БАЙХГҮЙ ХЭМЭЭН ҮЗЭН ЯДАЖ
БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ СҮЙТГЭЖ
БАЙГАА БҮХНИЙГ УСТГАГЧ
ХҮН ХОРЛОГЧДОД

ХААЛГАТ ГЭРЭВ БАЙХГҮЙ
ХАНЬ БУС ИЖИЛТЭЙ
КӨБКҮ БУС ХҮҮХЭДТЭЙ
ХҮН ТАМЛАЛ БИЛЭЭ

ОРОЙН ДЭЭД ГЭРЭВ ҮГҮЙ
ОРХИДОС БИЕИЙГ ОЛЖ
ЭЦГЭЭ ЗАНДАРСНАА
ЗАСГААР СЭТГЭЖ
ЭЭЖИЙГЭЭ БОХИРООД ОНГИРЧ
БҮГДИЙГ ХӨГИЙН БОЛГОН
ХОХИРСОНЫХОО ТӨЛӨӨ
НАРЫГ ЗҮХЭЖ
ГАЗРЫГ ЗОДОЖ
АНДАА ЯЛЛАХ
ХҮН ХОРЛОЛ БОЛ
БОДИТ ЧАНАР БИШ
НИЙГЭМТ МУНХАГЛАЛ
ТАРХИНЫ ТУРААЛТ ХӨГЖИЛ БИЛЭЭ.

АЯНГАТ:  За эхнээс тайлбарлая.
ХАМАГ МАНГДАЙН ЗОВЛОНГИЙН ЧАНГА НЬ  
ХҮНИЙ ОРШИХУЙН АЛДААНЫ ЦУГЛАРАЛ БИЛЭЭ
ЭХЭЭС ҮЗЭГДЭЭД, АМЬ ЗУУСААР,  ҮХЭЖ ТӨГСӨХ
ХҮН ХОРЛОГЧДОД  ЭРХ БАЙНА ГЭВЭЛ МУНХАГЛАЛ...

Оршихуй гэдэг бол бидний амьдарч байгаа байгалийн алив цаг агаарт орших орон нутаг орон зай, аж амьдрал, аж төрөхүй минь билээ. Хялбараар төсөөлцгөөе. Аянгат гээч нэг хүн байвал жилийн дөрвөн улиралтай Монгол гэх газарт Улаанбаатарын ойролцоо тосгонд амьдардаг улаан хацартаа. Тэр болбоос нөхөр, гурван хүүхдийн хамт төр засгийн нөмөр нөөлөгт гандан гундан, ганганан гунганан амьдардаг. Миний амьдралыг тойрон эргэлдэх гэр орон, нийгэм, идэш ууш, агаар ус бүгдийг маань оршихуй гэнээ.
 Гэвч энэ бүхэн хангалтгүй бөгөөд зөвхөн ил хэрэглээ минь бөгөөд би нүдэнд үзэгдэхгүйгээр нарнаас эрчим авч өдөр нь санжигнан шөнө нь Сарнаас эрчим авч биеэ амраан, агаарыг нь амьсгалж, ус уух бөгөөд харагдаж үзэгддэггүй Баатруудаараа хамгаалуулан, өвөг Дээдсүүдээрээ энхрийлүүлэн эрхлэн амьдардаг далд бас нэгэн оришхуй бий.
Бид Далд оршихуйгаа одоо л мэдэх гээд байгаа болохоос Ил оршихуйгаа  ч анзаардаггүй ирсээн. Би ээжээс төрөөд өдий болтол идэж ууж, өмсөж зүүж явснаас өөр гавьяа байгуулсангүй. Ихэд удахдаа арай хийн гурван хүүхэд төрүүлсөнгээ л гавьяа гэхгүй бол өөр гавьтай гавьяа байгуулсангүй амьдарчээ.
 Үнэндээ би энэ орчлонд төрөөд ийм их юм үнэгүй хэрэглэсэн байж агаарыг чинь амьсгалах, усыг чинь уух уухгүй нь миний эрх гэх нь холгүй мангуу явжээ. Ажил хийх, алив боломж бүрээс олсон хэдээ амруугаа амттан хийх, арав зуугаар нь хувцас авах, унах чийчаан, дулаахан байр тухтай амьдрал гээд хичнээн ихийг цуглуулав хичнээн ч их нь моданоос гарч хаягдав, хичнээн ч ихийг хураав. Зовлонгийн чанга нь миний хөрөнгө болсон нь Үнээн. Нэг зуслангийн газар аваад хашаа баринаа хулгайч авна, хашаа хийхгүй бол газраа алдана. Хашаагаа барьчаад манаач хөлслөнө. Манаачтай байтал нь Бэлтэй, зальтай хомхойнууд нь дээрэмдэнэ.
Хэдэн хувцас авнаа хураасаар хураасаар новш, хаа л явна цүнх дүүрэн новш чирнэ.Үнэндээ хэцүү. Халуун оронд Мангдай байсан болоосой гэж өөрийн эрхгүй хүссэн шүү. Гэвч халуун орны Мангдай болоход амьдралын шалгуурыг давах хэрэгтэй болох юм. Шумуул, хөлс, шоргоолж, шавьжыг тоохгүй олбол халуун оронд амьдарч болох юм. Хөлс урсахаар өвтгөж хорсгодог юм байналээ ш дээ.
Хөл дүүжлэх унаа авнаа. Тэр бас надаас илүү хоол иднэ. Мөргөлдөнө, зурна, хэрэлдэнэ, угаана, өвөл нь хөлдөөхгүй дулаан гараш, зун нь нойр бүтэн явбал хулгайчид тононо. Байсхийж байгаад л бие нь өвдөн сэлбэг авахуулна. Тарчилгааны зам дээр яаж сайхан удаан эдлэхэв дээ. Энэ дээр үү, тэр дээр үү гэсээр өнгө өнгөөр нь сольж үзсэн ч бүүүүгд ижил. Бүүр ганган нь биеэ өвдөхөөрөө бас  бөөн үнэтэй зардалтай. Ирэхийн сургаар зарна гэж бөөн ажил. Зарчихаар хэрэгцээ гарна.
Хэрэгцээнээс үүдээд хүний машин хүү гуйжээ. Эцэс сүүлд нь хүү зайран дөрөв эргэлдүүлэн нугаслан цаас болгож байж түвэгээс салсан ч амьтай үлдсэн нь их юм. Нэг машины өрөнд оров. Буурал нь байгаагүй бол дөрөв эргэсэн машинаас үлдэх амьтан ховор бизээ. Автобус гэдэг нь сайн явдаг бол хар хогоор яахав гэж бодох ч боллоо. Гэтэл үнэ нь нэмэгдээд түлш нь ч нэмэгдээд зовлонгийн чанга байнга стрессдүүлнэ. Зам минь сайхан байсан болоосой.
Дугуй унадаг болохсон. Дугуйг хулгайч тоодоггүй байгаасай гэж хүснэ. Ядахдаа л хот төлөвлөлт сайн байсан бол Улаанбаатарт өвлөөс бусад улиралд нь түгжээ бага байхсан. Дугуй гэж Эко унаа унах л байлаа. Гэтэл дугуй байтугай явган хүн багтахаа больсон Улаанбаатарыг Хот төлөвлөж хариуцдаг мулгуунууд хийсэн юм даа. Нэгийн мэдлэггүй гэм Нийтэд ийм л ГЭм тарьж байна. Зөвхөн хөл дүүжлэх унаагаар жишээ авахад л бүтэж байгаа нэг юм алга. Ил ертөнцийн зовлонгийн Чанга гэж үнэхээр сөхрүүлэх юмдаа.
Зөвхөн Унаа тэрэг гээчийн Оршихуйн алдаа гэхэд л тооцоод баршгүй зүвлон их  байна шүү дээ. Хотод зогсоол олдохгүй, түгжирнэ, хэрэлдэнэ, тавиад явнаа хулгайч янз бүрээр шоглоно. Түүний хоолны үнийг л нэмчүүл түүнийг хэрэглэдэг гэх бүх зүйлийн ҮНЭ НЭМЭГДЭНЭ.
 Машинтай үндсэн суурь  амьдрах оршихуйг нь зөв төлөвлөсөн бол ядахдаа хоолноос бусад дээр нь толгой өвдөхгүй байхсан.  Өвөл болохоор машины утаа бас асуудал үүсгэнэ. Түгжирч баагихгүй хурдхан явдаг бол арай гайгүй. Төлөвлөлтийг холоос харж хийдэг бол асуудал үүсэх нь багасан. Түрүү түрүүчийн засгийн газрын алдаа, ажлын үр дүнг энэ бүхэн л харуулна. Байгалын бороо орлоо урсаа бөглөө, Цас орлоо хальтаргаа бөглөө. Хүний нийгэмийн алдаануудын ерөө ганцхан жишээ гэхэд л ийм байнадаг. Хэнээс ч шалтгаалсан ХАРИУЦЛАГА байхгүй харин ЭРХ бий.
Машинаас татвар дураар авахаа Эрх л гэнэ, Зам хааж өөрсдөө явахыгаа Эрх л гэнэ. Хэдээр торгож ямар хууль гаргахаа Эрх л гэнэ. Замын Тендер гээчийг Эрхтэй нь авна. Эрхийг нь ЭРХТЭЙ хүн л өгнө. Гэвч асуудал байвал хэрхэн засах, Хариуцлага хэн хүлээхэд хөл бөмбөг болоод явчихна.  Нөгөө олон Эрхтэнгүүд бүгд  мэдэлгүй, мэдрэлгүй Эрхтэнгүүд болон бие бие рүү гээ чихнэ.  Харин асуудлаас нь мөнгө босгоё гэвэл Эрхийг нь авах гээд л булаацалдана. Би замы нь таглая, бөглөе, хураамж авья, өөрөөр ямар аргаар яаж мөнгө авах вэ бүгдийг хуульчилахаар санал солилцон ашгаа харан нэг нь хууль гарган нөгөө нь хувиасаа өгнө. Хуулийг нь бас Эрхтэй хэдэн хүн хийнэ. Онцгой эрхтэй нь орондоо хэвтэж байгаад л засна. Гэвч ХАРИУЦЛАГА гэвэл бүгд хэлгүй дүлий хэнэггүй годилууд болно.
Бусад алдааны цуглуулга гэвэл интернетийн хурд хүрэхгүй, зай нь багтахгүй их юм болно.
Ил орчлонгийн зөвхөн ганцхан хэрэглээ ийм их асуудал дагуулж байхад бусад нь ойлгомжтой. Хүний Эрх гээч хэзээ ч тэгш эрхтэй байдаггүй. Тэгж худлаа ярихаа болиосой. Баян хүний Эрх л гэж энд бий. Ядуу хүнд ямар ч ЭРХ байдаггүй нь Ардчилсан нийгмийн ЭРХИЙН МУНХАГЛАЛ юм.  
...ИДЭХ ЁСТОЙГ НЬ ЭРХ ГЭВЭЛ
ХАМАГ АМЬТАН БҮГД
ХЭРЭГЛЭГЧ ЭРХТЭЙ  БУС УУ
ХАРИН ХҮН ГАНЦААР ХОРЛОЖ ХЭРЭГЛЭДЭГ...
Харин тийм ээ, яалтай билээ дээ. Энэ хар шумуул хүртэл миний цусыг сорох эрхтэй. Тэгэхгүй бол яаж шумуул авгайгаа авч шумуулхан хүүхдээ төрүүлхөв. Амьтай бүхэн л амьсгалж агаар авч, ус уух юм даа. Амьтад амьдрахын тулд араатан бол мах идэж, өвс идэх нь идэж, жимс идэх нь идэх  бас л тэдний амьдрах эрх нь маргаангүй.
Амьтад хэрвээ ойлгодог байсан бол Энэ Эрхийнх нь төлөө мөнгө хураахсан гэж мөрөөдөх хүн ч бий дээ. Тэд ойлгохгүй болохоор Алж л устгаж байна. Намайг гэхэд харахгүй юу Хэрэв хар шумуул миний цусыг мөнгөө төлөөд сордог бол аштэй юун. Нэг соруул нэг зуун доллар гэсэн ч яахав дээ Тэээ. Гэтэл тэр доллар байтугай монгол төгрөг ч мэдэхгүй нь харамсалтай. Нэгэнт тэр мөнгө төлж мэдэхгүй учраас Хүмүүс бүр янз янзаар нь наалддаг, цацдаг, түрхдэг гэх мэтээр ХОР үйлдвэрлэн зарж байна. Мөнгө төлдөг байсан бол шумуулуудад зориулсан хор гарахгүй дээ. Аягүй бол лабораторт үйлдвэрлэн үржүүлэх биз. Хүн гээч Хорлож хэрэглэдэг нь Үнэн бөгөөд мөнгө төлдөг бол өсгөж, төлдөггүй бол алдааг. Мөн өөрсдөө ч биенийгээ ингэж амьдруулдааг.
Мөнгөө төл, мөнгө л байвал бүх юм бэлэн. Мөнгөгүй бол биеэ үнэл, өөрөө ажилла, эд эрхтэнээ өг гээд л заавал нэг юмыг нь салган ашиглаж байж л ханадаг ХҮН бол Хорлогч.
.....ОРОН ЗАЙ НЬ БҮХЭЛДЭЭ
ОЛИГГҮЙ ДЭЭРЭМ БАЙДАГ
ХҮН НАРЫН НИЙГМИЙН ОЛЗЫГ
ХҮНИЙ ЭРХ ГЭВЭЛ ҮЖИРХЭЛ

ХҮСЭЛ НЬ ИДЭХҮЙ, УУХУЙ
ХҮН,  ИРГЭНИЙ НИЙГМИЙН
ХАНАДАГГҮЙ ХЭРЭГЛЭЭГ
ЭРХ ГЭХ НЬ ХӨГЖИЛ ХЭМЭЭХ ЭНДҮҮРЭЛ....
Харин тиймээ тийм. Хүний Эрх гээч шударга биш худлаа үгээр халхавч бамбай хийгчдээс болоод  амьд яваагаа л Хүний Эрх гэж ойлгох болоод байна сүүлдээ. Төрөхөөс.... Үхэх хүртэл бүх юм төлбөртэй. Хэнд төлдөг гээч Хүний Эрхийнхэнд төлдөг. Хэрэглэсэн бол төлөх ч хэнэг ч үгүй бүүр бага өгч ихийг авахыг санаархдаг.  Хүн гээч ууж идэхээс өгсүүлээд үнэгүй юм байдаггүй. Бүр баах шээхдээ хүртэл төлбөр төлдөг нийгэм шүү дээ. Мөнгөгүй нь гудманд шээснээс болж Хот маань бохирдоно. Үгүй ядахдаа үүнийг үнэгүй болгуул Улаанбаатараас шээс үнэртэхгүйсэн.  Үнэн чанартаа хүн үнэгүй шээх ч ЭРХ үгүйдэг. Иймээс Эрх гэдэг юмаа эргэж сайн бодмоор. Эрхийн араас Хариуцлага гэдэг юм ярьж баймаар. Хүний эрх Хүний Хариуцлага. Та энэ дэлхийд яах гэж ирээв. Амьдрах Эрхтэй юм бол Хариуцлага үүрэх үүрэгтэй төрдөгөө юунд дурсдаггүй юм бэ?
Ганцаараа та төрөө юу? Ганцаараа бүгдийг авах гээ юу? Араас чинь амьдралыг үргэлжлүүлэх алтан дэлхийд амьдрах адилхан эрхтэнгүүд чинь ирнээ. Тэдэнд та байгалийг нь эрүүл, усыг нь цэвэр, газрыг нь гишгэж болохоор, агаарыг нь амьсгалахад асуудалгүй хүлээлгэж өгөх Үүрэгтэй. Ядаж байхад Та бас эргэн төрнө гэдгээ бүү март. Өөрийнхөө хорлосон хорын үр дүнд өөрөө зовох Тамд ирэх утгагүй биз дээ. Энэ бол өөрийгөө алах зэвсэгээ өөрийн гараар хийчээд намайг тамлаж алсугай л гэсэнтэй яг ижил.
Хөөе Бөө гээд байгаа нөхдүүдээ тэднийг өмөөрөгч АЯНГАТ гээч удгаан энэ чинь 21 р зуун шүү. Хөгжих ёстой юм. Битгий 13 р зууны алиа шог юм яриад бай малуудаа гэх нөхдүүд их бий. Тэгвэл 13 р зууны үед Монголчууд хөгжлөөс хөгжил рүү биш Гэгээрлээс Гэгээрэл рүү хэмээн тэмүүлэн байсан байгаам даа. Хүний Эрхээр хөгжөөд хөгөө чирээд мухардана гэдгийг чинь мэдээд туслах гээд судар номондоо үлдээчихсэн юм шүү дээ. Худлаа гэгүүл доорхийг эхнээс унш.
ӨНӨӨДӨР,  ӨНГӨРСНӨӨ МАРТААД
ИРЭЭДҮЙГ БАЙГУУЛНА ГЭВЭЛ ТӨӨРӨГДӨЛ
ИРЭЭДҮЙГ, ӨНГӨРСНӨӨР ӨНӨӨДӨР УСТГАХ
ҮХЭЛ , ДОРОЙТОЛ, ТАМЛАЛЫГ ЭРХ ГЭВЭЛ МӨХӨӨГДӨЛ
ӨНӨӨДӨР НИЙГЭМЭЭР ГАЙГЭМ ТАРЬЧИХААД
МАРГААШ НЬ АРДЫГ АВРАХ ДҮР ҮЗҮҮЛЭГЧ
ӨСӨЛСӨН БОУЛИГАЙ НАР

СЭДЭШГҮЙ МУУГ СЭДЭЖ
ҮЗЭШГҮЙ МУУХАЙГ АРДАД ТУЛГАН
ӨМЧТЭЙГӨӨР ӨМЧГҮЙГ ДЭЭРЭМДҮҮЛЖ
ГЭМИЙГ ТАРААЖ
ГАЗРЫГ ГАЙЧИЛЖ
УЛСЫГ УСТГАСНЫГАА

ХҮНИЙ ЭРХ ГЭГЧ
ТӨРИЙН ТУРААЛААР
МАНГДАЙН ТОЛГОЙГ ХООСЛОН
БӨӨ ТАРХИЙГ ҮХҮҮЛМҮ.... гэчихсэн байвал яанам. За зарим тураалтай тархиуд тэжээлийн доройтлоосоо болоод энэ айлтгалынг аягүй бол ойлгоогүйдэг.
Би хялбар жишээгээр тайлбарлах гээд оролдоё.
Өнгөрсөн гэдэг нь ТҮҮХийг тань хэлж байгаа юм. Өнөөдөр нь яг одооны Монгол улс. Маргааш нь Ирээдүйг хэлжээ. Түүхээ мэдэхгүй бол та нар Ирээдүйг байгуулна гэдэг нь Гэчүү гэчүү ээ мөн гэчүү гэсэн үг дээ. Тийм л байгаа биз дээ. Хичнээн засаг солигдов. Монголын хамаг л тарган туранхай, царайтай царайгүй бүх л төрлийн гадаад үзэмжтэй хүмүүс Төрийг чинь барьж үзлээ. Бүгд л БИ дээ итгэлтэй, боловсорсон, мундагаа гайхуулаад л Төрийг би чадна, Чи амаа ангайгаад алгаа тосоод л сууж бай гэж гарсаар чамд юу үлдэж байгааг хар.
Тэдний яриа нь: Ардчилалын хүчинд чи гадаад явсым, боловсрол эзэмшсым, машинтай болсым, байртай болсым, үнэгүй хөрөнгө авсым, чөлөөтэй дуугардаг болсым  гээд байгаа шүү дээ. Үнэгүй байр гэж байгаагүй л юм даа. Үргэлж төлбөр сар бүр төлдөг. Аааль хэдийн үнээ олчоо бус уу. Шинээр байр хүсүүл банкны хүүгээр хэд нугалж өгдөг биз дээ. Найтаахад хана нь чичирдэг хулхи байрнууд  ямар их үнэтэй билээ дээ.
Гадаадад явсан ч Эх орондоо амьдарч болохоо байчаад байгааг тэгээд юу гэхийм??? Хөрөнгөгүй байсан бидэнд хөрөнгө гэж юу байсым??? Чөлөөтэй дуугарлаа гээд томчуудаас нь хор өгөөд алдаг биз дээ. Гадаад явуулаад араас нь очоод ална, гадаадаас хулгайлж авчраад ална, гэрт нь ороод ална. Ширүүхэн тэмцвэл цааш нь харуулдаг гэдгийг чинь мэднээ.
Бүгд босуул та нар муусайн яахав дээ. Хэдэн ардаа алаад хэний Хаан болж амьдрахав. Ардгүй Төр гэж байдаггүй юм.  Боловсрол гэж ихэнхи нь буруу худлаа юмс л цээжлүүлж батлуулж баахан цаас өгдөг ш дээ. Өөрсдөө ч тэгж л боловсорсон учраас Гуравхан сая хүн амтай улсыг аваад явах ТАРХИ дутаад байгаа байхгүй юу.
Тэр нэг тасалбар масалбар гээчээрээ Тархи угаагаад Өмчтэйнүүд нь өмч мэдэхгүйнүүдийг хулхидаж хувьчилж авснаа хувийн юмтай болгосон гэхээ болимоор.
За аль нь ч байлаа ялгаагүй Ард түмний Тархийг өөр өөрийн аргаараа хоослон байгаагаа л мэдтүгэй. Хэлгүй, тусгаар тогтнолгүй, мэдлэггүй, эрүүл биегүй болгох бол хамгийн том нүгэл шүү. Хамгийн Том нүгэлийг Ардчилалын хэмээх сүүлийн 20 хэдэн жилд гадныхантай хуйвалдан Нялуун халуун дайнаар буулгаж авсандаг.
Бөө Тархи гэдгээ та нар мэдсүгэй. Монголчууд бол Тэнгэрийн улс. Нялх балчираасаа настан буурал хүртлээ бүгд Тэнгэртэй харьцдаг онцгой чадвартай оюунлаг улс. Энэ чадвараа сэргээх юм бол та нартай наргүй яаж амьдрах ёсоо өөрсдөө ухаарч дөнгөх ард түмэн. Хөх толботой л төрсөн бол бүх хүн нас хүйс хамаарахгүй маш чадалтай, шидтэй зөнтэй, эрчтэй улсдаа. Ийм дээ ч Тооноосоо биш Чанараараа шалгарч Тэнгэрийн гэж явдаг үндэстэн юм. Тэднийг өндөр Дээд оюунлаг мунхарч үзээгүй Дээдсүүд нь дагаж явдаг юм. Одоо бүр бууж ирчээд та бүгдийг нэг бүрчлэн шинжлээд л явж байгаа даг.
... ЯС,ЦУСЫГ ТЭЭГЧ ОУЛ БИЕ НЬ
ЭР ЧАНАР БОЛОВЧ
КҮ СУРЛАГАГҮЙН УЧИР
ЭРХ ТҮҮНД БАЙДАГГҮЙ.....
Оул бие гэдэг бол махан биеийг тань хэлдэг. Алив бүхэн эр эм амин чанараас амьтай болдог нь ЖАМ.  Эцгийн талын яс, Эхийн талын цус нийлэн махан биеийг нийлүүлэвч  Эр чанар нь давамгайлан бодит харагдана. Түүнийг Кү сурлага гэгч үржихүйн хүрдээр өсөн үржих билгийн талийн сурлагаар эрчимжүүлэн байж ХҮН гээч жинхэнэ ХҮН болно.  Билгийн сурлага гээч нь далд ертөнцтэй холбогддог. Далд ертөнцөөс хүч чадал, эрчим авна. Нар, Сар, Ододтой харьцан Эр чанар болох махан биеэ Эм чанараар эрчимжүүлэн Амьд махбод, сэрэхүй, ухааныг олно.  Кү сурлагаар өөрийгөө эрчимжүүлж байгаль дэлхий, далд ертөнцтэй харьцан ухаарч, хайрлахгүй бол цаашаа явах ВИЗА буюу ЭРХ гээч чинь хаалттай байхыг хэлжээ.
Хаахахаха сайхан хэлсэн байна шүү. Энэ чинь л нөгөө Тэнгэр Монгол Газар гэсэн дуудлагаар биеэ эрчимжүүүлэн, Хөх толбоо сэргээн  унтсан өөрийн бие махбодоо сүнсээ сэргээн амьдруул гэсэн үг шүү дээ.  Хаан түлхүүр үгийг нь зааж өгөх ёстой байж дээ.

...ОРЧНОО ДАРАНГУЙЛАГЧ
ХҮН ХОРЛОЛ НЬ
ЭР БИЕ БИШ
КҮ СУРЛАГА ҮГҮЙ УЧИР
ЭРХ БОЛОХГҮЙГ УХААР...
 За тэгүүл энд  зарим нөхөр нь ойлгохгүй байх магадлал байна. Эр биш, мөн гээд хаашаа юм гэх бизээ. Түрүүнд нь махан биеийн тухайд хэлжээ. Одоо хүн гээчийн үйлдэл Хорлол хэмээх үйл ажиллагааны тухай ярьж байна. Энэ үйлдэл бол өөрөө амьгүй учир өөрөө өөрөө үйлдэгдэхгүй. Харин түүнийг Хүн л сэтгэж, сэдэн үйлдэж Хор  хийдэг. Иймээс энэ бол бие биш шүү. Хорлолыг зөвхөн ХҮН хохимойдоо бодож хийдэг байхнээ. Хорлол хийхэд КҮ сурлага байдаггүй.  Хорлол хийхийг Нар, Сар, Одод эрчим болгож дэмжихгүй. Харин чөтгөр, шулам, буг, албин тийрэн хаиган хийлгэх учир тэдэнд бас ВИЗА буюу ЭРХ байхгүй гэсэн үгээ. Одоо дарангуйлагч Няаамка үлдэгдэл насаа аятайхан үйл хийхгүй бол ВИЗА нядууу шүү дээ.

...ХҮН ХОРЛОГЧДОД
МЭДВЭЛ ЗОХИХУЙ БАЙХГҮЙН УЧИР
ЗОРИЛГО НЬ ХООСОН
ХҮСЭЛ НЬ МӨХӨЛ БИЛЭЭ...
Уух, идэхийг урьтал болгосон Хорлогч Хүн нар нь Энэ хорвоод НАР, САР гэж яах гэж  ээлжилдэг, өдөр шөнө өнгөрөх тусам цагийн зүү чаг чаг гэх бүр таны амьсгал зогсох өдөр хорогдон буйг мэддэггүй. Хамгийн анхны асуудал нь эрийг Нас, уулыг цас дарна гэж үг бий. Өвгөн болох Жамыг чи сөрөх нь эхний даваа. Эмгэн болох насанд хөл тавих цаг ирдэг гэж ухаар Охидоо. Уулаа уулаа гээд өдөрт чи 5 лээс илүүг ууж чадах уу, идлээ идлээ гээд  өдөржин идэж чадах уу.
Хөрөнгөжлөө гээд үлдээд хоцордог нь хаа байгааг бод. Цагийн аяс,  орчлонгийн Жамтай уялдуулан төлөвлөж, зорилго хүслээ тодорхойлохгүй бол жаргах цаг нь дэндүү ахархан шүү. Энэ замбад төрөөд үхээд дуусдаг бол яахав гэхсэн. Цааш явах үндсэн сүнсээ яаж тарчлаахгүй амаржуулахаа өөрийгөө бас мэдвэл зохилтой.

...ХҮН ХОРЛОГЧ БОЛБООС
ХАМТРАХУЙГ ХООСЛОГЧ
ГАНЦААРДЛЫН ҮХЭЛ
ГАЗРЫН ГАЙ
ОГТОРГУЙД ГЭМТЭН БИЛЭЭ....
Зкзкзкзкзк балрах нь байна шүү. Төрөл арилжих асуудлуудыг чинь заагаад биччихсэн байгаам даа.

БОДИТ ЧАНАР БҮХНИЙГ
БАЙХГҮЙ ХЭМЭЭН ҮЗЭН ЯДАЖ
БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ СҮЙТГЭЖ
БАЙГАА БҮХНИЙГ УСТГАГЧ
ХҮН ХОРЛОГЧДОД.....

Тииййх тооххх, Яг тиййййн. Харагдаж байгаагаа л бодит гэж бодохоос Далд бодит чанар гэдгийг мэдэхгүй байгаам. Гэхдээ шаал худлаа даа.  Сонгуул болохоор ламдаад, бөөдөөд байдаг ш дээ. Бас хүн үхэхээр ном уншуулдагын тэхээр мэдэн будилсан жүжиг гэж үзүүл зохилтой юм биш үү. Байгал дэлхийгээ устгуулаад өөрсдөө ухаарахгүй байгаа Төрийн түшээдийн гэрийн гаднах бүх орох гарах нүхийг нь Алт ухаад хаядаг шиг энхэл донхол болгон ухаж сандаачин өгч байвал гэртээ тэр харьж л таараа, гэрээсээ тэр гарч л таараа.  Хүн өөрөө тэмтчиж байж л  мэдэрдэг гэх тул байгаль орчны ээлдгүйчүүдийг ийм маягаар сануулан баймаар. Тэр ухаад хаяасан газруудыг зүгээр болгох шийдвэр гартал нь гарах хаалга, машин замыг нь хаамаар юм байна даа.

ХААЛГАТ ГЭРЭВ БАЙХГҮЙ
ХАНЬ БУС ИЖИЛТЭЙ
КӨБКҮ БУС ХҮҮХЭДТЭЙ
ХҮН ТАМЛАЛ БИЛЭЭ

ОРОЙН ДЭЭД ГЭРЭВ ҮГҮЙ
ОРХИДОС БИЕИЙГ ОЛЖ
ЭЦГЭЭ ЗАНДАРСНАА
ЗАСГААР СЭТГЭЖ
ЭЭЖИЙГЭЭ БОХИРООД ОНГИРЧ
БҮГДИЙГ ХӨГИЙН БОЛГОН
ХОХИРСОНЫХОО ТӨЛӨӨ
НАРЫГ ЗҮХЭЖ
ГАЗРЫГ ЗОДОЖ
АНДАА ЯЛЛАХ
ХҮН ХОРЛОЛ БОЛ
БОДИТ ЧАНАР БИШ
НИЙГЭМТ МУНХАГЛАЛ
ТАРХИНЫ ТУРААЛТ ХӨГЖИЛ БИЛЭЭ.
За энэ хэсэг бол хэнд ч ойлгомжтой. Өөрсдөө үргэлжлүүлэн бодоцгооно уу.
За энэ мэтээр Хатны муу муухайг нь илчлэн бичсэнгүүдийг тайлбарлахгүй бол нэг л бишээ энэ ТӨР.  Хүн бүр ухаарцгаа. Хатны судрыг авч цээжлэн ухаарцгаа. Тэр бол Амьтай ном. Үнэн ном. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.