Friday, January 6, 2012

Шумуул шүлэг 2


Муу хар шумуул
Ханатлаа намайг зооглов
Муужиртлаа гахайлсан тэр
Ханан дээр суусан харагдав

Гэтэж очоод би
Гэнэдүүлж байгаад  намнав
Хар цогцос задарч
Хайран шумуул Чад
Хананд наалдан Пид
Улаан цус нь садарч
Уусан ходоод нь Пад
Урдах амьдрал нь Чад.

Хөнгөхөн тааруулж зоогловол
Хэдэн өдрөөр ч амьдрахсан
Хэрээс хэтрүүлж гахайлбал
Холыг харах ч сөхөөгүй  Үхэл

Харанхуй шөнөөр хэн түүнийг
Хариугаа авахаар сэртэл нь цусла гээв
Гохно гохно гохно
Болж болж болж

Гамшиггүй болсон Аянгат
Гавьяа байгуулсан мэт амрах гэв
Гэвч нэгэнт сэрсэн сэрэхүй
Нэхэл хатуутай ажээ.

Дэмий хоосон хөрвөөхөөр
Дэлхийн түүхээ хөрвүүлэв
Өвгөдийн түүхийг мөшгөж
Өтүгэ боловсролыг бэдрэв

Хойноос ирээд хот минийх
Хотонд ороод хонь минийх гэгчээр
Яажийгаан энэ муу цус сорогч
Зүүд ч үгүй унтсан нойрыг минь
Зүг ч үгүй үлдэн хөөжээ

                             ...ЧОЧИВ...
Зк зкзкзкзкзк гээд л
Зүггүй шувуу дэмжин шогшров
Харанхуй шөнө, хачин зэвүүнээр
Зкзкзкзкзкзкзк гэх
Харанхуй бүдүүлэг энэ шувуу
Хүн чочоочихно гэсэн соёл ч алгаа

Зкзкзкзкзкзкзк гэж би ч шогшров
Зкзкзкзкзкзкзк гэж шувуу ч шогшров
Зкзкзкзкзкзкзк хэмээн толгой сэгсэрч
Зкзкзкзкзкзкзк хэмээн хоюул шогшров.

Халуун орны Зкзкзкзкзкзкзк шувуу
Хэдэн буман жилийн тэртээ
Хөх Монголд минь Зкзкзкзкзкзкзкдөг байжээ
Хэдэн буман жилийн сүүлд ч
Хөх Монголчууд одоо ч дурсан
Тоогүй юманд толгой сэгсрэн
Зкзкзкзкзкзкзк хэмээн шогширч заншжээ.

Тэр ч юу болдоо
Зкзкзкзкзкзкзкийг Хужаагаас л сурсан гэх
Зкзкзкзкзкзкзк ийн Хуурамч түүхийг Үнэн гэх нүү.

Худлаа гэгүүл Ааан гээд Уун гээ
Хатны сударт шивнэсэн
Хүний амь үүссэн
Хамгийн эртний домогт нутаг Алтайд
...Нуур,шал, тээл,цав, гашуунуудууд
Заан, хяруул, матрын орон байхад...гэх
Халуун орны аваргуудтай хамт
Халуун орны Зкзкзкзкзкзкзкийн Өвөг дээдэс нь
Харанхуй шөнөөр хашгичиж чочоосоор
Хөх Монголчууд тэргүүнээ сэгсрэн
Хамгийн онцгүйд хэрэглэдэг Зкзкзкзкзкзкзк
Хойч бидэнд ч уламжлагдсаар заншил болсон бус уу

Харин яг одоо Зкзкзкзкзкзкзк бид хоёр
Хар шумуулд дургүйцэн
Хоолой нийлүүлэн хоршин
Харанхуй, Гэрэлтэй орчиндоо Зкзкзкзкзкзкзк гэвээ.

Зкзкзкзкзкзкзк шогширгооны учрыг
Зкзкзкзкзкзкзк хэмээн толгой сэгсэрсээр
Зкзкзкзкзкзкзк шувууны буянаар
Зкзкзкзкзкзкзк ийн үндсийг тайлвоо. Гайхав.

Хүний цус сорогчид
Хүнийг хайрлах Сэтгэл үгүй
Цусаа соруулсан хүн
Цус сорогчийг хайрлах Итгэл үгүй.

Хар шумуул ч яахав
Амьдрах гэж цус сорно
Харин Хүн- Шумуул
Авах шуналаар л цус сорно

Өөдөө хаясан чулуу
Өөрийн толгойд бууна
Өнөөдөр ханатал сорсон ч
Өнгөрөх тавилан ойрхоныг

Хар шумуул ч ухаарахгүй
Харанхуй Хүн- Шумуул ч хайрхрахгүй
Цусл сорогдсоор байвал
Цусан өшөө ч дуусахгүй нээ

Өөрийн үгэнд орохгүй бол
Өрлөн алах хэлбэр
Өтүгэ боловсрол гээч
Өнөө цагт ч үргэлжилсээр

Зкзкзкзкзкзкзк  гэж  Шувуу минь дуугарав
Зкзкзкзкзкзкзк хэмээн Би ч дуурайв
Хүч чадлын бэлэгдэл
Хүчтэнийг ялах хүчтэн Өтүгэ

Хэцүүхэн үед хэрэглэх
Хэрэгтэй боловсрол бололтой
Хонь шиг номхон майлсаар
Хамаг цусаа өгөлтэй биш Өтүгэ

Хайран нойрондоо харамссаар
Хамгаа шалбалан маажиж
Хөсрий өгөр сорогчдод
Хөгийн болж дээрэлхүүлэмгүй Өтүгэ.

Гэвч
Хар шумуулнаас болж
Хоногийн нойроо хугаслаагүй бол

Хатны судрын бичиглэл
Хааны сургаалын айлтгалыг
Хачин сайнаар ойлгов гэж үү
Хар шумуул хэрэгтэй л юм байна

Харамсан нойрондоо гашуудсангүй
Хавдсан оронг нь маажсан ч үгүй  шүлсдэв
Үлгэр амилсан цагаар
Үг холбон бичиглэв

Өнө эртний Өтүгэ боловсрол
Өнөө цагийн  Зкзкзкзкзкзкзк сэгсрээ, шогшроо
Амьдрал бол ЖАМ
Амьдрах гэдэг ТЭМЦЭЛ
Агуу бүхний нууц Утга

Эрээд зовоод байхааргүй
Эгэлгүй энгийнээр
Амьдрах, идэх, унтах зуур л байдагт
Аянгат нэгэн шөнө мэдэрвой

Шумуул бол шумуул
Амьдрал  хоол  Цус нь ТАМ
Хүн бол Хүн  ч
Хүнс хоол нь төрөл бүр  ЖАМ
Хүн –Шумуул болон тамлагдах  ЖАМ үгүй.

Цус сорон амьдрах амьтан ч, хүн ч
Өөрийн биеэ хүүр болгон
Өрөөлөөс олсон Олзоо ч
Хорвоогоос халин одохдоо
Хаяад орхих ЖАМыг
Харав, Үйлдэв, Үнэмшив

Одоо л харин нойр хүрлээ
Үг холбоод л эвлүүлж гарсан нь
Өвгөдийн минь наргиан уу
Өөөрөө би цоорчив уу
Кен мэдкүү, бөө мэдкүү

Унтах минь  Би Зкзкзкзкзк
Унтаарай  Зкзкзкзкзк эээ Чи...
Харанхуй шөнийн цагаар
Хачин зэвүүнээр бүү Зкзкзкзкэл.
Шүлэг нойрны цагаар
Шүдээ хурцлан бүү дайр Шумуулаа

Гэрээ манан
Гэрлээ бэлдэн
Номхон дүртэй ч
Нойронд сэргэг

Намайг өдүүл чамайг дарахаар
Нойрсох дүртэй амгалан  тайван ч
Нойр нь сэрвэл нядлаад өгөх

Тэнгэрийн Монгол
Тэртээ алсад бий
Тэрний  хэлтэрхий нь
Танай энд  Би байна Хар Шумуулаа.


 Хэхэхэхэ Ониготой юмаа. Шумуулнаас өөр сэдэв орж ирдэггүй шүлэгчин болох дөхлөө.








No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.