Оршихуйн таван хүрдэн
Дэлхий ертөнц дээр Амьтай бүхэн оршин амьдрахдаа хүчтэй байж л орон зайндаа эзэн болдог. Энэ хүч, эрчмийг Нар, Сар, Сүүнээс хураана. Энэ гурав бол байгалийн эрчим бөгөөд амьтай бүхний амьдарч орших гол нөхцөлийг бүрдүүлдэг.
...Үзэгдэж ургаад, үхэж шингэх амь зуугч нь
Чинээлэг гурван эхээс эрчим авна
Мэндэлж , төрж, аж төрж, амьдран оршихуйч нь
Чинээлэг таван эхээс эрчим авна.
хэмээн сударт өгүүлсөн нь бий. Бодоцгооё. Нэгэн ургамал ургаж соёолохдоо усгүй бол хатдаг, нар нь ихэдвэл хатаж шатдаг, гэрэл нь дутвал бас үхдэг. Сүүлийн үед цаг агаарын хэт дулаарлаас шалтгаалсан түймэр ямар их гарч байгаа билээ дээ. Алив юм жор нь таарч байж л хэвийн байдаг. Тэгвэл амьтны зулзага төрөөд хөхөө хөхөхгүй бол үхнэ. Харин хөх нь цатгахгүй бол сульдаак болно. Тэгвэл хүн бусад амьтадаас чухам оюун ухаантайгаараа, илүү сэтгэж хөгжиж чаддагаараа, тэс өөр ухаантай ялгаатайгаараа бахархдаг биз дээ. Хүн та нар сайндаа ч биш бүр илүү хоёр зүйлээс эрчим авсныхаа үрээр аж төрж, амьдардаг байна.
Түүнийхээ хирээр улам хөгжиж, гэгээрлээс гэгээрэлд тэмүүлэн явдаг байх нээ. Энэ нэмэлт хоёр нь мэдвэл зохихуй болон, их ёс заншил шүү дээ. Та хөгжлийнхээ түүхийг одоо л яг арга бодитоор нь бодоод үз. Хүй нэгдлийн үеэс өнөө цагийн хүн болтлоо ямар их цаг хугацааг туулж байж одооны соёлтой гэх бид болоо вэ. Хүн үргэлж өөрчлөгдөж, Гэгээрч ухаарч амьдарч ирсэн. Тэгвэл үүнтэй хамт Буурлууд маань буюу Сүнснүүд ч өөрчлөгдөж ирсэн. Өөрчлөгдөх ч болно. Өөрчлөх ч ёстой.
Жишээ нь: Би БӨӨГИЙН ЁС ЗАНШИЛ ЧАНАР гээч гарчигтай бичлэг үзлээ. ам руу нь архи цутгаж байгаа бичлэг.
Таминь ээ энэ ЧАНАР гэдгийг ухаарах цаг чинь болсоон. Халхчууд хэзээ ч чанар хийж байгаагүй. Буриадууд л хийдэг. Гэтэл буриад бөөгийн ЧАНАР гэдэг үйл ажиллагаа ёслолыг БӨӨГИЙН ЁС ЗАНШИЛ гэж худлаа бичээд яахав. Энэ бол нэг жижигхэн салбар нь гэсэн үг биз дээ. Тэд тайлбарлахдаа: Чанар нь 13 байна, Улаач болон Өвөө нарын чанарыг дээшлүүлэн эрдэм цолыг нь ахиулнам, жилд нэг удаа болдогниш, 13 жилийн чанараа дуусууш Чи жинхэнэ бөө болныш, Толгой Өвөөгөө буулган тэд нараа бүгдийг авныш гэх ажээ. Иймээс л тэд за энэ жил цагааны нэг эмээгээ ав, дараа жил хоёр өвөөгөө ав, тэрний дараа харын ганц өвөөгөө ав ч гэх шиг солиорч дуусахгүй юмаа.
Чухам үүнээс болж л Буриадууд шавь нараа өвдөгнөөс дээш гаргахгүй дардаг гэсэн үг үүсчээ. Тэд бүх эдлэл хэрэглэл, бүх юмыг нь хэлж өгөхгүй дутуу дулимаг хийж, чадалтай хүчтэй Онгодуудыг нь дарж хавчин, өөрсдөө үрсээр нь барьцаалан өөрсдөө зарцалдаг. Харин халх болон дархад бөө нар бол нэг замчлаад золгуулж өгөөд л болоо. Юу яасны чинь 13 жилийн чанар. Золгуулаад л зөв замчлаад өгсөн бол Халх өвөгчүүд өөрсдөө улаачаа замчлаад заагаад өгнө. Харин үүнд улаачын хичээл зүтгэл, ухаан, сэргэлэн зан хэрэгтэй. Толгой Онго нь өөрөө буугаад л юу юу хийхээ заагаад явдаг. Улаач нар юм мэдэхгүйг далимдуулж багш нэртэй Авилгачид алив ёс дэгийг ёстой нэг уландаа гишгэн гутааж байна.
Сүүлийн үед дархад, халх бөө нар хүртэл ёс жудгаа алдан мөнгө цагаан, нүд улаан болж байна. Тэр байтугай Буриадуудыг дуурайгаад хөөрхөн өөр нэр олж өгчөөд л шавь нараа шулж амьдрахыг санаархдаг болсон нь гутамшиг. Дээр үед лам нар л шавь аван үнэгүй зарц болгон гэртээ шавилуулсан биздээ. Гурил мурил элдээд, түлээ түлш хамаг хар бор ажлыг нь хийнгээ хагархай Га буруу харсан Ха ч билүү тэгж цээжилж байгаа нь кинонд ч бий дэг. Халх. Дархад бөө нар сэргэлэн гарууд ламаас багш шавийг нь буриад заншлаас өөрт хэрэгтэйг гэх мэтээр түүж заваан жонхуу болгож байнадаг. Багш шавь гэж лам нарыг дуурайж нэр өгнө. Замчлаад босгоод л болдог байтал багш нь гээд л дарамт үүсгэнэ. Сүүлдээ бүр хамгийн хүчтэй харын Онгоо буулгах бол тэдэн төгрөг өг гэх ичихгүй хүмүүс ч их болжээ.
Үнэндээ бол зэвүүн гарууд та нарыг яаж хулхидаж байгааг сонсоцгоо. Хөөрхий цагааны гээд байгаа нь бол сүүлийн үеийн өвөг дээдсүүд чинь шүү дээ. Бүх юм хатуу хориотой цагт яс бариад эвлүүлдэг, тархи толгой, сав суулганы гажилт засдаг бариач, илээч, мундаг өвгүүд чинь болно. Эд бол Монгол улс улаан коммунист солиотой Төртэй социалист нийгэм гэгч байх үеийн бор зүрхээрээ нуугдан байж үйлээ хийж байсан өвөг дээдсүүд чинь юм.
Тэр үед гандан орвол бөөн асуудал үүсдэг байсан бөгөөд эмээ, өвөө мэтхэнүүд л эрх барин санжигнадаг газар байсан. Бөө байтугай Шарын шашин ч муулагдан шашингүй үзэл ноёрхож одоо Сүнс гэж юу байсан юм худлаа Чингис Хаан буугаад байхдаа яадаг юм гэж Хөх инээд нь хүрдэг донгионуудыг бүтээсэн нийгэмд бид нууцаар явж хүүхдийнхээ толгойг илүүлж бариулаад эдгээлгэдэг байсан. Хатуу цагийн бөгөөд хамгийн сүүлийн үеийн өвөг дээдсүүдийг тань Цагаан гээд байгаа юмдаа. Амихандаа эмч гэсэн үг.
Шарын Буурал гэдэг нь лам байсан, хувилгаан байсан, шарын шашны мандан бадарч байх үеийн Буурлууд юм. Халхын Галзуу ноён хочит Автай Сайн Хан гэж миний хадам Буурлын үе болон түүнээс хойших буурлууд юм. Түүний удам судраас өндөр Гэгээн Занабазар тодорч далай ламаас авшиг хүртэж байсныг та бүхэн бүгд мэднэ. Өндөр гэгээн бол Монголыг хүчтэй дайснуудад хүйс тэмтрүүлэн устахаас, өвөр Монгол шиг уусахаас аварсан Тэнгэрийн элч юм.
Хамгийн гол гавьяа нь тусгаар тогтнол, газар нутгийг чинь өөрийнхөө амьдралаар аварч өгсөн хүн дээ. Маанээ бод мээ хум. Хэрэв өгөр хужаа нар бөөнөөрөө дайрч ирээд суусан бол манай эмээ мэмээ яг Монгол хүнтэй сууж харагдаач. Нэг муу өгөр хужаа богтлоод хүчиндээд аваад суучих нь тодорхой. Би хужаагийн хүүхэд болох нь илэрхий дээ. Сайхан молигодож байгаад ялсан нь бахдууштай. Хужаагийн хүүхэд болсон бол Аянга одоо төрөлхи Монгол хэлээрээ биш жин жун пад, пян пүн пад гээд л хужаагаар яриад сармис идэн ходоодноос нь нил өмхий үнэртээд сууж байх нь гарцаагүй. Яахав бас монгол хүний удам гэсэндээ сүү уучих санаатай Нэг Мон Гол Хонь Чин Ав Ан Зар Яа Би Сүү Уу Наа. Га Зар Ух Уу Алт Ав Яа, Мөн Гө Мөн Гө Их Уу Бол Оо гээд л шуналтаад суух нь мэдээж.
Энэ шарын Буурлууд маань эрх хэрэглэж, элдэв тарни уншиж, хум пад мад гэдэг үгийг дэлгэрүүлсэн билээ. Миний аавын аав өвөө маань хувилгаан хүн байсан. Тэр хавьдаа л маанээ бод мээ хум байсандаг. Энэ өвөг минь шарын хувцас өмсчөөд номы нь уншдаг ч хар талын юмаа сээмхэн амжуулчихдаг сэргэлэн өвөө байсан. Өвөө маань одоо намайг шарын талын бүх дайрлага дайралтаас хамгаалж, шарын талаар аргалах бүх заслыг хийж өгдөг. Гэтэл миний энэ өвөө маань өмнөх 13 р зуунд их жанжин Хувилай баатар болон төрж байсан түүхтэйг сануулая. Сайхан чикадсан байгаа биз дээ. Гоё гоё гоё. Яадын ямар хамаатай юм. Гэтэл одоо манайхан шарынханыг маш их шүүмжилдэг бөгөөд хадаг, зулыг хэрэглэдэггүй. Тэглээ гээд миний өвөө гомдоод уйлаад сүйд болдог ч үгүй бөгөөд Монгол орон минь мөнх оршиж, газар нутаг минь тусгаар байж, үр удам минь доромжлогдоогүй үлдэж цус, ясаа цэвэр авч гарсандаа бахтай байдаг юм.
Одоо яагаад шарын шашныг би шүүмжлээд байгаа вэ? Тэр үе, одоо үе хоёр Тэмээ ямаа шиг өөр байнадаг. Одоо бол Монголынхоо төлөө үнэн амиа тавьсан ламтан ховор байнадаг. Цэрэгт хэд нь явах болоо. Нүгэл гэж солиороод хойш суух ламбугай олон. Цаг үе нь ирээд бүх нууц нь задраад байхад Бурхан Будда л төгс, бусад Монгол өвөг нь гэгээрээгүй тэнэмэл сүнс гэж эргүүтэж ярилцлага өгөх хэрэг үгүй. Монгол орондоо сайн сайхны төлөө нь юу хийж чадах нуу тэр бүгдийг хийн хамт хар муу бүх Сүнстэй тэмцэх хэрэгтэй биз дээ. Төрөл арилжаад тэр Буддагийн хажууд бурхан болоод очино гэж горьдох хэрэггүй. Чамаас дээдэх нь буцаад Бөө Онгод болоод буугаад байхад шардаа үнэнч болох гээд гэгээрдэггүй тархиа илчлэх хэрэг үгүй.
За тэгж байтал Харын Буурлууд гээч бий. Хатуу ширүүн Харын тэнгэртэй гээч нар нь цэвэр Бөө байсан л өвөг дээдсүүд минь шүү дээ. Хэц хэнгэрэг нүдэж явсан бас л миний өвөг дээдсүүд. Хар, шар, цагаан аль нэг нь байгаагүй бол би төрөхгүй нь мэдээж.
Тэгж байтал Улааны гээд нэг юм гараад ирнэ. Тэднийг та нар хэн гэж бодоов. Тэд нар маань Чингисийн Баатрууд, түүхэнд төгс ялалтыг байгуулсан, алдартай гавьяатай онцгой өвөг дээдсүүд минь шүү дээ. Жанжид, Баатрууд, Хаадууд байдаг юм даа. Хэний нь хэн гэж тэр багш нар ялгаад бидний өвөг дээдсийг бидний өмнөөс ялгаад, бас буулгах буулгахгүйг нь шийдээд Авилга нэхээд байгаа юм бэ?
Овог отгийн Дээдсүүд өөрсдөө л шийдэх асуудал юм. Улаач улаан дурак байвал сүүлийн өвөг дээдэс нь бууж бариа заслаа хийсэн шиг байгаад л байна. Улаач онц сайн байвал дараа дараагийн дээд өвгүүд нь бууж эхэлнэ дээ. Тэгтэл тэднийг нэг хоёроор нь ганц жил болгоод дараагийнх оруулна ч гэх шиг юу донгодоод байгаа юм.
Гэвч зөвөөр ойлгож бодвол уг нь Буриадууд улаачыг л сайн ухааруулж бэлдэж байж дараа дараагийн буурлуудыг нь буулгах нь зарим талаар зөв байлаа ч харин одооны хүмүүс үүнийг нь бизнес болгочихжээ. Жинхэнэ буриад чанарыг бол би арай л өөр хатуу байх гэж боддог ч сүүлийн үеийнхэн Буриад чанарын нэрийг ёстой гутааж доромж болгожээ. Жинхэнэ буриад бөө энэ ёс дэг журмаа яг номоор нь хийж , муу нэрээс нь цэвэрлэмээр юм. Гэхдээ халхчууд бол буриад бөө нараас тэс өөр дэг жаягтай. Маш хүчтэй, шууд л өөрсдөө шийдээд явдаг.
Нэгэн буриад ёслолоор буусан халх бууралтай би харьцаж яагаад буриадаар босов, яагаад таны суга цоорхой болов, танай удам Халх шүү дээ гэж асууж байсан юм. Тэр Буурал хэлэхдээ: Анх бөөг дарахад шарын шашныхан хорь буриад бөө нартай нийлж байж дарсан юм. Буриадын муусайн бэлтрэг, шарын муусайн хүүрнүүд гээд л маш их уурлах тэр Буурал тэгтэл яагаад буриадаар буув гэдэг нь маш хачин сонин байв. Олон жил, цагийн уртад Бөө мартагдаж устсанаас болж буриадаар босгох нь их болжээ. Бид яахав боломж олдсон дээр нь гээд асар их доромжлолыг тэсэн байж л улаач даа буулаа. Одоо ч манай тахил, бусад эдлэл хэрэглэл буруу бөгөөд дутуу байна.
Яахав эхэндээ гээд босч чадвал яваандаа ёс дэг журамлагдах нь тодорхой гэж байж билээ. Би их л өрөвдлөө. Бидний өвөг дээдсүүд омог бардам гайхамшигт Онгод Буурлууд маань шинэ цаг, сайн сайхныг эхлүүлэхийн тулд олиггүй муу санаатан өстөнгүүдийн ч доромжлолыг тэсэн буудаг байх нээ. Мөн өвөг надад: "Хааны эрхэм улаач та энэ бүхнийг бас санаж, сэрж, хэт хатуурхалгүй олон олон зовлонг ойлгон, онгорхой цоорхойтой ч бас бүгд тийрэн биш аргагүйн эрхэнд үрээ бодоод буусан олон отог байгааг өршөөнө үү. Он жилийн уртад, элдэв хавчлага, доромжлол дунд бүх л ёс дэг мартагдах нь мартагдаж, сэргээгдэх нь сэргээгдэхдээ өөр өөрийн ойлголтоор янз бүр болсныг анхаараарай. Хаан минь заларсан юм цаг нь болохоор ёсчлон шинэчлэх нь дамжиггүй. Үйлээ хийхийн тулд юу эсийг туулав бид" хэмээсэн билээ.
Юутай ГАШУУН боловч ҮНЭН үг вэ. Ингээд бодсоор сүүлдээ өөрийн эрхгүй л уйлж гарав. Хамаг уур оволзон, цус буцлав. Ил ертөнцийнхөн ч гүтгэж доромжилж, хавчиж гадуурхан, үр хүүхдүүдийнх нь тархийг угааж юүлжээ. Гэтэл бас цаанаа далд ертөнцдөө ч миний Монголын өвөг Дээдсүүд минь бас л бөөн зовлон гуниг, доромжлолыг амсан, тэвчээр зааж үйлээ үзэж байж Улаач та нартайгаа арай гэж учирчээ. Боддоо та нар. Бид зөвхөн ил байгаагаа л хараад яасан хэцүү юм бэ?
Нөхөр ойлгосонгүй, аав ээж зөвшөөрөхгүй нь, мөнгө цаас алга, би дургүй бөө болсноос үхчий л даа яадын гээд л үнэрхэж байхад Буух ёстой удмын маань өвөг дээдсүүд олдсон багш, учирсан нь энэ юм аргалж байгаад буучихвал арга нь олдох бизээ гээд л омог бардам зангаа орхин Хорь буриадын заншилын дагуу шүд зуун тэсч, гэрээ байгуулахдаа өвөг дээдсүүд нь чанар гээч ёрын хогийн барьцаанд орж таллаж цувардаг байхнээ.
Хэрэв улаач ухаантай бол маш хурдан хүчээ аван тэнхээжих боломжтой ч Тэнэг улаач нь өөрөө юу ч мэдэхгүй нөгөө багш гэдгээ л бишрэн шүтэж би мундаг болоогүй гээд л эргүүтээд чанар хийж алиатдаг байх нь. Улаачын ухаанаас л Хүчирхэг болдог Жамтай юм даа Онгодууд. Халх Бөө бол Чанар хийдэггүй. Нутгийн тахилга гэж хийдэг. Үүнийг нь өвөг дээдэс нь өөрсдөө бууж байж хэзээ хэрхэн, аль хайрханыг хэрхэн тахих вэ гэдгээ өөрсдөө хэлж өгдөг юм. Тэгж багш магшаас асуугаад байх хэрэг ер үгүйдэг. Хээрийн бөөлөө гэж хийнэ. Үүнийг хийхэд тэгж ганц мод очиж хадаг яндар, даавуу шаавуугаар хүлээд байх хэрэг ер үгүй.
Нар, Салхи, Байгалиас л эрчим авах гэж байхад нь ганц уулын мод тахиулж, ганц шовгор уулын овоо тахиулаад байх шаардлага үгүй юм. Нар, Сарнаас эрчим авахуулан Хангай дэлхийд хишиг өргүүлэх гэж байхад чинь юуны чинь зэрэг нэмэх чанар вэ. Чанар хийгээд хийгээд Донгио чинь хэвээрээ л байдаг олон улаач нар бий. Учир нь Бөө гэдгээ мэддэггүй, Хэн юу буугаад, яагаад байгаагаа ойлгодоггүй, ажлаа мэддэггүй бол 13 чанар хийгээд ч нэмэр байхгүйдэг.
Гэтэл шалихгүй Бөө нар яагаад хар юмандаа сайн байгаад байгааг боддоо. Ердөө өмхий санаатай, хүсэл нь буруу учраас буруу юмыг Онгодоороо хийлгээд хамт унах нүхийг ухаад байдаг юм. Хэрэв Өвөг Буурлуудаа зөв ойлгоод хайрлаад явбал сайн талаараа маш хурдан хүчээ авна. Та боддоо. Өвөө нараа явуулаад тэрнийг хорлоодох гээд зараад байгаа шүү дээ. Би бол хар муу юманд хайртай Буурлуудаа явуулж гарыг нь бузарлаж сэтгэлийг нь сэвтээхийг хүсдэггүй.
Харин өөрөө гүйж очоод шанаадаж унагаахаа л боднодог. Буурлууд бол ХАРАГДАГГҮЙ ХҮН, ҮЗЭГДЭГГҮЙ ХҮН гэж л үргэлж бодох хэрэгтэй. Миний аав, миний өвөө эмээ нар гэж хайрлаж чадвал та тэд нараар хар хэрэг хийлгэх санаа төрөхгүй. Одоо амьд байгаа аав, ээж, өвөө эмээ нарыгаа та нар зодоон зохион хэрүүлдээ оруулдаггүй өмөөрдөг биз дээ. Тэгчихээд үхэхээр нь тийм юманд зараад байдаг нь муухай яа.
Харин улаач нар өөрсдөө хүсээгүй мэдээгүй байхад дайрлага хаялга ирвэл тэд та нарын өмнөөс тэр суманд нь биеэ тавьж өгч хамгаалдаг юм. Өмнөөс чинь гүйж ороод л харвуулах учраас ихэнхийг нь чи мэдэхгүй. Бага зэрэг өвдөөд өндийдөгч чиний Буурлууд бол бялба авахуулсан гэсэн үг шүү дээ. Бидний өвөг дээдсүүд өөр өөрсдийн удамдаа л буун үйлээ хийх гэж зүтгэж байхад багш нэртэй Авилгачид дундуур нь орж хувааж, ялгах нь ёстой илүүдэг. Өөрөө үүнийгээ мэддэг бол хүний идэш болохгүй.
Мэдээж хүний удам судрыг өвөг дээдсийг учруулж өгөх их буян байлаа ч авах ёстой Өгөө аваагаа аваад л буулгаж залгуулж өгсөн байгаа. Тэглээ гээд мөнхийн ач нэхэж мөнгө нэхэх бол шавь биш дайсан л нэмэх цондон доо. Иймээс Бөөгийн багш нар бас бодолтой баймаар. Багш биш ЗАМЧ Дэмч гэдгээрээ явбал дээрсэн. Хэрэв үнэхээр улаачын ухаан хүрэхгүй бол замчингаа багш болгоод өгөө аваагаа өгөлцөж авалцаад явж болох ч алив юм хирээс хэтэрвэл хэцүүддэг шүү дээ.
Чанар бол жилдээ нэг удаа болдог. Нэг болохдоо л багшдаа өргөл өгнө, бас бөөн зардал гаргана. 13 жил болж байж тэр багшийн гараас сална гэдэг мөн хэцүү еэ. Өөрийнхөө өвгөдийг буулгах үгүйгээ өөр хүнээс асуугаад байдаг яасан тархинууд вэ? Улаач болчоод хурдан гэгээрч сурахын оронд бэлэнчлээд л бүх юмаа багш гэх хүнээс асууж бэлэн, халуун будаа идэхээр санаархвал ийм л харалган болно доо. Улаач нар босохдоо багшдаа хангалттай өргөл өгдөг.
Гэтэл байнгийн өргөл өгөх болдог нь яаж байгаа юм бэ? Өөрийнхөө өвгөдийг буулгаж байж байнга нэг хүний хараанд байж өргөл өгөх юу вэ? авах тэр хэн бэ? Бүр сая саяар нь нэхнэ гэдэг бол байж болохгүй асуудал. Нэртэйгээр нь буриадаар босгочоод л Чанар хийгээд мөнгө саагаад сууж байхгүй юу. Худлаагаасаа дүр, өнгөө хувиргасан Халх, Дархад бөө гэж жүжиг тавих хэнд хэрэгтэй юм.
Буриадын чанар бол мөнгө л саах арга ш дээ яс юман дээрээ. Чанар бүр дээр багшдаа авилга өгнө. Даварцын бэ яасан. Шавь болох дуртай хүмүүс сэтгэлээсээ л өгч байж сурах хэрэгтэй болохоос ханш үнэ тогтоон өгөөд Багш гэгч нь аваад байх хэрэг үгүй шүү. Хэрвээ би буриадаар боссон бол яана гэсэн үг вэ? Чингис Хаан надад хэдэн жилийн дараа буух вэ? Дор хаяж 13 чанар хийж байж буулгах юм уу?
Тэнгэр шийддэг байтал газарт байгаа бухан бяруунууд юу вэ? Тэнгэрээс олгосон эрхэм дээд хишгийг яаж бузарлаж байгаа нь энэ вэ? Тэгээд тэр чанарт байж байгаа царайг нь хараарай Бөөн архи амруу нь цутгаж уулгаж байх юм. Өвөө нар чинь биш Тийрэнгүүдийг архидуулаад байгаа бус уу. Үрсээ засах өвөө нар нь өөрсдөө ингэж архидаад байхад Үр Монголчууд нь архичин байхгүй яах юм бэ? Буурлуудаа буулгахдаа анхнаас нь сархадгүй, архигүй буулгах ёстой. Өөрөө архи ууж байж архичин Монголчуудаа ямар нүүрээрээ засч ямар нүүрээрээ сургаал айлдах гээд байгаа юм бэ?
Аааййй хөөрхий хэдэн хий үзэгдлэн Өвгөдүүдээ өрөвдөхөөр бүр өөрийн эрхгүй л амьтан загнаад агсараад унах юмаа. Миний аз болоход би сайн замчингаар замчлуулсан ч гэлээ энэ Чанарт бариулсан Монгол Өвгөдүүдээ өмөөрч хашгирахгүй байх арга алга. Надтай харьцдаг зарим бөө надаас хэдэн Чанар хийв гэж асуудаг. Би нэг ч чанар хийж үзээгүй хүн. Би өөрийн Буурлуудынхаа хүслээр л энэ тэр уул хангай, ус мөрөнь далайд очиж бөөл гэвэл явдаг. Би боссоноосоо хойш замч дээрээ очин энэ болохгүй байна яах вэ гэж нэг удаа очиж байсангүй. Баяр ёслолоор л хүндэтгэн хайрлан санаж очиж уулздаг. Аль болох замчдаа түвэг удахгүйг л хичээн мөрөөрөө явахаа боддог хүн. Замч багш маань ч намайг тэгсэнгүй ингэсэнгүй гээд гомдол мэдүүлээд зовоогоод байдаггүй.
Халх , Дархадаар босоход тэгэж гүйж хариагаад, амьсгаадаад. Архи уугаад тасарч унах гээд жүжиг тоглох шаардлага ор үгүй. Бүх бэлтгэлээ бэлдсэн бол ердөө өргөөндөө сууж байгаад л цагаас хоёр гурван цагийн л ажил. Хэнгэрэг нүдээд л болоо. Хэнгэрэгээ тэгж дуу шуу оруулаад, энүүгээр тэрүүгээр суугаарай, зулан дээр суу муу гэж хөгийн дуудлага дуудаад байх ч шаардлага байдаггүй юм. өрийн тань биен дээр залрах гэж ирсэн болохоос зулан дээр суух гэж ирээгүй. Энэ тэр өвдгийг чинь түшин суугаа хүү, охин чинь гэж дуудаад байх шаардлага байхгүй.
Өөрийн удмынхаа хүүхдийн нэр усыг мэддэггүй эргүү Өвгүүд юмуу хаашаа юм. Сохор, тэмтчсэн сүнс гэж бодоо юу. Зүрх сэтгэл, цус ясаа мэдэхгүй байж дагаад манаад яваад байх юмуу. Хамгийн утга үгүй тэнэг тайлбар өгдөг хирнээ хийж дуудаж байгаа ажил нь шал буруу байдаг юм. Халх ёс бол маш хялбар босгодог, улаачыг тамладаггүй, удам судраа жинхэнээсээ хүндэлсэн баяр байдаг. Буриад ёс бол улаач болох үр хүүхдийг нь тамлаж байж оруулах адгийн муу арга юм.
Улаач нар БӨӨ гэдэг зүйлээ бүүр сайн ойлгох хэрэгтэй. Сүнс гэдгээ ч бас сайн ухаарч ойлго. Өөрийн удмын Буурлуудаа хэрхэн ил, далд зовж шаналдаг вэ гэж ухаарч бодож байх хэрэгтэй байна даа. Би тэднийг ил, далд бүх дайснаас үхтлээ өмөөрнөдөг. Үхсэн ч өмөөрнө. Гэтэл энэ ЧАНАР гээч бичлэг дээр бас замбараа алгаа. Улаачын ам руу нь архи цутгаад л хөл толгой алга. Заваарсын бэ яасан. Харанхуй бүдүүлэг чинь дэндэж байна.
Мэдвэл зохихуй мэдлэг гэдэгт энэ бас орох л ёстойдоо. Өөрийн өвөг дээдэс бол улаач үрээ архи уулгаад байхгүйдэг. Хаанахын тийрэнтсэн өвөө нарыг залаад байгаан улаач болон түшээ нар ч хориглож хэлж байх ёстой. Буусан сүнс бүхэн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх ёстой юмуу. Би амьд байхдаа тэрэнтэй өстэй байв,гэтэл үр нь энд байна одоо алчих гэхэд очоод алах уу?
Нэг хүүхэмсэг өвөө буугаад хүүхэн яриад очоод илээд аваадах гэхэд улаач очоод илэх үү. Түүнийг улаач нь хорьж байх ёстой. Бас улаач мэдэхгүй бол Түшээ нь зохицуулдаг. Ёс дэг жаяг гэдэг Ил ч Далд ч ертөнцөд үйлчилж байх ёстой. Удмаа засах гэж буусан Бөө уруутуулаад дориотуулаад уруу татна гэдэг бол танайх шинжилгээ хийсэн нь дээр дээ тэр өвөөдөө. Замын зайгуул, тэнэмэл архичин юм буулгаснаас зайлахгүйдэг.
Дээрээс буусан өвгөдүүдийн ухаан зөвлөгөөн, хүчийг газарт байгаа улаач нь зөв ашиглаж зөв удирдаж залж хоюул нэг цул цогц төгс болж байж үйлээ хийнэ. 1000 Онгодын Чуулган хийнгүүт л маргааш нь нар гарч, цэцэг ургаж, амьдрал алт болох мэт төсөөлөх нөхдүүд зүгээр байгаарай хөөе. Монголд 15000 Бөө байдаг гээд хэнээс би сонслоо доо байз мартаж. 1000 л лав илүү буух нь буусан тэд бөөлөөд бүх юм болдог бол Би Бөө болж, Чингис Хаан бууж байх ямар хэрэгтэй юм. Шидээр биш өөрсдөө гэгээрч байж, хамтарч байж л хар муухайг зайлуулна гэж хэлээд байгааг Ойлгоцгоо.
Ил байгаа ертөнцийг хүн та нар ухаарч засан, Далд байгаа Хар Сүнснүүдтэй Хаан өөрөө байлдаж устгахаар л бууж байнадаг. Хар хорын Сүнсийг хичнээн устгаад яах юм бэ? Та нар өөрсдөө гэгээрэхгүй Хар Сүнсийг үйлдвэрлэж эрчимжүүлээд байвал яааааамар ч нэмэр үгүй. ТА нар хичнээн Гэгээрээд Хар Сүнснүүдийг нь Хаан Баатруудтайгаа устгаж өгөхгүй бол Яааамар ч нэмэр үгүй. Хоюулаа хоёр талаасаа хүч хавсарч байж л МОНГОЛ хэвийн болно.
ХАР СҮНС хаанаас эрчим авахыг мэднэ үү. Хүн та нарын хар санаа, хорон явдалаар хооллож хүч авдаг.
Өнөө гарагт аавын хайртай шар охин нь ирж бид баахан гадуур тэнэлээ. Яг л миний ярьж байснаар Брэнд цагаан солио нь бүр гүн архаг болчихсон ирэв. Яагаад гэвэл тэр хэдэн сар аавынхаа ажил дээр ажиллаж байсан бөгөөд яав даа даанч гэмээр Яг л аав шигээ шоооууу шинэ жилийн баяраа ярьсаар ирлээ. Эцэг нь өмнө нь шинэ жил болуут 15 наас эхлээд л шөвгөр хар, цагаан цамц бас юу юу ч билээ юмс өмсөөд л хэдэн сургуулийнхаа шинэ жилээр хэссээр оны сүүл хавьд онц ноцтой хэрүүл, зодоон хийж байж л зогсоодог байв би. Энэ жил үкэ мөн жаргаж байнаа би. Аргаа барсан том захирал нь оны хамгийн сүүлийн өдөр бүх захирланцаруудыгаа гэр бүлтэй нь нэгтгэн нэг шинэ жил хийдэг байв. Бөөн хэрүүл нерв болж шал ой гутсан би очихгүй гэж ёс юм шиг хэрүүл хийнэ. Нөхөр үглэж дуулж, өршөөл уучлал эрж байж арай гэж нэг юм тэр албан ёсны шинэ жилийн сүүлчийн өдөр хүний нүдэнд гялтайсан гэр бүлийн дүр эсгэхээр очино. Оны сүүлчийн өдөр 31 нд л хөөрхий Аянга моооданд орж хаданд авирдаг байв шүү дээ. Хэхэхэхэ.
Гэвч жил бүр давтагдах энэ баярыг сүүлдээ тэсэхээ байж би хамгийн сүүлийн хоёр жилээр нь онц ноцтой эсэргүүцэн очоогүй юм. Хоёр нүүр гаргаж, аз жаргалтай гэр бүлийн дүр эсгэж инээх гэж бөөн там. Дарвайчихаад л хичнээн шинэ жил ёолк гэж хэсдэгийн шал тэнэг, эр юм байж. Нэртэйгээр нь туфль өмсөөд, плааж углаад явах нь яасын. Үкэ яахав дээ ядахдаа 3 байвал болоо баймаардаа. Ерөнхий захирлын шинэ жил хамгийн сүүлийн өдөр байсан нь олон захираланцаруудынхаа амьдралыг арай гэж нэг шинэ онд мэнд оруулж өгдөг онцгой ач холбогдолтой байсан ч би сүүлдээ тэвчиж бараагүй юмдаа.
Донтой юм шиг гээд л шал дургүй хүрнэ. Бүүр бие нь өвдөөд үхэх гэж байж эм уугаад эрүүл болчихоод явдаг бол яах уу. Ногоон модны хобби л лав биш дэг. Би Японд байхад лав л шинэ жилийг хэдэн өдрөөр үхэх гэж байгаа мэт тэмдэглэдэг нэг ч япон үзээгүй. Энд ч мөн адил. Крисмас гээд л 25 нд л баяр нь болно. Тэгж Монгол шиг 12 сарын 15 наас эхлээд 31 нд дуусч байхыг би үзээгүй. Нөхөр гэтэл энд бас л нэг ногоон мод чирж ирээд хэдэн гялгар юмаар засав. Яах гээд байгаа юм бэ? Хүний газар дэмий юманд мөнгө үрээд, Харихдаа хаяад л явахаас цааш гэж би дургүйцэнэ. Гэтэл зүтгэсээр байгаад л засав. Үнэхээр ногоон модны донтой юм болов уу гэж гайхлаа.
Дон гэж хэллээ гээд манайхан анх надад их уурладаг байлаа. Гэвч сүүлдээ тэд энэ үгт дасчээ. Зайран хүү маань писины донтой, аавынхаа амины хүүхдүүд охин маань Брэнд дон, Гэгээн тоглоом дон шүглэлээ гээд л би загнадаг. Мөн гурвуулаа эцгийгээ өвчөөд баяр ёслолын донгуудтай. Би эсэргүүцэх донтой болж таараад байгаа юм. За ер нь манайх гэдэг айл бол тэр чигтээ л хэн нэгнийхээ адал явдалд амаа ангайж, толгой сэгсэрсээр сурчдээ хөөрхий. Охин маань ирж өнгөрсөн хугацаанд болсон нүүр улайлгам аймшигт адал явдлуудаа инээд алдсаар л гандан буурахгүй ярьж өгөв.
Би ч түүний хажууд арай гайгүй болохоор пөөх нүдний улай чи мангар юм уу гээд л шогширч гайхна. Аав нь баясаад л сонсоно. Тэгээд бүр охиноо бас магтахыг нь яанаа. Охин шинэ ирсэн газраа баахан шоолж авав. Тэгснээ бас л гандан буурахгүй би тэгээд ааш хөдлөөд гарч гүйвэл хаагуур явах юм бэ энд чинь ямар аймаар их өвстэй газар вэ гэв. Яахав дээ зам дагаад л уйлаад чарлаад л гүйгээрэйдээ, жунглид орчихвол тэр чигтээ дуусаа шүү гэж аав нь захив. Хэзээ гажиг нь хөдлөх болоо гэж миний яс хавтайв. Үнэн чика ёоёотой түүхүүд их бий шүү дээ манай охинд. Залуу насанд гаргасан хүүхэд яг л бидний залуу цагийн гэнэн томоогүй, бодлогогүйг дуурайдаг гэж үнэн байж магадгүй. Манай хамгийн том охин хоёр дүүгээсээ ч илүү асуудалтай хэцүү байдаг. Гэгээн түүнд зааж зааварлахдаа сайн. Гэгээн хөгшин болоод гаргасан болохоор их хашир, айхтар санаатай.
Охин нэг сонин юм сонссоноо ярьж өгөв. Хадам дүү охин нь одоо таван сар орчимтой балчирхан охинтой юм. Гарснаасаа хойш их уйламтгай ороомтгой хүүхэд байв эхний саруудад. Тэгээд манай хадам буурлуудыг залсан юмсанжээ. Тэр бяцхан охин өглөө 5 цаг орчмоос л байнга уйлна. Шөнө бараг унтахгүй. Их орой унтдаг охин гэнэ. Гэрт нь ямар нэг муу юм байна уу, юунаас болоод байгааг нь тэд үзүүлжээ. Гэтэл Хадам Буурал ихэд инээж энхрийлээд нялх биш том хөгширчихсөн хүүхэд байна. Та нарын санаагүйг хүртэл санаж бодож, хэтэрхий их юм бодоод байснаас ядраад толгой нь өвдөж тавгүйрхдэг байжээ
Тэрнээс гэрт тань хар муу юмс алга, охины бие ч эрүүл гээд шившлэг хийж өгөөд түүнээс хойш уйлахаа больж гэнэ. Сонин юм шүү. Нялх нярай хүүхэд юм бодоод байхдаа яахав дээ гэмээр. Гэвч яалт ч үгүй л тийм юм байх бүрэн үндэстэй. Өнөөх л өөрийн үндсэн сүнснээс шалтгаалдаг бизээ. Сүүлд төрөөд байгаа бяцхан хүүхдүүд шал өөр шүү дээ. Тэд маш ухаантай. Гэвч би арай ч толгойгоо өвдтөл элдэв юм бодно гэж даанч санасангүй шүү. Арай ч дээ. Хөөрхөн байгаа биз дээ.
Нөхөр маань баярын донгоо бас л мартаагүй байлаа. Цагаан сараар энэ улсад байдаг Монголчуудаа цуглуулнаа л гэнэ. Хамгийн өндөр уулын оройд өглөө ургахын улаан нарнаар гарнаа л гэнэ. Тэгээ тэг, би л лав цагаан сар хийхгүй чи хийгээрэй гэв би. Ноднин цагаан сар хийхийг Хаан тас хорин айл ч хэсүүлээгүй шүү дээ. Манайх Буурлууд буухаас өмнө цагаан сарын эхний өдөр Айдасын даваа гэдэгт гарч чухам өргөл өргөөд ирэхэд хулгай гэрт орсондог. Яг өмнө нь ганданд чухам олон ном уншуулсан байсандаг. Шааал худлаадаг. Гэтэл нөхөр тэр тийрэн мийрэн нь ямар хамаатай юм бэ? Баяр гэдэгтээ л гол нь Баяр юм чинь гэв.
Баярын цагаан солиотой юмуу хаашаа юм. Юу кэлэк үү юу кэлэк үү. Түвэг зүгээр. Цагаан сараас болж бид хоёр амьдарсан хугацаан туршдаа л муудалцсан хоёр. Урт гэзэгтэй, дээл өмссөн хөдөөний улаан хацартай Дулмаатай суучаад цагаан сараа тэмдэглэ чи, миний дургүй юмыг битгий хүчээр тулгаад бай гээд л зад авалцдаг байлаа хөөрхий. Гэтэл цагаан сар хийхгүй нь цаанаасаа л яг зөв миний цусанд байсан учраас л би дургүй байжээ. Гэвч би өөрөө дээл өмсдөг Дулмаа болсон юм даа. Ёооох хэхэхэхэ. Хэрүүл 50, 50 хувиар шийдэгддэг гэнээ хэхэхэ.
Нөхөр харин өнөөдөр чухам л цагаан сараар уул авирна гэхээ болиод 1 сарын 1 нд ургахын улаан нарнаар уул авирна гэж ярив. Босч харагдаж, явж харагдаач гээд л дотроо бодон Хөөөх инээд хүрлээ. 1 сарын 1 нд тэр нам унтаж байхыг нь мэдэж байна даа. Хорин хэдэн жил амьдарсан амьдралын туршлагаасаа харвал ийм л юм болно доо хөөрхий. Хөөрхий энэ жил гандан буурахгүй Монголд очиж ёлконд орчих санаа мөн их байвч замын зардал нь даанч их дээ хэхэхэ. Энэ ёлкны цагаан солиот маань охинтойгоо ёлк нь хэрхэн болж өнгөрөв гээд л бүгдийг нь сонсож байж санаа нь амрав. Миний инээд хүрээд л дотроо алгаа ташаад л больж муу ёлкны донт гээд л бодож байв шүү дээ. Гаднаасаа бол Аянгат сонсоогүй дүртэй л байлаадаа.
Охин бас энд чинь юу вэ ямар ч баярын уур амьсгал алга, хачин юм бэ гээд л шоолж байна. Удамшлаа гэж сонин юм шүү кккк. Удамшил буруу хүчингүүдээ гэж хөөрхийдөө. Хүн баярлалгүй л яахав. Хөнжлийнхөө хирээр хөлөө жийж, биенийхээ хирээр баярлаж сурмаар. Баярлахдаа чин сэтгэлээсээ өөрийнхөө дотны хүмүүстэй сайхан баярлахгүй албатай юм шиг оччихоод хэн юу өмсөж тэнэг харагдав. Хэн нь ганган хөөрхөн байв. Хэн юу гэж хэлэв, хэн тасрав гэж хянах гэж баярлах хамгийн утгагүй зүйлс. Хэт олон ёлк бол иймэрхүү л өнгө аястай болдог. Тоо нь цөөн чанартай баймаар. Монголд арай л хэтрүүлэн өдрийг нь сунгаад байх юм.
Брэнд цагаан солиот маань ирсэн дариудаа л цагийн дараа хөөе энд чинь мөнгө үрэгдэхгүй газар байна. Хаана юу өмсөх юм бэ? гэв. Би албаар дэлгүүрт хамаг мөнгөө үрдэг туфли, хувцаснуудыг нь заан аваачээ ав гэхэд хар халуунд хаанаа өмсөх юм бэ? гэх нь ТЭРЭЭ. Яасан амархан эмчлэгдэж байнаа. Эрүүл орчинд ороод. Хэхэхэхэ хүмүүсээ харж байгаа биз дээ. Орчоооон гэж ийм л байгаам даа. Энэ газрыг хөдөө бөгөөд хөгийн хөгжлөөр дорой газар гэж бодож болохгүй. Жуулчид хөлхсөн амар амгалан жаргалын орон. Хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гээд хөх царайлчихаад хамаг мөнгөө үрчээд баярлах гэж яваа хоосон гуйлгачин Монголчуудыг бодвол мөнгөтэй хөрөнгөтэй баян хүмүүс хөлхөж мөн өөрсдийнхөө баярыг л хийж байгаа юмсан. Гэтэл асар их ялгаа байна.
Гэвч тэгж Брээнд гээд байхаар хүмүүжил хэт төлөвшөөгүй газардаа. Монгол маань ямар байгааг харчих. Брэнд өмссөн зүүснээрээ л хүний нүд хужирлаж, нэр төрийн баталгаа байлаа. Баян ядуугийн зааг мэтээр бодож сэтгэх нь ялзрал, оюун ухааны доройтол юм. Хоолны мөнгөгүй, бууз иддэг болов, автобусанд суудаг болов гэж мөнгө нэхдэг охин маань бидний илгээсэн мөнгөөр үнэтэй Брэндийн цүнх, шуба юу юу ч гэнээ авчихсааан байж байгаа юм чинь.
Гэтэл энэ хав халуун оронд эцэг нь сайн сайхан амьдралын төлөө, хүүхдүүдийнхээ төлөө л ирэн, дуртай ёолкондоо ч донтож чадахгүй байж байна шүү дээ. Монголд цалин амьдралд хангалттай хүрдэг бол бид хүний нутагт гүрвэл болон сууж байх хэрэг байна уу. Хэдэн хүүхдээ хоолонд хүргэчих санаатай л хамаг бүхнээсээ татгалзаад халуун оронд аав нь гүрвэл болж, ээж нь шумуул, шоргоолжинд хазуулан суух юм даа хөөрхий.
Гэтэл Монголд юмны үнэ улам нэмэгдсэнг сонсон сэтгэл өвдөв. Монголд хэдхэн хүн л хангалттай баяжиж, бусад нь бүгд өр зээлэнд баригдаж байгаа шүү дээ. Дундаж амьдралтай хүн улсын 80 хувь байж л улс орон сайхан байдаг. Монголд дундаж амьдралтай айл байдагт итгэхэд бэрх.
Багш, эмч төрийн албан хаагчид бүгд цалингаас цалингийн хооронд амьдардаг. Бөөн өр. Амьдрах арга үгүй болж байгаа юм чинь хүссэн хүсээгүй авилга авахгүй яах юм бэ? Бүх хүн авилгад идэгдэх нь Төрийн буруу. Авилгатай тэмцэх газар байгуулаад яахын бэ? Нэг хүн төрөх гээд хэвтсэн ч, мэс засал хийлгэсэн ч авилга өгнө. Нэг хичээлд дүн гаргасан ч авилга өгнө. Авахгүй яахын. Тэнэг хүн л ганцаараа авахгүйдэг. Яагаад гэвэл амьдрал хүрэхгүй баталгаагүй Монголд өнөөдөр биш юм гэхэд маргааш траншэйнд очих эмзэг бүлэг 70 хувь болсондог.
Багш, эмч, төрийн албан хаагчид бүгд эмзэг бүлэг болсон шүү дээ. Ийм байхад Авилгатай тэмцэх газар гээд бас нэг Авилга авдаг газар байгуулах нь инээдтэй. Үндсээрээ өөрчлөгдөхгүй л бол юу ч өөрчлөгдөхгүйдэг. Тэтгэвэрт байдаг болон ажилгүй хүмүүс бол ямар ч ирээдүй алга. Худлаа хэдэн төгрөг нэмж өгч хуураад л түүнээсээ илүүгээр бүх юмаа нэмнэ. Яасан ч их хуурагдаж, доромжлуулж дуусдаггүй ард түмэн бэ? Үхсэн хэдэн хий үзэгдлүүдээ л өмөөрөн өр өвдөж хэрүүл хийж суудаг байсан бол амьд байгаа хэдэн Монголоо ч өмөөрөн хэрэлдэхээс өөр арга алга болох нь.
Миний ээж, миний нагацууд, миний хүү минь Монголд байгаа. Бид яахав бүр болохгүй бол эндээс хэд хичнээн илүүчилээ ч юу өөрчлөгдөх юм бэ? Үүрд бид гадаадад үлдэх болж байна уу? Өөр үр хүүхдүүдээ, дүү нараа нааш нь чирэх болж байна уу. Хэн буруутай юм бэ? Монголчуудын амьдрал ийм болоход, төр барьж байгаа мэдрэлгүй Мэдлэгтэнгүүд шүү дээ. Гадаадыг хуулбарлан цэцэрхэгч ухаан мулгуу тэд л байнадаг. Зөв ч юм хуулж чадахгүй бас дээрээс нь засна.
Хэрэв үнэхээр Ардчилалыг дуурайсан бол Авилгалд нэр нь өртсөн, хэрэгт холбогдсон, ард түмнээ буудсангууд яагаад шийтгэл хүлээдэггүй юм бэ? Гэтэл тэр шүтээд дуурайсан гадны улсаас нэг Сайд хүүхэнтэй холбогдвол суудлаа өгч байна. Нэг ерөнхийлөгч Авилгатай холбогдвол шүүхэд очиж байна. Энгийн ардыг буудсан бол шийтгүүлж байнадаг. Яагаад үүнийг нь дуурайхгүй байгаан. Сонгуулиар бас л хуурагдах гээд л мунхараад сууж байна уу Монголчуудаа.
Нэр нь сэвтсэн бүхэнг хайр найргүй гаргахгүй хорлох арга сурцгаая. Тэмцэж очиж жагсахаар тоодоггүй, эсэргүүцэхээр буудаад байвал Бингодож болно шүү дээ. Бүгд харин яг шударгаар хяналтыг сайн болгож чадвал яаж ч чадахгүйдэг тэд. Ийм сайхан мэдээллийн хэрэгсэл, дүрсжүүлэх, зураг дарах бүх боломж бүх энгийн ард иргэдэд байна. Хүн бүр үүргээ ухамсарлаад Үнэний төлөө тэмцвэл нөхдүүд яах юм бэ? Тэгээд ч нэмэргүй гэж бүү санаа зов.
Дээрээс Мөнх Тэнгэр харж, Дэргэд чинь Хаан эзэн байгаа. Доор нь Эрлэг эцэг инээж бий. Нэртэй устай баримттай бүхэн яаж үхэх нь үхэж, сүйрэх нь сүйрэхийг яруу тодоор харах цаг удахгүй. Наана нь эргүүнүүд мөнгөө сайн шатааж, суртчилгаагаа сайн хийж аваг. Энэ оны сонгуулынхан их санасан газар есөн шөнө хоосны үлгэрийг амьдаараа харах цаг ирэх болно. Тэнгэр тэдэнтэй шатар нүүгээд эхэлсэн. Зургаан сар хүртэл тайван гэгч нь харж байгаа. Хар цагаан, Хөх Монгол, хужаагийн хуйхтангаараа хэн нь хэн бэ гээд л тодроод ирэх болно доо. Монголчууд минь өөрсдөө бас хурдан гэгээрцгээ. Элдэв тэнэг үзлээр битгий өөрсдийгөө хуур.
Жишээ нь нэг инээдтэй юм бий. Эмнэлэгт хүн ирж үзүүлэхдээ тухайн эмчийн урдах гуншинг нь уншиж байж сэтгэл ханамж авдаг болжээ. Доктор моктор гэсэн бол чухам л эрүүл болтлоо үзүүлж байгаа юм. Харин энгийн бол нэмж өвчин нь хүндрээд байгаа байхгүй юу. Ийм болтлоо мунхарч байна даа. Гэтэл жинхэнэ практикийн эмч нар бол хамаагүй мэдлэг сайн, мэрэгжилдээ гаршсан байдаг. Онол хөөсөнгүүд нь урдаа л үсэг хэлхэж нэмэхээс өөр гавьтай юм сураагүй нь маш олон бий. Учир нь бас нэг туйлшрал болсноос өмнөх үсгийн төлөө хөөцөлдөж худал үнэн хэлхээс авдаг хүмүүс хэт олон болсон.
Гэтэл үнэхээр аль алиныг нь амжуулаад алдарт гарсан мэргэд ч их бий. Аль нь ч байлаа гэсэн тухайн эмчийнхээ арга барил, сэтгэлийг харж дүгнэж сурмаар. Үнэхээрийн сайн эмчийг ч өө ядахдаа магистр ч биш юм байна чааваас гээд өгсөн эмчилгээг нь тоохгүй байгаа хүнийг хараад өрөвдөж байлаа би. Гэтэл тэр энгийн эгэлгүй эмч өмнөө эцгийнхээ ганц үсэгтэй ч өнөөх олон том докторууд нь аргаа барахдаа залж гэрийхнээ ч үзүүлдэг байсан юм даа. Ямар ч юманд наанатай цаанатай ултай артай бодож сурмаар байх юм. Ялангуяа залуу үеийнхэн үүнийг эрт ойлгон засарч Брэндээр уралдаж, баярхаж ихэрхэлгүй Ихэмсэг дөлгөөн, эгэлгүй ухаанаараа нам цохидог баймаар байна. Үүнийг бүр моданд оруултал нь хөгжүүлмээр байна даа.
Уурлаж хэрэлдэж, уралцаж зодолдохгүй ч Их эрдэмтэн Рэнчин гуай шиг л шоглоод нам болгодог ухаанд суралцмаар байна.
2012 он 1 сар 1
Яалт ч үгүй олон жилийн судалгааны үр дүн яг л хэвээр батлдагдан нөхөр маань ууландаа ургахын улаан нарнаар биш үдээс хойш л авирах гэсэн боловч амжсангүй. Бууз идсэнээс нойр нь хүрээд бас ядарчээ. Гэвч бид эндхийн нилээн хар хатуу хайрханд очиж өргөл өргөн би бөөлж ёслол үйлдэн, өнгөрсөн хугацаанд биднийг хүний нутгийн гэлгүй ивээлээ хайрлан, хишгээ өгсөнд талархаад энэ жил ч бидэнд ивээлээ хайрлан нутгийн зон олонтой эвтэй найртай, түвшин амгалан, буян хишгээ өгөхийг гуйн талархлаа.
Мөн Буурлууд маань эх дэлхийгээ аврах, хайрлах үйлст хүч нэмэхийг анхааруулж, эх ундарга гол нутаг оронд хамгийн муу бүхэн нүүрлээд байгааг анхааруулан сэрэмжлүүлж, унтан унтан хэвтэж амраад байхгүй байхыг нь сануулан ярилцав. Эх дэлхийгээ аврах үйлст тив дэлхийн бүх л шүтээн, хайрхад хүчээ нэгтгэхийг анхааруулав. Хэдэн мянган жилийн тэртээх удам судар нэгтүүд чинь ирэв. Охиноо сайтар таньтугай хэмээн миний нүдний шилийг авч хаяан, малгайг тайлж, үсний боолтыг задласан бөгөөд уулнаас асар олон хүн бууж ирэн бүчин авч ярихыг нь би гайхан байлаа.
Тэгээд яг яриа өрнөж эхэлж байтал нөхөр дуудав. Бас бороо ч ороод би хүн дүрдээ орлоо. Хэдэн хүүхэд гэр лүүгээ явж байснаа хэнгэрэгний дуу сонсон бас намайг хараад гайхан харсаар айгаад ширэнгэн дундаа алга болсон гэнэ. Битүү өндөр энэ өвс мод дунд явах машины ганц зам байсан бөгөөд бид машинаараа халхлаад тэнд нь замыг нь хааснаас хүүхдүүд тойрсон бололтой. Би маш их ядарч сулрав. Манай Дээдсүүд намайг магтан хэцүү шүү дээ. Хүний газар хуяг дуулга, юу ч үгүй шууд ингэж буугаад байх маш хэцүү. Чи хатуу газарт нь бууж чадлаа гэв. Тэгсэн ч миний зүрхээр хатгуулсан бөгөөд, нилээн их ядарсан юм.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.