БӨӨ ГЭГЭЭН ТАРХИ ГЭЖ ЮУ ВЭ???
Босох чадалгүй болтлоо бие хөндүүрлэсэн би хэвтэж байхдаа БӨӨ ГЭГЭЭН ТАРХИ ны тухай бодох зав ашгүй гарчээ. Өөрийгөө золиослон гуйсан тэр Онгод миний сэтгэлээс гарахгүй юм. Би тэнэг байгаад миний муу аав минь тэр Тамд байгаатай ялгаа юу байхав дээ. Онгодууд хоригдохдоо бас л бидний адил өлсөж цангаж, өвдөж зовдог. Би өөрөө шидтэй мундаг, мэдэгддэггүй бол гүйж очоод сулламаар байвч миний бүх юм хяналтад байдаг. Гэвч сулласнаараа ямар ч их гай авчрахыг би бас мэдэхгүй болохоор зүгээр хэвтэж байсан нь дээр ч сэтгэлд хөндүүртэй түвэгтэй юм байна. Юутай ч улаач нар нь хурдан ухааран нэг өдрийн өмнө ч гэсэн уужуу сэтгэл гаргаасай гэж бодно. Та нар тэднийгээ Тэнгэрийн орондоо амар сайхан жаргахаар оддог гэж бодох хэрэг үгүй.
Энэ мэтээр Сүнснүүдийн тухай бодон бас 1000 Онгод Чуулганыхаа тухай авсан мэдээллүүдээ яаж цэгцлэх, яаж Буурлуудын хэлснийг газарт биелүүлэх гээд л маш хэцүү олон асуудлуудыг бодлоо. Хатны Сударт өгүүлэх БӨӨ ГЭГЭЭН ТАРХИ тэгээд ямар учиртай юм бэ гэж бодож байхдаа МОНГОЛ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ СУУ УХААНД бишрэв.
Учир нь бүх л юм амьтай Сүнстэй байдаг. Монгол хүнд ч бусад үндэстэнд ч СҮНС байнадаг. Тэд тэгээд Тэнгэрийн эрхийг яагаад ээлжлэн барьдаггүй юм бол. Яагаад Монголчууд 1000 жилдээ дэлхийг гэгээрүүлдэг гэж, Тэнгэр гэж хэн юм бэ? Миний хардаад байсан биднээр утсан хүүхэлдэй шиг тоглох харь гарагын хүн юм уу гэх мэтээр л бодон гайхав. Бүх л юм Сүнстэй. Тэгээд яагаад Монголчууд илүү гэж??? Исүүс, Будда, Мухаммед өөр хэн хэн ч билээ тэд ч Сүнсний тухай сургадаг.
Ялгаа нь юу байна хэмээн бодол хөврөв. Онгод хэмээх Сүнс бүхнийг чаддаггүй тэр байтугай баригдан хоригдох учир юув? Эрэмбэ зиндаа байдаг ч гэлээ Яагаад бүгд үхээд ижил биш хэвээр байдаг гэж хэмээн бодов.
Гэвч би МОНГОЛ ӨВӨГ ДЭЭДСҮҮДийнхээ ТЭНГЭР болох нууцыг бодож оллоо. Тэд СҮНСийг хэрхэн ашиглахыг л бодож олсноор, хийж чадсанаараа бусад улсаас илүү олон ОНГОДТОЙ, бусад улсаас илүү болсон байх юм.
Жишээ нь: Сүнсний тухай сургаалыг бодоё.
Бурхан БУДДА бодож бодож олсон юм нь энэ яваа насандаа зовлонг тэвчиж болж байнаа, сайхан байнаа, үхээд нөгөө газарт очиход диваажин угтана гэж бодож олжээ. Үүнд итгэвэл хүмүүс зовлонгоо даадаг болж, номхон дөлгөөн байн, өөрөө буруу хэрэг хийхгүй, бусдын доромжлолыг даагаад л гүрийгээд байхад ТЭНГЭРТ очино гэсэн онол гаргажээ.
Христ бодож бодож олсон юм нь би бүгдийг чаддаг нигүүлсэнгүй эцэг болон Тасарчээ. Тэнгэрт гараад би Хаан л болно. Өөрийн Хаант улсаа байгуулна. Намайг шүтэн миний сургаалаар явсан нь үхвэл миний Хаант улсад морилох болно гэж олжээ.
Чингис Хаан бодож бодож олох гэж зовж энд тэнд даянчилсангүй. Өвөг Дээдсийнхээ сургаалыг ухаж ойлгон, өгүүлсэн хэлсэнийг нь амьдрал болгон биелүүлэн батлаж чаджээ. Хураасан туршлага, өвгөдийн нууцыг нэгтгэн улам бүр сайжруулан өөрөө жинхэнэ хийж гүйцэтгэж чаджээ.
СҮНС гээчийн тухай аль ч шашинд Үйлийн ҮР гэдгээр чанарыг хэлдэг ч яаж Үйлийн Үрийг чиглүүлэх тухай өөр өөрийнхөөрөө номложээ. Үйлийн ҮР гэж юу гэсэн үг вэ гэдгээ эхлээд ойлгоё.
Энэ бол Сүнсний шинж чанар. Энгийн жишээ: Цэцэг ургуулах тухай бодоё. Цэцгийн үрийг хөрсөнд тарин, усалж, арчилж байсны Үрээр цэцэг ургана. Өөрөөр хэлбэл цэцгийн үр нь ЭХ болно. Эхээс төрсөн үр нь Цэцэг болно. Үрнээс үндэслэн ишлэн нахиалж цэцэглэнэ. Цэцэг гэтэл боловсорч дуусаад ҮР гаргадаг. Тэр үрийг нь дахин тариад цэцэг ургуулна гээд л үргэлж мөнхөд эргэх холбоо нь ЭХ- ҮРЭН юм. Цэцэг цомирлогоо дэлгэн үзэмж төгс болсон ч үндсийг нь таслаад хаявал иштэй юутай хээтэйгээ хатаж үхдэг.
Хүн бол Сүнснээс төрнө. Сүнс нь хүнийг төрүүлдэгээрээ ЭХ болно. Төрсөн хүн нь сүнсний ҮР юм. Хүн төрөөд өсөж том болон амьдарсаар үхэх болно. Үхэхдээ Сүнсээ чөлөөлөн ЭХ болно. Тодорхой хугацаан дараа энэ эх нь дахин хүн болно. Эцэс төгсгөлгүйгээр эргэх холбоогоор ЭХ- ҮРэн холбоо үргэлжилнэ. Ер нь ЭХ гэдгийг алив юмны үүсгэгч Үр нь түүний Үр Дүн гэж бодох ёстой.
Сүнс эхтэй Үрүүд амьд байхдаа яаж амьдарсанаар ҮР ДҮН нь гарна. Яаж амьдрах гэдэг нь ҮЙЛ гэсэн үг. Ямар үйл хийсэн ҮР ДҮН нь заавал бий. Үүнийг Үйлийн ҮР гэнэ. Хэрэв сайн үйл хийвэл үр дүн нь сайн, муу хийсэн бол муу нь тодорхой.
Цэцгээрээ бодоцгооё. Цэцэг ургахдаа ус, агаар, нөхцөл нь сайн таарсан бол Сайхан цэцэг болно. Хэрэв таараагүй бол эрт үхэх хатах, нэг бол ус нь ихэдсэнээс үндэс нь ялзрах, Наранд удсанаас гандан шарлах, сүүдэрт байснаас сунан сульдах гээд цэцэг бүр хэрхэн арчилсанаас хамааран Үр дүн нь гардаг.
Тэгвэл хүн ямар орчинд хэрхэн өсөв, ямар үйл хийснээс шалтгаалан Үр дүн нь өөр өөр. Хүний махбод бол Сүнсний хувьд тайлаад хаях хувцас билээ. Хэзээ ч түүнийг тайлж хаяж болно. Үндсэн Сүнсийг хэрхэн арчилж тордох нь тэр хүний ухаанаас шалтгаална. Үндсэн сүнсийг хар муу бүхнээр хордуулан бузарлавал Тэнгэрт зөвхөн ариун Сүнс л байх ёстой тул таарахгүй. Тэр Сүнсийг цэвэрлэн авахын тулд дутуу байсан бүх шинж чанарыг олгох ёстой. Хүн амьддаа ямар үйл ажиллагаа хийсний үр дүн нь дараагийн төрөл зүйлдээ байгалийн шалгаралд орон явна.
Гэтэл хэтэрхий бузартаж хорлогдсон Сүнсийг чанаж болгож цэвэрлэхгүй өөр яах юм бэ? Тиймээс л ТАМ байх нь зүйн хэрэг. Эргэх холбоо. Элдэв юманд Учиргүй юм гэж үгүй.
Тэгтэл яагаад Тамд бүгд очдоггүй юм бэ? Цаг хугацаандаа л ирж очиж байх ёстой Сүнснүүд бурууд хорлогдох, санамсаргүй үхэх, амиа хорлох, буруу оршуулагдах гэх мэтээс болоод завсрын ертөнцөд гацаж орхино. Завсрын ертөнцөд гацагсад дотор маш олон төрөл бий. Муу Хар Сүнстэйнүүд нь улам хорлох муу бүхнийг хийж эхэлдэг. Сайн хирнээ санамсаргүй үхсэнгүүд нь доороос үлдэгсэд нь буяныг нь нэмэх зэргээр дээш дэгдээнэ. Иймээс л ном сонин уншиж, элдэв үйл давхар хийдэг. Гэвч буруу зөвөө мэдэхгүй та нар дэгдсэн үгүйг нь яаж мэдхэв дээ.
Нэг тохиолыг хэлье. Миний нэг найзын ээж өнгөрсөн бөгөөд Монголд байхад тэр эжийн сүнс өөрийг нь буруу оршуулсанаас дэгдэж чадахгүй байна Охинд минь хэлээд өгөөч. Би түүнтэй л уулзмаар байна гэсэн юм. Охинд нь би хэлэхэд өө тэгэлгүй яахав би юу юу бэлдэж авч очихов гэж байснаа алга болчив. Тогтоосон хугацаа ч дуусав. Өнөө найз маань ерөөсөө зав гарахгүй байна ажил ихтэй, ингэв тэгэв гэсээр бүр нэг сар өнгөрөв. Ээж нь маш их гомдон уйлж байснаас болоод би бас хэцүүдэв. Ингээд би түүнийг дэгдээж өгсөн дөө. Надад баярлалаа гэж хэлэхдээ ямар их гунигтай, яасан их гутралтай байсан гээч. Нэгэнт дэгдээсэн учраас би дахин түүн рүү ярьсангүй. Тэр ч манай ээж яасан гэж асуухгүйд гайхав. Ажилтай ажилтай гэхэд ийм сэтгэл байх гэж дээ. Бодвол бөөд итгээгүй юм байлгүй дээ. Бөөд итгэхгүй байлаа гэхэд надад итгээгүй болохоор тэр миний найз мөн үү. Ганц литр сүү, таваг идээ л аваад ир гэснээс ганц 1000 төгрөг надад барьчихаарай гэсэн биш дээ. Ээжийгээ өрөвдөөгүй хүн намайг яахан найз гэхэв дээ.
Ямар үйл хийсэн ҮР нь өөрт нь ирдэг болохоор би юу гэхэв дээ. Үйлийн Үр гэдгийн учир, ЭХ – ҮРЭН гэдэг Бөөгийн хэллэгийн агуулга ийм учиртай.
За одоо л нарийн учирт ирлээ сайн бодоцгооно уу.
СҮНС, ҮЙЛИЙН ҮРИЙН УЧИР ийм байтал Будда номхон байн энэ яваа насандаа нүгэл хилэнц бүү үйлд, бусад юмыг нь мэрэгжлийн лам нар даана. Буруу юмыг чинь лам нар засна гэж сургаснаас үлбэгэр ноомой дорой СҮНСнүүд ихэсчээ. Амиа л аргалаад бусдад лай болохгүй ч өөрөө номхон яван өөрийн үйлийн үрийг Ламд даатгасан учраас шарын шашины ажлын үр дүн нь хулхи ажгуу.
Гэтэл СҮНС гээч хөгжиж дэвжиж, тэмцэж идэвхижиж явах ёстой. Тэр Сүнснүүдийг ЛАМ багш эрхшээлдээ авах гэсэн мунхаглал энэ юм.
Нэг үгээр одоо сайхан нигүүлсэнгүй дүр үзүүлэн чухам чамд туслаад өгнө. Чиний зовлонг би үүрнэ гэх БӨӨГИЙН багштан шавь нарын Онгодуудыг хураан хорихтой агаар нэг юм. Шарынхан лам нар яахав ном сонингоо уншаад гэгээрэн суумалууд болох ч Бүр дээд Тэнгэрт гарч чаддаггүй. Харин сүсэгтэн олныг нь Өөрийнхөө Сүнсийг өөр хүнд даатгадаг малуу яасан гэмээр байгаа биз дээ.
Христ тэгвэл ялгаа үгүй. Нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа тавьж өг хэмээн сургаж өөрөө Тэнгэрт Хаан болохоор надад ирж үйлчлэх албат хийх ардууд хэрэгтэй хэмээн Үхлийн дараа ирэх Хаант улсаа суртчилжээ.
Энэ хоёрын суртчилгаа номлолын ҮР ДҮНГ харцгаа. Буддан орны хүүхдүүд одоо яаж байна. Христийн орны хүүхдүүд одоо яаж байна. Өөр өөрийн үр хүүхдүүд дээрээ буугаад байгаа БӨӨ Сүнсүүд хаана байна. Монгол шиг айл бүрт л Бөө Сүнсүүд эргэн ирж сургаал айлдах ёстойдог. Тэгвэл Монголд яагаад айл бүрт БӨӨ төрөөд буугаад байгаан???
МОНГОЛ ӨВӨГ ДЭЭДСҮҮД маань СҮНС гээчийг мэддэг, тэрний онцлог шинж чанар бүгдийг 10 хуруу шигээ мэдэж авчээ.
Сүнс байдаг нь үнэн буудаг нь үнэн. Тэд буугаад болсон явдлыг ярьдаг нь Үнэн. Болох явдлыг хэлдэг нь ҮНЭН. Гэтэл Сүнс бүр сайн биш. Муу Сүнсүүд хүмүүсийг сүйд хийдэг. Энэ шинж чанарыг МОНГОЛЧИЛНОО ХӨӨ гээд л МОНГОЛЧИЛЖЭЭ.
Сүнсний шинж чанар нь мөнхийн. Сүнсний ухаан нь мунхардаггүй.
Хэрэв хүн энэ яваа насандаа амьдрахдаа асар зөв, ухаантай амьдарч, тархиа хичнээн их цэнэглэн эрүүлжүүлэн чадваржуулана Тэдний СҮНС буухдаа тэр чадвараа алдаагүйн дээр Далд ертөнцийн шидийг давхар авсан байдаг. Хүн үйлийн үрээрээ ТАРХИА СҮНСЭЭ эрчимжүүлдэг. Тархи нь цэвэр байж чадвал ОНГОД болдог. Тэртээд Од болж чадвал Тэнгэр болох аргыг олчихжээ.
Иймээс Монголчууд өөрийн тархиа хэн нэгэн гэгээрэлтэнд даатган түүнийг даган сүсэглэн түүнээс гуйх биш ХҮН БҮР ТАРХИА цэнэглэн гэгээрч чадвал буухдаа Онгод болох чадвартайг мэдэн олноороо оюунаа л хөгжүүлж байжээ. Хэдий чинээ олноороо үндсэн Сүнсээ зөв эрчимжүүлэн хөгжүүлнэв төдий хирээр Үйлийн Үрээ хийж дууссан АЛТАН УРАГ болох Алтан Сүнснүүд төрнө.
Харин хичнээн мундаг Онгод буулаа буулаа гэхэд Улаач нь ухаан муутай, урагшгүй, хичээл зүтгэлгүй бол Үр Дүн багасна. Иймээс л хичнээн мундаг хүчтэй чадалтай ОНГОД ТЭНГЭР байгаад улаач нь ойлгохгүй буруу үйлд ашиглаад буруу бүхнийг хийгээд байвал Сүнсний хөгжил нь урагшилдаггүй байна.
Онгод хэдий өндөр ч ёроолоосоо унадаг гэдэг. Яг л пирамид загвараар отог айлууд олноороо гэгээрсэн суурь сайтай байн гэгээрсэн Тархиа дээрээ тахин байтал суурь нь муу бол тэр Онгод Тэнгэр болж чадахгүй унана.
Сүнсний чанарыг өөрийн үргэлжлэх амьдралдаа хамгийн зөв хэрэглэх онолыг МОНГОЛЧУУД л олсон бахархалтай. Сүнс бүр тус тусдаа биетэй. Тус тусын биетэй байтал түүнийг хэн нэгэн лам, гэгээрэлтэнд даатгуулж байх утга алга. Лам ч гэсэн хүн Гэгээнтэн ч хүн, Будда ч хүн, Христ ч хүн байсан. Адилхан махан биетэй цусан зүрхтэй хүн гэгээрч болоод байхад чи юунаас дутах вэ. Чи үхлээ гэхэд чиний сүнс сул бол хэн нэгэнд үйлчлэх гэж очих хэрэгтэй юм уу. Сүнсээ хэрхэн эрчимжүүлж, хэрхэн тэжээж, хэрхэн хүчжүүлэх тухай ХААН та нарт зааж өгсөн. Махан биеэ л гээд бодоод байх хэрэг үгүй.
Тэгэхээр Хөх толБо хэмээх Тэр бодисыг хэрхэн бий болгосон нь бас л сонин байгаам. Өмнөх Сүнс бүр хүчтэй байвал удамшил нь хүчтэй. Ухаан нь мунхарах тусам Сүнс мунхарна. Сүнсний хөгжил нь ердөө ТАРХИ юм. Хэн хүн тархиа хэрхэн хөгжүүлэх тусам Сүнс нь улам хүч чадал сууна.
Та нар бага балчир хүүхдүүдийнхээ хөдөлгөөнийг хар даа. Энэ халуун оронд яг ижил орчинд амьдрах Гэгээн маань хар халуунд ч гүйж л байна. Хүйтэнд ч гүйж л байна. Үсэрч хариаж авирч, өтсөн мэт л тонгочино. Өдөржин гүйж харайх хирнээ яагаад өдөр унтдаггүй ядардаггүй вэ? Гэтэл халуун наранд хэд алхаад л нойр хүрээд залхууран унах би улам л сульдан хөгшрөх болов. Хүүхэд, залуу, хөгшин хүний ялгааг шинжлэх ухаанаар янзтай тайлбарладаг.
Харин Сүнс талаас нь бодоод үзээрэй. Хүн бол энерги эрчим шүү дээ. Хүн болон төрөх үед шинээр төрсөн махан биеийн эрчим хүч амьдралын хугацаанд яг л шатаж байгаа гал шиг байх нь. Бид хөгшрөх тусмаа л галаа алдан мөхөж, эрчмээ алдан сульдана. Би хичнээн их сэргээгч уугаад уугаад Гэгээн шиг зовлонгүй гүйж харайж чадахгүй бие дийлэх ч үгүй дэг. Хүн үхээд Сүнс болоход цэвэр байгальд амьдардаг. Үхсэн хүний үзэгдэхгүй сүнсэнд нь бид витамин уулгаж, тарьж чадахгүй.
Тэд Нар Сараар эрчимжин уугуул дүрсээ хадгалан он удаанаар амьдараад байдаг ч Онгодууд анх буухдаа нэг өдөрт 5 аас 10 литр цайг өлхөн уудаг шүү дээ. Маш их ангаж цангаж сульдсан байдаг. Сүүн эх буюу сүүтэй цайг ингэж их уудаг. Онгод биежих гэж нилээн ажил болдогийг БӨӨ нар мэднэ дээ. Биежээд ирэхээрээ цээрийн хугацаа нь дуусаад үйлээ хийдэг. Тэрнээс хүмүүс Бөө болсон гэнгүүт л бараг маргааш нь намайг үзээдэх, тэгж үү ингэж үү гэж асуух нь туйлын утгагүй зүйл. Тэнхрүүлж биежүүлж байж, хүндэлж хайрлаж байж хүчийг авхуулдаг.
Тэгэхээр Хааны сургаад байгаа Хатны сударт бичсэн мэдвэл зохихуйд НАР, САР, СҮҮН –ЭХ ээс эрчим авах нь амьтай амьтан бүхний гол эрчим гээд байгаатай холбоотой байх нь. Үндсэн Сүнсийг чинь сэргээх эрчим НАР, САР, Сүүн эрчмийг л тэд захиад хэлээд байнадаг. Энэ гурав нь зөвхөн махан биеийн эрчим авах аргууд. Харин ХҮН бол нэмж мэдвэл зохихуй, их засагаас эрчимжих учир нь ТАРХИА хөгжүүлэх, Сүнснийхээ ТАРХИЙГ хөгжүүлэх бас чухал ач холбогдолтой.
Яагаад СҮНС бүр харилцан адилгүй байна вэ? Мэдвэл зохихуйг бүрэн мэдээгүй, мухар мунхаг хүний СҮНС үхээд ухаантай Гэгээрэлтэй сайн СҮНС болохгүй нь мэдээж. Хэрэв та амьд байхдаа л тархиа сайн хөгжүүлэн, ёс жаягаа сахин, далд ертөнцтэй харьцах харьцаанд сурч байсан бол үхэхэд санаа амар Тэнгэрт морилно. Мэдээж хир их боловсорсноосоо шалтгаалан зэрэг байвч ОЛНООС ОЛОН ТҮМЭН АРД АМЬДДАА ҮЙЛИЙН ҮРЭЭ ЗӨВ ХИЙВЭЛ эргэж энэ ертөнцөд мэндлэх, эсвэл Онгод болон ирэхдээ маш их чадвар удамшуулж ирдэг байх нь. Иймээс нийтээрээ ийм КҮ сурлагатай байсны ачаар Монголчууд бүгд зөн совин нь хөгжсөн, хүчтэй Сүнстэй учраас энергээр эмчлэх, бариа засал хийх, бодлоороо үгээрээ үйл бүтээх Онцгой чадварыг эзэмшиж байжээ.
Энэ бүхнээ мартсан болохоор Хааны ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлага нь буцаан өөрийн Үндсэн сүнсийг чинь сэрээн дуудах, хүчжүүлэх, эрчимжүүлэх, цойлох босоо орших чадлыг тань олгох ёстой.
Та бодолдоо Тэнгэрийн хүүхэд байж болноо Монголчууд Тэнгэр нь харж байгаа гэж баясавч түүнтэй юу таныг холбож байгааг бод. Яагаад энэ дуудлагаа уйгагүй зөв хийсэн хүмүүс түрүүчээсээ өвчнөө илааршуулаад, ядрахаа болиод, шүлэгнүүд толгойд нь орж ирээд, уур уцаар нь арилаад, тайван болоод, хийх бүтээх хүсэл эрмэлзэл төрөөд байгаа вэ? Таны үндсэн Сүнсний шинж чанар л үнэхээр гайхалтай эрчтэй мундаг Сүнслэг хүн байсанд оршино. Ингээд бодохоор та хичнээн мундаг бууралтай байлаа ч өөрийн үндсэн Сүнсээ сэргээн чадварыг нь өгвөл Буурлуудад тань биш өөрт чинь хэрэгтэйг ухаарна. Буурлууд бол чамайг зөвхөн чиглүүлэгч. Монголд ийм хүчтэй чадалтай Сүнслэг хүн олширвол маргаангүй бүгд эрүүлээр харж асуудлаа шийдэж, амьдралаа өөрчлөн зөв амьдарна.
Хаан шиг амьдрах боломж чиний өөрийн чинь махан биенийн оройд бөнжигнөх Тархи, зүрхэнд чинь зүүгдэх Үндсэн Сүнсэнд чинь байгааг ХААН зааж өгөөд байгаа юм байна. Та өөрөө Тэнгэр болж болно. Тэнгэр болохын тулд үндсэн Сүнс тань Тэнгэрийн зиндаанд очтлоо БӨӨД мэрэгшвэл Тэнгэр болно. Гэхдээ 99 ТЭНГЭР л МОНГОЛД бий. Эцэг, Эх Тэнгэртэйгээ нийлбэл 101 болно доо.
Зарим хүн Бөө гэж туйлширлаа гэдэг. Бөөгөө зөв ойлгохгүй бол БӨӨ гэж туйлшрах шиг хортой юм үгүй. Өөрөө зүгээр суугаад ид шидээр л ажил бүтээх гэдэг Мангуу болно шүү.
Энэ түүх Хатны сударт тэмдэглээтэй бий. Одоо биш бүр эртний Монгол түүхэнд ийм харилцаа бий болсон түүх бийг сударт бичсэн нь байдаг. Дэмчид найдсан Донгионууд болчихжээ гээд л бичдэг хэсгийг санаарай. Дэмчид найдсан Донгионууд болохгүйн тулд хүн бүр Гэгээрэх Сүнсээ хөгжүүлэх, эрчимжүүлэх нь хамйгин зөв арга гэдгийг олсноороо хэрэгжүүлж батлаж чадсанаараа МОНГОЛ СУУ УХААН бол гайхамшиг.
Сүнсний мөн чанарыг таньсан мэдсэн гэгээрэлтэн гэгээнтэнгүүд нь мэдлэгээ бусад бүх хүнд эзэмшүүлэх, өөрийгөө шүтүүлэхгүй байхыг чухалчилсанаараа Исүүс, Будда нараас өөр юм. Сүнс байж л байсан байсаар ч байгаа, байх ч болох баримт нь бүх л шашины урсгал юм. Алив нэг хүний сургаал номлолыг л даган Сүнсээ түүнд тушаахыг ШАШИН гэнээ. Харин өөрөө өөрийн Сүнсэндээ ЭЗЭН болон төгөлдөржүүлэн Сүнснийхээ өмнө хариуцлага үүрэн хамтарч ажиллахыг ТЭНГЭР ШҮТЛЭГ гэж болох юм байнадаг. Угаасаа өөрөө өөрийн Сүнсээ хөгжүүлэхгүй муйхарлан зүтгэж мунхаг харанхуй байсаар дуусах хүн устаж дуусах нь мэдээжийн хэрэг. Энэ бол Тэнгэрийн Шийтгэл болмой.
Зарим нэгэн хүн ихэд тунирхан гомдож Тэнгэр шүтэхгүй бол устана үхнэ л гээд байх юм айлгалаа, цочоолоо, сүрдүүллээ хэмээх аж. Гэвч Сүнсний цаг хугацааны эринд 1000 жилдээ цэвэрлэгээ, шинэтгэл явагдах ЖАМЫГ бид яалтай. Аянгат надтай хэрэлдээд яах вээ дээ чи минь. 1000 жилээр эргэлдэх энэ хугацаанд хүн төрөлхтөн Сүнсээ буруу хөгжүүлсэнээс болж завсрын Тийрэн, Албин Чөтгөрүүд амилан бууж үржиж батжин, биежсээр хүний эгэл махан биеийг эзэгнэн зовоон, тамлаж, ЭХ ДЭЛХИЙ хэмээх эхийг нь өөрсдийнх нь гараар устгуулахаар давшилна. Иймээс Тэнгэрээс сайн хүчтэй дайчин Сүнсүүд бууж ирэн тэднийг дарна.
Бөө ч биш та эгэл хүн бол хаана ямар Сүнс наалдаад хүүхдийн чинь амийг авах гээд ч юм уу ханийг чинь осолд оруулах гарцуудыг бэлдэж байгааг харж чадахгүй биз дээ. Бөөн бөөнөөрөө шүглэсэн энэ Хар Сүнсүүдийг хүн та нарыг өөрөө өөрсдөөр чинь устгуулахаар өдөж байгааг харахгүй байдаг. Тэднийг харж та нарт хэлж та нарыг хамгаалах САЙН СҮНС бий. Гэтэл та нар өөрсдөө мэдлэггүй, харахгүй байж итгэхгүй гээд ХАр Сүнсүүдийг хамгаалан орон гэртээ бугшуулан, хөнжилдөө нуун, биендээ тээгээд байвал яах вэ? Цаанаас ЖАСААР устгахаар ирсэн ГЭРЛИЙН НӨЛӨӨгөөр та тэр Сүнсүүдийг агуулаад байвал бие чинь өвдөж уруудаж устах нь тодорхой. Энэ ХАр СҮНСүүд юу гэж намайг алах уу даа алах уу даа гэд шалдан гараад гүйх вэ? Тэд Хүн Та нарын биед орон нуугдан сүүдэр барааддаг. Тэр ХАр Сүнсний золионд өртөж хамт одох хэрэг байна уу?
Үүнээс хамгаалахын тулд өөрийн үндсэн Сүнсээ эрчимжүүлэн сэргээж өөрийн биеэ хамгаалах, Хар Сүнснүүд бүгэх орон зайгүй болгох ёстойсон. Яагаад Та Бөө шал худал гэх мөртөө учрыг нь судлаад ойлгоод ухаарч болохгүй гэж: Эзэн Хаан буусан Монголчууд та нар толгой дараалан мөнгө өргө гээгүй, зөвхөн өөрийгөө аврах хамгаалах гарц чинь таны гарт бий. Мөн та бүр илүү хичээвэл Өөрөө гэрэл цацруулан Хар Сүнсүүдийг хамт устгах чадвартай гэдгийг хэлье.
Хүсээд байх Дайн бишийг би хоёр хоног дүлий байхдаа сайн мэдлээ. Би үнэхээр хүсэхгүй байна. Хаан намайг аль эртнээс л дайнд бэлдэн элдэв юм заасан ч би бас л дутуу ойлгожээ. Буурлууд та нар хамгаалаад байлдчих юм чинь гээд л гүйгээд байснаас биш би өөрөө ямар үүрэг хүлээхээ бодсонгүй. Уг нь дүлий байх ч надад таалагдаж байна. Байсхийж байгаад л Эээжж ийм юм тйим юм гэх Гэгээн, Байсхийж байгаад л ийм юм хаа байна олоодох, тэгээдэх гэх нөхөр хоёрын өмнөөс ААААЙЙЙЙНННН л гээд байвал тун зугаатай. Хэд хэлээд цөхрөнгөө бараад алга болов. Нөхөр баахан эм авчирч чих рүү минь хийж, амаар минь уулгана. Байсхийж байгаад л дүлий нь арилж уу гэж шалгана. Арай гайгүй болж байсан ч БИ АААААЙЙЙЙН л гээд байхын амтанд оров.
Ер нь бол надад маш зүгээр санагдлаа. Хөөрхий тааг дүлий юм гэсэн гээд сонсуул нөгөө намайг загнаад байдаг Хуралд Суу, Өгөр олигархуудыг устга гээд байх нөхдүүд дуудахаа болино биз дээ. Хүний газар явж хэргэм зэрэг гориллоо гэж загнах хүн ч гарсан шүү, Би сонсохгүй байнааа. Та нарын гүтгэлгийг, Та нарын бузар муухай санаануудыг Төрийн олигарх буюу олиггүй гаруудын балиар юмсыг үнэхээр сонсмооргүй байна. Нүдгүй байвал бүүр амар байнадаг. Сонсоод , хараад байх учраас л уур хүрээд байх юм.
Онгод Сүнс бол хүчтэй байдаг. Харж байгаа биздээ муу сүнс миний чихийг нэгээр нь ороод нөгөөгөөр нь гартал харваж байгааг. Сүнс үзэгдэж харагдахгүй мөртлөө дайтан байгаа нь Сүнсний чанар байхнээ. Тэд Далд ертөнцөд байдаг гэх боловч Ил ертөнцөд үүнийг хийж чадаж байна. Яг болсон явдлыг төсөөлөхийг хичээнэ үү. Аянгат нэгэн хар санаатнаас бусдын хоригдсон Онгодыг суллахдаа би МОНГОЛ өөрийн биеэр очоод тэр багшийнх нь гэрт ороод хулгайлаад ч юм уу, тийрч унагаад чөлөөлсөнгүй. Онгодоо илгээн хийгээр хий юмнуудтай нь байлдуулаад авав.
Аянгат ажлаа дутуу хийв. Араас ирэхвий гэж бодчихоод за арай ч үгүй биз гээд тоосонгүй. Уг нь би бол миний шавь Онгодоо чөлөөлчихсөн байвал янзтай муу хог вэ, овоо юм сурч байна за яахах, яахав гээд л сууж байх хүн өөр шигээ л бодов. Ирж байгааг нь мэдсэн ч нойрондоо харам хүрээд түвэг гээд унтаж зөрсөөр байгаад л харвуулав. Харвуулчаад ч босохгүй маргаашнаас болоё гээд л залхуурав. Ийм тэнэг байлдаан гэж ер нь утгагүй байгаа биз дээ. Шал солиотой юм. Энэ байлдаанд би дургүй. Гэтэл намайг агнахаар ирсэн дайсны Онгодууд бөөн л дайн болон чадлаараа харван үүргээ биелүүлсэнч энд хорионд орсон байгаа.
Хэрэв бодитоор төсөөлбөл шавийнх нь Онгодыг чөлөөлсөнд намайг шийтгэхэээр өөрсдөө ирэх Нөгөө улаач нь болох зайран, удганууд миний байгаа газар ВИЗА гаргуулж, билэт аван нисч ирэхэд лав дор хаяж 6 сар шаардагдах юм шүү дээ. Ийм тэнэг дайн Далд ертөнцөд болдог юм. Бидний махан биеийн хийх гэж наян юм болох үйлдлийг Манай болон Дайсны талын Буурлууд маань нэг хоног дотор амжуулан дайтаж байгаа нь Сүнсний чадвар. Энэ Сүнснүүд бидний ертөнцөд чөлөөтэй ажил үүргээ биелүүлээд гүйгээд нисээд байгааг ойлгов уу.
Тэгвэл яг бодитой махан биетэй бид нар өөрсдийн үндсэн Сүнсээ хөгжүүлж чадвал бид бас Буурлууд шигээ үйл хийж чадна. Нисдэг, усан дээгүүр явдаг, газар товчилдог, зөнч, мэргэн, үзмэрч, сонсдог, зүүдэлдэг гээд л гоц авьяастан хэмээх хүмүүсийн чадвар үүнтэй холбоотой. Үүн дээр Буурлууд нь хүч нэмээд өгвөл нөгөө багштаныг би хөөе хоюулаа Америкт очиж байлдая гээд л урихгүй юу. Энэ тухай үлгэрт тодорхой бий. Бүгд байлдах болохоороо Болзоотын бор толгой дээр болздог ш дээ. Тэрнээс одооны бид шиг юу юугүй хараалцаад маажилцаад авдаггүй. Тэд бол өөрсдөө Шид шингээсэн баатрууд учраас болзож байгаад л үздэг байжээ.
Нэгэн хүн надад: 90 онд би улстөрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг байсан мэт одоо би бөөгөөр оролдохгүй бол Бөө надаар оролдох гээч үе бололтой гэж бичсэн нь яг үнэн шүү. Бөө биднээр оролдох үе нь ирээд байна. Мэдэхгүй юмандаа туранхай мэдлэгээр орвол амьд үлдэх магадлал муу гэх сургаалыг Хатны сударт бичсэн бий. Бөө гээчийн эрин үе яалт ч үгүй СҮНСтэй холбоотой. Сайн Муу Сүнснүүдийн хатуу ширүүн тулаанд дэлхий нийтээрээ хамрагданаа.
Үүнийг тоохгүй бол хүссэн хүсээгүй үзэгдэж харагдахгүй дайны золиосыг чи хүссэн хүсээгүй над шиг л хүртэх болно.
Тэгэхээр БӨӨ гээч маш чухал мэрэгжил. Иймээс ч ТЭНГЭРИЙН МЭРЭГЖИЛ юм шүү дээ. Хэрэв та бөө биш бол яанаа гэж айх хэрэг үгүй. Хар Сүнс орогнохгүй байх хаалтаа сайн тавьж сурах хэрэгтэй. Эрүүл сэтгэхүй, эрүүл амьдралд угаасаа хар Сүнс хооллож чаддаггүй. Монголчууд дэндүү олон Бөөтэй биш дэндүү цөөхөн Бөөтэйг та одоо мэдэв үү. Бөө гэдгээ ойлгодоггүй мэдэхгүйгээс Тийрэнтсэн Бөө, мөн өөрийн үүрэг ажил, учраа ч ойлгохгүй яваа Бөө нар олон байна. Уг нь эдний буруу биш. Мэдлэггүйн хар гайгаар л ийм болж байгаа юм.
Оруулж болсон юм Хөөж болно, Ойлгоогүй байсан юм ойлгож болно. Иймээс айж ичиж сандрах юун. Чамд чадвар байгаа учраас л Бөө болсон гэдгээ бүү март. Харин ч Тийрэнтэж үзээд хөөж чадаад давж гарсан бол туршлагатай сайн л дайчин болнодог. Энэ Тийрэнтсэн Бөө гэж та баясан шоолох хэрэггүй. Учир нь Монгол хүн бүр Сүнсний сүв нь нээлттэй байгаа. Бөө биш байж л чөтгөр, тийрэнд идүүлсэн хүн даач их байгаа шүү дээ. Хүмүүс Сүнсийг ойлгох, судлах, ухаарах л хэрэгтэй байгаа юм.
Бөөгийн тулаанд хар санаатнууд хүний 9 сүв рүү юм хаядаг. Мөн хамгийн нимгэн арьстай газраар дамжуулан хорлоно. Шаааал тэнэг байгаа биз дээ. Ийм тэнэг байлдаан гэж юу байсын хэмээн би уур хүрэвч яахын аргагүй л өөрөө хусуулаад байх юм даа. Чи хэзээ дайчин болж сурах вэ бүү март гэж зааж өгөх ч би мартаад байх юм.
Уг нь ингэж байлдахгүй юмаа бичээд блогны манаач хийсэн дээр юм байна. Та нар маань бас яг л мөн чанарыг нь ургуулаад бодоод үзээрэй. Үнэн тэнэг дайн байгаа биз дээ. Үгүй ядахдаа хий үзэгдлүүдтэй кинонуудыг авч үзээрэй. Би урд нь шал пантаааз худлаа хүүхдэд зориулсан кино гээд үздэггүй байсан юм. Монголд очвол кино театруудыг гүйцээн киноогоо үзээд л явдым уу яадын. Биеэрээ л мэдрэхгүй бол нэг л гачаан гачаан. Ер яах гэж ийм тэнэг Сүнсний амьдрал байдаг юм бэ ч гэж уур хүрэх юм.
Гэвч миний зайран хүү байлдах үед би Бөө болоогүй байхдаа нөгөө хар муу сүнсийг хардаг болоосой ганц цохиод авах юмсан. Хүүдээ яаж туслах, яаж хамгаалах вэ гээд яаж ч чадахгүй сөгдөн мөргөөд л хэвтэж байсангаа саналаа. Хүү буултаа дуусгаад хуягаа дэлгэн үзэхэд дээлийнх нь голоор нуруу тус газарт оёдол нь ханзарч, энгэрт нь түлэгдсэн мэт өнгө нь хувирч, арын нурууны зэлнүүд нь тахийсан байсан юм. Тэр яг миний нуруунаас жадласан, энэ өрлүү галтай сумаар харвасан. Араас их дайрлаа их олуулаа байлаа гэж яриад л хуягаа шалгахад тийм мөрүүд нь үлдсэн байсан даа. Анх будаа Бөөгийн далд дайны тухай ингэж сонсож харж байсан юм.
Мөн нэг удаа хүүгийн маань найз удган утасдан хурдан хуяглаад туслаарай намайг жадлаад хадчихлаа гээд л яриа гарч тэр хуяглаж байсан юм. Удганыг сүүжээр нь сүлбээд газарт хадчихсан хөдлөж чадахаа больсон байсан гэж хүү хэлж байв.
Хүү бас нэг удаа Бүлийг маань дайрсан дайнд оролцсон бөгөөд түүнийг хажуу хашааны зайран Сүнсийг нь хүүхэлдэй болгон ороогоод хоймортоо саванд хийн манаагаар мануулсан байсан арай гэж байлдаж байж авчирлаа гэж ярьж байсан. Гэх мэт хүн сонсвол итгэмээргүй дайнуудын тухай би түмэнтээ сонсдог. Нэг хашаанд тоглож өссөн хоёр нэг нь зайран болоод нөгөө нь удган болсон байхад л зайран хүү нь хорлож байгаа юм даа. Түрүүлж жилийн өмнө боссон гэх энэ залуу жаахан хүү сайныг нь биш мууг нь сурсан байвал яахав. Хүн чанар гэж байна уу.
Та бүхэн өдий болтол Сүнс зайлжээ гээд л дуудуулж авчирч өөртөө чихэж байснаас биш Түүнийгээ хөгжүүлэе тордоё гэж бодож байсан уу? Нэгэнт л СҮНС гэж байдаг гарцаагүй ҮНЭН та бидний салшгүй нэгэн хэсэг учир бид одоо түүнтэйгээ сайн танилцан зөв ойлгож, түүндээ туслан хөгжүүлэх нь зүйн хэргээ. Гэгээрсэн гэгээнтнүүдийн тархи бол Бөө гэгээн тархи юм.
Бидний Буурал өвөг Дээдсүүд маань ОРЧЛОНГИЙН ЖАМЫГ ОНОЖ ҮЙЛДЭХДЭЭ гаргууд байгааг та нар бэлхнээ харж байна.
ОРЧЛОНГИЙН ЖАМЫГ ОНОЖ ҮЙЛДЭХ гэгч энэ үгийн нууц утгыг та бүхэн маань ойлгож авав уу? Хатны сударт байдаг нэршил юм.
СҮНС байдаг нь Орчлонгийн ЖАМ. Энэ Жамыг онож үйлдэж Сүнсний мөн чанарыг өөрсдийн амьдралын нэгэн хэсэг болгон хөгжүүлж ИРЭЭДҮЙН үр удмаа хүчирхэг болгон үүрд оршин тогтнох аргыг олсон Монгол Дээдсүүд биширмээр. Бөөгийн цээжээр болох урлаг гээч нь: Нэгэнт нүүрлэсэн Хар муу Сүнсний эхлэл, хөгжил, хөгжлийн үе шатууд, мандан бадрах дээд оргил, булхай булай нь илчлэгдээд Үр Дүн нь гарах цаг хугацааг хүний амьдралын үеэр нь зохицуулан тооцоолж, хэдий үед Онгод Баатруудаа хэрхэн буулгахаа ч тооцоолж чадсан гайхамшиг нь БӨӨ ГЭГЭЭН ТАРХИНУУД юм. Задын шидийг хэрэглэн боломж бололцоог харж тооцож чадсан нь билэг оюун нь ямар өндөр байсныг илтгэж байна.
Тэрнээс биш Монголчууд бие биенийгээ дуурайгаад л Бөө гэж амар хялбар мөнгө олдог хэрэгсэл байна тэр чадаж байхад би юунаас дутдаг юм гээд дур дураараа буулгаад Бөө болоод байгаа юм биш. Болох юм болдогоороо л болж байна. Сүнснүүд ч би энэ Хааныг Хатныг хүнийг буулгана. Та буувал ийм их мөнгө, боломж, танил тал байна гээд урин дуудах хүссэн хүн бүрт ирээд ч байхгүй. Цаанаа Жамын юм Жамаараа явж байгааг мэдсүгэй. Ухаанаа тэлэн учрыг тунгаан зөв ойлгон, буруу болгон туйлшруулах хэрэг үгүй. Харин Эрчимээ аван үндсэн Сүнсээ хөгжүүлэхэд туйлшрахын дээдээр туйлшрахгүй бол Нэгэнт ирсэн Жамын цэвэрлэгээнд өртөх болно гэдгээ ойлговол дээр дээ.
Нэгэнт ирэх Жамын цэвэрлэгээнээс олон үрсээ аврах гэж тэмүүлэх ХААНыг ойлгохгүй бол арын хаалга ТЭНГЭРТ байхгүй. Ухаан дутуутангууд маань ХАР болон САЙН СҮНСнүүдийн харгис дайны золионд өртөх ОРЧЛОНГИЙН ЖАМЫГ ОНОЖ ҮЙЛДЭХ аргыг олсон Буурал дээдсүүд маань энэ бүхнийг зөвхөн таны үндсэн сүнс, сайн сайхны төлөө хийж зүтгэж байгааг зөв ойлгоно уу.
ХАТНЫ СУДРЫГ айл нэг бүр авч унш. Түүнийг ИЛ ДАЛД ертөнцтэй нь холбон уншиж байж л ойлгоно. Түүнийг энэ хоёрыг холбон хэрэгжүүлж байж л тайлж ҮР ДҮНГ нь үзэхээс биш онол яриад ямар ч хэрэг үгүй. Амьгүй сургалт хийгээд ямар ч үр дүн гарахгүй. Бусад судар номын л ижил байна ш дээ. Харин хүн бүгд ойлгон хэрэгжүүлбэл ҮР ДҮН гарна. Тэнд та нар яавал сайн сайхан амьдралд хүрч түвшин сайхан амьдрах тухай байгаа. Харин түүнийг нь Хаан хэрэгжүүлэх аргыг нь зааж өгч байна.
Бид Бөө Гэгээн Тархиа олж байж Судрын нууцыг тайлах нэг учиг бий. Харин Монголчууд БӨӨ ГЭГЭЭН ТАРХИА олж чадсаан. Одоо бүгд ойлгож дуурайж чадах л дутуу байна. Бөө гэгээн Тархийг бид ойлгон хүндэлж, өөрсдөө дуурайн НЭГ ЦУЛ болгож чадвал Энэ Хар Сүнсүүдтэй байлдан ялна.
Буурлууд маань нэгдэн Хар далдын муу Сүнсүүдтэй байлдан. Бид ухааран Ил ертөнцөө цэвэрлэн ариутгаж хэн хэн нь хичээн нэгтгэж байж ХАР МУУ ШИДийн ХААНЧЛАЛаас ангижрах болноо.
За тэгээд Гэгээнээс сурсан аргыг та нарт хэрэглэж туршихаас даа. Тэр иогт явахыг надаас байнга шаарддаг ч би явахаа тас больсонд цухалддаг.
Гэгээн... Надад нэг мэргэн санаа төрлөө. Гуууд Адиияаа. Та алийг нь сонгох вэ? Иогт явахаар нисдэг Буурал болно гэнээ. ТА чинь лайтай Сак болно. Харин явахгүй бол Чөтгөр болно. Та алийг сонгох вэ?
Би хариулах нь: Чөтгөр болохыг нь.
Гэгээн: Харин би хэлээд байна ш дээ. Би бол нисдэг болохыг сонгоно, гэхдээ та өөрсдөө л мэд. нөгөөх нь ийм муухай Мангас Чөтгөр болоод тарган болно. Одоо алийг нь сонгох вэ. Өөрөө л мэд.
Би хариулах нь: Мангас болохыг нь
Гэгээн : Би харин хэлээд байгаа юм биш үү. Нэг нь нисдэг Буурал нөгөөх нь Мангас болдог гээд. Ойлгов уу??? Та өөрөө л сонго аль нь дээр байна? гээд л залхтал л шаардана шүү дээ.
Үүний жишээгээр Алтан Судрыг уншин ойлговол хэрэгжүүлбэл ТА НИСДЭГ БУУРАЛ БОЛНО. харин уншихгүй зугтаавал АЛБИН ТИЙРЭН БОЛНО. алийг нь сонгох вэ? Та өөрөө л мэддээ.
Өнөөдөр Гэгээн хамаг хувцасаа тайлчихсан том толинд ойртон зогсоод анхааралтай уруулаа доош татан харна. Гараа өргөн харна. Доогуур дээгүүрээ маш хянамгай ажиглааад байв.
Юу болоод байнаа гэхэд: Та нар намайг Тав хүрчихсэн том болсон хамаг юмаа өөрөө хий гэсэн биз дээ. Гэтэл том болсон бол миний дээр доор, гарын дотор яагаад ҮС байхгүй байна. Би түүнийг хайж байна. Байхгүй л байна даа. Байхгүй болохоор би том болоогүй иймхээн нялх жаахан гэсэн үг. Та нар өөрсдөө ажлаа хийцгээ гэв.
Хахаха Гэгээнд сахал ургатал нь хүлээсээр бид ажил хийлгэж дийлэхгүй юм биш биз дээ. Том болно гэдгийг өөрөөр л тайлбарлаж ойлгуулахаас даа.
Энэ шиг та бүхэн толинд хамаг хувцсаа тайлж харчихаад Надад л лав Сүнс алга байна. Аянгат худлаа яриад гэх вийдээ. Хахахахаха тэгвэл удган нь юу гэж бурвал дээр юм дээ. Ээ мөн ч яалтай билээ хааяа ч хэлэх үг ч олдохоо болих юм даа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.