Amgalan baitsgaana uu GERELT GERLIIN ORGOONIIXEN mini Ayangat udgani xucheer enexuu gaixamshigt orgoond morilon orsondoo ix baxarxaltai bgaa... buruu zoruu yum bichij budilax bii dee gexees emeen xundetgej bgaa shuu. Ooriin bodloo bichix gesen yumaa xunsnii xudaldaa xiigeed olon jil bolson boloxoor chips koko kola zaidas nabor geed xaanaxaa ch medexgui xedxen ugtei yarij chadaxgui shaxam bolson bailaa
TDOGLOG MONGOLCHUUD maani gaixaltai gaixamshigtai BOSOO tsatsragtai NARAN EEJiin zurag abaad bxaar ni ZALUU JABXAATAI nasnixaa zurbasxan ueiin dursamjiig bichix gesen yumaa AYANGA udgani ENGIIN mortoo EGELGUI engiineer bichsen baxarxaluudig unshaad xeden odor salj chadaxgui onigor bultsen nudee oniij boltsuutel ni uyaraad l uilaad l DEEDES MINI ee geed bodonguut l xailaad l ZURX SETGEL ee xobsolztol xoorood amaaraa gartal xailan suulaa /end anx orson xumuust uilaagui ongorson xun bxgui shinjtei deg ee// XUUXDUUD maani eejee bid olsood bna gej bilee.
DEEDESIINXEE biee zasaa , geree zasaa ... gesniig buuuur umartan umartan shuud l tumenee zasaxaar shuuluudab gexdee odoo ooroosoo exelj bgaa ergen tuuxee unshij bgaa MINII zaluu nas aimaar mushgidag buur shuusiig ni gartal uneng bxgui boltol mushgidag ued ongorchee TSOON tooniixon maani l tsaasan deer bichin bidniig bich oorsdiigoo xuuran mushgij bsnaas bicn ard tumen maani zurx setgeldee DENDEBIIN PUREBDORJ, RENTSENGIIN CHOINOMIIN tusgaar togtnoloo tunxaglasan DEEDES XAANAA magtan duulsan shulguudiig xorichixson bxad l am amnaasaa damjuulan tseejildeg l bsan yum BOSOO gesnees dongoj MUIS togsson shib shine tsoo shinexen, zaluuxan, xaluuxan, xorij boldoggui xorin xedxentei bagsh baixdaa mongol bichgiin xicheeliig amid bolgoj zaadag bj bilee Xuuxduuddee MONGOL bichig bol MONGOL XUN shuu.... DEEDESuud maani xebtee bish bosoo bichig absan ni asar uchirtai yum geed l. Tegeed sambar deer xun zurj bgaad titem gedeg ni ene xunii
АЯНГАТ: МӨНГӨН-САР гэдэг гайхамшигтай гоё нэртэй энэ хүнтэй оны өмнө би холбогдсон билээ. Заяаны дайчин энэ эмэгтэй маань анх блог уншаад л асгартал уйлаад баярлаад тогтож суухаа болиод байна заавал тантай хэдэн үг солихгүй бол тэсэхгүй нь гэсээр бид харилцаж эхэлсэн бөгөөд би түүнд Гэрлийн Өргөөнд тан шиг дайчин сэтгэхүйтэй, Монголд хайртай, Монголоороо бахархдаг олон хүн бий та тэр хүмүүстэй ярилцан санал бодлоо солилцон байгаарай хэмээн хэлсэн билээ. Хэд хоноод би Гэрлийн өргөөгөөр зочлохдоо түүний үлдээсэн мөр бүрийг харан миний өөрийн түүх санаанд орон инээд хүрч билээ. Нарангийн Буурал дүү маань надад пейсбүүк нээж өгч үүгээр та олон хүнтэй найз болно харьцана гэхэд би мэл гайхан Юуу??? Танихгүй хүмүүстэй юугаа бичих юм бэ??? Тэгээд танихгүй хүмүүст хамаг зурагнуудаа тавьж үзүүлж байдаг ямар тархи нь эргэсэн залуус вэ гээд л гайхаж байв.
Гэтэл тэр пэйсбүүкийг миний хүүхдүүд хүртэл хэрэглээд түүнийх нь доор түмэн амьтан соммент бичсэн байхыг хараад уур хүрэв. Өөрийн хүүгээ хүртэл гэр бүлийн зураг тавив дуртайгаараа өөрийнхийгөө тавь чи миний зургийг битгий орчлонгоор нэг тараагаад бай гээд загнаад өөрийн царай муутай хэдэн зургаа устгуулав. Мисс байсан бол яахав гэхсэн өтөлж үрчийж, онийсон өгөр царайг орчлонгоор нэг илгээж байх ямар хэрэг байнам гээд л өөрийн хэдэн халтайсан зургаа авахуулсан минь санаанд оров.
Юугаа бичдэг байнаа танихгүй хараагүй, үзээгүй юмнуудтай найз болоод байхдаа яахав дээ завхарсан юм бэ гэдэг Авгай байлаа шүү дээ анх би. Гэтэл Мөнхгэрэлтэй танилцав. Тэр надад пэйсбүүкээр ажлаа явуулж болно орчин цагт ингэдэг гээд л шинэ групп нээж өгөв. Эхлээд гурвуулхнаа байлаа тэнд. Гэвч дараа нь олон хүн ордог болов. Би тэд нартай харьцаж гарваа. Гэтэл яг л Мөнгөн Сар шигээ төөрч таарсан дөрвөлжин бүхэнд нь харайж орж бичнэ. Манайхан удганы араас хөөж бичих гэж амьсгаадлаа гэх юм. Би ч үсчиж харайгаад л, олон дөрвөлжиндөө орж гарч төөрч гарна.
Арай гэж будилсаар сурч билээ. Ккккк. Тэгж байтал нуугдах бас нэг том асуудал гарав. Дөрвөлжин рүү давхиад л оронгуут яг л борооны дараах мөөг шиг олон хүн гэнэт гарч ирээд асуултаар булж гарна. Нэг харьцахдаа 10 гаран хүн сүүлдээ бараг 20 дөхөх шахаж балрана. Маш хурдан би хариу бичих бөгөөд олон болох тусам Өөө сайхан нөгөө хүмүүстэй яриануудаа зөрүүлээд л туудаг болов. Нэг дөрвөлжиндөө ороод л хичнээн хэлдэг юм хүүхдээ анхаар гээд байхад чинь гэтэл урдаас Юуууу юун хүүхэд вэ яанаа хүүхэд маань болохгүй байна уу гэв.
Юу билээ гэж хартал шинэ өөр хүнд сайхан загнаад бичсэн байх жишээтэй Хахаха. Иймээс бараг хариу бичихдээ энэ хүнтэй би юун тухай ярьж байлаа гэдгээ харж бас уншиж байж хариулахгүй бол болохгүй. Заслуудаа зөрүүлээд явуулчуул яанаа хэхэхэ. Зарим хүн нөхрөөсөө салмаар байна түүнийг л цааш нь явуулаад өг гэж байхад зарим нь түүнийг минь хөлийг нь хориод ганцхан наддаа болгоод өгөөч гэнэ. Би хийх юмаа зөрүүлээд явуулбал яах болоо Салан пад нь Наалдан Пад, Наалдан пад нь Салан пад болно шүү дээ. Ингээд хариуцлага гээч цаанаасаа намайг хүмүүжүүлэв.
Нэг сайн хүн болох гэтэл Чатны манаач шиг л Донтоод шөнө өдөргүй зүүгдэх цаг урсаж гарав. Нуугдах гэтэл шинэ юмныхаа хаана нь юу байгаан бөө мэдээ. Тэгээд л намайг нуугаарай гэж байгаад л хүнээр нуулгаж байв. Чат руу нэг оруул ч сайхан чалчиж гарна шүү дээ. Сүүлдээ өөрөө нуугдаж сурав гэх мэтээр пэйсбүүк эмгэн болж нинжадаж байтал миний өрөөсөнгүүд майл бичиж эхэллээ. Чухам л майлээр харьцаад байх удаан бөгөөд яаруу донтой бид хэд бас пэйсбүүкдэв. Ингээд л олон эмгэн, өвгөн пэйсбүүкчид төрсөн бөгөөд тэд маань андашгүй. Яг анхны би шиг чарлаад төөрөөд, хашгираад инээгээд унана. Хаана нь бичихийн бэ мөн үү? Зургаа яаж оруулаад байнаа? Хүүеэ энэ чинь бас дэлгэгддэг шидтэй юм байна Хахаха Хихихи гэж инээсэн алиа марзан эмгэн өвгөнүүд олшров. 50,60 гарсан архаг пэйсбүүк эмэг өвгөчүүд маань одоо бол алдаг болоод байна даа хэхэхэ. Тэд ч тэнд маш их нэмэр тулх болж байгааг ажиглав. Олон зүйлийг залууст зөвлөн чиглүүлж, эв эеийг нь сахиулах, хэцүү тэдний мэддэггүй юмсыг нь тайлбарлаж өгөх, хайрлаж санаа тавих, залуучуудаа харан бахархах сэтгэлийг улам ихээр нэмж өнгө нэмж тулгуур болж байна. Бүх насныхан тэнд цуглах учир маш сонирхолтой байдаг.
Мартсанаас блогт маань пэйсбүүкийг хэрхэн нээх талаар монголоор бичсэн зөвлөгөөг оруулж өгөөрэй Мөнхгэрэл ээ гэж гуйя. Пэйсбүүкийг махчилбал нүүр ном биздээ. Жинхэнэ албан монгол үг нь юу гэдгийн болоо. Тэрний түлхүүр үг нь найзлах уу хөө гээд л нөгөөх нь зөвшөөрвөл найзлаад байдаг биздээ. Гэтэл найзлах гэж орчоод хэрэлдээд байдаг юмс бас харагдаад байсан нь ямар учиртайн болоо. Минийхээр бол ПЭЭПҮҮ л гэсэн юм болсон шүү дээ. Пэээх яахаараа танихгүй юм байж найзлаж юугаа яридагийн гэж орчоод л Пүүүх яадаг яадаг гэнээ хэхэхэ шидтэй дөрвөлжин бэ яасан гээд баясаад үзэгдэж харагдсан бүхэн дээрээ дарж үсэрч гарч давхисаар, ухарч буцаж орсоор учиргүй суралцаад унасан юмдаг. Би Буурлууддаа тайлбарлан хэлтэл тэд ПээПүүг минь толгой дохисыш дээ. За тэгээд амарчлах дуртай залхуу Аянгад бол ПЭПҮ маань ажлаа явуулахад л их л тус болж байгаа. ПэПү найз гээд л унавал уншигчид маань Аянга удганы пэйсбүүкний найз нь байна гээд л ойлгох болохнээ.
Гэтэл зарим нь тэр пэйсбүүкээ зааж өгөөчээ яаж орох вэ мэдлэг дутаад байна гэж бичиж байна. Мөнхгэрэл блогт оруулбал түүнийг дуурайгаад ороод ирээрэй хөө миний үеийн болон надаас ахмадууд маань бас тэндээс их юм суралцах ба бас сургамж айлдана шүү. Ер нь тэтгэвэрт гарчихаад бүүр уйдсан хүмүүс ч их бий шүү дээ. Өвлийн хүйтэнд таяг тулаад айлд очих гэж амьсгаадаж байснаас хүүхдүүдийнхээ эзгүй хойгуур нь ПээПүүдвэл хичнээн зугаатайв. Зарим нь харахгүй түвэг гэдэг ч Засгийн нүдээ хийчихэж болно шүү хөө. Өтөлсөн болохоос Үхсэн биш гэдэг үгийг санацгаа. Ямар шар сэмжилж байгаа биш гэгээрч, гялтайх гэж байхад чинь яадын. Үгүй ядахдаа л үхэхдээ санаа зовохгүй үхэх, үхэтлээ ихийг амжуулах, үхчихээд айж сандрахгүй сэрэглэнтэх аргаа олий ш дээ хөө.
Манай Тоншуулыг мэднэ шүү дээ. Анх надтай ярихын тулд компьтер сурч байсан би түүний хариуг хүлээхдээ унтаад л амрахаар байдаг байлаа. Тэр нэг хуруугаараа үсгүүдээ хайж олоод тог тог гэж бичдэг байсан байжээ. Гэтэл одоо гялалзтал бичдэг болсондоо. Хүлээж ядсаар дууссан байх гээд түүний бичвэрийг хуулаад блогт тавиад дуусаад бараг цагийн дараа хартал түүний надад бичиж өгсөн Онигооны үргэлжлэл ирсэндээ хэхэхэ. Бурхан багш нэг хүний хүслийг биелүүлсэн тухай онигоог надад бичиж өгч байсан юм. Хамгийн сүүлийн хариулт нь Бурхан багш түүнд эмэгтэйчүүдийн нойлын жорлонгийн суултуур бэлэглэсэн байжээ гэсэн байхыг уншаад би ганцаараа инээсэн ч нэгэнт блогт хагасыг нь хэвлээд гаргачихсан байсан юм чинь яахав дээ. Тоншуул бид хоёрын онигоо болоод л түүхэнд үлдэждээ. Тэр Монголдоо ирээд ихийг хийж бужигнуулна даа.
Хүнд хүсэл эрмэлзэл л байвал юуг ч хийж чадна. Саяхан 88 настай япон эмгэн 100 метрт 20 сэкунд гүйгээд байлуу яалуу. Түүний гүйх текник гэж аймаар байгаа юм чинь, гар мар, хөл байрлал пооз авах энэ тэр нь Лайтай даа. Би тэр эмгэнтэй уралдвал 100 метрт 100 минут гүйх байлгүйдээ. Өглөө бүр гахайн мах шарж иддэг эмгэн байв. Гайхамшигтай сайхан эмгэн байсан даа. Тэнгэр өршөөг. Би Японд очихоороо л өөрийгөө бөгсөн бие гэгчтэй тэр нь ямар лаг хүндийг мэдэрдэг. Япон авгай нар бөгсөнд нь Сэнс залгасан мэт л алга болж өгөхийг нь яанаа. Нэг бол үлээж үлээж байгаад хийг нь гаргах шаар шиг л жуун гээд л алга болж өгнө. Загас их иддэг болоод тэр юм болуу. Бие нь хөнгөн шингэн гэж янзтай. Хүн тархиа ажиллуулж байхад хөгшин залуугийн ялгаа бараг үгүй. Тэр хирээр л Сүнсэн бие маань эрчимжиж хойд төрөлдөө зовох нь багасна.
Бид чинь өмнө нь майлээ шалгаж бичдэг, сонин монин уншдаг, илтгэлээ бэлддэг, үндсэн гурван программ дээр л ажилладаг байснаас пэйсбүүк мүүкийн хэрэгцээ шаардлага ч үгүй юугаа хийж цаг үрж, танихгүй юмнуудтай танилцдаг байнаа зкзкзк гэдэг байв шүү дээ. Үзээгүй юмаа үзэж өмнөх үеэсээ ч хойч үеэсээ ч суралцаж байноо бид чинь. Хэрэв би Бөө болоогүй бол үхэх өмнөх түүхээ ухан ойлгох гэж оролдох ч үгүй Үнэн гээд л уншаад байна. Хойч үеийн юмсыг залуусын юм над юуны хамаатайв гээд л зөвхөн өөрийн гэрийн орон зайндаа л ӨТЛӨХ байсан байна шүү. Ёстой мартахгүй амар гээд л нээг л их амархан газар тавьчихаад л эргээд хайгаад олохгүй. Алаг азаргаа уначаад л Алаг азаргаа хайгаад байна гэдэг цэцэн үгний Эзэн болсон байв шүү дээ. Үгний эхний үсгийг хэлж яваад л сүүлийн үсгийг нь мартах болтлоо л мангуурсан байв. Одоо харин арай өөр болсон байна шүү. Тархины дасгал хийсээр Алаг азарганыхаа толгойг хараад Би хаа харлаа гэдэг болоод байнадаа. Үхэх үедээ гэнэт цоорч баллах вий дээ хэхэхэ.
Бид одоо эх орноо байгаа амьдралаа нэг харах цаг болжээ. Нэг л сайхан Лос Анжелос хот, Дубай, Азийн Бар мар гэх мэтээр хөөрцөглөн өндөр барилгын мөрөөдөлд умбаад өөрсдийгөө, үр удмаа ч хуурдаг болжээ. Энэ олон улсаас өгөх мөнгө, хишиг гээчийг л горьдож хамгийн ихээр жаргаах болно гэсэнд нь санал өгсөөр иржээ. 21000 төгрөг хаачдаг вэ??? Гэтэл хүн бүрийн энэ мөнгө ямар их том бүтээн байгуулалтыг хийх билээ. Үүнийг хийхийн оронд хшн бүрт өгөх учрыг боддоо. Бидэнд өгсөн болж ам хаасан энэ мөнгө үнэн чанартаа хэдхэн хүнд л эргэж очих Төрийн мөнгө угаах арга юм.
Хар, Шар Чингис, Соёмбо мэтийг үйлдвэрлэн эх орон, эзэн Хаанаа гутаагч архиныханд буцаад очих архи авах мөнгийг архичдад ихээр олгож байна.
Хүүхдийн 100000 хаачдаг вэ? Памперс зарагч нар л хүүхдийн 100 000р баяжиж байгаа даг. Гэр бүлийн 500000 ашиг яав. Хуурамч хуримын гэрчилгээний үнэнд шинэ хосуудын мөнгө очдог бизээ. Төрийн гэх нэрээр элдэв цаас үйлдвэрлэгчид төрийн мөнгийг угаадаг. Мөнгө угаалтад та нар өөрсдөө мэдэхгүй л ороод байдаг. Хүүхдийн мөнгө ч гэсэн дээ. Бөөн хүнд суртал очер л байсандаг. Өгөх болгондоо л нэг миа дэвтэр үйлдвэрлэн шахна. Хууль зохиогчид ямар хууль гаргаад яаж хэрэгжүүлбэл хаана хэдэн төгрөг унахнав, тэр нь хэний гарт орохов хараад л хийдэг ш дээ. Гэтэл энэ мөнгийг дэд бүтэцдээ зараад гэр хорооллоо бохир, халуун хүйтэн устай болгох сүлжээнд оруулан хаус болгосон бол Амбааасан үед Утааны мөнгө гэж хуйвалдан мөнгө угаах нөхцөл гарахгүй.
Яагаад заавал айлууд дээр дээрээ давхарладан дээр дээрээсээ бааж шээж байх ёстой юм бэ??? Газар нь байна. Түүн дээр нь орон сууцны хороолол барина гэж хуурч байхаар өөр өөрсдийнх нь бичил орон сууцуудыг нь бариад бохир болон халуун хүйтэн усыг нь шийдээд өгсөн бол түгжээ үүсэх үү. За бүр болдоггүй юм гэхэд 10 айлаар нь нэгтгээд газрыг нь бас чөлөөтэй явах машин замтай, суух суудалтай нь тоглох зайтай нь болгоод төсөл хийж болно ш дээ. Өөрсдөд нь ашиг бага унах учраас л та нарын тархийг эргүүлээд байгаам даа. Утаагүй зуух ч гэх шиг. Жил бүр зарсан тэр мөнгийг нь ядахдаа зориглоод нэг хэсэг айлыг өөрчлөөд үлгэр жишээ болгоод үзүүлэхэд л хүмүүс ухамсарлана.
Хувийн орон сууцнуудыг халуун хүйтэн устай нь бохиртой нь холбоод өгөхөд л болоо байтал жил бүр шал худлаа хэдэн тэрбум төгрөг зарж өөрсдөө мөнгө угаан босгоод өөрсдөө хаус барьдаг. Тэгчээд л гэр хороололынхоныг ад үзээд байхыг нь яанаа. Утаа үйлдвэрлэдэг гэнэ шүү. Хөлдөж үхэх юмуу тэгээд. Мангарууд хичнээн хаус бариад өөрсдөө хичнээн сак ажлын газарт суугаад суугаад яахав дээ. Үнэндээ бол энгийн иргэдээсээ илүү л өөрсдөө бохирдож, өвчин хураадаг гэдгээ ойлгоосой. Учир нь гэр хорооллын тэр хэд хөдлөх гэж жигтэйхэн. Түлээ хагална, ус зөөнө. Явган таваргана.
Янзтай хөдөлгөөнтэй тэд яг үнэндээ баячуудаас хамаагүй илүү биеийн эсэргүүцэл сайтай учраас утаанд хордсон ч бас ч зайлуулах биетэй. Харин баян Баагийнууд илүү амттан хэмээх хор идсээр гэдэс гүзээ нь баасаар дүүрч бүдүүрээд амархан илжрэх өндөр магадлалтай. Хөдөлгөөн байхгүй тэд маш сул биетэй. Хорыг шүүх биш харин ч нэг сайн цуглуулдаг. Тэдний амьсгал нь ямар шүүлтүүртэй биш яахын хэхэхэ. Албан газар нь хотын захад биш хотын төвд утаан дундаа, амьдрах орон сууц нь яг л ижил утаан дунд хотоос захад гарлаа ч өөрсдийн бүтээсэн түгжээтэй замаараа уурлаж нервтсээр улам л бие нь сульдана.
Ямар явган явах биш машинаараа л явна.Хүүхдүүд нь хотын төвд яг л адилхан утаан дундаа. Энгийн биш эгэлгүй сургуульд явна. Тэнд нь дандаа сайхан хамгийн хорлонтой тийрэнгүүд байна. Брээнд тийрэн, Хар тамхи тийрэн, мөнгөөр баярхаж уралдуулдаг тийрэн, Монгол хэлгүй болгож мөхөөх тийрэн, нүдийг нь сохлож, ухааныг нь унтуулах тусгай сургуультай тийрэнгүүд үржсэн газар даа. Нэг үгээр хамгийн аюултай хамгийн амархан хорлогдох бүхэнд маш их мөнгө төлж байж хүүхдүүдээ сургаж байгаа юм.
Энэ тусгай сургуулиудад Монгол хэл маш сайн сургадаг нэг сургууль байна уу??? Хуучин Монгол бичиг заадаг нь байна уу судлаарай. Эцсийн эцэст хэн амьтай амьдрах вэ гэдэг нь чухал, хэн хаана амьдрах вэ гэдэг нь чухал. Гэтэл хичнээн амьдрал ахуйгаараа ялгараад ялгараад нэг л утаан дунд амьдрах, илүү их өвчин тусч хавдарт шаналах, үр ач нар нь төрөлхийн согогтой төрөх тэд маань өөрсдийгөө бодоод байсан нь дээр үү эргэн тойрноо орчноо бас өөрсөд шигээ цэвэр болгох нь дээр үү гэдгээ бодох цаг болсоон хөө.
Мангарууд нь орчноо цэвэрлэхээр гэр хороололынхонд уур нь хүрч харааж зүхэн холын хол очиж амьдар гэж хөөх болжээ. Тэгж бололгүй дээ. Тэгвэл тэр мангар баян бас л Дарга байж л таараа. Өөрийн ажлаа чи өөрөө бүгдийг хийдэг бол яахав гэсэн. Түүнийг чинь өөр ажилчид хийж өгдөг. Тэд цалин багатай , машингүй учир гэр хорооллоо нүүлгэчихвэл хэн чиний ажлыг очиж хийх гэж өглөө бүр явах юм бэ? Хангалттай цалинтай, ажлаас хоцрох замгүй, машинтай бол хаанаас ч очиж болохсон. Чиний ажлыг хэн хийж, хэн чамайг тарвалзуулдаг вэ.
Хамжлагагүй бол Хаан байдаггүй, Шивэгчингүй бол Хатан биш гэдгээ эрхбиш гэгээртүгэй. Танай ажил чинь компани чинь ажилчид чинь хангалуун боломжтой байж л оршин тогнох нь удаан, үр бүтээл нь өндөр. Тэд өвдөггүй байвал хамгийн сайн. Гэтэл өвдүүлэх бүх нөхцөлийг та нар өөрсдөө бас хийсэн. Цоорхой болгоныг бөглөж утааны урсах гарцыг хаан, салхилах нүх сүв бүрийг битүүлэн өндөр барилга барин, өндөр өндөр харшийг эгнүүл гэж хэн хэлсэн, хэн хийсэн юм бэ. Өөрсдөө л шүү дээ.
Утаа бол өмнө нь байж л байсан. Монгол шиг салхины оронд замхраад л оддог байсандаг. Одоо бүх нүхийг хаасан болохоор утаа хөшиг болохгүй яахав дээ. Утаанд хүртэл түгжээ үүсгэснээ та нөхөд улсын хөгжил ардчлал гэх гээд байна уу. Та нарын мөрөөдөөд байгаа Моква, Бээжин, Вашигтон, Токиод Монгол хүн амьдардаггүй. Гэр барьж утаа гаргаж өвлөө давдаггүй хүмүүс амьдардаг. Тэдний бүх суух сууцыг улс нь бохиртой холбож, халуун хүйтэн усаар хангачихсан бөгөөд өвөл нь 30 хэм болдоггүй орон шүү дээ нөхдөө. Хэдэн бойлуур авчирч зараад яахын бэ? Өвөл труба нь тас хөлддөг ш дээ. Тогны мөнгө нь аймаар их авдаг байж тогоор халаадаг бүхнийг санал болгож толгой эргүүлээд яах юм бэ? Тогны мөнгө төлөх цалин байхгүй шүү. Манайх тогоор халааснаас болж сүүлийн хэдэн өвөл хүнд суртал, худал хуурмагийн бай болж дууссандаг. Эрчим хүчний газар чинь бөөн хээл хахууль авилга, худалч хүмүүсээр дүүрэн юм байналээ.
Цаг агаар, амьдрах орон зайндаа хөнжлийнхөө хирээр хөлөө жийж хүний орныг дуурайж биш авахыг нь аваад, хаяхыг нь хаяад өөрийн орондоо Хүнд биш Монгол Хүнд зориулсан юм хийж сурмаар байна. Та Монголд л амьдарч байгаа бол Монголоороо сэтгэж сурмаар байна. Нэг бол нэгмөсөн мөрөөдөл болсон газраа байгаа бүхнээ аваад тонилмоор. Тэгэхгүй хүний тархи угаагаад л хөгжилд саад болоод хэрэггүй хууль зохиогоод худлаа юм яриад хэзээ ч тэр оронд нь очиж үзээгүй хүмүүсийн тархийг угаах юмаа. Тэр Америк гээд үхчих гээд байдаг ардчилалынхан яагаад өөрсдөө Америкт амьдардаггүй вэ. Тэнд өөрсдөө чадвар нь хүрэхгүй, хөдөлвөл хөлс орон учраас чадваргүй тэд өөрсдөө гуйлгачин шиг амьдрах учраас л тийшээ явж далд орохгүй байгаа юм. Монголд тэд англиар ярьдаг гэдгээ өндөр боловсрол гэж гайхуулах ч Америкт очихоор тэд яах юм бэ??? Өлгийтэй хүүхэд нь англиар уйлж, эмээ өвөө нар англиар инээдэг төрөлх хэл нь англи оронд би англиар ярьдаг өндөр боловсролтой гэх үү. Тэдэнтэй өрсөлдөж ажиллахын тулд толгой, чадал, ялгарал байж л хүн шиг амьдрах хэмжээнд хүрнэдэг. Монголоо Америк шиг болгоё гэвэл Монгол хүн амьдардаг Америк болтол хөгжүүлнэ биз дээ. Өвөл нь өөр байдаг юм. Үзэл бодол нь өөр байдаг юм.
Олон хэлээр ярихыг Давуу тал гэж хэн ч ойлгож бахархаж байх хэрэгтэй нь зүйн хэрэг ч Төрөлх Монгол хэлдээ муу бол Монголд хэн ч биш байдгийг мартаж болохгүй. Иймээс л алив юмыг төгс сайхан болгож, хүнд ухаарал хайрлахын тулд төрөлх Монгол хэлээ төгс эзэмшсэн байх нь чухал байдаг. Мөн Хэл гэдэг бол хэрэглэж л байвал Амьтай байдаг. Хэрэглэхгүй л бол амьгүй болдог. Хэл нь уствал мөхөл нь ирэх цаг ойртоно гэсэн үг.
Яагаад Монгол хэлийн тухай бичихгүй бол болохгүй нь вэ? Би олон жилийн өмнө Японд байхдаа Япончуудын маш олон ядаргаатай үгнүүдийг сонсоод яасан гажиг түвэгтэй юм бэ гэж бодож байв. Хүндэтгэлийн үг гээд шал өөр юмаар ярина. Ингээд Япон хэл сурахдаа мэдээж монголоор ойлгож байж сурах учраас би Монгол үгээ анх удаа бодож үзсэн юм. Ажаамуу, Өршөөн соёрхон уу, айлтгая, амар байна уу, мэнд сайн байна уу гэх мэтээс өгсүүлээд л Япон тэр олон үгнүүдээс ер дутахгүй бүр ч нарийн олон хэллэгтэйг нь би үзээд их баясаж байв.
Гэтэл япончууд хуучин монгол бичгээр бичихийг маш их сонирхон намайг бичээд өг гэнэ. Би яаж мэдэхийн шараа болно биз дээ. Монгол хүн байж монгол бичгээ мэдэхгүй байна гэдэг. Криллээр бид бичдэг гэхэд криллийг тэд тоодог ч үгүй. Уг нь залуу байхдаа нэг сонирхон өөрөө үзэж байсан ч тэр үед бүгд монгол бичиг сонирхдоггүй бичдэггүй, хэрэглэдэггүй байсан бөгөөд миний сонирхол сонирхолоос цааш хэтрэхгүй байсаар мартагдсан юм. Гүзээ, орхиц, шилбэ, сүүл ч билүү хэдэн тийм үгнүүд л санаанд орж байна. Доошоо бөгтийвөл М, Дээшээ махийвал Л ч билүү нэг тиймэрхүү юм сурсан байх шүү. Мөн багшаар заалгаагүй ч нэг ном олж авч өөрөө үзэж байсан даанч би сурсангүй ээ. Гэвч би монгол бичигт маш дуртай хэвээрээ өтөлжээ.
Даанч сурсангүй нь харамсалтай. Сүүлд хүүхдүүдэд Монгол бичиг заадаг болоход ихэд баярлаж байсан боловч, орчин цагийн хэллэг, хуучин цагийн хэллэгээс болоод тэд их дургүйцэж байгааг харсан. Тэд дургүйцээд хаясан. Хүний ромажи үсгээр мессэж бичээд дороо сурсан Монголчууд хуучин Монгол бичгээ орчин цагаар боловсруулан төгөлдөржүүлж, элдэв тэнэг дүрэм зохиолгүй шинэ монгол бичигтэй болохсон. Гадаад оронд бол Монгол бичиг нь нэг гоёл болдог. Тэгэхгүй бол муухан мэдлэгтэй нь Хужаа нар уу гэж л биднийг асуудаг. Энд бол Япон уу, Солонгос уу гэж асууна. Япон, Солонгосууд хичнээн хөгжилтэй ч өөрсдийн уламжлал ёс заншлаа бүр Төрийн хэмжээнд авч бодлоготойгоор хөгжүүлдэг. Монголчууд бол өөрсдөөсөө татгалзаж шууд хуулахаа л боддог. Монголын гэх бусдаас ялгарах юм юутай болж байгаагаа анхаараасай.
Өвөр Монголчууд бичиг соёлоо амиараа хамгаалсаар өдий хүртэл авч ирсэн ч тэдний үр хүүхдүүд яалт ч үгүй хар шоргоолж шиг олонд даруулж байна. Тэнд одоо монгол бичиг байтугай монгол хэл мэдэхгүй Монгол гэж нэрлэгдэх хужаа нар их болж байна. Жил өнгөрөх тусам л Хятадууд Өвөр Монголыг манайх гэсээр уусган бичиг соёл, Хааныг маань ч өмчлөхөөр санаархаж байна. Чөлөөтөй байгаа ар Монголчууд л дуугарч юмаа хамгаалахгүй бол хэдий болтол чимээгүй дуугүй явсаар хамаг юмаа алдах вэ?
Худал юм 1000 давтагдахаар ҮНЭН болдог гэдэг шиг энэ мангуурсан соёл иргэншлийн хүмүүс, тэдний хойч үе Монгол гэх биднийг мэдэхээ болих үе ирэх нь байна шүү. Хэл бол тусгаар тогнолын минь баталгаа. Миний төрсөн дүү охин алтан онц сурдаг үлгэр жишээ үлээвэр найрал байлаа шүү дээ. Гэрээсээ хамгийн сурлага муутай, царай муутай нь би сайхан гар шүү дээ. Дүү маань арван жилээсээ л онц сурсан хүүхэд байв. Гэтэл конкурс дээр аз дутаж сувилагчид орсон юм. Сувилагчаа бас л Сүхбаатар нэрэмжит цалинтай онц төгссөн учраас Анагаахад урилгаар оров. Анагаахад эхний нэг дугаарт байсан гээд Польшийн анагаахын дээдэд суралцахаар явсан юм. Тэр тэнд бараг 20 жил болсон уу 200 жил ч болов уу бүү мэдээ. Тэндээ нөхөрт гаран хүүхэдтэй болж тэндээ ажилласан бөгөөд Монголд түүний дипломуудыг үзүүл өндөр боловсролтой л гэнэ дээ.
Харин би Бөө болон мөн нас ч явж байсан тул дүүгээ дуудан Нутагтаа амьдар гээд чарлаж үглэсээр авчирсан бөгөөд хоёр жил амьдраад буцаад явсан. Хүний нутагт эмч хийгээд болоод байсан дүү маань Монголд эмч хийхэд маш их асуудалтай тулгарав. Үгүй ядахдаа л өвчний оношийг тэр польшоор тавилтай биш, польшоор эм бичилтэй биш. Монголд Монгол хүнийг үзэж, монгол хэлээр ярьж, монголоор сэтгэж, монголд зардаг эм бичиж эмчлэхгүй бол хэцүү биз дээ. Дүү маань эхний сар хиртээ надад туслан түшээ хийж үзээгүй юмаа үзэж үхтэл зовов.
Гал түлэх, хоол хийх, буурлуудын өргөөг цэвэрлэх, өргөл номоор нь өргөх гэж аймаар ажилуудыг хийсэн билээ. Тэр хар залуугаараа гадаадад гарч амьдран түмпэн түмпэнгээр тос түрхэн тансаглаж амьдардаг хүн өвлийн хар хүйтэнд гал түлж амьдарна гэдэг аймаар биз дээ. Мөн Монгол үгээ хэрэглэхгүй байсаар мартан маш их буруу ярина. Буурлуудад буруу ярилаа гэж загнуулна. Түүнийг буурлууд түүх унших даалгавар өгөөд ном уншуулан суулгадаг байв. Буцаад явна гэхэд ихэд дургүйцсэн бөгөөд хэдэн жилийн л хугацаанд харийн газар амьдрах эрх өгсөн юм.
Охиноо монгол хэлийг нь мартуулахгүй байх үүрэг өгсөн. Тэр Монгол нэртэй бүрэн гадаад болсон байсан юм. Хичнээн тийм байлаа ч Монголд ирж амьдрахдаа их л юм ойлгосон бизээ. Ямар монгол хүн хичнээн ч мундаг гадаад болон хэл ус сурч өндөр ажил хийсэн ч Монголдоо ажиллах бол Монголоор л ярьж, монголоор л амьдарна шүү дээ. Иймээс тэр гадаадад эмч хийсэн ч Монголд анагаах заалгаагүй учраас нэр томьёо нь хүртэл зөрөөтэй дахин сурах хэрэг гарна биз дээ.
Монгол хэлийг төгс эзэмшиж байж л Монголд амьдардаг юм шүү дээ. Гэтэл хүмүүс хар нялхаас нь хүүхдүүдээ Монгол хэл сургахын оронд гадаад хэл сургаж эхэлжээ. Даяарчлал болно гэж горьдох хэрэггүй. Даяарчлах байтугай том хамартай цагаан арьстайгаараа нэгдээд Европын холбоо байгуулаад ч яаж сүүлдээ биенийгээ үзэн ядах болсныг харж байгаа биздээ. Монгол хэл бол монголоор сэтгэж бодуулж сургах ач холбогдолтой юм. Зүгээр нэг ярьж ойлголцдог хэл биш. Бодуулж тархи хөгжүүлдэг. Иймээс ч Монголчууд олон төрлийн хэлийг сурах авьяастай байдаг. Тархи нь байхад цаг нь болоод сонирхол байвал гарамгай сайн сурах өндөр чадвартай. Монгол яруу найрагчидын зохиосон шүлэг, дуу яагаад утга төгс яруу сайхан байдаг вэ. Хэл нь өөрөө аугуу, гайхалтай хэл. Өөрөө хичнээн мэдээд ч хүнд тайлбарлаж чадахгүй бол ямар нэмэр байхав.
Худлаа Аянга панийлдаж байна гэж бодож болохгүй. Жишээ: Энэ дээр суудаг 76 гишүүн суртчилгаагаа Монголоор л хийгээ биз дээ. Намтар түүхэндээ л найман хэлтэй гэх нь холгүй бичсэн байж нэг ч үг тэр хэлээрээ бичилгүй Монгол хэлээр эрийтэл бичсэндэг. Гэгээн аавыгаа араб явж ирээд хэлийг нь мэдэхгүй хэцүү гэж ярихад нь: Та ярихаасаа өмнө эхлээд сайн бод юу хэлэх гэж байгаагаа. Тэгээд арабаар хэлээ сайн хөдөлгөөд ингээд ярь гээд өөрийн хэлээ хөдөлгөн нугалж булталзуулан элдэв авиа гарган зааж билээ. Ойлгосон уу гээд л асуусанаа одоо бодоод яриадах гээд л шалган зааж байв. Чи сая арабаар өөрөө юу гэж хэлэв гэхэд Миний нэр Гэгээн гэж хэллээ хэмээн орчуулсан юм.
Нээрээ л одоо бодоход хүний бодол бол өөр өөр нь тодорхой. Нэг зүйлийг хараад хүн бүр янз янзаар бодож харж, сэтгэдэг. Харин хэлээ яаж хөдөлгөж авиа гаргаж сурснаараа хир их сэтгэснээрээ улс улсын үгүүд үүссэн байх нь шүү. Гэгээний үгнээс эхлээд юу ярих гэж байгаагаа сайн бод гэхийг сонсоод энэ дүгнэлтийг би хийв. Гэгээн бол хүүхэд. Хүн анх хүүхэд шиг байхдаа л үүнийг юу гэж хэлэхэв, ойлгуулах вэ гэж бодсоор л авианууд үүсч ар өврөө орж үгийн сан хөгжсөөр ярьсан байж таараа. Хэл хөгжихөд тархи хир ажилласангаасаа шалтгаалж олон баялаг үг үүсчээ.
Тэртээ эрт үед АКАУ ДЭМЧ гэх үгийг Монголчуудаас яг л одооны бидний пэйсбүүк гэдэг шигээр сурч байсан бизээ. Академич бол АКАУ ДЭМЧ мөнөөсөө мөн гэж би боддог. Учир утга нь яг ижил юм. Хэний тархи сайн ажилласан түүний үгийн сан нь маш баялаг байжээ. Эртний Монгол хэлний үгийн баялаг асар их. Гэтэл орчин цагийн Монгол хэлний бараг 30, 40 хувь нь гадаад үгүүд болоод байна даа. Сүүлийн үеийн Монголчууд толгой муудаж хүний юмнаас будаа иддэг жишээ баталгаа юм. Тусгаар тогтнолоо алдахын нэг баталгаа нь дархлаа нь суларчихсаан эзэгнүүлэх гээд явж байна. Хятажсан Монгол хүн ямар зэвүүн муухай хүйтэн харагддаг билээ. Увайка майяка госпоодидсон Монгол хүн ямар тэнэг харагддаг билээ дээ. Ямар ч зохиогүй бөөн маяг л байдаг. Монголд нусаа хацартаа наадаг шүү дээ тэд.
Гадаад хэлийг хэрэгтэй цагтаа хэрэглэх шиг бахархал хаа байна. Долгармааг та нар харсан бизээ. Англи, Орос хэлийг сайн эзэмшсэн тэрээр Төрөлх Монгол хэлийг яруу төгс гаргаж холбох нь л гайхал төрүүлж байсан. Манай өргөөнийхэн ихэнхи нь гадаад хэлтэй хүмүүс байдаг ч тэд Монголоор орчуулах Долгармаа, Мөнхцэцэг хоёроор бахархаж байсандаг. Тэгэхээр суурь Монгол хэлээ сайн эзэмшсэн хүн гадаад хэлийг сайн эзэмшдэг гэдгийг Монголчууд маань анхаараасай. Манай 76 Монголын толгойд гарахын тулд Монгол хэл мэддэг өчнөөн хүнээр бэлдүүлэн, алдаа найруулгаа засуулж ганган ганган үгсийг олох гэж яаж зүдэрсэн болдоо. Тэд сонгогчтойгоо уулзалт хийхдээ Здравствуйтэ, Хэлло, Ни Хао, Конничива гэж мэндэлж зүрхэлдэггүй шүү дээ. Монголоор л хошгирцгоодог өөрсдөө. Харин бид дагаж онгирч хошгирч байгаад хулхидуулцгаадаг. Хамгийн эн тэрүүний хэл нь Монгол хэл байдаг нь ингэж харагдаж байгааг анхаарцгаа. Томчуудаа.
Сонгогдчоод гадаад явах бас будаа идэхэд нь сурсан хэлүүд нь хэрэг болдог. Тэгэхээр Элитүүд минь өөрсддөө бас дүгнэлт хийж бага балчируудаа Монгол хэл сайн сургахгүй бол Буурлын дэргэд өссөн балчируудын ухаан, монгол хэлний баялаг сантай өрсөлдөх гэж хөгширчөөд Монгол хэл сурах байх шүү хүүхдүүд тань. Эрхэм та нарын хүүхдүүд улсын их хурлын гишүүний хүүхэд улсын их хурлын гишүүн л болдог гэж мөрөөдөж байвал нялхаас нь англи цэцэрлэгт биш Монгол цэцэрлэгт явуулж, үгүй ядахдаа Монгол хэлний хичээл сургалтыг түлхүү анхаарч байхгүй бол цаг үе өөрчлөгдэх гээд байна шүү.
Энэ өвөг Буурлуудаас болж бас өчнөөн эртний хэллэгүүд дэлгэрэх болсон. Азаар Их хурлын гишүүд дотроос Бөө болоод байгаа хүн чих дэлсээд байнадаг. Гэвч хаанахын Буурлуудыг оруулаад байгаа юм бэ??? Саяхан нэг тулганы гал тахихдаа эмэгтэйчүүдийг оруулалгүй дан эрчүүд тахив гэхийг уншив. Хииииихихихихи. Шүтлэг мүтлэгтэй болж молоод байгаа юм биш биз дээ арай ч дээ. Болтугай болтугай тахиж байгаа нь их юм.
Даанч дан эрчүүдээр тахиулсан гал унтрахын цондон доо. Хаашаа юм бэ??? Чухам л Сорхагтани хатны номыг уншдаг гишүүн Олон болоод байгаа, уншаагүй бол Ониго болоод байгаа гэх нь холгүй болсон байхаар цаг хугацаа өнгөрчээ. Тэнд тэгээд Улс орны гал голомтыг Дан эрчүүд мэднэ гэчихжүү. Хурим хийж нэг гэр бүл болохдоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн нийлээд гал асаан бадраадаг биздээ. Гэр бүл чинь Улс орон болдогсон. Улс орны гал голомтыг эрэгтэй эмэгтэй хүмүүс л асаамаар юм. Галын тахилга бол Харын тахилгад орохгүй дээ. Би буруу уншаа юу??? Сэтгүүлч будилж бичээ юу??? Эхнэргүй Хар юмнууд хэзээ олигтой амьдарч байлаа даа. Гал тахихдаа эмэгтэй хүнгүй тахина гэж юу гэсэн үг вэ? Дайн байлдааны галын тахилга хийсэн юмуу? Гэтэл улс орны гэж байсан шиг санагдах юм. Хэхэхэ түүхээ уншдаг болоосой. Эмэгтэй хүнийг гомдоосон Хатан Заяагаа гээснээс болж алтан ураг сүйрч байсан түүхтэй шүү.
Тэнгэр тэтгэдэг алтан ураг байтугай Тэнгэр тохуурхдаг та хэд ч дээ мэдкү мэдкү мэдкү түвэг зүгээр. Өндрөөс өнхрөх хэцүү болохоор өрөвдөх юм хөөрхийсийг. Юутай ч Монгол хэлээ суртугай. Эрлэгт очоод өршөөл ирэхдээ гадаад хэлээр ирэхгүй шүү. Манай Хаан ганц Монгол хэл мэддэг гээд толгойг чинь чавчуулахаар шийд гаргасан Мөнх Хааны түүх бий шүү. Хэхэхэхэ та хэдийг 76 Бөө болгочоод орон нутгийн тахилгад явуулахсан. Орон нутгийнх ч зөөлдөх бизээ. Буриадын ЧАНАРт явуулбал зүгээр юм байна. Чанараар босгуулбал бүүр ч Доги. Хуяг өмгөөд хэнгэрэгийг нь бариулаад гүйлгэдэг, гүйж чадахгүй бол машинаар чирдэг гэсийш дээ хахаха аймаар аймаар. Хэдэн туслах нь хар шилээ зүүчихээд, хар цүнхээ сугавчлаад араас нь навсганана.
Тэгэхэд нь Буурлууд нь улам уурлаад үргээд улам хурдан зугтаагаад л Улсын их хурлын Улаач улам араас нь гүйгээд л яг өнөө өөрсдийн дуртай морь уралддаг шиг юм болгохсон. Хэхэхэ нүдэнд харгадчихлаа. Хөөрхий Сайхансамбуу мамбуу гээд гишүүдийн араас нь нэг машин нь түрээд л урдаас нь нэг машин нь чирээд л гоё юм болох байхдаа. Нээрээ яагаад болохгүй гэж захиалга өгмөөр ч юм билүү. Ламбаагийнх нь араас түргэний машинууд дохиогоо анивчаад л цагаан халаттангууд нь Хурай Хурай Хурай гээд л гуйгаад л, Нямдорж гишүүн бол өөрөө түрүүлж алга болоод Онгод нь араас нь хөөх байхдаа. Мөн сайхан юм болно доо. Ийм л гоё үлгэрийн ангиудтай болмоор байх юмдаа. Монгол улсаараа л дэмжинэ шүү. Онгодууд нь өдөрт доод тал нь ядуу ард түмэн 50 хүнийг үнэгүй үзэж өгөхгүй бол Хүүрийг чинь чирээд явна шүү гээд л айлгадаг бол Өдөр бүр очиж чөтгөрөө хөөлгөж, толгой хүзүүгээ бариулбал мөн сайхнаа үйлчилгээ нь ард түмэн бидэндээ ойртоно.
Байяа гээд байхад нь улируулан сонгоод байх юмсан. За байз тэгвэл хэн гишүүн дээр очдог юм билээ.Олон хүмүүсээс янз бүрийн санаа төрөх байхдаа. Гишүүн Бөө дээр очиж байгаа юм чинь Томоохон юм л гуйсан нь дээр. Яг өөрсдийнх нь амалдаг Байрнаас дүүрэг дүүрэгт олон олон өрөөг, машин нь өөрийнхөө унадаг тэр зөв талтай рультэй тэрийгээ шүү нөгөө буруу талдааг нь авахгүй ээ түүнийг манай аавд өгчих, мисс авгайгаа минийх болгочих гэх мэтээр ер юу эс мундахав дээ. Нэг нэгээр нь очсоор 76 том юм гуйвал ч бүтэж л таараа даа. Батлан хамгаалахын нөгөө нэг шар сайдыг нь хойд хил рүү биш урд хилрүү илгээн хүчийг авахуулан хилэнг нь хөдөлгөн Хил манах Донтой болгохсон.
Байгаль орчны сайд Гансүхийг бүх ухаад хаясан уул усуудыг аргадуулан өргөл өргүүлж, газар шороог нь буцаан сэргээлгэвэл ажлаа дуусаад ирхэд нь хар негр гээд танихгүй байж магадгүй болтол тас хар болох байхдаа. Гялалзах хоёр нүдээр нь л таних нь магад. Бөө бол төрөл арилжуулдаг ид шидтэй сайхан мэрэгшил шүү. Ер нь би Хаанд хүсэлт тавинаа яагаад ингэж болохгүй гэж байгаад Гэгээн шигээ: Гууд Адьяаа, мэргэн санаа төрлөө гээд л хэлэх минь. Мөн сайхан юм зөгнөж бодлоо. Аянгатын Мөрөөдөл биелэдэгсэндээ. Яршиг зүгээр амар байхгүй юу.
Гэгээн маань бас л СNN үзсэн хэвээр бололтой. Хүүхэлдэйнүүдээсээ уйдан үзсээр байгаад цээжилжээ. Байнга л давтдаг юм шиг байна даа. Хөөрхий тэр өөрөө зурагтнаас л англи хэлээ сураад үг цээжлэхээрээ ирж асууна. Цэцэрлэгтээ дургүйцээд гарсан болохоор одоо яахав дээ. Гэхдээ сургуулийн шинэ жил нь 2 сараас эхэлдэг гэнэ үү юу гэчив. Сургуульд оруулна даа. Гар нь ч овоо чанга болсон бөгөөд намайг бол өвдтөл цохиод авч болоод л байгаа кккккк. Тэр хэнээсээ ч сурсан юм бүү мэд би л лав Хужаа нар гэж түүнд зааж өгөөгүй бөгөөд блогтоо л бичдэг ч Тэр бас төрөлхийн Хужаа нарт харшилтай бололтой. Муусайн хужаа нарыг ингэж зодно харж бай гээд л баахан кунфу пандаг дуурайн үсчих юм.
Аавыгаа та хужаа нартай таарвал зүгээр л байж бай. Би таныг хамгаалж зодоод өгнө та зодуулчихна гэх нь өрөвдөлтэй. Хэхэхэхэ золгүй хужаа нар яахаараа ингэж Монголчуудын яс мах цусанд шингэтэл нь үзэн ядуулдаг болсон юм бол. Хүний юманд нугасгүй ханаж цаддаггүй, хөдөлж байгаа бүхнийг иддэг, хөдлөөгүй байгаа бүхнийг ухдаг муу заяатай улс бололтой. Цээрлэх, сэжиглэх ёсон гэж тэд ер мэддэг болов уу.
Гэгээн аавыгаа гадаад явахад нь нулимсаа арчин байж л Та өлсөхгүй биз дээ. Хоолоо сайн идээрэй гэж байв. Хөгшин хүмүүсийн хэнз хүүхдүүд яасан өрөвдөлтэй юм бэ? Монголчуудыг 37 нас дээрээ хүүхэд төрүүлэх сайн гэж хэлдэг. Би өдий болтол чухам л цус нь төлжөөд, залуу болдог гэсэн тайлбар л сонсож байлаа. Одоо бодоод байхад Яг ш дээ. Хичнээн залуужлаа гээд годгор 18 т болчих биш. Хэвээрээ л байдаг. Харин ч хөгширсөн хойноо хүүхэд маллах гэж ааг амьсгаа болдог болохоор энэ тайлбар бол жаахан түрэн зуурын Аянгатай бороо л гэж бодож байнадаг.
Харин одоо ажиглаад байхад Монголчуудыг ухааруулах гэж л хамгийн тохиромжтой насыг нь хэлээд хүүхэд гаргахыг зөвлөж гэж бодох болов. Хөгшин болж хүүхэд гаргатал цагтай уралдан цагаан үс урган хадан гэрт очих хоног хугацаа бүүр ч хурдан өнгөрч байхад хүүхэд нь хэлээ хазсан эрхэлсэн хэвээр нялх амьтан байх нь өөрийн эрхгүй сэтгэл зовоож, алс ирээдүйг нь бодож улс орны байдалд санаа зовно. Улс орон амгалан тайван амар бол үр хүүхдээ үлдээгээд үхэхэд Сүнс хорогдохгүй бизээ.
Жишээ нь: Манай нөхөр Гэгээнээс өмнөх хоёр хүүхдээ хэрхэн хүн болсныг мэддэг ч үгүй. Өглөө гараад л үдшийн бүрий тасрахад оронгийн бараа харвал гавьяа байсан тэр хамгийн сүүлийн хүүхдээ амандаа үнхсэн шар тос мэт л халамжлах болсон нь Монгол өвгөдийн сургаал үйлчилсэн байх аа. Ямар сайндаа Гэгээн ааваасаа гарсан гэж андуурч өсөхөв дээ. Хоол идсэн ч ааваараа идүүлнэ, жорлон орсон ч ааваараа бөгсөө арчуулна гэж орлих тэр аавыгаа ёстой чангалсан даа хэхэхэ. Болж болж ашгүй дээ гээд л би дотроо баясаад л сууж байлаа шүү. Мөн нөхөр хариуцлагаа ухраарч би эрт үхвэл миний нялх хүү яана гэж ярих болов.
Өмнө нь яадаг байсан гээч архины найздаа авгайгаасаа илүү хайртай түүнд: Үр хүүхэд чинь өсч том боллоо, өөрийн орон гэрээ бариач чи, зугаа цэнгэл чинь хэтэрч байгаа бус уу, архинд хордоод үхэхэд би өнчин хэдэн хүүхэдтэй л хоцроод хэдэн нулимс унагачаад авснаас чинь үсдэж босгож байгаад ял асууна гэж мэдтүгэй гэхэд: Хайрт минь бүү санаа зов. Найз нь бүх юмыг зохицуулсан. Чухам чамайгаа, хоёр хүүхдээ найздаа даатгачихсан шүү дээ. Чухам үүнийг л яриад л архи уугаад л мөн сайхан байлаа шүү. Хэрэв би түрүүлж үхвэл миний найз чамайг миний хүүхдүүдийг харна, тэр үхвэл би түүний Өөкөнөөг нь хоёр хүүхэдтэй нь харж хандана гэж тохирсон шүү гээд л хуцдаг байлаа даа.
Яг харж харагдаач үхэх байтугай амьд дээр нь найз нь албан тушаалын золионд жийж амьдрал ийм байдгийн гэж уйлтал нь үзүүлсэндээ мөн сайхан. Архи, албан тушаалын нөхөрлөл гэж ийм хоёр нүүртэй хуурамч байдаг ажгуу. Холын хол өнхөрч байгаад хоёр тийшээ яажийтлаа салж унасандаа энэ хоёр мангар эрээс их юм суралтай. Нөгөөх нь чухам одоо Төрийн албанд маш том алба хашдаг болсон ч түүний нэр хүнд, хүн чанарыг хүн бүр л муулдаг болсон болохоор түүнд үнэнч найз байхгүйдэг. Өөрийнх хийсэн үйл лайг үр удам нь хүртэх учир аймаар санагдана.
Өрөвддөг юмдаа тэр залууг өмнөөс нь. Гэвч амьдрал ямар хуурамч хөгийн мөнгө, албан тушаал, хоёр нүүр дээр тогтдог вэ гэдгийг тэр ойлгосон бизээ. Эргээд тэр үүнийг олсон ч өөртөө үнэнч нөхөр, хайр гэдгийг гээсэн бөгөөд хүн чанар гэдэг түүнд хэрэгтэй юу, өөр хүнд хэрэгтэй юу гэдгийг үхэх үедээ хараад харамсах нь дамжиггүй.
Хэрэв тэр өндөрлөгт хүрч чадсан бол Монголд юу бүтээх вэ гэх ганц боломжыг харахаар ууланд уйлж явахад нь Өвгөд сүүлийн боломж олгосон юм. Үүнийг ухаарч чадвал тэр хүн болж, чадахгүй бол Жамух дээр очиж түлэгдэхдээ бэлдэнэ дээ. Ямар ч хүн алдаж болох ч бас засч чаддаг байна гэдэг бол гайхамшиг байх ёстойг тэр хэзээ нэг цагт мэдэж буяны үйл хийх хэрэгтэйдээ. Яахав нөхрийн минь андын хувиар би түүнд зөвлөмж үлдээв. Тэрнээс гарах гарцыг нь бичээд байх хэрэг үгүй юм. Тэр ч блог тоож унших хэмжээний хүн биш болоо биз ээ. Гэлээ ч уншихгүй бол болохоо байх цаг хүн бүрт тулгарах цаг асуй. Залуу цагийн алдаануудыг засахаар Монголчууд магадгүй хэнз хүүхдүүдийг бэлэглэдэг бизээ.
Гэгээн Муу аавыгаа хөгширсөн гэж боддог болжээ. Уг нь тэр бид хоёрыг хөгшрүүлэх их дургүй бөгөөд үхүүлэхгүй, хөгшрүүлэхгүй байлгаж хайрла гэж Буурлуудаасаа залбирч гуйдаг гэсэн. Мөн нэг хүсэл нь мөнгө нэхнэ дээ. Тоглоомын Донтой тэрнийг дуурайгаад аавд нь бас халдсан бөгөөд дэлгүүр л оруул хоюулаа аль хэзээний л тоглоомын тасагт мэлийгээд зогсож байх юм. Уг нь яг 5 нас хүрээд л бүх юм дуусна Тоглоом авахыг цэглэнэ гэж ярьж тохирсон ч Одоо зургаан нас болтлоо суначихсан байх юм. Хүсэл мөрөөдлөө хязгаарлаж барьж сурахгүй бол яаж Хүн болноо.
Буурлуудаас мөнгө гуйж залбирахдаа их зальтай гуйна. Аавд минь мөнгө хайрла гэж сөгдөж мөргөөд л гуйна. Буурлууд инээгээд л өвөр дээрээ суулган: Ийм балчир нялх байж ембүү цаас нэхдэг учир юу билээ. Эцэг тань ембүүтэй болбол Наадгай л нэхэх гэж буй бизээ чи гээд л үнсдэг. Нялх балчир чамд хэдий хир хэрэгтэй байгаам гэхэд Гэгээн: Их л тусмаа сайн хэмээн инээдийг нь хүргэнэ. Нялх балчир чи дахин өвгөдөөсөө ийм юм бүү гуйгаарай. Энэ удаа чамд хүслийг тань биелүүлж болноо. Харин чи бас ажил хийж өгч, аав ээжийгээ ачилж хайрлавал ихээс ихийг өгье. Тэгж тохирох уу гэвэл Тохиръёоо л гэнэ.
Гэгээн өчигдөр улс төрийн байдлын тухай надад ирж хэлэв. Мэдээгээр КИМ ЧИ гэдэг хүн Байнга л үхээд хүн уйлаад байгаа гэв. Цэргүүд зогссон байсан уйлахгүй бол болохгүй учраас л уйлаад байгаа байхдаа тэр хүмүүс. Тэр муу ерөөсөө үхэхгүй юмаа. Үхчээд л уйлуулаад л дахиад л үхчээд л уйлуулаад л байна. Байнга шүү байнга. Их муу хүн байгаа биздээ. Би тэр мууг бүүр үхүүлэхгүй бол болохгүй нь. Бэний цагаараа Лазердаад л, толгойг нь хуваахгүй бол Байнга үхүүлэх юм. Чаййнаа гэж ямар юм байнаа. Бас байнга л зурагтаар Чааййна гээд байна гэсээр ирэв. Чаййна гэж Хятадыг хэлж байгаа юм гэхэд яагаад Монгол гэж тэгээд хэлэхгүй байна гэж асуув. Монголыг мэддэггүй мангар хүмүүс байдаг юмаа гэхэд тэр хүмүүсийг нь гайхан шоолов. Мэдээгээр давтсан КИМийн үхлийг тэр дахин дахин л үхээд байна гэж ойлгосон бололтойдог.
Нөхөр маань яагаад хүүхдүүдээ арай дэндүү эрхлүүлдэгийг би ойлгодоггүй. Аавыгаа амьд дээр эрхлэг гээд л эрхлүүлээд байна. Тэгсэн хирнээ өөрөө зуу хүрчих санаатай. Тэгвэл охин маань ная гартлаа эрхийн балай байна гэсэн үг биз дээ. Гэгээн жар хүртлээ тоглоом авахуулна хахаха. Янзтай шүү тэгвэл ч. Амьдрал ийм байдаг бол мөн ч жаргалтайсан. Монгол минь сайхан орон болчуул ч болохгүй юм юу байхав дээ. Өтлөөд бид үр хүүхдээ эрхлүүлэх байтугай дараа болоод эм тариан мөнгө, идэж уухын мөнгө саагаад байхгүй нийхэмтэй л болсон байгаасай билээ дээ. Одоо олон эцэг эхчүүд хөгшчүүд сэтгэл нь зовж шаналж байгаа байхдаа хөөрхий.
Тэтгэврийн хэд нь хүрэлцэхгүй үр хүүхдээсээ юм хардаг болно гэдэг үнэхээр хэцүү байх шүү хөөрхий. Тэтгэвэр ч үгүй олон хүн бий. Миний эмэг эх тэтгэвэргүй байсан бөгөөд хүүхдүүд нь таван төгрөг өгвөл ганц цайны сүү, мах, гурилаа базаадаг хөгшин байж билээ. Эргээд бид гэрт нь очоод сүүтэй цайг нь уугаад, гурилтай шөлийг нь идээд унтаж хэвтэж амраад явдаг байснаа бодохоор Эмээгээрээ өөрсдийн хоолоо бэлдүүлж зарцалдаг байсан юм биш үү. Хүүхдүүд нь л ирээд нүдэнд нь харагдаж байвал баярлах миний эмээ маань яасан ч сайхан сэтгэлтэй байсан юм дээ. Хэрвээ би эмээ шигээ байдалд байсан бол нэг шөнө бодож үзсэнээ л уур хүрээд Өгөр дуракуудаа өөрсдөө ирээд өгсөн мөнгөөрөө авсан юмаа цуслаа биз дээ та нар гээд загнаж магадгүй л амьтан.
Манай нөхөр намайг маш их гайхдаг надад тэр мөнгө өгөхгүй бол байгаад л байдаг юу ч нэхэхгүй болоод л байдаг хирнээ мөнгө өгүүл орой нь гэхэд их ч бага ч бүгд алга болсон байдаг гээд шоолдог. Үнэндээ бол би үнэн амар гарлагагүй эхнэрийг тэр хэзээ ойлгох болдоо. Үс нь гэхэд л үсний сэнс, индүү, хими гэж нэхэхгүй. Баяр болуут хиймэл үс самнаад зүүчихнэ. Брээнд гээд орилоод байхгүй өөрөө л өөрт таалагдсанаа өмсөнө. Болохгүй бол оёод өмсөнө. Цаг хэцүү үед бол яг таарсан эхнэр байгаа юм. Жаахан атамандах гээд л байдаг болохоос биш ааш хөдөлгөхгүй бол байгаад л байна. Наргих цэнгэхээ бол яг сайхан тааруулаад өөртөө цаг хугацаандаа тааруулчихна. Дургүй нь хүрвэл гэрийн буг болчихно.
Огцом огцом өөрчлөгдөж цаг хугацаа нөхцөл байдалдаа зохицоод л явдаг. Бид өтлөхөөрөө яах бол гэж одооноос санаа зовж эхэлсэн бөгөөд хамгийн гол нь хүний гарт орсон хүнд өвчин тусвал хэдэн хүүхдээ сөнөөх байх гэж бодох боллоо. Миний эмээ маань хүнд гай болохгүй, өөртөө зовлон болохгүй л үхэх юмсан гэж ярьдаг хүн байсан. Нэг удаа эмээ маань манайд бие ядруу орж ирээд хоносон юм. Өглөө нь би ажилдаа яваагүй бөгөөд охиноо босгоод хувцаслах хооронд эмээ маань угаалгын өрөө ороод нүүрээ угаачаад л унаад өнгөрсөн билээ.
Миний эмээ биднийг ч зовоосонгүй, өөрөө ч зовсонгүй, бас надад ирж надаар толгойгоо түшүүлээд халбага сүү амсаад л өнгөрсөн дөө хөөрхий. Эмээ өнгөрснөөс хойш 90 оны Давсны үе эхэлсэн бөгөөд би эмээгээ цайны сүү ч олж чадахгүй болсон аймшигт муухайг үзээгүйд баярладаг. Миний дунд хүү картын барааны Хүү шүү дээ. Улс орноороо гамшигт нэрвэгдэнэ гэдэг бол хамгийн муухай зүйл.
Харин нэг хоёроороо зовлон тохиосон ч ах дүүс олны дэмээр босч болдог. Олон түмнээрээ бол хэцүү дээ. Улс баян бол босоод л ирдэг. Японыг хар л даа. Цунами, газар хөдлөл, гал түймэрт байнга өртөх энэ орон босохдоо амархан нь зохион байгуулалдт сайтай Төрийн арга хэмжээ сайтайн ач. Тэгэхэд 90 онд өгөр цагаан толгойт Буурал Мянгуужин Бямбасүрэн улайм цайм биднийг бүх ард түмнээр нь хулхидсан ш дээ. Шууд л 20 р тогтоол гэж тэнэг юм бодож олоод одоо ч түүнийгээ магтаж эргүүтдэг. Хийж болох ч ард түмэнд хэлэх л ёстой болохоос мөнгө унахгүй, тийм юм байхгүй гэж байснаа шууд нэг өдөрт л хулхиддаг юм гэж юу байсын.
Мөнгөн Сар бид нэг л үед залуу насаа өнгөрөөжээ. Бидний тархи толгой, чадвар угаалтанд өртөж мунхаг байжээ. Хэрэв бид залуу жаахан байхдаа бүхнийг мэдсэн бол бүүр ч ихийг амжуулах байжээ гэж харамсан бодох нь арга үгүй. Лав л шал өөрөөр амьдрах байсан юм. Бид залуу насаа улсын төлөө биш зөвхөн гэр бүлийнхээ төлөө л бүх арга чарга, ухаанаа дайчлан амьдарч өнгөрөөсөн. Бид бүх юмыг дардаг нуудаг үед байсан ч цаанаасаа Монгол болон уул усанд хайртай байсан нь сонин.
Түүхээ их сонирхон уншдаг байлаа. Би Солонгосын Хааны ордонгуудтай дээр үеийн кинонд ёстой нугасгүй дуртай, даанч дуустал нь үзэж чаддаггүй юм. Тэнд явагдах улс төр, амьдралын тэмцэл сайн муу бүхнийг ёстой нэг сэтгэл догдлон уурсан үздэг. Ялангуяа байлдаантай, жанжинтай, өөр улс орнуутай хийх хэлэлцээр тэднээс мултрах арга ухаан гэдэг бол тэр чигтээ гайхамшиг. Юун гэрийн хайр дурлал, хадам мадамын хөгийн хэрүүл оруултай орчин цагийн тэнэг кинонууд. Түүхийн кинонд энэ хайр дурлал, хадам мадам бүгд бий. Гэхдээ тэр нь маш их улс төр , үндэс угсаа, ард түмний амьдрал тэр улсын оршин тогтнох баталгаа, хойч ирээдүй гээд бүүр ч өргөн утга агуулагатай, бүүр ч аймаар байдаг.
Гэрлэлт ч өөрийн дурлалаасаа илүү улс орон ард түмний амьдралтай холбоотой, хариуцлага үүрсэн болохоор бүүр ч сонирхолтой, бүүр ч эмэгнэлтэй, баатарлаг гайхмаар үлгэр жишээгээр дүүрэн. Түүхийн сэдэвт түүхэн кино бол тэр чигтээ ухаарал хайрласан кино шүү. Саяхан зурагтаар Индонезэд болдог СУМБА ч гэнэ үү жилдээ нэг удаа болдог морин тулаан тэмцээнтэй баярын тухай нэвтрүүлэг үзлээ. Унасан морь юу вэ яг л манай муу навтгар хэд яг мөн.
Ямар сонин юм бэ? яг Монгол морь шиг гээд л ярьж байтал Энэ морины тухай тайлбар хийв. Чингис Хаантай хамт ирсэн морьнууд гэлээ. Чингис Хааны нэг гүнж Индонезэд гурван жил амьдрахдаа энэ тэмцээнийг хийлгэж байсан бололтой. Гурван жил амьдраад тэр Гүнж нас барсан бөгөөд түүнд зориулсан хөшөө дурсгал хүртэл байв. Түүний гэрээсийн дагуу Индонезүүд одоо хүртэл жилд нэг удаа энэ баярыг хийдэг хэвээр. СумБа гэдэг нь магалгүй Сунгаа гэсэн үг ч байсан байж мэднэ. Чингисийн Гүнжийн авчирсан морь одоо хүртэл тэнд байна гэдэг Монгол Дайчдын маань үр удам одоо хүртэл тэнд байгаа л гэсэн үг. Монголчуудыг эзлэн түрэмгийлэгчид махчин гэж түүхээр нэг муулан бичдэг байтал яагаад Монголоос нь өөр улсууд эзлүүлж дарлуулж байсан гэх ард түмэн одоо хүртэл дурсан санаж, Хөшөө дурсгалыг нь хүндлэн бахархаж байдаг вэ????
Тэр улс оронд түүхэн их үүрэг гүйцэтгэсэн ард түмнүүдийнх нь хайртай хүн болж чадсан урчаас л тэр шүү дээ. Гэтэл Монголчууд бид өөрсдөө тэднийг үзэн ядаж, мартаж, үзүүлий харуулий гэхнээ ч юу ч үгүй байж байдаг. Гэтэл Хужаа нар ямар идэвхитэй Чингис Хааныг манайх гэж суртчилж байгааг харчих. Одоо бүр байтлаа Ордост Чингис Хааны хойд дүрийг тодруулах гэж санаархаж байна. Гэтэл Монгодлчууд маань Чингис Хаан эргэж ирнэ гэж юу байсын, ирэх ч үгүй, ирсэн ч эм хүнд буух ч үгүй, ирээд ч яахын, ирсэн гээд юм хэдлээд ч бид яахын гэсэн байртай хүн дэндүү олон байна. Хөх Монгол Хаанаа таньж чадахгүй бол Хөрстөд шившиг болно гэж Хаан айлдсан шүү. Үгүй ядахдаа мөн үү биш үү, үнэн үү худал уу ч гэж шалгаж нягтлахгүй амар амгалан сууж, Сонгууль, Мөнгө, Уул уурхайнаас өөр бодох зүйл ховор байна.
Хүнээ Гэгээрүүлэхгүйгээр Саятан болгоод юу ч хожихгүйдэг. Нөгөө алт мөнгөөр хучивч алцан майга нь хэвээр гэдэг шиг л юм болно. 21000 төгрөг тарааж өгөөд Монгол яаж хөгжөөд дээшээ болоов, шинэ гэрлэсэнгүүд 500 000 авлаа гээд юу өөрчлөгдөв. Эхчүүд хүүхэд гаргаад 100000 авлаа гээд юу өөрчллөгдөв. Үнэн чанартаа үүгээр бизнэс хийгчид хэдхэн хүн л УЛСЫН МӨНГИЙН УГААЖ байгааг ухаартугай.
Бид хэцүү цаг үед өссөн ч Монголоо гэх сэтгэл хэзээ ч арилаагүй нь гайхмаар.
Тэгэхээр энэ бүгд цаанаасаа л цусандаа шингээстэй байдаг байхнээ. Одооны залуус нар бидний үеэс тэс өөр. Арай нээлттэй омголон, бас ихийг мэддэг чадалтай нь ямар азтай юм бэ гэж бодох боллоо. Монгол мөхөхгүй гэдэгт ингээд би туйлаас итгэдэг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.