Өнгөрсөн ч гэсэн эндхийн сонинг гарчиглаж туулай харайлгав. Яг л нөгөө Тэнгэр луу бууддаг үеийнх нь дараа гарсан сонин байлаа. Хүмүүст анхааруулжээ. Нэг 18 хүүхэд нүдгүй болжээ. Түлэгдсэн шархадсан, гар нь гэмтсэн, толгой нь хагарсан олон хүн ирж эмнэлэгтээ оюулж дээ. Гэтэл өөр оронд болсон ёслолын буудлагаас болж хохирсон хүний тухай нетэд бас л байлаа.
Ёслолын буудлагаас болж хүүхэд амиа алдав
2012 оны 1 сарын 4
Яамны сүүлчийн мэдээгээр ёслолын буудлага хийх үеэр арванхоёрдугаар сарын 21-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл наад зах нь 712 хүн шархадсан аж. Түүнээс гадна 22 хүн “тэнэсэн суманд” оногджээ. Зөвхөн он солигдох мөчид 250 хүн шархаджээ. Арван настай жаал хүү гар хийцийн пуужинг хөөргөх гэж байгаад шархдан эмнэлэгт хүрэх замдаа өөд болсон байлаа.
Манай Монголд ч ноднин хоёр гар нь тасарсан 20 хэдхэн настай хүргэний найз залуу тухай би анхааруулж байсан. Хүмүүс манай гэрт л болоогүй бол болоо гэж бодох ямар хэрэг байдаг юм бэ? Болоогүй байлаа гэхэд болох магадлал Өндөр ийм аюултай юмыг Тэнгэр лүүгээ буудаж өвчигнөж байх ямар хэрэгтэй юм бэ? Яагаад заавал хүмүүсийг дуурайж байх ёстой гэж. Яагаад болгоомжгүйгээс болж залуучууд маань насаараа тахир дутуу болон хүүхэд амиа алдаж байх ёстой юм бэ?
Тэгэх тусмаа МОНГОЛ шиг Тэнгэрийн орон Өвөг Дээдэс нь манаж байдаг оронд Тэдэн рүүгээ буудна гэдэг Хаанахын ёс вэ? Хужаа нарын хийж өгсөн сумаар л буудаад байна шүү дээ. Танай хүүхдүүд чинь та нарыг усан буугаар шүршдэггүй биз дээ. Эцэг эхийгээ хичнээн эрхлэлээ эрхлэлээ гэхэд усан буугаар шүршээд байвал ямар байх уу. Гэтэл бүр галт дэлбэрдэг тэсэрдэг сумаар Өвөг Дээдсийнхээ орших газрыг шүршээд байгаагаа юу гэж бодох вэ?
Монголчууд бид Тэнгэр лүүгээ буудах байтугай СҮҮ, ЦАЙНЫХАА ДЭЭДийг өргөдөг улс. Энэ талаар мэдсэн хүн бүр цаашид хэлж хамгийн цээрлэх ёстой юманд МЭДВЭЛ ЗОХИХУЙД оруулмаар байна. Ийм юмыг Монголчууд мэдээд хэрэглэхгүй л байвал түүнийг авчрах наймаачин Шатна. Тэнэг байсныхаа хариуг наймаагаараа шатах мангарыг хараад кайп авбал яасын ядахдаа. Тэгж л зугаацаж цэнгэхгүй бол болохоо болиод байгаа юм бол. Хайран сайхан хүүхдүүд хар нялхаараа л тахир дутуу болж байна. Хоёр гар нь байсан бол хичнээн их үйлс хийх байсан бол тэр хүү. Хэтэрхий харамсаад барахгүй нь. Ер нь буруу юмаараа наадаад байвал гэчүүдээ гэчүү.
Манай Маша буудлаганд ёстой дуртай байлаа. Ноднин нэг жижиг салют байхаар нь нөхрийгөө загнаж байгаад л би хаяюулчихав. Гэвч охин баахан хайгаад тэр чинь салют биш гэсээр байгаад л дахиж нэгийг авсан юм. Харин төрсөн өдрөөр өнөөхийг чинь яг дэлбэлсэн дээ. Бүүр миний төрсөн өдрөөр миний торт дээр шүү. Худгай нарынхаа хажууд хэрүүл хийлтэй биш шүдээ зуугаад л инээгээд алга ташсан даа. Зэвүүн охин шүү хүн чадахдаа. Харин сүүлд нөхрийнх нь найз гаргүй болсныг нүдээр харснаас хойш өөрөө зугтаадаг болжээ. Жижигхэн аюултай биш гэсэн зөрлөө ч ОЧ гэдэг юмыг ойлгомоор. Гай нь таараад нүд рүү орвол түлнэ гэдгийг хүмүүст яаж ойлгуулмаар юм дээ бүү мэд. Нэгхэн баяр цэнгээнээс болж насаараа нүдгүй болох ямар хэрэг байнаа.
Маша бол миний хэлсэн үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаад заавал биеэрээ туршиж үзэж дуусгаад л ойлгодог. Тэгэхээр залуучууд тийм л байгаа байхдаа. Одооны ихэнхи залуус эцэг эхийнхээ үгийг тоохоо больжээ. Гэвч би блог нээснээс хойш маш олон залуустай найз болсон бөгөөд тэд жинхэнэдээ бол аав ээждээ мааш хайртай, тэднийхээ төлөө санаа нь зовж байдгийг ойлгосоон.
Хөгшин Маша маань намайг Маугли тэжээдэг халуун орны авгай хэмээн шоолон нөгөөх л ядаргаатай хэвээрээ байна гэв. Өнөө өглөө гэхэд л миний утасны симийг аваад таглааг нь салгаад хаяж. Хаачуу, авсан бол тагийг нь тавиачээ..... Таггүй болсноос хамаг цаг, зурагтын удирдлага ар нь арзайж дараа нь скочдож зай хийх гэж бөөн ажил, таг нь ор сураггүй алга болно.... Угаалгын машины тагийг тавиачээ чи..... Гадаа байгаа болохоор шороо дараад юмаа угаахад хачин юм болно ...... Хоолны давс, перец хаачаа вэ байранд нь тавиачээ чи.... Хутга хааачваа байдаг байранд нь тавиачээ.... Махны мод яаачваааа.... Байдаг газарт нь байлгаачээ л гээд л бөөн ядаргаа сонсогдох нь мэдээж ч байнга хэрэглэх бүхэн байдаг газраа л байж байвал болох бусуу.
Зкзкзкзк би нэг хувцастай байж болох уу буцаагаад тавиачээ чи, миний гутал хаачваа томддог биз дээ чамд, байранд нь буцаагаад тавиачээ, юмаа бага багаар нь ялгаж угаагаачээ, будагтай үгүйгээр нь салгаачээ, угаасан юмаа сайн сэгсэрч тавь, голд нь битгий хавчаарны мөр үлдээгээд байгаачээ зөв газарт нь хавч, оруулаад ялгаад эвхээд хийгээрэй..... Үсээ угаасан бол шампуньээ таглаачээ, дээш нь байранд тавь, алчуураа гаргаж хатаа муухай үнэр орчихнооо..... За ямарав дээ залхмаар сонсогдож байгаа байхдаа залууст. Яг л ингэж залхтал нь шаарддаг юм даа ядаргаа би. Хийгээд л сурчихвал дахин дахин анхааруулах хэрэг байхгүйсэн.
Гэтэл хийхгүй байсаар л үглүүлж хэрүүл гардаг. Яаж ч тавьсан ямар хамаатай юм гэж уурлах хүн манайхан бүгдээрээ. Хэн тэгээд хийж цэвэрлэдэг вэ гэдэгт л асуудал гарна даа. Өөрсдөө цэвэрлээд юм уу өөрсдөө хийсэн бол Хоооооооё битгий юм завааруулаад бай гээд л хашгирч өгөх нь гарцаагүй. Залуу байхад алив юмыг түүртэлгүй хийх үнэхээр л насны ялгаа гэж гардаг л юм шүү дээ. Хөгшрөх тусам л Өдөр бүр цэвэрлэж чадахаа байна. Бүгдийг нэг дор цэвэрлэж ч чадахаа болино. Сэтгэлээр унана.
Гэвч үүнийг хийж сурахгүйгээр яаж амьдрах вэ гэдэг л асуудал байгаам даа. Ялангуяа эмэгтэй хүмүүс. Хувцас бол хаа хамаагүй хаягдлаа ч цуглуулад шүүгээнд чихэж болно. угааж болно. Янзалж болно. Харин алив эдлэлийг заавал гэдэс дотрыг нь арзайлгаж тагийг нь авч алга болгох хэрэг юун. Хоол ундаа хир замбараатай хийж цэвэрлэнэ тэр хирээр л хоолны амт чанар, идэх хүсэл төрнө биз дээ. Эргээд нэг л савандаа хоол иддэг болохоос хувцас шиг өмсөөд хаяхгүйдэг. Өөрийн юмандаа хир арчаатай, хямгатай, хүндэтгэлтэй хандана тэр хирээр л өөрийгөө, гэр бүлээ хүндэлж хайрлаж байна гэсэн үг.
Манай ээж бол ярьдаг, хэвтдэг хүн. Ёооох ёхёхёх хэлэн дээрээ зүсэм мах тавьсангүй, балга цай балгасангүй ажлаа хийж ядрав гээд л онхолдоод өгнө. Би бага байхдаа айлын том байсан учраас гэрээ цэвэрлэн гэрийнхээ ажлыг хийж суран, өөрийнхөө, эмээгийнхээ аавынхаа 2 хөгшний усыг авч өгч, модыг нь хагалж өссөн юм. Харин манайх байранд орсноос хойш мод түлээ, усны ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч бяр амтагдсан би гэрийнхээ тавилгыг янз янзаар байрлуулан түрж, ташаалдсаар өрөөнүүдээ төрөл бүр болгодог байлаа. Сүүлдээ бол залхуу болов.
Аав маань өөрийн хувцас хунар бүх юмаа өөрөө хийчихдэг хүн байсан. Харин би том болж хүүхэд гаргаад өмнүүр нь орж хийсээр ажил ч сургасангүй ядаж байхад яг ажил хийж сурдаг насан дээрээ арлын Японд жаргаад охин маань юм хийх дургүй, цамаан амьдралд торниж ам нь ажилладаг олон нийтийн ажилд л оролцдог болж өсчээ. Тэгэхээр алив юм гэдэг яг л орчноосоо шалтгаалдаг. Цаг үеэтэйгээ холбоотой ажээ.
Маша байхгүй байхад амар байв учир нь бүх л юмаа би өөрөө хийчих учир Гэгээн, нөхөр юунд ч хүрэхгүй. Нөхрийгөө үглэсээр байж шидсэн оймсыг нь холбуулж сургасан юм.
Нэг юмыг би сайн ойлгов. Монголд байхад манай нөхрийн оймс байнга алга болно байсхийж байгаад би тор тороор нь оймс ялган хос хосыг олж нийлүүлэн холбоод тавьдаг байлаа. Харин анхаарахгүй ажил ихтэй 2 долоо хоног юмуу сар болуул оймснууд бүгд ижлээсээ төөрсөн бөгөөд өрөөсөнгүүд нь алга болно. Тэгээд л дахин ялгаад үлдсэн өрөөсөнгүүдийг нь цуглуулаад л хаячихна. Хайгаад олдоогүй тэд дараа нь бас яг хаясны дараа зарим нь гарч ирнэ. Оймсгүй болсон гээд л дараагийнхыг баахан аваад бэлдчихнэ. Гэтэл хүний нутагт бид хаа хамаагүй оймс аваад байхгүй болж цөөхөн хэдтэйтэйгээ л учраа олдог болсноор нөхөр маань өөрөө оймсуудаа холбодог болов. Энд би ямар цалин авах биш түүнд оймс авч өгөхгүй.
Монголд бол өнөөхдөө гээд л гага оймс цуглуулаад, гадагш явах болгондоо л бас хэд хэдээр нь багцалж авчирдагт учир байжээ. Бүх юм ТООНД л байнадаг. Тоо, новш олон байх тусам л тоо томшгүй олон ажил ундарч өглөө босоод л энэ нь дээрүү, тэр нь дээрүү гэж шидлэн шилсээр хог тарьдаг болтой. Тэр тусмаа Монгол бол 4 улирлын орон зун, намар, өвөл, зун гээд л хэрэгцээ ихсэнэ. Өвөл гэхэд л дор хаяж 2 оймс давхарлана, 2 өмд өмсөнө. За бээрэг мань мэт бол сонгины хальс шиг л өмдний хальс болдог. Гэтэл энэ халуун оронд битүү сандал өмсөхөд л хөл хөөгөөд хавагнана.
Иймд нэг сандаал чирээд л болоо. Хөлс урсах учир элдэв нейлон хувцас хэрэггүй. Бараг юм хэрэглэхгүйдээ.
Ингээд л яах ч арга үгүй. Хүндээ ч асуудал байхаас гадна ХААНА, ЯМАР ГАЗАР НУТАГТ, ЯМАР ЦАГ АГААРТ амьдарч байгаа нь заавал сөхөгдөөд байна.
Нэгэн айлын асуудал ийм байхад улс орон маань яг л адил юм. Хатны судрыг яг л одоо байгаа амьдралтайгаа холбон бодох хэрэгтэй.
Жишээ нь МОН ухамсар гэж бий. Түүний гол бэлэгдэл нь 6 биетэй 1 толгойтой могойн зураг. Аугуу том санааг нь байтугай хамгийн жижиг манай нэгж гэр бүлээрээ энэ могойгоор бодоод үзье. Нөхөр, би, гурван хүүхэд бид 5 биетэй тус тусдаа толгойтой могойнууд юм.
Хүсэл хүслээ дагуул би агуйд даянчлан ганцаараа хэн ч миний юмыг байраас нь хөдөлгөж уур хүргэхгүй амар амгалан байж, нөхөр маань олон найз нартайгаа наргиж цэнгэж наалинхай ааштай хүүхэнд таалуулж байх дуртай, Маша өөрийн хүссэн орнуудаар тэнэж өндөр үнэтэй Брэнд өмсөж, алдартай одод шиг л зарц нараар ажлаа хийлгэчээд мөнгөөр дутдаггүй тансаг байх дуртай, Миша бөө биш болон өдөр шөнөгүй ПС тоглон сола уун, резинэн чихэр идэн олон нийтийн бүх ажилд оролцон, сагсан бөмбөг тоглож байвал л болоо, Гэгээн муур нохой тэврэн тоглож, тоглоомон байшинд амьдарч тоглоотоор амьсгалах дуртай. 5 могой буюу 5 хүний хүсэл сонирхол тус тусдаа ийм. Энгийн нэг айл манайд амьдрах эхнэр, нөхөр, хүүхдүүд гэхэд бүгд л өөр өөр зан чанартай байна.
Гэвч бид нэг гэр бүл гэдэгтээ л захирагдан амьдарч иржээ. Бидний хэний ч хүсэл дуртай зүйл хирээс хэтэрвэл ямар ч утгагүй зүйл болно. Би хичнээн удаан агуйд суухав уулын мухарт нөхөр хүүхэдгүй үхэж шившиг болох нуу, өөрийн хэдээ хайрлаж чадахгүй байж хүний хүнийг хайрлана гэж худал бясалгаад яахын. Өөрөө хайрлаж, харамлаж, хамгаалж чадахгүй байж Хайрын сэтгэлийн тухай юугаа хүнд хэлж чадах вэ? Бусад хүмүүсийн жаргал зовлоныг өөрийнхөө биеэр туулсан мэт мэдэрч байж л бусдын төлөө явж чадахаас худлаа цэцэрхээд юугаа ярихав.
Нөхөрт би шавар болон хясна. Давраад байвал тэр чигтээ зайлаарай гэх нь хамаг хүслийг нь хязгаарлана, Маша ямар саятны охин биш дээ мөрөөдөлд мөнгө төлөх биш өөрөө хүссэн амьдралаа бүтээж чадвал тэр л биз, Миша буруу замаар будаа ихийг тээх гэвэл Буурлууд нь чирээд далд оруулахаа надаар заалгахгүйдэг, Гэгээн том болоод Монголдоо амьдарвал тэжээж л чадвал хэдэн муур, нохойтой болно өөрийнх нь чадвар. Юутай ч ХҮНий газар гэж өөр, төрсөн нутаг гэж өөр гэдгийг бүгд ойлгож Монголоо мөрөөдөж, Монголдоо дуртай нь бидний гол бахархал юм.
Хамгийн гол хүсэл мөрөөдөл, бүгдийн дуртай зүйл, бүгдийн зөв Хүсэл нь биднийг Гэр бүл хэмээх нэг толгойд зангиддаг. Үүнд захирагдах учраас л би агуй руу явчихгүй, нөхөр хэтрүүлчихэлгүй, Маша хөнжилдөө хөлөө жийж, Миша Буурлуудаа буулган, Гэгээн тоглоомноос ч илүү ээж аавтайгаа байхыг илүү хэмээн бодно. Гэр бүлд бид захирагддаг учраас Бүгд биенийгээ муу юмнаас сэргийлэн санаа тавиж, өмөөрч хамгаалж, бүгд биенийгээ сайн сайхан байгаасай гэж хүснэ. Бүгд хэн нэг нь үхчих вий, бэртчих вий, хамт байж байгаасай гэж чин хүсэлдээ боддог. Бид 5 тийшээ тарчилгүй нэг гэрт байгаа учраас хамтарч амьдарч, хамтарч амьдрахын тулд хамтын нэг ёс журманд захирагдах ёстой нь гарцаагүй. Ямар ч хүсэл мөрөөдөл зөрчилдсөн эцэст нь ХАЙР хэмээх харагдаж үзэгдэхгүй сэтгэлээр бүх асуудал зохицууулагдсан байдаг нь сонин.
Хүсэл байсан ч Хясал байдаг тулдаа бид нэг дор хамтран амьдарч байгаа мэт. Хясал байсан ч тэр бол амин чухал асуудал биш. Амьдрах сонирхол хайр маань Монгол болохоор бид нэг л гэр бүл хэвээр биенийгээ ойлгон амьдарч чадаж байна. Бас гэр бүлийн хариуцлага гэж бий. Хэдэн гаргасан зулзагаа гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэхсэн гэж нөхөр бид хоёр зүтгэнэ. Эрхэлж өссөн хүүхдүүд минь цаг нь болохоор өөрсдөө бас үрсийнхээ төлөө зүтгэхдээ л эжий аавыгаа ухаарна. Бид ч тийм л байсан. Залуу цагтаа мангар л байсандаг. Амьдрал өөрөө ийм л байдаг бусуу.
Хамгийн сүүлд ухаарсан нь Хүн нь ямар ч бай, Орчин нь ямар ч бай, Цаг уур нь ямар ч бай новшгүй л амьдарвал болох юм байна гэж харлаа. Хэрэгтэй хэмээн хэрэггүй олон юмс цуглуулан хэрүүл болж байх ч хэрэг алга. Өөрийн амьдралын тухаа хангах тусам л өөртөө лай хураах юмдаа. Энд ч ялгаа алга даа. Баян гэх айл бүр л хамаг юмаа торлон, хаалга үүдээ мануулан бөөн камер. Ядуу гэх айлууд нь хамаг юм нь онгорхой ч хаяад л сэтгэл амар тэнэж яваад ирэх юм. Авах юм байхгүй юм чинь. Баян Ядуу байгаа учраас л хулгай, дээрэм байх юм. Бүгд л ижил амьдралтай бол хэн нь хэнээсээ хулгайлж, хэн нь хэнийгээ дээрэмдэж сандаргахав. Бүгд л сэтгэл амар амьдрахсан. Хүн бүр аугуу сайхнаа өөртөө шингээн явж байвал бүүр ч амар байхсандаа.
Халуун орны сайхан улиралтай газрын хүний амьдралыг киноноос харчихаад дуурайгаад байх үнэндээ хөгийн юм. МОНГОЛ орон маань цаг уурын эрс тэс уур амьсгалтай орон. Тэнд амьдрахын тулд хэн ч байлаа гэсэн МОНГОЛ цаг агаарт л захирагдаж амьдарна. Иймээс л хатны сударт байнга цаг агаар, орон зай гээд бичээд байсан байна шүү дээ. Та нар одоо МОНГОЛОО нүүлгэе гэж бодож магадгүй. Гэвч манай Маша хүртэл халуун газар хэцүү юм. Монголдоо баймаар байна гэхийг бодоход бид тэнд өсөж төрж, амьдарч дасчээ.
Мөн тэр Монгол чинь хамаагүй хөгжилтэй орон юм биш үү. Хаа дуртай газраасаа интэрнетэд хямд ордог гэж үглэнэ. Кккккккк энд би нетээ эзэгнээд хөөе би ажлаа хийж байгаа битгий хамаг мөнгийг нь дуусгачих чи, өөрөө ажилд орж байж неттэй болоо хө гэж байгаа. Нэгжээр нетэд орж юмаа тавьж, хүмүүстэй харьцах тул хүмүүс бас ойлгох хэрэгтэй. Байнга гол мэдээллээ авч байхын тулд нетийн нэгжээ хэмнэнэ. Аянга үргэлж нетэд хүнтэй чатлаад зөвлөгөө өгөөд байх зав байхгүй учир эх орондоо байх та бүгд өөрсдөө асуудлаа зохицуулна шүү дээ.
Иймээс Аянгат хүний зүүдлэсэн зүүд бүрийг тайлж, бодсон бодол бүрт хариу өгөх зав байхгүй. Мөн өөрийн эцэг өвгөдүүд тань өөрсдөө буугаад л тэр чинь байна энэ чинь байна гэж нэрээ хэлэг өмнөөс нь би нууцыг нь задлан бурж байх хэрэг үгүй. Үүнийг бодож байна гэдэг бол Би гэгээрч байна шүү гэж бодох хэрэгтэй. Өмнө нь та энэ талаар тоодог ч үгүй мэддэг ч үгүй байсан бол одоо тэд минь хэн бэ? Би хэний үр вэ? Би юу хийх ёстой вэ? гэж бодож эхэлсэн бол ТА зөв юмаар л явж байгаагаа ойлгоорой. Машаг би өөрөө бод, тархиа ажиллуул гэхийг сонсоод Гэгээн: Миний тархи ойрд маш их ажиллаад байгаа гэв. Яаж гэхэд: Та гараа тавиад үздээ. За гээд духыг нь дарав. Тээр ажиллаад байгаа биз дээ гэлээ. Тийм байна яаж ажиллав гэхэд : Би ойрд зураг зураад л байгаа гээд ярьсан дээр нь гээд л ярьж эхэллээ.
Монголд очихоороо муур, нохой хоёр л авмаар маань Та бас дуртай биз дээ, ёстой хөөрхөн тиймээ гэх Гэгээнд : Эргээд л энд ирэх учир авахгүй нэгмөсөн Монголд очихоороо л аваарай гэв. Тэр: Би Монголыгоо санаад байхад юун эргэж ирэх гэж би дахин энд ирмээргүй байна. Энд удаан байвал Каддафи ирнэ шүү гэж намайг аймаар харан айлгаж үзүүлэв. Каддафи үхсэнийг чи мэднэ биздээ гэхэд Каддафи дахиад амилсан Муу сүнснүүд түүнийг бас амилуулчихсан тэр энд ирнэ шүү. Монгол руугаа явъя гэлээ. Эндхийн мэдээнүүд хөөрхий муу Каддафиг дэндүү муулсаар Гэгээн түүнийг хамгийн муу муухай хүн гэж боддог болсон. Том болоод түүхээс ойлгох байлгүй дээ. Сайн муу, зөв бурууг нь цаг хугацаа шүүнэ. Монголчууд хичнээн дайсан ч бай удирдагч хүнийг хүндэлдэг зан заншилтай, оршуулага хойдыг нь хүндэтгэлтэйгээр үдэж номын дагуу оршуулдаг. Тэр байтугай удирдагчаасаа урвасан бол шийтгэдэг байсныг та бүгд мэднэ.
Өчигдөр шөнө хөгшин Маша маань орж ирэн намайг буугаад өгөөч гэж гуйлаа. Би эхлээд буухгүй гэж гүрийв. Би үхэхнээ яг энд тээглээд бөөлжих гээд бөөлжиж чадахгүй нь гээд гуйж гарав. Би буухгүй гээд байсны учир нь 3 гарагын өмнө бид хоёр муудсан юм чинь гуйлгаж байж л хөдлөнө ш дээ. Тэр ер нь энэ Буурлууд буугаад ямар хэрэгтэй юм, хүн сайн хамгаалсангүй гээд уур хүргэсэн билээ. Тэр Монголоос гурван Албин дагуулж ирсэн бөгөөд би дуугүй л байлаа. Мань хүн ч өөрөө мэдэж байсан байна. Тэгээд хадам Буурлууд дээр очихоос айгаад очоогүй байв. Хадам Буурлууд бол сайн гөвнө шүү тэрийг. Зальт шар намайг зөөлчлөх гэсэн бололтой. Би Буурлууд буугаад энэ мууг хэмхчээд хаяачаасай гэж байсан ч тэд хэмхчдэггүй юм. Гэвч тэд их л уцаартай Догшин ууртай буулаа.
Чи биднийг хэрэггүй буусан гэдэг билүү. Хэрэггүй юм бол яах гэж Албингуудаа хөөлгөх гээд байгаа юм чи. Мундаг сургууль төгсөөд чадалтай болсон юм бол өөрөө тэднийгээ эм ууж эмчилж, тариа тарих чинь яагаав чи. Тэгж чадах уу гэхэд : Би чадахгүй ээ, харахгүй юм чинь бас миний дотор ороод өвтгөөд байна гэлээ.
Буурал бараг цаг лекц уншсан байхаа. Тэнгэр хаяасан хүн гэж чи сонсож байсан уу? Тэнэг толгойлоод байвал миний удам судар нь бидэнд ер хамаагүй шүү. Эртхэн үхээд сүнсээ хүмүүжүүлэх замдаа ороход чинь харамсах юм байхгүйдэг. Чиний эцэг эх шиг охин минь үр минь гээд нялуураад байх ч зав бидэнд байхгүй. Ганц мунхаг чиний төлөө бууж үйл хийх гэж ирээгүй. Их Эцгийн минь удам судрыг гутаавал чам байтугай чамаас цаадахыг нь байлгаад байх шаардлага ч үгүйдэг. Арван жилээр хүний нутагт чамайг цөлнө би. Энэ хугацаанд ухаарахгүй бол хорин жил болгоно би гээд л баахан загнав.
Чи биднийг Сүнс гэж мэдэх үү? Хэрэггүй юмнууд гэлүү? Тэгвэл чамайг дагасан гурван Албинаа Сүнс гэдгийг мэдэх үү? Хэрэгтэй байвал тэдэнтэйгээ байж бай. Ганц чиний сонголт л мэднэ. Бид чамайг хулганы нүхэнд бүү ор, хомхой хүмүүстэй бүү уулзан үерх гэсэн бусуу? Үүнээс зөрөөд чи хамаг муу хар сүнс цугласан газар орлоо. Биднийг хамгаалсангүй гэл үү. Үүнээс дордохоос чинь хамгааллаа болоо юм биш үү. Өсөж өндийтөл чинь маналаа болоо юм биш үү. Өөрийн чинь ухаанд хэллээ болоо юм биш үү. Ихийг авах, өвдөх зовохоороо л биднээс тусламж авчаад өөрөөр чи биднийг яаж гялайлгаж байв чи. Хайрлаж биднийг шивнэдэг үү чи, харамгүй өргөл өгдөг билүү чи, өргөө гэрийг минь цэвэрлэдэг билүү чи, улаач үрийг минь хайрладаг билүү чи, болоох гээчийг нь уншдаг билүү чи, бодол оюундаа тунгаадаг билүү чи гээд л баахан загнав.
Өөрийн үр ийм байтал өнөө бусдаас бид юу хүсэхэв ичив. Өндөр нэр алдрыг минь сэвтүүлэв чи. Албингаа хөөлгөнө гэнэ үү. Аваад яв чи, ядахдаа арав хоног хамт байхгүй юу гэж уурсав. Охин өршөөл ирэн урваганав. Сүүлийн удаа анхааруулая. Дахиад нэг л ингэвэл Тэнгэргүй хүн гэж ямар байдгийг өөрөө махан биеэрээ туулж яв чи. Битгий ирж гуйж гувшиж түвэг болоод байгаарай. Бид хамгаалахаа л больчихно. Харин чиний өөрөө сонгосон тийрэнгүүд чамайг яаж явуулах нь бидэнд хамаагүй. Бид биш тэд чамайг хорлож байгаа юм. Үүнийг чи биднийг хараалаа гэж мунхаглав. Сонгосон сонголттойгоо заяагаа холбох чинь чиний асуудал хэмээсэн билээ.
Би баахан огиулж, бие чичирч, хавирга өвдөж, нүд загатнан, биеэ урж маажсаар түүний хамаг Албинг аваад газар унаад өглөө. Буурал уурсан одлоо. Бууж дуусаад миний загнах ээлж болсон ч би босч чадсангүй хэвтэв. Охин гавьяа байгуулсан мэт л цай авчирч өгөөд л ярьж гарав. Түүний бие эв эрүүл болжээ. Төрсөн өдрөө тэмдэглэсэн л гэнэ. Бас бүх найз нарынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Баранд орсон, шинэ жилээр хэрхэн тэнэж шоудсангаа ярив. Би яг л мэдсэндээ муу юм орчлоо гэдгийг гэх юм. Тэгээд Буурлуудыг хамгаалсангүй хэрэггүй юмнууд гэж уурлаад Буурлуудыгаа гомдоожээ. Тэгээд өөрөө пянгы нь даах л хэрэгтэй биз дээ.
Өнөөдрийн буултаас би ТЭНГЭР ХАЯХ гэдэг ямар учиртайг сайн ойлгож авлаа. Ерөөсөө хамгаалахаа болиод л Онгод хөөрчихдөг юм байна. Тэгэнгүүт Хар Сүнсүүд түүнийг эзэгнэдэг ажээ. Мэдээж Хар Сүнсүүд эзэгнэсэн учраас л ааш зан нь хувиран болохоо байх бүх л юмыг хийж өөрчлөгдөнө. Брэндогийн цагаан солиотыг дэвэргэсэн шуналын Албин гарах үед нүд маш их загатнасан. Үхээрийн бузраас болон хамаг бие нь загатнан, шөнө унтахгүй өдөржин унтдаг байжээ.
Өдөр ажилдаа явахад нь хамаг бие нь суларч ядраад унах гээд байжээ. Хичнээн идээд ч цадахгүй, юу идмээр байгаагаа ч мэдэхгүй болтол нь нөлөөлөн Охиныг хорложээ. Өөрийн мэдэлгүй л хүн муулаад ярьдаг болсон гэнэ. Өөрөө ч мэдэхгүй, хүсэхгүй байхад л ам нь ажиллаад гараад байсан. Би мэдээж юу гэж өөрийн Буурлуудаа хэрэггүй юмнууд буугаад гэхгүй нь тодорхой гэтэл тэгээд л хэлээд таныг уурлуулсан шүү дээ. Хэлчээд л би өөрийгөө гайхсан гээд л гавьяагаа ярьж гарав. Би тэгээд уйлж байж МОНГОЛ явах эрх авах юмуу? Юуны чинь 10 жил цөлөх вэ? арай гэж 10 өдрийг өнгөрөөж байхад чинь гэв.
Буурал их ууртай байсан бөгөөд: Чи Чингис гэх өвгөнийг юу хийсэн яасанг ч мэдэхгүй хэвтэж Амаа мэдэж чалчиж байгаарай. Хүний өөрийн гэж ялгахгүй шүү чамайг. Хоёр судрыг нь унш тэгээд юу ойлгосноо надад ярьж өгөөрэй чи. Тэгэхгүй бол авсан гурван Албинг чинь буцаагаад наачихна шүү гээд дарамтлачихаад явсан ш дээ.
Нэг сонин юм нь охин ирүүт би түүнийг гурван Албин дагаад Монголоос ирсэнийг харахад Буурал тэр дор нь янзлуулсангүй. Мөн тэр гурав бүр уйлаад гуйж гарсан юм биднийг битгий доош нь явуулаач гээд. Яг ийм юман дээр ёстой хачин байв. Хүний газар байгаа Монгол Албингуудаа өрөвдсөн юм даа. Хөрстөд шингээх гэхээр уйлаад гуйна. Дээшээ дэгдэх эрх байхгүй. Дараагийн төрөлд оруулахын тулд тэр гурван Албингаар сайн үйлс хийлгэх хэрэгтэй байдаг. Тэр чигт нь гэрээсээ хөөгөөд гаргахад хүний газрын Албингуудад шоовдорлуулна. Үгүй мөн хэцүү юмаа бас. Нутгийн минь Албин миний байгаа газар хүрээд ирчих гэж дээ.
Хэдэн жилийн өмнө бидний танил япон нутагтаа очуутаа хэвтэрт орж халуураад сар болон бүх л шинжилгээ нь эрүүл гараад өөрийн орны удганд үзүүлсэн байдаг. Гэтэл нөхөртөө зодуулж үхсэн Монгол эмэгтэй хүний сүнс дагаж ирчихээд нутгаа санаад уйлаад буцна гээд байна буцааж аваач гээд тэр маань инээд алдсаар Монголд бас нэг ирээд явсан юм даа. Мөнгөтэй улс гэж сайхан юм. Тэгээд л зүгээр болсон. Япон хүнд тохиосон болсон явдал шүү бүр. Түүний охин нь Монголд амьдардаг. Тэр ч хөөрхий Японд үхсэн Монгол цэргийн Сүнсдээ.
Иймээс тэр охин бүр бага сургуулиа төгсүүтээ Монголд ирж сураад одоо бараг 10 аад жил болж байгаа. Монголд л амьдарна гэдэг Япон охиндоо. Тэнгэр түүнийг хамгаалан муухай Монгол хүнээс хамгаалаасай. Төөрч будилсан хорвоогийн Сүнснүүд ийм л өрөвдөлтэй байдаг. Зарим хүмүүс Япончуудыг баян гэж андуураад алж дээрэмддэг. Ийм муу юм хол байгаасай билээ. Түүний аав ээж нь их сайхан япон хүмүүс байдаг. Би тэднийд очиж байсан. Охин маань тэр Японтой уулзахад: Чаантoo каэтта кааанааа гэсэн гээд л шоолж байснаа түүн шиг би гурван Албингаа Монголдоо хүргэж өгчөөд ирдэг юм билүү гэж намайг явуулав. Манай Маша гээч ийм л сайхан гар нэг ширхэг байгаад байгаам даа. Уг нь сайхан сэтгэлтэй бас л хүнд туслахын төлөө төрсөн мэт ч маш инээдтэй адал явдалд умбасан сайхан охин байдаг юм. Даанч Машадаа Маша. Өтчихсөн хөгшин Монгол Маша гэсэн үг.
Бас Солонгосын дугаар ноймэр нэг Бөө ирсэнийг та бүгд мэднэ. Тэр баахан бөөгөөр явахдаа баахан Албин дагуулсан явж байгааг нь Багш хараад: Өөрөө мэдэж байгаа ч юм алга. Аваад өгөлтэй биш. Монгол хэдэн Албин соёлтой газар очиж үзэгдээ гээд инээж байсан гэдэг. Тэр хэд маань хүний газар очоод хэцүүдсэн болов уу яасан бол. За даа би гээч ч чааваас иймэрхүү л удган байна доо. Тэгчихээд бас Албинтай байлдах юм яриад байгаам шүү чааваас гэж. Энд ирсэн гурван Албингаа өрөвдөөд алж чадахгүй байж хэрэг алгаа. Яавал мундаг удган болох юм болдоо. Одоохондоо тэр гурваар хийлгэчих ажил ч алга. Засарч ихийг хийвэл дараа төрөлд нь дамжуулж болох ч заавал цаг хугацаанд их тус бид нарт хийж өгөх ёстой.
Жишээ нь манай талд ажиллах. Болохгүй биеэ тоогоод байгаа нөхдүүд рүү тэднийг илгээнэ дээ. Хайран Буурлуудаа дэмий ажилд зарж байснаас Албин заруул арай дээр. Монголын гурван Албин маань надтай одоохондоо гэрээ байгуулсан бөгөөд би тэднийг доош илгээхгүй, хүний газар хөсөр орхихгүй харин тэд Хүн шумуулуудыг шимэгчилж зовоох, мэдрүүлэх үүрэг хүлээв. Гэвч Албин бол маш зальтай, итгэхэд бэрх. Иймээс заавал бас хянаж байх ёстой. Охины гурван Албин минийх боллоо хөөрхий.
Миний гурван Албин гуйж гувшсаныхаа хүчээр эхний ээлжинд ямартаа ч хэсэг амьдрах болсоон. Нутгийн юм яахав дээ. Кккккккк. Монгол руугаа явахдаа чирээд л явна даа. Энд өргөөнд тодорхой болзолтойгоор эрхтэйгээр хоригдох болсоон. Итгэл даавал найзлаад л байна даа. Итгэл даахгүй бол няслаад хаяхад оройтох юу байхав. Нутгийн Албааааан гэгч бас нэг сонин түүх гарах нээ. Балай юм бэ энэ Бөө гээч чинь хэхэхэхэ. Яанаа одоо. Албин тийрэнгүүд нь хүртэл нутгаа санан гансрах Монгол гээч орон чинь хаашаа янзын гайхалтай орон бэ дээ. Хүний нутагт Аянгат Албинтайгаа нийлчихсэн санаа алдаад сууж байвал яах уу. Миний Монгол бас биднийг холбох юм даа.
Манайд нэг инээдтэй юм болж байсан санаанд орлоо. Хүү маань Бөө болоод удаагүй байв. Тэдний ангид байдаг охин удган бөгөөд түүний буянаар бид Багшийгаа олон замчлуулсан юм. Нэг удаа тэр удганых отгынхоо найрыг хийн хүү маань тэдний бууралд хүндлэл үзүүлчээд гэртээ ирлээ. Манайх Улаанбаатар хотоос хол шүү дээ. Нөхөр хүү хоёр гэртээ орж ирээд байж байтал утас дуугаран удган охин: Танай нэг Онгод чинь манайд үлдчихээд найр тарсан чинь харина би намайг гэрт хүргэж өг гээд агсан тавиад байна гэх юм. Бидний ам ангайж арай гэж эрүүгээ дээш нь эвлүүлэв. Юу сонсчив оо, юу гэсэн үг вэ? Онгод чинь өөрөө гэрээ олдоггүй юмуу? Яахаараа үлддийн? Яаж авчирдагийн? гээд л буман асуудал.
Ингээд нөхөр, хүү хоёр согтуу Онгодоо авчрахаар удганых руу явж би тэнд хөлөө тэлчлэн: Уваааа хахахаха Яана гэнэээ, яахаараа Удмаараа ийм найранд дуртай байдаг байнаа. Онгод нь хүртэл ийм байхаар манай нөхөр аргагүй юм биш үү? шоолж унаж билээ. Учрыг сонсоход айлын найр таалагдаад хүүгийн нэг Онгод нь улаач нь явж байхад үлдсэн байвал яах уу? Найр нь дууссаны дараа харина гээд агсам тавьдаг. Яахаараа яг манай нөхрийг дуурайна вэ? Найрны цагаас хоцролгүй гүйж очиж, найран дунд сармагчин болж, найр дууссаны дараа чирүүлж байж явдаг миний нөхрийн дээд хуулбар ийм байхаар чинь би яахым бэ? Удам гэж ХАААААААЙЙЙН МЭДКҮ МЭДКҮ МЭДКҮ, Мээээдэхгүй л юм байнадаг. Мэдрэл маань ч сүүлдээ хүрэхээ болилоо.
Хамгийн инээдтэй нь нөхөр хүү хоёр эргэж очоод тэднийд орчихоод гараад гэртээ ирж байгаа юм. Төсөөл дөө. Харагдахгүй, үзэгдэхгүй эрх согтуу Буурлаа харанхуй шөнө хаа хол давхиж хот ороод авчирч байгаа байхгүй юу хахахаха. Ирж очихын дор хаяж 35 км шүү дээ. Тэгээд бидний хэн нь ч нөгөө согтуу Буурлаа харахгүй, үзэхгүй нь сайхан. Бодвол улаачдаа зүүгдээд өргөөндөө ороод нам унтсан байхдаа. Тэр бол манай хадам Отгон буурал байсан бөгөөд амьддаа архи уухаараа агсангаараа алдартай буурал байсан юмдаг. Архи өгөхгүй бол хохий шүү гээд айлын гэр дээр нь хөрвөөдөг байсан гэдэг. Тэгээд архи өгөхөөр нь уугаад гардаг айлуудыг бол самардаг агсан гэнэлээ.
Гэвч Отгон Буурал нэг удаа уйлж суусан юмдаг. Цаг төрийн хатууд угаа бариагүй тэр маш их гутарсан, өөрөө хийдэд шавилж байсан учраас мэддэг байсан гэнэ. Багш нь түүнийг Хар бол гээд хар хүний амьдралаар амьдарсан бөгөөд өвөг дээдсийнхээ үйлийг хийж чадахгүйдээ ихэд бухимдан архи уудаг байжээ. Нэг хөөрөг байх бөгөөд тэр тамхийг үнэртэх л юм бол түүнд бүх юм нь ирэх байсан ч тэр олон хүүхдүүдээ бодоод зориглоогүй хүүхдүүдийнхээ төлөө өөрийнхөө амиа бодсон өөдгүй хог би, хэрэв би тэмцэж чадсан бол миний хүүхдүүд одоо арай ч ингэж явахгүй байсан. Дээд Тэнгэрийн гэсхээл гээд уйлж байсныг сонсоод их өрөвдөж билээ.
Цаг хэцүүд олон хүүхдүүдээ бодохгүй бол буруутан бүх л хүүхдүүд нь хэлмэгдэх байсан шүү дээ. Тэднийгээ бодоод өвгөдийн үйлийг хийгээгүйн улмаас үрс нь байх ёстой заяанаасаа бас доогуур амьдарлаа гэж өөрийгөө зүхэж байв. Гэвч тэр хүн хир чадлаараа сайн л амьдарч чадсандаа Онгод болсон. Хүн төрүүлж, бариа хийн, нуугдан нууцаар зон олонд дэм болж байсандаг. Хатуу харгис цагт Онгодууд ч Үрсүүд нь ч их зовлон туулжээ.
Ингээд бодохоор Далд ертөнцөд ч зааг хязгаар оршин тогтнохуй байдаг байх нь. Өөр өөрийн эзэмшил газар байдаг байх нь. Хүчээ гүйцэт аваагүй бол Буурлууд бас төөрч будилдаг бололтой. Эсвэл согтоод шогтоо юу хэн мэдкү. Юутай ч ийм инээдтэй явдал манайд тохиож байсан юм даа. Миний хадам Буурлууд бол маш сайхан Буурлууд бий. Хатуу ширүүн мөртлөө буулт нь зөөлөн, хамгийн хэцүү цагт хань болоод л ториогоод хоцордог яг бас Алаг үр шигээ сэтгэлтэй. Найр наадам наргиан цэнгээнд дуртай ч удам судартай хайртай, ухаалаг, уужим сэтгэлтэй.
За юутай ч охиноо авчрахгүй л бол сэтгэл нь амардаггүй аав нь Албинд хорлогдоод үхэхээс нь өмнө авчирч, халуун чихийг нь атгасан нь болж дээ. Монголд гоо сайхны нэг хагалгаа мода болсон гэнэм. Нүдий нь хамарлуу нь 2 мм зүсвэл хачин том нүдтэй болдог юм байхаа. Нүдний угийн өөх нь ил байх ёстой юм гэнэ үү. Төрөл арилжаад төгс гоо болдог юм гэнэ чухам. Охин маань аавдаа хэлэн би тийм гоё том нүдтэй болмоор байна гэжээ. Аав нь: Тэээээг тэг тэг. Харин нүднийхээ тэг голоор нь дээш доош нь сэтлүүлчих тэгвэл бүр том болно гэсэн гээд л Охин аавыгаа шоолон инээд алдана. Янзтай сайхан зөвлөгөө өгчөө хэхэхэ.
Охиноосоо онигор би борлогдоод өөрийг нь төрүүлсэн байтал энэ залуучуудыг яалтай билээ. Өөрөө ч борлогдоод нөхөрт гарсан байж бас тэр нүдийг сэтлүүлэх нь яахаараа сайхан санагдаж яадаг байнаа. Нүдийг нь загатнуулсан тэр Албин хүүхэн л их юманд уруу татаж дээ. Өөрийн ухаангүй байвал Албины идэш болоод л байхыг сануулж байна. Хар муу сүнс гэж байдаг бөгөөд та сайн дайчин Сүнс байхгүй бол түүнийг биеэсээ хэрхэн хөөхөө бодоод үзэхэд илүүдэхгүй.
Сүүлийн үед би хүний Албин Тийрэнгүүдийг нэг их хөөж өгөхөө болиод байгаа. Миний мэдэхийн хэд хэдэн хүн Албингаа хөөлгөчөөд ахиад л Албингаа урин дуудан наасан байв. Дургүй хүрээд цагийн гарз гээд орхилоо. Гэхдээ үнэхээр хичээн зүтгэж өөрсдөө ч мундаг болсон олон хүн байгаа нь сайхан юм даа. Мэдсээр байж л дахин дахин Албинтаад байвал илүүдээ гарсан энерги биш дээ дэмий юманд үрснээс гамнаж байсан нь дээр юм байна. Сэргийлэх арга, өөрийгөө хамгаалах бүхэн чинь тодорхой байхад одоо ухамсраараа болцгооно биз.
Би ч Гэрлийн Дайчдаа л сайн бэлдэх минь. Тэд байхгүй бол угаасаа бүгд царай алдаад гуйгаад ирэх нь тов тодорхой юм байна. Манай охиныг л харахгүй юу? Буугаад өгөл дөө гээд нэхээд суучихаж байгаа юм чинь. Өөрсдөө гаргахгүй юу? Миний Буурлуудыг юу гээд байлаа гээд л үнэд орох ч амттай юм байна даа. Дэлхий Монголоор дутнаа гэдэг ИЙМ УЧИРТАЙ БАЙХНЭЭ. Хиииииииихихихихихи. Хүмүүс Сүнс байдаг муу, сайн хоюул бий гэж мэдээд ирэхээрээ мэрэгжилтэнгүүдээс гуйх л болж байгаам даа.
Ямар ч сайн эмч дээр очоод яахын ямар тариа эм бичиж өгөхийг нь хэлье. Галзуугийн унтуулдаг, тайвшруулдаг эмүүдээс хэтрэхгүй.
Бүхэл бүтэн арми цагдаа бэлдээд, хууль дүрэм гаргаад яахын??? Харагдаж үзэгдэхгүй хар юмсыг алийг нь гээд хаашаа буудаж, баривчлах вэ дээ.
Ламдаад яахын дийлэхгүй юм чинь. Өмнө нь жаахан хэдэн сарыг авдаг байсан бол одоо эрин үед тэр цаг нь өнгөрсөөн. Номнууд нь хуучирсан, чадал нь буурсан, булхай нь илэрсэн.
Бясалгаад яахын хичнээн цагаа л үрнэ биз. Махан биеэ сайн зовоож байж л хичээж байж хагас дутуу хүрнэ. Ихэнхи нь чадвар үгүй замаас нь няцдаг.
Бөөлөхдөө зөв дээрээ очихгүй бол буруу дээрээ очоод мөнгөө л үрнэ биз.
Хамгийн найдвартай нь тархиа ажиллуулж Тэнгэрийн Гэрлийг эзэмшиж өөрсдөө Дайчид болцгоо Монголчуудаа. Дэлхий Монголчуудыг үгүйлж, Монголоор дутаж, Монголыг гуйх цаг гэж энэ цагийг хэлдэг юм даа.
Шөнө Гэгээн маань босон суучихсан үглэж байв. Нойр хүрээд байдаг, Шумуул хазаад байдаг гэчихсэн зүүрмэглэн сууж байлаа. Өгөр шумуулыг алахаар би бүтэн хоёр цаг отолт хийсэндээ. Намайг унтчихвал миний хүү, нөхөр хоёрыг бас надтай сорох учраас Чад хийлгэж байж л унтах гэж хичээсээр байтал хайран цаг дэмий өнгөрнө. Нойр хүрсэн ч гүрийх тул тархи ажиллахгүй ганц шумуулыг л отон хүү, нөхөр хоёр дээр хэзээ идэхээр бууна Чад хийлгэнэ дээ гээд л хүлээнэ. Гэвч тэр бас хашир шумуул бололтой намайг тасраад унахыг хүлээн гүрийнэ. Уг нь ч тэр муу бяцхан амьтанд 2 том идшээр урхи тавьчихаад хараад байгаа юмдаа кккк заваан амьтан би. Энд унтахдаа уугиулдаг хүж байдаг ч шумуулыг устгах тэр утаа бидний хамраар бага багаар өдөр бүр орсоор бас яачих ч юм билээ. Наймаачдад итгэх хэцүү. Химийн л хор ш дээ. Тэгэхээр Аянга нойроо хасан механикаар алж байвал арай амьдралд дээр байхдаа хөөрхий. Цонх нь тортой ч хаанаас орж ирдэгийг нь би хайгаад олдоггүй юм.
Гэгээн одоо л том болж байгаа бололтой. Тэр гадаадаар ярихыг маш амархан гэж бодон хэлээ хэрхэн хөдөлгөхийг заадаг байсан ч зурагт үзэж суухдаа үнэхээр л сонсож ойлгохыг хүссэн бололтой. Хэлүүд даанч хэцүү дээ гэчихсэн санаа алдан сууж байв. Би түүнээс Хүнд хамгийн их хэрэгтэй нь юу вэ гэж асуухад: НОМ гэж хариуллаа. Номноос өөр бүүр хэрэгтэй юм юув гэхэд Ном гэв. Аавынх нь суртал ухуулага үнэн сайн тогтоогджээ. Номноос өмнө чамд хэрэгтэй юмсыг хардаа хэмээн зааж гарлаа. Ингээд би түүнд агаар болон усны тухай тайлбарлалаа. Усыг тэр ус л гэж ойлгодог юм байна. Би ус уух дургүй ундаа уучихна гэнэ. Сүү, ундаа, ус бол нэг ижил төрлийн шингэн зүйл бөгөөд хүний биед байхгүй бол хатна. Ам нь цангана. Бас гадаа байгаа бананы модыг зааж хатсан навчнуудын учрыг тайлбарлаж өглөө.
Тэд борооны усыг уудаг гэхэд амыг нь хайв. Амьсгалыг, агаарыг тайлбарлаж амьсгалаа хир удаан барихыг нь юу болохыг нь бие дээр нь зааж өглөө. Удаан байвал чи үхэх учраас Агаар чамд хэрэгтэй. Утаатай муухай агаар биш цэвэр агаар хэрэгтэй. Чи хор цацсаныг хараа биз дээ. Муу шумуул, хорхой түүнийг амьсгалаад үхдэг. Ихийг амьсгалбал хүн бас үхнэ гээд л ойр зуурын юмыг хэлж тайлбарлалаа. Би хамараараа амьсгалахгүй бол амаараа амьсгалчихна гээд бас томорч үзэж байна лээ. Та бас хүүхдүүдтэйгээ энэ тухай яривал маш сонин сонин хариултууд, асуултуудыг тэд асууна даа. Гэгээн өөрийн эрүүл мэнддээ маш их санаа зовдог учир орой бүр сүү уух ёстой гэж боддог. Учир нь тэр байнга ундаа уудаг сүүнд дургүй байлаа. Аяганд үлдсэн ундааны будгийг түүнд үзүүлснээс хойш ундаанд хэт дурлан зүтгэдэг нь гайгүй болж өглөө уух юмуу, хэмжээг нь багасгасан. Сүүг тэр миний муухай гэдэс дотор үлдсэн будгийг арилган цагаан өнгөтэй болгоно гэж төсөөлжээ. Үүнээс хойш юм идэж уугаад хаашаа очиж яаж байгааг байнга бодож хэлнэ.
Нэг удаа гараа эсгээд өвдлөө хэмээн эм уучихаад л яг л одоо энэ гарлуу очиж байгаа даа. Энэ амаар ороод толгойруу ороод хаашаа хаашаа ч явна гэнэ вэ заагаад хуруун дээр очиж намдаах ёстой гэж тооцоолжээ. Шинжлэх ухааны тайлбарласан нэвтрүүлгүүд үзэх их дуртай болохоор зургийг нь харж л ойлгосон юм байлгүй дээ. Энэ бүхнээс би 5 нас гэдэг бол маш их юм ойлгодог ухаардаг нас гэж мэдэж авав. Өмнө нь том болохоор нь заана, хэлнэ гээд л хойшлуулж түүнийгээ өөрөө мартдаг байжээ. Иймээс бяцхан хүүхдүүд нартаа сайн ярилцаарай. Тэд бидний ажиглаагүй, бодоогүй, санаагүйг хэлдэг. Бидний анзаараагүй юмсыг тэд маш сайн ажигласан байдаг байхнээ.
Нэг удаа гараа эсгээд өвдлөө хэмээн эм уучихаад л яг л одоо энэ гарлуу очиж байгаа даа. Энэ амаар ороод толгойруу ороод хаашаа хаашаа ч явна гэнэ вэ заагаад хуруун дээр очиж намдаах ёстой гэж тооцоолжээ. Шинжлэх ухааны тайлбарласан нэвтрүүлгүүд үзэх их дуртай болохоор зургийг нь харж л ойлгосон юм байлгүй дээ. Энэ бүхнээс би 5 нас гэдэг бол маш их юм ойлгодог ухаардаг нас гэж мэдэж авав. Өмнө нь том болохоор нь заана, хэлнэ гээд л хойшлуулж түүнийгээ өөрөө мартдаг байжээ. Иймээс бяцхан хүүхдүүд нартаа сайн ярилцаарай. Тэд бидний ажиглаагүй, бодоогүй, санаагүйг хэлдэг. Бидний анзаараагүй юмсыг тэд маш сайн ажигласан байдаг байхнээ.
Тэр байтугай тэр одоо биднийг шүүмжилдэг болсон бөгөөд байнга л загнах юм. Яах гэж тэгээд төрүүлсэн юм гэхийг сонсоод зогтуслаа. Овоо муу гар чинь одоо болохоо байхнээ. Шилжилтийн нас нь 5 нас хүрээд болж байна уу яаж байна гэж зогтусав шүү дээ. Эцэг эхээсээ үг сонсохгүй яах юм. Загнах, үг хэлэх хоёрыг тусад нь ялгааг нь үзүүлдэг юмуу яадаг юм. Яах гэж төрүүлсэн юм гэнэ шүү. Хар нялхаараа байж ингэж хэлэхээр том болвол биднийг яаж зовоох цондон бэ энэ чинь. Нээрээ яах гэж ч төрүүлдэг юм болоо миний ч уур хүрчихлээ. Яршигтай юм зүгээр Буурлуудыг л буулгаж байж тайлбарлуулахгүй бол би ч цохиод унагамаар санагдав. Цор цор гээд юу вэ бас. Барын зулзагыг бага дээр нь гэж бас нэг Асуултын тэмдэг үйлдвэрлэчихээ юу яав нөхөр бид хоёр. Яанооо одоо. Яалтайсан билээ.
Хүүе цаана чинь нэг настай мастай хүүхэд уншаад байна. Тийм нэвтрүүлэг үзлээ сая. Манай Гэгээн 5 настай гэдэг чинь тархины 90 % нь хөгжсөн байдаг гэнэ шүү. Хөгшин юм байна энэ Гэгээн. Шилжилтийн нас нь болчоод стрессдээд үглээд өвгөн царайлаад байх нь аааргаггүй болтойдог. Нялх мялх гэж бодохоо болилоо. Бөөн хөгшчүүл байдаг юм байна. Сонсох, харахаар нь хичээл заасан чинь нэг настай хүүхэд уншдаг гэжийш дээ. Хааааййййн мэээдэхгүй мэдкү мэдкү мөн сонин сонин юмс Ил, Далд ертөнцгүй байх юмдоо. Гачин гачин юмс мөн их сонсохнээ. Маргааш явж тэр номыг нь очиж судлы байз. Цоорчихсон хүүхдүүд төрөөд байна уу? Цоорчихсон ном юм уу? Цоорхой багш юмуу мэдкү. Юутай ч маргааш хурдан болоосой гэж бодлоо.
Өнөөдөр нөхөр маань ажилдаа оччихоод ирэн бид гурван гэрийн бугуудыгаа өөр хотод байх Япон хоолны газар аваачна, бас гоё дэлгүүр оруулна гэснээс болж хар өглөөнөөс хойш бид гурав цайгаа ч уулгүй хөөрч давхилаа. Хувцасаа өмсчихөөд л хүлээгээд байлаа хүлээгээд байлаа байдаггүй. Сүүлдээ халууцаад тайлж шидлэсээр гурван халтар болчихоод бүүр өнгөрлөө гээд орой болтол нөхөр ирлээ. Эндхийн дэлгүүр бусад хүмүүстэйгээ барьцаад 4,5 цаг гэхэд бүгд хаадаг ёстой юмтай худалдагч нартай бөгөөд дэлгүүр хэсмээр бол өглөө эрт 9 цагаас эхэлсэн нь дээрдэг. Бүтэн сайнд бол бүгд амарна. Хагас сайнд бүгд 2 цаг гээд хаана ёстой юмтай, сумтай дэлгүүрүүдтэй.
Орой 6 цаг болсон байхад дэлгүүр бүгд Чад хийсэн байх нь мэдээж, Шаааал дэмий бид нарыг хүлээлгэлээ чи ядахдаа утсаа унтраадаг нь яаж байгаан гэхэд нөхөр: Сюуурприйз барьсан юмоо хөө. Эр нөхрөө хүлээн харуулдан тэсч ядан сууна гэдэг эхнэр хүний жаргалаа хөө гээд хөхөхөхөхө гээд л жоотойчихоод инээдэг гэжийш дээ. Күээээ тэээр бас ийм сюююрпрааайз барьдаг эр нөхөр бас гарсан байна шүү. Хөгшин надаар тохуурхаж байхаар шинэ юмтай маасганаж байвал барав гэж. Юуны чинь эхнэр хүний жаргал гэж өдөржин тамлаж хаячихаад өвчин тусч байгаам байхдаа. Утсаа салгачихаад л өөрөө мөрөөдөөд баясал нь төрөөд байждээ. Өдөржингөө юуны чинь нөхөртөө манатай дэлгүүр нь хаачихлаа гэж харамслаа, өнөө гарагт Мөнгө, машинтай хар юм ямар их хэрэг боловоо гэж би мөчөөгөө өгсөнгүй хэлэхэд Нэмэргүй авгай гэж бодсон бололтой инээчихээд хоолны газар луугаа шаал дэмий хол очоод ирэв.
Охин: Юу вэ энэ чинь хоол идэх биш гэртээ ирэхэд шингэсэн байгаа юм биш үү гэж үг хаяв. Өнөөдөр л гэнэт учиргүй ганцаараа ажиллаж гэнэ. Энд тэр ажил хийх гэж жаргаж байгаа шүү дээ. Хамгийн сүүл мушгиад ирлээ гэхэд л 4 цагт ажил нь тарчихсан ганцаар байдаг. Тэгээд эндхийн орныхоныг шүүмжлэн бөөн Сургууд, ажил тарах сургаар л 3 гэхэд гараад алга болно арай дэндүү гэдэгсэн. Аргагүй ш дээ. Хамаг юм нь эрт хаадаг газар ажилчид нь эрт гарч байж л юмаа олж авна биз дээ. Эндхийн ерөнхийлөгч сонин сэтгэхүйтэй хүн байгаа биз дээ. 5 цаг гэхэд л ногоо зүлгэн дээрээ бөөн бөөнөөрөө цуглан гэгээ тасартал бөмбөг тоглоцгооно. Яг л манайхан зун лагерт амьдарч байгаа мэт Гачаан гачин гачин.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.