Заак би нийГэмийн 16 бабазавааны тухайд бас үг нэмэхээс өөр аргагүй болсон билээ. Уг нь ийм хар юм бичиж уур хүрч уушиг савсайлгаж байхаар гээд тойроод л гүйгээд байв. Хатны судраас хамгийн ихээр хүмүүс авч ашиглан хэлэлцэж тайлбарладаг нь энэ гэмүүд болохоор мэдэхийн дээдээр мэдэх биз гэж боддог ч бас давхар хэлмээр байх юм.
Монгол орны минь төрх аймшигтай байна. Хамаагүй буруу хөдлөвөл ДАЙН гарахад бэлэн болжээ. Сонгуулиар алалцахаар бөөн л хор найруулан газар сайгүй ажиллагаагаа эхэлжээ. Гэнэт л нөгөө муу хорооны урдаа барьдаг моднууд маажгар авгайнууд, яхир өвгөнүүддээ хайр зарлаад манай ч Нам, Танай ч Нам гэх нөгөөх л хуваадаг, хулхиддаг, гүтгэдэг нь улам эрчимтэй болсон байгааг харлаа.
Та минь ээ дайтаж шившиг болов. Ахан дүүсээ хядаж, өрлөлдөн алалцав. Нэг ч гэсэн Эрүүл Монгол хүн ХААНД хэрэгтэй байгааг ойлгоосой. Юун Монгол байтугай цаашдаа Монгол үндэстнүүд, цаашлаад ХӨХ толботнууд тэгээд дэлхий түмэн улсад Эх Дэлхийгээ хайрлах учиртайг Тэнгэрийн МОНГОЛ хэмээх энэ үндэстэн ойлгуулах үүрэгтэй, хариуцлагатай байх ёстой байтал өөрсдийгөө хүйс тэмтрээд унавал Яах вэ???
Нэг ч гэсэн Монгол хүн ГЭМТ ХАР СҮНСээс биеэ чөлөөлөн Гэрлийн дайчин болох хэрэгтэй байхад бие биенийгээ хөнөөгөөд унавал яах билээ??? Та нарыг ХАР СҮНСҮҮД эзэгнэн бие биений чинь эсрэг турхираад байгааг ухаараач. Үзэл бодол өөр байж болох ч үндэс угсаа маань нэг, орон гэр маань нэг, өвөг дээдэс маань нэг,үг хэл маань нэг. Бүгд л Монголын төлөө гэх мөртөө юунд бие биенийгээ хэмлэдэг юм.
Хүсэлгүй, хүний мууд дуртайнгууд нь ялгараад ирэх ч хөлд нь гэмгүй хэд нь үрэгдмээргүй. Олноос онцгойгоо ард түмэн өөрсдөө гаргаж ирж болно биз дээ. Хороо, дүүрэг, хот гээд л дунд дундаасаа тус тусын хүмүүсээ гаргасаар, сайнаас сайн нь шигшигдэн үлдэнэ биз дээ. Яг л нөгөө урлагийн үзлэг явуулдаг шиг шалгаруулахад эрдэмтэй чадалтай, боловсролтой мэдлэгтэй, ухаантангууд нь гарч л таараа ш дээ. Мөн олны танил болсон хүмүүсээ өөрсдөө бас нэрийг дэвшүүлж өргөмжлөн гуйж болно биз дээ. Заавал НАМ гэгчид харьяалуулсанаас болж хуйвалдаан хийдэг хүмүүс л байгаад байх юм. Ажил үйлсээрээ шалгарсан байгууллага зөндөө л байдаг ш дээ.
Жишээ нь эмнэлгүүдийн захиралуудаас хэн ажлаа сайн хийсэн тэдний эмнэлэг нь үүднээс ч өнгөтэй, ажил нь ч сайн, ард түмэн ч үйлчлүүлээд мэддэг болбол Тэр хүн ажлаа мэддэг, удирдах авьяастай, тухайн мэрэгжлийн, олон хүн ажлын үр дүнг нь бэлхнээ харах, Гэрээ засч чадсан ийм хүмүүсийг Улсаа засахад оруулахад яадаг юм бэ? Сургууль, соёл урлаг гээд л нийгэмийн бүх л албан байгуулага байдаг биз дээ. Намаар шоудаад гарсан мэрэгжлийн бус хүмүүсээс илүү мэрэгжлээрээ ажиллаж чадахаа харуулсан олон байгууллага удирдсан хүмүүс нь Улс орноо аваад явж чадна.
Ялангуяа нарийн мэрэгжлийн салбаруудыг мэрэгжлийн байгууллагаас нь шалгарсныг ньтавьж байвал улайм цайм ажлаа унагахгүй ш дээ. Сая яав эмнэлэг гэхээр зүү тариу, цагаан халат өмсдөг хүн л гэж бодох өөр мэрэгжлийн хүнийг эрүүл мэндийн сайдаар тавиад. Өөрөө л үнэгүй баахан эмчлүүлж авснаас өөр юу хийсэн бэ? Эмнэлэгт үзүүлэх, хэвтэх гэж тэр чигтээ л бөөн хүнд суртал хээл хахуул ш дээ. Хүн төрөх, хагалгаа хийлгэх бүхэн мөнгө хэн сайн төлсөн, хэн сайн хоол цай барьж хариасанд нь л нэг илүү ганц үг чулууддаг болсон. Улсаас цалинг нь аваад үндсэн ажлаа хийх мөртөө хувь хүнээс нэмж мөнгө авч байж ажлаа хийдэг тангараг өргөсөн хүн ихэссэн. Ийм бол тангараг өргүүлэх ямар хэрэгтэй юм. Төр энгийн ажилчид байтугай тангараг өргөсөн тусгай ажилтнуудыг хүртэл цалингаараа хангалттай амьдрах аргагүй болтол нь шахаж тураасан, муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр ядаж байхад мэрэгжлийн хүн биш дандаа улс төр хөөж хийрхэж яваад гарсан нөхдүүдээ дарга болгодог.
Зоригт сайд гээч тэр хүн чулуу, чулуужсан мод хоёроо ялгах хэмжээний мэрэгжлийн юм уу. Байнга л буруудаад буух гэхээр нь буцааж тавиад сүлбээрэн зүүгээр тогтоогоод байдаг нь хэнд ашигтай юм. Утсан хүүхэлдэй болсных нь хариу юм уу? Дээрээс нь дарга нь биш, дэрэгдэх нийгэм нь биш, доорхи суурь нь биш нийГЭМ байгуулчихаад эгэл ардуудыг Өөрсдийнхөө төлөө хичнээн хуваан хагаралдуулж алалцуулах юм бэ?
Монголыг Монголоор нь устгуулбал гарзгүй Олз хэмээн гадны улс харж байна анхаар. Биенийгээ устгаж биш Ухааруулж аврахаа бодмоор байх юм.
За ингээд Гэмт нийГЭМийн тухай бүгдээрээ хэлэлцэе. Шар судрын 103 р хуудаст байх
ИрГэн хүний арван зургаан зүйл нийГэм
Хатны сударт ингэж өгүүлжээ...
Алтан дээд ГЭРИЭ үгүйд үүсэх
ХҮН дарангуйлагч ИрГэний 16 нийГЭМ бий
Талчир тасартал тамладаг
Таван нийгэм байдгийг мэдэж
Улсаа өмөөрөн Босоо зогс
Шорондож, Цагдаж, Согтууруулж, Галзууруулж, Ядууруулж
Таван янзаар хорихыг ХОРЬ
Мон ухамсрыг ГУЛ болгож
Долоон янзаар доройтуулж
Моноугуулыг хорлож магад
Мунхагжуулж, Ангижруулж, Үжирээж, Хөгжүүлж, Гуйлгаж, Бэлдэн өгч, Залхууруулж
Доройтуулах долоон нийГЭМ бий
Доройтуулахын тулд КҮЭН боловсролыг
Долоон нийгэмээр гутааж ИрГэн болгомуй
Өрсөлдүүлж, Дайжуулж, Даяаршуулж, Хоосруулж
Дөрвөн янзаар ХАРИУЦЛАГЫГ үхүүлж
Өөртөө Эзэн Эрхийг булааж
Булай ХҮН болгон
Өөдгүйн боол Боулигайн идэш болгоно.
АЯНГАТ:
Алтан дээд ГЭРИЭ үгүйд үүсэх
ХҮН дарангуйлагч ИрГэний 16 нийГЭМ бий
Талчир тасартал тамладаг
Таван нийгэм байдгийг мэдэж
Улсаа өмөөрөн Босоо зогс.....
За тэгэхээр Улсаа өмөөрөн босоо зогс гэх үгийг бодох ёстой. Улсыг хэн өмөөрөх вэ?
76 хан гишүүн өмөөрөөд юу шалих бэ? Алив улсыг Баатрууд нь өмөөрдөг. Баатар ард түмнээс л төрдөг. Баатрыг төрүүлдэг Ард Түмэн бүгд дайтан байж тэднээс оройлон манлайлсан нь Баатар болдог. Баатраа ард түмэн өмгөөлөн хайрлаж хамгаалдаг. Ардаа ард Түмэнтэй байж Баатар хүчтэй болдог. Ардын Баатар ингэж төрдөг.
Улсаа өмөөрөн Босоо зогс... Энэ үг бол энэ гэмт 16 нийГЭМээс салах аргыг заажээ. Энэ гуравхан үгэнд ямар их утга агуулга ТҮҮХ нуугдаж байгааг бодвол хамар шархирахгүй байх аргагүй. Зөвхөн энэ гурван үгний төлөө бидний өвөг дээдэс зоосны нүхээр тамлуулж, 9 эрүү шүүлтэд орж, алтан амиа инээж байгаад өгсөн Баатруудын орон, Миний эх орны зовлон надаар төгсөг гээд махаа зулгаалгуулж, ухуулж байхдаа улсаа өмөөрөн босоо байснаас урваж шарваад нэрээ баастаагүй. Улсаа өмөөрөн босоогоороо өнгөрсөн Баатар өвөг дээдэстэй түүхтэй Монгол орон.
Улс гэдэгт жаргал зовлон бүгд л орно. Нэгэн айлын бид хичнээн муудаж сайдаж байвч өмгөөлөн тэмцэхдээ босоод л ирдэг шүү дээ.
Үүхтэй түүхтэй, нэртэй хүний зүстэй Монголчуудыг Улсаа өмөөрөх босоо орших заяа л өдий хүртэл тусгаар улс хэвээр авч ирсэн. Бичиг нь хүртэл босоо байх учир нь УЛСАА ӨМӨӨРӨН БОСОО ЗОГС гэх Хаадын үгийг өнө мөнхөд сануулах гэж бичиглэдэг бизээ.
Та нар чадахгүй, та нар түүхгүй, та нар эвдэж сүйтгэхээс өөр гавьяагүй, та нар мулгуу, та нар бүдүүлэг гэх гадны тархи угаалтанд өөрсдөө ч дассанаас бид чадахгүй, мэдэхгүй гэх ажээ. Таж Махалыг Монгол Хааны удам бариулж явсансан. Үлэгбекийн одон орны судлалын ордон одоо ч үзмэр болон байгаа. Дэлхийг ухаангүйдээ эзэрхэж явсангүй. Цөөхөн хүнтэй, махир сэлэмтэй Монгол морьтон баатрууд юуны төлөө алс холын газрыг дайтан байгаав. Өөрсдөө өдөөд дайн үүсгэсэн түүх байвал гаргаад ирээрэй дээ.
Хэлээд гуйгаад ойлгохгүй бол хэрчиж хаядаг байсан. Хэрчиж хаяхгүй бол өөрсдөө хэрчүүлэх нийГЭМ байсанг сана. Үе үеийн Монголчууд юу эсийг хийв. Модон оёдлын машин хийж байсан монгол хүний тухай уншиж байсансан. Өдий болтол Монголчууд ямбий сүйрсэн машинуудаа ухаж төнхөөд л босгоод ирдэг биз дээ. Бид юу л бол юу хийх чадвартай.
Улсыг маань өмхий самхай, бүдүүлэг тэнэг гэж гоочилж байгаад л хяргуулдаг байсныг санацгаа. Усанд ордоггүй тэнэгүүд, уснаас айдаг, Тэнгэр шүтдэг эргүүнүүд, Аянгаас айдаг, мал маллахаас тариа тарьж мэддэггүй бүдүүлгүүд л гэдэг байсан. Тэртээ зуунаас л тал нутгийг минь хагалж тариан талбай болгохыг мөрөөдөн шунадаг байсан. Энэ нутагт юу нуугдаж, энэ нутагт ямар нууц агуулагдаж, энэ нутагт юу эрхэмийг мэдэхгүйдээ тэд Монголчуудыг гоочилдог байжээ.
Гэтэл Монгол нутаг минь дэлхийн усны ундарга, Дэлхийн амийг хамгаалагч, Амин Сүнсний өлгий нутаг, хүн гээчийн алтан гений сантай Монгол гэгч ХӨХ ТОЛБОТ Тэнгэрийн хүмүүсийн орон, тархи нь орон зай, цаг хугацаа, цаг агаартай нь сэтгэж мэддэг, таарч тохируулдаг тусгай заяатай ард түмэн юм. Улсаа өмөөрөх босоо заяа энэ болно. Түүхээ мэддэг, өөрсдийн үнэ цэнээ мэддэг хүмүүс л Монголоо өмөөрөн босоо зогсоно. Гадныхан Монголоор дутах, Монголоор бахархах цаг болохоор л тэд санадаг ч Монгол хэмээх энэ улс байгаагаарай байж л байдаг орон юмсанж.
Гэтэл өөрсдийн ариун бүхнээ мэдэхгүй, ойлгохгүй, тоохгүй байснаас Монгол гэж бусдаас гуйгаа, мөлхөө хэвтээ орон болсон байна. Хэзээ ч дарагдахгүй энэ аугуу түмнийг дарах аргыг ТЭД ЯАЖ ОЛСОН БЭ?
Чингис Хааны алтан судар, хөх судруудыг харьд алдан, хойч үеийнхэн нь мунхарч болгоомжгүй байснаас амин эрдэнээ хамгаалж чадаагүй байна. Хойч үеэ хүмүүжүүлэх сургалтууд, бодлогууд алдагдан эхэлжээ. Гэвч Сорхагтани Хатан эдгээр харьд алдагдсан судруудыг сэргээн нэгтгэж Төрийн Хар Хайрцагны бодлогуудаас хэрхэн ангижрах талаар бичиж үлдээснийг унших мэдэх азтай төржээ бид. Үүнийг бидэнд хүргээд алтан амиа алдсан Ж. Нүрзэд агсан бол Ардын Баатар хүн дээ. Түүнийг Монгол түмэн бишрэн дээдэлж хүндэлж дурсч байх ёстой бөгөөд судрын тухай дурдах бүртээ сануулж байгаарай.
Талчир тасартал тамлах тав Шорон, Цагдаа, Согтуу, Галзуу, Ядуун
тухай бодоцгооё.
Энэ бүхэн Төрийн Хар Хайрцагны бодлого мөн гээд Хатуу боловч Үнэнийг бид мэдэх цаг болсоон. Төр уг нь Монголоо өмөөрөн босоо зогсох байтал Монголоо худалдаж, ард түмнээ харгислан тамладаг болжээ.
Шоронжуулах ТАМ.
НийГЭМийн үхэл, доройтол, тамлал нь
Амин Эхээр холбогдсон ГЭМ үүсгэвэртэй
Олзыг дарангуйлагч, чинээлэг рүү гулгуулж
ГЭМ ийг үйлдүүлэн, Шоронд Зэм өгнө.
Олхиотой бүгдийн Ирийг мохоон
Эрийг үрүүлж, Төрийг турааму
Хөх Монгол ухамсарыг халж
Хамтаар хариуцах сэтгэхүйг
Хоослож тамламуй.
Их Монгол улс оршин тогтнож байхдаа таван тамгүй байсан юм. Харин одоо энэ тав нэгэнт бүр бат бэх ширлэжээ Монголыг. Шоронд орогсодын Эх нь хэн бэ??? Энэ тамыг таригсад бүтээсэн нийГЭМ юм. Үрээр нь ШОРОН үүсчээ. Зөв ярьсан бүхнийг улс төрийн хоригдол хэмээн шоронжуулж, цагдуулж дардаг. Хойд Солонгост улс төрийн ямар их олон хоригдол байгааг та бүхэн төсөөл. Тэдний санаатай болон санаандгүй хэлсэн үг, нэг бол гүтгүүлэн гүжирдүүлсэндээ тэнд хоригдох зовлонт хүний тамлалын дууг мэдэрцгээ. Энэ бол Монгол улсад байсан. Одоо ч байна.
Нийтээрээ ухамсартай гэгээрэлтэй байсан Монголчуудад шоронд ороод байхаар хүн нүдний гэм байсан байж таараа. Хар нялхаасаа л буруу үйл хийвэл Тэнгэр ниргэнэ, Өвөг Дээдэс харж байгааг мэддэг. Худлаа ярих, хулгай хийж болохгүй, уул усаа дээдлэх, бохирдуулахгүй цэвэр байлгах, эдэнд шуналгүй өсөх, ахмад настнаа хүндлэх, үгийг сонсох, бага залуусаа хайрлах, дэмжих сурлагатай цэвэр орчинд өссөн хүмүүст шорон хэрэгцээтэй байсангүй.
Харин одоо бүх юм эсрэгээрээ. Эдэнд шунаад хулгай хийх байтугай өлсөж үхэхгүйн тулд хулгай хийтэл нь нийГэмийг хөгжүүлжээ. Хулгайч нар дотроо улсын мөнгөөс хулгайлсан баян хулгайч нь ял авдаггүй. Хоосон ходоодтой, хоолны мөнгөний төлөөх хулгайч нь ял аван шорон явдаг болжээ. Алуурчид нь ч ангилалтай. Дээд ангилалын алуурчид нь Ял авахгүй. Доод ангилал нь ял авдаг. Тэгэхээр ШОРОН хэнд зориулагдсан нь харагдана. Нэгэнт л шорон байгуулсан бол ялгахгүй л ял өгч, алагчилахгүй л адилхан шийтгэмээр биш үү. Чингис Хааны Төрд аравтаас нь ял үйлдвэл аравтын даргатай нь бас асуудал хариуцлага тооцдог байсан.
Гэтэл ТӨР нэгэн сонгуулийн төлөө таван иргэнээ буудчихаад Буудуулсан тушаасан нь байсаар байтал мэдэн будилж мэлэн хойлогтож байна. Төрд шургалсан дарангуйлагчдаас болж Төр турах байтугай араг яс болсон алуурчин болж байна. Социализмын үед алх хадуур барьсан туранхай Төр байсан бол одоо Капитализмын үед мөнгө, хууль барьсан араг ястай алуурчин ТӨР байнадаг.
Хялбараар бодвол Социализм гэгч нь шууд дээрэмчид, булаагчид, дарангуйлагчдын арга.
Капитализм гэгч нь хууран мэхлэгч, луйварчид, зальтангуудын л арга юм байнадаг. Чингис Хаант Монгол улсын ТӨРийн бодлогыг гүйцэх Төрийн бодлого боловсруулж Төрийг авч явсан өөр улс орон байна уу. Чаддаг юм бол хэлчих дээ. Социалист нийгэм гэгч нь ухамсар дорд ядуу тархитангууд шууд л Хааны суудлыг булаан өөрсдөө Хаанд суусан хэсэг бүлэг хүний жүжиг. Тэд угаасаа бүх юм нь хоосон ядуу учраас Хөрөнгөтэй баянг нь дээрэмдэн алж, Тархиараа баянг нь цагдан хядаж дуусгасан. Ямар ч Төр оршин тогтоход амьд малнууд хэрэгтэй. Иймээс тархинд нь тааруулсан шинэ түүх зохион хийж өгч, өөрийн үзэл номлолоо зааж сургах нь зайлшгүйдэг.
Ихэд сайн заалгаж өссөн нь бидний урдны социалист нийгэм. Сэтгэл нь зөөлөн Монгол хүн байсандаа бас ч гэж Монголчуудаа бүгдийг нь одоогийн Хойд Солонгос шиг болгосонгүй. Цэдэнбал дарга, сая өнгөрсөн Кимчи хоёрыг хамаатуулан харьцуулах юм биш. Орон зай, цаг хугацаа, цаг агаартай нь авч үзнээ хөө. Бал дарга маань Улаарсан Оросын амнаас харин ч хохирол багаар Монголчуудыгаа авч үлдэж чадсан гэж би бодном. Бид төрөлх худам Монгол хэлээ мартсан ч шинэ монгол хэлээ аваад үлдэж чадсан. Одоо бидний Монгол хэлээр бид хоорондоо ярихаас бусад улс ярьж мэдэхгүй нь сайхан. Дэлхийчлээгүй тэнэг хэл гэж мэдэмхийрэх хүн бий шүү. Уваааяканууд, Вааавнуудаа.
Өөрийн орны хэлийн ач холбогдол асар их байдаг юм.
1, Бүгд англиар ярьдаг байхад чөлаөтэй өөрийн хэлээр хоорондоо түүний дэргэд юу ч гэж ярьж болно. Нөгөөх хүн англи хэлнээс өөр юу ч мэдэхгүй нь сайхан. Энэ бол давуу тал
2, Өөрийн хэл дээрээ өөр орны хэл сурна гэдэг тархины дасгал. Тархи чинь ажиллах тусмаа ганц чамд л сайн.
3 , За энд бусад ач холбогдлуудыг өөрсдөө бодоцгоо. Лав л Монголчууд дэлхийг эзлэж явахдаа эзлэгдсэн орнуудын ард түмэнг өөрийн орны хэлээ сурахыг зөвшөөрөөгүй юмдаг. Өөрсдөө л тэр орны хэлийг сурснаас биш өнөөгийн англи хэл шиг болгох гэж огт хүсээгүй нь нууцтай.
Орос гэхээр л дэлхий сүйд болоод айдаг ш дээ. Гэтэл энэ орос чинь Бал даргын үед бүүр ч том, хүчтэй байсан юм шүү. Энэ хүчтэний савраас нутагтайгаа, тусгаар тогтнолтойгоо, хэлтэйгээ, соёлтойгоо мултраад гарна гэдэг гайхамшиг. Тэр их дарамт тархи угаалтыг хөөрхөн дөнгөөд дагаж буй мэтээр давж гарна гэдэг ухаан, тэвчээрийг одоогийн засгийн газрын олби оготнуудаас чадах хүн байна уу? Энгийн нэг жишээ Хайдав гуайг л хар л даа. Сурах юмаа сураад л, авах юмаа аваад л, орос хэлийг нь ч сурч л байсан. Харин сурсаныгаа Монголдоо авчираад монголчилоод аваад үлдэж чадсан л байнадаг.
Бал дарга Улаан Оросын хараан дунд бүр дээрээс нь орос эхнэрийг нь хүртэл авсан ш дээ. Эхнэрийг нь тагнуул, оросын шахаа, Бал даргын эрлэг, бүх зүйлийг нь мэддэг гээд л ярих ч гэрийн эзнийхээ хувьд ч Бал дарга эхнэрээ уусгаж чадсан л юм даа. Филатова гуай бол Монголд элэгтэй, тэр тусмаа Монголын багачуудад ихийг хийж өгсөн буянтай хүн. Тэр хүн Бал даргыг минь Монголчууд нь үзэн ядаад хаясан байхад хажууд нь хамгийн сүүлчийн мөч хүртэл хайрлаж байгаад л нүд аниулсан хань шиг нь байж чадсан эмэгтэй хүн. Иймээс би тэр хүнийг их хайрлаж хүндэлдэг. Улаан оросын хүнд хэцүү дарамтыг дааж гарсан нь бидний биш буурал өвгөдийн минь хүч, Тэнгэрийн ивээлээ.
Гэтэл Хойд Кимчиг хар. Дээрээс нь дарамтлах юмгүй болчихоод байхад л тас гүрийсээр, хоороор нь уйлуулсаар, хошгируулсаар, хордуулсаар байна. Монголыг бодвол дулаан орон. Эргэн тойрон олон улстай харьцах боломжтой. Урд талд нь Урд Кимчи нь байж л байнадаг. Хэрэв Батмөнх гуай тэр үед Хойд Кимчи царайлаад тас гүрийгээд одоогийн дарга болсон босогчдыг буудсан бол яахын. Болох л байсан ш дээ. Хэн Төрийн тэргүүнд байна. Түүний шийдвэр ухаанаас ард түмэн, улсын амьдрал хамаатай байгааг харж болноо. Харин одоо Хэрэв Батмөнх гуай тэр үед Хойд Кимчи царайлаад тас гүрийгээд одоогийн дарга болсон босогчдыг буудсан бол яахын. Болох л байсан ш дээ.
Хойд Солонгосын өвөө Кимчи, аав Кимчи, ач Кимчи нар удам залгасан Хаан шиг л угсаа залгамжлан суух ч улсаа өөд татах ухаан нь Монгол Хаадын хэмжээнд хүрсэнгүй. Дэдхийчлэн тэлж биш дотогш нь дарж хумьж суух ажээ. Улаан коммунист үзэл бол Сүнс байхгүй гэдэг үзэл байдаг. Тэгсэн харин өнөөдүүл чинь аав Кимчиг илжрээд далд орсон чинь Баавгай эчээнээсээ гарч ирж Кимчиййй гээд бүдүүнээр бахиран уйлж, шувууд бөөнөөрөө Кимчииииийй гээд л шуугилдан уйлав гэсэн байгаам даа. Кккккк. Тэгэхээр Сүнс байдаг гэх Тэнгэр үзэл байгаад байдаг юм биш биз дээ. Зкзкзкзкзкзкзк шувуу дуугарав.
Хэхэхэ энэ шувуу бид хоёрын санаа нийлж хүн муулах дуртайг яанаа. Зкзкзкзкзкзкзк минь нутагтаа очихоороо чамайг би үгүйлэх байхдаа. Яг л найрал хөгжим шиг яг донжтой газар нь зкзкзкзкзк гээд л сануулахыг нь яанаа. Зкзкзкзкзкзкд би дасчээ. Одоо хайртай болсон байна. Даанч харанхуй шөнө гаднаас дуугарах түүний царайг би мэдэхгүй, нэрийг нь хэн ч гэдгийн бөө мэдээ. Англи хэлний багш минь байсан бол асуухсан. Даанч тэр Монгол хэлнээс зугтаад алга болсоон.
Хэн Төрийн тэргүүнд байна. Түүний шийдвэр ухаанаас ард түмэн, улсын амьдрал хамаатай байгааг харж болноо. Харин одоо С. Баяр, Н. Энхбаяр мэтүүдийг хар. Ямар түүнийг Каддафи шиг алах гэсэн биш дээ ардууд. Сонгуулиа зөв явуулаач гэж л шаардаа биз дээ. Тэгэхэд л буудуулж чадаж байна гэдэг юуны ухаан бэ? Төрийн толгойд хэн бөнжигнөснөөс ээээх юм шалтгаална даа. Одоо ч бас дахин бөнжигнөхийг хүсэгчид мөн их байхын. Тэгээд хариуцлага үүрсэн нь хэн байгаа юм бэ? Хариуцлага сайн үүрдэг бол бөнжигнүүлэх байтугай бэхлээд, хадаад суулгахыг ард түмэн мэднэ.
Цагдаагаар тамлах нийГЭм.
НийГЭМийн үхэл, доройтол, тамлал ба Цагдахуй хоёр амин Эхтэй, ГЭМ үүсгэвэртэй.
Энэ нь өөрөөр хэлбэл Цагдахуй Эхийн гэм үүсгэвэр үр дүн нь нийтийн үхэл, нийтийн доройтол, нийтийн тамлал юм.
...Хамтын хариуцахуйг сэг болгож
Тархийг үнэгүйжүүлээд
Гэмээс хамгаалах нэрээр
Олзыг чинь дарангуйлагч нар луу гулсуулах
Төлбөр авч шүдийг чинь мөлжөөд
Өөртөө эзэн байх боломжыг чинь
Цагдаа худалчаар сольж
Мунхагжуулж бас мохоож
Боулигай нар Алтан Дээд ГэрИЭ ийг
Тамлаж, Цагдах нийГэмийг байгуулму.
Миний бодлоор Боулигай гэдэг үг явсаар яргалуулсаар Боохой гэдэг үг болсон бизээ. Монголчуудыг Чоно шүтдэг ч. Хүн Чоно нарыг Боохой гэдэг шиг санагдав. Цагдаан тухай хүн бүр мэдэх учир түүнийг бичин бас уурсаад яахав дээ. Миний цагдаа намайг хамгаалдаг уу? даргаа хамгаалдаг уу? гэж асуувал болоодог. Шударга ТӨР үгүй цагт Шударга ЦАГДАА байна гэвэл зүүд, зэрэглээ биз. Мөнгөөр шүүдэг Шүүхтэй, мөнгөөр онгойж хаагддаг Шоронтой, мөнгөөр үйлчилдэг Цагдаатай нийГЭМийг Боохой нар л байгуулдаг.
Согтууруулан тамлах нийГэм
Согтууруулна гэдэг бол зориудын Төрийн харласан бодлого. Эрүүл ухаантай, сэтгэдэг, харж чаддаг ард түмнийг удирдан Мунхаг НийГЭМ байгуулах гэвэл бүтэшгүй. Иймээс нийтээр нь архичин болгох ёстой.
Та бүхэн санаж байгаа байх. Анх ардчилал 1990 онд мандсанаас хойших 5 жил дотор эрчимтэйгээр нийтээр нь архидуулсаныг. Онгоц согтуу нисэж, вагон халамцуу давхидаг байсан он жилүүдийг дурсацгаа. Эр, Эмгүй хамт олноороо архиддаг байсан. Энд тэндгүй найр цэнгээн зохион байгуулагдсан. Би хүртэл найз нартайгаа халамцуу намирдаг байв шүү дээ. Уухгүй бол нийт хамт олноороо загнана, үгээр иднэ, муулна.
Даргынхаа өрөөнд бөөнөөр ороод тойруулан тогтоох жамтай байлаа. Тэр төрөв, гадаад явах нь, шагнал авав, аз таарав, хөдөө явав, бэлэг авчирав гээд л хүртэхгүй бол ялгасан болгож гоморхох хамт олны архидалтаас бүгд гараагаа эхэлсээн. Хэнийхийг нь уугаад хэнийхийг нь уудаггүй юм ялгалаа гэх бүдүүн авгайн гомдол цэхэлзэл, өгснийг нь голов уу, өөрийг нь голоод байна уу гэх жилбэгэр авгайн шилбэлзэлтээс эхлээд л даваа бүрийг давсаар үргэлж хүний юм цуслаад өөрөө гаргадаггүй харамч нэр зүүхээс түвэгшээн үнэнч царайлан авч өгнө.
Жилийн дараа гэхэд л хэзээний тогтсон заншил болсон хэн ч эсэргүүцдэггүй энэ ёсноос хэрхэн мултрах нь ухааны л шалгуур болно. Алив нэг баярт орвол шахуулж олны анхаарал татсанаас уусан дүртэй уруулаа хүргэж байсан нь хамаагүй дээр.
Зарим нь бүүр архинд орж, сав л хийвэл ширээн доогуураа гараа оруулж татаж байж амарна. Зарим нь чимээгүйхэн энд тэнд савруу юүлэн аргална. Зарим нь уриалагч царайлан хөгжөөнгөө өөрөө ууухгүй бусдыг уруу татна. Зарим нь устай хольж гударна. Зарим нь уугаад тасарсан дүртэй эртхэн нүдээ анина. Зарим нь ухаан нь алдан чирэгдэн харих гэх мэтээр хүн бүр тус бүр өөр өөрөөр Хамт Олны гэх тодотголоос арга аргаараа л аргалдаг үе байв. Гэвч энэ бол нийтээрээ архи уух нь гаж үзэгдэл мэт харагдахгүй санагдахгүй болтол хавтгайруулан дасгах эхний л довтолгоо байжээ. Одоо ч ажлаараа архидахаа ооогт тоодоггүй ш дээ. Байх ёстой олон нийтийн ажил гэж бодно. Ядахдаа ажил дээрээ архи ууж алиатахаа болимоор юм.
Алив юм хязгаар нь ихэдвэл аюул тул үр дүн, хор нь янз бүрээр л илэрнэ. Ухаанаа хамт уулгүй үлдэж чадсан хэсэг байхад ухаантайгаа уучихсан хэсэг нь улам дордов. Нийтээр нь архидуулах компанит ажил нэгээс нэгд дамжсаар заншил болсон нь анхны архидуулах, хордуулах төлөвлөгөө байлаа. Уух хүн олон болох хирээр уух архийг нь чөлөөлөн өгч улам элбэгжүүлэн дэвэргэсээн. Хаана хэнтэй яаж уухаа мэдэх ёстой гэсэн миний үзэл надад тогтсон байв.
Гэвч амьдралын хүнд бэрх, доторхи зовлоныг нимгэлэхгүйгээс хойш тэр хог ямар ч хэрэггүй. Болье ёооо гээд больж чаддаг чадвартай бол юунаас ч татгалзаж чаддаг байх л ёстой. Нэмэргүй юмыг нэмэр болгох гэж уух хэрэг юун. Архи уугаад доторхи шаналал юу ч сайжрахгүй, юу ч нэмэгдэхгүй, юу ч өөрчлөгдөхгүй тэрний оронд дотроо уйлаад л инээгээд явж байсан нь хамаагүй илүү.
Шашин бол тархийг үгээр хордуулах гэж хичээдэг бол архи бол хороор хордуулах гэсэн л арга. Тархийг хордуулах бүх л аргаар дэвсгэр сууриа тавьсан Капитализм бол зальтангуудын засаг. Инээж байгаад хорлодог хар санаатнуудын засаг юм. Хуурч байгаад түлхдэг хар санаат Засаг юм.
Согтууруулахын тулд архи хэрэгтэй. Түүнийг нь үйлдвэрлэх нь бөөн ашиг. Хичнээн олон Монгол согтуу болон архинд орно тэдий хирээр мөнгө нь архины үйлдвэрийн эзэнд, ухаан нь согтоно Төрд хэрэгтэй. Согтуу Монгол аль ч талаараа одоогийн ТӨРД хэрэгтэй учраас л Архины тухай хууль нь ард түмнийг л дарамтлахаас Архи үйлдвэрлэгчдээ дарамталдаггүй юм. Архи зарах Эрхийг хүртэл Нямдоржын авгай нь өгдөг гээд л байнга бичдэг. Үнэн бол яанааа. Архи уусан хэрэгтнүүдийг нь Нямдорж торгон шорондоо хийнэ. Эргэх холбоо гэж эвгүйхэн холбоо байнадаа.
Эрүүл тархи эвдэрдэггүй учраас Ардчилалын үед архины үйлдвэр олширч, архины нэр төрөл тоогоо алдан, архийг дагасан Авилгад авгай хүүхдүүдээ хүртэл оролцуулжээ.
Архи уухгүй байхаас аргагүй байдалд ТӨР шахаж оруулна. Бөөн олон баяр ёслол наадам наргианыг өөгшүүлэн дэмжинэ. Өр зээлэнд унагах бүх аргыг хийнэ. Хорьдог дүр үзүүлэвч хийх Эрхийг нь авилга аван эрх өгнө. Үүний жишээ нь нүх бүрт байх бар савнууд. Саун, караокэ, дэлгүүр гээд талийж өгнө. Олны олон эрх өгөхгүй бол Гол эх Архины үйлдвэрийн найзуудаа хаалгыг нь бариулах учраас чимээгүй сууна. Сонгууль бусад бүх арга хэмжээг эднээсээ ивээн тэтгэх нэрээр гаргуулж авдаг нь нууц биш шүү дээ. Гэтэл Нацагдорж эрдэмтний бүтээсэн хоёр том судар Чингис Хааны айлтгал номуудыг ивээн тэтгэн авах туслах, түгээх талаар ТӨР таг чиг нүдэн балай чихэн дүлий.
Сорхагтани Хатны судрыг гадаадад суртчилах орчуулах, олны хүртээл болгох тал дээр хэлгүй дүлий, хэрэгжүүлэх агентлаг баааахгүүү. Боловсролын яам, сайд бааахгүүү гээд л сохор номин болцгооно. АРХИ, НОМ хоёрт хандах ТӨРийн хандлага ийм л байгаа юм даа.
Архичин ихсэх тусам МонГул төрд туйлын ашигтай. Архины өрлөг эх нь ТӨР болж үр нь Архичин МонГУЛ болж байна. Дээрээс нь Архины нэрэнд хүртэл ХААНЫ АЛДАР, СОЁМБО, Аугуу сайхан бүхнээ оруулан өмхий ходоод руу нь оруулж өлөн шээс болгон Улаанбаатарынхаа гудамжаар нэг сариулна. Одоо энэ төрд багаа 76 гишүүн болон САЙД нарын нэрээр архи гаргаад үзээрэй дээ. Аягүй бол зарим нь нэр төр гутаав гээд заргалдан мөнгө нэхнэ дээ.
Хувийн архины үйлдвэрийнхэн та нар янзыг нь үзээд ясыг нь тогшоод Н. Энхбаяр.
Ц. Нямдорж. С. БатБолд гээд архины набор гаргаад үзээрэй дээ. Ядахдаа та нар МАН, МАХН, Ардчилсан НАМ гэсэн архиа үйлдвэрлэхгүй яагаад байгаан. Багц багц, фракц фракцаар нь набор болгон гаргавал юу болох бол. Биенийгээ үзэн ядаад чамайг ингээд уунаа гэхнүү, би архи болчихож амьддаа алдар хүндийн оргилд гарлаа гэх нүү сонин байна даа. Манай Намын архи бид уунаа гэх нүү. Эдний Намыг ууж устганаа гэх нүү.
Монголчуудаа Хааныхаа нэртэй архинаас татгалзаж сурцгаая. Соёмбо тусгаар тогтнолоо уухаа больцгооё. Ард түмэн уухгүй бол гүйхгүй барааг яадаг билээ дээ. Янаглан хорлох гэж бас нэг арга байдаг юм шүү. Төрийн Хар бодлого хичнээн хүчтэй ч Ард түмний Ухаан бодлого янзтай шүү.
Хэн ч чамайг Чингис Хаан, Соёмбо архи уусангүй гээд шоронд хийж чадахгүй. Инээж байгаад чадах сайхан нэг арга нь энэ буюу.
Галзуурахаар Тамлах нийГЭМ
Галзууруулах аргаа ТӨР сонгуулийн үеэр л хамгийн их ашигладаг. Ард түмнийгээ талцуулан НАМ, Дүүрэг, Хороо, айл гэрээр нь хагаралдуулж зодолдуулах арга юм. Эрүүл биетэй ухаантангууд галзуурахгүй ээ. Иймээс тархийг нь харь шашнаар манаруулж, Эр Эмээр нь талцуулж ялгаварлана. Хөгшин залуугийн хооронд яс хаяна. Монголчуудын Эвтэй байх бүх нөхцөл бололцоог устгана. Юу ч хийхгүй байж эх орноосоо хишиг горьдоно.
Энэ эх орны төлөө чи юу хийсэндээ Хишиг горьдоод байгаам. Нэг хужаагийн нохойн махаар хийсэн хоолтой гуанзыг хаалгаж хөөж зайлуулсан юм уу. Өөрсдөө хоолоо аятайхан хийгээд сурахгүй хужаа авчран хоол хийлгүүлэх юу вэ? Идээд л байвал хийгээд л байх бус уу? Идэх ээ, орох оо байчихвал харих аа бодох бус уу? Тэнгэрээс нь таслан юу ч хийхгүй хэвтэж байгаад баян болгох бясалгалд суулган тархийг нь угаана.
Үүний үр дүнд мухар Мунхагууд их төрж байна. Тэлмэн Дандкан тухай би бичиж байсан. Унш унш гэлээ гэж уурлах тэр уншаад толгой чинь өөрөө юу шийдэхийг мэдэхийг хүссэнгүй. Тэнгэр шүт гэчихээд Нарны зураг авч Нар шүтлээ гэж загнах тэр. Хааны Тэнгэрийн Гэрэл айлтгалыг тэвчиж суугаад уншаад, бодсон бол ЯАХ бол. Тэнгэр маань НАР, САР, ОДгүй бол ТАС ХАРАНХУЙ бусуу. Тэнгэрт НАР гарч байж өдөр болдог. Сар гарч байж түнэр харанхуйг нь гийгүүлдэг бус уу. Гийгүүлж, гэрэлтүүлдэг юмсыг ГЭРЭЛ гэдэг бус уу. Тас харанхуй тархиа гэрэлтүүл гээд Тэнгэрийн ГЭРЭЛ айлтгалаа нүдэнд үзэгдэх бодит баталгаатай нь хамтруулан хэлсэн бус уу. Хааны айлтгал давхар санаатай, далдын утгаар дүүрэн байдаг нотолгоо энэ.
Тархиндаа гэрэл гэгээ оруулж ямар нэг юм бодохгүй бол ТАС ХАР ТЭНГЭР шиг ТАС ХАРАНХУЙ болох бус уу. ТАС ХАРАНХУЙ тархитай хүнийг МУНХАГ гэдэг бус уу. Тархиа ажиллуулах дургүй, хүсэхгүй байна, итгэхгүй гэх мөртөө ТЭНГЭР шүтдэг мэддэг гэх хүмүүнийг ямар тархитай гэх вэ. Тэнгэрээ ч мэдэхгүй байх түүнд Тэнгэр гав ганцаар оршвол ТАС ХАРАНХУЙ. Тэнгэрт НАР гарвал Өдөр. Сар гарвал Шөнө гэж заах гэхэд л тас зөрүүдлэнэ. Цаашаа явахгүй, нэмэргүй болбол мухардах гэдэг билээ. Ямар сайндаа МУХАР МУНХАГ гэхэв. Тархины тураал гэж энэ буюу.
Ядууруулах нийГЭМ
Ядууруулж тамлах аргаа ТӨР аль хэдийн хийсээн. Төрийн хийсэн Таван Хар тамлалын эсрэг, нийГЭМийн эсрэг гартаа зэвсэггүй, ядуу бид яах билээ. Гарах ганцхан арга бий. Гэгээрчихдэг юм. Төр та нараар тоглож байвал Төрийн нэрийг баригчдаар та нар тохуурхах эрхтэй. Өгсний нь ав. Санал өгөхдөө мэдэн будилаад өөрийн хүнээ л дугуйл. Шатна биз яадын. Бидний татварын мөнгө шүү дээ. Зэрэг нэмэхийн өмнө киног та нар мэднэ. Юу өгүүлнэ вэ? Ноён байж болно. Хаан болохыг мөрөөдөж болно. Түүний эрх. Харин ард түмэн ухаантай байгаад Молиго өмхүүлэхэд тэдний хохь. Хорыг Хороор тайлна гэдэг. Төрийн өедсөн таван Тамлалыг хүн бүр цээжлэх хэрэгтэй. Бодох ухамсарлах ёстой.
Нэгэнт таван тамлал тогтсон байхад Та тэдний тарыг таньсан л бол дахин сонгох хэрэг байхгүй. Ард түмнийхээ дундаас өөрсдийн Баатруудаа сонгоход юу нь буруу байна. Дуучин Жавхланг сонголоо гэхэд арай ч хужаа нартай хуйвалдаад, хууль цаазаа засаад, алт эрдэнэсээ нууцаар зөөлгөөд байхгүйдэг. Тэр Монгол эх оронч хүн. Монголынхоо төлөө дуулаад уйлж яваад л дуусах хүн. Дуулахаас өөр юу чадахын гэхнүү??? Тэгвэл та нарын сонгосон эрлийзүүд Монголын төлөө дуулж ч чаддаггүй. Дуулах байтугай дуугарч чаддаггүй хүмүүс. Тэгээд аль нь дээр байна даа. Өөрсдөө л мэдваа.
Дашбалбар агсныг сана. Галзуу солиотойгоороо дуудуулсаар л алуулсандаг. Гэтэл үр дүнг нь хар. Монголд түүний шүлгийг мэддэг хүн олон болохоос түүний үед байсан Их Хурлын гишүүдээс өөр хэн гээч нь юу хийснийг санах хүн байдаггүй л байхгүй юу. Тэгээд шүлэгч, дуучид улс жолоодож чадахгүй гэх нүү. Хийх юмаа өөрийн орон зайндаа хийж чадсан бол тэр Баатар.
Тас хар сэтгэхүйтэй Мухар мунхагууд олон байх тусмаа л Төрд хэрэгтэй. Хойд Солонгосын кимчинүүдийг хар. Өлсгөлөнд нэрвэгдсэн, мэдээллээс тасархай тэд нийтээрээ уйлж, нийтээрээ саван унаж, нийтээрээ нэг л юм бодох нь Толгой Кимчид ашигтай. Тэднээс мэдээллийг нууж, худлаа мэдээлэлд итгүүлж, өөрөөр сэтгэвэл алж хашраан орчлонгоос салгаж, дарж, барьж байж л хүсэл нь биелэж байгааг харцгаа.
Гэтэл бас л мөнгөөр тархийг нь угаан амьдрал бол мөнгөний төлөөх өрсөлдөөн гэж сургах Төр түүнээс ялгарах юм юу байгаан. Хар мухар мунхагуудаас сонгууль явуулахад Мунхаг Мухар л сонгогдоно. Харин ард түмэн нийтээрээ гэгээрэн ГЭРЭЛТЭЖ байвал ХАрыг нь илчлэх, нуусныг нь тайлах, хүссэнийг нь нураах хүч байнга байх болно. Нөгөө гэрээ зараад цагаан сар хийсэн гэдэг шиг л гэрээ ухаад баяжихыг уриалах ХАР ТӨРд ядуу ард түмэн л хэрэгтэй.
Өлссөн гэдэс бодохын өмнө цадахыг тэмүүлдэг гэж Хатны сударт бий. Үнэн шүү дээ. Ард түмэн ядуу байх тусмаа л, амьдрал нь хүрэлцэхгүй, өрөнд унах тусмаа л өгнө гэснийг нь сонгох нь ТӨРөөр тоглогч НАМуудын хар бодлого юм.
Манай Монголчуудын ядаж байхад нэг гоц чанар байдаг юм. Тэр нь Үнэнч, Шударга зан. Өгсөнийг нь авчихсаан одоо яаж тэгээд өөр хүний нэр дугуйлахав . Муухай биз дээ гэх сэтгэлгээ. Уг нь энэ бол хамгийн сайн хүмүүсийн зан бөгөөд удамшсан чанар юм. Монголчууд яг л ийм үнэнч шударга зантай. Цаанаасаа л сэтгэл нь зовоод, хүн хуураад яахав гэдэг Монгол зан бол МОНГОЛ УДАМШИЛ. Хүн тийм л байх ёстой төрөлх МОНГОЛ ЗАН. Нэг хүн надад би уг нь өөрийн эцэг, өвгөд элгэн садан Монголдоо маш хайртай, Гэвч надад ХРИСТийн байгуулага туслаад би тэдний буянаар ийм ийм боллоо.
Гэвч тэд маань Монгол бөөг тас буруу ганц бид л үнэн гэдэг. Өчнөөн юмыг нь авчихаад, дэмжүүлчээд энэ хүмүүсийн сэтгэлийг гомдоож чадахгүй юм гээд л үнэхээр л байгаа бөгөөд байж байгаа ийм харилцааны тухай бичсэн юм. Энэ хүнийг би буруутгахгүй ээ. Өөрөө өөртөөгөө тэмцэлдэх энэ хүний буруу огт биш. Энэ хүн цэвэр МОНГОЛ ХҮН. Учир нь түүнд хүнлэг сэтгэл, үнэнч шударга, төрөлхийн Монгол зан нь шингээстэй байгаагаар бахархмаар.
Бидний эцэг Дээдсүүдээсээ уламжилсан төрөлх сайхан шинж чанарууд маань устаагүйг бодоод үзээч. Гэтэл энэ Аянгат бараг л хулхидаж сур гэх юм заах гээд ч байх шиг гэж бодох хүн олон байгаа байх даа хөөрхий. Үнэн бодит байдал яг ийм ч ХАЖИР ҮНЭН гэдгийг л олж харвал та шал өөрөөр сэтгэнэ. Өдий болтол Монголчууд мал болсондоо одоогийн ТӨРд хулхидуулаа юу??? Үгүй шүү. Ихэнхи нь үнэнч сэтгэл, шударга зангаасаа болсон юм. Дээрээс нь Төрийн Хар бодлогод хуурагдан, түүнийг таних мэдлэг дутсанаас болсон. Цаадахын цаадахыг харж сурах хэрэгтэй. Инээн туслах дайсны санааг мэдвэл инээж байгаад, толгой дохин байгаад л ҮНЭНий талд босоо зогсож чадна.
Та нар Манж нар л хамгийн зэвүүн, Хужаа нар л хар санаатай гэх гээд байна уу. Үгүй ш дээ. Хүн байгаа цагт хаана ч энэ санаа гарна. Үнэхээр л сэтгэлээсээ танд туслан байгаа бол таны юу шүтэх нь яагаад Христэд хамаатай вэ? Чингис Хаан хэзээ ч хүнд туслахдаа шашин шүтлэгээр нь ялган туслаж байгаагүй. Бас ухаантай хүнийг шашин шүтлэг хамаагүй дэргэдээ авч ажиллуулдаг байсан. Эзэлсэн газартаа Тэнгэр л шүт гээд бусдыг нь хорьж цагдаж байгаагүй. Гэтэл яахаараа тэд одоо цагт манайхаас л бусад нь худал чи манай юмаар сурсан бол манайх л байх ёстой гэж байгааг ухаар.
Хулганад хавх тавихдаа идэх бяслаг өгдөгдөө. Хавханд орвол бяслаг ч чинийх, хулгана ч чинийх. Тусынхаа хариуд чамаас юу шаардаж байгааг харж чадвал чамд байх МОНГОЛ үнэнч шударга зан хаашаа эргэхийг мэдтүгэй. Ядууруулах бодлого хэрхэн хэрэгжсэн жишээг та нар мэдэж байгаа. Улам улам, ямх ямхаар нэмэгдэх юмны үнэ, ядууруулах үйлчилгээ, ядууруулах сэтгэлгээн золиосыг дөрвөн жилдээ нэг удаа Сонгууль өгсөөр хулхидуулсаар байсан учраа ойлгоход л хангалттай.
Одоогийн ТӨРийг ээлжлэн эрх барих Ардчилсан, МАНынхан биднийг шоронжуулж, цагдуулж, согтууруулж, галзууруулж, ядууруулж байж өөрсдөө ТӨРийг араг ясжуулан харин өөрсдөө баасан контейнерүүд болж байна. Ардчилсан, МАН д ялгаатай юм ер алга. Яг адилхан сэтгэхүйтэй, аргатай дотно нөхдүүд л ард түмнээр тоглоод байнадаг. Араас нь яг адилхан сэтгэхүйтэй МАХН болон бусад НАМууд дугаарлан байна. Тархийг чинь ГЭГЭЭРҮҮЛЬЕ гэсэн бол арай өөр юм байна гэж ялгатугай. Бусдаар бол бүгд ижил ганцхан хувааж устгах арга барил нь л өөр юм. Энгийнээр ойлговол ЭНЭ МОДЫГ яаж унагах устгах вэ гэхэд зарим нь хөрөөднө, зарим нь сүхээр цавчина, зарим нь шатаая гэх мэт өөр өөрийн аргаар л Ард Түмнийг устгахаар улайрах НАМууд байнадаг.
За дараа нь доройтуулах Долоон нийГЭмийн тухай сударт айлдсаныг нь бичиглэнээ хөө. Ажил хийвэл дуустал гэж.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.