Saturday, January 7, 2012

Kимийн төрсөн өдөр


Ёоох инээд, эмгэнэл зэрэгцсэн Хойд Солонгосын мэдээг сайн харлаа. Бяцхан Кимийнх нь төрсөн өдөр болж байгаа юм байна базарваани хумпад. Бас л өнөөдүүл чинь уйлаад л баяр хүргэж байна. Бүр эх орны эрэлхэг генералууд, цэргийн томчууд нь л мэдээж түүний алтан мутарт гараа хүргэх байлгүй дээ. Гэтэл өнөөдүүл нь уйлаад л алгаа өндөрт өргөж таших юм.
Шооч охин маань ганц Үнэн үг хэлэв. Юу вэ эд чинь саяхан л аав нь үхээд уйлаад байсан биздээ. Наад захын ёс заншил алгаа. Хүн нас бараад 49 хоног дотор баяр хийдэггүй биз дээ гэнээ хэхэхэхэ. Манай муу мангар шарын амнаас бас ийм үг гарах гэж овоо ш дээ. Бас 49 хоногтойгоо нь яамайдаа. Хойд Солонгосын тэр олон сая хүнээс хол дээр байна шүү. Намайг бага байхад “Хоёр охины хувь заяа “ гэж Солонгос кино гарч чухам би нус нулимстайгаа холилдон үзэж холын Монголд байх Солонгос аятай л байсангаа саналаа. Урд Солонгос яасан муухайийн ёстой Бабазаваан, Хойд Солонгос яасан сайхан юм ёстой Гогоцэвэрхэн гэсэн ойлголт надад хоногшсондоо.
Гэтэл ардчлалын буянаар Бабазаваан Солонгосийн үнэн төрх илэрч Монголын маань олон айл өрх амьдрал ахуйгаа өөд татан тэнд ажиллаж амьдарч байгаа. Хамгийн энгийн нүдэнд тусах энэ жишээгээр л өөрсдийгөө бид ойлгоод Дүгнэлт хийн Үнэн Худлыг дэнсэлцгээе. Ард Түмэн гэдэг ёстой л цагаан цаас нь үнэн бололтой. Тэр цагаан цаас дээр Хэн гээч хүн юу  үзэглэнэ яг л тэр нь амилах юм даа. Хүн нь Хаан, Ерөнхийлөгч, Эрх баригчид Үзэг нь Төр хэмээх төрийн ажилтнууд.  Энэ шашингүйн суртал ухуулга гэж хүнийг ёстой утсан хүүхэлдэй болгох юмаа. Яаж ч бодсон шашинтай ч бай, шашингүй ч бай ХҮН гээч өөрөө өөрсдөө бодох оюунтай, бодолтой ухаарах ухаантай л байхгүй бол болдоггүйн жишээ Дэлхийгээр дүүрэн байна.
Жишээ нь:
1.   Улаан коммунист шашингүйн үзэл Архаг жишээ Хойд Солонгос, хичнээн аймшигт дүр зураг харагдаж байгааг хараа биз дээ. Коммунист баг өмссөн Дарангуйлагчид. Бид үүнийг дайраагүй биш дайрсан, туулаагүй биш туулсан. Тэднийг шоолоод яахав дээ. Бид тийм байсан гэдгээ л бүү март.
2.   Лалын хэт даврагчидтай Муслимууд.  Хамгийн энгийн жишээ Афганистан. Эмэгтэйчүүдийг боол гэж үздэг энэ аймшигт оронд 15 настай охиныг 30 настай хүнтэй суулгаад тэр охин амиа алдах дөхжээ. Мөн ямар гайхмаар сайхан түүхийн дурсгалт уулыг тэд дэлбэлж байлаа даа дуракууд. Хамгийн хар муухай бүхнийг тэнд хийж харгис болгоныг сэддэг.
3.   Христээр бамбай барьсан авилгачид. Өөрсдийнхөө харыг дийлэхгүй байж л худлаа боловсрол муутай бүх орныг загалмайн дор адислах гэж зүтгэж байнадаг. Өөрийнх орнуудынхан  ч хоорондоо шүтлэгээрээ хуваагддаг өөрөөсөө бусад бүх урсгалаа муулдаг. Ядарсан орнуудын ардуудыг чухам туслаж буй дүрээр баахан юм тараана. Тархийг нь угаах тусмаа өөрсдийнх нь үзэл бодол цухуйдаг. Хумсаа нуусан Кошканууд ш дээ та нар.
4.   Буддагийн мөлхөө шүтэгчид. Түвдүүдийг хар. Хаа байна тэдний оюун ухаан санаа, хүч чадал. Арай эх оронч гэсэн  Лам нар нь өөрсдийгөө хөнөөж зулын гол болж байна. Тэд өөрсдөө л хохирно. Түүний оронд шүтэн бишрэгчдийнхээ толгойг цэвэрлэж зөв үйлст нэгтгэх хэрэгтэй баймаар.
5.   Өнөөдөр би л болж хоол л ходоодонд  минь орж , мөр бүтэн байвал дэлхий хөмөрнө үү, дээшээ дэгдэнэ үү хамаагүй гэх амиа бодогчид. Эд бол хужаа нар.
6.  Бөө мөргөлтөнгүүд. Бөөн бөөнөөрөө Бөөг бөөндөж байгаа манай Эх орон. Далимдуулаад хичнээн сая төгрөг нэхэж хүний зовлонгоор жаргал хийгчид. Сайхан яасан гэнээ. Мөнгөө өгөхгүй болохоор нь машиныг нь дэлбэлсэн гэнэ үү. Тийрэнтсэн бөө юу эсүүл тэр хулхи бөө юу шалгах л хэрэгтэй асуудал.

Ерөнхийдөө иймэрхүү л дүр төрхтэй хүмүүс Дэлхийд минь амь зууж байна. Алийг нь ч харсан бүгд тус тусын нэг толгойлогчтой. Нэг нэг үзэл бодлоо яг зөв хэмээн итгэн суртчилдаг нийтлэг дүрстэй.
Бүгд чухам чиний төлөө, сайн сайхны төлөө АРД ТҮМЭН чиний төлөө гэдэг. Энэ бүх бодит хүчинүүд яагаад бүгд АРД ТҮМЭН гэдэг үгийн ард нуугдан зуурч, түүнийг мунхаруулдаг вэ??? Яагаад гэвэл АРД ТҮМЭН байхгүй бол оршин тогтнох амьдралгүй болоод л тэр.

ХААН, АРД ТҮМЭН гэдэг бол нэг савааны хоёр туйл. Нэг юм ажиглаараа АРД ТҮМНИЙ нэр бол хэзээ ч өөрчлөгддөггүй. Харин ХААНы нэр ХААН, ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛСЫН ИХ ХУРАЛ, УДИРДАГЧ, ДАРАНГУЙЛАГЧ гээд л олон ТОЛГОЙЛОГЧ хүний өөрсдөө зохиосон нэрээр л өөрчлөгддөг. Бүгд ард түмний нэрийг барьдаг.

Шүдэнзний мод л гэсэн үг. Та зориуд одоо чүдэнзний модыг хараарай. Бор толгой нь ХААН гэж бод. Бөгс нь ард түмэн.  БОР ТОЛГОЙ  л шатвал тэр чүдэнзний мод шатдаг. Бор толгой л хамгийн түрүүнд шатдагаараа хариуцлага үүрдэг. Түүний ард бүх л ард түмэн бий.

Хэрэв чүдэнзний үүргээр бодвол Тэр асаж байж л үүргээ биелүүлэх ёстойдог. Чүдэнзийг тодорхой зорилгоор гал асаах гэж асаадаг. Дулаацах, хүйтэнд хөлдөж үхэлгүй амьдрах,  хоолоо болгож идэх гэж бид амьдралдаа ашиг тустай юманд хэрэглэдэг. Хар санаатнууд бол түймэр тавих, хорлох, шатааж алах гэж л тавьдаг. Энэ утгаараа ч Хүн бол Чүдэнзний модтой адил. Амьдралдаа ашиглах гэдэг нь сайн санаат Сүнсүүд, Хорлож шатааж галдах гэдэг нь муу санаат Сүнсүүдийн үйлдэлтэй ч утга нэг юм.

Харин зарим чүдэнзний бор толгойнууд нь ердөө асахгүй, зарим нь асуутаа унтарна, хугарч унана. Гэтэл сүүлийн үеийн Монгол Чүдэнзний бор толгойнууд асаж үүргээ биелүүлэх үнэхээр дургүй үүрд Бор толгойлон бэлэг тэмдэг бүтэн чүдэнзний модны толгой  байхыг хүснэ. Үүргээ биелүүлэхгүй удвал цаг хугацааны уртад чүдэнз яадаг билээ дээ. Чийг авбал Бор толгой асах байтугай бутарч унадаг. Бөгсөн бие нь Бор толгойгүй л болсон бол бүгд хогийн савруу хаягддаг биз дээ. Байшин байтугай хашаа барих биш чүдэнзний толгойгүй модоор яанам.

Энэ бол Хатны сударт бичсэн Нэгийн гэмийг Нийтээр үүрэхтэй үнэн Копи байгаа биз дээ. Бор толгой шатахгүй байснаас болж бид үүргээ биелүүлж чадахгүй хогийн саванд хаягдах ямар хэрэгтэй юм.

Уг нь бол бүгд шатаж дуусаад үүргээ биелүүлээд  цааш улам их Галыг асаан сайн сайхныг үйлдэж буян болох ёстойсон.  Хүний энэ ертөнцөд төрсөн амьдрал, үүрэг чүдэнзний  модтой адилхандаг. Бид үүрд амьдардаггүй агшин зуур шатаж амьдрах хугацаандаа  дараагийн буяны галыг хөгжөөж өгөх үүрэгтэй л төрсөн чүдэнзний моднууд.  Иймээс бидний Бор толгой сайн Цахиуртай хулхи биш баймаар.

Нөгөө үзүүрт нь бас нэг Бор толгой түрхвэл Аль нь толгойг мэдэхгүй, Хаанаас нь ч асааж болно. За аль нь байлаа гэсэн нэг савааны хоёр үзүүр бол Ард түмэн болон Удирдагч хоёр юм. Тэгэхээр Бор толгойг нөгөө үзүүрт нь бас түрхэж болох учраас хувьсгал бас гардаг ажээ.

Толгой асахгүй бол өөрсдөө асах ухааныг л бид Өвгөдийнхөө заасан аргаар сурахгүй бол  хогийн саванд шидэгдэхнээ. Үүний тулд ТОЛГОЙ нарын нууцыг мэдэж авцгаа. Тэд та нар байхгүй, ишгүй бол хэн ч биш. Үүнийгээ сайн мэдэх учраас Бор толгойнуудын нэр яаж ч хувирсан, яаж ч өөрчлөгдсөн АРД ТҮМЭН гэдэг үгийг амны уншлага болгодог юм. Иймээс л өөр өөрийн аргаар зарим нь дарангуйлж, зарим нь хуурч, зарим нь жорыг нь тааруулдаг.  АРД ТҮМЭН нэг байтал нийтээрээ толгойгоо угаалгаснаас л Толгойнуудыг дагана.

Ер бас сүүлийн үед зарим хүнийг ажиглаад байхад Хэт үндсэрхэг үзэлт, Хэт хувьсгалч, Хэт туйлшрагч нар Монголд их байна. Ийм хүмүүс л алив асуудлыг хурцатгадаг. Их Эзэн Богд маань хужаа нарыг хүйс тэмтэрсэн үү??? гэж асууя. Би ч төрөлхийн хужаа нарт уурлаж түвэгшээдэг бас цэрэвдэг ч хэзээ ч бүрэн нийтээр нь үндэс угсаагаар нь үзэн ядаж байгаагүй дэг. Яагаад??? Яг адилхан Монголчууд та нар өөрсдийгөө харцгаа.

Хогийн муухай бүхэн хужаагаас гардаг гэж цээрлэн жигшдэг ч хогийн муухай бүхнийг нь үйлддэг Монгол хүн байгааг мартаж болохгүй.  Газраа ухан мөнгөнд донтогч ямар их байгааг та нар мэднэ. Гэр бүлээр нь эхнэрээ эцэг эхээ, хүүхдүүдтэйгээ хүйс тэмтрэгчид байна. Нялх балчир үрсийг хүчиндэн мөчилж алж байна. Зугаа цэнгэлээр бөөн бөөнөөр нь Чоно авлаж, зээр хядаж ан л хийвэл баян болсон мэтээр мунхруулан гайхуулагчид асар их болж байна. Анчид гэж өөр мэрэгжлийн Хүмүүс байдаг юм.

Анчид хэдий үед ямар аныг хир тоотой авлахаа мэддэг, түүнийхээ хирээр өглөг хангай дэлхийдээ өргөдөг шааааал өөр хүмүүс байдаг. Ангийн Тэнгэр ч гэж бий шүү. Гэтэл осолтгүй л чоно, зээрийн дүрсийг нь тогтоочихоод л буу бариад анд гарч байгаа хүмүүс их байгаа нь гутамшиг. Манай нөхөр нэг удаа хөдөөнөөс ирэхдээ нэг зээрийн мах авчраад би агнасын гэхэд Би маш их чочирдож уйлж байсан бөгөөд алуурчинтай суугаа юу би чинь, арай ч ийм новш гэж бодоо ч үгүйдэг би чамайг цагаан санаатай, уян зөөлөн сайхан сэтгэлтэй, баяр баясгалантай инээдтэй л гэж суусан бөгөөд одоо ч тэгж л төсөөлөгддөг байтал новш гээд л уйлж билээ.

Нөхөр намайг аргадан би юу гэж алж чадахав дээ хүн өгсиймаа. Би нэг мундаг хүн болох гээд биеэ магттал чамайг ингэж надыг үзэн ядна гэж мэдсэнгүй гэв. Тэгсэн ч гэсэн сэтгэлд сэв суучихлаа  энэ махаа өөрөө зайлуул гээд аваагүй.  Турж үхэх гэж байгаа биш дээ ямар. Би яагаад ч юм нөхрийгөө хамгаас ариун сайхан сэтгэлтэй гэж бат бодсон юм шиг байгаан. Японд очоод хоол идтэл тэр сам хорхой, хавч өөр хэн хэн ч гэн үү амьтадыг идтэл би дотор эвгүйцээд наад балайр амаараа намайг бүү үнс цаашаа зайл гээд бөөн юм болж байж билээ. Алив хоолыг амьтны дүрсээр нь биш хоолд зориулж жижиглэсэн нь арай дээр юм байна лээ. Ер нь хэцүү асуудал байгаа юм. Гэтэл Бөө нар босохдоо маш олон шувуудыг уналга болгон ан амьтан бэлдүүлж байна.

Яваандаа чуулганы дараагаас бөөгийн бүх асуудлууд, шинэчлэлийг Хаан хийнэ гэсэн. Заавал тэднийг оригоор нь биш мод, сийлбэр дүрсээр нь урлуулан хийлгэдэг болгоно тэгэхгүй бол хөвчийн хамаг амьтныг хядаад дуусах нь гэж айлдав. 

Уг нь энэ бүхнийг өмнө нь алтан ургийн бөө нар л хэрэглэж хийлгэдэг, дэг журамтай, хэн дуртай нь юу дуртайгаа хийж бэлддэг байгаагүй гэсэн. Бөөгийн ёс заншил он удаан жил тасарснаас болж маш их гажуудал үүссэн гэлээ. Иймээс заавал шинэчлэл жаягийг газарт тогтооно гэснийг дамжуулж байна. Аштай юу.

Би өөрөө бөө болох гэж ангийн музей шиг юм цуглуулсандаг. Зарим амьтныг нь яг л амьтан шиг урлаж хийлгэх гэж маш их цаг алдан, олон газраар харайхдаа гоё гоё материалуудыг ч мэдэж авлаа, сайн оригоос нь ялгах юмгүй хийдэг хүмүүсийг ч мэдэж танилцсан юмдаг.  Хөдөө, гадаад гээд л хамаг таньдаг хүмүүстээ тал тал тийш захин бүтэн гурван сар хөлийнхөө тавхааг эргэтэл гүйсэндээ. Бөөн ядаргаа. Харин зах дээр бол ёстой хулхиддаг муухай хүмүүс байсан. 

Алив амьтныг яг л ном журмаар нь хэрэгцээгээр нь, бас цаг хугацаа агнах үед нь л авлахгүй бол бизнес болгон хавтгайруулбал хэцүүднэ шүү дээ. Бөө нар ч нэгнээ дуурайн худлаа юм бэлдэх хэрэг үгүй. Номоор нь явсан бол ердөө ч асуудал үүсэхгүй байсан нь харагддаг. 

Бөөгийн хажуугаар шинэ баян цээж өвчтэй нөхдүүд байнаа.  Анд явдаг модатай. Манай нөхөр ийм бүлэглэлд орох гэхэд нь тэр чигтээ зайлаарай чи л гэж байж явуулахгүй байсаар тэр анчин би анчны авгай болоогүй үлдсэн нь их юм базарваани хум пад. Ганц юм ч гэсэн яахав дээ зайлуул. Захиралууд ийм юмыг зохион байгуулан хийж байгааг Аянга ёстой нэг блогоороо чарлаж байж эсэргүүцэж хариуцлагатайгаар мэдэгдэе.

Тэд өөрийн тойрон хүрээлэгчдээ татах нэг аян шалтаг болдог юм. Өөрийн тойрон хүрээлэгчдээ анд сурган хамтдаа явна. Та нар дан эрчүүд л явдаг гэх нүү яг ш дээ. Дагаад нууц амаргуудаа нууж авч явдаг юм. Авгайгаа ч алаад, нууц амрагаа  ч алаад, амьтангаа ч алж чадсаныгаа тэд ЭР ХҮНИЙ ХИЙМОРЬ гээд ичихгүй хуцдаг. Худлаа гэвэл авгай нар нь араас нь давхар анд гараад үзэхгүй юу.  Тойрон хүрээлэгч нартайгаа хуйвалдан бүх нууцаа хуваадагаас тэд албан тушаал, мөнгө, авилга, амрагуудаа ч хамгаалан амь нэгтэй холбогддог.

 Анд явлаа гэхээр л авгай нар нь аймаар зоригтой нөхөр нь эр хүн шиг буу бариад харанхуй шөнөөр туучин яваа Баатараар төсөөлөн хүлээдэг байхдаа чааваас гэж. Загасанд явлаа гэчихээд хонуутаар алга болно. Өглөө нь далай ээжээс загас аваад харьдаг нөхдүүд олон байдаг гэж би яриаг нь чихээрээ сонсссон юм даа.  зкзкзкзкзк байгаа биз дээ. Ингэн ингэн ангийн мах идэж байх хэрэг юу байгаан. Танайх турж үхэх гээд байгаам уу?  Амьдрал ядуу хүмүүс бол ан хийх байтугай толгойд нь ч ордоггүй байхад гэртээ зил 130 шиг хөргөгчөөрөө дүүрэн идэх юм овоолсон айлууд ан хийгээд ангийн мах хөөцөлдөөд байдаг үнэн чанартай жаргал даахгүйн зовлонтонгуудын л амьдрал ш дээ.

Тэнгэрийн Монгол гэж цээжээ дэлдэн хашгичих тэдний нэг хэсэг нь ийм бөгөөд дээрээс нь нэмээд уул уурхай хэмээн ухаанаа тавьж хөдөө хөхөрч гадаа гандахаар алга болно. Үнэндээ тэд мөнгө л бодохоос эргээд унаган байгаль гэдгийг мэдэх ч үгүй. Энхэл донхол, усан шалбааг дундуураа юу ч бодохгүй уурхайдаа очиж чаддаг.  Тэр бүхнийг өөрсдөө хийснээ ч мэдэхгүй. Хужаа нарыг өөрсдөө гуйж авчирдаг шүү дээ үнэн чанартаа. Мөнгөтэй баян нар нь хужаа нартай хуйвалдаж, мөнгөгүй гуйлгачид нь дээрэм тонуул хийн охид бузарлан арилжиж, хүсээгүйг нь алж, мөчилж, өмөөрөх эцэг эх, ах дүүсийг нь хамт алж байгаа тохиол маш олон бий. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж хүний толгой дээрхи бухлыг үзэн ядах юун. Үндсэрхэг үзлийг хэтрүүлбэл эх оронд минь ЭМГЭНЭЛ л авчирна.

Та эрүүлээр сэтгэхэд Монгол хүн бол хужаа нарыг толгой дараалан хядах зүрх сэтгэл хэзээ ч төрөхгүй. Тэнд бас хүүхэд бий. Тэнд бас энгийн сайхан хүн ч байдаг. Одоо бол бүр ч аюултай Чингисийн үр удам хэдэн саяар ч гарч ирэх магадлал өндөртэйг бүү март. Чаки Чанийг өмхий хужаа гээд та нар алах юм уу, Монголд ирэхэд нь яалаа даа яалаа даа яалаа даааа. гэж дууг зориулая. Монгол удамтай гэнээ гээд л бахархаад сүйд биз дээ. Гэтэл тэр хүн Монголд төрөө юу? Эзэн Богд хятадын олон эрдэмтэнгээс санаа бодлыг сонсож, сайн гэснийгээ дэмжиж, энгийн ардыг нь дэмжиж гэгээрүүлж явсан юм шүү.
Худлаа эх орончид  маш аюултай тэднийг жаахан л өөгшүүлэхэд   Фашист болно гэдгийг санаж яв.

Гэр бүл дээр ч  ижилдэг. Би хадмаараа жишээ авч байсныг санаж байгаа байх. Өөрийн болгоноо архичин, хүүхэмсэг байсан ч өмөөрч өрөөлийн бүхнийг өчүүхэн ч хардаггүй сэтгэлгээ нь эцсийн эцэст өөрийн хүүхдүүдээ амьдралыг нь балладаг. Анханаасаа зөв замаар, зөв хүмүүжлээр явж өсвөл долоон эр хүн гэдэг бол уулыг эргүүлэх хүчтэй баймаар. Гэтэл өөдтэй ганцыгаа л нийлж боорлох олиггүй сэтгэлгээ, худалч хуурамч зан, биеэ өмөөрөхөөс өөр зангүй, амиа хичээх атгаг санаанд л сургаснаас өөр гавьяа үгүй. Нийлээд нэгдээд ихийг бүтээх байтал нэг нэгээрээ тараад, итгэл үзүүлсэн болгоныг хуурч хулхидах, авахыг л бодох зан нь нэг айл бүл ах дүүс болон амьдрах аргад сурдаггүй.  Нэг л айл ийм байхад нийт Монгол яг л ижил. Хэтэрхий өмгөөлж буруу занд сургасны л хар гай ш дээ. Хэнийг нь ч хайрлаад зүтгэхэд өмнөөс өр өшиглөх зан бол үндэс язгуур нь буруу өссөнийх.

Нэгэн удаа нэгэн хадам дүү над агсам тавьж та хэдэн дүүтэйв, манай ах хэдэн дүүтэйв. Гэтэл бид яаж амьдарч, танай дүү нар яаж амьдарч байна гэж хуцсан юм даг. Миний дүү нар миний үгэнд ордог учраас амьдарч чадаж, та нар ахынхаа үгэнд ордоггүй учраас амьдарч чаддаггүй юм даа гэсэн хоёрхон л үг хэлээд гэнэт галзуу хөдлөж билээ.

Элдэв нэгэн үхэл хагацал тохиоход нижгэр хүчээр ирээд л бүгдийг амжуулах, хар бор ажлыг хачин сайн хийх тэд биеийн хүчээ нэгтгэдэг шигээ Ухааны хүчээ нэгтгэвэл хичнээн сайхан байхсан. Аянгатын үндсэн  гэр бол эр хүнгүй хэдэн татигар чадал муутай хүүхэн л байдаг. Хичнээн санаа байвч биеийн хүчний ажилд татил нь хүрэхгүйдэг. Алив юм гээч аль нэг нь байхгүй бол цул болон тэгширч чаддаггүй жишээ нь энэ шүү дээ. Хаа очиж Аянга ам ангайвал бүгд яс биелүүлж хийж, чин үнэнчээр намайг хайрладаг тулдаа бид нөгөө талаас өөр. Иймээс бид зовлон жаргалаа хамт хуваалцан илүү дутуугаа нөхөлцөж, итгэл үзүүлэн амьдарч чаддаг. Бие биенийхээ төлөө зүтгэж, бүдэрснээ дэмжиж, дэмжүүлсэн нь талархаж ойлгож, эргээд чин сэтгэлээсээ ханддагтаа л өөр байдаг. Миний дүү нар өөрсдөөсөө илүүчлэн,  бүдүүлэг бүдүүн эгчийгээ хүн төрхтэй, хүний нүдэнд гоо сайхан байлгах гэж мааааш их хичээнэ. Дэлхийн өнцөг бүрээс л өнгөтэй өөдтэй бүхэнг түүн надад зориулдаг. Харин би хариуд нь нөхөрт гарвал давраад байгаа нөхрүүдийг нь очоод хэмхчиж өгнө дөө л гэж гараа зангиддаг. Яахав дээ хөөрхий чаддаг чаддагаараа л биендээ дэм болно доо.

Жишээ нь би дүү нараа тийм тийм юм сур, төгс гэхэд тэд төгсөж сурдаг. Сурах сурахдаа төгс дуустал нь сурч, мөн хамгийн сайн үнэлгээтэй нь дуусгаад цаашид бас лавшруулан сурцгаадаг. Иймдээ ч тэд хаана ч сурсаар л явдаг юм.  Харин Нөхрийн дүү нар ах нь сургуульд нь оруулаад өгөхөд л хаядаг, хамаг юмыг нь бэлдэх тусам л хаясаар, зөрсөөр, итгэлийг нь эвдсээр байдаг. Ажилд оруулнаа архидаад хөөгдөнө, сургуульд оруулнаа хаяна, мөнгө өгнөө мөрийтэй тоглоно, ажил хийлгэнээ агсан тавина, аваад дэргэдээ байлганаа хаяад л алга болно. 

 Асар ялгаа байгаа байтал үүнийгээ харж уур нь хүрэхээрээ миний ахын л бүх мөнгө энэ авгайн гараар ороод бидэнд ирээгүй гэж эцгийнхээ хүмүүжлээр л хардаж цухалдана. Эзэн хичээвэл заяа хичээдэг гэдэг үг байдаг юм даа. Алив юманд өөрийн толгой дээрхи өвсөн бөмбүүлээ эхлэж харчаад бусад руу дайрч байх хэрэгтэй. Толгойд нь юм хийх хэрэгтэй битгий бэлэн юм бэлдэж өгч бай гээд хар залуугаас нь хэлсэндэг. Хамгийн сүүлд би биш тэр өөрөө л өөртөө гутарч байгаам даа. Алив юманд сэтгэл байх хэрэгтэй.

 Гэр бүлээ хайрлах, эхийгээ, ах дүүсээ хайрлах сэтгэл байх хэрэгтэй. Хайр гэдгээ харин хэн юу гэж ойлгосноос л их асуудал үүсч байна. Буурлууд бол маш шударга. Хаан бол хэн буруутай тэр нь хүний өөрийн ялгаа байхгүй.  Өөрийн талынханы бурууг өрийг нь өвдтөл хэлдэг. Хүн шиг байж чадахгүй бол үхэж далд орсон нь дээр, дараагийн төрлийнхөө зовлонгоо үүр гээд хэнэг ч үгүй л аваад хаядаг юм. 


Өтлөх тусмаа л өгөршиж цухал нь хүрч байвал ухаан муугийн л шинж. Уг нь эцэг, эхийгээ амьд дээр нь жаргаан, бахархуулж, архи хэрүүлээс хол байлган, насыг нь уртасган баймаар. Байсхийж байгаад бахиран агсрах хэн нэг архичин хүүгээсээ болж хадам эх хичнээн ч удаа эмнэлэгт хэвтэв. Яагаад ээжийгээ, эцгийгээ хайрлаад өмөөрч хамгаалсаных нь хариуд өрийг нь өвтгүүлэхгүй байж болдоггүй юм бэ? Траншейн өвгөнтөд очсон биш хуц гэх бизээ. Тэглээ ч хайрын сэтгэл гэдгээ бурууг нь өмгөөлж алах биш, бурууг үзүүлэхгүй сэтгэл амраах гэдгийг ойлгох хэрэгтэй.  Энэ алууруудыг Монгол өвөг дээдэс дайснаа дарахдаа хэрэглэ гэснээс биш өөрийнхөө үр удам, ах дүү төрөл төрөгсөддөө хэрэглэ гээгүй байлтай. 



Хэт үндсэрхэг үзэл бол яг л энэ юм. Хаашаа юм дэлхийг дангаараа ноёрхох гээ юу Монгол. Тэнгэр үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй учраас бусад үндэстэн ястангуудыг бас үүсгэж төрүүлж амьдруулсан юм. Харин Монголчууд тэд нарыг оройлж үлгэрлэж, засаж залруулж, замчилж явахаар заяагдсаныгаа бүү эндүүрээд  Тэнгэрийн эрхийг хэтрүүлээд байгаарай.  Толгойтой бай бодож сур гэж Тэнгэр Монголчуудад Тэнгэрлэг заяаг, амьдралыг, нутгийг нь, цаг агаарыг нь өгсөн болохоос бусдыг үгүйсгээд  зөвхөн өөрсдөө гэдгийг зөвшөөрөөгүйгээс Монголын Эзэнт Гүрэн нуран унасаныг санаж сэрцгээхсэн.

Яагаад заавал хэн нэгнийг хардаж сэрдэн байх ёстой гэж. Харин ч Хар санаад ирсэндээ ичтэл нь Үнэн Цагаан байвал чамайг ойлгоно ш дээ.

Өнөө гарагт манай өтчихсөн Маша бас зургийн аппаратыг минь эвдэж хаяв. Алин хэдийн бид хоёр хэрэлдээд авлаа. Мөн Гэгээнээгээс холдох гээд түүнийг уурлуулах тактик хийн бөөн асуудал босов. Яажийгаан жаахан хүүхдийг уурлуулаад гэхэд: Тэгэхгүй яахын энийг ингэж байж л холдуулахгүй бол өглөө унтуулахгүй яг нүүр хараад нүдээ нээхийг хүлээнэ. Нээнгүүт л хүн сургаад чи ингэж бодоод байгаа юм биш биз дээ. Тэр чинь тэгдэг байхгүй гээд л ядаргаатай юм. Чи над шиг орой эрт унтах хэрэгтэй л дээ. Тэгвэл над шиг эрт босдог байхгүй юу гэнэ шүү. Юу вэ өвгөн юмуу хаашаа юм бэ? Хэдэн настай юм бэ танай энэ хүүхэд чинь гэж уурсав. Толгой нь солигдсон том жижиг хоёр хүүхдээ яалтай билээ.

Өглөө намайг сэрээд босоход Гэгээн босчихсон гэрээ цэвэрлэж байна гээд хэд гурван тоглоомоо эмхлүүлжээ. Тэгээд та нарыг унтаж байхаар нь би соруултай сүүнээсээ уусан, одоо тоглоом авахуулахгүй харин та надад буддаг ном авч өгөөрэй гээд чухам том болсон байв. Харин Маша бол багадаа аавыгаа унтаж байхад нь шприцэнд ус соруулаад зүүгээр нь хатгаад чарлуулж байсан хүүхэддээ. Нэг удаа ээж ирээд унтаж байхад нь хөл нь гэнэт нойт оргиод сэрсэн чинь Маша түмпэнд хөлийг нь дүрчихсэн угааж байсан гэдэг. Сэмхэн гэтэж очоод үснээс нь хайчлана ер нь нилээн хэцүү хүүхэд байсан юм.  Тэр яаж харин задлан хичээгүй юм. Маанээ бодмээ хум.

Зкзкзкзк тэнгэр минь Машаг нөхөрт гаргаж борлуулж өгсөнд баярлалаа гэмээр.  Гэвч тэр хөгшрөх яагаа ч үгүй ядахдаа дөч хүртэл нь нөхөртэй нь амьдруулчих юмсан яана даа. Хэзээ манай хүргэн дэлбэрээд алга болох болдоо. Одоо ч бас уур суунаглаад л байгаа шүү. Хүний хүнийг хүлээд байлгалтай нь биш. Яг л нөгөө чононуудад Машаг өгчөөд санаа амар суудаг Баавгай шиг хэсэг сайхан байсан юмсан. Маанээ бодмээ хум яалтай билээ дээ.

Зургийн аппарат гэдэг бол миний чухал зэвсэг шүү дээ. Одоо видео камераа л Машад дэлсүүлчихэлгүйхэн шиг нууж суухаас даа. Тэр  ч бас зураг авдаг ч зургийн аппаратнаас овор том онцгүй ч амь шигээ л нуухаас. Аваа л бол эвдчихсэн өтчихсөн гартай амьтан. Манайх Буурлууд буугаагүй байхад Машагийн паянг л ярьж суудаг байлаа. Нэг өвчин нь хөдлүүл нүүр улайтал энүүгээр нэг чарлаад л хөл нүцгэн гараад л Монгол явлаа гээд зам дагаад гүйх цаг нь хэзээ болдоо.

Тэр нөхөртэйгөө утсаар ярихыг сонслоо. Өөө би унтаад л байна. Нойр ханадаггүй ээ, Энэ Гэгээн унтуулахгүй байна  л гэх юм. Яанаа одоо худлаа үнэн ч гэсэн чухам би нойр хүрэхээ болилоо гэдгүйм байхдаа.  Хаа хол хоёр талд байгаа манай царайлаг, ажилсаг хүргэнийг минь зальтай хүүхэн шумуул урхидчих байх даа хөөрхий. Гэтэл мангар Машагийн ярьж байгаа юмны царайг Хайн зкзкзкзкзкзк яалтай билээ. Хүүхдүүд том болноо гэж шал хэцүү юм байна даа. Охинтой бол борлуулах гээд л, хүүтэй бол ажилсаг охин олоод аваасай гээд л шал гажиг юм байна энэ чинь харин. Манай Миша бөөтэй суух хүн Монголд олдох хэцүү шүү. Хар залуугаараа Бөө болсон учраас хавийн охид үргээд алга болно шүү дээ. Бөөтэй сууснаас ганцаараа яв л гэж эцэг эхүүд хэлэх нь ойлгомжтой. Яасан ч хатуу хорвоов дээ.

Мань  мэт чиг баараагүй араанд нь бат хавччихсан амьдралтай, доль цохисон авгай нар бөө болоход яадын. Алдах юм байх биш. Үздэгээ үзээд хийдгээ хийсээн гээд л  сууж байхад болж л байна ш дээ. Уул усаар тэнэж, элдэв хар сүнстэй учрах бид хар юмтай байсан ч яалаа байгаагүй ч яалаа. Түвэг зүгээр.  Залуу байтугай хэтэрхий балчир жижиг хүүхдүүд уг авч байгаа нь үнэхээр өрөвдөлтэй юмаа. Хайран сайхан залуу нас гэж бодох юм. Гэхдээ яваандаа доод тал нь гуч,  гучин таван наснаас эхлэн уг залгуулж байх болно хэмээн ХААН хэлсэн болохоор арай амсхиймээр.

Одоо яагаад янз янзын насныханд ихээр буув гэхээр Отог бүр л өөрийн арай дээр гэсэн насныханыгаа сонгосон бөгөөд Бөөгийн заншил ихэд мартагдсанаас шалтгаалан хамгийн найдвар тавьсангуудаа л сонгожээ. Мөн хэд хэдээр тамгалан харж байсан байдаг. Жишээ нь манай хадам талаас хамгийн бага дүү нь уг авах байсан ч тэд огтхон ч ухамсарлаж ойлгохгүй байснаас болж  түүнийг сэвтээн хаясан байдаг. Манай нөхөр бололтой нь биш бүх л хүний түшиг тулгуур гээд тэр Бөө болсонгүй. Харин миний хүү л тунаж үлдэж. Охиныг маань эрх танхи ганц юм гээд буухаа больсон гэдэг.  Ер нь бол удмын тэр олон өвөг дээдсийг нэгхэн улаач бүгдийг залж явна гэдэг бас их эрсдэлтэй хэцүү байдаг учраас бас Буурлууд нь хуваагдсан тал ч харагддаг. За юутай ч тэд бүх юмаа хоорондоо зөвлөж хуралдаж байж шийддэг юм билээ.

Жишээ нь манай охиныг Түшээ хийлгэхээр тэд томилсон бөгөөд Охин маань яг хийж харагдсан билээ. Гэтэл охиныг маань итгэж түшээгээр чадна хэмээн өмөөрч хамгаалж байж томилсон буурал ихэд хилэнтэй буун Охинд маань гомдож байгаагаа хэлэн би маш том алдаа хийлээ гээд л өөрийгөө зүхэж байв.

Манай эрхийн тэнэг би болон аавыгаа үхэхээр л нэг юм ухаарч юу билээ би хэн бэ гэж бодож магадгүй.Тэрнээс ч тэр мэдэхгүй ээ. Тэр чигтээ л тархи нь эргэж цэцэг эрвээхэй мөрөөдсөн амьтан байна даа. Ер нь түшээг бол тэд томилдог бөгөөд тэр өөрсдийн талын ах дүүсээс тавьдаг болохоос хэн дуртайг нь найз нөхдийг нь тавьдаггүй. Отог овгийн нууц гэж бас юм байдаг. Мөн улаач нь бас нэгийг санал болгож болдог бөгөөд гол буулт чухал юм дээр дээрээс томилогдсон түшээ нь түших ёстой гэж түшээн тухай асуусан  хүний хариултыг энд дайчихья.
Эр нөхрөө , Эхнэрээ архи уух, тэнэх бололцоогоор нь бүрэн хангаж өгнөө гэдэг бол урд нь нүх ухаж өгчөөд баяртай хайрт минь гээд хацар дээр нь үнсээд үдэх шуламсууд гэж санатугай. Уяанаас нь барьж л байх ёстой бусуу. Авгай нөхөр хоюулаа нийлээд л архидаад байдаг хамгийн балиар гэр бүлүүд их болсон байгааг жигшмээр. Хоюулаа нийлж архидаж байснаас нэг нь хориод хэрүүл зодоон хийвэл хүүхдүүд нь хараад хэний буруу хэний зөвийг ялгах ухаан сууна ядахдаа. Хоюулаа нийлээд л архидаад байвал хүүхэд дуурайгаад л архидана биз дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.